Дэлхийн аваргын мэдээнүүд

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby rednasca » Tue Jun 12, 2018 3:01 am

Уругвайн шигшээ 180 кг ерба гэдэг ургамал авч явлаа гэнэ...
цайны төрлийн антиоксидант ихтэй эд бололтой...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby SAVAGE » Tue Jun 12, 2018 10:02 am

Realist wrote:Хамгийн дөхүүлсэнд нь өгөхүү эсвэл хасагдах шатыг бүгдийг нь зөв таасанд уу?
Соккермн лав бүгдийг нь зөв таавал приус гэсэн байнлээ, тэгээд нэгмөр хэн ч таахгүйгээс хойш ланд 200 өгнө гэчихгүй гээд инээд хүрээл байгаа. 32 багийг түрүүлэх хүртэл нь бүрэн зөв таана гэдэг бол хэдэн саяд нэг тохиолдох магадлалтай биздээ


Оноо өгөөд, хамгийн дөхүүлсэнд нь өгнө.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Tue Jun 12, 2018 10:26 am

rednasca wrote:Уругвайн шигшээ 180 кг ерба гэдэг ургамал авч явлаа гэнэ...
цайны төрлийн антиоксидант ихтэй эд бололтой...

мате гээд өмнөд америкийн өмнөд хэсгийн улсуудад түгээмэл ундаа байдын. Ургамал нь бол цайны төрөл биш ч усанд дэвтээж уудгаараа цайтай төстэй юм уу даа. Манайхан бас баахан мате авч яваа гсн хэхэ. Арг, Ур, Пар эдрт их юм шиг билээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby rednasca » Tue Jun 12, 2018 10:45 am

аан... бодвол их сэргээдэг байх нь...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 1:10 pm

Шидэт бас солиормоор тоонууд

0 - 2006 онд Швейцарын баг хаалгандаа нэг ч гоол алдаагүй хэрнээ тэмцээнээс хасагдсан түүхтэй. Нокаут шат эхлээд Украинтай 0-0 гэж тоглосон. 11м болоход өөрсдийнх нь оруулсан гоол бас 0.

2 - Зөвхөн 2-хон хүн тоглогч болон дасгалжуулагчийн хувиар дэлхийн аваргын цомыг өргөсөн байдаг. Бразилын Загалло 1958, 1962 онд тоглоод аварга авсан бол 1970 онд багаа ахлаад аваргалжээ. Германы Бэкэнбауэр 1974 онд тоглогчийн хувиар цом хүртэж байсан бол 1990 онд дасгалжуулагч болоод аварга болж байв. Нэг зүйл сонирхуулахад гадаад дасгалжуулагчтай баг аварга болж байсан түүх хэзээ ч үгүй.

2 - Энэ жилийн 32 багаас дэлхийн дэвжээнд анх удаа тоосоо өргөж буй 2 баг бий. Панам ба Исланд.

2 - Германчуудын 4 аваргын 2 нь их сонин. Учир нь тэднийг 1954 онд түрүүлж байхад нэг тоглолтод дунджаар хамгийн их буюу 5,38 гоол оржээ. Харин 1990 онд түрүүлэхэд нь ердөө 2,21 гоол оржээ.

3 - Англичууд торгуулийн цохилт болоход нервээ барьж чаддаггүй. 1990, 1998, 2006 онд тэд пэналтиэр хасагдаж байв. Магадгүй энэ жил түүхэндээ анх удаа хожих юм болуу.

4 - Германчууд харин 11м-ээс ялагдана гэдгийг огт мэддэггүй. 82, 86, 90,2006 онуудад үргэлж ялагчаар тодорч байв.

4 - Германчууд шиг 4 удаа финалд хожигдсон баг үгүй. 66, 82, 86, 2002

5 - Дэлхийн аваргад хамгийн олон түрүүлсэн баг бол Бразил

6 - Бразилын дасгалжуулагч Карлос Алберта Паррэйра ганцаархнаа дэлхийн аваргад 6 удаа баг ахалсан хүн. 82 онд Кувэйт, 90 онд АНЭУ, 94 онд Бразил, 98 онд Саудын Араб, 2006 онд дахиад Бразил, 2010 онд Өмнөд Африкийг тэр дасгалжуулжээ. Сербийн Бора Милутинович 5 удаа орсноор удаалдаг.

7- 1958 оны финалын тоглолтод ийм хэмжээний бөмбөг торны дотор талд байрлаж байж. Бразил талбайн эзэн Шведийг 5-2-оор хожсон бөлгөө.

8 - 8 удаа финалд үлдсэн баг бол зөвхөн Герман

10 - Хаалгаа хуурай манасан тоглолт хамгийн их хийсэн нь Английн Шилтон, Францын Бартэз нар. Тэд тус бүр 10 тоглолт хаалгандаа гоол алдаагүй бн. Шилтон 82, 90 онд тоглосон бол Бартэз 98, 2006 онд тогложээ.

10 - 1982 онд Унгар Эль Салвадорыг 10-1-ээр хожсон нь хамгийн их гоол оруулсан тоо

11 - 2002 оны дэлхийн аваргад Туркийн Шукюр Өмнөд Солонгосын эсрэг 11 сек-д гоолдсон нь бүх үеийн рекорд

12 - 1954 оны шөвгийн 8-д австричууд Швейцарыг 7-5-аар хожиж байжээ. Рекорд

17 - МанЮтд болон Английн тоглогч Норман Вайтсайд 82 оны дэлхийн аваргад орохдоо 17 нас 41 хоногтой байжээ.

25 - 82-оос 98 оны хооронд Германы Маттэус 25 тоглолтод оржээ. Клозэ 24, Мальдини 23 тоглолтод орж байж.

43 - Колумбын хаалгач Мондрагон 4 жилийн 43 нас 3 хоногтойдоо дэлхийн аваргад тоглосон нь түүнийг хамгийн хөгшин тоглогч болгожээ.

63 - Ийм хэмжээний тоглолт нэмэлт цаг руу явжээ. Үүнээс 26 нь пэналтиэр шийдэгджээ. Энэ 26 тоглолтын 2 нь дэлхийн аваргыг тодруулсан бөгөөд хачирхалтай нь 2-ууланд нь Итали оролцож. 94 онд тэд Бразилд дийлдсэн бол 2006 онд Францыг ялжээ.

71 - 2010 онд Грекийн дасгалжуулагч Отто Рэхагел 71 нас 317 хоногтой багаа ахалсан нь хамгийн хөгшин дасгалжуулагчаар түүхэнд үлдсэн

73 - Португалийн Роналдог 73 сая хүн твиттерт дагадаг гэнэ. Бразилын Нэймар 39 саяар удаалдаг гэхээр Роналдо хол тасарч. Хүрэл медал дээр Германы Өзил 23 саяар буужээ.

100 - Зөвхөн Английн тоглогчид л 100 хувь нутагтаа тоглодог аж.

200 - Дэлхийн аваргад орж байгаа бүх 736 тоглогчоос 200 нь дэлхийн дэвжээнд дарийн утааг үнэрлэж байжээ. Гэхдээ энд нэгэн баатар бий. Тэр бол Мексикийн Маркуиз. Тэртээ 2002 онд тоглож явсан тэр 5 дахь тэмцээндээ ирж байгаа нь энэ. Түүхэн дэх 4 дэх хүн болсон. Хэрэв Итали шалгарсан бол Буффон 6 дахиа ирж рекорд эвдэх байлаа.

1954 - Энэ жил анх удаа дэлхийн аваргыг цэнхэр дэлгэцээр үзүүлжээ. Зурагттай айл бараг байгаагүй тул энд тэндхийн баарнууд хүн нь багтахгүй гаднаас нь дууг нь сонсоод үзэж байсан гэдэг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby richie_d4 » Tue Jun 12, 2018 1:40 pm

Nomer 10 :eek: :eek: :eek: :eek: :eek:
Сайхан мэдээлэл байна...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Suicide » Tue Jun 12, 2018 3:04 pm

Форум дотроо дэлхийн аваргын таавар нтр явахгүй байсан уу энэ жил??
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Wed Jun 13, 2018 4:24 pm

Энэ том багууд чинь юу л болоод бн даа. Испаний дасгалжуулагч өчигдөр тэмцээний дараа Реалд очно гэдгээ зарлачлаа, багийн сэтгэл зүйд нөлөөлнө дөө. Германы туркүүд болох Өзил Гүндоган 2 Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзаад зургаа авахуулсан чинь хэчнээн ч хоногийн сенсаац болж бн. Эффэнберг Тэр 2-ыг хасах хэрэгтэй, намайг 94 онд ганц дунд хуруу гаргасны төлөө шигшээгээс шууд хасч бсан л гэж. Франц бас багийн хэмнэл нь нэг л болохгүй бн л гэнэ, нэмээд Мбаппэ нь бэлтгэл дээр асуудал гарлаа л гэнэ. Аргентин оддоор хахсан ч өнөө л Мессигээ урдаа бариастай. Англи бас Рашфорд болохоо байгаад эхэллээ л гэнэ. Бразил л чимээ шуугианаас холхон бнуу даа.

****************************

Адидас энэ жил 32 багийн 12-ынх нь хувцас хэрэглэлийг ивээн тэтгэж байгаа. Тэд одоогоор 8 сая хөлбөмбөгийн өмсгөл зараад байгаа нь 2014 оны рекордыг хэдийнэ давжээ. Бүр баг нь Орос яваагүй Америкт хүртэл 1 сая жерси борлогджээ.


****************************

Адидасын босс дэлхийн аваргыг 48 багтайгаар сунгахын эсрэг байна. Түүнийхээр харин ч цөөлөх хэрэгтэй бн. Олон баг ороод ирэхээр тэмцээний чанар муудна, топ 16 баг байвал маш сонирхолтой бх болно гэжээ. Би Дани Финлянд тоглоод хажуугаар Англи Холланд тоглож байвал сүүлийн тоглолтыг нь эргэлзэлгүй үзнэ л гэж.


****************************

Өнөөдөр орой 2026 оны дэлхийн аварга хаана болох нь тодорно. Юнайтед 2026 буюу Америк, Канад, Мексикийн хамтарсан эвсэл хэрэв эрхээ авбал ФИФА-д хамгийн багадаа 11 тэрбум долларын орлого олж өгнө л гэж байгаа. Аварга тоо шүү. Путин өнөөдрийн хуралд ирэх юм гэнэ.


****************************

Дэлхийн аваргын тест тоглолтууд дууслаа. Өчигдөр цор ганц тоглолт явагдаж польшчууд хөрш Литваа 4-0-оор шүүрджээ. Маргаашнаас шандсаа сориод байж дээ.


****************************

Пэругийн дасгалжуулагч тоглогчдоо Данитай хийх нээлтийн тоглолтод эх орныхоо төлөө тулалдаад амиа өргөж байгаа мэт тогло гэж уриалжээ


****************************

Дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг аргентин шүүгч шүүх нээ. Нэр нь Нэстор Питана.


****************************

Тэмцээнд орж байгаа бүх 32 багийн цагдаа нар Орост очжээ. Мөн 2022 оны тэмцээнийг зохиох Катарын цагдаа нар нийлээд 33 орны цагдаа нар аюулгүй байдлыг хамгаалах нээ.


****************************

Бразилын Коутиньо өчигдөр бэлтгэлийн талбай дээр багийн нөхдөөсөө төрсөн өдрийн онцгой бэлэг авчээ. Санамсаргүй байхад нь хамгийн түрүүнд Нэймар ууттай гурил цацаж орхиж. Ар араас нь бусад нь гурил бас бүр өндөгний шар хүртэл хайр найргүй цацжээ хаха

****************************

Францын довтлогч Гризманн Барсад 100 саяар очих сураг дуулдаад байгаа. Тэгвэл тэр тэмцээний дараа хаана очих шийдээ гаргана гэсэн бн.

****************************

Путин 2 тоглолт л стадионд үзэх гэнэ. Нээлт ба хаалт. Шигшээ багаа тааруу байгаа тухай тэр бас ярьжээ. Оросууд сүүлийн 7 тоглолт дараалаад хожил гээчийг мэдэхгүй яваа.

****************************

Оросын хүнснээс багууд их болгоомжилж байгаа бололтой. Аргентинчууд 3 тонн хоол хүнс авч явлаа л гэсэн, уругвайчууд 200 кг цай хилээр гаргалаа л гэнэ. Тэгвэл германчууд 12 тонн ачаатай Орост очжээ. Гэхдээ хүнс нь бага жин татна гэнэ.

****************************

Германы Көлн хотын Спортын их сургуулийнхны судалгаагаар тоглолтын өмнө секс хийх нь хортой гэнэ. Цусны эргэлт өөрчлөгдөж, бодисын солилцоо явагдсаны улмаар бие сульдана гэжээ. Гэхдээ нойр нь хүрэхгүй байгаа тоглогчдод харин тустай гэнэ.

****************************

Орост тэмцээнийг авчирсан, ФИФА-ийн өмнөх босс Блаттер Путинаас урилга авсан ч нээлтийн тоглолтод очихгүй гэнэ. Хахуулиас болж тэм хөөгдсөн билээ.

****************************

Швед 2018 онд ялалт гээчийг мэдэхгүй байсаар дэлхийн аваргад орж байгаа. Сүүлийн жилүүдийнх шиг сайн баг харагдахгүй л байх шиг.

****************************

Муслимуудын хувьд рамадан сар нь эхэлж байгаа. Египетчүүд тусгай жор хэрэглээд эхэлсэн бол Нигерийн дасгалжуулагч тоглогчдоо ядрах вий гэж санаа зовж байгаа гэнэ.

****************************

Шигшээ баг дээрээ буудалд нь очих гэсэн Францын хөлбөмбөгийн холбооны боссыг хамгаалалтынхан нэвтрүүлээгүй байна. Дасгалжуулагч Дэшам очиж байж нэвтрүүлжээ. Оросууд ч тэгж байгаад хөлдүү шүү кк
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Wed Jun 13, 2018 5:25 pm

Nomer 10 wrote:Франц бас багийн хэмнэл нь нэг л болохгүй бн л гэнэ, нэмээд Мбаппэ нь бэлтгэл дээр асуудал гарлаа л гэнэ. Англи бас Рашфорд болохоо байгаад эхэллээ л гэнэ.


Мбаппэ зүгээр гэх шиг болсон, шагай нь зүгээр цохилт авсан гэхиймуу даа. Рашфорд яг яасан гэнэ?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Cule » Wed Jun 13, 2018 5:48 pm

Аагий минь Английн тоглолтоо халгаад л шимшрээд л үзэх гэж байна уу? :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby kayo » Wed Jun 13, 2018 6:11 pm

El Payaso wrote:
rednasca wrote:Уругвайн шигшээ 180 кг ерба гэдэг ургамал авч явлаа гэнэ...
цайны төрлийн антиоксидант ихтэй эд бололтой...

мате гээд өмнөд америкийн өмнөд хэсгийн улсуудад түгээмэл ундаа байдын. Ургамал нь бол цайны төрөл биш ч усанд дэвтээж уудгаараа цайтай төстэй юм уу даа. Манайхан бас баахан мате авч яваа гсн хэхэ. Арг, Ур, Пар эдрт их юм шиг билээ.

Nuguu Messi, Suarez ene ter mungun ayagand uugaad baidag mun bizdee. Bi harin gaihaad baisiin, yu uugaad baigaan gesen, buun navch holichihson shingen yum baina lee.

Image
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Kro » Wed Jun 13, 2018 6:12 pm

Рамадан дуусч байгаа шүү.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Wed Jun 13, 2018 6:21 pm

Мөн мөн. Каффейн ихтэй эд гсн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Wed Jun 13, 2018 6:25 pm

Cule wrote:Аагий минь Английн тоглолтоо халгаад л шимшрээд л үзэх гэж байна уу? :ногоон:


Ай хэлээд юүхэв. Нэлээн ууж л үзнэ дээ ха ха. Гэснээс танай испани дасгалжуулагчаа сая халчихлаа. Реалын дасгалжуулагчаар зарлагдсан нь нөлөөлчвүү


Sent from my iPhone using Tapatalk
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Gooner » Wed Jun 13, 2018 6:29 pm

Аагий энэ жил Английн тоглолтонд зочин хөтлөгчөөр орно биз дээ.. :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Wed Jun 13, 2018 7:04 pm

Исландтай таарвал хамт очий кк


Sent from my iPhone using Tapatalk
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Wed Jun 13, 2018 7:06 pm

2026 оны ДАШТ заваарсан юм болох нь ээ кк.

Image


Sent from my iPhone using Tapatalk
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 13, 2018 7:10 pm

Морокко 2 хусуулчихав уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Shaggy » Thu Jun 14, 2018 12:56 am

User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Saiza » Thu Jun 14, 2018 1:41 am

Most valuable teams at World Cup 2018 (in €M, via Transfermarkt):

1. France: 1.04k
2. Spain: 1.03k
3. #Brazil: 0.95k
4. Germany: 0.877k
5. England: 0.874k
6. Belgium: 0.764k
7. Argentina: 0.698k
8. Portugal: 0.466k
9. Uruguay: 0.368k
10. Croatia: 0.346k
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Thu Jun 14, 2018 11:02 am

Нөгөө матег чинь Англичууд бас нэлээн ууж байгаа гэнэ шүү. Почоос болоод Тоттенхэмийнхэн аддиктд болсон гэж байна матед хэхэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby LeBe » Thu Jun 14, 2018 3:14 pm

Типикал Берлин ундаа гэж.. Кофеноос илүү каффэйнтэй гэж байгаа.
Image

Ингэж гаанс шиг юмаар уудгийн байна лээ. Хүчтэй нь ч хүчтэйн байна лээ..
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Thu Jun 14, 2018 3:29 pm

Жинхэнэ солиотой юм болж байна даа. Испаний тоглогчдыг өсвөр наснаас нь дасгалжуулан одоогийн багт нь тики така системийг эргүүлээд авчирсан Лопетегиг холбоо нь тэмцээн эхлэхээс ганцхан хоногийн өмнө халж орхилоо. Учир нь тэр дэлхийн аваргын дараа Реал Мадридын дасгалжуулагч болно гэдгээ уржигдар зарлаад байсан юм. Уг нь 2020 он хүртэл шигшээдээ ажиллана гэж байсан энэ нөхөр тэмцээний дараа мэдэгдлээ хийсэн бол багт нь тун хэрэгтэй байлаа. Энэ 32 баг дундаа одоогийн формоор хамгийн хүчирхэг нь байсан баг ингээд түрүүлэх боломж нь хийсчих шиг боллоо доо.

*************************

Аргентины хаалган дээр хэн зогсох нь тодорхой бус байгаа. Үндсэн хаалгач гэмтлээс болоод ирж чадаагүй. Гэхдээ Кабаллеро л зогсож мэдэх нь. Өдгөө 36 настай тэр ердөө 3-хан удаа шигшээдээ тоглосон гэхээр тэдэнд хаалгачийн асуудал ч байна даа бн.

*************************

Аргентинчууд Исландын Европын аваргын бүх тоглолтыг үзсэн гэнэ. Тэд 2 үе давхарлаад хамгаалчдаг юм бн, бид өөрсдийнхөө зэвсгийг бэлдсэн гэж Кабаллеро ярьжээ.

*************************

2026 оны дэлхийн аварга хамтарсан төслийнхөнд очлоо. Сонирхолтой нь Трамп Ким 2 түүхэн уулзалт хийсэн хэдий ч Хойд солонгосын баг Америкийн эсрэг санал өгчээ. Гэхдээ тэд ганцаараа биш аж. Бразил, Бельги, 4 жилийн дараа дэлхийн аваргыг зохиох Катар гэсэн улсууд Мароккод саналаа өгч. Нийтдээ 134-65 гэсэн саналаар Хойд Америкийн эвсэл ялжээ. Иран харин алинд нь ч санал өгөхгүй гэснийг дугуйлж.

*************************

Оросын шигшээ тааруухан байгааг нутгийн хэвлэлүүд нь хурцаар шүүмжилж байгаа. Тэгвэл шигшээгийн тоглогч Самедов Биднийг зүгээр орхи, бидэнд та нарын дэмжлэг хэрэгтэй гэж уриалсан бн. Дасгалжуулагч Черчесов Хэрэв бид хүсэх юм бол ялалт байгуулж чадна, тиймээс хичээх хэрэгтэй, бид хэнээс ч айхгүй бн гэжээ.

*************************

Португалын шигшээ бэлтгэлээ дуусгаж байх үед Испаний шигшээ дасгалжуулагчаа халлаа гэсэн мэдээ тархсан гэнэ. Тоглогчид бөөн баяр хөөр болсон юм байхаа. Тийм мэдээ бас гарсан бн.

*************************

Дахиад л Испаний дасгалжуулагчийн тухай. Испаний хэвлэлүүд ч түймэр мэт оволзож бна даа. Мундо Дэпортиво Бөмбөг тэсэрлээ гэсэн бол Спорт сэтгүүл Мадридчууд Ла Рохагийн эсрэг пуужин харвалаа гэжээ. Радио Марка Энэ бол бөмбөг биш, солир гэжээ. Тэр ч байтугай Реалын хэвлэл гэгддэг АС хүртэл Шигшээгийн эсрэг их буугаар галлачлаа гэжээ. Шигшээ баг нь түрүүлж чадахгүй бол Реалын босс Перез ч алуулах нь дээ.

*************************

2026 оны дэлхийн аварга анх удаа 48 оролцогчтой болох нээ. Ингэснээр 64 биш 80 тоглолт гарах нь. 3 3-аар 16 хэсэг болоод эхний 2 нь гараад 32 баг нокаутаар үзэх нь. Нээлтийн өдөр бүх 3 улсад тоглолт явагдах бол финал нь Америкт болох юм бна.

*************************

25 настай иран оюутныг Улаан талбай дээр цагдаа нар баривчилжээ. Учир нь Барсагийн жерситэй түүнийг хүмүүс Месситэй андуурч бөөн бужигнаан үүсгэжээ. Цагдаа нар гэхдээ баривчлахаасаа өмнө өөрсдөө сельфи хийсэн гэнээ хаха.

*************************

Германы төв телевиз АРД Оросын 250 хүнтэй тосгонд очиж байрлажээ. Тэд өглөө бүр тэндээс дэлхийн аваргын нэвтрүүлгээ цацах юм бна. Энэ явдалд хамгийн их баярлаж байгаа хүн нь тосгоны захирагч гэнэ. Бүх айлууд өдөр бүр талх жигнэж, орос хоол бэлдэж телевизийнхнийг дайлж байгаа бололтой. Одоо манай тосгоныг дэлхий даяар мэддэг боллоо гэж нөхөр ярьсан бн. Телевизийнхэн хуучны орос тракторт сууж байгаад тариалангийн талбай дээрээс гэх мэт содон байдлаар нэвтрүүлгээ цацах гэнэ.

*************************

ФИФА өнгөрсөн жил 189 долларын алдагдалтай ажиллажээ. Шалтгаан нь Блаттер нарын хахуулийн асуудлаас болоод зарим ивээн тэтгэгчид нүүрээ буруулсан явдал гэнэ. Гэхдээ энэ жил дэлхийн аваргын нөлөөгөөр санхүү сайжрах нь дамжиггүй гэнэ.

*************************

Бразилын домог Роналдо Португалийн амьдаагаа магтах үгээ амандаа олж ядан бн. Тэр бол хаанаас ч гоолддог л гэнэ, төгс тоглогч л гэнэ. Бас түүнийг үргэлж гоолоор цангаж байдаг нь надад их таалагддаг гэжээ.

*************************

Испаний халагддаг дасгалжуулагч багаа аварга болно гэдэгт найдаж байгаа гэнэ. Түүний орын холбооны спортын захирал Фэрнандо Иерро залгаад байгаа. Нөхөр урагшаа харнаа л гэж.

*************************

Япон бүх 32 багаас хамгийн сүүлд өчигдөр Орост газарджээ.

*************************

Английн Дотоод хэргийн сайд 1300 хулигаанд Орос явах виз өгөөгүй гэдгээ зарлажээ.

*************************

Бразилын шигшээд Дроны эсрэг баг байгаа гэнэ. Бэлтгэлийн үеэр дрон харагдвал бэлтгэлээ зогсоож дроныг халхлах арга хэмжээ авч байгаа гэнэ.

********************

Францын Мбаппэ ашгүй бэртэл нь зүгээр гэнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Thu Jun 14, 2018 3:30 pm

За эхэллээ дээ... Энэ махчинг хахаха

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Барнаба » Thu Jun 14, 2018 3:35 pm

Хаха, солиотой эвлүүлэг хийсэн байна шт.

Номер 10-т :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest