Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arabia

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Аль 2 баг хэсгээс гарах вэ?

Орос, Саудын Араб
0
No votes
Орос, Египет
0
No votes
Орос, Уругвай
11
58%
Уругвай, Египет
8
42%
Уругвай, Саудын Араб
0
No votes
Египет, Саудын Араб
0
No votes
 
Total votes : 19

Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arabia

Postby Nomer 10 » Sat May 19, 2018 7:05 pm

Жаахан даруухан нээчий даа. Манайхан бусад сэдвээ гоё нээгээрэй.

Энэ хэсэгт Египет, Уругвай, Саудын Араб болон талбайн эзэн Орос багтаж байгаа. Хамгийн сул хэсэг гэхэд болно. Багууд бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар зарлажээ.

Египет

Шигшээгээ голдуу легионерүүдээс бүрдүүлсэн. Тэр чинээгээр туршлага суусан тоглогч ихтэй гэдэг нь сайн хэрэг. ПЛ-ээс нэлээн хэдэн тоглогч бий. Саудын арабын лигт хүч үздэг хэд хэдэн тоглогч бий. Заасан хугацаанд багтаж 6 хүнээ хасах ёстой.

Дэлхийн аваргын эрх авахдаа Ганатай нэг хэсэгт таарсан ч илт илүүрхэж хэсгээ тэргүүлсэн.

Goalkeepers:
Essam El-Hadary (Al Taawoun)
Mohamed El-Shennawy (Al Ahly)
Sherif Ekramy (Al Ahly)
Mohamed Awad (Ismaily)

Defenders:
Ahmed Fathi (Al Ahly)
Saad Samir (Al Ahly)
Ayman Ashraf (Al Ahly)
Mahmoud Hamdy (Zamalek)
Mohamed Abdel-Shafy (Al Fath)
Ahmed Hegazi (West Brom)
Ali Gabr (West Brom)
Ahmed Elmohamady (Aston Villa)
Karim Hafez (RC Lens)
Omar Gaber (LAFC)
Amro Tarek (Orlando City)

Midfielders:
Tarek Hamed (Zamalek)
Mahmoud Abdel Aziz (Zamalek)
Shikabala (Al Raed)
Abdallah Said (KuPS)
Sam Morsy (Wigan)
Mohamed Elneny (Arsenal)
Kahraba (Ittihad)
Ramadan Sobhi (Stoke City)
Mahmoud "Trezeguet" Hassan (Kasimpasa)
Amr Warda (Atromitos).

Forwards:
Marwan Mohsen (Al Ahly)
Ahmed Gomaa (Al Masry)
Ahmed "Koka" Mahgoub (SC Braga)
Mohamed Salah (Liverpool)

Багийн дасгалжуулагч
Хэктор Купер гээд аргентин эр бий. Цагтаа цалгиж явсан нөхөр. Мальоркатай Испаний супер цом хүртэж, Валэнсиатай супер цом авч Ла лигийн шилдэг коуч болж явсан. Бүр Интерийг ч удирдаж байсан. Бас Конмэболын цом/УЕФА цом шиг/ авчихсан гэж байгаа. Нэг хэсэг унтарсан ч 2 жилийн өмнөөс буцаад бадамлаж байгаа. Ноднин хар тивийн аваргаар мөнөөх Ганыг доороо хийн хэсгээсээ гарч, цааш явсаар финалд үлдсэн ч Камерунд цаг дуусахаас 2 минутын өмнө гоол алдан хожигдож байсан. Энэ тоглолтын дараа Египетийн хөлбөмбөгийн холбоо түүнд шууд итгэл хүлээлгэж Оросын дэлхийн аваргыг дуустал шинэ гэрээ хийсэн. Тэрээр өөрийн гаргасан амжилтаараа тухайн ондоо Арабын орнуудын шилдэг дасгалжуулагчаар өргөмжлөгдсөнөөс гадна Африк тивийн шилдэг дасгалжуулагч болсон.

Багийн од
Мохамед Сала энэ улирал аймшигтай формтой байгаа. 2 хүний өөдөөс ч, хажуугаас ч ер нь л хаанаас бол хаанаас өнцөг голохгүй гоолдож байгаа. Гэхдээ шигшээдээ энэ тоглолтоо гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Багийн нөхөд нь одоогийн клуб шиг нь түүнд дэм болох уу, яах бол. Гэхдээ л тивийн аваргаас атгаад алдсан гэхээр потенциал байгаа нь мэдээж. Яахав, дэлхийн аваргад ондоо гарын калибрууд орж ирэх болохоор илүү чанга л даа.

Миний таамаг - Хэсэгтээ 3-т орно


Уругвай

Нэр сүрийн хувьд энэ хэдийгээ бут цохино. Дэлхийн 2 удаагийн аварга, Өмнөд Америкийн 15 удаагийн аварга. Дэлхийн аваргын эрхээ Бразилын дараа 2-т орж шууд авсан.

Шигшээгээ зарлахдаа нутгаасаа Пэнарол клубээс л 2 тоглогч багтаасан. Бусад нь бүгд хилийн чанадад тамир сорьж яваа цэргүүд. Эндээс 3 хүн хасагдах ёстой.

Goalkeepers:
Fernando Muslera (Galatasaray)
Martin Silva (Vasco da Gama)
Martin Campana (Independiente)


Defenders:
Diego Godin (Atletico Madrid)
Sebastian Coates (Sporting CP)
Jose Maria Gimenez (Atletico Madrid)
Maximiliano Pereira (FC Porto)
Gaston Silva (Independiente)
Martin Caceres (Lazio)
Guillermo Varela (Penarol)

Midfielders:
Nahitan Nandez (Boca Juniors)
Lucas Torreira (Sampdoria)
Matias Vecino (Inter Milan)
Federico Valverde (Real Madrid)
Rodrigo Bentancur (Juventus)
Carlos Sanchez (Monterrey)
Giorgian De Arrascaeta (Cruzeiro)
Diego Laxalt (Genoa)
Cristian Rodriguez (Penarol)
Jonathan Urretaviscaya (Monterrey)
Nicolas Lodeiro (Seattle Sounders)
Gaston Ramirez (Sampdoria)

Forwards:
Cristhian Stuani (Girona)
Maximiliano Gomez (Celta Vigo)
Edinson Cavani (PSG)
Luis Suarez (Barcelona

Багийн дасгалжуулагч
Оскар Табарэз. Бүх 32 баг дунд түүн шиг албандаа удаж байгаа нь үгүй. Энэ жил түүний шигшээг ахалж байгаа 12 дахь жил нь. 90-ээд онд Сери А-д жаахан сэлгүүцсэнийг эс тооцвол өөрийнхөө тивдээ л насыг барж буй. 2011 он түүний хувьд оргил жил нь байлаа. Уругвайг тивийн аварга болгож өөрөө тухайн ондоо тивийнхээ шилдэг коуч болж байв. Туршлагын хувьд түүнтэй ярих юм үгүй. Өмнөд Америкийн Аваргуудын лигт түрүүлээд үзчихсэн хүн.

Багийн од
Суарэз болон Кавани нар. Аль аль нь клубтэйгээ цомыг түүх шиг л болж байгаа. Мөн Атлетикогийн 2 хамгаалагч ар талыг баттай авч явах болно. Энэ жил хол явах багийн нэг дээ.

Миний таамаг - Хэсгээсээ нэгээр гарна.


Саудын Араб

Испаниас 3 тоглогч дуудсаныг эс тооцвол бүгд дотоодын клубүүдийн тоглогчид дэлхийн аваргыг зорих болсон. Аль-Ахли клубээс 8, Аль Хилаль багаас 12 тоглогч байгаа. Гэхдээ холбоо илүү 5 хүнээ хасах шаардлагатай.

Оросыг зорих даалгаврыг тэд маш хүнд байдлаас амжилттай давсан. Хэсгийн сүүлийн тоглолтод Австрали хомоол хамагч Тайландыг хожих нь тодорхой тул тэд үзэгчдийнхээ өмнө хэсгийн манлай Японыг заавал хожих ёстой байлаа. Үүнийгээ тэд сайн гүйцэтгэж 1-0-оор хожсон. Ингээд бөмбөг тоолоход тэд Австралиас 2 бөмбөгөөр илүү гарч эрхээ авсан билээ.

Багийн дасгалжуулагч
Хуан Антонио Пицци. Энэ аргентин эр тоглогч ахуйдаа Барсагийн өмсгөл дор цомууд хүртэж явсан нэгэн. Испаний шигшээг сонгон 4 жил олон улсын тоглолтуудад орж явсан намтартай. Валэнсиад нэг ирснийг эс тооцвол дандаа Өмнөд Америкт манаргаж явлаа. Түүний хамгийн том амжилт нь Чилитэй хамт тивийн аварга авсан явдал. 2 жилийн өмнө Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо түүхт 100 жилийнхээ ойгоор дүрмээ гажин тивийн аваргыг ердөө ганцхан жилийн дараа дахин явуулсан юм. Анх удаа тивээсээ ондоо газар болсон энэ тэмцээнд чиличүүд хэсэгтээ тэмцээний фаворит Аргентиныг дээрээ алдсан ч финалд хариугаа аван түрүүлсэн билээ. Тэмцээний дараа Арабын ертөнц түүнийг их мөнгөөр далласан юм.

Багийн од
Осама Хавсави. Багийн ахлагч тэрээр 2007 онд ФИФА-ийн өсвөрийн багт нэр нь багтаж мандаж явсан. 2012 онд Бельгийг зорьсон нь улсынхаа түүхэн дэх Европын тавцанд гарсан 2 дахь легионер болсон. Хэдий лигийнхээ супер цомыг авсан ч тэр Европт идээшсэнгүй, төрхөмдөө буцав. 2 жилийн өмнө Аль-Хилаль түүнийг 5,5 сая доллараар заналт дайсан Аль-Ахлигаас урвуулж чадсан. Үүргээ ч биелүүлж лигтээ түрүүлчихээд байгаа. Шигшээдээ тэр одоогоор 133 тоглолт хийгээд байгаа нь топ.

Миний таамаг - Хэсэгтээ хомоол хамна.


Орос

Талбайн эзэн гэдгээрээ тэмцээнд шууд орох эрхтэй. Нөгөө л нэг байдаг хэдэн нэрээ дуудсангүй, шинэ залуус нэлээдийг дуудсанд фэнүүд нь их баяртай байгаа. Мэдээж нутгаасаа багаа бүрдүүлсэн, орос тоглогчид гадаадад легионероор очих нь ховор. 3 хүн л гаднаас дуудагдсан. Хэд хоногоос дасгалжуулагч нь 6 хүнийхээ нэрийг листнээс арчих ёстой.

Goalkeepers:
Igor Akinfeev (CSKA Moscow)
Vladimir Gabulov (Club Brugge)
Soslan Dzhanaev (Rubin Kazan)
Andrey Lunev (Zenit St Petersburg

Defenders:
Vladimir Granat
Ruslan Kambolov
Fedor Kudryashov (all Rubin Kazan)
Ilya Kutepov (Spartak Moscow)
Roman Neustadter (Fenerbahce)
Konstantin Rausch (Dynamo Moscow)
Andrey Semenov (Akhmat Grozny)
Igor Smolnikov (Zenit St Petersburg)
Mario Fernandes (CSKA Moscow)

Midfielders:
Yuri Gazinskiy (Krasnodar)
Alexsandr Golovin
Alan Dzagoev (both CSKA Moscow)
Aleksandr Erokhin
Yuri Zhirkov
Daler Kuzyaev (all Zenit St Petersburg)
Roman Zobnin
Alexsandr Samedov (both Spartak Moscow)
Anton Miranchuk (Lokomotiv Moscow)
Aleksandr Tashaev (Dynamo Moscow)
Denis Cheryshev (Villarreal)

Forwards:
Artem Dzyuba (Arsenal Tula
Aleksey Miranchuk (Lokomotiv Moscow)
Fedor Smolov (Krasnodar
Fedor Chalov (CSKA Moscow)

Багийн дасгалжуулагч
Станислав Черчесов. Тоглогчийн хувьд тэр бахдам түүхтэй нэгэн. ЗХУ-ын аваргыг 2 удаа хүртэж, 2 удаа улсынхаа шилдэг хаалгачаар нэрлэгдэж байлаа. ЗХУ задарсны дараа Оросын Премиер Лигт мөн 2 удаа түрүүлж, 1 удаа шилдэг хаалгач болж байв. Орос дахь замналын дараа тэрээр Австри луу одон Бундэслигийн аваргыг 3 жил дараалан хүртэж байлаа. Пүүзээ хананд өлгөснийхөө дараа дасгалжуулагчийн алба руу шилжсэн ч төдийлөн амжилттай байсангүй. Орос дотроо нэлээн хэдэн удаа буурь сэлгэж үзэв. Харин 3 жилийн өмнө Польш руу одсоноор тэр хувь заяагаа өөрчилсөн юм. Лигийн аварга болон цомыг авч давхар цохилт хийсэн нь Оросын хөлбөмбөгийн холбооныхны нүдэнд торж шигшээгийн дасгалжуулагч хийх саналыг тавив. Амандаа орсон шар тосыг алдах хэн байх вэ. Энэ тэмцээн түүний анхны том сорилт. Ямартай ч зоригтойгоор олон залуусыг гаргаж ирсэн. Энэ нь фэнүүдэд их таалагдаад байгаа.

Багийн од
Игорь Акинфеев. Энэ залуу дээр би тун их харамсаж явдаг юм. 2005 онд Оросын шилдэг залуу хаалгачаар нэрлэгдэж, 3 жилийн дараа бүр Европын шилдэг залуу хаалгач болж байсан. Том багууд бүгд түүний араас шүлсээ унагаж байсан ч яагаад ч юм тэр Оросоосоо яваагүй юм. Хэрэв аль нэг том багт очсон бол тэр хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн сод од болох байсан нь гарцаагүй. Талбайгаа мэдрэх, реакц гээд л хаалгач хүний чадвар түүнд онцгой хөгжсөн. Армийнхаа клубт лигийн 6 удаагийн аварга болж, 2005 онд УЕФА капыг авч байлаа. Шигшээдээ 104 тоглолт хийчихээд байгаа. Улсынхаа төлөө 100 тоглолт хийнэ гэдэг хөлбөмбөгч хүний мөрөөдөл байдаг. Энэ бол шидэт тоо. Тийм ч олон тоглогч байдаггүй. Нэг багийн анд, 120 тоглолт хийчихээд байгаа Сергей Игнашевичийг багийн одоор бас нэрлэж болох юм. Акинфеевтай цуг төдий тооны цом хүртсэн түүний хур туршлага багийн залууст асар их нөмөр нөөлөг болох нь дамжиггүй.

Миний таамаг - Хэсгээсээ 2-оор гарна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A

Postby MyLoVe » Thu May 24, 2018 12:05 pm

оросыг дэмждэг байх даа
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Russia 2018, group A

Postby Nomer 10 » Tue Jun 05, 2018 4:14 pm

Ингээд буудчлаа. Хүмүүс хэсгээ нээгээсэй.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A

Postby white » Tue Jun 05, 2018 4:42 pm

Орос хэсгээсээ гарахгүй ээ, бараг гоол ч оруулахгүй байх :ногоон:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Russia 2018, group A

Postby Оргил » Tue Jun 05, 2018 4:43 pm

нээлтийн тоглолтод хожчих байх гэж бодоод байгаашд.. тэгээл хэсэгтээ хоёр хожигдоод мулт байх..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Russia 2018, group A

Postby Nomer 10 » Tue Jun 05, 2018 5:02 pm

Путин агаа шүүлтэд нөлөөлөх байхоо. Тэр жилийн со шиг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A

Postby Nomer 10 » Wed Jun 06, 2018 3:31 pm

Оросууд дэлхийн аваргад ирж чадаагүй Туркүүдтэй 1-1-ээр тэнцчихэж. Дасгалжуулагч Черчесов Австритай хийсэн тоглолтын хажууд манай баг хамаагүй сайжирсан бн л гэж авч.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Villa_Bayaraa » Fri Jun 08, 2018 8:13 pm

Оросын шигшээд Кокорин багтаагүй юмуу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Nomer 10 » Fri Jun 08, 2018 10:12 pm

Одоо хөгшрөө биз. Дан шинэ залуус л дуудаж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby rednasca » Fri Jun 08, 2018 10:43 pm

"Александр Кокорин бэртсэнээс болоод довтолгоонд энэ улиралд өнгөлөг байгаа Краснодарийн Фёдор Смолов ганцаараа зүтгэх нь. Артём Дзюба хэдийгээр сүүлийн жил нөхөрсөг тоглолтуудад ерөөсөө оролцоогүй боловч сүүлийн мөчид багтсан байна"... пэйжээсээ хуулав... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Saiza » Fri Jun 08, 2018 11:16 pm



https://www.facebook.com/bettingbadmong ... 6763099713
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Boldono » Sat Jun 09, 2018 1:29 am

Уругвай нэгээр гарах нь тод биз. Хагас дээр гоё гое залуучууд байгаа даа. Ялангуяа Торрейра нь ворлд класс болох материал. Нэмээд Вальвердэ, Бэнтанкур гээд ирээдүйтэй залуус байна даа.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 12:20 am

Германы шигшээгийн тоглогч асан Марио Базлер Оросын 2 тест тоглолтыг үзсэнийхээ дараа Энэ бол сүйрчихсэн баг байна гэжээ. Тэдэнд баруунд очиж тоглох чадвартай нэг ч тоглогч алга гэж авсан байна. Нөхөр тэднийг хэсэгтээ мулт явна гэдэгт мөрийцсөн ч болно гэжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby meesh » Tue Jun 12, 2018 9:59 am

Уругвай Египет гарна гээд таачихая.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 8:01 pm

А хэсэг

Египет
Дасгалжуулагч: Хэктор Купер. Тэр дэлхийгээр аялагч нэгэн. Олон газар олон баг удирдаж явлаа. Хамгийн том амжилт нь гэвэл даруухан тоглогчидтой Валэнсиаг залсаар Аваргуудын лигийн финалд үлдэж байсан. Финалд Байернд пэналти цохиод 6-5-аар хожигдсоныхоо дараа тэр Итали руу одсон. Интертэй хамт 2 удаа Сери А-д дэд аварга болсон. Тэгээд л түүний аялал жинхэнээсээ эхэлсэн дээ. Грек, Франц, Турк гээд л явж өгсөн.

Харин 2015 онд тэр Египетийн шигшээг залуурдах үүргийг хүлээн авсан юм. Урьдчилсан шатанд Конгогийн эсрэг 95 дахь минутад гоолдсоноор 1990 оноос хойш анх удаа фараонууд дэлхийн аваргыг зорих болов. Энэ дэлхийн аваргын дараа 62 настай аргентин эр Египетээс явахаа бараг мэдэгдчихээд байгаа.

Гол тоглогч: Мохамед Сала. 2012 онд тэр хилийн дээс алхаж Швейцарын Базел багт очив. Челсигийн скаутууд энэ үед түүнийг олж харснаар тэр Англид хөл тавилаа. Харамсалтай нь тэр энд хөлөө олж огт чадсангүй. Ингээд Ромад очлоо. Италид харин тэр муугүй байсаан. Удалгүй тэр буцаад Англидаа ирэв. Энэ удаад Ливерпүүлд.

Шинэ багтаа тэр харин жинхэнэ од болон мандсан юм. Багийнхаа төлөө 40 гаруй гоол хийж лигийн шилдэг тоглогч болсноос гадна Аваргуудын лигийн финалд хүртэл очив. Финалын тоглолтод тэр гэмтэл авахад фараонуудын нутаг тэр чигээрээ түүнийг даган уйлж байлаа.
Аз болоход түүний гэмтэл хурдан илааршиж байна. Тэр энэ улирлын формоо олж чадвал багаа хаана ч хүргэх чадалтай. Магадгүй тэд тэртээ 1934 онд шөвгийн 16-д үлдэж байсан түүхээ давтах ч юм билүү.

Дүгнэлт: Египетийн хувьд дэлхийн аваргад орноо гэдэг чинь л маш том амжилт. Хэдий өрсөлдөгчид нь сулавтар хэдий ч хэсгээс гарах тийм ч амар биш. Хөлбөмбөгийг багаар тоглодог, Сала урд гоолдох ч ардаа маш сайн хамгаалах хэрэгтэй.

Орос
Дасгалжуулагч: Станислав Черчесов. Бундэслигийн тоглолтуудыг 90-ээд онд үздэг байсан хүмүүс түүнийг одоо ч харахад танина гэх. Тэр одоо ч гэсэн яг л тэр үеийнх шигээ сахалтай хэвээр. Дрэздэн хотын багт тэр хаалгачаар 2 жил тоглосон юм.

2 жилийн өмнө тэр Польшийн лигт түрүүлсэн нь түүнийг одоогийн албан тушаалд нь авчирсан. Орос зохион байгуулагчийн хувиар шууд тэмцээнд орж байгаа тул одоо л түүний шандас шалгагдана. Гэхдээ тэд тест тоглолтуудад тун тааруу байгаа. Ямар сайндаа Германы Базлер тэднийг сүйрчихсэн баг бн гэж дүгнэж байхав.

Гол тоглогч: Игорь Акинфеев. ЦСКА-ийн хаалгачийн хувьд энэ жил түүний сүүлчийн том тэмцээн байх болов уу. 2004 оноос хойш шигшээгийн хаалгыг манаж байгаа тэр 2 жилийн өмнөөс багийн ахлагч болсон. Хэдий ахлагч болсон ч дэлхийн аваргын дараа энэ багт эрс шинэчлэлт хийгдэх нь тодорхой болсон. Одоо дуудагдсан байгаа тоглогчдыг харахад ч энэ нь үндэстэй.

Нэг хэсэг тэр томчуудын анхаарлыг татаж байсан. УЕФА цомыг авсны дараа багууд түүн рүү их ч хошуурсан даа. Арсеналд тэр бараг оччихоод байсан гэдэг ч яагаад ч юм эцсийн мөчид энэ наймаа бүтээгүй. Оросоосоо сугарч чадалгүй л зэврээд дууслаа даа. Уг нь гайхалтай хаалгач сан.

Дүгнэлт: Өнгөрсөн жил Тив хоорондын цомоор тэд тун тааруу байлаа. Энэ жилийн тестүүдээр ч дээрдэх юм алга. Хэсгээсээ гарахад л тэд маш том үсрэлт хийх болно. Гэхдээ үүнд хүргэх нэг л том хүчин зүйл ганцхан тэдэнд бий. Энэ бол 12 дахь тоглогч. Нутгийн үзэгчид л тэднийг үлдээж чадна.

Саудын Араб
Дасгалжуулагч: Хуан Антонио Пицци. Саудын Араб дэлхийн аваргад орж байгаа нь түүний ч ажил биш, өмнөх дасгалжуулагчийнх нь ч ажил биш. 2010 оны дэлхийн аваргын финалд үлдэж байсан Холландын ван Марвик энэ гавьяаг үүрэх ёстой. Холбоотой таараагүй тул тэр Австрали руу одсон. Оронд нь ирсэн Бацца 2 тест тоглолтод хожигдоол мулт. Пицциг Баццагаас ажил авах үед баг хэдийнэ эрхээ авсан байлаа.

Чили энэ жилийн дэлхийн аваргад орж чадаагүй нь түүний л буруу. Тэр ахалж байсан юм. Тэр одоо хэсгээс багаа шалгаруулж байж л муу дасгалжуулагч биш байсан гэдгээ батлах ёстой. Өмнөд Амнөд Америкийн орнуудаар тэр клуб удирдаж байхдаа овоо хэдэн цом хамсан.

Гол тоглогч: Осама Хавсави. Багийн ахлагч тэрээр 2007 онд ФИФА-ийн өсвөрийн багт нэр нь багтаж мандаж явсан. 2012 онд Бельгийг зорьсон нь улсынхаа түүхэн дэх Европын тавцанд гарсан 2 дахь легионер болсон.

Хэдий лигийнхээ супер цомыг авсан ч тэр Европт идээшсэнгүй, төрхөмдөө буцав. 2 жилийн өмнө Аль-Хилаль түүнийг 5,5 сая доллараар заналт дайсан Аль-Ахлигаас урвуулж чадсан. Үүргээ ч биелүүлж лигтээ түрүүлчихээд байгаа. Шигшээдээ тэр одоогоор 133 тоглолт хийгээд байгаа нь топ.

Дүгнэлт: Энэ жил тэд 2002 оных шиг шившиг болохгүй. Тэр үед Клозэ мөргөөд л, өшиглөөд л тэднийг элэглэж байлаа. 8-0-оор Германд хожигдсон тэр тоглолтод Каан Германы хаалгыг манаж байлаа. Тэгвэл энэ удаад Саудын Арабын хаалгачийг Кааны удирддаг төслийнхөн дасгалжуулсан гэж байгаа. Хэрэв тэд хэсгээс гарах юм бол гайхамшигтай амжилт байх болно.

Уругвай
Дасгалжуулагч: Оскар Табарэз. 2006 онд тэр Уругвайн шигшээг 2 дахь удаагаа удирдах албанд очсон. Бүх дасгалжуулагчид дундаа энэ албандаа хамгийн удаан тогтож байгаа нь тэр. Уругвайд түүнийг бүгд эцэг шиг хүндэлдэг гэх. Тивийн аваргыг аваад өгчихөөр арга ч гүй биз.
179 тоглолтдоо тэр 87 удаа хожил байгуулсан нь Германы домогт Хэлмут Шөөн, Испаний нэрт дасгалжуулагч Висэнтэ Дэл Боскетэй эн зэрэгцэж байгаа. Зөвхөн Германы Лөөв л 106 ялалтаар тэдний урд жагсдаг.

Энэ жил магадгүй түүний сүүлийн жил. Тэр одоо 71 настай. Тэгэхээр тэр сайн амжилт үзүүлчихээд буухыг хүсч байгаа нь мэдээж. Угаасаа ч энэ тэмцээнээр хол явах багийн нэг дээ.

Гол тоглогч: Луис Суарэз. Өнгөрсөн хавар Чехийн эсрэг гоолдохдоо тэр Уругвайн нэгэн шинэ рекордыг тогтоосон. Шигшээгийнхээ төлөө 50 дахь гоолоо тэр оруулсан юм. Орост тэр улам их гоолдохыг хичээх болно. 4 жилийн өмнө тэр тун тааруу байлаа. Италийн Киэллиниг хазсанаас болоод “Вампир” 9 тоглолтоор торгуулж байв.

Холланд, Англи, Испанид мэргэн бууч болж байсан тэрээр энэ жил лигтээ давхар цом авчихсан өөртөө итгэлтэй нь аргагүй дэлхийн аварга руу явж байгаа.

Дүгнэлт: Хэсгээ илт тэргүүлчих байх. Хэсгээсээ гараад ч том багийг давах чадалтай гэдэг нь тэдний урьдчилсан шатны тоглолтуудаас харагдсан. Тэнд тэд Бразилын дараа итгэл төгс эрхээ авч байсан. Тэднийг их хол явахад хэн ч гайхахгүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Gooner » Wed Jun 13, 2018 6:32 pm

За энэ Оросыг нутагтаа тоглож байгаам байна гээд Египт энэ тэрийг мултлан байж Орос гарна гээд таамаглачихлаа.. ядаж шүүгчид нь "туслаж дэмжих" байлгүй дээ :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby mick » Thu Jun 14, 2018 9:13 am

**н** Иванууд ч хомоол хамж ч мэднэ шүү...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Жонон » Thu Jun 14, 2018 9:19 am

Путин ялна
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Villa_Bayaraa » Thu Jun 14, 2018 3:35 pm

Энэ жил Уругвай түрүүлнээ ккк... тийм таавар өгчихсөн байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby El Payaso » Thu Jun 14, 2018 11:41 pm

Ах нарыг ч хамгийн муу хэсэгт нь уг нь хийсэн л юм байна. Энэ Сауди хөөрхий ясан муу юм бэ. Герман одоо тийм муу байгаа юм байх даа ккк. Ней мэргэн бууж болох болов уу гэж бодож байсан Суарез Кавани хоёрын нэг мэргэн бууч болох янзтай шүү ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby S.Erdene » Fri Jun 15, 2018 12:02 am

Одоогоор янзын л үзэж байна. Дзагоев гэмтдэг жаахан тийм боллоо шүү.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Sathan » Fri Jun 15, 2018 12:06 am

Oros sanasnaas sain uzlee...mergen buuch deer Uruguay-n 2 esvel Ney gej boloh bhaa...
Suarez-n zam 8 hurtel bolomjiin bgaa shuu
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby Villa_Bayaraa » Fri Jun 15, 2018 12:55 am

За за Орос сайхан хожлоо... Головин дэндүү ганган байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby BTR » Fri Jun 15, 2018 12:57 am

Паа яаяа. Хэт сайхан эхэлж байх чинь. Египттэй тоглосны дараа л
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: Russia 2018, group A: Russia, Uruguay, Egypt, Saudi Arab

Postby CR7 » Fri Jun 15, 2018 1:14 am

Танай Цогзолмаа сайд чинь оросын ливэрпүүлийг дэмжиж байгаа гэж бна шүү хаха
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Next

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest