Зэ энэ дээр нэг юм бичмээр санагдлаа.
Яг энэ клуб шигшээ гэдэг үзэл дээр насны ялгаа харагдаад байх шиг байгаам.
Жишээ нь 70 оны сүүл 80 оны эхэн гарууд бол бүгд л анх ДА үзэж л хөлбөмбөгт сонирхолтой болсон. Угаасаа тэр үед клуб лиг гэдэг юм мэддэг ч үгүй мэдлээ гэхэд улиралын бүтэн тоглолт үздэг ч үгүй л байсан. Хаая оросоор Ав.Л гардаг байсан. Тэр үеийн бүтээгдхүүнүүд бол шигшээ харж клуб руу орсон гарууд байгаа.
Харин сүүлийн үеийн ялангуя 2000 оны сүүл 09, 10 оноос үзсэн гэхүү насанд хүрсэн гэхүү гарууд бол клуб дамжиж шигшээ дэмжиж байгаа нь зүйн хэрэг.
За бас амьдарч байсан, амьдралд нь ямар нэгэн байдлаар холбоотой улсын шигшээг дэмжих нь их, энэ ч илүү логиктой юм.
Жишээ нь миний хувьд анх Италид учиргүй дуртай байж байгаад Испани дэмжиж эхэлсэн. Испани дэмжиж байх үетэй маань Ливэрпүүл ч бас Торрэс, Алонзо гэх мэтчилэн Испани гаралтай одуудтай байсан нь нөлөөлсөн байх. Испани дэмжих шалтгаан гэвэл би очиж үзэж ч байсан бас дээр нь анх оюутан байхдаа нэг испани нихотой нтр юм хум бас байвал байна

. Товчхондоо Испани, Англи 2 бол миний хувьд амьдралд илүү байр суурь эзэлсэн гэж хэлж болно.
Энэ жил Аргэнтинийг илүү дэмжсэн, шалтгаан нь Мэссиг ДА аваад түүхэн дэх хамгийн шилдэг болоосой (уг нь ч хэйтэрүүдэд л шалтаг болоод байгаагаас Мэссигийн урд гишгэх байтугай хавьтах хүн байх ч үгүй л дээ) гэж хүссэн.
Харин ямар ч логик авцалдаагүй нэг юм байнаа. Энэ чэлшигийхэн ташраараа Арг дэмжиж харагдах юм хаха, тэгвэл баланцгаа хийж Мэссигээ тагжгор тогжгор гэж муулдаг байнаа ???