Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
12%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
2
8%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
12
46%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
35%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 26

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 22, 2021 10:44 pm

richie_d4 wrote:Манайх тохирох үнэ ирвэл явуулахад бэлэн л байгаа байх, сүүлийн үед Харри Кейн-ий наймааны хавчуурганд оруулна гэсэн мэдээнүүд яваад байгаа...
Нэг том нэртэй довтлогч ирчихвэл явахаас өөр аргагүй байх л даа...
Уг нь академийн бүтээгдэхүүн, ирээдүйтэй гээд болдог бол аваад үлдчихмээр л байхын, даанч тэгээд саяхан нэг гэмтээд, эргээд формондоо орж чадахгүй Түхэлд нэг л тоогдохгүй байх шиг...

Маргааш хожигдоод өгвөл Таммигаа хямдхан өгье за... :ногоон: :ногоон: :ногоон:


Тэгвэл хожигдож өгье... харин ярьсандаа байгаарай кккк :RD

Даанч манайх бараг л авахгүй байхаа даа... өөр баг руу л явж таарах байх... ёстой л салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа гэдэг нь болж байх шиг байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby meesh » Mon May 24, 2021 10:13 am

Бавчихдаг айн :RD

Villa_Bayaraa wrote:
meesh wrote:Тотыг нухчихдаг айн, одоо Челсиг.


Челсиг бас нухна л гэж үзнэ дээ хэхэ
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 11:14 am

Грилиш гэмтлээс ирээд гараанаас 2 тоглоод Тот, Челси-г нухлаа... манай хүн 3 сар гэмтээгүй бол Европа эрх авчихаар л байж дээ... дээрээс нь улирлын төгсгөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ингэж тоглож байна гэдэг улирлын эхэнд байсан форм маань бодитой байжээ гэсэн үг...

Өнгөрсөн зун манайх Вердерийн Милот Рашикаг авах гэсэн чинь нөхөр "Тийшээ очиж Релегешн баттлд ормооргүй байна" гэж томорсон... гэтэл нөхрийн баг сая доошоо уначихжээ хэхэ... манайд ирээгүйдээ харамсаж байгаа байх даа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Жавхаа » Mon May 24, 2021 12:02 pm

:beer
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Mon May 24, 2021 12:34 pm

Эми фэнүүдийн шилдэг тоглогч болжээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon May 24, 2021 12:38 pm

El Payaso wrote:Эми фэнүүдийн шилдэг тоглогч болжээ.
Өчигдөр клиншит хийчхээсэй гэж их л бодлоо доо. Хайран юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 4:24 pm

Цогоо wrote:
El Payaso wrote:Эми фэнүүдийн шилдэг тоглогч болжээ.
Өчигдөр клиншит хийчхээсэй гэж их л бодлоо доо. Хайран юм.


болохоос аргагүй дээ... фенүүд бол Эми-д аймар хайртай шд... нөхөр өөрөө их гоё эерэг vibe-тай л даа...

яг нарийн статыг мэдэхгүй байна... бараг л манай нийт онооны 1/3-г мань эр хувийн ур чадвараараа олж ирсэн байх хэхэ... бараг л тоглолт бүрт 1-2 үлгэрийн хаалт хийдэг хүн шүү дээ хэхэ...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 4:28 pm

Эми энэ жил ПЛ-н хаалгач нар дундаас тоглосон минутаараа 1-т, Клин шитийн тоогоор 2-т, хийсэн сэйвийн тоогоор Вестбром, Шеффилд 2-н хаалгачийн ард 3-т /энэ бас л мундаг үзүүлэлт байна/...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 5:54 pm

За улирал дуусахаар Росс Баркли нутаг буцаж, гэрээ нь дуусч буй Том Хийтон, Элмо, Нэйл Тейлор 3 багаас явах нь дээ... одоо бодоод байхад манайх Чемпионшипт байхдаа хямд мөртлөө давгүй наймаа хэдийг хийжээ... Элмо-г 1 саяар, Жон МкГиннийг 2,5 саяар, Кортни Хаус 3 саяар гээд тун аятайхан наймаа хэдийг хийжээ...

Харин том дүнтэй наймаанууд Мингс 20 сая, Уэсли 22 сая, Луиз 15 сая, Конса 12 сая, Таргетт 11 сая, Накамба 10,5 сая, Эл Гази 7 сая орчим... энэ дундаас үнэндээ хүрээгүй нь ганц Уэсли л байна даа... гэхдээ яг формоо олж байтал аймар гэмтчихсэн... карьер нь дуусаагүй нь их юм даа... одоо ирэх жил эвтэйхэн тоглуулж байгаад арай ачаалал багатай лиг рүү 5-8 саяар явуулчихвал хэн хэнд нь хэрэгтэй болох байх даа... гэхдээ залуу хүүхэд тэсрэлт хийхийг хэн байг гэхэв... Мингс Английн шигшээд дуудагдсан... Луиз Бразилийн шигшээд дуудагдсан...

энэ хэдээс Конса 23 тай, Луиз 23-тай гэхээр бас сайн наймаа болж... нэмээд Таргетт багийн энэ жилийн хамгийн амжилт нь ахисан тоглогч болсон... Конса, Таргетт 2 Английн шигшээд дуудагдахад холгүй байгаа л гэж бодож байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 9:27 pm

За Баркли /100К/, Элмо /43К/, Хийтон /47К/, Тейлор /39К/ 4 явснаар манай цалингийн цэсэнд нийт 230К орчимын зай гарах нь ээ... нэмээд Ловр Калинич /38К/, Лансбури /41К/ 2-г рилиз хийгээд, Хуриханыг /42К/ Хунгуудад зарна гэж үзвэл нэмээд 120К цалингийн зай гарах нь... бүгд нийлээд багаар бодоход 350К цалин гэдэг нь Грилиш шиг 120К авах хэмжээний 3 тоглогч авах зай гарч байна... гэхдээ манайх сайн тоглогчийг үнэтэй авч болох ч цалингийн цэсээ огцом өсгөхгүй гэсэн бодлого барьж байгаа... үр дүнгээ ч өгч байна...

манай Конса гэхэд 8К цалин авдаг байсан... сүүлд саяхан 32К болсон... хажууд нь Мингс 70К авдаг... тэгээд зэрэгцээд тоглохоор Конса нь Мингсээсээ илүү тоглож харагддаг юм хэхэ...

Сүүлд бол Баркли 100К авдаг мөртлөө манай академийн Жекоб Рамсейгаас /2К/ илүү гарч шалихгүй байх жишээтэй...

Хэрвээ зээлээр явсан Гилбертийг /38К/ зараад РБ байран дээр сэлгээний тоглогч авалгүй академийн од Кейн Кеслерийг /1,8К/ тоглуулж эхэлбэл дахиад л хэмнэлт гарах нь... ингээд бодохоор академи сайтай байхын хэрэг санхүү талаасаа үнэхээр их юм... гэтэл академийг авч явах зардал нь хөөрхий шалидаггүй л юм билээ...

Нэмээд энэ жил манай багийн дундаж нас 25 нас гаран буюу ПЛ-тээ Фулхэмийн араас 2-т орж байгаа нь бас нэгэн сайн үзүүлэлт байна... ирэх жил бүр ч залуужих байхаа даа...

сүүлд Челсигийн эсрэг гараанд гарсан багийн хамгийн ахмад нь 1992 онд төрсөн Эми Мартинез байсан бол талбайд гарсан хамгийн залуу нь сэлгээгээр орж ирсэн 2003 оны 10 сард төрсөн Керни Чуквемека байжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2021 9:38 pm

Бристол Роверсын академиас Брдэли Бурроус гэж 13 настай хүүг авчээ... айхтар тэсрэлттэй вингер юм байх... шуугицгаагаад л байна... бодвол их ирээдүйтэй хүү юм байлгүй... ирээдүйн Грилиш болох болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue May 25, 2021 11:32 am

За манай хүүхдүүд Вилла Парктаа 4000 үзэгчдийн өмнө Ливерпүүлийг 2:1-р хожиж Андер-18 ФА цомд түрүүлжээ...

Image

Манай андер 18 баг лигтээ өмнөд бүсийн 4-т орсон ч ФА цомд түрүүллээ... яагаад гэвэл манай андер-18-н "одууд" ихэнх нь андер 23 буюу ПЛ-2-т, зарим нь бүр 1-р багийнхантай бэлтгэл хийдэг учир яг андер 18 улирлын тоглолтод тэр бүр байнга ороод байж чаддаггүй...

харин ФА цомд тал талаас эргэж цуглаад тоглоод байдаг...

ФА цомд:

3-р шат Рийдинг 3:4 Вилла
4-р шат Брайтон 0:3 Вилла
5-р шат Бартон 0:9 Вилла
Шөвгийн 8 шат Ньюкатсл 1:6 Вилла
Хагас шигшаа шат Вестбром 1:4 Вилла
Шигшээ тоглолт Ливерпүүл 1:2 Вилла

Андер 18-таа бууриа сахиж үлдсэн довтлогч Брэд Яанг маань ПЛ-2-т тоглож байгаа багийн анд Луи Барритай хамт урд тоглож хожлын гоолыг оруулж МОТМ болжээ...

Тоглолтонд 1-р багтай бэлтгэл хийж байгаа хүүхдүүдээс Кейн Кеслер /РБ/ багийн ахлгачаар орж, Керни Чуквемека /вингер/гараанд гарсан бол ПЛ-2-т тоглож байгаа Луй Барри /довтлогч/, Аарон Рамсей /СМ, САМ/ 2 багтайгаа нэгдэж тоглосон байна...

Бас андер 23-т байгаа Доминик Реваны дүү Себ Реван андер 18-н гараанд, ЛБ байрлалд тоглосон бол төвийн хамгаалалтанд Голланд хослол болох Сил Свинкелс, Ламаре Богард нар тоглож, Сити-гийн академиас ирсэн Линдлей, Энэтхэгийн ирээдүйн од гэгдээд байгаа Арьяан Раики нар төвийн хагас дээр тоглолоо... харин Чуквемекагийн эсрэг талын жигүүрт тоглолтын эхний гоолыг оруулсан Бен Крисен тоглолоо... Бен хүүг манайх өнгөрсөн зун Ливерпүүлтэй өрсөлдөж байж багтаа авч байсан...

Хөгжилтэй нь манай хүүхдүүд шүгэл дугараад ялалт байгуулангуутаа бүгд хувцас солих өрөө рүүгээ гүйлдээд явчихаж... үзэгчид гайхаад хүлээж байтал хэсэг хугацааны дараа бүгд утсаа бариад гүйлдээд гараад иржээ хэхэ... одооны хүүхдүүд үү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue May 25, 2021 1:33 pm

Image

whoscored сайтын улирлын дундаж үзүүлэлтээр ПЛ-н шилдэг 11-г жагсаасан жагсаалт... манай 3 багтжээ... Эми, Грилиш, Оли...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 29, 2021 1:29 pm

За Грилишийг Сити 100 саяар авна гэсэн шуум маш хүчтэй яваад байна... Манай хүн өөрөө МанЮ-гийн нэг фений пост дээр лайк дарсан гээд хэл ам яваад байна... одоо тэгээд аль нь ч байлаа гэсэн үнэхээр 100 саяын бид хийвэл тэгээд зардаг л байх даа...

манай хүн 100 саяар зарагдвал 100 сая хүрсэн анхны Англи тоглогч болох нь... санаснаар болдог бол энэ жил цалинг нь нугалж өгч авч үлдээд, дараа жил 100 саяар зарчихмаар байх юм...

Зөрөөд 30 саяар Буэндиаг, сая явсан Хийтоны оронд сэлгээний хаалгачаар Тоттенхамаас чөлөөт агент болсон Газзанига, Бөрнлигийн залуу вингер Двайт МкНейлийг 30 орчим саяар авна гэсэн шуум байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Boldono » Sat May 29, 2021 1:36 pm

100 ч арай сэрүүднээ сити авбал аваг.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 29, 2021 1:46 pm

Гэхдээ одоо манайх Грилишийг явуулбал багийн хөгжлийг дахиад 1 жилээр ухраах эрсдэл байна...

Сүүлд манайх Грилишгүй 12 тоголт хийснээс 6 хожигдож 3 тэнцсэн байна... манай хүн ирээд 3 тоглоход 2 хожиж 1 хожигдсон... хожихдоо Тот, Челси 2-г хожсон... хэрвээ манай хүн тэр 12 тоглолтод байсан бол ядаж 3 ялалт нэмэгдэх байсан гэж бодвол манайх Европа лигийн эрхээ хангалттай авах байжээ...

Тэгэхээр хэрвээ Грилиш ирэх улиралд багтаа байгаад бэртэлгүй байвал манайх энэ жилийн Вестхэм шиг топ 4-рүү ч дайрах боломж байна... харин манай хүн яваад өгвөл зөрөөд 200 орчим саяар баахан залуус авчраад үзэлцэнэ... ёндоо байвал Европа-гийн төлөө үзнэ, барахгүй бол тэгээд дараагийн дараа жил дайралт хийх ёстой болно...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sat May 29, 2021 3:51 pm

Image

Жак Грилиш энэ жил ПЛ-д хамгийн олон буюу 110 удаа эсрэг багаасаа алдаа авчээ... жагсаалтын 2-т байгаа хүн Вилфред Заха 88 байна... гэхдээ Грилиш гэмтлийн улмаас 3 сар тоглоогүй... хэрвээ тоглосон бол 200 руу дөхөх байжээ хэхэ...

Ингээд бодохоор манай хүн эрүүл мэнд, карьерээ бодвол ер нь Сити явсан нь дээр юм байна даа... тэгвэл зодуулах нь арай багасах байх... эсвэл манайх Грилиш шиг чадвартай багаар бодоход 2 хүн авчирвал энэ 110 гэдэг тоо ядаж 60 руу буух байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun May 30, 2021 12:14 am

За нөгөө "алдарт" Брентфордынхон дээшээ гараад ирж дээ... дараа жил нөхдүүдтэй дахин тулах нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun May 30, 2021 12:19 am

За Сити буцааж авах нөхцлөө ашиглаж Дуглас Луизыг 27,5 саяар авах магадлал өндөр байна л гэж .... хэрвээ тэгээд явбал 15-аар аваад сайхан хөгжүүлээд буцаагаад өгөх нь дээ... Гэхдээ манай хүн бүр ч тийм орлуулашгүй хүн биш л дээ... байранд нь Накамба, МкГинн, Сансон 3 хангалттай тоглоно... нөхрийг явж магадгүй гээд л Сансоныг авсан л даа... гэхдээ энэ жил дөнгөж 23 хүрч байгаа, Бразилийн шигшээгийн гарааны залуу гэхээр уг нь бол 40 сая хүрэхээр л залуу даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Sun May 30, 2021 10:10 pm

Image

Жак Грилиш үлдэнэ гэнэ дээ... Английн шигшээгийн цугларалт руу явахаасаа өмнө манай хүн багийн эзэдтэй уулзаж... тэгээд тохироогоо хийсэн бололтой... Грилиш дээр ирсэн бүх саналыг режект хийнэ л гэж... за ашгүй дээ... үнэ хүргээд зарахад хэзээд оройтохгүй...

харин энэ наймааны цонхоор өнгөрсөн 2 жилийнх шиг гаргах 100 сая байхгүй гэсэн яриа гарч... гэхдээ 50-60 саяыг бол гаргачих байх... гэхдээ 100 саяыг зарцуулна энэ тэр гэхээр л багууд үнээ нэмээд тэнгэрийн үнэ нэхээд суучихдаг... тиймээс чимээгүй л байсан нь дээр...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Jun 01, 2021 9:17 pm

За Евро 2020/21-д тоглох багууд өнөө шөнө тодрох нь...

Манайхаас Английн шигшээгийн урьдчилсан бүрэлдэхүүнд Олли Ваткинс, Жак Грилиш, Тайрон Мингс нар багтсан...
Харин Голландын урьдчилсан бүрэлдэхүүнд карьерийнхаа хамгийн амжилттай улирлыг үдсэн Анвар Эл Гази багтсан байгаа...
Мөн Шотландын шигшээ багийн ахлагч, өнгөрсөн оны Шотландын шилдэг тамирчинаар тодорсон Жон МкГинн нар байна...

Эндээс Жон МкГинн, Жак Грилиш, Тайрон Мингс 3 бол найдвартай... Харин Олли, Анвар 2 эргэлзээтэй... гэхдээ МанЮ-гийн Грийнвүүд гэмтээд хасагдаж байгаа болохоор манай Оллид бага ч гэсэн боломж гарч байна гэсэн үг...

Анварын хувьд 50/50 хувьтай байна... Гэхдээ Голландчуудаас шигшээ багт нь ПЛ-д тоглодог 2 довтлогч/вингер багтсаны нэг нь манай хүн болохоор миний хувьд бол шигшээдээ багтах магадлал нь 51 хувь гэж бодож байна...

Евро-гоор дэмжих багтай, харах тоглогчтой байх нь дээ... сайхаан сайхан... Англи, Шотланд, Голланд 3-г дэмжээд кэвтчий ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Jun 02, 2021 9:21 am

За таамаглаж байсан ёсоор Олли маань хасагдаж Грилиш, Мингс 2 үлдлээ...

хачирхалтай нь Фрэнк Дэ Боер ПЛ-н 2 одоо үлдээх шийдвэр гаргажээ... Тот-н Бэргвин, манай Эл Гази 2 сүүлийн 26-д багтсангүй... ПЛ-д энэ улиралд 28 тоглож 10 гоол хийсэн вингер хэрэггүй л юм байлгүй дээ... хачирхалтай шийдвэр байлаа...

За тэгээд дэмжих баг 1-ээр хасагдаж, Англи, Шотланд 2-оо дэмжихээр боллоо хэхэ... Группээсээ хөтлөлцөөд гарах болтугай хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Fri Jun 04, 2021 12:01 pm

Image

Манай хүн загварын ертөнцөд хөл тавьжээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby El Payaso » Fri Jun 04, 2021 12:04 pm

Англи залуус ингээд ирэхээрээ л сугардаг даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Fri Jun 04, 2021 12:50 pm

Англичууд гаруудыг аймаар хөөргөх юм аа. Манай Букаёг магтаад бүүр тэнгэрт гаргах нь.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron