Дэлхийн аваргын мэдээнүүд

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby someone » Thu Jun 14, 2018 3:43 pm

Nomer 10 wrote:25 настай иран оюутныг Улаан талбай дээр цагдаа нар баривчилжээ. Учир нь Барсагийн жерситэй түүнийг хүмүүс Месситэй андуурч бөөн бужигнаан үүсгэжээ. Цагдаа нар гэхдээ баривчлахаасаа өмнө өөрсдөө сельфи хийсэн гэнээ хаха.


Image
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 14, 2018 3:47 pm

Наадах чинь өнгөрсөн хавар Тегеранд болсон явдал. Бас бөөн бужигнаан болсон гэсэн
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby WALCOTT » Thu Jun 14, 2018 4:03 pm

10 ахын мэдээнүүд янзтай байна :eek: хүлээлгэж байж ядуулж байна шүү энэ дэлхийн аварга ч.
Last edited by WALCOTT on Thu Jun 14, 2018 4:17 pm, edited 1 time in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 14, 2018 4:17 pm

Дэлхийн аваргын шинэ одод

Кристиан Павон /Аргентин, Бока Хуниорс/, 22 настай

Image

Барса нөхрийг бараг дарцан юм шиг бн. Месси Үнэн гэвэл би маш сайн шинэ хамтрагчтай болно, энд байгаа зарим тоглогч тийм биш гэжээ. Эхэндээ 10 номер дээр тоглодог байсан тэр одоо баруун жигүүрээр тоглодог болсон гэнэ. Дамжуулалт сайтай, маш хурдан тэр шигшээдээ Ди Мариаг ч сэлгээнд суулгаж мэдэх бололтой. Дасгалжуулагч нь боломж өгөөд тэр ашиглаж чадвал Мессигийн дарамт овоо багасах байх даа.

Пионэ Систо /Дани, Сэльта Виго/, 23 настай

Image

Суданаас цагаачлан очсон тэр хүүхэд байхдаа долоо хоногт 12 цаг бэлтгэл хийхийн оронд 7 өдөр дараалан өглөөнөөс орой болтол ганцаараа бэлтгэл хийдэг байжээ. Үүнийг нь үнэлсэн багийн удирдлага томчуудын багт оруулж. 2016 онд 6 сая доллараар Испани явсан түүний хар зах дээрх ханш одоо 20 сая болсон. Тэр бол жинхэнэ ажлын мал. Яг л Кантэ шиг. Гэхдээ Кантэгаас ялгаатай нь Роббен шиг баруунаас төв рүү татаж гоолддог.

Хирвинг Лоцано /Мексик, Эйндховен/, 22 настай

Image

Энэ жил Холландад 29 тоглохдоо 17 гоол хийж 8 дамжуулалт өгөн багаа аварга болгосон түүний араас одоо МанЮтд, Челси, Дортмунд, Атлетико зэрэг томчууд хөөцөлдөөд эхэлсэн. Тоглолтын арга барил Месситэй төстэй тэрээр араншингийн хувьд Суарэз шиг нэгэн. 2 улаан карт авсан нь ч үүнийг гэрчилнэ. Тэр энэ жил өөрийгөө харуулж чадвал Эйндховен түүний ард түүх болон үлдэх болно.

Измайла Сарр /Сенегал, Штад Рэнн/, 20 настай

Image

Францын баг сүүлийн 11 жилийн дотор анх удаа Европын тавцанд анх удаа хөл тавьж байгаа нь түүний л хүч. Лигийн баруун аруудыг сөхрүүлчихдэг түүний тоглолт нь домогт Терри Анриг санагдуулам. Бас шинэ Дэмбэлэ гэсэн нэр ч аваад байгаа. Нэймарын дараа түүн дээр лигийн тоглогчид хамгийн алдаа гаргажээ. Сенегал хэрэв хэсгээсээ гарч чадвал түүний жинхэнэ чадвар харагдах болно гэж мэргэжилтэнгүүд үзэж бна. Учир нь тэд хэсгээ давахын тулд сүүлийн жилүүдийн хамгаалах арга барилаа илүү чухалчлах гэнэ.

Родриго Бэнтанкур /Уругвай, Ювентус/, 20 настай

Image

Өнгөрсөн жил олон багууд түүний араас ангуучилсан ч Ювэнтус 10 саяар дарж чадсан. Тэр ирэнгүүт 27 тоглолт гараанд гарчихаад байгаа. Түүний тоглолтыг унших чадвар онцгой, 2-ын тулаанд маш дайчин. Энэ жил Уругвай их хол явах багаар нэрлэгдэж байгаа. Шигшээдээ ч гараанд бат зоогддог түүний хэр тоглохоос багийн аялал хаа хүрэх нь тодорно. Тэр сайн байж чадвал урдаа тэд асуудалгүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby maNba » Thu Jun 14, 2018 4:23 pm

цонхын фантази байгаамуу
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Thu Jun 14, 2018 11:03 pm

Image

Image

Image

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby S.Erdene » Fri Jun 15, 2018 12:05 am

Энэ Пионэ Систо ФМ дээр янзын болдог шд.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Devil 7 » Fri Jun 15, 2018 8:02 am

Midjaland билүү тэрэнд бхдаа эхний тоглолтонд манайхыг эдлэж билээ кк..

Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby mazi » Fri Jun 15, 2018 9:03 am

someone wrote:
Nomer 10 wrote:25 настай иран оюутныг Улаан талбай дээр цагдаа нар баривчилжээ. Учир нь Барсагийн жерситэй түүнийг хүмүүс Месситэй андуурч бөөн бужигнаан үүсгэжээ. Цагдаа нар гэхдээ баривчлахаасаа өмнө өөрсдөө сельфи хийсэн гэнээ хаха.


Image

энэ тэхдээ ямар адилхан баагий
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Fri Jun 15, 2018 9:19 am

Энэ одоо яасын болоо? Хамгийн их хүн шууд үзсэн дунд хуруугаар тодорсон байх аа :loll:

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Reda » Fri Jun 15, 2018 9:34 am

someone wrote:Image

Хүүхнүүдийн сэдэвт бичдэг бж.
засав
Last edited by Reda on Fri Jun 15, 2018 10:37 am, edited 1 time in total.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby UULAA » Fri Jun 15, 2018 9:37 am

Чи одоо жоохон юмтай юмуу
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Jersey » Fri Jun 15, 2018 10:09 am

yumtai yum shig bna, hol baiy
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Gunnerz » Fri Jun 15, 2018 10:22 am

mani hun ch shal sogtuu shaaj dee
Bi ch sogtuudaa ingej soliorchil bdgiin
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Өсөхбаяр » Fri Jun 15, 2018 10:59 am

согтуу бичмээр бвал сэдвийг нь нээчихсэн бгаа шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Fri Jun 15, 2018 2:08 pm

Энэ оросууд нээрээ бүтэхгүй ээ. Хамгаалалтынхан Марадонаг таниагүй бас л паакталж. Өчигдөр тоглолт үзчихээд машины зогсоол руу яваад очсон чинь оруулаагүй бн. Бөөн маргаан болоод сүүлдээ аргаа бараад гарч байгаад тойроод нөгөө талаас нь явж машиндаа хүрчээ.

**************************************

Марадона 2026 оны тэмцээнийг зохиох 3 улсыг хөлбөмбөг мэддэггүй гээд дооёолжээ.

**************************************

Өчигдөр нээлтийн үеэр дуучин Робби Виллиамс дунд хуруугаа хэнд зориулж гаргасан талаар англичууд болон оросууд өөрсдийн таамаглалаа гаргажээ. Уг нь энэ дэлхийн аварга ном журмаараа Англид болох ёстой байтал Орос хахуулийн хүчээр авсан гэдэг. Тиймээс англичууд өөрийнхөө дуучныг Орос явахад их буруушааж бсан юм. Англичуудын үзэж байгаагаар Виллиамс тэдэнд зориулж дунд хуруугаа гаргасан гэнэ. Харин оросууд болохоор Та нар манай тэмцээнийг хулгайлсан гээд бидэнд үзүүллээ гэж үзэж бгаа гэнэ.

**************************************

Колумбын Хамэс хөлний булчингаасаа болоод бэлтгэл дээрээ очиж чадаагүй байна.

**************************************

Франц ямар амжилт гаргахаас үл хамаараад Дэшам 2020 он хүртэл багаа удирдах гэнэ. Холбооны босс ийм мэдэгдэл гаргажээ. Толгойд өнөөх л Испаний асуудал орж ирээд байх юм.

**************************************

Египет орон даяар гүнзгий амьсгаа авч болох нээ. Салагийн мөрний бэртэл бүрэн илааршсан эмчийн дүгнэлт гарч. Ингээд тэр төрсөн өдрөөрөө өөрийнхөө ард түмэнд том бэлэг барьж бна даа.

**************************************

Дэлхийн аваргыг зохиох гэж 2 удаа ороод ялагдаад байгаа Марокко гандан буурахгүй л гэнэ шүү. 2030 онд дахиад өрсөлднөө л гэж бн. Арабын 6 орон сая өөрт нь эсрэг санал өгсөнд их гомдоод байгаа гэнэ.

**************************************

Хойд Америк 26 оны эрх авсан чинь Америкт юу ч болохгүй бна гэнэ. Нью Иорк Таймс, Вашингтон таймс зэрэг том хэвлэлүүд өчүүхэн зай энэ мэдээнд гаргажээ. Топ 4 төрлийнхөө урд яагаад ч гарч чадахгүй нь дээ.

**************************************

Германы хаалгач Нойер тоглохгүй байж байгаад энэ дэлхийн аваргаар шууд гараанд гарч байгаа. Тэгвэл Шведийн хаалгач Олсен бас яг ийм байдалтайгаар Орост иржээ. Гэмтэл нь амжиж эдгэж.

**************************************

Дэлхийн аваргыг зохиох олон талын ач холбогдолтой гэдэг. Үүний жишээ нь эхнээсээ харагдаад эхэлжээ. Германы Хөлбөмбөгийн холбоо Москва дахь нэгэн сургуулийг 4 жилийн турш ивээн тэтгэхээр болжээ. Хөлбөмбөгийн багаж хэрэгсэл, сургалт гээд 4 жил холбоотой байх гэнэ.

**************************************

Испаний хамгаалагч Рамос багаа нэгдмэл байдалтай байлгахыг хүсч байна. Ихэнх тоглогчид нь Лопэтэгиг авч үлдэхийг хичээсэн ч холбоо шийдвэрээ гаргасны дараа баг доторх уур амьсгал их өөрчлөгдсөн гэнэ.

**************************************

Дэлхийн аваргад орж байгаа хамгийн жижиг улс Исландын тоглогчид бүгд тоглолтын дараа Мессигийн өмсгөлийг авахыг мөрөөдөж байгаа гэнэ. Зарим нь хоорондоо мөрийтэй үзэж.

**************************************

Буффон шинэ рекламанд тогложээ. Би энэ зун сайхан завтай байгаа гэснээ нарийн боорцог хийж байгаа дүрс өчигдрөөс эхлээд Италид цацагдаж эхэлсэн бн.

**************************************

Италийн Манчини, Холландын Куман нар шигшээгээ залахаар болоод байгаа. Аль алиных нь яриаг харахад 2020 оны бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байгаа аж.

**************************************

Энэ тэмцээний хамгийн хөгшин тоглогч Египетийн хаалгач Эль Хадари. 45 настай тэр бүх үеийн хамгийн хөгшин тоглогч болжээ.

**************************************

Хамгийн залуу нь 19 настай Австралийн Арцани. Бүх үеийн гэвэл Нигерийн Опабунма 2002 онд 17 нас 2 сартай байжээ.

**************************************

Хамгийн үнэтэй тоглогч нь Бразилын Нэймар. ПСЖ түүнийг авахын тулд 222 саяыг төлсөн. Хар захын үнэлгээгээр бол Месси тэр 2 ижилхэн 180 саятай байна.

**************************************

71 настай Оскар Табарэз Уругвайн шигшээг дасгалжуулж байгаа. Гэхдээ Грекийн Отто Рэхагел бүх үеийг 71 нас 306 хоногоор тэргүүлдэг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Shaggy » Fri Jun 15, 2018 6:19 pm

Нөгөө фэйсбүүкээр яваад байгаа хөдөлгөөнт текстнүүдийн жагсаалт
http://buro247.mn/lifestyle/sport/2018- ... kst-d.html
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Fri Jun 15, 2018 9:24 pm


ДА цор ганц эмэгтэй шүүгч гэнэ дээ. Бразил.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 15, 2018 9:56 pm

Талбай дээр гарахаар цээж нь агшдаг юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Fri Jun 15, 2018 10:09 pm

Тусгай юм хум өмсдийн байгаа биз.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Fri Jun 15, 2018 10:28 pm

бикинитэй нь шал өөр хүн л бх шиг бна шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby TGNT » Fri Jun 15, 2018 10:35 pm

Нэг хүн байна өө
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1887
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Fri Jun 15, 2018 10:44 pm

нэрээр нь гүүглэдхээр өөр биетэй хүүхэн л гарч ирээд бшт хаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Fri Jun 15, 2018 10:49 pm

За тэр ч яах вэ энэ тэгээд 48 баг орохоор формэйшн яаж явах юм бол. 24 баг хэсгээс шууд гараад 8 хамгийн өндөр оноотой гуравдугаар байрын баг нэмэгдэх үү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Villa_Bayaraa » Sat Jun 16, 2018 12:08 am

3, 3-аар нь 16 зоон болгоод зоон бүрээс 1 хасагдаад үлдсэн 32 нь шууд нугалаанд ороод хожигдсон нь хасагдаад явна гэсэн байх шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest