Page 15 of 16

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 1:28 pm
by Ultra Madridista
Хаха ФИФА тэгээд герман бразил аргентин гээд яг хэсгээс гарах нь тодорхойгүй том багууд байсан болхоор тэмцээний өрнөлөө бодсон уу яасан Аргентинийг л гаргая гэсэн байх .Угаасаа адидас чинь фифагийн ивээн тэтгэгч биз дээ .Месси адидасын хамгийн том төлөөлө тэр утгаараа аргентинийг гаргачихлаа даа .Яахав өмнөх тоглолтонд Португаль дээр яг ийм байдал дээр 11 өгсөн өчигдөр бол үнэхээр гутамшигтай байлаа .МАшегийн алдаа хямдхан чихшиг тэр бол тэр гар хүрэхэд хамаагүй ш дээ .VAr үзсэн л бол тэр торгуулийн цохилт байх байсан .МЕсси тэгээд клуб шигшээ гэлтгүй шүүгчийн дэмжлэх авах юм даа .

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 1:28 pm
by Ultra Madridista
El Payaso wrote:Аа тийн тэгээд Шаггигаас ямар ч байсан 100К авах болов уу. Би Наскад нэг галууны өртэй юм. Заваараа нэгийг аваад Наскатай хуваагаад уучих юм уу тоглолт үзэнгээ. Наскаг хотод байх хойгуур. Галуу чинь одоо хэдтэй байгаа вэ хүрэх үү. Эсвэл Наска намайг очтол хүлээх юм уу? За өөрсдөө л мэдэцгээ хэхэ.

Ойрд зав муутай байна. Францтай тоглоод хожвол орж ирнэ ээ хаха. Хожихгүй бол тэгээд форумын карьераа дуусгая даа. :ногоон:

Энэ Ульта бацаан азтай бандуулсангүй шүү гэшш. :ногоон:

Бандсан бол би чамайг олж очоод хэд алгадах байлаа .

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 1:28 pm
by Gooner
Том багууд нь монгол бөх шиг унхиагүй хэдэн юмнууд болчиж дээ :ногоон:

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 1:31 pm
by orangeman
Messi yondooruul France-g shaanaa shaana

tiim aimar alj hydsan ym baihgu l bnle


Sent from my iPhone using Tapatalk

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 1:33 pm
by Ultra Madridista
Аргентин францыг хожоод Португаль Уругвайг хожвол шөвгийн 8 д таарна .Аргентин нь Францыг хожчоосой бүр Роналдог дэлхийн аваргын шөвгийн 8 д Мессиг хожиж цаашаа шалгарахын хармаар байна шүү.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 2:25 pm
by Boldono
Францаас одоо юунд нь айдаг юм. Тасарцан залуучууд байхад автуусдцан *ааж байна лээ. Төвдөө 3 хартай баг шүү дээ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 2:27 pm
by amigo
Энэ кр гээд байгаа гар чинь хүүхэн юм бишүү...
Алгадах байлаа ч гэх шиг...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 2:39 pm
by barca_10
amigo wrote:Энэ кр гээд байгаа гар чинь хүүхэн юм бишүү...
Алгадах байлаа ч гэх шиг...

Хүүхэн юмуу хүүхэд юм уу мэдэхгүй, лав л эрүүл биш

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 2:54 pm
by asa
савсан гар бөмбөгний чиглэл өөрчлөнө гэдэг яалт ч гүй дүрмийн бус шд. мөргөөд гараараа цохиод бай гээд байгаа юм уу.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 3:37 pm
by rednasca
El Payaso wrote:Аа тийн тэгээд Шаггигаас ямар ч байсан 100К авах болов уу. Би Наскад нэг галууны өртэй юм. Заваараа нэгийг аваад Наскатай хуваагаад уучих юм уу тоглолт үзэнгээ. Наскаг хотод байх хойгуур. Галуу чинь одоо хэдтэй байгаа вэ хүрэх үү. Эсвэл Наска намайг очтол хүлээх юм уу? За өөрсдөө л мэдэцгээ хэхэ.

өө би яах вэ... хүлээж л байя... чамайг ирэхээр хамтдаа Ахтай, Аагийтай бувар бувар хийнгээ хүртвэл зүгээр юм болов уу гэж бодоод...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 3:43 pm
by Cule
ФИФА дүрмэндээ position, intention гэх мэтийг пен өгөх эсэх шийдвэр гаргахдаа харгалзана гэж байгаам байна... Гарны байрлал, тэгээд санаатайгаар, эсвэл шаардлагагүй үед явуулсан гар ч гэхийм уу ойлгож болох байх... Дүрмийн шинэчлэлд пен өгөхөөс өмнө шүүгч deliberate handball болсон эсэхэд итгэлтэй байх ёстой гэсэн юм орсым уу даа...

Өчигдрийн кэйс дээр бол бөмбөгөнд шууд гар хүрээгүй, толгойнд ойсон бөмбөгөнд гар хүрсэн нь санаатай үйлдэл байгаагүй учир пен өгөх хэмжээний зөрчил биш гэж үзсэн байж болох юм...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 3:45 pm
by Takanohana_Nowitzki
Ёо ёо, кино кино. Дөнгөж эхлэж байгаа л кино байгаасай. Өмнөх ДАШТ-аар чирсэн 3-ын 2 л гоолдлоо доо. Ромеро нь байсан бол эхний 2 тоглолтоос 4 оноо бол авчих байсан байх аа. Гээд бодохоор өмнөхөөсөө сайжирсан юмгүй л орж ирлээ. Туршлага, сэтгэл зүй л гэхгүй юм бол, финалд тоглосон тоглогч Герман, Испани, манай 3-т л байгаа байлгүй дээ. Хэсэгт гэхдээ тэр нь харагдсангүй, одоо л хармаар байна даа.
Франц бол цаасан дээр сайхан том нэрнүүд, хүснэгтэнд гоё хожил, оноонууд байгаа ч аргуу л гарч ирлээ л дээ. Нэг их манайхаас дээрдээд байх юмгүй л байлаа. Ер нь чансаатай багуудаас Бельги, Англи 2 л урамтай тоглоод гарч ирж байх шиг, бусад нь аргаа барж, эцсийн мөчид л гарч ирж байна уу даа. Хорват хол явах юм шиг харагдлаа. 1 хэсгийн 2 баг хасагдах шатанд дахиж таарвал финалд л таарна гэж байгаа тийм ээ?

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 4:13 pm
by Reda
Cule wrote:ФИФА дүрмэндээ position, intention гэх мэтийг пен өгөх эсэх шийдвэр гаргахдаа харгалзана гэж байгаам байна... Гарны байрлал, тэгээд санаатайгаар, эсвэл шаардлагагүй үед явуулсан гар ч гэхийм уу ойлгож болох байх... Дүрмийн шинэчлэлд пен өгөхөөс өмнө шүүгч deliberate handball болсон эсэхэд итгэлтэй байх ёстой гэсэн юм орсым уу даа...

Өчигдрийн кэйс дээр бол бөмбөгөнд шууд гар хүрээгүй, толгойнд ойсон бөмбөгөнд гар хүрсэн нь санаатай үйлдэл байгаагүй учир пен өгөх хэмжээний зөрчил биш гэж үзсэн байж болох юм...


Пен өгчдөг. Дараа нь дүрэм нтр яриад 2 ч хоосон газар пен өгсөн болвол хэцүү л бх бж дээ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 5:17 pm
by A-Nightmare
Banega was on fire . Yamar aimar baivaa ochigdor yalanguya ter 16 dotorh tackle. Samp gej erguu halzan durak garaagaa oligtoihon hiihguinmaa. Enzo perez baruun jiguurd odoo yu hiih vee? Anhnaasaa pavonoo gargah bsiin. Higuan bol aguerogooso deer yagaad gevel argentina direct togldoggui bombog barih durtai. Iim tactct tsever finisher gehees iluu bombog hold hiij build up ih oroltsdog dovtlogch heregteildee. Suarez shg. Higuan bol aguerogoos finish muuch togloltond oroltsoh idevh n deer.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 5:39 pm
by Reda
Игуан угаас сандрал ихтэй юм билээ, залуухан тоглогч аятай л. Финиш хийж чадахгүй тгд яахав сандарсан хүн чинь прессинг нтр бол харин сайн хийдийн бгаз дээ хурдан :ногоон:

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 5:50 pm
by someone
Францад бавуулах байх өө. Жигу лав өршөөхгүй! :ногоон:

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 5:54 pm
by Бороо
Тэр өдрийн аз мэдэх байхөө.. Томчууд ч нэг талдаа бөөгнөрөөд гоёоо гоё..

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 6:10 pm
by Yes Man
Меца биш Меса шүү дээ....

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 6:16 pm
by Барнаба
Хаха, Самп-н тэр Месси-с Агуэро-г оруулахуу гэж асууж байгаа нь үнэн алиа харагджийнаа. 16-д ер нь л алаан болохоор боллоо доо, Франц-Аргентин, Уругуай-Португал гээд 2 ч аймаар тоглолт аль хэдийнэ хүлээлт үүсгэчихээд байна шүү.

Би бол Аргентин-г Франц-тай гайгүй үзчих болвуу гэж хараад байгаа, өөрсдөө нүд рүүгээ хуруугаа хийчихгүй л бол Франц одоогоор оддоор дүүрэн ч эв хаваа олоогүй, замбараагүй тоглолттой л байгаа баг даа.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Wed Jun 27, 2018 6:43 pm
by El Payaso
A-Nightmare wrote:Banega was on fire . Yamar aimar baivaa ochigdor yalanguya ter 16 dotorh tackle. Samp gej erguu halzan durak garaagaa oligtoihon hiihguinmaa. Enzo perez baruun jiguurd odoo yu hiih vee? Anhnaasaa pavonoo gargah bsiin. Higuan bol aguerogooso deer yagaad gevel argentina direct togldoggui bombog barih durtai. Iim tactct tsever finisher gehees iluu bombog hold hiij build up ih oroltsdog dovtlogch heregteildee. Suarez shg. Higuan bol aguerogoos finish muuch togloltond oroltsoh idevh n deer.

Перез хамгаалалтад их нэмэртэй байсан л даа. Нөхрийн динамик тоглолтын ачаар Банега илүү чөлөөтэй тоглож, Маше эдр прессингт илүү идэвхтэй оролцож байсан. Павон гараад бол дэмий хамгаалж чадахгүй. Павоныг харин Ди Мариагийн оронд нэг гаргавал гаргаж болох юм. Гэхдээ одоо чухал тоглолт болохоор туршлагатай хүмүүс нь найдвартай байх л даа. Игуайн дээр бол харин санал нийлж байна. Өчигдөр финиш муу байсан ч бусдаар сайн байсан. Тэгээд удахгүй финиш хийж эхлэх блгүй дээ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 28, 2018 1:40 am
by Nomer 10
Аргентин - Нигер, Хорват - Исланд

Өчигдөр шөнө тэр чигтээ бөөн драма болж дууссан. Испани 92 дээр гоолдоод, Португал бас нэмэлт цагт алдаад. Өнөөдөр яах бол.

Сампаоли бүтэхгүй гар бнаа. 3 тоглоход 3 өөр гараа гаргалаа. Эхлээд Мессиг 10 номер дээр зоосон бол дараа нь баруун талд тавьсан. Тэгвэл өнөөдөр Игуаинтай цуг урд довтлогчоор тавьжээ. Маш олон сэлгээ хийж. Гэрэлтэй нь гэвэл Банэга гарч. Эрт л ингэх бсан юм. Уг нь Челсотой гаргасан бол ч. Бас ар талд Рохо нөгөө бүтэлгүй Отамэндитай цуг байлаа. Рохогийн нэг давуу тал нь бусад шигээ барьц алддаггүй, их дайчин тоглогч гэдгийг түүний маш олон тоглолтыг үзсэн хүний хувьд би мэднээ. Овоо нөгөө бүтэлгүй хаалгач ч алга. Ди Мариа эргээд гараанд гарсан гээд л маш их өөрчлөлт хийжээ.

Нөгөө талд Хорват Модрич Перисич 2-оос бусад бүх 9 тоглогчоо сольжээ. Исландын хувьд таатай мэдээ байж болох ч нөгөө талаар харин ч эвгүй байж бас мэдэх. Учир нь үндсэн тоглогчид нь эрхээ авсан тул тайвширсан, тэр хэрээр нэг их чармайхгүй тоглох магадлалтай. Харин сэлгээнийхэн өөрсдийгөө дасгалжуулагчдаа, дэлхий нийтэд харуулахын тулд хамгаа шавхан тоглох болно.

Аргентинчуудын царайны байдлыг харахад Хорват дээрхи шиг үхээнц биш, бүр нэлээн дайчин харагдаж блаа. Тоглолтоо ч зоримог эхлүүлэв. Гэхдээ ар талдаа контр алдчих гээд л.

Нөгөө талд Реал Мадридын 2 төвийг контролдож байноо. Исланд нэг л аргаа олохгүй бгаа харагдана.

Хорватыг харж суутал нөгөө дэлгэцэн дээр ГOOЛ. Аргентин санасандаа хүрэв. Банэга төвөөс ямар ч гоё пасс хаяв, баруун талаар Месси үнэхээр супер тогтоогоод нэг тууснаа шууд цохиод гоолдчихсон. Ёстой харууштай гоол орсон шүү. Ингээд тэр 100 өөр цэнгэлдэхэд гоолдож чадлаа. Бас энэ тэмцээний 100 дахь гоолыг хийв.

Одоо Альбисэлэстэ дахиад нэг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө талд Исланд нэг хийчвэл энэ гоолын ашиг гарахгүй.

Месси 2 дахь гоолоо хийх шахсан шүү. Чөлөөт цохилт нь шон оночихсон. Нигер Исландыг хожсон нь түүний сэтгэл зүйг их өргөчихсөн болтой.

Эхний үе аргентинчуудын давамгайллаар өндөрлөсөн. Нөгөө хосын тоглолт харин сүүлийн 15 минутад ганцхан урсгалаар явав. Исландын талаас Хорват руу. Цаг дуусахын өмнөхөн сэлгээний хаалгач Калинич багаа нэг аварсан. Тэрийг хараад Аргентины хаалгачдыг шууд бодсон шүү кк. Хорват гоол алдалгүй дуусгаж чадсан нь азтай хэрэг боллоо. 2 бүр 3 ч гоол орж мэдэх бсан.

Ингээд 2-р үе эхэллээ.Нигерийн сэлгээ нүдээ олж. Тэд өмнөх үеэсээ илүү урагш тоглож эхэлсэн. Хэдхэн минут болоод бүр пэналти ч аваадахав. Машэрано Бундэслигийн легионер Балогуныг араас нь татаад унагасан. Гэхдээ чин үнэндээ энэ шийдвэр арай л хатуудсан даа. Бүр шууд татаад унагачихаагүй дээ. Челсигийн Мозес 1-1 болголоо.

Гэхдээ Аргентины аз болоход нөгөө талд Хорват яг энэ үед бас гоолдов. Одоо аргентинчууд дахиад 1 гоол хийчихвэл эргээд хүснэгтийн 2-р байрандаа очно.

Нөгөө талын тоглолт ч аймаар юм болж бнаа. 2 тал ээлжилж хөндлөвч хэн сайн онох вэ гэдгээ үзээд л. Исланд гоол алдсан хэдий ч шоконд орсон юм огтхон ч алга. Фэнүүд нь ч цоглог гэж жигтэйхэн, нөгөө Хуу гэдгээ орилоод л сүрлэг гэж.

Исландууд шар картыг гамгүй хүртэж бнаа. Хэрэв Аргентин хожоод юмуу, Нигер тэнцээд тэдэнтэй оноо зэрэгцээд бүх юм нь адилхан бол картны оноогоороо тэд лав доор нь орох шинжтэй шүү.

Өчигдөр 2 тоглолтын хурц үйл явдлууд нь нэг зэрэг болоод байсан бол өнөөдөр яг адилхан. Ёстой хачин гэж.

Исландад 11м заахтай зэрэгцээд Нигер дээр ч 11м дахиад хүрээд ирэв. Хорватаас Ловрэн илэрхий гар хүрсэн бол Аргентинаас харин Рохо санамсаргүй гар хүрсэн юм. Шүүгч удаашруулж үзээд бөмбөг эхэлж толгойд хүрээд буухдаа гар дамжсан болохыг нягталсан тул 11м өгсөнгүй. ВАР ашиглаж байгаагийн бас нэг давуу тал юм даа.

Амьсгаа авах завгүй байж байтал юу юугүй цаг дуусах нээ. Ердөө 5-хан минут дутуу шүү. Аргентин зогсолтгүй урагшаа чичирч байсан ч боломж гаргаж чадахгүй байсаар. Ганц гайгүй довтолгоо явсныг нь Игуаин шувуу буудцан. Энэ нөхрийг ер нь дандаа сэлгээнд суулгах хэрэгтэй, том тоглолтод дандаа баг алдаг.

Хүснэгт харуулахад 2 тоглолт 2-уулаа 1-1 тул хэвээрээ. Хорват 1-ээр, Нигер дараагийн багаар эрхээ авчихсан. Харин хамгийн том фаворит нь хамгийн адагт бичигдэж байлаа. Шившиг ч юм даа гэмээр.

Яг энэ үед Аргентины нөгөө дэлхийг шагшуулдаг довтлогчид нь, хагасууд нь сураггүй байхад 2 хамгаалагч нь хоорондоо комби явчив. Мэркадогийн баруунаас хаясан пасс гол руу ирээд бужигнаан дунд буух үед Рохо хамгийн түрүүн хүрч өшиглөөд 2-1. Би гэр дотроо ганцаараа тойроод гүйгээд байсийм чинь Буэнос-Айрэст юу болж бгаа бол тээ.

Гэхдээ л бүх юм дуусаагүй хэвээр. Энэ дэлхийн аварга чинь их сонин юм болоод байгаа. Герман, Бразил, Испани, Иран 2 удаа гээл дандаа цаг дуусч байхад гоол ороод байгаа. Бүх 4 багт боломж байсаар л бн. Нигер нэг хийчвэл 2-оор гарна, Исланд 1 хийчвэл бас 2-оор гарна.

Ямартай ч энэ тэмцээний уламжлал болоод байгаа нэмэлт цагт гоол орох нь орсоон. Гэхдээ Хорват хийцэн. Перисичийн гоол их гоё байсан. Ингээд Исланд мөрөөдлөө тас цохилоо.

Нөгөө талд Нигер ч мөн адил хасагдав. Тэд их л азгүй хасагдлаа даа. 4-хөн минут тэсчихгүй дээ. Бас нэгэн дажгүй баг ингээд гэртээ харих болсон нь жаахан гунигтай. Гэхдээ Аргентин гарсан нь цаашдаа тэмцээнийг илүү сонирхолтой болгоно л доо.

Ер нь энэ тэмцээн том багуудыг гүй мөн ивээж бнаа. Бразил хасагдчих шахаад л, Нэймар нь уйлаад л. Герман бол бүр таг хасагдчихсан бсан газар. Испани бас их эвгүйтэж ирсэн. Эцэст нь бүгдийг нь дээрээс харсан. Өнөөдөр Аргентиныг бас тэмцээнд үлдээв. Магадгүй үзэгчид биднийг сэтгэлийн цэнгэл аваасай гэсэн ч юм билүү кк.

2 шөнө дараалаад гайхалтай түүхийн гэрчүүд боллоо. Маргааш одоо Бразилтай хэсэг яах бол. Германтай хэсэг бас яах бол. Бүр хүлээж ядаад хачин их догдолж бн шүү. Бүх том багийн фэнүүд сүүлийн мөчид хамаг юмаа гаргаж бгаа. Бразил, Герман, Испани. Өнөөдөр бас Аргентин. Энэ бүхнээс харахад хөлбөмбөг үнэхээр даяаршжээ. 48 баг орохоор сул болно гэсэн нь худлаа юм бноо. Хөлбөмбөг мандтугай.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 28, 2018 9:01 am
by Seikoni
Cule wrote:ФИФА дүрмэндээ position, intention гэх мэтийг пен өгөх эсэх шийдвэр гаргахдаа харгалзана гэж байгаам байна... Гарны байрлал, тэгээд санаатайгаар, эсвэл шаардлагагүй үед явуулсан гар ч гэхийм уу ойлгож болох байх... Дүрмийн шинэчлэлд пен өгөхөөс өмнө шүүгч deliberate handball болсон эсэхэд итгэлтэй байх ёстой гэсэн юм орсым уу даа...


Хаана тийм юм байна? Хэрэв intention гэсэн юм барьвал хамгаалагч нар гараа ардаа авч хамгаалдаг энэ тэр утгагүй болмоор санагдах юм. Ямар ч хамгаалагч гараар хаая гэсэн intention-той байхгүй нь тодорхой. Терригийн нөгөө гараа ардаа аваад үсэрдэг ч гэсэн шал хэрэггүй зүйл болж хувирах гээд мэт санагдах. Хэхэ.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 28, 2018 10:01 am
by Cule
FIFA laws of the game 2018-2019.

Интэншнээс гадна позишн бас харна гээд байгаа шд... Санаандгүй ч байсан биеийн, гарны байрлалыг бас харгалзах юм шиг байна...

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 28, 2018 10:32 am
by Барнаба
Өмнөх дүрмэнд нь санаандгүй гар гэсэн үг байдаг байсан энэ удаад бүр нарийн тусгаж өгсийм шиг байна лээшт. Уулаасаа гар л бол пэналти гэсэн ухагдахууныг авч хаях хэрэгтэй байсан. Хувьдаа бол зөв л дүрэм гэж харж байгаа.

Re: Group D: Argentina, Croatia, Nigeria, Iceland

PostPosted: Thu Jun 28, 2018 10:39 am
by Gunnerz
наад зах нь газарт тулсан тулгуур гаранд бөмбөг хүрэхээр тооцохгүй юм билээ