Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
12%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
2
8%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
12
46%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
35%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 26

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Devil 7 » Sun Apr 25, 2021 7:40 pm

Англи Месси болсон шүү дээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun Apr 25, 2021 11:21 pm

УЕФА-н босс Алексадр Сеферин "СуЛигийг санаачилсан нөхдүүдэд арга хэмжээ авах ёстой л" гэж... гэхдээ шийтгэлийн хэм хэмжээний хувьд хамгийн бага нь Английн 6 баг, дараа нь Милан, Интер, Атлетико хамгийн хатуу нь үлдсэн 3 байх ёстой гэсэн байна... яг ямар шийтгэл байхыг хэлэхэд одоо эрт байгаа ч "Бүгд өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой...бид юу ч болоогүй юм шиг байж болохгүй шүү дээ" гэсэн байна...

ямар шийтгэл хүлээлгэхийг харах л үлдэж дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri May 07, 2021 9:54 pm

Өмнөх тойрогт Эвертоныг сэтгэл сэргэмээр тоглож хожсон... Баркли ойрд байгаагүй сайн тоглолтоо үзүүлсэн... Одоо нөгөөдөр ядралттай байгаа МанЮ-г нухчих юмсан даа... Грилиш бэлтгэлд гарсан ч фит болж амжихгүй гэсэн... гэхдээ манайхан Грилишгүй тоглож одоо л жоохон сурах гээд байх шиг байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Mon May 17, 2021 9:47 am

Эми энэ улирал 180 оноо цуглуулсан юм байна. ПЛ ийн түүхэн дэх хоёрт орох үзүүлэлт юм байна. Өчдөрийн тоглолтод Чехийн 178 оноог эвдсэн юм байна. Үлдсэн хоёр тоглолтонд 7с дээш оноо авбал Брэд Фриедэлийн 187 гэсэн рекордыг эвдэх гэнэ. ФРиедэл ч одоо тийм сайн хаалгач байсан билүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 17, 2021 10:01 am

El Payaso wrote:Эми энэ улирал 180 оноо цуглуулсан юм байна. ПЛ ийн түүхэн дэх хоёрт орох үзүүлэлт юм байна. Өчдөрийн тоглолтод Чехийн 178 оноог эвдсэн юм байна. Үлдсэн хоёр тоглолтонд 7с дээш оноо авбал Брэд Фриедэлийн 187 гэсэн рекордыг эвдэх гэнэ. ФРиедэл ч одоо тийм сайн хаалгач байсан билүү.


Фридл аймар байсан шд ээ... манайд л лав 1 улиралд 15 клин шит хийсэн рекордыг эзэмшдэг... гэхдээ манай Эми эхний улиралдаа л тэнцчихлээ... одоо ирэх 2 тоголотын 1-д нь клин шит хийчихвэл манай багийн түүхэн дэх 1 улиралд хамгийн олон клин шит хийсэн хаалгач болно...

Фридл бас ПЛ-т тасралтгүй гараанд гарсан рекордыг эзэмшдэг байх шүү... Сүүлд мөнгөнд болоод Тот яваагүй манайд байсан бол бүр ч удаан тоглох байсан... бас л хийгүй гоё хаалгач.. аймар супер биш ч дундаж багт бол гоёдох талдаа л хаалгач байсан даа...

Гэхдээ манайх ер нь хаалгач тал дээр бол их азтай талдаа шдээ... Яг миний үзэж эхэлснээс гэвэл Сорэнсэн сайн байсан... сэлгээнд нь манараа Скот Карстон байсан... гэхдээ давгүй үедээ давгүй... яг араас нь Фридл ирсэн... Фридлийн сэлгээнд Гузан бас давгүй... Фридлийн араас Шей Гивен байсан... Гивений сэлгээнд Гузан үзэж байгаад доошоо унадаг жил манай үндсэн хаалгач болсон... энэ дундаа хамгийн тааруу нь Гузан юмуу даа... гэхдээ л АНУ-н шигшээд байнга дуудагддаг байсан... Гузаны сэлгээнд Стир бас сайн байсан... гэмтэмтгий байснаас Гузанаасаа бараг илүү байсан...

Чемпионшипт одоо энэ Атлантад галзуураад байгаа Голлини манай гараанд 1 жил тоглосон... даанч хөөрхий идээшиж чадаагүй... уг нь сайн хаалгач... сэлгээнд нь Стир... дараа жил нь Вестбромд байгаа Жонстон зээлээр 1 жил үзсэн... сэлгээнд нь Стир... тэгээд ноднин Том Хийтон... Энэ жил Эми сэлгээнд нь Хийтон...

ингээд бодохоор зарим багийг бодоход манайд хаалгачийн асуудал үнэндээ байсангүй ээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 17, 2021 10:04 am

Сая Паласт ямар харамсалтай хожигдчихов доо... ер нь эхнээсээ илүүрхэж эхлээд бүтэн үе илүүрхээд оноо илүү гараад манайхан эрс тайвширчихлаа... аргагүй залуу багийн сэтгэлзүй юмуу даа... МанЮ-г хожиж яваад нухуулахад нэг их юм бодоогүй... угаасаа МанЮ-г хождоггүй юм... яагаад ч юм сонин, яаж ч сайн тоглосон, МанЮ нөгөө талд яаж ч муу байсан манайх зүгээр л хождоггүй...

харин сая Паласт бол харамсалтай байлаа... одоо нэгэнт үзэх юмгүй болсон улирлын төгсгөлд Грилишийг тоглуулж барьж эрсдэл хийлгүй амраагаад академийн хурц одуудаа тоглуулмаар байна... Ах дүү Рамсей, Дэвис, Чуквемека, Филожин гээд нэг үеэ бодоход манай академи үнэхээр гоё байна шүү... нэмээд Уэслид арай олон ядаж 15 минут өгмөөр байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed May 19, 2021 10:15 pm

Өнөө шөнө Тотын эсрэг манай 17-нгуудаас гараанд гарах сурагтай байна даа... Ямар ч байсан Чуквемека гараанд гарах нь тодорхой байх... Английн хамгийн шилдэг 17 настай хөлбөмбөгч гэгдээд байгаа хүү дээ...

Ард нь Филожин Бедас, "Бяцхан Варди" хочит Луи Барри, Кейн Кесслер 3 дебьютээ хийхэд ойрхон байна... андер 18-д Аарон Рамси галзуу байгаа... манай академи ч юм дуулгахаар байна шүү... энэ хэд маань гараанд гардаг болоод Грилишээ байг гэхэд ядаж Жекоб Рамси шиг тоглодог болчихвол ядаж л олон арван сая паунд хэмнэнэ шүү дээ...

Энэ дундаас Луи Барри маань ёстой ирээдүйн Варди болох нигууртай байгаа... ирэх жил сэлгээнээс тоглоод эхлэх нь тодорхой...
Энэ улирлын стат: 20 гоол
ПЛ2-....................17 тоглолт 13 гоол
Өсвөрийн ФА кап ..5 тоглолт 5 гоол
Андер 18 ПЛ ........1 тоглолт 1 гоол
ФА Кап ................1 тоглолт 1 гоол
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu May 20, 2021 8:23 am

За Тот-ыг хожчих юм шиг мэдрэмж төрөөд байсан үнэн байжээ хэхэ... Грилиш ирэхэд баг шууд л улирлын эхний хагасын тоглолтоо үзүүлж байна гэдэг тун сайн хэрэг...

нэмээд Чуквемека, Бидас 2 хүү 17 насандаа ППЛ-н дебютээ хийлээ... Бидас хүү элдэвтэй байрын Грилишийн багыг санагдуулам тоглолттой харагдлаа... Харин Чуквемекагийн тэр нарийн цохилт шон оноод гадагшаа биш дотогшоо ойгоод орсон бол жинхэнэ мөрөөдлийн дебют болох байлаа...

Одоо Тот сүүлийн тоглолтондоо бүдэрвэл Эвертон Арсенал 2-н нэгт Европа лигийн байраа алдах нь ээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu May 20, 2021 8:46 am

Нэг үеэ бодоход манай академи сайн хүүхдүүд гаргаж байна, багийн эзэд ч бодлогоор гоё дэмжиж байна... Өнгөрсөн жил академийн бүтээгдэхүүн Кенан Девис /ST 22 настай дебют хийсэн/ ПЛ-д тоглож эхэлсэн... энэ жил Жекоб Рамсей /CAM 19 настай дебют хийсэн, 21 тоглолтод оролцсон/ ПЛ-н хал цэрэг болтлоо үзэлцлээ... Сая Филожин-Бидас /Winger 19 нас/, Карни Чуквемека /winger 17 нас/ дебютээ хийлээ... сэлгээнд Кейн Кесслер /RB 19 нас/ гэж хүү байгаад байгаа, хагас жил 1-р багтай бэлтгэл хийсэн...

энэ хэдийн доор Луи Барри /ST 17 нас/, Аарон Рамсей /MF 17 нас/ 2 андер -23-т гялалзаж байгаа... ирэх жилээс сэлгээ рүү ороод ирэх байх... тэгээд энэ 2-н ард нь андер 18-н "хурц од" Рубен Шакпок /ST, 17 нас/, Сил Свинкелс /CB, 17 нас/, Бен Кресин /CM, 17 нас/ нар дараа ээлжээ хүлээгээд байж байна даа...

ирээдүй ч гэрэлтэй байна шүү... хичнээн жил ч нар үзсэнгүйв дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Radiohead » Thu May 20, 2021 9:04 am

Пүү бүгд од юм биш үү :ногоон:

Дорт-ын Беллингам биш юм уу
| +
Villa_Bayaraa wrote:Өнөө шөнө Тотын эсрэг манай 17-нгуудаас гараанд гарах сурагтай байна даа... Ямар ч байсан Чуквемека гараанд гарах нь тодорхой байх... Английн хамгийн шилдэг 17 настай хөлбөмбөгч гэгдээд байгаа хүү дээ...

Ард нь Филожин Бедас, "Бяцхан Варди" хочит Луи Барри, Кейн Кесслер 3 дебьютээ хийхэд ойрхон байна... андер 18-д Аарон Рамси галзуу байгаа... манай академи ч юм дуулгахаар байна шүү... энэ хэд маань гараанд гардаг болоод Грилишээ байг гэхэд ядаж Жекоб Рамси шиг тоглодог болчихвол ядаж л олон арван сая паунд хэмнэнэ шүү дээ...

Энэ дундаас Луи Барри маань ёстой ирээдүйн Варди болох нигууртай байгаа... ирэх жил сэлгээнээс тоглоод эхлэх нь тодорхой...
Энэ улирлын стат: 20 гоол
ПЛ2-....................17 тоглолт 13 гоол
Өсвөрийн ФА кап ..5 тоглолт 5 гоол
Андер 18 ПЛ ........1 тоглолт 1 гоол
ФА Кап ................1 тоглолт 1 гоол
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu May 20, 2021 9:26 am

Radiohead wrote:Пүү бүгд од юм биш үү :ногоон:

Дорт-ын Беллингам биш юм уу


Англид тоглож байгаа гэдэг утгаараа хэхэ... Беллинхэм мундаг ч бас азтай л даа... Нөхрийг 16-тайдаа Бирмингэм ситид бүтэн улирал тоглодог жил Бирмингэм сити санхүүгийн асуудалтай, дээшээ зүтгэх ямар ч амбицгүй байсан... нэмээд фрий баахан гар аваад ирсэнүүд нь огт болохгүй... тэгээд л бүтэн улирал гараа сэлгээнд ээлжилж балбуулаад од болчихсон...

хэрвээ өдийд манайх Чемпионшипт байгаад дээшээ гарах амбицгүй байсан бол энэ хэдэн хүүхдүүдээ гаргачихсан балбаж байгаа хэхэ... даанч тэр тохиолдолд бүгдийг нь том багуудад алдана л даа... тэгээд л Беллинхэм 25 саяар зарагдаад хамгийн үнэтэй зарагдсан 17 настан болсон...
Last edited by Villa_Bayaraa on Thu May 20, 2021 12:49 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby meesh » Thu May 20, 2021 10:39 am

Тотыг нухчихдаг айн, одоо Челсиг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu May 20, 2021 12:58 pm

meesh wrote:Тотыг нухчихдаг айн, одоо Челсиг.


Челсиг бас нухна л гэж үзнэ дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu May 20, 2021 1:19 pm

Image

Манай Олли Лондонд гоолдох дуртай... өчигдөр Тот-ын хаалганд гоолдож энэ улирал 14 гоол хийсэн нь 1 улиралд ПЛ-т Астон Виллагийн төлөө хамгийн олон гоол оруулсан Англи тоглогч болсон юм байна... цовоо хүү дээ... мөн ПЛ-д Виллагийн төлөө гоол хийсэн топ 20 тоглогч дотор ороод ирж... 1 гоол хийхэд 17 руу орж ирэх нь ... харин тэргүүлэгч нь өөр нэгэн академийн бүтээгдэхүүн болох Габби Агбонлахор 97 гоолтой...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri May 21, 2021 8:39 am

Манайх уг нь дээшээ ч үгүй, доошоо ч үгүй болчихсон юм чинь хүүхдүүдээ тоглуулмаар байдаг даанч манай хүүхдүүд энэ бүтэнсайнд Өсвөрийн ФА капын финалд тоглох юм байна... Грилиш гэмтэж арван хэдэн тоглолт өнжөөгүй бол манайх Европа эрхийн төлөө алалцаад л байх байж дээ...

Солилцоо наймааны хувьд Борнмутын 16 настай вондеркид Ажани Бурчаллыг авах гээд ярьж байгаа юм байна... бараг авах байх гэж байна... хүү Борнмутад үлдэхгүй гэдгээ хэлчихсэн байгаа юм байна...

Бас манай скаутууд Франын лигээр эргэлдээд байгаа сурагтай... тээр жилийн Жордан Амави, Жордан Веретут, Жордан Аюу энэ тэр гээд баахан франууд авчирсан... уг нь дандаа сайн залуучууд авчирсан юм байна лээ... даанч сайн тоглуулж чадалгүй доошоо уначихсан... энэ удаад арай өөр байхаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri May 21, 2021 9:54 am

Image

За манай 2 ирээдүйн од энэ бүтэнсайнд Youth FA Cup финалд үзэх нь ээ хэхэ... энэ жилдээ Youth багтаа үзээд тэгээд ирэх жилээс дээшээ гараад ирэх биз дээ... хальт харахаар жижиг нь Шон Райт Филипс шиг, том нь Даниел Старриж шиг харагдаад байх шиг хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Fri May 21, 2021 9:57 am

Царай муутай хоёр баагий байна шт. хаха Старрижийг манай Арсеналын нэг фэн "Хамуутай даага" гэдэг байж билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri May 21, 2021 10:12 am

Цогоо wrote:Царай муутай хоёр баагий байна шт. хаха Старрижийг манай Арсеналын нэг фэн "Хамуутай даага" гэдэг байж билээ.


За тэр царай ч яахав... том од болчихвол царай муутай байсан ч хамаагүй мисс-үүдтэй сууна гэж мэд хэхэ... манай нэг найз дээхнэ үед ФИФА менежер тоглож байхдаа Бекхем, Шевченко энэ тэр гээд баахан шарууд цуглуулцан... яаж байгаан? гэсэн чинь дандаа царайлаг хүмүүсээр баг бүрдүүлж байгаа гэж билээ ккк...

гэхдээ манай энэ 2-н жижиг нь 19-тэй, том нь 17-той гэж байгаа хэхэ... энэ 2-н араас гарч ирэх Барри, дүү Рамсей 2-т л их найдлага тавиад байгаа даа би хувьдаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Fri May 21, 2021 10:20 am

Академиас хүүхдүүд гарч ирэхээр их гоё байдаг юм билээ. Манайхаас одоо энэ Сака, Смит Роув энэ тэр гарч ирээд ингэж сайн тоглоод байхаар нэг л аятайхан санагдаад байгаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri May 21, 2021 10:49 am

Цогоо wrote:Академиас хүүхдүүд гарч ирэхээр их гоё байдаг юм билээ. Манайхаас одоо энэ Сака, Смит Роув энэ тэр гарч ирээд ингэж сайн тоглоод байхаар нэг л аятайхан санагдаад байгаа.


Академийн хүүхдүүд гарч ирээд супер од болохоор бүр ямар гээч хэхэ... Грилиш маань ч маниусыгаа их баярлуулж байгаа даа... сүүлд Агбон маань академиас гарч ирээд зодог тайлтлаа багтаа тоглоод зодог тайлсан... ПЛ-н 97 гоолтой... багийн рекорд... Грилиш энэ 2 манай фенүүдийн хамгийн хайртай төгсөгч... яахав араас нь Ли Хендри, Гарет Барри 2 орох байх хууччуул...

Харин өөр багт очоод ПЛ-н аварга болснууд гэвэл Гэри Кэхилл, Марк Албрайтон байна... дундажууд гэвэл энэ Вестбромын Каллум Робинсон, Ньюкастлын Киаран Кларк... тэгээд Чемпионшипт Барри Баннан, Андрес Вейман, Натан Бейкер, Гари Гарднер, Жонатан Хогг байна...

ингээд хараад байхад сүүлийн 15 жилд /энэ жилийг хасвал/ манай академиас 1 супер од /Грилиш/, 2-3 ПЛ-н хэмжээний од, тэгээд 2-3 ПЛ-н хэмжээний тоглогч, тэгээд Чемпионшипийн төвшний тоглогч 5-6 төрсөн юмуу даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Mojul » Fri May 21, 2021 10:50 am

Цогоо wrote:Академиас хүүхдүүд гарч ирэхээр их гоё байдаг юм билээ. Манайхаас одоо энэ Сака, Смит Роув энэ тэр гарч ирээд ингэж сайн тоглоод байхаар нэг л аятайхан санагдаад байгаа.
Өөр үзэж харах юмгүй хойно доо :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 22, 2021 5:59 pm

Тамми хүүгээ авчихмаар байдаг... даанч манайх довтлогчийн илүүдэлд орчихоод байгаа... Уэсли, Дэвис 2-н ядаж нэгийг нь зарж чадахгүй болохоор шансгүй л байна л даа... Эсвэл Таммиг аваад төвдөө тавиад, Уэслиг сэлгээ болгоод Дэвисийг зээлээр явуулаад Оллиг вингер болгоод үзвэл үзэх л юм... гэхдээ төвийн довтлогчийн байран дээр тоглосон эхний жилдээ 14 гоол, 5 дамжуулалт өгчихсөн залуугаа шууд вингер болгох ч хайран юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby richie_d4 » Sat May 22, 2021 6:30 pm

Манайх үнэлгээг нь их өндөр тавьсан байна лээ шд... Танайх тийм мөнгө гаргах уу?
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 22, 2021 7:14 pm

richie_d4 wrote:Манайх үнэлгээг нь их өндөр тавьсан байна лээ шд... Танайх тийм мөнгө гаргах уу?


Мөнгө нь бол байна... энэ зун наймаанд бас багаар бодоход 100 сая гаргана гээд байгаа... гол нь Уэсли дөнгөж гэмтлээс ирээд байдаг, Дэвис ПЛ-д хөлөө олж эхэлж байдаг... 2-уулаа биерхүү Тамми-тай төстэй тоглолттой... Олли бол өөр төрлийн довтлогч... Гэхдээ Тамми 2-уулангаас нь финиш илүү л дээ... Турк явсан Саматтагийн мөнгө орж ирээд, нэмээд Дэвисийг Чемпионшип рүү зээлчихвэл Уэслиг сэлгээ болгоод, Оллиг жигүүрт тавиад Таммиг авбал авах л юм... гол нь Тамми манай энэ багтай 1 жил тоглоод Смитийн арга барилыг ойлгочихсон болохоор багт уусахад илүү амар байна... Грилиш, МкГинн, Мингс энэ тэртэй найз... уг нь ирвэл шууд л багийн гол цөм болоод явчихна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby richie_d4 » Sat May 22, 2021 8:19 pm

Манайх тохирох үнэ ирвэл явуулахад бэлэн л байгаа байх, сүүлийн үед Харри Кейн-ий наймааны хавчуурганд оруулна гэсэн мэдээнүүд яваад байгаа...
Нэг том нэртэй довтлогч ирчихвэл явахаас өөр аргагүй байх л даа...
Уг нь академийн бүтээгдэхүүн, ирээдүйтэй гээд болдог бол аваад үлдчихмээр л байхын, даанч тэгээд саяхан нэг гэмтээд, эргээд формондоо орж чадахгүй Түхэлд нэг л тоогдохгүй байх шиг...

Маргааш хожигдоод өгвөл Таммигаа хямдхан өгье за... :ногоон: :ногоон: :ногоон:
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron