Page 6 of 10

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 2:25 am
by Saiza
Pele
Uwe Seeler
Miroslav Klose
Cristiano Ronaldo

4 ДАШТ дарааллаад гоолдсон домгууд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 12:14 pm
by poseidon
Гадуур үзэж байна уу таанууд? 10 ах гадуур үзэх юм уу өнөөдр

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 12:57 pm
by zigo
2 өдөр гадуур үзлээ. уб фест бол үнэхээр гоё юм бна лээ

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 2:17 pm
by Saiza
https://m.lenta.ru/news/2018/06/15/vori ... e=facebook

40 гарсан 2 Монгол гар хулгай хийгээд баригджээ гэж

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 2:19 pm
by TGNT
zigo wrote:2 өдөр гадуур үзлээ. уб фест бол үнэхээр гоё юм бна лээ


Өчигдөр еги-уруг үзсэн тэгсэн чинь дүрс нь нэг л зөөгдөөд сонин харагдаад байна лээ. Нүд өвдсөн бусдаараа бол сайхан байна лээ

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 2:28 pm
by Өсөхбаяр
poseidon wrote:Гадуур үзэж байна уу таанууд? 10 ах гадуур үзэх юм уу өнөөдр

ub д бгаамуу?

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 3:52 pm
by poseidon
Өсөхбаяр wrote:
poseidon wrote:Гадуур үзэж байна уу таанууд? 10 ах гадуур үзэх юм уу өнөөдр

ub д бгаамуу?

Мань өчдөрөөс амарсан. Одоохондоо УБд байжил байна

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 4:25 pm
by Өсөхбаяр
poseidon wrote:
Өсөхбаяр wrote:
poseidon wrote:Гадуур үзэж байна уу таанууд? 10 ах гадуур үзэх юм уу өнөөдр

ub д бгаамуу?

Мань өчдөрөөс амарсан. Одоохондоо УБд байжил байна

аан. орой таарвал таары

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 4:28 pm
by Nomer 10
фокариад 5 хагаст цуглах болсон шүү

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 4:57 pm
by Nomer 10
Далласын Новитцки Герман Шведийн тоглолтын үеэр гэртээ ганцаараа Германы өмсгөлтэй суух гэнэ. Эхнэр хүүхдүүд нь Шведийн өмсгөлөө өмсөнө гэнэ, учир нь Шведийн хамгаалагч Олссен эхнэрийнх нь төрсөн дүү ажээ.

*****************************

ПСЖ багийн босс Орос руу явжээ. Зорилго нь Роналдог дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин болгох.

*****************************

Тунисын ахлагч Хазри Англитай тоглоход бэлэн болж. Гэмтлийн улмаас өнжиж магадгүй гэж бсан.

*****************************

Өчигдрийн Иран Мароккогийн тоглолт Тегеранд уг нь хотын төв талбайд том дэлгэцээр гарна гэж байсан ч цуцлагджээ. Шалтгаан нь хүйсний асуудал гэнэ. Утгагүй юмаа.

*****************************

Уругвай Египетийн тоглолт бараг хоосон цэнгэлдэхэд болсон. Уг нь билет нь бараг борлогдсон юм бн. ФИФА шалтгааныг нь ухаад эхэлжээ.

*****************************

Колумбын иргэд баярлаж болно. Хамэс зүгээр гэнэ.

*****************************

Аргентины хэвлэлийн дарамт шигшээдээ тэр тусмаа Месси дээр маш их байгаа. Ямар амжилт гаргахаас хамаарч зодог тайлах эсэхээ шийднэ гэж Месси мэдэгдчихээд байгаа. Тэгвэл дасгалжуулагч Сампаоли Түүнийг ямар ч нөхцөлд үлдэнэ гэж найдаж байгаагаа ярьжээ.

*****************************

Эрдогантай зургаа авахуулж Миний ерөнхийлөгч гээд хэлчихсэн Германы хагас хамгаалагч Гүндоганы машины шилийг хагалж орхижээ. Нөхөр ч хэцүүхэн байдалтай тэмцээнд орох нь дээ. Сая тест дээр үхтлээ бүүлүүлсэн.

*****************************

Дэлхийн аваргын эхний тоглолтууд хаа сайгүй үзэгчид багатай байсан бол Португал Испани дээр жинхэнэ шуурчээ. Германд гэхэд л бусад тоглолтыг 4-5 сая хүн үзэж байсан бол өчигдрийн тоглолтыг 13 сая хүн шууд үзжээ. Энэ нь тв үзэж байсан 2 хүн тутмын 1 нь энэ тоглолтыг үзсэн гэсэн стат ажээ.

Ираны Рэза тоглолтын сүүлийн минутад өөртөө гоол хийж багаа хожигдуулсан Мароккогийн довтлогчид зориулж жиргэжээ. Бид бүгд хүн, амьдрал дээр заримдаа ялдаг заримдаа ялагддаг. Чамайг танихгүй ч чиний цаашдын амьдралд сайн сайхныг хүсье гэсэн нь трэнд болоод бгаа гэнэ.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 5:12 pm
by zigo
TGNT wrote:
zigo wrote:2 өдөр гадуур үзлээ. уб фест бол үнэхээр гоё юм бна лээ


Өчигдөр еги-уруг үзсэн тэгсэн чинь дүрс нь нэг л зөөгдөөд сонин харагдаад байна лээ. Нүд өвдсөн бусдаараа бол сайхан байна лээ

пор исп бас эхэндээ тийм байснаа 2-р үеэс зүгээр болчихсон. бодвол учирыг нь олсон байх. одоогоор монголдоо хамгийн том асар, хамгийн том дэлгэц, хамгийн гоё дугаралт байна лээдээ. хэхэ

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 7:20 pm
by Takanohana_Nowitzki
El Payaso wrote:За тэр ч яах вэ энэ тэгээд 48 баг орохоор формэйшн яаж явах юм бол. 24 баг хэсгээс шууд гараад 8 хамгийн өндөр оноотой гуравдугаар байрын баг нэмэгдэх үү.

26 онд заваарах нь ээ? 3 улс зохиохоор шууд эрхээ авна биз дээ? Тэдний тивийн эрхээс хасах юм болов уу? 48 багтай болчихоор асуудалгүй юм уу?

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 16, 2018 8:33 pm
by Nomer 10
48 болчихоор гайгүй дээ

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 18, 2018 2:24 am
by Saiza
37 - Since 1966, Brazil have scored 37 goals from outside the box at the World Cup; 11 more than any other team. Missile.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 18, 2018 2:33 am
by Saiza
3 - This is the third consecutive World Cup in which the reigning champion has failed to win their opening match – Italy drew 1-1 with Paraguay in 2010, while Spain lost 5-1 against the Netherlands in 2014. Hangover.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 18, 2018 2:38 am
by Jo_amka
Тэгээл мултраад байгаамдаа хэхэ

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 18, 2018 5:23 pm
by Nomer 10
ФИФА видео бичлэгт тун сэтгэл хангалуун бн. Австрали, Перу багуудад өгсөн пеналтиг видео хянах өрөөнөөс талбайн шүүгчид дохио өгч бичлэг үзээд өгснийг зөв алхам болсон гэжээ.

*********************

Хорватын нэрт хөлбөмбөгч Шукер нутагт нь одоогийн багийн тухай ярихаараа 98 оны багтай харьцуулаад байгаад их нервтэж байгаа гэнэ. Аль 20 жилийн өмнөх юмыг үргэлж сөхөх нь миний ундууцлыг хүргэж бна, дэлхийн аваргын хагас шигшээ хүртэл явна гэдэг маш хол зам гэжээ.

*********************

Пэругийн газар нутгийн лус савдаг хөлбөмбөгтэй холбоотой юмуу гэлтэй. Өнгөрсөн 11 сард тэд Шинэ Зеландтай плэй-офф хийгээд эрхээ авах үед нийслэл Лима хотоос холгүй газар хөдөлсөн тухай тухайн үед шуугиж байлаа. Тэгвэл сая Данитай тоглоход Пэругийн талд 11м заах үед мөн газар доргижээ. Лимагийн оршин суугчид энэ тухай жиргэж эхэлснээр дэлхий нийтэд энэ мэдээ агшин зуур таржээ.

*********************

Өчигдөр Герман Мексикийн тоглолтыг Ибрахимович үзээд сууж бсан. 4 жилийн өмнө Швед дэлхийн аваргын эрхээ алдсаны дараа тэр Златангүй дэлхийн аварга бол тэмцээн биш гэсэн алдарт үгээ хэлж байлаа. Тэгвэл тэр энэ удаад шигшээ нь дэлхийн аваргад орсон ч энэ үгээ хэлсээр л. Швед түүнийг энэ удаад дуудаагүй. Нөхөр Орост оччихоод энэ үгээ хэлсэн нь багт их дарамт болж байгаа бололтой.

*********************

Польшийн гол хамгаалагч Глик дэлхийн аваргад нэр нь дуудагдсан ч гэмтлээс болоод хасагдсан. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө эдгэчихлээ гээд дахиад дуудагдсан. Үнэндээ сайн эдгээгүй байгаа бололтой. Сенегал дээр тэр талбайд гарах эсэх нь бүрхэг хэвээр.

*********************

Оросын Загоев багтайгаа хамт Санкт Петерсбург нисээгүй Москвад үлджээ. Ингэхээр тэр Египеттэй тоглохгүй гэсэн үг.

*********************

Погба дэлхийн аваргын анхны гоолоо оруулаад баярлаад байсан чинь ФИФА дараа нь энэ гоолыг Австралийн автогоол гэж тооцсон бн.

*********************

Мексикт хожигдсоны Германы хаалгач Нойер 2 тоглогчийнхоо Эрдогантай авахуулсан зураг багт нь нөлөөлсөн тухай ярьжээ. Эхэндээ уур амьсгал тун таагүй байсан, гэхдээ одоо бид цаашаа явах ёстой гэжээ.

*********************

Япончууд Хамесаас их жийрхэж байгаа аж. Хэд хэдэн тоглогч нь Колумбаас хэн хамгийн эвгүй нь вэ гэхэд бүгд түүнийг нэрлэжээ.

*********************

Японы довтлогч Оказаки гэмтлээс болоод маргааш талбайд гарах эсэх нь бүрхэг бн. Тэрээр одоо Лэйстер ситид алба хашиж байгаа.

*********************

Пэругийн Гуэрреро сэлгээнд сууж байхдаа дотроо их дургүй бсан гэнэ. Гэхдээ дасгалжуулагчийн шийдвэрийг би хүндэлнэ гэжээ. Тэр талбайд орж ирэнгүүт тоглолтын хэмнэлийг өөрчилж байсан юм.

*********************

Ибра Францын дасгалжуулагч Дэшамыг буруушаажээ. Дэшам Бэнжемаг багтаа дуудахгүй байгаад дургүйцсэн тэр Бэнжема бол ЧЛ-ийн аварга, бас Реал Мадридад тоглодог, тэр Орост байх ёстой бсан гэж.

*********************

Испаний дасгалжуулагч Лопэтэги хөөгдсөний дараа холбооны спортын захирал Иэрро түүний оронд очсон. Иэррогийн оронд шигшээгийн төлөө 69 тоглолт хийсэн Марчена томилогджээ.

*********************

Германы тоглолтод Ройс сэлгээгээр ороод багийн довтолгоог эрчимжүүлж байсан. Дасгалжуулагч Лөв түүнийг яагаад гараанд гаргаагүй талаараа Бидэнд хол зам байгаа тул түүнийг энэ тоглолтод амраахыг хүссэн гэжээ.

*********************

Хуммэлс 7, 8 хүн довтолгоонд яваад орчихоор ардаа сөрөг алдчих гээд байгааг Саудын Арабын тоглолтын дараа баг дотроо анхааруулж байсан ч Мексик дээр энэ нь давтагдсан их уцаартай байгаа гэнэ.

*********************

Марадона Аргентины дасгалжуулагч Сампаолиг дахиад ингэж тогловол Аргентин руу буцах хэрэггүй, Оростоо үлд гэжээ.

*********************

Мессиг Марадона хамгаалжээ. Би нэг удаа 5 дараалаад пеналти алдаж байсан л гэж.

*********************

Мексикийн ерөнхийлөгч баг нь хожсоны дараа Бид та нарын ард байгаа шүү хэмээн тоглогчиддоо баяр хүргэн жиргэжээ.

*********************

Энэ дэлхийн аваргаар багуудын бэлтгэлийг дроноор ажих процесс их явагдаж байгаа. Солонгосын гол тоглогч Сон бэлтгэлийн үеэр 4 удаа өөр номертой өмсгөл өмссөн нь дроны эсрэг ажиллагаа байсан гэнэ.

*********************

Хэдий баг нь Уругвайд хожигдсон хэдий ч Египетийн хаалгач Эл-Шэнави тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Ивээн тэтгэгч болох шар айрагны компаний өгсөн цомыг тэр гардаж аваагүйн учир нь муслимууд согтууруулах ундааг хориглодог заншилтай холбон тайлбарлажээ.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 8:56 am
by BJcorp
Олноо ах таны энэ мэдээллийг сайтдаа оруулж болох уу?

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 10:01 am
by poseidon
Олноо ах ямар үед нь ВАР ашиглаад ямар үед нь ашиглахгүй байгаа юм бэ? Хэн шийдээд байгаа юм? талбайн шүүгч нь юм уу? эсвэл тэр ВАР шүүгч нь үзчихээд хэлээд байгаа юм уу? бүр толгой эргүүлээд байх юм.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 10:09 am
by BJcorp
тухайн багийнхан воллейбол шиг ВАР ашиглъя гэхээр нь үзээд байгаам шиг санагдсан

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 10:18 am
by Lakers Barca
poseidon wrote:Олноо ах ямар үед нь ВАР ашиглаад ямар үед нь ашиглахгүй байгаа юм бэ? Хэн шийдээд байгаа юм? талбайн шүүгч нь юм уу? эсвэл тэр ВАР шүүгч нь үзчихээд хэлээд байгаа юм уу? бүр толгой эргүүлээд байх юм.

Талбайн шүүгч үзэе гэсэн үед үзэж болно. Туслахууд нь санал оруулж болно. Эцсийн шийдийг талбайн шүүгч гаргана гэж Балжаа тайлбарлаж байна лээ.

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 11:36 am
by Shaggy
Үзэхгүй байсан ч болно, үзлээ гээд шийдвэрээ шүүгч гаргана, анзаараад байхад хажуу бүүтэнд байгаа дасгалжуулагч сайн заргалдаж байж ВАР үзэж байгаа санагдсан хэхэ, талбайн шүүгчид хэцүү л дээ шүглээ үлээцэн тоглолт үргэлжлээд байдаг, талбай дээрх тоглогчдоос илүү хажуугийн шүүгчид харая гэж байх шиг байсан

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 3:42 pm
by fond
Өчигдөр Кимчинүүдийн улаан цайм алдааг тоохгүй гүрийж байгаал арай гэж бичлэг үзсэн дээ.
Багуудад 1 удаа ч гэлүү бичлэг үзье гэсэн челленж хийх эрх байгаа гээд байсан уу үгүй юу

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 3:43 pm
by fond
Эхний тоглолтуудын дараагаар топ багуудын мэргэн буучид өрсөлдөөнтэй байнаа..

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 19, 2018 4:23 pm
by Nomer 10
Видео өрөөнд 4 хүн байгаа. Нэг нь ахлагч. Тэр нөхөр л шүүгчтэй холбогдож тоглолтыг зогсоогоод байгаа. Видео албаны нөгөө 3 нь саналаа ахлагчдаа өгснөөр бичлэг үзэж бгаа