Page 2 of 3

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:03 pm
by Gunnerz
Devil 7 wrote:Австрали ч яахав иймэрхүү л маягаар үзэх биз...Франц харин эхний үеийн байдлаар хэцүүхэн бгаан бишүү

Sent from my SM-G920F using Tapatalk

тийм байна эхэндээ гайгүй байсан сүүлдээ ч явуургүй болоод байна

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:11 pm
by Gunnerz
өө бичлэг

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:23 pm
by El Payaso
Франц ч эвгүй байна даа. Нөгөө хоёр нь бүр чанга байх ёстой.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:34 pm
by spain man
Нөхөрсөг дээрхээсээ ч муу бна... Түрүүлэх баг ийм байхгүй ээ...

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:34 pm
by Takanohana_Nowitzki
Ай аргуу бнаа энэ францууд. Пайе байхгүй ингэж айхтар нөлөөлөх үү?
Технологийн ачаар хожих нь дээ.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 7:52 pm
by El Payaso
Ёо ёо бас арай гэж хожлоо шүү. Погба ямар ч байсан хожилд хөтөллөө нэг дамжуулалт нэг гоол. Хэмнэлээ бариж чадахгүй байна даа. Ур чадвар, атлетик байдал байгаа ч. Тэнэгтэж хоёроор гарах вий дээ хаха. 16д таармааргүй л байна шүү.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 8:32 pm
by Nomer 10
Австрали энэ жил маш муу багтай ирж байгаа. Сүүлийн хэдэн дэлхийн аваргад дандаа хатуу самрууд ирдэг бсан. Энэ жил багийн од гэсэн чинь нөгөө л Кэхилл. Бүр 38 настай шд. Тэд тивдээ Япон Саудын Араб 2-ыг урдаа алдчихсан. Плэй-оффт дайн тулаантай Сиритэй үхэн алдаж цаг сунгаж байж Кэхиллийн гоолоор нэг юм хожсон. Дараа Хондурасаар дамжаад Орост ирсэн тэд маш хол аялсан даа. Онгоцны аялал биш шүү, Хондурасыг хожсийн.

Гэтэл харин тэд өнөөдөр шал өөр баг болчихов. Эхний арваад минут 3 өнгөтнүүдийн ширүүн дайралтад учраа олохгүй бсан тэд бярдаж тоглодог үндсэн тоглолтоо гаргаад эхэлсэн. Тэгэнгүүт Франц явахаа байчив. Толиссогийн авто гоол бараг л орсон доо. Тэр орсон бол ауссийс давуу тал олж авах блаа.

2р үед франц бас л болдгүй. Ийм тоглолтоор аварга авах мөрөөдөл шүү нөхөөд. Харин 2 тал ойрхон 1 1 удаа пэналти цохиод тоглолт их сонирхолтой болов. 2уулаа зөв шийдвэр. Австрали 3 оноо нүдэнд нь харагдаад эхлэв үү улайраад эхэллээ. Тэгж явтал цаг дуусахаас 10 минутын өмнө энэ дэлхийн аваргын харууштай комби явав. Эцэст нь Погба хөлнийхөө үзүүрээр хатгасан чинь хөндлөвч ойгоод гарчихав. Гэхдээ доош унахдаа гоол болжээ. Ингээд 2-1-ээр ядарч хожив.

Франц хамгийн муу багтайгаа ингэж байгаам чинь нөгөө 2той яахийм болж бн. Пэру одоо зориг орцон нухнаа л гэж үзнэ. Францаас 1 юм таалагдсан нь гоолынхоо дараа бүгд бөөгнөөд их удаан юм яриад зогсцон. Багийн эв нэгдэл сайн байгаа нь харагдсан. Тэмцээнд энэ л чухал. Тэд аваргын төлөө ирсэн гэдэг нь харагдсан. Дэлхийн аваргын дэвжээг мэдэрсэн цөөхөн тоглогчтой нь л жаахан тийм. Гэхдээ дэлхийн аварга дасгалжуулагч бий шүү.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 8:48 pm
by Mr. Arsenal
Технологи, шүүгч 2 байгаагүй бол нухуулахаар л байлаадаа. Умтитигийн гар хүрдэгт улаан өгөх байсан уу үгүй юу?

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 9:04 pm
by Devil 7
Харин санаатай хүрсэн юм шиг харагдсан кк

Sent from my SM-G920F using Tapatalk

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 11:13 pm
by spain man
Франц мбаппэг ядаж жигүүр лүү нь гаргах хэрэгтэй... Погбаг илүү урагш нь тоглуулбал.. см дээр ёстой дэмий бна

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 16, 2018 11:13 pm
by Mojul
Пог чөлөөтэй тоглож л айлын хамгаалалт эвдэнэ дээ.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sun Jun 17, 2018 1:49 am
by El Payaso
ӨА багууд азгүй байна шүү. Перу сайн тоглосоор байгаад л хожигдчих юм.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sun Jun 17, 2018 2:08 am
by Sathan
Yamar azgui bvaa...joohon dutaad blaa...tuunees erch huchtei shan l uzeh shig bolloo..

Australia-n esreg Dani geheesee Peru gooldoj medeh yum,ih amarhan geed bsnaas bish evguitej medeh heseg bn shu...

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sun Jun 17, 2018 9:49 am
by Forza Juve
Энэ жилийн ДАШТ-д жижиг, дунд гэлтгүй л нэлээд нягт, томчуудыг бол зовоосон тоглолт хийж байна даа.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 10:29 am
by tuka.tulga84
Raiola: Франц өөрсдийн баатруудаа шүүмжилж байна

Хөлбөмбөгийн агент Mino Raiola өөрийн төлөөлдөг тоглогчид болох Alphonse Areola, Paul Pogba, Blaise Matuidi болон Францын шигшээ багийг хэвлэл мэдээллийнхэн хэт их шүүмжилж байна талаар өөрийн бодлоо сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Би Areola-г дэлхийн шилдэг хаалгачдын нэг гэж боддог. Тэр их сайжирсан ба PSG багт өөрийг юу чадахаа харуулсан. Түүний өмнө гайхалтай ирээдүй байна.

Юу болохыг харж л байя. Яг одоогоор бол ДАШТ миний тоглогчид явсан байгаа учир би арилжаа наймаан талаар ярьмааргүй байна. Учир нь тэд зөвхөн ДАШТ л анхаарлаа хандуулж байгаа. Бусад зүйлс нь хүлээж болно

Францын шигшээ баг нээлтийг тоглолтондоо Австрали шигшээ багийг 2:1 хожсон. Pogba оруулсан Хожлын гоалыг сүүлд FIFA гаас өөрийн хаалгандаа оруулсан гоал хэмээн бүртгэсэн байсан.

Pogba өөрийгөө ямар тоглогч болохоо болон багт ямар чухал тоглогч болох дахин нэг удаа батлан харуулсан. Тэр бол Францын хөлбөмбөгийн жинхэнэ элч төлөөлөгч.
Энэ тоглолтоос Францууд түүнийг өөрсдөдөө байгаад бахархах хэрэгтэйг заалгасан мөн үргэлж шүүмжлэхгүй байхыг. Гэхдээ Францчууд өөрсдийн баатруудаа шүүмжлэх дуртай. Үүнд нь дан ганц Pogba багтахгүй.
Мөн би Matuidi сэлгээнээс гарч ирж тоглолт болон багийн энергийг өөрчилсөн гэж бодож байна. Учир нь тэр бол аварга тамирчин бас гайхалтай залуу. Ийм л учраас тэр Ювентус багтаа болон Итали даа аварга авсан юм.

Францын шигшээ багийн дасгалжуулагч яагаад түүнийг Гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүйг мэдэхгүй байна. Гэхдээ тэр талбайд гарсан. Бүгд түүнийг тоглож чаддаг болохыг харсан. Би түүгээр бахархаж байна.
Францчууд баатруудад дургүй. Яагаад гэвэл тэнд маш их атаархал, хэл ам байна. Хөлбөмбөгийн түүхийг бичиж байхад яагаад ингэж их шүүмжлээд байгааг ойлгохгүй юм.
Pogba үргэлж зөв хандлагатай байж шаргуу бэлтгэлээ хийдэг. Дасгалжуулагчийн юу хүссэн тэрийг хийж талбай дээр болон талбайн гадна үлгэр жишээ ч илч төлөөлөгч байж чаддаг.
Франц ДАШТ түрүүлэх чадвар болон хүч байна. Хэрэв хэвлэл мэдээллүүд бага зэрэг ч гэсэн эерэг нааштай хандлагатай байвал сайн байна.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 11:57 am
by fond
Энэ бот ууд бүр аймар болжээ

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 3:48 pm
by ТӨӨГӨӨ
Аль бот?

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 10:02 pm
by fond
Дээд нөхөр бот юм биш үү


Sent from my iPhone using Tapatalk

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 10:05 pm
by ТӨӨГӨӨ
Бишээ ккк

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 10:27 pm
by 21Grams
Гадаадад өссөн хүүхэд юм уу?

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Thu Jun 21, 2018 10:42 pm
by Gunnerz
миланы сэдвийг авч явдаг ш д

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 22, 2018 12:39 am
by Boldono
Франц автуусдаж байна даа.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 22, 2018 12:57 am
by Gunnerz
түрүүлэх баг ч биш дээ

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Fri Jun 22, 2018 10:00 am
by Nomer 10
Өмнөх тойрогт Франц ядруухан тоглоод техникийн дэвшлийн ачаар 2 гоол хийж хожсон бол пэручууд бузгай тоглосон хэрнээ 0 оноотой буудал руугаа буцсан.

Гараа харахад Дэшам хэлж бснаараа Дэмбэлэг Жиругаар сольжээ. Бас Толиссогийн оронд Матуйди байлаа. Пэруд Гуэррэро ороод ирсэн ч Фарфаныг суулгацан байхийн, тэр уг нь Дани дээр их зүтгэлтэй үзсэн нөхөр шд.

Екатеринбургт улаан өнгө бүрхжээ. Францын фэнүүдийг стадион тойруулаад ч олж харсангүй. Өмнөд Америкт амьдрал хэцүү ч багаа дэмжих гээд мянга мянгаараа явдгийг харахад бахархмаар. Тэр тусмаа Орос орон зайтайг ч хэлхүү.

Эхний үе фаворитуудад хамаарна. Яг л аваргын төлөө тоглох ёстой баг мөн мэт дайчин блаа. Гоолоо ч хийж чадав. Погбагийн ганган пассыг Жиру хаалгач давуулаад оруулсан. Хэдий гоол Мбаппэ дээр бичигдсэн ч түүний 100 хувийн хөдөлмөр блаа. Пэругаас Гуэррэро нэг гоё боломж хийсгэцэн.

2р үе эхлүүт Гарэча 2 сэлгээ хийв. Алдах юмгүй болсон андчууд бүх хүчээрээ урагш дайрахаар шийджээ. Хөндлөвч оноод л, Гурван өнгөтнүүдийг байн байн хориглоход хүргээд л. Францын нөгөө гоё тоглолт харагдахаа байв.

Энэ үед францчууд арагш татаад зөвхөн контр дээр анхаараад л дуусгав. Хэдий 3 оноогоо авч чадсан ч төгс тоглолтыг дахиад л гаргаж чадсангүй дээ.

Пэру адал явдал дүүрэн байсаар Орост ирсэн ч аялал нь ингээд зогсов. Марокко шиг л тавиланг давтлаа. 2 сайн тоглолт гаргачаад харих болвоо гэж.

Re: Russia 2018, Group C: France, Australia, Peru, Denmark

PostPosted: Sat Jun 23, 2018 3:20 pm
by Villa_Bayaraa
Манай Жедай карьертаа пенальт алдаж үзээгүй гэж явдаг байх шүү... Перу-г хожоод нөгөө талд Францууд Данийг хожчихвол цаашаа гараад явчих боломж байна даа....