Call of Duty: Modern Warfare цуврал

Moderators: Адмирал, Shaggy

Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Tue Dec 20, 2011 4:39 am

Black Ops сэдэвтэй нийлүүлэхгүй байхыг хүсье!!!!
Last edited by Могжоохон on Tue Dec 20, 2011 4:41 am, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Tue Dec 20, 2011 4:40 am

Өөрийнхөө хамгийн хайртай ПС тоглоомны хамгийн дуртай дүрийг та бүхэндээ танилцуулах гэж байгаадаа баяртай байнаа. Түүнд Английн алдарт жүжигчин Kevin McKidd дуу оруулжээ.

Image
Нэр: Жон
Овог: МакТавиш
Хоч: Soap, F.N.G, Hotel Six, Bravo Six, Alpha Six
Төрсөн он: Тодорхойгүй
Төрсөн газар: Шотланд, Глазгоу хот
Үндэс угсаа: Шотланд
Цол: Ахмад, түрүүч байсан
Харъяалал: SAS-ын 22-р хороо, Task Forse 141
Статус: Алга болсон, эрэн сурвалжлагдаж буй
Таних тэмдэг: Мохавк засалттай үс, Шотланд аялага
Чадвар: Мэргэн буудагч, тагнуул /recon/


Call of Duty 4: Modern Warfare
Мактавиш SAS-д орохоосоо өмнө армид алба хааж байсан ба түрүүч цолтой байжээ. Түүнийг хашир туршлагатай ажилтанууд болох Gaz болон Price нар сургасан байна. Soap-ыг “7 буудуулсан чоно” Прайс шалгахдаа “За, Саван гэж ямар новшийн сонсогддог нэр вэ, айн? Шалгуурыг яаж давахыг чинь харъя л даа” гэж байсан бол C.Q.B шалгуурыг давсаны дараа “Маш сайн байн Саваан, гэхдээ би илүү сайныг хармаар байна” гэж хэлдэг. Шалгуурыг давсаны дараа Прайсболон Газаар ахлуулсан Браво багийнхан эрчлэн давалгаалах Берингийн тэнгисийн хаа нэгтээ цөмийн зэвсэгийг тээн хөвөх хөлөг онгоцон дээр бууна. Тэд дайснуудаа унтаагаар нь устгасаар цөмийн зэвсэгийг олох тэр мөчид хөлөг онгоцыг Миг29 –ын пуужин оножээ. Живж буй хөлөг онгоцноос зугатан гарах амь өрссөн даалгавар тохионо, тэдэнд. Хөлөг онгоц живэхээс урьтаж Соап маань нисдэг тэрэг рүү үсэрлээ. Унахын даваан дээр байхад нэр нэгт өвгөн Прайс түүний гараас барьж аваад “Барьчихлаа" хэмээв

Энэ мөчөөс хэдхэн цагийн дараа...

Арабын нэгэн улсад төрийн эргэлт гарч алан хядагч خالد الأسد /Халэд Ал-Асад/ тэргүүтэй этгээдүүд ерөнхийлөгч ياسر الفلاني /Ясир Ал-Фулани/-г “цаазаар” авчээ. Цаазаар авах ажиллагаанд Халэд Ал-Асад болон нэр нь үл мэдэгдэх хоёр Орос оролцсон байв...

Яг энэ үеэр SAS-ын Ойрх Дорнод дахь мэдээлэгч Николай хэмээх эрхэм баригдсан гэх мэдээ ахмад Прайст хүрчээ. Николайг аврахаар Прайс, Газ, Соап гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг Ойрх Дорнод руу хөдөлж, Оросын засгийн газрын цэргүүдтэй нэгдэн хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй тулалдан анд нөхөр Николайгаа авран Германы Хамбург хот руу нисдэг тэргээр явжээ. Гэвч тэдэнд гай тохиож хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дагадаг пуужинд нисдэг тэрэг нь оногдон сүйрч гэнээ. Нисгэгчид нь нас барж, золоор амьд гарагсад маань хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй АС-130 хэмээх онгоцны галан халхавчин дор байлдсаар аврах ангийн нисдэг тэргэнд сууж амжижээ.

Үүний дараа Арабын нэгэн улсад үүрэг гүйцэтгэж агсан 30,000 дайчид цөмийн бөмбөгөнд өртөж амь насаа алдсан байна...

Соапын болоод Браво багийнханы дараагийн даалгавар бол алан хядагч Халэд Ал-Асадыг хайх байлаа. Оршин суугчидыг нь хүйс тэмтэрсэн Азербайжаны нэгэн тосгонд тэр иржээ. Чухам энэ тосгоны аль нэг байшинд Халэд Ал-Асад бүгж байлаа... Хэт үндсэрхэг үзэлтнүүдээр хамгаалуулсан Халэд Ал-Асадыг олж, Прайс хэн, хаанаас тэр цөмийн бөмбөгийг дэлбэлсэнийг асуун, эрүүдэж байх үед Ал-Асадын утас дуугарчээ. Прайс түүний утасыг авч сонсоод царай нь хувирч Ал-Асадын тархинд сум зоов. Үүнээс цааш Газ болон Прайс нарын харилцан яриаг сийрүүлвэл:

Газ: Хэн байсан бэ, эрхэмээ?
Прайс: Захаев. Имран Захаев /Прайс 15 жилийн өмнө болсон явдалыг дурсан ярина/


Ахмад Прайс 15 жилийн өмнө буюу 1996 онд /Прайс тэр үед Дэслэгч цолтой байсан/ ахмад МакМиллантай хамт Имран Захаевыг алахаар хуучин ЗХУ-ын орхигдсон хот болох Припять руу явна. Тэд зорилгодоо хүрч Имран Захаевыг буудсан боловч түүний цэргүүдээс зугтах замд МакМиллан хөлөө гэмтээж орхижээ. Прайс захирагчаа үүрэн явсаар өөрийн талын нисдэг тэргэнд сууж нисэн одсон билээ. Гэвч Имран Захаев үхээгүй, (зүүн гаргүй л болхоос) эрүүл саруул байсан нь сая мэдэгдэв. Мөн ерөнхийлөгч Ясир Ал-Фуланиг “цаазлах” ажиллагаанд оролцсон хоёр Оросын нэг нь Имран Захаев, нөгөө нь түүний хүү Виктор Захаев нар байжээ

Браво багийнхан Имран Захаевыг барихын тулд түүний хүү Виктор Захаевыг ашиглахаар шийдэж, олзон авч гэнэ. Виктор Захаевыг яг барих агшинд тэрээр амиа хорложээ. Хүү нь амиа алдсаныг мэдсэн Имран Захаев уурандаа шатаж, АНУ-ын том том хотууд руу Алтайн нуруунаас пуужин хөөргөлөө. Үүний уршигаар АНУ-ын зүүн эргийн хотууд жагсаалаас гарч, гэмгүй сая сая иргэд амиа алдав. Дараагийн пуужинг зогсоохын тулд Соап, Прайс, Григгс нар цагтай уралдан байлдаж, пуужинг зогсоож амжив. Алтайн нуруунаас, хэт үндсэрхэг үзэлтэнүүдээс зугахаар УАЗ 469 машинд суун хурдлав. Тэдний зорилго бол нисдэг тэргэнд сууж Английн Лондон хотод очих байлаа. Гэвч бүх юм муугаар эргэж Браво багийнханы гарах буй гүүрийг Ми-8 нисдэг тэрэг хөлөглөсөн үндсэрхэг үзэлтэнүүд нурааж, тэднийг гацаанд оруулав. Дайчид эцсээ хүртэл тулалдан, бүгд шархадан унахад Имран Захаев өөрийн биеэр тэднийг тонилгохоор гүүрэн дээр ирэвээ. Соапын нүдэн дээр Газ болоод бусад нөхдийг нь алав. Соапын ээлж иржээ. Гэтэл энэхэн мөчид Оросын засгийн газрын нисдэг тэрэг гарч ирэв. Захаев хийгээд түүний дагуулууд сатаарах хэдхэн хоромд ахмад Прайс сүүлчийн хүчээ дайчлан Соап руу гар буугаа гулсуулаад уналаа.

Соап Прайсын бууг авах тэр мөчид, Захаевын нисдэг тэрэг дэлбэрчээ. Оросын засгийн газрын цэргүүд хэдхэн хором хожимдож ирсэн нь энэ байлаа. Захаев хийгээд түүний дагалдагчдыг сатаарах хооронд тэднийг Соап буудан унагалаа...


Modern Warfare 2

Будант Британы арлаас алсын алсад, амьтай голтой бүхэн тэсэхийн аргагүй цасан шуургатай Казакстаны нутаг дахь Тэнгэр ууланд зоригт хоёр Британи эр даалгавараа биелүүлэхээр хүйтэн шуургыг ч тоолгүй сууцгаана. Дарга нь бололтой эр татаж байсан навчин тамхиа доош шидэн, илт мэдэгдэхүйц Шотланд аялагаар “Амарч дууслаа Роач, хөдөлцгөөе” хэмээхэд залуухан түрүүч ухасхийн босож өөрийн захирагчаа даган мөсөн хана өөд мацаж гарлаа. Гэтэл залуухан түрүүч гэнэ алдаж их Тэнгэр уулнаас унаж үхэхийн даваан дээр захирагч нь түүнийг барьж аван амийг нь аварчээ.

Тэр бол баатарлаг САС-ын 22-р хорооныхноос ганцаараа амьд үлдсэн хашир Жон “Соап” МакТавиш байв... Тэрээр таван жилийн өмнөх явдалаас хойш хал үзэж халуун чулуу долоосон ахмад болсон байлаа. Түүний захирагдагчийг Гари “Роач” Сандэрсон гэх ба таван жилийн өмнөх Мактавиш л гэсэн үг. Одоо үйл явдал руугаа эргэн орхийг минь зөвшөөрвөл: МакТавиш болон Роач нар замдаа таарсан харуулуудыг устган явсаар очих ёстой объект буюу Казакстаны цэргийн нууц нисэх буудлын өмнө тулж ирлээ. Залуу хүү Роачийг Б төлөвлөгөөг бэлдүүлэх буюу шатхууны сав дээр С4 бөмбөг тавиулхаар явуулж, МакТавиш маань өөрөө түүнийг мэргэн буучийн галаар халхалж үлджээ. Залуу түрүүч захирагчийнхаа галан халхавчин дор мөлхсөөр шатхууны савыг олж С4 бөмбөгийг суурилуулах үед ахмад МакТавиш богино долгионы холбоогоор дайсны агуулхад ирэхийг тушаажээ. Роач нүүр нүдгүй шуурганаар орон зайн баримжаагаа алдалгүй дарга дээрээ очиж гэнээ. Зоригт хоёр дайчин агуулхын арын хаалгаар орж, МакТавиш харуулын цээжинд 4 инчийн /1 инч нь 2 сантиметр 54 мм-тэй тэнцэнэ / урттай хутга зоон амь тавиулжээ. Үүний дараа МакТавиш Роачид агуулхын дээд давхар луу гарч энэ цэргийн нисэх буудлын ойролцоо осолдсон Америкийн онгоцны ACS module-г авахыг тушаагаад өөрөө доод давхарт харуулдан үлджээ... Гэтэл гэнэт агуулхын хаалга онгойж, АК47-гоор зэвсэглэсэн цэргүүд МакТавиш руу буугаа чиглүүлэн зогсож байлаа. Яг энэ үед Роач дээд давхараас ACS module-г аван бууж ирж байгааг мэдэн холбоогоор Б төлөвлөгөөндөө ор гэж тушаахад Роач шатхууны савыг дэлбэлжээ. Үүнд сатаарсан цэргүүдийг тэдний сум хярган унагажээ. Ийнхүү тулалдсаар, өөрийнхөө талын нисдэг тэрэг рүү очин эсэн мэнд гарцгаажээ...

Энэ хооронд Америкийн генерал Шэфэрд хэмээх эрхэм 19 настай залуу хүү Жозэф Аллэнг ТТГ-ын ажилтан болгож, зартай алан хядагч Макаровын багт шургуулав. Макаровын багийнхан Захаевын Олон Улсын Нисэх буудалд террорист ажиллагаа явуулж үй олон гэмгүй иргэдийг хороов гэнэ. Тэд Оросын тусгай хүчнийхнээс зугтан гарч түргэний тэргэнд суух мөчид Макаров Аллэнг буудан хороожээ. Аллэний цогцосыг олсон Оросууд энэ халдлагыг Америкууд хийсэн байна хэмээн сэтгэн Америк руу дайрав гэнэ

Макаровын Жозэф Аллэнг буудсан сумны хонгиог судлаж үзээд Рио Дэ Жаниэро дахь зэвсгийн наймаачин Алэхандро Рохас гэхч нийлүүлсэн болхийг мэдээд Шэфэрд генерал 141-р тусгай хороо/Task Force 141/-ныхон буюу ахмад МакТавишаар удирдуулсан тусгай хороог Бразилийн Рио Дэ Жаниэро руу явуулжээ. МакТавишийн багийнханы эхний зорилго бол Рохас гэхч этгээдийн Баруун гарийн туслахийг олзлох байлаа. Түүнийг зугтах эцсийн мөчид МакТавиш Роачид түүний хөлийг бууд гэсэн тушаал өгсөнөөр залуу хүү Роач Рохасын туслахийн хөлийг буудаж шархадуулав.

Ахмад МакТавиш өөрийн итгэлт дэслэгч Гөүстийн хамт Рохасын туслахыг байцаан үлдэж, Роач тэргүүтэй Ройс, Мэт нарыг Рохасыг бариулахаар явуулжээ. Роач, Ройс, Мэт нарыг хүч тэнцвэргүй тулаанд орж байх хооронд МакТавиш, Гөүст нар Рохасын байршилийг олж мэдэн зам товчилон түүний араас элдэж гарлаа. Яг энэ үед хүч тэнцвэргүй тулаанаас Роач л ганцаараа амьд үлдэж Рохасыг өөр замаар хөөж байв. Гөүст холбоогоор “Тэр зугтахнээ” хэмээн орилход МакТавиш тайвнаар “тэр зугтаж чадахгүй ээ” хэмээгээд түүнийг үсрэн барьж авч дээрээс нь даран унагалаа...

Тусгай хорооныхон зэвсгийн наймааны Фавэла бүлгийнхэнтэй тулалдаж, Рохасийг баривчилж байх энэ үед Оросууд Америкийн хиймэл дагуулыг салгаж ямарч лакатарт өртөлгүйгээр АНУ руу гэнэт довтолж асар их хохирол дагуулсан дайныг эхлүүлж, Чикаго, Сан-Франциско зэрэг хотуудыг эзлэн авчээ...

Ахмад МакТавишийн тэргүүлсэн 141-р Тусгай хорооны дайчид Рохасыг байцаан Макаровын хамгийн заналт дайсанг Оросын Петропавловск хотын ойролцоох ГУЛАГ /Главное управление исправительно-трудовых лагерей, трудовых поселений и мест заключения/ шоронд байгааг мэдэж авчээ. Ийнхүү тэд мэдээллээ олж аван Рио Дэ Жаниэро хотоос гарах хэрэг болж МакТавиш хуучны анд Николайгаа дуудан хотоос нисдэг тэргээр гархаар төлөвлөжээ. Тэд гудамжнаас гудамж дамжин гүйж, дээврээс дээвэр дамжин үсэрч байхад өнөөх Роач хүү байшингийн дээврээс унах ухаан балартан хэвтжээ. МакТавишийн “Сэрээч, сэрээс РОАЧ РОАЧ” гэх дуунаар сэргэж зэвсгийн наймаачдын Фавэла бүлэглэлийнхэнээс зугтан зугтсаар эцэстээ Николайн нисдэг тэрэг рүү үсрэн амь гарчээ. Ингээд олж авсан мэдээллээ Шэфэрдэд хэлтэл Петропавловскийн ГУЛАГ-аас тэр хоригдолыг суллах ажиллагааны өмнө Номхон далайд орших Оросын газрын тосны цооног дээрээс олзны хүмүүсийг суллах тушаал өгч гэнээ. Ахмад МакТавишийн удирдсан 141-р Тусгай хорооныхон тэр даалгаварыг нь ядах юмгүй биелүүлж ГУЛАГ-ийг зорилоо...

Орхигдож хаягдсан нэгэн цайзыг Оросууд ГУЛАГ болгон ашиглаж хоригдлуудыг ажиллуулдаг хөдөлмөрийн лагер болгожээ. Тэр цайз-шорон руу 141-р Тусгай хорооныхон дайрч хонгилоос хонгил, өрөөнөөс өрөө дамжин суман галаар харуулуудыг хяргаж, Гөүст шоронгийн хамгаалалтын систем рүү нэвтэрч хаалгануудыг нээж өгсөөр нэгэн тэд нэгэн хананы өмнө тулж ирлээ... Гөүст холбоогоор “Энэ хананы цаана 627-р хоригдол байна” гэж хэлэхэд ахмад МакТавиш Роачид ханыг дэлбэлэхийг тушааж гэнээ. Роач ханыг дэлбэлэн цоолж хамгийн түрүүнд хананы цаана гарчээ. Араас нь МакТавиш, Ворм хоёрыг ороход сахал үсэндээ баригдсан, харваас том биетэй ясархаг өвгөн Роачид буу тулган унагаан зогсож байх нь тэрээ. Тэр өвгөн нь 627-р хоригдол байж гэнэ. МакТавиш хоригдолд буу тулган Шотланд аялагаараа “Дрооп ээт! /Буугаа хая!/” гэж хэлхэд хариуд нь “Соап?” хэмээх танил дуу гарах нь тэр. МакТавиш түүнийг танижээ. Тэр эрхэм бол 5 жилийн өмнө амь үрэгдсэнд тооцогдож байсан, Соапын дарга, ахмад Прайс байлаа.

МакТавиш түүнд өөрийнх нь М1911 загварын гар бууг эргүүлэн өгөх тэр мөчид Шэфэрдийн тушаалаар бөмбөгдөгч онгоцнууд ГУЛАГ руу галлаж, шоронгийн хана туурга нуран унаж эхлэжээ. Тэд хонгилоор гүйн зугтах газаргүй мухардах мөчид Роачийн дээрээс чулуу дарж унагажээ. Манарсан Роачийн дээрээс ахмад Прайс чулуунуудыг зайлуулах сацуу Соапыг “Алив Соап чи юу хийхээ мэднэ, түргэлээч” хэмээн шавдуулна. Соап ч дээшээ пуужин харваж нисдэг тэргийг дуудан олсоор татуулан тэд амьд мэнд гарч чаджээ...

Эрэлхэг 141-р Тусгай салааныхан ахмад Прайсыгаа шоронгоос суллаж байхад Оросууд АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си-г эзлэн авч, цагаан ордныг балгас болгожээ....

Ахмад Прайс 141-р Тусгай хороог дагуулан Петропавловск хотын Рыбачий боомтод Оросын “Цахилгаан Соронзон Долгион”-т пуужинг тээн зогсох шумбагч онгоцноос пуужинг хөөргөх зорилгыг урдаа тавив. Харин энэ даалгаварт Соап явсангүй, оператороор үлджээ... Ахмад Прайс зорилгодоо хүрч, пуужинг АНУ руу чиглүүлэн харвасанд Америк-Оросын дайны хувь заяаг шийджээ. Учир юун гэвэл Цахилгаан Соронзон Долгионт пуужин нь эргэн тойрныхоо цахилгаанаар ажилладаг бүх зүйлийг сөнөөх зориулалттай байдаг аж. Ийнхүү Оросын бүх цахилгаан техник унтаж, тэнгэрээс Оросын нисдэг тэргэн бороо орж гэнэ. Америкийн явган цэргүүдэд энэ боломжийг ашиглан тулалдсаар Цагаан ордноо чөлөөлөн, Америк орноо чөлөөлөх боломж бүрджээ. Тэд боломжоо ашиглаж чадсан юм...

Үүний дараа Шэфэрд генерал 141-р Тусгай хорооныхоноор Макаровыг бариулхаар тэднийг хоёр хэсэгт хуваан Гөүст, Роач тэргүүтэй цэргүүдийг Гүрж-Оросын хил дээр байрлах Макаровын байшин руу, харин Прайс, Соап тэргүүтэй цэргүүдийг Афганистан руу явуулж гэнээ... Гөүст болон Роач нарын цэргүүд Макаровын байшинд очиход тэр тэнд байсангүй, харин Комьпютерт нь маш олон хэрэгтэй мэдээлэл байсныг Роач хуулж аваад Шэфэрд рүү, амьдрал руу үхэн хатан тулалдсаар арай гэж Шэфэрдийн нисдэг тэрэг рүү очиход Шэфэрд уравсан нь мэдэгдэж, тэд амьдрал руугаа биш үхэл рүүгээ тэмүүлсэн болох нь ойлгогдож, Шэфэрдийн .М44 Магнумын сум Гөүст, Роач хоёрыг үхэдхийн унагалаа. Тэдний цогцосийг шатааж байх үест Прайсаас “Шэфэрд урвасан” гэх мэдээ холбоогоор ирсэн нь дэндүү хожимдсон хэрэг байлаа...

Харин энэ үед Соап Кандагараас холгүй орших онгоцны хаягдал болсон “Ясан Талбай”-д Макаров болон Шэфэрдийн сүүдрийн дайчдын тулаан дундуур нэгэнт орчихсон, өөрөөсөө бусдыг хөнөөн явхад Прайс, Макаровтой холбоо тогтоож Шэфэрдийн байрлалыг заалгаж гэнээ. МакТавиш бүгдийг галан сумаар хярган явсаар, Прайс болон Рүүк нар дээр очин машинаар зугтана. Энэ үед Николай өөрийн С-130 онгоцыг хөлөглөн тэднийг аврахаар Кандагарын шуурган дундуур нисэн ирж гэнээ. Гэтэл гай тохиолдож машин жолоодож явсан Рүүр буудуулан үхэдхийн унаж машин жолоодлогогүй болоход Соап машины жолоог аван Николайн онгоцны тээшний хэсэгрүү машинтайгаа орж амжижээ.

141-р Тусгай хорооныхон хийгээд Роач, Гөүст нарынхаа харамсалтайгаар үхсэнийг дуулсан Прайс, МакТавиш хоёр тэднийхээ өшөөг “урвасан хулгай” Шэфэрдээс авахаар шийдэн түүнийг хайн түүний “сүүрийн дайчдын” оромж болох агуйг нэвт гарч, бүгдийг нь галан сумаар хярган дуусгажээ....

Афганы нэгэн түргэн урсгалтай голоор хийлдэг завинд суун зугтах Шэфэрдийг мөн л хийлдэг завь хөлөглөсөн Прайс, МакТавиш хоёр шил даран хөөж гэнээ. Тэгтэл Шэфэрд завьтайгаа нисдэг тэрэг рүү орон зугтах эцсийн мөчид Прайс нисдэг тэргийг нь бууны пуужингаар харван унагажээ. Тэгээд мань хоёрын сууж явсан завь түргэн урсгалтай голын урсгалд түрэгдэн хүрхрээнээс уначихаж гэнэ...
Эргэн тойрон элсээр шуурсан, амьсгалахад нэн бэрх газар Соап сэржээ. Хажуу хавьд нь Прайсын сураг ч алга... Хутгаар зэвсэглэсэн тэрээр босон алхаж, Шэфэрдийн сууж явсан нисдэг тэрэгний сэгийг олж харан тэр зүг рүү очтол, Шэфэрд босон харайж зугтжээ. Түүнийг мөрдөн хөөсөөр нэгэн машины сэгний хажууд зогсож байхыг олж хараад очин хутгалах гэхэд Шэфэрд Соапын хутгыг цохин унагаж, машины сэгэнд толгойгоор нь цохин унагажээ... Тэгээд цээжинд нь өөрийн нь хутгыг зоож орхино.

“Таван жилийн өмнө би 30,000 цэргээ харсаар байж алдсан. Тэгэхэд дэлхий зүгээр л харж байсан... Tomorrow there will be no shortage of volunteers, no shortage of patriots” ийн хэлээд Соапыг Шэфэрд буудахаар завдахад хаа нэгтээгээс Прайс гарч ирэн хий буудуулан бууг нь унагааж, зодолдож гарна. Эцэст нь Шэфэрд Прайсын дээр гарч түүнийг зодож байгаа нь харагдахад Соап хэвлийдээ зоолттой хутгыг хамаг тамираараа сугалж аваад Шэфэрдийг чиглүүлэн шидлээ...

Хэдхэн хормын өмнө Соапын хэвлийд зоолттой байсан хутга Шэфэрдийн зүүн нүдэн зоолттой болсон байлаа. Прайс хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хэдэн хормын дараа Прайс сэргэж, дээрээ үхэдхийн унасан Шэфэрдийг зайлуулж Соап руу мөлхөн ирлээ. “Соап, Соап... Тэсэх хэрэгтэй, алив босоорой” хэмээгээд түүнийг түшиж босгох мөчид нэгэн нисдэг тэрэг газардсан нь Николайн нисдэг тэрэг байлаа...

Тийнхүү “урвасан хулгай” Шэфэрдээс “ял асуун” цаазлаж, гурван баатар маань алсын алсад нисэн одвоо...

Modern Warfare 3

Хулхи InfinityWard-ийнханий хийсэн хулхи MW3 бол өмнөх түүхийн жинхэнэ үргэлжлэл биш билээ. Харин Jason West, Vince Zampella нарын хийх (Шүүх хурлаар Activition-ыг ялна гэдэгт итгэж байна) MW3-ын түүхийг л бичнэ :D

ГанболдБ a.k.a Boldoo Moment
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby pipita » Wed Jan 25, 2012 3:35 pm

гоё тоглоом доо одоо гарцан бгаа анги нь тэгээд хуурамч юм уу ??
:*HALA MADRID:*
User avatar
pipita
 
Posts: 136
Joined: Sun Dec 12, 2010 3:16 pm

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Wed Jan 25, 2012 11:36 pm

Image
Jason West болон Vince Zampella нар

Шинэхэн GameR-үүдэд ориг... Харин Modern Warfare цувралын улаан фэн мань мэт шиг хүмүүст хулхи. Яагаад вэ гэхээр Modern Warfare 2 гарсаны дараахан Activition (хэвлэгч) InfinityWard (Modern Warfare хийгээд Call of Duty-гийн эзэд) студийнхантай муудалцаад InifinityWard-ын толгой хоёр эрхэм болох Jason West, Vince Zampella нарыг халсан. InfinityWard-ын бусад ажилчид дарга нарыгаа дагаад бас л ажилаасаа гарсан. Харин тэд одоо RespawN хэмээх студи байгуулаад EA-ын дэргэд ажиллаж байгаа. Activition мөнгө хийхийн тулд InfinityWard-ыг шинээр байгуулж Modern Warfare 3-ыг хийлгүүлэх гэсэн боловч нөгөөдүүл нь чадалгүй Sledgehummer буюу Activition-ы бас нэгэн гар хөл студи (нөгөөх нь TreyArch буюу World at War, Black OPS-ыг хийсэн студи) шинэковуудад туслаж хийсэн. Зохиол, хөгжимийг нь ч өөр хүмүүс бичсэн, өөр хүн найруулсан. Тийм болохоор өмнөх Modern Warfare 2-ын хулхи үргэлжлэл юмаа. 5 сард RespawN болон Activition-ы шүүх хурал болно. Энэ шүүх хуралаар RespawN ялвал Call of Duty-гийн зохиогчийн эрх (Call of Duty 1-ийг 2003 онд West&Zampella нар хийсэн), Modern Warfare 3-ийн эрхээ авнаа гэсэн үг. Тийм болохоор миний хувьд шүүх хуралд RespawN ялаасай гэж хүсэж байна. Жинхэнэ түүх үргэлжлэх болтугай!
Last edited by Могжоохон on Sun Apr 08, 2012 4:57 pm, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby TRo... » Thu Feb 02, 2012 6:05 pm

Тийм байхаа өөр байсий шинэ анги нь.
Тэр шинэ анги дээр нь Аxмад МакТавиш үхэчдийм байлээ тэгээд дургүй хүрээд хаяцан гол баатар нь үхчихээр сонирхолгүй болчийшдээ (mannn
За тэгээд энэ 2 Шүүх хуралдаа ялаад Жинхэнэ түүхээ хурдан үргэлжлүүлээсэй... Хүлээсээр байна даа
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1186
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Sun Feb 05, 2012 8:04 pm

gamez.mn сайтын админ асан Хүслэнгийн нийтлэл

Image
Овог Нэр: Жон Прайс
Бусад Нэр: Bravo Six, Хоригдол #627
Цол: Ахмад
Харъяалал: 22-р Агаарын Тусгай Хүчин (S.A.S), Task Force 141
Статус: Амьд байгаа, нуугдаж байгаа бөгөөд эрэн сурвалжилагдаж буй гэмт хэрэгтэн болсон

Ахмад Прайс хамгийн анх, уг гайхамшигтай цувралыг эхлүүлсэн эхний ангид гарч байжээ. IW-ийнхны гаргадаг бүхий л цуврал дээр үзэгдэх тэрээр Call of Duty цувралын үнэмлэхүй гол дүр болох нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл Cal of Duty-ийн Chuck Norris болж байгаа хэрэг. Гэхдээ Call of Duty 1 дээр гардаг, мөн 2 дээр нь үзэгддэг Ахмад Прайс болоод MW цувралын гол дүр Жон Прайс нар гурван өөр хүн гэдгийг хэлэх байна.


Call of Duty

Дайны гал ид дүрэлзэж асан үед юм гэнээ. Дэлхийн тэн хагасыг аюулт дайны манан бүрхэж, Европ тив бүхэлдээ хас тэмдгийн дор бөхийж байсан үе билээ. Халуун төмрийн үер урсч, газар хөрс тэр чигтээ 3-р рейхийн төмөр цэргүүдийн гутлын уланд хэрчүүлж байсан цөвүүн энэ цагт ахмад Прайс нь Английн Агаарын 6-р Дивизид хүчин зүтгэж байлаа....

Уг тоглоомон дээр та Нэгдсэн Улсын агаарын десантын эгэл цэргийн дүрд тоглох агаад Австри дахь нацистуудын эзэмшин суусан нэгэн том харшид өөрийн цэргүүдийн хамтаар нэвтрэн орж, давхраас давхрыг цэвэрлэн явсаар эцэстээ ордны хонгилоос дайснуудын гарт олзлогдсон ахмад Прайсыг аврах болно. Ингээд Британичуудтай нэгдсэн холбоотны цэргүүд дайснуудын нэмж ирсэн нэмэлт хүчийг хиар цохисоор нэгэнтээ ордноос гарч, тэдэнд алуулахаасаа өмнө зугатаж чаддаг байна. Цааш холбоотны цэргүүдийн хамтаар мөрөн голыг гаталж, стратегийн чухал байрлал бүхий гүүрийг фашистуудаас хамгаалж, Бавари-т аварга том далангийн дотор тулалдаж, эцэстээ тэндээс ачааны тэргээр нисэх онгоцны буудалруу зугатан гарах болно.
Харин нацистуудын хөлөг онгоц Тирпиц дээр явуулсан хорлон сүйтгэх ажиллагааны үеэр ахмад Прайс алагдсан байх магадлалтай. Учир нь S.A.S-ынхан ахмад Прайсгүйгээр хөлгийг орхидог билээ.


Call of Duty 2

Өмнөх цуврал төдий л нүдэнд анзаарагдалгүй өнгөрсөн ахмад Прайс харин энэ удаад чиний коммандлагч офицер чинь болох болно.
Харин та түүний удирдлаган дор 7-р хуягт дивизийн буюу "Цөлийн Хархнууд"-ын бусад дайчидын хамтаар алс хязгаар нутагт бүгсэн нацистуудыг хиаруулах болно. Өөрөөр хэлбэл та халуун бүсийн Египетэд, Ливид, Тунисын цөлөрхөг нутгуудаар хөндлөн гулд тулалдаж эцэстээ Францын Канн хотыг дайснуудын савраас чөлөөлөх болно. Энэ бүхий л хугацаанд ахмад Прайс таныг замчлах ажээ.


За харин одоо домог болсон тоглоомны домог болсон MW цувралруу орцгооё.

Call of Duty 4: Modern Warfare

Ойрхи Дорнодыг байлдан эзэлж Халед Ал-Асадаар удирдуулсан алан хядагчидын бүлгэм томрон гарч ирж, нэр нь үл мэдэгдэх нэгэн улсад хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн самууныг дэгдээж, ерөнхийлөгч Ал Фуланиг хүйс тэмтэрч бүхий л эрхийг гартаа авч гэнээ. Харин нөгөө талаас Имран Захаевын толгойлсон хэт үндсэрхэг үзэлтнүүдийн шинэ давалгаа хүчирхэгжин томорч Орос орныг сандаргах болжээ. Жирийн хэт даврагсад гэхэд байж боломгүй хүчирхэг агаад хамгаас сэтгэл түгшээж байгаа зүйл нь гэвэл тэдний гарт цөмийн цэнэгт хошуунууд байх бөгөөд тэдгээр пуужингуудыг өөрсдийн дайсан болох Капиталист гүрнүүдрүү чиглүүлсэн байна.
Нэгдсэн Улс дайнд уухайлан орж Ойрхи Дорнодруу цэрэг эрсээ илгээж гэнэ. Харин ялихгүй шалтгаанаас болж их Орос орны хилийг нэвтэлж, хүчирхэг авч жижигхэн тэдгээр хүчний эсрэг дайны үйл ажиллагаа явуулах нь туйлын өрөөсгөл хийгээд аюултай хэрэг байлаа. Иймийн учир байгуулсан гавъяа, үйл хэргээрээ дэлхийд данстай Их Британы S.A.S тусгай хүчнийхэнд тэдгээр Имран Захаев тэргүүтэй хэт даврагсадыг зогсоох хүндхэн хийгээд хариуцлагатай ажил оногдож гэнээ.
Ур чадвар дайчин чанарыг нь, мөн байгуулсан гавъяа идэвх зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж, түүнийг S.A.S-ын тусгай салааны захирагчаар томилсон байна. Харин удалгүй S.A.S-д шинэхэн цэрэг "Саван" хочит Мактавиш орж ирсэн билээ. Шинэхэн гоожуур түүнийг Прайсын итгэлт цэрэг хийгээд бүхий л салааныхан дундаа шилдгийн шилдэг Gaz тулааны арга барилд сургаж харин дараа нь бэлтгэлийн талбайд өөрийн ур чадвараа ахмад Прайст шалгуулах болно. Ингээд Мактавишийн үзүүлсэн хурд хүч, тулааны арга барил нь ахмад Прайст үнэхээр сэтгэгдэл төрүүлж чадсан тул түүнийг шинэ багтаа элсүүлэн авсан байна.
Ингээд зоригт эрс, хатуужилт хөвгүүдээр хүрээгээ тэлсэн S.A.S-ыг ахмад Прайс удирдаж, өөрийн салааг "Bravo Team" хэмээн нэрийдээд Америк Тив, Орос улсыг хооронд нь холбосон Берингийн хоолойруу нисч гэнээ. Орос оронд хоёрдагч иргэний дайн дэгдэхээс яг өдрийн өмнө билээ..
Аянга цахилгаан гялсхийж, аадар хур асгарсан шөнийн цагаар Берингийн хоолойг нэвтлэх орсон S.A.S-ынхан дайснуудын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж яваа гэх ачаа тээврийн хөлөг онгоцон дээр газардах болно. Мэдээжийн хэрэг Mac, Arem, Barton, Wallcroft , Griffen болон Soap тэргүүтэй тусгай салааг ахмад Прайс хийгээд түүний итгэлт цэрэг Gaz нар удирдан явна. Хөлгийн тавцан дээр газардсан тэд тавцангаас тавцангуудын хооронд, давхраас давхруудын хооронд тулалдан явсаар эцэстээ өнөөх эрж явсан цөмийн цэнэгт хошуу бүхий чингэлэгийг олох бөгөөд яг энэ үеэр хөлөг онгоцруу онилсон MiG29-ийн залуурт сум байгаа онож, хөлөг онгоц өршөөлгүй далайн шуурганаар эгээ л ёроолгүй мэт харлан харагдах далайн гүнрүү живж эхлэх болно. Урьдчилан тааварлаагүй гэнэтийн энэ байдлаас багийнхан амьд мултрах бөгөөд живж буй хөлөг онгоцоос зугатаж чадах хамгийн сүүлийн хүн нь МакТавиш байх болно...

Дараа нь тэд түрүүч Камаровын энхийг сахиулагчидтай нэгдэж шинээр гарч ирсэн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг тэмцэх бөгөөд тэдний тусламжтайгаар өөрсдийн талд мэдээллэгч хуучины анд Николайг суллаж авах болно. Хүйтэн салхин үлээсэн жихүүн оройгоор алслагдсан тосгод суурингуудаар гэтэж, дайсны буунаас гарсан сумнаас бултаж, гох дарж явсаар урьд Берингийн хоолойд өөрсөдөд нь үнэмлэхүй мэдээллийг олж өгсөн Николайг аврах ажээ. Николай бол марксист дэглэмийг хамгаалахын тулд урьд зөвлөл-афканы дайнд Кабулд тулалдаж явсан нэгэн бөгөөд харин өдгөө хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дундаас S.A.S-ынханд мэдээ дамжуулж байгаад баригдсан нь энэ ажээ.
Харин түүнийг авраад удалгүй сууж явсан нисдэг тэрэг нь газраас харвасан дайснуудын залуурт суманд оногдсон тул осолдож, арга буюу дайснуудын дунд бууж гэнээ. Тэдэнд алуулахаасаа өмнө урьтаж ахмад Прайс, итгэлт цэрэг Газ, нялх ногоо Соап болоод холбоотон Николайн хамт 4-үүл дайснуудын хүн хүч ихээхэн цугласан хүнд бэрх газруудаар гэтэн явж, галлах үедээ галласаар үхлийн хонгилоор мэнд гарч гэнээ.

Харин тэд удалгүй цааш Нэгдсэн Улсын цэргүүдтэй холбоо тогтоож чадсанаар, өөрсдийн нь аврах нисдэг тэрэгрүү хүрэх хүртэл AC-130-ын халхавчин дор тулалдах ажээ.
Ахмад Прайсын дараагийн даалгавар бол Азерайжанд бүгж буй Халед Ал-Асадыг устгах байлаа. Ингээд S.A.S-ынхан хэт үндсэрхэг үзэлтнүүдээр хүрээлүүлсэн Ал-Асадыг устгахаар олон олон дайсантай нүүр тулж, олон олон саадыг давсаар Азербайжанд нэр нь үл мэдэгдэх нэгэн тосгонд хүрч очих ажээ. Харин тэндээ Ал-Асадыг олзолж чадах бөгөөд олон жилийн өмнө устгасан хэмээн итгэж явсан Имран Захаев гэгч амьд байгааг мэдсэн Прайс террористуудын толгойлогчийн толгойд сум зоох болно.

Припять (15 жилийн өмнө)
Энэ үед Жон Прайс түрүүч цолтой залуухан цэрэг эр байлаа. Ингээд Прайс ахмад МакМиланы удирдлаган дор түүнтэй хамт хаягдаж гээгдэн эгээ л хар дарсан зүүдний биелсэн талбар мэт болсон Украiны Припять хотруу маш нууц даалгавар биелүүлэхээр явсан байна. Имран Захаев гэгч олон улсын зартай гэмт хэрэгтнийг устгахаар явсан нь энэ.

Ингэхэд та бүхэн Припять гэж чухам ямар гээчийн хот болохыг мэдэх билүү, энэ тухай тун товчхон дурдъя.

Припять, энэ бол Украiны умард хэсэгт, Беларусын хилийн ойролцоо байх эрт нэгэн цагт амьдрал цэцэглэн байсан аж үйлдвэрийн их хот байлаа.... Өглөө эрт ажилчин нөхрүүд нь албандаа явж, хөвгүүд охид цэцэрлэг, сургуульруугаа гүйж, харин гэрт нь эхнэрүүд нь, ээжүүд нь үлдэнэ. Хийсч ирэх гэнэтийн аюулаас хамгаалж харуулын постонд цэрэг хөвгүүд зогсоно. Өөрсдийн ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж эрдэм номд сурагч хүүхдүүд шамдана. Алх хадуур бүхий сүлд тэмдгийн дор ажилчин тариачин ангиуд нэгдэж эх орныхоо гэрэлт маргаашийн төлөө өнөөдрийг зориулна. Орой болмогц өнгийн цэцэгс алагласан үзэсгэлэнт цэцэрлэгийн сандал дээр залуухан ээжүүд сууцгааж, элдвийн зүйлсийг хүүрнэлдэнэ, харин үдэш болоход оюутан залуус болзоонд явж, аж үйлдвэрийн суурин хайрын хот болон хувилна .... Сургууль соёл, парк цэнгэлдэх хүрээлэн,нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, үйлдвэр, комбинат, музей, үзвэр, театр, кино, шуудан, шугамын унаа гээд л хотод юу л хэрэгтэй байна тэр бүхнийг өөртөө агуулсан ховорхон нэгэн хот байлаа....Гэвч нэг л шөнө атомын станц дэлбэрч, цэнгэг агаарт радио идэвхит хий тархаж, алаг үрсийг айдастай нь , амраг ханийг нулимастай нь хамт хатааж, олон олон оршин суугчид, хамаг эд хогшилоо, хамаг л амьдралаа, хамаг хүсэл мөрөөдлийн хамтаар орхиод одсон юм...
Уг хот 1970 онд баригдаж, 1980 онд ашиглалтад орж харин 1986 онд хаягдаж, орхигдсон юм.


Харин одоо Price-ийн түүхийг үргэлжлүүлэхийг минь зөвшөөрвөл.....

Тиймээ олны хараанаас бүгсэн дайсан этгээдүүдийн хувьд эзгүйрч хоцорсон Припять-аас өөр уулзах "тухтай" газар хаа байхав. Ингээд олон олон саадыг давж, олон олон дайсны дундуур нэвтэрсээр ахмад Макмилан, түрүүч Прайсын хамтаар хоёул Polissya зочид буудлын дээд оройд хүрсэн байна. Байг хэтэрхий холоос буудна хэмээн тооцоолсон тул жирийн снайперын сумнаас хоёр дахин хол зайд тусах чадалтай Barrett M82 SASR .50-ыг авч явсан нь нүдээ оносон хэрэг байлаа.

Хоёр талаас уулзсан дайсан этгээдүүдийг хараалж, тохиромжит мөчийг хүлээж, эгзэгтэй агшинд Прайс бууны гохыг дарж орхижээ. Зүрхрүү нь чиглүүлж тавьсан сум байнаасаа эрчилэх салхины аясаар үл ялиг зөрж Захаевын зүүн гарыг тасар татаж хаяжээ. Энэхэн мөчид дайсны нисдэг тэрэг ойртон ирж МакМиллан Прайс хоёрын давхарруу галлажээ. Тэсрэлтээс өмнө амжиж бултсан тэр хоёр, олсоор доош бууж, эзгүй гудамж байшингуудаар, дамжин гүйж явахдаа, хэмхрэн унах нисдэг тэргэнд даруулж хөлөө гэмтээж орхижээ МакМиллан. Ингээд ахмадыг үүрсээр цааш Прайс усан санг нэвтлэн гарч аварга алсын харагчийн дор саатаж, удахгүй ирэх нисдэг тэргийг хүлээн уулгалан довтлох дайснуудыг хориглон тэмцэж байлаа. Нисдэг тэргээр ар араасаа бууж ирэх Спецнацын дайчидын эсрэг шархадсан МакМиллан, ядарсан Прайс хоёр хүч тэнцвэргүй тулааныг хийж, эр зориг, ур чадварыг чадамгай нь аргагүй үзүүлэв гэнэ. Эцэст нь болзсон газраа болзсон цагтаа нисдэг тэрэг хүрч ирж манай хоёр баатрыг хар дарсан зүүдний биелсэн талбар болсон ёрын тэр газраас ангид авч оджээ.
Одоо эргээд Modern Warfare -ийн цаг үе буюу 2011 онруу урагшилбал...
Имран Захаевыг амьд байгааг мэдсэн Прайс, өөрийн салааг дагуулж түүнийг хөнөөхөөр, мөн нэгдсэн улсын цэрэг дэд түрүүч Griggs-ийн хамтаар Алтайн нурууг зорин явах болно. Цас хаялсан сэрүүн бүсийн тайгад шугуйд нэвтэрч, замдаа таарсан хуяг харуулуудыг устгасаар, бас болоогүйэ буулт хийж байх үедээ дайснуудын гарт баригдсан Griggs-ийг суллан шиг явсаар, дайснуудыг цэнэгт хошууг хөөргөхөөс өмнө очиж амжилгүй алдаж орхижээ. Энэ бүхнээс өмнө Захаевын удам залгамжлах хүүг үхэлд хүргэсэн тул Захаевын уур хилэн бадарч байгаа нь лавтай. Даруй Захаевын цэргийн баазруу нэвтэрч, урт урт хонгил шуудуугаар тулалдан явсаар хяналтын өрөө рүү нэвтэрч, агаарт хөөрсөн пуужинруу алдааны кодыг илгээж задгай сансарт нь тэсэлж амжив гэнэ. Хамаг хэрэг явдал ард үлдэж хоцорсон ч гэлээ, аюулт дайсан Захаев зугатаж амжсан байна.
Харин түүний араас Прайс тэргүүтэй S.A.S-ийн дайчид элдэн хөөх явцдаа, дайсны суманд оногдож, гарах гарцгүй бүслэгдэн мухардаж орхижээ. Удалгүй өөрийн биеэр Захаев заларч, хэдхэн хоромын өмнө алуулсан Griggs-ийн араас Захаевын буунаас гарсан сум тархинд нь шигдэж шилдэг цэрэг Gaz үхэж гэнэ. Шархдаж хоцорсон Прайс өөрийн гар бууг Мактавишруу гулсуулж, харин Захаев түүнийг анзаарахаас өмнө овсгоо гаргаж үхлийн сумыг илгээж гэнээ Мактавиш...
Ингээд тун удалгүй Камаров тэргүүтэй, энхийг сахиулагчид, амьд үлдсэн Прайс болоод Соапыг аврахаар иржээ...


Modern Warfare 2

..Ghost хуучин шоронгийн дотоод сүлжээнд ядах юмгүй нэвтэрч чадсан шигээ TF141-ийнхний хайж явсан 627 дугаарын хоригдлын байршлыг дор нь тогтоожээ. Хананы цаана байгааг мэдсэн багийнхан C2 тэсрэх бөмбөгийг хананд нааж, цөмлөн орж ирсэн эхний хүн болох Roach-ийг хэн нэгэн цохин унагааж, Клашниковын автоматаар буулган авч гэнэ.

Сурамгай гэгч нь хөдөлгөөнтэй, нас дээр гарсан ч залуу хүнээс дутахгүй хурд хүчийг үзүүлэгч энэ эрхэм үнэндээ ахмад асан Прайс өөрийн биеэр байлаа. Сахал үс нь ургасныг эс тооцвол ур чадвар, дайчин чанар нь хэвээр хадгалагдан үлджээ, цаг хугацаа ч тэр, хүйтэн шоронгийн чулуун хана ч тэр Прайсыг дийлж чадаагүй нь ойлгомжтой ажээ. Ахмад болсон МакТавишийн шотланд аялгатай яриагаар нь түүнийг дор нь таньжээ ахмад Прайс. Балмагдаж, цочирдсон МакТавиш олон жилийн туршид нандигнан авч явсан түүний бууг эргүүлэн эзэнд өгөв гэнэ. Урьд Захаевын амийг авсан энэ бууг хожим нь өөрийн эзэнд нь буцаан өгнө хэмээн хадгалж явсан нь энэ ажээ. Гэнэт хуучин шоронгийн хана туурга нуран унаж, Шепердын тушаалаар бөмбөгдөгч онгоцнууд галлаж эхэллээ. Хонгил сувгаар гүйн явж, дээрээс нуран орж ирэх чулуу тоосгоноос бултан явсаар, эцэстээ гарах газаргүй мухардаж орхижээ. Энэ үед Мактавишын дээш харвасан гэрэлт дохиогоор TF141-ийн нисдэг тэрэг ирж, мод чулуунд няц дарагдаж, бөмбөгний хэлтэрхийнд оногдохоос өмнө тэднийг дээш татан гаргажээ.
Удалгүй ахмад Прайс TF141-ийнхэнтэй нэгдэж Task Force-ийн шинэ цэрэг Roach-ийн хамтаар Петропавловскаас 14 милийн зайд орших Шинэ Оросын шумбагч хөлгийг зорин явж гэнэ.

Өвлийн ойд, дайснуудын харуул манааг устган явсаар, тэдний хуягт машинаас бултан зайлж цааш явсаар Ghost, MacTavish тэргүүтэй Task Force-ийнхонтой нэгджээ. Олуул болсон тэд цааш тосгод суурингийн дундуур тулалдан явсаар ахмад Прайс шумбагч хөлөгрүү нэвтэрч агаарт хөөрсөн цөмийн цэнэгт хошууг тэнд нь задгай сансарт тэсэлж орхижээ. Энэ бүхний "ачаар" хамаг л сүлжээ, цахилгаан тасалдаж Вашингтонд тулалдаж явсан түрүүч Foley, Dunn болоод цэрэг Ramirez нарын дээрээс нисдэг тэрэг, онгоцоор бороо орж эхэлжээ.
Удалгүй Шепердээс ээлжит нэгэн тушаал ирж олон улсын зартай гэмт этгээд Владимир Макаровыг хөнөөх даалгавар иржээ. Ghost, Roach тэргүүтэй дайчид Орос-Гүржийн хил дээрх түүний эзэмшил байшинруу явсан бол харин Прайс Мактавиш хоёр Афканистаныг зорьж Кандагараас холгүй орших хуучин хаягдал онгоцны талбай хүртэл түүнийг мөшгин явахдаа, Шеперд-ийн сүүдрийн дайчид болоод Макаровын цэргүүдийн тулааны дундуур яваад орчихжээ. Өөдгүй муу урван тэрслэгчийн гарт амь үрэгдэж, Ghost, Roach хоёрыг адгийн муухайгаар алуулж байх энэ хооронд тэдний холбоогоор Шепердын урван тэрслэлтийг мэдэгдсэн мэдээ дэндүү хожимдож ирсэн юм ....
Николай C-130 Hercules хэмээх ачаа тээврийн том хөлгөөр Афканистанд нисэн ирж Макаров болоод Шепардын цэргүүдийн ширүүнээр тулалдах онгоцны хаягдал газар болсон Boneyard-аас Price, Soap хоёрыг ирж аваржээ. Удалгүй тэр хоёрыг холгүй орших Шепердын нууц баазын ойролцоо буулгах агаад манай хоёр яг л урьдын адил, хамтдаа явж, өөдгүй муу Шепердын үүрлүү нэвтэрч чадсан ч гэлээ түүнийг алдаж орхижээ. Харанхуй агуй дотор Нэгдсэн улсын цэргүүдтэй хайр найргүй тулалдан явсаар эцэстээ ёрын тэр газраас моторт завины тусламжтай гарч өргөн голын урсгалыг дагаж хүнд хэцүү дайснуудын сумнаас бултан явсаар их хүрхрээн дээрээс унахаасаа өмнө Шепердын сууж явсан нисдэг тэргийг онож буудаж гэнээ Прайс.
Ийнхүү ухаан орсон Прайс арайхийн босож цааш явсаар цээжиндээ хутга зоолгуулж харин түүний дээрээс magnum шагайсан Шепердыг олж харжээ. Харин түүнийг Соапыг буудахаас өмнө амжиж холдуулжээ. Ингээд ядарч сульдсан Прайс аргагүйн эрхэнд хэдий удтал тэмцсэн боловч Шепердэд хүчин мөхөстөж сөхрөн унажээ. Энэ хооронд цээжиндээ зоогдсон хутгыг Соап сугалан авч Шепердын тархинд зоож орхижээ. Арайхийн хамаг хүчээ шавхан босч ирсэн Прайс, хүнд шархадсан Соап нарыг аврахаар хэдий эргэж ирэхгүй гэсэн боловч итгэлт анд Николай хүрч ирж гэнээ ...
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Wed Feb 08, 2012 3:13 am

Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Kaka'8 » Wed Feb 08, 2012 2:27 pm

стори ч яахав, би лав multiplayer үхтлээ тоголдог
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby tuwshin_pr » Wed Feb 08, 2012 2:45 pm

стори л гоё шүү дээ бараг л уйлчих гээд бдгийн
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1215
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Fri Feb 10, 2012 3:37 pm

Image
:eek:
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Төрболд » Sat Feb 11, 2012 1:09 pm

миний хувьд бол каллын бүх цувралыг тоглсон их гоё тоглоом энийг тоглохоор миний сэтгэл хөдлөл ихсэдэг их гоё тоглоом
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby cali4niabat » Tue May 15, 2012 9:53 pm

Калл бол гайхалтай,,,,
Kali
User avatar
cali4niabat
 
Posts: 240
Joined: Fri Jan 05, 2007 5:19 pm
Location: UB

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Tue May 15, 2012 10:10 pm

Заа шалгалтууд дуусгаж байгаад үлдсэнг нь бичнээ хэхэ
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Мэсси » Tue May 15, 2012 11:26 pm

Call of Duty 4: Modern Warfare Trailer http://www.youtube.com/watch?v=LhuIjNSg7Gg :eek:
~Més que un club~
User avatar
Мэсси
Барса фэн
 
Posts: 382
Joined: Sun Aug 08, 2010 10:47 pm
Location: Camp nou

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Отгоо » Mon Jul 22, 2013 5:05 pm

Call of Duty 4: Modern Warfare-г сайн тоглодог хувь хүн албан байгууллагатай хамтарч шавайгаа хангана...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 396
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby zoba » Sat Oct 26, 2013 2:32 pm

COD MW3 суулгахаар
Error during initialization:
Îøèáêà èíèöèàëèçàöèè Miles sound system.
Ïðîâåðüòå, óñòàíîâëåíû ëè ñàìûå ïîñëåäíèå âåðñèè DirectX è äðàéâåðîâ çâóêîâîãî óñòðîéñòâà.
гэсэн алдаа өгөөд бна. яах бэ туслаач
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 686
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Могжоохон » Mon Oct 28, 2013 8:56 pm

За та надаас
zoba wrote:COD MW3 суулгахаар
Error during initialization:
Îøèáêà èíèöèàëèçàöèè Miles sound system.
Ïðîâåðüòå, óñòàíîâëåíû ëè ñàìûå ïîñëåäíèå âåðñèè DirectX è äðàéâåðîâ çâóêîâîãî óñòðîéñòâà.
гэсэн алдаа өгөөд бна. яах бэ туслаач

гэж асуулаа. За би хариулъя аа. Мэдэхгүй ээ
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7880
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby DLGR » Sun Dec 22, 2013 4:23 pm

Саяхан амралтаараа COD Ghost тоглож дуусгалаа Bаttlefield4 өөс хамаагүй дээр юм.
Тэгээд ер нь бол цаашдаа Ghost team-ээр цувралаа үргэлжлүүлэх юм шиг санагдлаа.
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Төрболд » Sun Dec 22, 2013 4:27 pm

Ghost,batllefield 4 нтр тогломоор л байна миний муу ком тачахгүй л байна даа хөөрхий
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby DLGR » Sun Dec 22, 2013 4:42 pm

Одоо чинь нээрээ юу билээ COD: Black Ops нь гарах билүү сүүлдээ бүүр 2 цувралынх дунд тоглой эргэдэг болжээ.
Ямар ч байсан PC-н дээр гарсан нэг ч хувилбарыг нь алдсангүй бүгдийг нь л тоглолоо.
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: Call of Duty: Modern Warfare цуврал

Postby Төрболд » Sun Dec 22, 2013 4:51 pm

Black ops гарчихаа биздээ
Миний хувьд К.О.Д-н бүх хувилбарыг дуусгасан 8 ангидаа 4г тоглож дуусхад сэтгэл хөдөлж билээ бараг САД тавингаа алдсан
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод


Return to E-Sport, Video Games

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest