Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
12%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
2
8%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
12
46%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
35%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 26

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Mojul » Mon Oct 05, 2020 8:57 am

Takanohana_Nowitzki wrote:Баяраа уусан байхаа.
Унтаж байсан гэдэгт итгэлтэй байна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Наагий » Mon Oct 05, 2020 9:08 am

Алсан алсан...
:-D
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby kayo » Mon Oct 05, 2020 9:36 am

Энэ багийн ганц улаан фен Баяраад баяр хүргэе. Манайх ийм ч тоглогч авлаа, тийм ч наймаа хийлээ, гоё байна даа гээд байхад нь нээх итгэхгүй байсын, үнэхээр өөр байна.

Баркли хэдэн боломжоо алдаагүй бол 10 ч болгохоор байлаа. Хэдий гоолдоогүй ч Эвертоны Баркли харагдаж байна шүү, танайд баллах байхаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 10:00 am

за МЭДЭГДЭЛ хийсэн хожил боллоо... сүүлийн хагас зуун жилд хожоогүй том хожлыг аваргуудын эсрэг авлаа...

тоглолтын үр дүн харалгүй байж байгаад өглөө босч ухрааж үзлээ... галзуу тоглолтоос хоцорчээ.... хүүхдүүдтэйгээ ноололдож байгаад сэрүүлгээ ч сонсолгүй тасарчихжээ хэхэ...

Баркли ирээд манайх улам "сваггертай" болчихжээ... яг нэг үеийн англи залуус галзуу байна даа... Эвертоны Баркли үнэхээр харагдлаа... гэхдээ тэр үеээсээ илүү араамтай тоглодог ч болчихсон юм шиг... Эвертоны хүү юм гэсэндээ чичирсээр байгаад гоолдоод авсан...

Олли Ваткинс хүү гэж үнэхээр эрдэнэ авчээ гэж би хэлээд л байгаа... Одоо тэр Бенрама хүүг Брентфордоос авчих хэрэгтэй л юм байна даа...

Манай Кэш хүү, Ваткинс хүү гээд Чемпионшипийн лидерүүд ПЛ-д гологддоггүй гэдгийг баталлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Шепперд буш » Mon Oct 05, 2020 10:47 am

Арслан сэрлээ хө.
Шепперд буш
 
Posts: 914
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby poseidon » Mon Oct 05, 2020 11:19 am

Villa_Bayaraa wrote:за МЭДЭГДЭЛ хийсэн хожил боллоо... сүүлийн хагас зуун жилд хожоогүй том хожлыг аваргуудын эсрэг авлаа...

тоглолтын үр дүн харалгүй байж байгаад өглөө босч ухрааж үзлээ... галзуу тоглолтоос хоцорчээ.... хүүхдүүдтэйгээ ноололдож байгаад сэрүүлгээ ч сонсолгүй тасарчихжээ хэхэ...

Баркли ирээд манайх улам "сваггертай" болчихжээ... яг нэг үеийн англи залуус галзуу байна даа... Эвертоны Баркли үнэхээр харагдлаа... гэхдээ тэр үеээсээ илүү араамтай тоглодог ч болчихсон юм шиг... Эвертоны хүү юм гэсэндээ чичирсээр байгаад гоолдоод авсан...

Олли Ваткинс хүү гэж үнэхээр эрдэнэ авчээ гэж би хэлээд л байгаа... Одоо тэр Бенрама хүүг Брентфордоос авчих хэрэгтэй л юм байна даа...

Манай Кэш хүү, Ваткинс хүү гээд Чемпионшипийн лидерүүд ПЛ-д гологддоггүй гэдгийг баталлаа...

Ээ чи нээрээ... Би Барсагийн тоглолт үзэх гэж босоод ТВ асаатал галзуу гоё тоглолт санамсаргүй үзчихлээ... янзын байнаа. сүүлд тэр Ваткинс хөндлөвч онодог орсон бол бүүр найс байх байлаа.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 11:23 am

Image

Ваткинс хүү: Миний карьерын хамгийн гайхалтай өдөр байлаа... Би өмнө нь хат-трик хийж байсан ч Ньюпорт багийн эсрэг, шавартай талбай дээр, 2000 үзэгчийн өмнө хийж байлаа... өнөөдөр фенүүд маань хамт байгаагүй нь харамсалтай... гэхдээ Ливерпүүл шиг багийн эсрэг хат-трик хийнэ гэдэг итгэмээргүй амжилт... Тоглолтын дараа менежер маань надад "Ийм учрал тэр бүр тохиолдоод байдаггүй юм... тиймээс энэ мөчийг таашаан мэдэрч ав" гэж хэлсэн... тиймээс энэ мөчийг аль болох удаан мэдрэхийг хүсэж байна... ийм бахдам амжилттайгаар интернешнл завсарлагтай золгож байгаадаа баяртай байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 11:24 am

poseidon wrote:
Villa_Bayaraa wrote:за МЭДЭГДЭЛ хийсэн хожил боллоо... сүүлийн хагас зуун жилд хожоогүй том хожлыг аваргуудын эсрэг авлаа...

тоглолтын үр дүн харалгүй байж байгаад өглөө босч ухрааж үзлээ... галзуу тоглолтоос хоцорчээ.... хүүхдүүдтэйгээ ноололдож байгаад сэрүүлгээ ч сонсолгүй тасарчихжээ хэхэ...

Баркли ирээд манайх улам "сваггертай" болчихжээ... яг нэг үеийн англи залуус галзуу байна даа... Эвертоны Баркли үнэхээр харагдлаа... гэхдээ тэр үеээсээ илүү араамтай тоглодог ч болчихсон юм шиг... Эвертоны хүү юм гэсэндээ чичирсээр байгаад гоолдоод авсан...

Олли Ваткинс хүү гэж үнэхээр эрдэнэ авчээ гэж би хэлээд л байгаа... Одоо тэр Бенрама хүүг Брентфордоос авчих хэрэгтэй л юм байна даа...

Манай Кэш хүү, Ваткинс хүү гээд Чемпионшипийн лидерүүд ПЛ-д гологддоггүй гэдгийг баталлаа...

Ээ чи нээрээ... Би Барсагийн тоглолт үзэх гэж босоод ТВ асаатал галзуу гоё тоглолт санамсаргүй үзчихлээ... янзын байнаа. сүүлд тэр Ваткинс хөндлөвч онодог орсон бол бүүр найс байх байлаа.


харин тиймээ ккк... Ваткинс хүүгийн хөндлөвч, тэр 1-ийн эсрэг 1 гардаг 2 бол 100 хувийн боломж байлаа шд... багаар бодоход Аршавин шиг 4 мойног хуруу гозойлгох бүрэн боломж байлаа... За яахав чамлахаар чанга атгана даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby boboZ » Mon Oct 05, 2020 11:28 am

RESPECT :beer


Өнгөрсөн жил арай гэж үлдсэн баг гэхэд юу вэ ямар аймар тогловоо. Мартинез гэдэг чинь Арсеналд байсан хаалгач биздээ. Леногоос сайн юм бишүү. Үнэн найдвартай байлаа. Эсэргээрээ манай суга Адриан лол..

Энэ улиралд defensive high line-аар тоглоод маш эрсдэлтэй хожоод яваад байсан. Тэрийг нь танайх амжилтгүй гэдгийг нь нотлоод өглөө.

Аз эзний асуудал байсан ч ингэж тоглож байхад аз ирэхгүй гээд яахав. Зүгээр бүтэн 90 минут пижигнэлээ. Лийдс бас иймэрхүү байсан гэхдээ манай тоглосон бүрэлдэхүүн арай дээр байсан болохоор аргалсан. Танайх харин зүгээр цохисон болгоноо хийв.

:eek:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Oct 05, 2020 11:42 am

Тээр жил 8-2дуулж байхад нээх сонин мэдрэмж авч байж билээ. Айлын өшиглөсөн болгон нь гоол болоод байхаар сүүлдээ бараг дөжирчихөж байгаа юм. Энэ тоглолтоор Ливерпүүлийнхэн бас л тэгж байсан байх даа. Клопп бол инээгээд байсан л гэнэ.

Нээрээ тоглоомгүй эднийх бас Лийдс энэ тэр гээд мундаг ул суурьтай бэлдэж яваа багууд цаашдаа аймаар амжилт үзүүлэх байх аа. Лигийн хүснэгтийн дээд хагаст, болж өгвөл эхний хэдэд гэж үзэх юм болов уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Mon Oct 05, 2020 11:44 am

Гэхдээ ривалдаа тэгэж хожигдсоноос лигийн хамгийн суга багад ч хамаагүй тэгэж хожигдох нь дээр л дээ ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 11:56 am

Цогоо wrote:Тээр жил 8-2дуулж байхад нээх сонин мэдрэмж авч байж билээ. Айлын өшиглөсөн болгон нь гоол болоод байхаар сүүлдээ бараг дөжирчихөж байгаа юм. Энэ тоглолтоор Ливерпүүлийнхэн бас л тэгж байсан байх даа. Клопп бол инээгээд байсан л гэнэ.

Нээрээ тоглоомгүй эднийх бас Лийдс энэ тэр гээд мундаг ул суурьтай бэлдэж яваа багууд цаашдаа аймаар амжилт үзүүлэх байх аа. Лигийн хүснэгтийн дээд хагаст, болж өгвөл эхний хэдэд гэж үзэх юм болов уу?


Нөгөө уйлах хэцүү инээх хэцүү болоод, бантсандаа инээнэ гэдэг шиг л болсон байх... Клопп эхний 2-3 гоол дээр нилээд ууртай харагдсан сүүлдээ тэгээд 2-р үеэс бол инээгээд эхэлсэн... уурлаад ч нэмэргүй л дээ... нэг тийм буруу хөл дээрээ босчихсон юм шиг өдөр байдаг даа...

Лийдс манайх хоёр гоё байгаа ч байдал эвгүйцэхэд 1-2 гэмтлийн зайд л байна шүү дээ... тэгэхээр гэмтлээс л хол байхад учиртай... ялангуяа хамгаалалтынхан маань... одоогоор манайд ЭлГазигаа явуулаад гараанд тоглоход бэлэн 1 вингер авчрах... нэмээд гараанд тоглоход бэлэн ЛБ, СБ хэрэгтэй байна даа... тэгвэл утгаараа Европын эрх зүүдэлнэ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 12:07 pm

Оуэн, Тим Шервуд 2-н тоглолтын дараах ярилцлагыг үзлээ... 2-уулаа нэг зүйлийг хэлж байна.... эхний гоол чухал байдаг... тэр гоолыг хаалгач нь бэлгэлчихлээ гэж... хаалгач сул байгаад эхний гоолыг ингээд бэлэглэчихээр, 1-т өөрийн багийнхан айхтар нервтдэг, бас хаалгач руугаа дамжуулах, хамгаалалтын үед хаалгачдаа найдах тал дээр асуудалтай болдог, 2-рт эсрэг багийнхан айхтар итгэлтэй болдог гэж...

нэмээд айлын хамгаалалтын шугам хэтэрхий high байлаа... манайх 2 жигүүр лүү захлаж байгаад төв рүү хумиад гүйхэд айлын хамгаалалтыг дэвтрийн цаас нугалж байгаа юм шиг л нугалаад байлаа... дээрээс нь дунд шугамандаа манайх агрессив байлаа... Вайналдум, Фабиньо, Кэйта гээд айлын дундын шугам, урд Фирминьо, Салах, Жота гээд бүгд тоглолтын хувьд ч тэр, характерийн хувьд ч тэр агрессив биш талдаа хүмүүс... эсрэгээрээ манайх дундаа Луиз, МкГинн, Баркли гээд гүйлт сайтай, агрессив тоглодог нөхдүүд... нэмээд Грилиш, Трез 2 хамгаалалтад сайн тусалж, айлын арын шугамыг их дарамтанд орууллаа... нэмээд Ваткинс хүү 2 давхрын бөмбөгөнд үзэхдээ биедүүлдэггүй сайн талтай юм... Ван Дайктай хүртэл нуруугаараа тулаад үзэхэд бараг л авах талдаа байна лээ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Tomroo_Kop » Mon Oct 05, 2020 12:58 pm

Хуучны жийрхдэг Вилла эргэн ирсэн байна уу үгүй юу... Хэдий баахан дэфлэкт гоол алдсан ч гэсэн улирлын эхэнд бас том сигнал өглөө дөө.... Баярлалаа найзуудаа хэхэ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Oct 05, 2020 1:00 pm

Ливерпүүл манайхыг нэлээн урдаас хамгаалаад байсан л даа. Ардаа нэлээн зайтай харагдаад байсан. Даанч манайх өөрсдөө ардаа нухаад байсан болохоор тэр сайхан зайг нь ашиглаж чадаагүй. Уг нь Өзил энэ тэр шиг нэвт гоё гүйлгээд хаядаг хүмүүс байсан бол Обамэянг мэтийн гарууд ч хашраах л байсан байх гэж бодоод байгаам. Танайх харин тэрнийг нь гоё ашигласан бололтой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Tomroo_Kop » Mon Oct 05, 2020 1:04 pm

Цогоо wrote:Ливерпүүл манайхыг нэлээн урдаас хамгаалаад байсан л даа. Ардаа нэлээн зайтай харагдаад байсан. Даанч манайх өөрсдөө ардаа нухаад байсан болохоор тэр сайхан зайг нь ашиглаж чадаагүй. Уг нь Өзил энэ тэр шиг нэвт гоё гүйлгээд хаядаг хүмүүс байсан бол Обамэянг мэтийн гарууд ч хашраах л байсан байх гэж бодоод байгаам. Танайх харин тэрнийг нь гоё ашигласан бололтой.

Челси дээр Вэрнэр нь сүйд хийх дөхсөн ш дээ сөрөгдөөд... Фабино л хувийн ур чадвараараа тэр тоглолтыг авч гарсан даа....Оба, Пэпэ 2 чинь ингээд гараад ирвэл өршөөхгүй байх даа гэж бодож байсан ч танайх тоглолтын хэмнэлээ олж чадахгүй байсаар дууссан даа
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 1:10 pm

Tomroo_Kop wrote:Хуучны жийрхдэг Вилла эргэн ирсэн байна уу үгүй юу... Хэдий баахан дэфлэкт гоол алдсан ч гэсэн улирлын эхэнд бас том сигнал өглөө дөө.... Баярлалаа найзуудаа хэхэ


манай "хуучны хулгар" фенүүд хүртэл энэ жил нэг тийм өөр "мэдрэмж" төрөөд байгаа л гэцгээгээд байна хэхэ... 80-аад оны сүүлээр Грэхэм Тейлор ирэх үед, 90-ээд оны эхэн үед Рон Аткинсон ирэх үед, сүүлд МОН-г ирсний дараах эхний 2-3 жилд яг ийм "мэдрэмж" төрж байсан л гэцгээгээд байна... Грэхэм Тейлор, Рон Аткинсоны үед манайх тайтл чалленж хийгээд алдаж байсан... Роны үед Лигийн цом авсан нь сүүлийн цом байсан... харин МОН-ы үед 3 дараалж 6-д орсон доо...

миний хувьд сая багийнха цөмийг авч үлдээд, Мартинез, Ваткинс 2 давгүй тоглоод эхлэх үед л "юу билээ?" гээд бодоод эхэлсэн... сүүлд Баркли ирээд ёстой "мэдрэмж" төрж эхэлсэн дээ... угаасаа манай бүрэлдэхүүнийг харахад бас сүрдэхгүй ч жийрхмээр л болсон байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 1:12 pm

Цогоо wrote:Ливерпүүл манайхыг нэлээн урдаас хамгаалаад байсан л даа. Ардаа нэлээн зайтай харагдаад байсан. Даанч манайх өөрсдөө ардаа нухаад байсан болохоор тэр сайхан зайг нь ашиглаж чадаагүй. Уг нь Өзил энэ тэр шиг нэвт гоё гүйлгээд хаядаг хүмүүс байсан бол Обамэянг мэтийн гарууд ч хашраах л байсан байх гэж бодоод байгаам. Танайх харин тэрнийг нь гоё ашигласан бололтой.


танай тэр ардаа пасслаад байдаг чинь бүтэхгүй эд байна лээ... юу юугүй лонг болл тоглохгүй ч ийм үед бол урагш нь явуулж л байх газар... уртхан хайлайт олоод үзвэл манай тоглолт ямар болсон талаар төсөөлөл бууна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Oct 05, 2020 1:29 pm

Өглөө хараад ёстой цочсон шт. Уг нь фантаз дээрээ Салах, Арнолд хоёрыг авчихсан, "Салах нь хоёр гоол хийгээд, Арнолд нь клиншит хийчихвэл" гэсэншүү юм бодож байгаад унтсан хүн шүү дээ. Салах ч яахав хийдгээ хийсэн байна билээ, нөгөөх нь л... хаха.

Артэтаг бодоод байгаам. Хагас хамгаалагч нарынхаа чадалд тааруулж тактикаа боловсруулаад байна уу даа гэж. Сая Шеффилдтэй хүртэл ингэж ардаа нухаж тоглоод байхаар үнэн урамгүй байгаам. Гэхдээ нэг гайгүй криэтив нөхөр авчихвал, эсвэл Өзилтэй эвлэрчихвэл гоё болох байх аа. Одоохондоо ч яахав ингээд балиар тоглоод ч болох нь ээ хожоод яваад байвал учиртай.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 1:43 pm

Цогоо wrote:Өглөө хараад ёстой цочсон шт. Уг нь фантаз дээрээ Салах, Арнолд хоёрыг авчихсан, "Салах нь хоёр гоол хийгээд, Арнолд нь клиншит хийчихвэл" гэсэншүү юм бодож байгаад унтсан хүн шүү дээ. Салах ч яахав хийдгээ хийсэн байна билээ, нөгөөх нь л... хаха.

Артэтаг бодоод байгаам. Хагас хамгаалагч нарынхаа чадалд тааруулж тактикаа боловсруулаад байна уу даа гэж. Сая Шеффилдтэй хүртэл ингэж ардаа нухаж тоглоод байхаар үнэн урамгүй байгаам. Гэхдээ нэг гайгүй криэтив нөхөр авчихвал, эсвэл Өзилтэй эвлэрчихвэл гоё болох байх аа. Одоохондоо ч яахав ингээд балиар тоглоод ч болох нь ээ хожоод яваад байвал учиртай.


энэ жилдээ би спорт бет болон футболл фантазигаас рехаб авч байгаа... буруу жилдээ рехаб авчээ ккк... би хэлээд л байгаа энэ жил манайхаас Ваткинс, Грилиш, МкГинн, Мингс 4 юм дуулганаа гээд хэхэ... 3 тойргоос Мингс 2 клин шит 1 гоол, Грилиш 3 гоол, 3 ассист, Ваткинс 3 гоол, 1 ассист, МкГинн 1 гоол, 3 ассист тус тус хийжээ...

whoscored дээр манай давуу тал гэдэг дээр 6, сул тал гэдэг дээр хоосон байна лээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby bayarbat » Mon Oct 05, 2020 1:59 pm

Ганц фэнд нь Баяр хүргэе түүхэн хожил авлаа. Залуу ч баг юм Барклы сайн тоглосон ч олон боломж алдлаа . Миний мэдэх Астон вилла эргэж ирж байх шиг байна (Milner , Barry , Young , Agbo ...) . Грилишийг хархаар шүлс гойжих юм.
Ирэх жил еврод тоглоорой л гэж ерөөе !
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Oct 05, 2020 2:06 pm

bayarbat wrote:Ганц фэнд нь Баяр хүргэе түүхэн хожил авлаа. Залуу ч баг юм Барклы сайн тоглосон ч олон боломж алдлаа . Миний мэдэх Астон вилла эргэж ирж байх шиг байна (Milner , Barry , Young , Agbo ...) . Грилишийг хархаар шүлс гойжих юм.
Ирэх жил еврод тоглоорой л гэж ерөөе !


хэхэ баярлалаа... өмнөх улирал дуусах үед энэ улиралд унахгүй байх зорилго тээж байлаа... улирал эхлэх үед топ 10 мөрөөдөж байлаа... одоо бол нэг нүдээрээ Европын эрх рүү хялайгаастай ккк....

Баркли гоё байнаа... манай багт бол яг араамаараа Грилишийн дараа орох гар гэж хараад байгаа... яг ПЛ-дээ бол Грилишээс ч илүү нэр хүндтэй л дээ... шигшээд аль эрт дуудагдаад эхэлчихсэн... өмнө нь айлын хамгаалалт манай хагасаас Грилишийг онцлоод дабл тийм хийх гэдэг байсан бол одоо нөгөө талд нь Баркли байгаа гэхээр ядаргаа болох нь тодорхой л доо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Tommy » Mon Oct 05, 2020 4:11 pm

баяр хүргэе ээ. шөнө үзэж байхдаа зовлон үзсэн Вилла, үнэнч фанат Баярааг бодохоор за бас яахав ээ... нэг хожигдоо л биз гэж бодогдож байсан... тоглогч нарт ч тиймэрхүү сул тавьсан байдал байсан байж болохийн... түрүүлсний дараа жил шүү дээ
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Oct 06, 2020 1:45 pm



Энийг үзсэн тоглолтыг яг хажуунаас нь үзээд байгаа юм шиг сонирхолтой юм... тэгсэн хэрнээ тоглолт нь жинхэнэ тоглолт биш бэлтгэл ч юм шиг... гоол орохоор л стадионд нөгөө инээдтэй аяаа тавиад бас л хөгжилтэй бичлэг байна хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Oct 07, 2020 9:08 am

Image
Академийн дараагийн од - Жекоб Рамсей /19 настай, СМ, САМ, Фулхамын эсрэг тоглолтод ПЛ-н дебютээ хийсэн/

Хүмүүс манай 1-р багийн амжилтын талаар ярьж байгаа ч андер-18-н амжилтыг тэр бүр анзаарахгүй яваад байгаа... манай академи бас үнэхээр онцгой ажиллаж байгааг дурдах нь зүйтэй... манай СЕО өнгөрсөн жил "андер-18-т тоглодог 18-тангууд, андер-23-т тоглодог 23 настангууд манайд хэрэггүй.... андер-18-д тоглодог 16 настангууд, андер 23-т тоглодог 18 настангууд л хэрэгтэй байна" гэж зоригтой мэдэгдээд тухайн үеийн андер 23-н тоглогчдоо гомдоогоод авсан... тэгээд ч удалгүй тэр үед байсан андер-23-т байдаг 21+ настангуудыг бүгдийг нь явуулсан...

эндээс манай академийн шинэчлэл эхэлсэн байдаг юм... улмаар шинэчлэлийн эхлэл болгож Бирмингэмийн унаган хүү Вестбромын академиас гараагаа эхлэн тодорч улмаар Барса руу яваад байсан Луи Барриг 2 саяар авчирж байв...

Image

Луи Барри /17 настай, Довтлогч/

Одоогоор манай андер-18 баг лигтээ 4 тоглож 4 хожсон үзүүлэлттэй лигээ тэргүүлж байна... мөн саяын цонхоор гайхалтай наймаанууд хийж чадсаныг дараагийн постоор өгүүлнээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests