Дэлхийн аваргын мэдээнүүд

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 21, 2018 3:57 pm

Дэлхийн аваргаар тоглогчид бэртлээ гэхээс дасгалжуулагч гэмтлээ гэж сонсогдож байгаагүй. Тэгвэл Английн дасгалжуулагч мөрөндөө гэмтэл авчээ. Бэлтгэлгүй өдөр нөхөр уул руу мацаж байхдаа мөрөө гэмтээчиж. Хэн нэг тоглогч гэмтсэнээс би гэмтсэн нь дээр биз дээ гэж тэр хошигножээ. Манайхаар барцадыг нь өөр дээрээ авч байгаа гэдэг шиг л.

**************************

Германы шигшээ дэлхийн аваргын зарлагад 10,8 саяыг үрээд бгаа гэнэ. Хэрэв хэсгээсээ гарч чадахгүй бол ФИФА-аас авах 9,1 саяаа хасаад 1,7 сая еврогоор шатах юм гэнэ. Хэвлэлүүд нь Шведэд хожигдвол мултарна гэж бичээд л. Хэдий бодит байдлуудыг хэлээд байгаа ч монгол хүний хувьд амны билэг гэж юм бодогдох юм даа.

**************************

Хорватын дасгалжуулагч Далич Аргентиныг хамгийн амархан тоглолт гэжээ. Эхний тоглолтдоо 3 оноогоо авчихсан тул дарамт багатай үзнэ гэж тэр бодож байгаа бололтой.

**************************

Бразилын фэнүүд уужуу амьсгалж болно. Нэймарын бэртэл илааршжээ.

**************************

Шигшээдээ хийсэн гоолоор хөгшин тивд Унгарын домогт Пушкаш болон Роналдо нар тэргүүлдэг. Тэгвэл өчигдөр Роналдо 85 дахь гоолоо хийснээр энэ рекордыг дангаар эзэмших болов. Бөмбөрцгийн хэмжээнд аваад үзвэл Ираны нэрт хөлбөмбөгч, Бундэслигийн легионер Али Даэй 109 гоолоор тэргүүлдэг.

**************************

2012 оны Европын аваргаар Германы шигшээ дэх Байерны фракцын тухай шуугиан гарч байсан. Мексикт хожигдсоны дараа энэ яриа дахиад гарчээ. Мюллер харин Энэ бүхэн утгагүй зүйл, бид нэгэн цуг баг гэжээ.

**************************

Египетийн дасгалжуулагч Купер хөөгдөх нь тодорхой болж байх шиг. Нутгийн хэвлэлүүд нь түүнийг балбаж байгаа гэх. Тэд мөн тоглогчдоо ч дайрч байгаа аж. Шигшээ багийн нэр төрийг ашиглаад хувийнхаа реклам баахан хийсэн гэж буруутгаж байгаа гэнэ.

**************************

Марадона Колумбын тоглогчдыг буруутгажээ. Япон шиг багийн өөдөөс Колумб шиг баг ингэж тоглоно гэж байж болохгүй зүйл гэж тэр хэлж.

**************************

Энэ том улсууд нээрээ дарамттай юмаа. Францын хэвлэлүүд Дэшамыг дарамтлаад эхэлж. Өнөөдөр өөр тоглох ёстой шүү л гэж. Зидан ажлаа өгснийг ч тэд дурьдаж.

**************************

1978 оны финал буюу Аргентин Холландын тоглолтыг шүүсэн итали шүүгч бурхны оронд заларчээ. Тэр мөн 76 оны Европын аваргын финалыг шүүж байж.

**************************

Дэмбэлэ гарааны эрхээ алдчихвуу даа. Дэшам урд гурвалаа шүүмжилсэн бн. Хохирогч нь Дэмбэлэ болох бололтой.

**************************

Герман Мексикийн тоглолтыг Германд тв үзэж байсан 3 хүн тутмын нэг нь үзсэн бн. Бараг 10 сая хүн энэ тоглолтыг үзжээ.

**************************

Оросын халуун өдрүүд баарны эздийн магнайг тэнийлгэж бгаа гэнэ. Гадаадын жуулчдын хөлд дарагдсан тэд өглөө унтахаасаа өмнө пяаваа ахиухан татаж хөргөдөг ч маргааш нь яагаа ч гүй дуусчихаад бгаа гэнэ. Сонирхуулахад 1 хүнд ногдох алкохолын хэмжээгээр тэд 14-т жагсдаг юм бн. Манайх түрүүлдэг билүү. Овоо шд, ганц ч гэсэн юмаар түрүүлээд тээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Бороо » Mon Jun 25, 2018 4:39 pm

Энэ жилийн алтан шаахай өрсөлдөөн ч ширүүн юм болжиндаа.. Дөнгөж эхний 2 тоглолтын дараа шүү дээ
Harry Kane: 5
Lukaku: 4
Ronaldo: 4
Denis Cheryshev: 3
Diego Costa: 3
Coutinho: 2
Artem Dzyuba: 2
Mile Jedinak: 2
Eden Hazard: 2
Luka Modric: 2
Ahmed Musa: 2
John Stones: 2
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Zo7i » Mon Jun 25, 2018 5:44 pm

Өнөөдрөөс эхлээд 22:00, 02:00 цагаас тоглолтууд явагдах юм байна
2 2 тоглолт зэрэг болно
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Zo7i » Mon Jun 25, 2018 5:46 pm

Rain wrote:Энэ жилийн алтан шаахай өрсөлдөөн ч ширүүн юм болжиндаа.. Дөнгөж эхний 2 тоглолтын дараа шүү дээ
Harry Kane: 5
Lukaku: 4
Ronaldo: 4
Denis Cheryshev: 3
Diego Costa: 3
Coutinho: 2
Artem Dzyuba: 2
Mile Jedinak: 2
Eden Hazard: 2
Luka Modric: 2
Ahmed Musa: 2
John Stones: 2

ПЛ д тоглож байгаа болон тоглож байсан тоглогчид энэ дэлхийн аваргаар өнгөтэй байх чинь вээ эндээс харахад
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Бороо » Tue Jun 26, 2018 12:19 pm

2006 - Испаний шигшээ 2006 оны дэлхийн аваргаас хойш анх удаа хэсгийн шатанд хожигдолгүй цааш шалгарлаа.

1 - Кристиано Португалын шигшээ багийн түүхэнд дэлхийн аваргын тэмцээнд пенальти алдсан анхны тоглогч.

8 - Аспас шигшээ багтаа хийсэн сүүлийн 8 тоглолтондоо 8 гоолд шууд оролцоод байна (5 гоол, 3 ассист).

2 - Эдинсон Кавани 3 дэлхийн аварга дараалан гоолдсон Уругвайн шигшээ багийн түүхэн дэх 2 дахь тоглогч. Өмнөх нь Луис Суарез.

45 - Essam El-Hadary дэлхийн аваргын тоглолтонд оролцсон хамгийн ахмад тоглогч (45 нас & 5 сар)

9 - Хамес Родригез дэлхийн аваргын 7 тоглолтонд оролцон 9 гоолд шууд оролцоод байна (6 гоол 3 ассист)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby fond » Tue Jun 26, 2018 1:20 pm

Египтийн хаалгач пеналти хаасан чинь бас огшиж байналээ шүү.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5479
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:39 am

Фифа сахилгын шийтгэлээ оноогоод эхэлжээ. Швейцарын тоглогчид Жака Шакири нарыг 10 мянган швейцар франкаар торгож. Нөхдүүд Серби дээр гоолдчихоод Албаний далбаан дээр бдаг бүргэдийг дүрсэлсэн. Бас Сербийн дасгалжуулагч Крштяичыг герман шүүгчийг доромжилсон гэж 5000 франкаар торгожээ.

*********************

Хорватад хожигдсоны дараа фэнүүд нь үймээн гаргасан гэж Аргентины хөлбөмбөгийн холбоог 100 мянган франкаар торгосон бн. Өөдөөс нь эсэргүүцсэн хорватчуудыг 15 мянгаар хуньж.

*********************

Хүн гэж муухай ч амьтан юм аа даа. Роналдог Иран дээр пэналти алдаад тааруухан тоглосны дараа нөгөө хөөргөж байсан хэвлэлүүд үхтэл нь доош хийгээд эхэлж. Энэ бүхнийг давж гардаг гэхээр тамирчид мундаг юмоо.

*********************

Саудын Араб дасгалжуулагч Пиццигээ 19 оны Азийн аварга дуустал авч үлдсэн бол египетүүд Купераа хөөжээ. Нигерийн дасгалжуулагч Роор багтаа үлдэхийг хүсч бгаа гэнэ.

*********************

Ираны дасгалжуулагч Куэрош гэртээ харих болсон бурууг нутгийнхаа лигийн хамгийн том багийн дасгалжуулагч руу чихэж бн. Тэрээр тоглогчдоо тогтсон хугацаанд явуулаагүй олон хоног хэтрүүлсэн аж.

*********************

Исланд хэдий хасагдсан ч тэдний тоглогч Гисласон улам алдартай болсоор. Энэ дэлхийн аваргын хамгийн секси залуугаар тодорсон тэр ялангуяа Өмнөд Америкт жинхэнэ од болж бгаа гэнэ. 40 мянгаас шууд хагас сая инстаграммын дагагчтай болсон түүний дагагчдын талаас илүү нь тэндээс хандаж байгаа аж.

Түүний тоглодог 2-р Бундэслигийн баг стадионоо томсгох гэнэ. Өнгөрөгч улиралд дунджаар 6500 үзэгч тэдний тоглолтыг үзэж бсан нь анти рекорд гэнэ. Гисласоноос болоод одоо үзэгчдийн ялангуяа бүсгүйчүүдийн шуурга уг багийн тоглолт руу чиглэнэ гэж тэд тооцож бгаа бололтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:44 am

Коста Рикатай тоглох үеэр Нэймар ахлагчаа хараасан гэнэ. Учир нь Сильва бөмбөгөө айлын хүнд өгчихөж. Тэр их нервтэй байсан, би түүнийг ойлгож бн гэж тэр хэлжээ.

********************

Хорватад хожигдсоны дараа дасгалжуулагч Сампаоли эрх мэдлээ алдсан, Нигерийн эсрэг гарах гарааг Месси мэднэ гэсэн цуурхал тарсан. Холбооноос тэгвэл үүнийг Бидний хүчийг сулруулах арга, тоглогчид урьдынх шигээ түүнийг дэмжиж байгаа гэсэн бн.

********************

Нигерийн нэгэн лам улсынхаа иргэдэд дансны дугаараа өгөөд өөрт нь 2000 доллар цуглуулж өгөхийг уриалжээ. Тэр мөнгөөр тэр ном уншиж багтаа Алтан дагина авч өгөх юм бхаа.

********************

Загоев өнөөдөр ч бас тоглохгүй гэнэ. Хэсгийн аваргын төлөө Уругвайтай тоглох Оросын гол хөдөлгүүр Саудын
Арабтай тоглох үедээ гэмтэл авсан ч Черышев түүнийг их сайн орлож бгаа.

********************

Мароккотой тоглосны дараа талбайн шүүгч Роналдогийн өмсгөлийг хүсчээ. Үүнийг харсан Мароккогийн тоглогч Тэр энэ тоглолтыг шүүх ёсгүй байсан гэжээ.

********************

Португал Испани 2 өнөө орой ижил үр дүн гаргавал нөгөө миний оруулж бсан дарааллын дагуу хэн нь хэсгээ тоглохоо шийднэ. Магадгүй сугалааг ч бид харж болох юм. Одоогоор Португал 2, Испани 1 шар карттай яваа.

********************

Португалийн тэр мундаг хөлбөмбөгчид сошиал цуурхалд итгэж байхад манайхан Сарандаваа аниад итгэх нь энүүхэнд юм шиг байноо. Бүх тоглогч талбайн гадна гоолын баяраа тэмдэглэсэн тохиолдолд бөмбөгийг тоглолтод оруулна гээд хэн нь ч юм сошиалаар цацчихаж. Нөхдүүд тэрэнд нь итгээд наасан. Мароккотой тоглоход Моутиньо хохирогч нь болсон бол Испанид гоол оруулсны дараа Фонтэ ганцаараа багаа дааж талбайд үлджээ.

Дүрмэндээ бол бүх тоглогч өөрийн талбайд байхад бөмбөг оруулж болно гэж заасан бдаг юм бн. Бүтэн 2 тоглолтын дараа энэ цуурхал бсан гэдэгт итгэсэн тэд Иранд гоол хийвэл задгай авах гэнэ. Хохирогч 2 Түй чоорт гэж бгаа биз, тээ. Аа нээрээ ганц тэд мангартаагүйм бн. Англи, Австраличууд бас тийм үйлдэл гаргажээ. Ямартай ч үхэр монголчууд гээд бдаг, ганцаараа биш л юм бна хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:44 am

Сербийн дасгалжуулагч Крштяичын эсрэг ФИФА хэрэг үүсгэжээ. Швейцартай тоглоход 11м өгсөнгүй гэж тэр герман шүүгчийг буруутган Түүнийг Дэн Хааг руу илгээх хэрэгтэй гэж хэлсэн юм. Дэн Хааг гэдэг нь дайны үед байсан НҮБ-ийн шүүхийн байрлаж байсан хот.

******************

Ираны тв-д дэлхийн аваргын эксперт хийж байгаа Пуёолыг маш олон иргэн үсээ засуул гэж шахаж бгаа гэнэ. Муслим уламжлалд их үсийг үл зөвшөөрдөг гэнэ.

******************

Нэгэн мексик эр Орост од болж бгаа гэнэ. Хачирхалтай нь тэр өөрөө Орост биш, нутагтаа байгаа. Хавиэр уг нь найзуудтайгаа Орос явна гэж бүтэн жил ярьсан ч гэнэт явж чадахаа больжээ. Найзууд нь түүнийг дуурайлган картоноор хийсэн дүрсээ авч явсан нь Улаан талбайд хүн бүрийн авахуулах дуртай мотив болжээ. Оросын элчин энэ тухай анх жиргэснээр гадаад, дотоодын бүх жуулчид картонтой зургаа авахуулах гэж оочерлож бгаа гэнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:45 am

Францын хагас хамгаалагч Толиссо нээлтийн тоглолтод тааруу тоглоод гарааны эрхээ Матуйдид алдчихаад бгаа. Дахиад гараанд гарах боломж олдвол бүх хүчээ шавхана гэжээ.

***********************

Шведийг хожсоны дараа Германы дасгалжуулагч Лөв тоглогчиддоо гэр бүл, хамаатнуудыг нь айлчилж ирэхийг зөвшөөрчээ. Өчигдөр бөөн тэврэлдээн, үнсэлдээн болсийм бх аа.

***********************

Испаничууд хөөгдсөн дасгалжуулагчаа санасаар бгаа аж. Хачирхалтай нь Реал Мадридын өрсөлдөгч багуудын тоглогч нар түүнийг дурсчээ. Тухайлбал Атлетикогийн Нигез, Барсагийн Пикэ нар түүнийг багт байх ёстой бсан хүн гэсэн бн. Мэдээж Рамос бас энэ санааг хэлсэн бн.

***********************

Аргентины цагдаа нар дэлхийн аваргын цомон дотроос 1,5 кг хар тамхи олжээ.

***********************

Английн дуучин Робби Виллиамс Кроосын гоолын дараа Кроос, би чамд хайртай гэж жиргэжээ.

***********************

Кроосын цохилтын өмнө Ройс гүйж очоод Би цохичий гэж. Кроос харин Үгүй, чи харин бөмбөг тогтоо гэж. Энэ тухай Кроос өөрөө ярьсан бн. Хуммэлс харин түүнийг цохих үед Яаж бгаа юм бэ, гол руу пасс өгөөч гэж орилсон гэнэ.

***********************

Кроосын гоол 94:39 минутад орсноор хамгийн "хөгшин" гоол болжээ. Өмнөх рекордыг нь Италийн Тотти 94:26 минутад Австралид хийж байж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 28, 2018 1:45 am

Англичуудын өчигдрийн ялалтын дараа орон нутгийн нэгэн хэвлэл Английн фэнүүдийн зурагтай Six and the city нэртэй нийтлэл тавьжээ. 1,2 сая хүн амтай Нижный Новогород хотыг өчигдөр энд тэндгүй баярлан холхилдох Английн фэнүүд чимсэн аж. Энэ ялалтын дараа Англиас нэмэгдэх фэний тоо эрс нэмэгдэнэ гэж тэд тооцоолж байгаа гэнэ.

************************

Кэйн дэлхийн аваргад хэт трик хийсэн 3 дахь англи тоглогч болжээ. 1966 онд Хөрст, 86 онд Линэкер нар 3 гоол хийж байж.

************************

Нэймар Коста Рика дээр маш олон удаа унасан. Түүн дээр алдаа их хийж бгаа ч жүжиглэж бн гэж бразилчууд нь өөрсдөө их ундууцаж бгаа гэнэ. Риогийн нэгэн баар Сербитэй тоглох үед Нэймарыг унах бүрт хаах цагаа наашлуулах гэнэ.

************************

Нигерийн дасгалжуулагч Роор Аргентины эсрэг сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө илүү давуу талтай байгаа гэжээ. Тэр илүү довтолж тоглох бололтой.

************************

Колумб өчигдөр тоглогчийнхоо төлөө бүхнээ зориулсан бололтой. Япон дээр улаан авсан Санчезыг нутагт нь амийг нь хөнөөнө гэсэн сүрдүүлэг гарсны дараа баг доторх уур амьсгал их сонин болсон гэнэ. 94 онд Эскобарыг тэд буудаж бсан юм. Муу юм толгойноос арилдгүй ажээ.

************************

Португалийн дасгалжуулагч Куэрош Португалтай тоглохын өмнө 3Р гэсэн тактик зохиожээ. Респект, Реализм, Романтик гэсэн 3 үг шиг энэ бүгдийг тоглолтдоо хослуулах гэнэ.

************************

Нигерийн ахлагч Микел өнгөрсөн тоглолтод гараа хугалсан ч хэсгээсээ шалгарахын тулд Аргентины эсрэг тоглоноо л гэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Gunnerz » Thu Jun 28, 2018 10:14 am

Нээрээ 48 баг ороход сул баг цөөхөн л байх юм байна
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby meesh » Fri Jun 29, 2018 12:48 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Realist » Fri Jun 29, 2018 4:31 pm

Нэг хачирхалтай факт хэлчих үү

ДАШТ-д 32 баг оролцож эхэлсэн үеэс буюу 1998 оны ДАШТ-с эхлэн 2002, 2006, 2010, 2014 онуудад A группын 1-р гарсан багууд бүгд хагас шигшээд хүрсэн. Гэхдээ түрүүлж байгаагүй.

98 оны Бразил мөнгө, 2002 онд Герман мөнгө, 2006 онд Герман хүрэл, 2010 онд Уругвай 4-р байр, 2014 онд Бразил 4-р байранд орж байв.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby meesh » Wed Jul 04, 2018 11:31 am

Оби Микэльд :eek:

Гэр бүлийнхнийгээ татчихаж эсвэл АНУ, Канад, Европ руу татчихаж болдоггүй л юм байхдаа, хоёр дахиа барьцаалагдсан гэнэ үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Forza Juve » Thu Jul 05, 2018 12:05 pm

Image

Ийм зураг явж байна ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby 21Grams » Thu Jul 05, 2018 3:44 pm

Хаха, бараг л мөн дөө.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Mojul » Thu Jul 05, 2018 8:06 pm

Нэймар энэ дашт д хамгийн их хугацааг талбай дээр хэвтэж өнгөрөөснөөрөө тэргүүлж байгаа гэнэ. Нийт баашилж тоглолт дундуур хэвтэж амарсан хугацаа нь 14мин гэнэ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby zigo » Thu Jul 05, 2018 8:13 pm

хэхэ хөөрхөн стат вэ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby 21Grams » Thu Jul 05, 2018 8:19 pm

Гэхдээ ч бас хөөрхий гамгүй зодуулж байгаа харагдах юм билээ. Бразилд нуруу руугаа жийлгээд тэмцээн орхисон. Айж байгаа л даа. Буудуулчихсан юм шиг сүртэй орилж, хэвтдэг нь л муухай харагдуулаад байгаа юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Cule » Fri Jul 06, 2018 8:24 am

Тэр хөл дээр нь гишгэдэг дээр жүжиглэлт нь хэтрээд баларчихлаа л даа... Түүнээс биш бараг эсрэг багийн тоглогч бүрээс ирэх хатуу ширүүн контакт, санаатай санаандгүй алдаануудын эсрэг одоо унаад байхаас өөр яалтай билээ...

Нээрээ өмнөх ДАШТ-аар нуруундаа нилээд хүнд гэмтэл аваад тэмцээнийг орхисон шд, ясны цууралт... Колумбийн нэг хар нурууруу нь шууд өвдөглөөд орчихдог... Одоо айж байгаа л даа....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Devil 7 » Fri Jul 06, 2018 9:10 am

Гэхдээ тэр орилоод үсэрч өнхөрдөг бол арай дэндэнэ...Сэтгэцийн юмтай гэмээр...Яг тэр момэнт дээр бол Нэймар өөрийгөө хамгаалсан гэхээсээ илүү айлд шууд улаан өгүүлэх л санаа шд...Тоглолтын явцад бсан бол бас яахав..Дээр бас хэн билээ хүзүүнд нь хүрэхэд л атиралдаа л хачин хачин болоод бсан..

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Devil 7 » Fri Jul 06, 2018 9:20 am

Умтити бас хэсгийн тоглолтон дээр тэнэгтээ л бх шиг бсан....Барса руу хандаж хэлээгүй шүү хэхэ..Иймэрхүү үйлдлүүдийг дараа нь хянаад шийтгэж баймаар юм...

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Cule » Fri Jul 06, 2018 9:33 am

Яваандаа иймэрхүү үйлдэлд арга хэмжээ авдаг болох байх өө...

Гэхдээ Нэймарын үхэх шахдаг бол жүжиглэлт хэтэрснээс биш эсрэг тоглогчид арга хэмжээ авах ёстой кэйс л дээ... Хөл дээр нь албаар гишгэсэн... Тэгээд хир зэрэг өвдсөн, Нэймарын орилж өнхөрдөг нтр бол шүүгчийн анхаарах ёстой асуудал биш...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Devil 7 » Fri Jul 06, 2018 10:29 am

Шүүгчийн хувьд бол тийм...Нэймарын хувьд бол ингэж хэтрүүлэх нь арай л ичгүүргүй юмуу даа

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest