Дэлхийн аваргын мэдээнүүд

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 19, 2018 4:25 pm

BJcorp wrote:Олноо ах таны энэ мэдээллийг сайтдаа оруулж болох уу?


Оруул оо. Би угаасаа домэйн солигдоод автоматаар коо.мн-ийн сэтгүүлч болций шд кк. Уг нь спортньюс-ээрээ явсан бол аштай юу. Та хэд гэхдээ домэйнээ миний хэлдгээр спорт1.мн болгоо. Коо гэхээр кореа санаанд буугаад юун спорт.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Cule » Tue Jun 19, 2018 5:20 pm

Эхний тойргийн байдлаар хамгийн сайн баг нь Испани л байх шиг байна даа. 3 гоол алдсан ч Рон зогсоошгүй байсан дээрээ нөхөр Испани хамгаалагчдыг нэвт мэддэг нь бас нөлөөлсөн байх... Бусад томчууд ч сайнгүй л байна...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 19, 2018 5:28 pm

Английн дасгалжуулагч Саутгэйт өчигдрийн 11м-ийг буруу байсан гэжээ. Улстөрийнхөө асуудлаас болоод шигшээ нь шүүлтийн золиос болчихгүй байгаа гэсэн айдас Английн фэнүүдийн дунд нэлээн байгаа гэнэ.

*******************************

Уругвайтай тоглохоор Ростовт газардсан Саудын Арабын тоглогчид хэсэг хугацаанд юун хөлбөмбөг манатай л юм болж. Онгоц газардахын өмнө баруун далавчинд нь гал гарснаар үймээн дэгдсэн онгоцны ахмад бүгдийг тайвшруулж онгоцоо эсэн мэнд газардуулснаар бүх зүйл сайнаар дуусчээ.

*******************************

Бразилын талаас ФИФА-д хандан бичгээр гомдол хүргүүлжээ. Данийн тоглогч гоол хийхээсээ өмнө тэдний хамгаалагчийг түлхсэн, мөн Жезүсийг унагахад 11м өгөх ёстой байсан гэсэн 2 асуудлыг гаргаж тавьж. Аль аль тохиолдол нь цэнгэлдэх дэх дэлгэцээр удаашруулахад тодорхой харагдаж байсан гэнэ. 2-ууланд видео бичлэгийн өрөөнөөс дохио ирсэн ч талбайн шүүгч авч хэлцэлгүй цааш тоглуулсан ажээ.

*******************************

Германы довтлогч асан Клозэ 4 жилийн өмнөх Бразилын гутамшгийг дурсчээ. Бид хагас үеэр 5 гоол хийчээд кабиндаа байх үедээ хэн нь ч Бразилын тоглогчдын хөл рүү өшиглөж болохгүй, тэдэнд хүндэтгэлтэй хандаж зүгээр л өөрийнхөө тоглолтыг гаргацгаая гэж тохирсон гэжээ. Тэр тоглолт мөн түүний хувьд бас нэгэн хувийн зорилгыг агуулж байж. уг тоглолтод Клозэ гоолдсоноор бүх үеийн шилдэг мэргэн бууч болсон билээ.

*******************************

Испаний хагас хамгаалагч Иско Герман Мексикийн тоглолтыг үзсэний дараа Энэ дэлхийн аваргын чансаа энэ тоглолтоос харагдаж бна, хэн ч амархан оноо бэлэглэхийг хүсэхгүй байгаа, багууд чанга бн гэжээ.

*******************************

Хорват Нигертэй тоглох үед Хорватын дасгалжуулагч Калиничийг талбайд оруулах гэтэл өнөөх нь Нуруу өвдөөд бна гэснээс болоод нөхрийг гэрт нь буцаажээ.

*******************************

Египетийн хаалгач Эль-Хадари 4 жил тутамд бөмбөг сольдогийг буруушаажээ. ФИФА-ийн энэ бодлогын золиос нь хаалгач бид болдог гэсэн бн.

*******************************

Чечений босс Кадыров өнөө шөнийн тоглолтын өмнө ацан шалаанд ороод байгаа гэнэ. Бүх 32 багаас цор ганцаараа ирж нутагт нь байрлаж байгаа Египетийн шигшээг тэр маш их дэмжиж байгаа аж. Гэтэл тэд өнөөдөр Оростой тоглоно. Дотор хүн нь алийг нь дэмжиж байгааг тэр өөрөө л хэлэх биз ээ.

*******************************

Улстөрийн аллага байнга гардаг Чеченьд Египетийн багийг байршуулсныг Олон улсын хүний эрхийн байгууллагынхан буруушаасаар. Кадыров гэхдээ эерэг имиж бүрдүүлсээр байгаа бололтой. Түүний Салатай цуг машинаар Египетийн бэлтгэл рүү явж байгаа зураг сошиалаар тархсан. Сэтгэгдлүүдийн дийлэнх нь эерэг байсан гэнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 19, 2018 6:09 pm

Том багууд бүгд тоглоод дууслаа. Өөрийнхөө бодлоо нэг хэлий даа.

Энэ дэлхийн аваргын фаворитын эгнээнд 3 улсыг хамгийн түрүүнд хэлж байгаа. Испани, Бразил, Герман.

Испани. Хэдий тэд 3 гоол алдсан ч ямаршуу мангас байгааг бид харсан. Дасгалжуулагчаа 2 хоногийн өмнө явуулаагүй бол тэд Португалаас 3 оноогоо өлхөн салгачих байсан болов уу. 10 оны аймшигтай баг харагдсан шүү. 1 гоолоо 11-ээс алдаад, 1 гоолыг азгүй алдсан гэхээр тэр өдөр тэдний өдөр биш байсан. Тэд аваргын төлөө тоглох багийн нэг үнэхээр мөн байнаа.

Бразил. Дани дээр эхний үед харуулсан шиг тоглолтоо гаргавал тэднийг зогсоох маш хэцүү гэдэг нь харагдсан. Гэхдээ эсрэг баг нь ямар аргаар үзэх вэ гэдгээ олчихвол тэд асуудалд орчихоор баг гэдэг нь ч бас харагдав. Финалаас өмнө мултарчихвал нэг их гайхахгүй. Гэхдээ финал хүрч чадвал бас гайхахгүй.

Герман. Бас асуудалтай байнаа. Эрт гоол алдчихвал нэхэж улайрч байгаад ардаа алдах рисктэй юм билээ. Мексикээс өөр том баг байсан бол контроор асуудлыг эрт шийдэх байлаа. Гэхдээ герман чанар гэж бий. Нэг алдаагаа давтдаггүй, улам сайжирсаар байдаг. Яахав энэ жилийн хувьд түрүүлэх хэмжээнд хараахан биш байнаа.

За тэгээд фаворитын эгнээг жаахан өргөсгөөд үзвэл Аргентин Франц 2 ороод ирнэ.

Аргентин. Нөгөө л Мессигийн баг. Гэхдээ яах вэ, гэрэлтэй тал бас бн. Павон хүү зүүнд гараад байх юм бол бужигнуулахаар юм билээ. Бас Күн сая гоолдоод овоо сэргэлт авсан бх аа. Түрүүлэх багийн өнгө өөр байдаг даа. Тэднээс тийм байдал ажиглагдахгүй бн.

Франц. Томчууд дундаа хожсон 2 багийн нэг нь. Гэхдээ 2 гоолынхоо нэгийг бичлэгээр, нэгийг гоолын шугамны технологийн тусламжтайгаар оруулсан гэхээр бас л бодлого. Пайе их үгүйлэгдэж бна даа. Гэхдээ финалд хүрэх потенциал бол хангалттай бий дээ.

Дараагийн эгнээнд Англи Португал 2 орж ирнэ.

Англи. Элдэв одуудгүй болохоор дарамтгүй сайхан үзэх шинжтэй. Тоглолтын агуулга бол гоё бн. Ямар ч багтай хангалттай үзчихээр юм бн. Гэхдээ нөгөөдүүл нь туршлагаараа аваад залчих болвуу даа гэж бодох юм. Түрүүлнэ гэхэд арай л жулдаад байна. Харин хол явж чаднаа.

Португал. Өдөр бүр тийм байхгүй дээ. Роналдод тааруу өдөр нь одоо бас ирэх болно. Тэр байхгүй бол тэгээл будаа. Хамгаалалт нь аймаар гэгддэг ч Испани 3 гоол зоож л бна гэхээр нүх сүв байгаад бнаа л гэсэн үг. Яахав нокаут шат эхлэхээр тактикийн тоглолтууд явчихна. Сайн хамгаалж байгаад урдаа мангасаа тавиад өнөөх нь гоолдоод байвал 2 жилийн өмнөх шиг үсрэлт хийнэ, гэхдээ энэ удаад хол үсрэлтийг хийж чадахгүй гэж бодож бн.

За тэгээд 3 нууц баг бий. Бельги, Уругвай, Колумб.

Бельги. Яах аргагүй чадвартай баг болжээ. Хэсгээ тэргүүлэх магадлал их өндөр юм. Байрлал бүр нь дандаа шилдэг багуудын тоглогчдоор дүүрсэн байгаа нь багийг их зэвүүн харагдуулаад байгаа. Сүүлийн 2 дэлхийн аваргад манай улбар шарууд л нэг иймэрхүү бсан даа. Тэднийг явсаар финалд үлдчихвэл шагшихаас өөр арга алга. Тоглогчид нь одоо илүү туршлагатай болсон нь багийг улам ч хүчирхэг болгож байгаа. Тэр сэлгээний баг гэсэн чинь л аймаар баг байлаа дээ. Их хол явнаа.

Уругвай. За бас санасан хүлээлтэнд хүрсэнгүй ээ. Багийн скауд бельгирхүү, гэхдээ нийт багаараа бол нимгэн. Ганц довтолгоо нь л хангалттай зузаан. Гэхдээ энэ баг хол явж чадах баг байна. Финал харин арай л хол юмуу даа.

Колумб. Энэ баг зэвүүн дээ, зэвүүн. Өнөөдөр л өнгийг нь шинжий даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby poseidon » Tue Jun 19, 2018 6:35 pm

Юун дани вэ? Швэйцарь байсан бизд ээ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 19, 2018 6:46 pm

yes
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby fond » Wed Jun 20, 2018 1:54 pm

Гадуур үзэх хүмүүст хэрэг болж магадгүй
https://ikon.mn/n/1bdr
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5479
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Бороо » Wed Jun 20, 2018 2:24 pm

Блаттер өвгөн Путины урилгаар Орост ирж. Португал-Мороккогийн тоглолтыг үзэх юм байна.

Деле Али хэсгийн 2-р тойргийн тоглолтыг өнжих нь тодорхой болж..

Бас нэгэн муу мэдээ байгаа нь Неймар өчигдөр бэлтгэлээ орхин гарсан байна. Түүний шагайны бэртэл төдийлөн сайн эдгээгүй бололтой..

Португалтай хийх тоглолтонд сайнгүй тоглосон Давид Де Хеаг Испаний зарим хөгжөөн дэмжигчид Кепагаар солихыг шаардаж байсан билээ. Тэгвэл багийн ерөнхий дасгалжуулагч Иерро дараагийн тоглолтонд Де Хеаг талбайд гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Image
Эхний тойргийн шилдэг 11
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Wed Jun 20, 2018 2:40 pm

Image

Япончууд тоглолт дууссаны дараа бүгдийг нь цэвэрлэсэн бна шт :eek:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Villa_Bayaraa » Wed Jun 20, 2018 2:43 pm

Эхний тойронт:
"Манайд байсан" Гана Сенегал Польшийн тоглолтонд од болоод нөгөө талд бас "манайд байсан" Санчез улаан авч од болжээ хэхэ...
Харин манай Жедай Австралидаа сайн тоглоод манай Биркир бас Исландад байсан тоглолоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Yes Man » Wed Jun 20, 2018 2:45 pm

Saiza wrote:Image

Япончууд тоглолт дууссаны дараа бүгдийг нь цэвэрлэсэн бна шт :eek:

1998 оноос хойш нэвтрүүлсэн соёл гэж байгаа шд.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Wed Jun 20, 2018 8:20 pm

looktv гээс нтв, мнб 2 хасагджээ гэж.. зайл насс
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Mojul » Wed Jun 20, 2018 8:24 pm

Харин з** сая үзэх гээд байдгүй . Үзэх юмгүй боллоодоо
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Tomroo_Kop » Wed Jun 20, 2018 8:35 pm

Mojul wrote:Харин з** сая үзэх гээд байдгүй . Үзэх юмгүй боллоодоо

Утасны апп. аар зүгээр л гарч байна даа
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Mojul » Wed Jun 20, 2018 8:36 pm

Би утсаар л хараад байна. Мнб эхний хэдэн минд байсан юм тэгээд гарчаад эргээд орсон бхгүй болж
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Wed Jun 20, 2018 8:39 pm

Гадаадад байгаа хүмүүст харагдахааргүй болгожээ гэж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby nsnaaa » Wed Jun 20, 2018 10:25 pm

Zugeer garch baina daa.odoo ch uzeed l suuj baina
nsnaaa
 
Posts: 47
Joined: Fri Jul 31, 2009 8:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby nsnaaa » Thu Jun 21, 2018 7:58 am

Oo tiim bn shdee balarsiim be yasan.ntv yaj uzeh ve?
nsnaaa
 
Posts: 47
Joined: Fri Jul 31, 2009 8:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby kayo » Thu Jun 21, 2018 10:16 am

Uchigdur uzeh gej zovloo shuu, MNB, NTV baihgui bolchihson chini. Baahan hudlaa stream haij, FB-r hudlaa unen uzlee. Naidvartai stream baina uu?
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Ultra Madridista » Thu Jun 21, 2018 10:26 am

Португалийг л дутуу үнэлээд байгаа улсдаа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 21, 2018 1:03 pm

Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 21, 2018 1:04 pm

bbc шал худлаа 11 зоож. ИСПН зөв хүмүүсийг зоосон бн лээ. 4 хамгаалагчтай, урдаа Костаг тавиад.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby сайнаа » Thu Jun 21, 2018 2:37 pm

Saiza wrote:Гадаадад байгаа хүмүүст харагдахааргүй болгожээ гэж


www.skygo.mn

гадаадад энэ гарч байна уу?
Шуул нүүр хуудсан дээрээ NTV гарч байх ёстой
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Thu Jun 21, 2018 2:41 pm

сайнаа wrote:
Saiza wrote:Гадаадад байгаа хүмүүст харагдахааргүй болгожээ гэж


http://www.skygo.mn

гадаадад энэ гарч байна уу?
Шуул нүүр хуудсан дээрээ NTV гарч байх ёстой

наах чинь ерөөсөө ачааллаж орохгүй бгаа шт...

This page isn’t working гээл
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 21, 2018 3:32 pm

Орост дэлхийн аваргыг авчирсан гол хүн гэгддэг Блаттер Путиний урилгаар Москвад оччихоод байгаа. Түүнээс нэгэн сэтгүүлч Англид яагаад санал очоогүйг асуухад Тэд удахгүй зохиох байх аа, гэхдээ Шотланд бас Вэлстэй хамтарвал амжилтад хүрнэ гэжээ.

**************************

Германы хаалгач Нойероос 4 жилийн дараа Катарт очих эсэхийг нь асуухад Бие дийлбэл очно гэж. Тэр бие бялдар нь ачаалал даахаа больсон цагт л хөлбөмбөгөө орхино, тэрнээс наана болихгүй л гэж.

**************************

Том тэмцээн болгоноор улс бүр л тэмцээнд зориулаад дуунууд гаргадаг болсон нь уламжлал болчихоод байгаа. 2 жилийн өмнө Умард Ирланд болон Британид Will Grigg on fire дуу жинхэнэ хит болж бсан бол энэ удаад тэд БониМ хамтлагийн Распутин дууг шинэ үгтэйгээр дуулан шигшээгээ дэмжиж бна. Германд Чингис хаан Москва дуугаа бас шинэ үгтэйгээр дуулж байгаа. Гэхдээ чартыг нь Пиетрогийн Фэномениал дуу тэргүүлж бгаа аж.

**************************

Испанид харин Чиний зүрхэн дэх бас нэгэн од нэртэй дуу хит болоод бгаа гэнэ. Энэ дууг хамгаалагч Рамос хамт дуулжээ. Дашрамд дурьдахад 10 оны дэлхийн аваргын Вака Вака-г юүтүүбээр 1,8 тэрбум хүн үзээд бгаа юм бна.

**************************

Ханхүү Харригийн хуримыг ББС дээр 13 сая хүн үзэж байж. Бусад тв-тэй нийлээд 17,8 сая хүн шууд үзэж байжээ. Тэгвэл Англи Тунисын тоглолтыг ББС-ээр 18,3 сая хүн үзсэн нь энэ оны рекорд гэнэ.

**************************

Кантона Нэймарын үсийг шпагеттитай зүйрлэсэн нь сошиалд жинхэнэ давалгаа болсон. Тэгвэл мань эр үснийхээ засалтыг өөрчилж. Ээж нь инстаграммдаа түүнтэй авахуулсан зургаа хийжээ.

**************************

Исландын Гисласоны инстаграмм Аргентины тоглолтын өмнө 40 мянган дагагчтай байжээ. Энэ тоглолтын дараа дагагчдын тоо огцом өсөж 514 мянга болчихож.

**************************

Колумбын Санчез 2:56 минутад улаан авч хөөгдсөн нь бүх үеийн 2 дахь анти-амжилт гэнэ. Тэргүүн байрыг Уругвайн Батиста 86 онд Шотландын эсрэг тоглохдоо 54 дэх секундэд улаан авч тогтоожээ.

**************************

Хэдий Бельгид хожигдсон хэдий ч Панам даяар тэр өдрийг баярын өдөр мэт тэмдэглэсэн гэнэ. 4 сая хүнтэй нийслэлд нь бүр хотын тээвэр ч нам зогсчээ. Анх удаа орж байгаа болохоор арга ч гүй юмуу даа.

**************************

Панам ээжтэй, Германы шигшээгийн тоглогч асан Курани панамчуудад хандан гутрах хэрэггүй, дажгүй тоглосон гэжээ.

**************************

Германы баруун ар Хэктор ханиад нь эдгэжээ. Мексик дээр түүнийг орлож гараанд гарсан Платтэнхардт бүтэлгүй тоглосон юм.

**************************

Роналдогийн талаар МанЮтд-д хамт тоглож асан Эвра дурсчээ. Тэр нэг удаа намайг гэртээ хооллохыг уриад бид тоглолтын дараа тэднийд очсон чинь надад жаахан цагаан загас бас салат л өгсөн. Би мах ирэхийг хүлээсэн ч ирээгүй, түүнийг гэртээ уривал хэн ч битгий очоорой гэж хошигножээ. Бас түүний дайчин чанарыг сөхөж. Нэг удаа Фэрдинандтай теннис тоглоод уншуулж. Нөхөр гарангуут теннисний ширээ худалдаж аваад бэлтгэл хийж эхэлж. Хагас сарын дараа даагаа нэхэхэд Роналдо дийлж байжээ.

**************************

Энэ дэлхийн аваргаар орсон бүх гоолын тэн хагас нь стандартаас ороод байгаа юм бн. 4 жилийн өмнө энэ үзүүлэлт 22 хувьтай байжээ. Тэр үед чөлөөт цохилтоос 3 гоол орж байсан бол энэ удаад энэ тоонд аль хэдийнэ хүрчихээд байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest