Page 9 of 10

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 4:19 pm
by Гансүх
Оросоос зөрж Уругвайтай таарах гэж пэн алдсан гэдэг бол жинхэнэ элийрэл байна ккк

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 4:26 pm
by Бороо
Пенальти алдсан нь нойр дутуу хоносноос л болсон хаха :ногоон:
Ираны фенүүдийн башир арга хэрэгжжээ.. :loll:

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 5:01 pm
by someone
Уругвайн төвийн 2 хамгаалагч тоглож эхэлснээс хойш буюу 2010 оноос хойш "Хаан" маань Атлетико Мадридын хаалганд 22 гоол хийжээ.

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 5:15 pm
by zigo
fond wrote:Куарешма нэрийн гоолоо хийжээ. Энэ гадарладаг нь бас янзын шүү

мээшийн үндсэн цохилт шүү дээ. эрхгүй санагдуулсан хэхэ

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 6:41 pm
by Өсөхбаяр
Rain wrote:Пенальти алдсан нь нойр дутуу хоносноос л болсон хаха :ногоон:
Ираны фенүүдийн башир арга хэрэгжжээ.. :loll:

мэсси алдахад хэлэх үггүй одоо яахав дээ гээд л сууж байлаа.. харин та хэд бол хөөрхөн2 юм олж ирээл бөөцилчих болтойм :ногоон:

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 6:42 pm
by Nomer 10
Испани - Марокко, Португал - Иран

Зэрэг явагдсан тоглолтууд тул тоймоо ч гэсэн зэрэгцүүлчий кк. Хүснэгтээс хэдий 2 том баг шалгарсан харагдаж байгаа ч байдал бас ч гэж ээдрээтэй. 2 том багийн хувьд оноо, гоолын зөрүү болон тоо бүгд яг ижилхэн. Хэрэв өнөөдөр 2-уулаа тэнцвэл картны оноо харна. Энэ тохиолдолд 1 шар картаар дутуу Испани нь хүснэгтийг манлайлах болно. Марокко зөвхөн нэр төрийн төлөө тоглох бол Иран харин Португалыг хожвол хэсгээсээ шалгарах боломжтой байлаа. Хэрэв Маракко Испанийг 2 гоолоор хожоод нөгөө тоглолт нь тэнцвэл Испани мултрах аюултай. Ийм л эгзэгтэй байдлаас 2 тоглолт нэгэн цагт эхлэв.

Испаниас талбайд Байерны Тиаго шинээр гарсан бол Марокко багийн ганц од, ахлагч Бэнатиагаа суулгасан нь ёстой гайхашрал төрүүлэв. Энэ тоглолт Калининградад буюу Орос орны хамгийн баруун захын цэнгэлдэхэд болж байгаа, агаарын хэм ч бусад газраа бодвол харьцангуй сэрүүвтэр байгаа нь тоглогчдод таатай.

Харин Саранск хотод болж бгаа нөгөө тоглолтод Иранаас багийн шинэ цагийн од Жаханбакш эргээд талбайд гарсан бол Португал 3 хүн шинээр түүний дотор Куарэшмаг оруулжээ.

Би ч тв дээр нэгийг нь, утсан дээрээ нөгөөг нь зэрэгцүүлж үзлээ. Тоглолт эхлэнгүүт л бүх 4 баг пижигнээд уналаа. Аймаар 2 тоглолт гарах нь илт. Ямар ч хурдтай юм, яасан ч дайчин юм. Хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд энэ чинь хамгийн том таашаал шүү дээ. Ер нь бол минут минутаар нь бичмээр үйл явдлууд гарсан ч гоолыг нь түүгээд явчий даа.

Гэхдээ 8 дахь минутад Испаничуудыг аз ивээсэн гэхэд болно. Гол хамгаалагч Пикэ нь Мароккогийн довтлогч руу 2 хөлөөрөө жийгээд орцон. Улаан өгцөн байхад нээх буруудахааргүй л байлаа. Нөхөр зүүн хөлийг нь хусахдаа
бөмбөгөнд бас хүрсэн нь өөрийг нь аварч үлдэв.Бичлэг үзээд түүнийг торголгүй үлдээсэн, дор хаяж шар бсан даа.

Үүнээс 3-хан минутын дараа энэ жийлгүүлдэг нөхөр испаничуудыг шоконд оруулах нь тэр. Рамос Иниеста 2 нэгэндээ найдаад бөмбөгөө сул орхих үед Бутэйб хулгайлж авч ганцаараа тууж явсаар Дэ Хэагийн салтаан дундуур өнхрүүлчихэв.

Нөгөө талд энэ үед мөн алалцсаар л. Андрэ Сильва 11м авах гэж зүтгэсэн ч тийм юман дээр арай л болохгүй ээ. Жаханбакш зөрүүлээд сандаргав. Роналдогоос харин их зүйл харагдсангүй. 2006 оны энэ 2 улсын тоглолтыг фэнүүдтэй нь зэрэгцэж суугаад үзэж байсны хувьд би их сайн санадаг юм. Алдарт Фиго байсаар байхад л амбицтай жаал Роналдо бөмбөг шүүрч аваад пэналти цохиж дэлхийн аваргын 7 гоолынхоо салхийг хагалж байлаа.

Нөгөө тоглолт удалгүй 1-1 болсон. Иниеста алдаагаа засч зүүнээр гоё орсон. Мароккогийн хамгаалагч 11м алдахаас айж замыг нь чөлөөлөөдөхсөн чинь сайхан сул пасс ирэлгүй яах вэ. Хаалганы урд байсан Иско дээшээ цохиод тэнцүүлсэн. Энэ гоолын дараа Атласын арслангууд бараг дахиад тооны зөрүүг холдуулах шахсан даа, Дэгээ багаа аврав. Африкчууд ер нь ширүүн үзэж бсан шүү, 2 минутын дотор гурван ч тоглогч шар карт авав.

2 тоглолт аль аль нь тун гоё өрнөсөөр эхний үе дуусах хэрд Куарэшма энэ дэлхийн аваргын хамгийн харууштай гоолыг оруулав. Адриан Сильватай хослоод гадарлаж цохисон гоол нь эргэлдсээр хаалгачид ямар ч боломж өгсөнгүй торны дотор талыг хөдөлгөсөн юм. Энэ нь түүний дэлхийн аваргад хийж байгаа анхны гоол.

Нөгөө талд испаничууд бас цаг дуусч байхад хийчих шахсан даа. Ингээд адал явдал дүүрэн эхний үеүүд өндөрлөлөө. Марокко яасан гоё баг вэ, ганц ч од тоглогчгүй хэрнээ чухам жийлцэж бнаа. Персүүд ч гэсэн Европын аваргуудтай ямар гоё үзвээ. Өнөө цагт муу баг гэж алга болжээ.

2-р үе эхлээд удалгүй африкчууд Испанийг нэг сандаргаал авав. Дараагийнх нь довтолгоо бүр ч аймшигтай. Баруун талаар явсан Амрабат хориод метрээс шулуухан явуулаадахсан чинь хөндлөвч хусдаг байгаа. Тики такаг алах нээ, алах нь.

Энэ үед нөгөө талд видео бичлэг харж байлаа. Атлантын далайчдад пэналти өгчээ. Роналдод Кэйнтэй зэрэгцэж очих сайхан боломж. Хийвэл тэд хэсгээ тэргүүлэх магадлал нь дээд зэргээр өндөрсөнө. Царай нь Испанид цохихын өмнөх үе шиг итгэлтэй харагдахгүй, жаахан мэгдсэн бдалтай л байх шиг.

Зүүн тал явууллаа. Байдгүй ээ. Хаалгачихав. Муухай царайлаад л.

Энэ 4 багаас аль 2 нь ингэхэд том баг нь юм бэ гэдгийг ялгахгүй байсаар тоглолтын төгсгөл ойртов. 9 минут дутуу байхад мароккочууд булан цохих болов. Рамосоос өндөр үсэрдэг хүн бдаг л юм бн. 2-1. Гайхалтай биш гэж үү. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ.

Ингээд 90 минут дуусч Португалд 6 минут, Испанид 4 минутыг шүүгч өгчээ. Яг одоогийн байдлаар бол Португал 7 оноотой, Испани 4, Иран 3, Марокко 3 оноотой явж байлаа. Марокко Португал дээр илүүрхчихээд 3 оноо алдчихсан. 1 оноогоо авч чадсан бол жинхэн үхлийн хэсэг чинь энэ болох байж дээ.

Энэ бичлэг чинь бас цаана нь хүн л бгаа хойно алддийм бноо. Иранд 11м өгчээ. Яасан ч өгч боломгүй пэналти байлаа даа. Тэд олдсон боломжийг алдсангүй ээ.

Ингээд Португалын оноо 5 болж буурсан хэдий ч хэсгээ тэргүүлсэн хэвээр. Араас нь Испани Иран 2 оноо зэрэгцэж ирэв. Гоолын зөрүү нь ч адилхан. Гоолын тоо харж заваарсан л юм болох блаа.

Яг энэ үед Фурья Роха тэнцээний гоолыг хийчдэг бн шүү. Сэлгээгээр орсон Аспасын гоолыг гэхдээ хажуугийн шүүгч отон гэв. Испаничууд бөөн бөөнөөрөө эсэргүүцэл үзүүлээд эхэлсэн чинь бичлэг харах болов. Булан цохих үед эсрэг талд нь талбайн гадна байсан Аспас довтолгоо явж байхад талбай руу гүйж ороод Карвахалын пассыг ойрхон зайнаас чихчихэв.

Ингээд шүгэл дуугарахад Испани, Португал адилхан 5 оноотой болсон ч оруулсан гоолоор Испани дээр нь гарав. Португал өөрсдийгөө хүнд тал руу чихсэн өөрсдөө л буруутай. Одоо тэд Оростой биш Уругвайтай тоглоно, давлаа гэхэд Франц магадгүй Аргентинтай, тэгээд давлаа гэхэд Бразил, Герман, Англи, Бельги, Колумб гэсэн акулуудын аль нэгтэй гэхээр аварга том даалгавар өмнө нь зогсож бн даа.

Гэхдээ сүүлийн 2 тоглолт шигээ үзвэл тэд одоо нэг ч давахгүй дээ. Шөвгийн 4 хүртэл ногоон гэрлээр явах боломжтой болчихсон испаничууд гэхдээ ар талаа анхаарахгүй бол горьгүй юм бнаа. Урдаа бол хийдгээ хийж бн, хойноо цоорхойтой гэдэг нь 3 тоглолт дараалаад харагдлаа. 10 оны багийн сэлгээ нь финалд хүрчмээр харагдаж бсан бол энэ удаад 2 дахь баг нь их нимгэн юм. Үндсэн хэд нь сайн тоглохгүй бол сайндаа хагас шигшээ хүрээд Хорват дээр зогсохоор бн доо.

Ингээд нэгэн гайхалтай түүхийг үдлээ. Иран гайхамшиг бүтээх шахлаа. Марокко дахиад 1 хийцэн бол тэд шалгарах байв, Мароккод тийм боломж байснуу гэвэл байсаан. Марокко өөрөө ёстой харамсалтай байдлаар нутаг буцлаа даа. Иран дээр 95 дээр хаалгандаа чихээд л, Португалыг хождгүймаа гэхэд 1 оноо салгацан л газар бсан. Өнөөдөр бас эцсийн мөчид 3 оноогоо хийсгэлээ. 5 оноо тэврээд инээгээд л 2 акулын хажуугаар өнгөрөх байлаа. Юун тэр Египет. 0 оноотой тэр багийг л бүгд ярьж бсан даа. Африкийн хамгийн сайн баг нь эднийх юм бнаа. Аргагүй том тэмцээн зохиох баг мөн бн. 3 дахь оролдлогоороо тэмцээн хийх эрх аваад талбай дээрээ том амжилт гаргаасай. Ямар гоё баг вэ.

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 6:44 pm
by amigo
Барсагийн нэг дахиад акаунт нэгээд Мэссиг хаан гээд хоорондоо манай танай хаан гэж сайхан тэнэгтцэгээ л дээ...

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 7:13 pm
by rednasca
Морокко сүүлийн гоол дээр ВАР харсанд дургүйцээгүй...
тэрний өмнөх хөндлөн дамжуулалт нүүрний шугам давсан байсан гэдэг дээр бухимдсан юм байна лээ...
тэрийг ВАР-аар нягталсангүй гээд...

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 8:49 pm
by Ultra Madridista
Gunnerz wrote:
Ultra Madridista wrote:Бас наад том багууд чинь хэсгээсэй гарахгүй байх магадлалтай Аргентин ,Герман,Бразил гээд энэ хэд гарахгүй бол Португаль харин ч гоё хэсэгрүү орно .Испани ийм муу байхад Орос ч бас эвгүй л дээ

Энэ бичлэгээс нь харахад зайлуул анх удаа ДА үзэж байгаа нь харагдах юм да
Энэ бацаан чинь анх удаа хаан маан нтр гэсэн ш д

Би ч Ср7 фэн л дээ гэхдээ тэр хаан маан нтр хэтэрнээ

ХАха бацаан нтэр аргентин герман хэцүү байдалтай байгааг мэдэхгүй бол чи чинь юугаа ч мэдэхгүй хачин дагз юм бишүү хэдэн жилийн өмнөх хэдэн багийн хүмүүсийн ярихыг сонссон хөлбөмбөг өөрчлөгдсөн дагз минь .

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 9:29 pm
by Gunnerz
Ultra Madridista wrote:
Gunnerz wrote:
Ultra Madridista wrote:Бас наад том багууд чинь хэсгээсэй гарахгүй байх магадлалтай Аргентин ,Герман,Бразил гээд энэ хэд гарахгүй бол Португаль харин ч гоё хэсэгрүү орно .Испани ийм муу байхад Орос ч бас эвгүй л дээ

Энэ бичлэгээс нь харахад зайлуул анх удаа ДА үзэж байгаа нь харагдах юм да
Энэ бацаан чинь анх удаа хаан маан нтр гэсэн ш д

Би ч Ср7 фэн л дээ гэхдээ тэр хаан маан нтр хэтэрнээ

ХАха бацаан нтэр аргентин герман хэцүү байдалтай байгааг мэдэхгүй бол чи чинь юугаа ч мэдэхгүй хачин дагз юм бишүү хэдэн жилийн өмнөх хэдэн багийн хүмүүсийн ярихыг сонссон хөлбөмбөг өөрчлөгдсөн дагз минь .

Монгол ялнаааа
Жич: би хужаа биш шүү

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 10:35 pm
by Tsogt18
Монгол ялна наадханд чинь томдох байхөө 10 жилийн элий бацаан биз. Хүмүүс зүгээр игнордоод хаячихгүй улам хөөргөөд байхийн хүүхдийг

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 10:41 pm
by .boldoo.
Tsogt18 wrote:Хүмүүс зүгээр игнордоод хаячихгүй улам хөөргөөд байхийн хүүхдийг

:eek:

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Tue Jun 26, 2018 10:53 pm
by Ultra Madridista
Tsogt18 wrote:Монгол ялна наадханд чинь томдох байхөө 10 жилийн элий бацаан биз. Хүмүүс зүгээр игнордоод хаячихгүй улам хөөргөөд байхийн хүүхдийг

хаха уулзаад үзэхгүй юу бацаан байна уу ямар байна бацаан биш байвал би чамайг зүгээр явуулахгүй ок

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 1:15 am
by Dj Tuvshin
Bazah ni dee... :ногоон:

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 4:35 am
by amigo
Osorjamaa yum bishu

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 11:19 am
by Tmshinoda
Зүгээр явуулахгүй этр яаая

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 1:33 pm
by Ultra Madridista
Өөө тэгнэ 2 асуудалгүй

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 5:47 pm
by Бороо
Өсөхбаяр wrote:
Rain wrote:Пенальти алдсан нь нойр дутуу хоносноос л болсон хаха :ногоон:
Ираны фенүүдийн башир арга хэрэгжжээ.. :loll:

мэсси алдахад хэлэх үггүй одоо яахав дээ гээд л сууж байлаа.. харин та хэд бол хөөрхөн2 юм олж ирээл бөөцилчих болтойм :ногоон:

яах вээ тэгээд заавал та нар шиг хэлэх үггүй яахав дээ гээл сууж байх ёстой юмуу.. тоглоом шоглоом болгоол орхисон байна. та хэд нтр гээл олон тоон дээр бичиж гэнэ. нэг л их цэцэрхсэн хүмүүс байх юмаа.. :ногоон:
мессиг алдахад би дуугүй л байсан шүү.. :ногоон:

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Wed Jun 27, 2018 9:51 pm
by Өсөхбаяр
ультра мультра нь улзы учры явуулкуу нтр гээд байгаамуу даа? халз уумаар байвал хүрээд ирээрэй.. утас нтр авмаар байвал пм бич! хэн нь згр явуулкуу байхыг тэр үед үзэж болно доо

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 12:07 am
by El Payaso
Испанийн зам шулуудачлаа шүү. Оросыг гөвөөд бараг Хорваттай. Тэгээд семид англи бельги колумбиас нэг нь гэхээр финалдахаар болчлоо шүү.

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 12:21 am
by kayo
Тэглээ. Гэхдээ Хорватыг барахнуу, хамгийн формтой баг чинь Хорват л байна даа, одоогоор.

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 1:23 am
by Ultra Madridista
Испаниас илүү Португаль шулуун болчлоо ганц бардаггүй Герман нь хасагдчихлаа одоо бол бусдын асуудалгүй хожноо .Испани бол Белгийг яагаад ч барахгүй .

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 1:24 am
by Ultra Madridista
Өсөхбаяр wrote:ультра мультра нь улзы учры явуулкуу нтр гээд байгаамуу даа? халз уумаар байвал хүрээд ирээрэй.. утас нтр авмаар байвал пм бич! хэн нь згр явуулкуу байхыг тэр үед үзэж болно доо

Похаха халз уудаг архичин бишээ уулзмаар байвал өөрөө ирээд уулж хэн нэгэн дээр очдог нь би биш ок

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 1:42 am
by Nomer 10
Испани - Марокко, Португал - Иран

Зэрэг явагдсан тоглолтууд тул тоймоо ч гэсэн зэрэгцүүлчий кк. Хүснэгтээс хэдий 2 том баг шалгарсан харагдаж байгаа ч байдал бас ч гэж ээдрээтэй. 2 том багийн хувьд оноо, гоолын зөрүү болон тоо бүгд яг ижилхэн. Хэрэв өнөөдөр 2-уулаа тэнцвэл картны оноо харна. Энэ тохиолдолд 1 шар картаар дутуу Испани нь хүснэгтийг манлайлах болно. Марокко зөвхөн нэр төрийн төлөө тоглох бол Иран харин Португалыг хожвол хэсгээсээ шалгарах боломжтой байлаа. Хэрэв Маракко Испанийг 2 гоолоор хожоод нөгөө тоглолт нь тэнцвэл Испани мултрах аюултай. Ийм л эгзэгтэй байдлаас 2 тоглолт нэгэн цагт эхлэв.

Испаниас талбайд Байерны Тиаго шинээр гарсан бол Марокко багийн ганц од, ахлагч Бэнатиагаа суулгасан нь ёстой гайхашрал төрүүлэв. Энэ тоглолт Калининградад буюу Орос орны хамгийн баруун захын цэнгэлдэхэд болж байгаа, агаарын хэм ч бусад газраа бодвол харьцангуй сэрүүвтэр байгаа нь тоглогчдод таатай.

Харин Саранск хотод болж бгаа нөгөө тоглолтод Иранаас багийн шинэ цагийн од Жаханбакш эргээд талбайд гарсан бол Португал 3 хүн шинээр түүний дотор Куарэшмаг оруулжээ.

Би ч тв дээр нэгийг нь, утсан дээрээ нөгөөг нь зэрэгцүүлж үзлээ. Тоглолт эхлэнгүүт л бүх 4 баг пижигнээд уналаа. Аймаар 2 тоглолт гарах нь илт. Ямар ч хурдтай юм, яасан ч дайчин юм. Хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд энэ чинь хамгийн том таашаал шүү дээ. Ер нь бол минут минутаар нь бичмээр үйл явдлууд гарсан ч гоолыг нь түүгээд явчий даа.

Гэхдээ 8 дахь минутад Испаничуудыг аз ивээсэн гэхэд болно. Гол хамгаалагч Пикэ нь Мароккогийн довтлогч руу 2 хөлөөрөө жийгээд орцон. Улаан өгцөн байхад нээх буруудахааргүй л байлаа. Нөхөр зүүн хөлийг нь хусахдаа
бөмбөгөнд бас хүрсэн нь өөрийг нь аварч үлдэв.Бичлэг үзээд түүнийг торголгүй үлдээсэн, дор хаяж шар бсан даа.

Үүнээс 3-хан минутын дараа энэ жийлгүүлдэг нөхөр испаничуудыг шоконд оруулах нь тэр. Рамос Иниеста 2 нэгэндээ найдаад бөмбөгөө сул орхих үед Бутэйб хулгайлж авч ганцаараа тууж явсаар Дэ Хэагийн салтаан дундуур өнхрүүлчихэв.

Нөгөө талд энэ үед мөн алалцсаар л. Андрэ Сильва 11м авах гэж зүтгэсэн ч тийм юман дээр арай л болохгүй ээ. Жаханбакш зөрүүлээд сандаргав. Роналдогоос харин их зүйл харагдсангүй. 2006 оны энэ 2 улсын тоглолтыг фэнүүдтэй нь зэрэгцэж суугаад үзэж байсны хувьд би их сайн санадаг юм. Алдарт Фиго байсаар байхад л амбицтай жаал Роналдо бөмбөг шүүрч аваад пэналти цохиж дэлхийн аваргын 7 гоолынхоо салхийг хагалж байлаа.

Нөгөө тоглолт удалгүй 1-1 болсон. Иниеста алдаагаа засч зүүнээр гоё орсон. Мароккогийн хамгаалагч 11м алдахаас айж замыг нь чөлөөлөөдөхсөн чинь сайхан сул пасс ирэлгүй яах вэ. Хаалганы урд байсан Иско дээшээ цохиод тэнцүүлсэн. Энэ гоолын дараа Атласын арслангууд бараг дахиад тооны зөрүүг холдуулах шахсан даа, Дэгээ багаа аврав. Африкчууд ер нь ширүүн үзэж бсан шүү, 2 минутын дотор гурван ч тоглогч шар карт авав.

2 тоглолт аль аль нь тун гоё өрнөсөөр эхний үе дуусах хэрд Куарэшма энэ дэлхийн аваргын хамгийн харууштай гоолыг оруулав. Адриан Сильватай хослоод гадарлаж цохисон гоол нь эргэлдсээр хаалгачид ямар ч боломж өгсөнгүй торны дотор талыг хөдөлгөсөн юм. Энэ нь түүний дэлхийн аваргад хийж байгаа анхны гоол.

Нөгөө талд испаничууд бас цаг дуусч байхад хийчих шахсан даа. Ингээд адал явдал дүүрэн эхний үеүүд өндөрлөлөө. Марокко яасан гоё баг вэ, ганц ч од тоглогчгүй хэрнээ чухам жийлцэж бнаа. Персүүд ч гэсэн Европын аваргуудтай ямар гоё үзвээ. Өнөө цагт муу баг гэж алга болжээ.

2-р үе эхлээд удалгүй африкчууд Испанийг нэг сандаргаал авав. Дараагийнх нь довтолгоо бүр ч аймшигтай. Баруун талаар явсан Амрабат хориод метрээс шулуухан явуулаадахсан чинь хөндлөвч хусдаг байгаа. Тики такаг алах нээ, алах нь.

Энэ үед нөгөө талд видео бичлэг харж байлаа. Атлантын далайчдад пэналти өгчээ. Роналдод Кэйнтэй зэрэгцэж очих сайхан боломж. Хийвэл тэд хэсгээ тэргүүлэх магадлал нь дээд зэргээр өндөрсөнө. Царай нь Испанид цохихын өмнөх үе шиг итгэлтэй харагдахгүй, жаахан мэгдсэн бдалтай л байх шиг.

Зүүн тал явууллаа. Байдгүй ээ. Хаалгачихав. Муухай царайлаад л.

Энэ 4 багаас аль 2 нь ингэхэд том баг нь юм бэ гэдгийг ялгахгүй байсаар тоглолтын төгсгөл ойртов. 9 минут дутуу байхад мароккочууд булан цохих болов. Рамосоос өндөр үсэрдэг хүн бдаг л юм бн. 2-1. Гайхалтай биш гэж үү. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ.

Ингээд 90 минут дуусч Португалд 6 минут, Испанид 4 минутыг шүүгч өгчээ. Яг одоогийн байдлаар бол Португал 7 оноотой, Испани 4, Иран 3, Марокко 3 оноотой явж байлаа. Марокко Португал дээр илүүрхчихээд 3 оноо алдчихсан. 1 оноогоо авч чадсан бол жинхэн үхлийн хэсэг чинь энэ болох байж дээ.

Энэ бичлэг чинь бас цаана нь хүн л бгаа хойно алддийм бноо. Иранд 11м өгчээ. Яасан ч өгч боломгүй пэналти байлаа даа. Тэд олдсон боломжийг алдсангүй ээ.

Ингээд Португалын оноо 5 болж буурсан хэдий ч хэсгээ тэргүүлсэн хэвээр. Араас нь Испани Иран 2 оноо зэрэгцэж ирэв. Гоолын зөрүү нь ч адилхан. Гоолын тоо харж заваарсан л юм болох блаа.

Яг энэ үед Фурья Роха тэнцээний гоолыг хийчдэг бн шүү. Сэлгээгээр орсон Аспасын гоолыг гэхдээ хажуугийн шүүгч отон гэв. Испаничууд бөөн бөөнөөрөө эсэргүүцэл үзүүлээд эхэлсэн чинь бичлэг харах болов. Булан цохих үед эсрэг талд нь талбайн гадна байсан Аспас довтолгоо явж байхад талбай руу гүйж ороод Карвахалын пассыг ойрхон зайнаас чихчихэв.

Ингээд шүгэл дуугарахад Испани, Португал адилхан 5 оноотой болсон ч оруулсан гоолоор Испани дээр нь гарав. Португал өөрсдийгөө хүнд тал руу чихсэн өөрсдөө л буруутай. Одоо тэд Оростой биш Уругвайтай тоглоно, давлаа гэхэд Франц магадгүй Аргентинтай, тэгээд давлаа гэхэд Бразил, Герман, Англи, Бельги, Колумб гэсэн акулуудын аль нэгтэй гэхээр аварга том даалгавар өмнө нь зогсож бн даа.

Гэхдээ сүүлийн 2 тоглолт шигээ үзвэл тэд одоо нэг ч давахгүй дээ. Шөвгийн 4 хүртэл ногоон гэрлээр явах боломжтой болчихсон испаничууд гэхдээ ар талаа анхаарахгүй бол горьгүй юм бнаа. Урдаа бол хийдгээ хийж бн, хойноо цоорхойтой гэдэг нь 3 тоглолт дараалаад харагдлаа. 10 оны багийн сэлгээ нь финалд хүрчмээр харагдаж бсан бол энэ удаад 2 дахь баг нь их нимгэн юм. Үндсэн хэд нь сайн тоглохгүй бол сайндаа хагас шигшээ хүрээд Хорват дээр зогсохоор бн доо.

Ингээд нэгэн гайхалтай түүхийг үдлээ. Иран гайхамшиг бүтээх шахлаа. Марокко дахиад 1 хийцэн бол тэд шалгарах байв, Мароккод тийм боломж байснуу гэвэл байсаан. Марокко өөрөө ёстой харамсалтай байдлаар нутаг буцлаа даа. Иран дээр 95 дээр хаалгандаа чихээд л, Португалыг хождгүймаа гэхэд 1 оноо салгацан л газар бсан. Өнөөдөр бас эцсийн мөчид 3 оноогоо хийсгэлээ. 5 оноо тэврээд инээгээд л 2 акулын хажуугаар өнгөрөх байлаа. Юун тэр Египет. 0 оноотой тэр багийг л бүгд ярьж бсан даа. Африкийн хамгийн сайн баг нь эднийх юм бнаа. Аргагүй том тэмцээн зохиох баг мөн бн. 3 дахь оролдлогоороо тэмцээн хийх эрх аваад талбай дээрээ том амжилт гаргаасай. Ямар гоё баг вэ.

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

PostPosted: Thu Jun 28, 2018 4:17 pm
by El Payaso
Сая Испанийн Мороккотой хийсэн тоглолтыг хальт нөхөж харсан хожигдож дууссан юм байна шүү дээ. Уг нь довтолгоо нь болж байгаа ч хамгаалалт нь тааруу байгаа юм байна даа. Сильва, Тиаго хоёр бас өөрийнхөө түвшинд тоглож чадахгүй байгаа юм уу даа. Иниеста Кошта хоёр л хамаг юмыг хийж байгаа харагдлаа. Гэхдээ яах вэ бусад багуудаа бодоход систем илүү байна аа байна.