Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
12%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
2
8%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
12
46%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
35%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 26

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Jun 04, 2021 12:59 pm

За яах вээ яахав хэхэ... манайд ямар учиргүй од болоод загвар магварын нүүр царай болоод явсан хүн байсан ч биш... сугарсан ч яахав ккк манай хүн Ирланд цустай архичин болчихгүй л бол учиргүй загварын од болоод явахгүй байх хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 8:56 am

Image

За манайх хоёр зундаа дараалаад Аргентин Эмилианотой болж байна даа... 33 сая паундаар /7 сая нэмэгдэх нөхцөлтэй/ Норвичийн од залууг өөрийн болголоо... саяын Чемпионшип улиралд 15 гоол, 17 ассист өгсөн байна... өмнө нь ПЛ-ээс унадаг жилдээ мань эр 1 гоол, 7 ассист хийсэн юм байна... харин гоолын боломж үүсгэсэн үзүүлэлтээрээ тэр жилдээ Грилиш, Бруин, ТАА-н ард 4-т бичигдсэн юм байна... доошоо унасан багт байсан гэхэд сайн үзүүлэлт... хамгийн гол нь нөхөр тэр үзүүлэлт нь 1 жилийн аз байгаагүй гэдгээ Чемпионшипт баталчихлаа...

ер нь хараад байхад Францын лиг, Белгийн лигээс од авчирснаас Чемпионшипт өөрийгөө баталчихсан залууг авчирсан нь ПЛ-д илүү үр дүнтэй байх шиг... Манай Ваткинс манайд ирэхээсээ өмнө Чемпиошипийн мэргэн буучийн 2-т багтсан, Кэш бас Чемпионшипт сайн байсан... Конса бас Чемпионшипт сайн үзэж байсан...

Дараа жил Грилиш голд Буэндиа жигүүрт үзэхээр айлыг бас л айлгах нь дээ...

Тэгсэн манайхан Арсеналыг троллдоож эхэлж... манайх танай эсрэг 2 тоглож 6 оноо 2 клин шит хийсэн, өнгөрсөн жил танай шилдэг хаалгачийг авсан, энэ жил танай таргет манайхыг сонгочихлоо гээд л кккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 9:40 am

Image

Манай хүн шигшээ дээрээ ингэж байгаад л найрчихсан бололтой хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 10:52 am

Image

За 6 сарын 5-нд МанСитигийн buy back clause хугацаа дуусч манай хүн албан ёсоор үлдэхээр боллоо... 27,5 саяар нөхдүүд авах боломжтой байсан ч авсангүй... сайн юм боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 11:38 am

Image

За манайхан Жеймс Вард-Проусыг сонирхож байгаа гэнэ... арай амбицтай юу ккк...авчихвал одоо юу ярихав... гэхдээ тэгээд үнэ нь дийлдэхгүй л дээ... нөхөр бол сая Английн шигшээд дуудагдаагүй болохоор одоо байгаа байдалдаа жоохон эргэлзэнгүй байгаа юм уу даа... гэхдээ ТАА гэмтээд нөхөр шигшээд дуудагдахаар болж байх шиг байна...

.................Оли......
Грилиш..................Буэндиа
........МкГинн....Вард-Проус
................Луиз.............

гэж гарвал одоо юу ярихав дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Mon Jun 07, 2021 1:15 pm

Луйз чинь ирэх жилдээ танайд бх юм уу? Сити явахгүй. Буэндиа чинь бас тэр Норвичийг дээшээ гаргадаг улиралдаа багийнхаа МВП бсн бх шүү. Сайн бсн. Тэр үед бас багууд сонирхож бсн ч Норвич дараа жил ПЛд сугараад тэгээд үнэ цэн нь уначих шиг болсон. Ямар ч бсн гурван улирал бол сайн үзлээ. Арсенал сонирхож бга гэхээр нь ирээсэй гэж хүсэж бсн. Тэгсн алдлаа. Буэндиа шиг (Чампионшипт өнгөрсөн улирал тоглосон) тоглогчийг Астон Виллад алдаж бна гэхээр бас цү цү цү л гэж бодогдох юм ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40716
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Jun 07, 2021 2:35 pm

Буэндиаг сонирхож байна гээд л байсан. Манайх яг хэрэг болгож хөөцөлдөөгүй байх л гэж бодох юм байна шт. Үнэхээр авна гэж зүтгэсэн бол Астон Виллад арай ч ингэж алдахгүй байх л даа. Манайхан харин Одегаардыг авах гээд зүтгээд байгаа юм шиг сонсогдсон. Мэдкүэ мэдкү. Сая бол Одегаард тийм ч сайн санагдаагүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 3:52 pm

El Payaso wrote:Луйз чинь ирэх жилдээ танайд бх юм уу? Сити явахгүй. Буэндиа чинь бас тэр Норвичийг дээшээ гаргадаг улиралдаа багийнхаа МВП бсн бх шүү. Сайн бсн. Тэр үед бас багууд сонирхож бсн ч Норвич дараа жил ПЛд сугараад тэгээд үнэ цэн нь уначих шиг болсон. Ямар ч бсн гурван улирал бол сайн үзлээ. Арсенал сонирхож бга гэхээр нь ирээсэй гэж хүсэж бсн. Тэгсн алдлаа. Буэндиа шиг (Чампионшипт өнгөрсөн улирал тоглосон) тоглогчийг Астон Виллад алдаж бна гэхээр бас цү цү цү л гэж бодогдох юм ккк.


Луизыг 27.5 саяар буцааж авах нөхцлийн хугацаа сая 5-нд дууссан... тэгэхээр Сити рүү явахгүй болж байна... манай хүн ч хөгшин царайтай л болохоос сая 5 сард л 23 хүрсэн шд хэхэ... ноднин хавар онцгой байсан... энэ жил яг тэр онцгой тоглолтоо бүрэн гаргаж чадсангүй, жоохон орон гаран байсан... гэхдээ потенциал нь өндөр болохоор дараад байж байхад буруудахгүй... 15 саяд бол олдохгүй л хагас... яахав яг тийм Бразил тоглолтгүй л дээ манай хүн... Лукас Лейвархуу ч юмуу... гэхдээ ДМ-д бол асар хэрэгтэй тоглогч...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 07, 2021 4:59 pm

Цогоо wrote:Буэндиаг сонирхож байна гээд л байсан. Манайх яг хэрэг болгож хөөцөлдөөгүй байх л гэж бодох юм байна шт. Үнэхээр авна гэж зүтгэсэн бол Астон Виллад арай ч ингэж алдахгүй байх л даа. Манайхан харин Одегаардыг авах гээд зүтгээд байгаа юм шиг сонсогдсон. Мэдкүэ мэдкү. Сая бол Одегаард тийм ч сайн санагдаагүй.


Танайх 30+ бид өгсөн гэж байна шүү... манайх 75К цалин санал болгоод авчихаж байгаа бололтой... манайдаа бол бас л том цалин шүү дээ... Олли, Мингс 2 л 75 хавьцаа авч байгаа... тэгээд хамгийн өндөр нь Жак 120К...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Gooner » Mon Jun 07, 2021 8:34 pm

Цалин бол адилхан санал өгсөн, Вилла дараа нь зарвал 10% өгнө гээд авсан юм байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby BLGN » Mon Jun 07, 2021 8:43 pm

Манайх молигодож байгаад Жек Грилиш-г нь дарах гэж байхгүй юу гэсэн чинь тэр нь саяхан гэрээгээ сунгачихсан байдаг. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2901
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Jun 11, 2021 5:06 pm

За Луиз маань Бразилийн шигшээгийн сүүлийн 24 тоглогчид багтжээ... Бразил, Аргентины шигшээгийн залуус тоглож байна гэхээр сайхан байнаа... манай багт Бразилийн шигшээгийн бүү хэл Бразаил тоглогч огт тоглож байгаагүй юм байна лээ... Уэслиг ирэх хүртэл...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Jun 18, 2021 12:10 pm

Image

"Little brother" эргэн ирлээ... 25-тай ид үедээ явсан залуу ингээд 10 жилийн 35-тай ветеран болоод эргээд ирлээ хэхэ... Италийн аварга Интерээс 1 жилийн гэрээтэйгээр үнэгүй ирлээ... Энэ 10 жилийн хугацаанд ПЛ-н аварга, Сериа А аварга, ФА цом, Лигийн цом, ФА шилд, Европа лигийн аврага гээд ЧЛ-н аваргаас бусад бүх цомыг аваад хүрээд иржээ...

Тээр жилийн 1 сарын цонхоор 8 сая паундаар багийн рекорд үнээр Ватфордоос 21 настай хүү ирж байсныг тодхон санаж байна... Тэр улиралдаа хэр тааруухан байсан ч дараа жилээс нь самарч эхэлсэн дээ... МанЮ явахдаа ч Дельф, Барри энэ тэрийг бодвол хэл ам багатай ч явсан даа...

Нөхрийн үүрэг бол тодорхой... сая ЛБ Тейлор, РБ Элмо гэсэн 2 туршлагатай тоглогчоо явуулсан... тэгэхээр багт туршлага хэрэгтэй... нэмээд хэд хэдэн удаа түрүүлж үзсэн "ялагч" сэтгэлгээтэй хүн хэрэгтэй... тэгж байж залууст "ялагч" сэтгэлгээ сууна... мань хүн РБ, ЛБ, Вингер гэсэн 3 байран дээр тоглож чадах болохоор гэмтэлтэй Трезийг ч давгүй орлочих байх...

Носталжик мөртлөө бодлоготой сайхан л наймаа хийлээ... 35 настай ч давгүй л сэлгээ болчих байх... гол нь хувцас солих өрөөнд их нөлөөтэй байх болов уу... Английн шигшээд байсан хүний хувьд манай Англи тоглогч нарт ч нөлөөлөх нь дамжиггүй... сайхан наймаа боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Devil 7 » Fri Jun 18, 2021 1:20 pm

Яанг маань ч зүтгэлтэй , сэтгэлтэй тоглогч л доо...Сүүлд урагшаа хүн аргалж чадахгүй ч зүүн ар дээр хэсэг хөөрхөн л үзсэн..Интер явахад нь худлаа бхдаа гэж бодож бсн чинь тайтл аваад бүр гэрээг нь сунгах санал тавьсан юм бнашд
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Jun 21, 2021 6:44 pm

Image

За Грилиш маань өнөөдөр нэг гараанд гардаг байгаа даа хэхэ...
Гэхдээ ер нь манайд их ашигтай Евро болж байна шүү... Мингс МкГинн 2 маань үнээ өсгөөд авч байна... Грилиш том багт очоод энд байдаг шигээ бөмбөг нэхэж аваад тоглоод байж чадахгүй, тийм тохиолдолд ямар байхыг сая Шотландын эсрэг сэлгээгээр ороод мэдэрсэн байх... Манайд бол айлын 16-руу ойртоод л Грилишийг хайгаад давхичихна шд хэхэ...

Гэснээс Ливерпүүл МкГиннийг сонирхож байна гэсэн мэдээ байна... 50 саяаа өгөөд ав даа л гэе дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Jun 24, 2021 1:29 pm

Image

За манай залуу ямар ч байсан Английн шигшээгийн гараанд гарлаа... 12 дахь минутанд хожлын гоолын дамжуулалтыг өгч өөрийгөө батлан харууллаа... хачирхалтай нь манай хүн талбайд байх хугацаандаа бөмбөгөнд ердөө 32 удаа хүрчээ... тэгсэн энэ нь хаалгач Пикфордын /30/ дараа орох үзүүлэлт юм байх... Тэгээд сэлгээгээр суулгачихдаг... энэ Саутгэйт нээрээ Грилиштэй хувийн асуудалтай байхаа... дараагийн тоглолтонд бараг гараанд байхгүй байхад гайхахгүй шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Jun 24, 2021 1:37 pm

Image

Смит Роу хүүгээ авчихмаар байх юм ккк.... өмнө нь 25 саяын санал өгөөд режектлүүлсэн... одоо 30-г өгөхөөр бэлдэж байна... нөгөө талд Арсенал Стерлинг, Махрез 2-г авах гэж байгаа ч гэнэ үү... хэрвээ тийм бол 35 хавьцаа бараг зарчих байх даа... Угаасаа Арсеналынхан хэзээ л Англи залуусаа учиргүй дэмжээд од болгож байлаа даа хэхэ...

манайх гол нь чадварлаг мөртлөө цалин нь тэнгэрт тулчихаагүй залуусыг авах сонирхолтой... цалингийн цэс доогуур байвал баг маневр хийхэд илүү амар байх болно...

Аа тэр Сака хүү бол яахав дээ... бөмбөг аваад жигүүр лүү жирийдэг хар бол манайд байна хэхэ... академиас ч ийм хүүхдүүд гарч ирж байна .... Смит Роу хүүг авчихвал их хэрэг байна шүү....

Тэгээд хэрвээ хязгааргүй мөнгөтэй байсан бол: Довтолгоонд Абрахам хүүгээ, төвд Туанз хүүгээ, ЛБ дээр Ливерпүүлийн Энди Робертсоныг, тэгээд голдоо Сотоны Вард Проузыг авчихмаар байна ккк....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Thu Jun 24, 2021 1:43 pm

Эмилийг зарахгүй байх өө. Артэтагийн гарын моднуудын нэг шүү дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat Jun 26, 2021 1:34 pm

Image

За манай хүнийг Сити рүү 100 саяар гэсэн шуум асар хүчтэй яваад эхэллээ дээ... одоо тэгээд үнэхээр 100-г өгвөл тэгээд явуулдаг л байх даа хэхэ...

Үнэхээр ПЛ-н баг руу явахдаа тулвал Сити явсан нь дээр л дээ... Пеп гэж гоё философитой дас-н доор тоглоно... очсон жилээсээ л трэбл хийнэ гээд дайрна...

Гэхдээ манай эзэд бол явуулахгүй гэж үзнэ л гээд байна... одоо манайх цалингийн цэс асуудалгүй байгаа юм чинь цалинг нь нэг нугалж өгье гэрээгээ сунгачих гэж нэг хэлж үзэх л юм... гэхдээ Сити бол бараг 300К цалин санал болгох байлгүй дээ ... тэгвэл тэгээд манайх сайхан үдээд явуулчихсан нь дээр...

Санаснаар болдог бол энэ жил нэг эндээ үзээд тэгээд дараа жил л явуулмаар байна... тэр хооронд манай Керни, Бидас, ах дүү Рамси гэсэн залуус сайхан боловсроод ирнэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat Jun 26, 2021 8:17 pm

Image

За Тамми хүүдээ 40 саяын бид бэлдэж байна гэнэ дээ...

Хэрвээ энэ цонхоор Тамми-г авч чадаад, Грилишийг явуулахгүй үлдээж чадвал тэгээд юу ярихав дээ... СБ дээр бол заавал класс хүн авах гээд байх шаардлага алга... Яанг шиг туршлагатай, хэрэгтэй үед ганц нэг удаа гараанаас, хэдэн удаа сэлгээнээс хийгүй үзчихдэг хүн л хэрэгтэй... манай Гэри Кэхилл фрий болж байгаа сурагтай... ганц жил сэлгээнд суучих хүрээд гэвэл хүрээд ирэх л байх даа хэхэ...

тэгээд нэмээд 30+ саяаар Уард Провсыг авчихвал Эмил хүү, Акксел хүү 2-г дараа жилээс болсон ч яахав дээ кккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Eedee » Mon Jun 28, 2021 11:56 am

Буэндиаг авдаг нь Грилишээ явуулах нь тодорхой гэсэн үг биш байсан юм уу тэ, бүрэлдэхүүн зузаарвал ч алах байхдаа танайх.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Jun 30, 2021 4:53 pm

Грилиш маань явах нь бараг л тодорхой болоод байна даа... манайх харин сураг гараад байгаа 88 сая биш ядаж 100 сая авах хэрэгтэй байна... тэгээд Вард Провс, Тамми 2-г авах хэрэгтэй байна даа... Эмил ч яахав манай Бидас, Керни 2-т Эмилийн хэмжээнд тоглох бүрэн потенциал бий...

Яахав өөрийгөө тайвшруулахад ер нь бол Грилиш маань өнгөрсөн жилийг эс тооцвол жил бүр 1-3 сар эмнэлэгт байдаг хүн л дээ хэхэ... дээшээ гарч ирдэг жил хүртэл яг хавар гэмтээд 2 сар орчим эмнэлэгт байсан... аз болоход гэмтлээс ирээд 10 дараалж хожоод ПО-н байр луу ороод ирсэн болохоос... тэрний өмнөх жил улирлын өмнөх нөхөрсөг дээр мөргүүлээд бөөрөндөө гэмтэл аваад бас 2 сар орчим тоглоогүй... тэгээд эмч ингэж их мөргүүлдэг хүн булчингийн массаа нэмэхгүй бол бүр их гэмтэнэ гээд манай хүний бэлтгэлийн горимд өөрчлөлт оруулсан... тэр нь үр дүнгээ өгөөд их аятайхан байгаа... тийм болохоор хүнд бэртэл энэ тэр авахаас нь өмнө том баг руу явуулсан нь дээр байх... тэгвэл манай хүн дээр ирэх ачаалал, алдаануудын тоо ч багасах байх... тэр чинээгээрээ карьерт нь хэрэгтэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Jun 30, 2021 9:05 pm

Image
Манай нэг фен ийм шүлэг зохиож хэхэ...

Jack Grealish

With flowing locks and Alice band
A grin from ear to ear
His name is chanted everywhere
When will this boy appear.

He’s warming up the subs bench
The game is in full swing
The goalie makes an awesome save
Southgate sticks out his chin.

The minutes now are ticking
No goals to talk about
Will it go to penalties
I hear the pundits shout.

We need a goal to calm the nerves
We need to get on track
Who is it they are calling for
Of course it’s Super Jack.
He’s warming up … he’s had the call
The games about to change
Can he make a difference
Needs a goal can he arrange.

Arrange he did … came up the wing
He passed the ball to Shaw
Who passed it on to Stirling
My god the lad did score.

Fantastic now the crowd went mad
Is football coming home
It’s not done yet still time to go
Stay where you are don't roam.

Another pass .. fantastic
Oh Jack your on a roll
He gets the ball it’s awesome now
This boy has got control.

He passes right in front of goal
Hits Harry on the head
That’s it it’s in the net again
We’ve put the game to bed.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Jul 01, 2021 9:22 am

За МанЮ Санчо-гоо авч байх шиг байна... Сити эхлээд Кейнийг 100-р авчихвал энэ жилдээ Грилиш авах мөнгөтэй баг байхгүй болчих байх даа хэхэ... эсвэл Сити нүдээ аниад 200 сая гаргах юм болов уу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Jul 02, 2021 10:58 am

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests