FC BARCELONA "Més que un club" 2018/19

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Могжоохон » Tue Aug 14, 2018 4:47 am

Image
Шинэ улиралын сэдэв нээлээ :gold :gold :gold :gold :gold :gold

Өнгөрсөн 2017-2018 оны улиралд Валвардегаар удирдуулсан. Энэ жил ч удирдуулна. Тэгээд манай баг Аваргуудын лигийн шөвгийн наймд гэртээ Италийн Ромаг эхний тоглолтондоо 4-1 харьцаатай хожиж, ялалтаа халааслачихсан байсан. Даанч хариу тоглолтонд Италийн тэнгэр блаугранаг ивээгээгүй, 3-0 харьцаатай хожигдож Аваргуудын лигээс сурсан дуугаа дуулаад буцсан даа. Энэнээс өмнө, улиралын эхэнд Испаний Супер цомд ираал мадридад хожигдсон. За даа, энэ жил ч явахгүй нь дээ гэж байтал Ла Лигт 37 тоглолт дараалан хожигдолгүй яваад түрүүлсэн (Эль Классикод 1 хожиж, 1 тэнцсээн бас). Копа Дель Рей цомын финалд Севияаг 5-0 харьцаатай хожсон. Яах вэ, бас ч гэж даабл хийчихсээн :gold :gold

ДАШТ-д Барселонад данстай 14 хөлбөмбөгчин оролцож, дөрөв нь медальтай ирсэн. УМТИТИ, ДЕМБЕЛЕ :gold , РАКИТИЧ :silver , ВЕРМАЕЛЕН :bronze

Клубын домог Андрес Иньеста маань гэрээ дуусч, Японы Виссель Кобе багт нэгдсэн. Тэнд Подолскитой хамт лааж байх шиг байна лээ



Лукас Динье, Ерри Минья, Андре Гомеш гурав Эвертон руу хөтлөлцөөд явсан бол, Жерар Делофью Английн Уотфорт руу, Алейш Видал Севияа руу буцсан. Лорд Паулиньо Хятадын Гуанжу руугаа зээлээр буцаад явсан. Харин АРТУР МЕЛО, КЛЕМЕН ЛЕНГЛЕТ, МАЛКОМ, АРТУРО ВИДАЛ нарыг одоогоор зуны солилцоо наймааны цонхоор аваад байна.

Image
Иньеста явсанаар ЛЕО МЕССИ багийн ахлагч болсон. СЕРЖИО БУСКЭТС 2-р ахлагч болсон бол ЖЕРАР ПИКЕ 3-р ахлагчийн үүргийн аваад байна. Харин СЕРЖИ РОБЕРТО багийн 4-р ахлагч болсонд их сэтгэл хангалуун байгаа. Хөөрхий, ийш тийшээ явах боломж байхад эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр ахлагч боллоо. Клубын домгийн хэмжээнд дурсагдах гавъяа бүтээгээсэй :gold

За за тэгээд манайхан сайхан хөгжүүлээд явчихна биз :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby storm » Tue Aug 14, 2018 1:35 pm

Шинэ улирлын мэнд хүргэе.

Супер цомд түрүүлж улирлыг угтаж байна. Шинэ авсан залууст хугацаа хэрэгтэй Барсагийн тоглолтонд уусна гэдэг тийм амар биш авьяас чадвар, хөдөлмөрлөх хэрэгтэй. Бүгд сайн тоглоод гялалзана гэж найдвах бас хэцүү.

Дэмбээг сайн тоглосон гэж магтсан байсан. Хэдий төдийлөн тоглоогүй ч ДА-д шигшээ багтайгаа явсан нь их бэлтгэлжил болж бусдаасаа туршлага хуримтлуулсан биз.

Авсан наймаанууд их таалагдаж байгаа багт хурд нэмнэ. Багийн нас яваад удаан болсон тэр талыг нөхөх нь дамжиггүй. Үнийн хөөстэй ийм үед боломжийн үнээр залуу тоглогчид авсан гэхээр Абидалийн ажлыг үнэлэж болохоор.

Миний бодлоор зүүний ар болон Суарэз-ыг сэлгээнд суулгах тоглогч л үлдлээ. Уг нь Суарэз хувийн бэлтгэл хийгээд өөрөө их л хичээж байгаа даа. Манай нэг найз хэдий Суарез гоол хийхгүй ч түүний бөмбөггүй тоглолт танай багт асар тус хүргэх юм даа гэж үнэлж билээ.
Би Монгол дахь Барселона групп-т боломжоороо тоглолтуудыг шууд лайв хийж байгаа шүү. Тэнд нэгдээд тоглолтоо үзчихэж байгаарай. Хагасайнд нээлтийн тоглолтыг лав лайв хийнэ.ImageImage

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Tue Aug 14, 2018 3:59 pm

За гоё шүү, тансаг л нээж, ккк, хамгийн сүүлд үлдэх нь гэж харж байлаа. кк.

Суарез нээрээ ёстой түй ч формгүй байна лээ дээ, яаж энэ хүнтэй бүтэн улиралыг өнгөрөөнө дөө, жоохон турах байгаа, ядаж.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Алтангэрэл » Wed Aug 15, 2018 2:09 pm

Бот шиг л нээсэн байна шт кк

Суарес нас яваад бүдүүн Роналдо шиг болох байхаа.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: FC BARCELONA

Postby Галмандах » Wed Aug 15, 2018 11:00 pm

Вьетнам бот-аар сэдэв нээлгээд маниус үнэн ажилгүй юмаа :ногоон:
Артур шиг Шави стилийн СМ байж чадах уу?

Sent from my SM-J710F using Tapatalk
Last edited by Могжоохон on Thu Aug 16, 2018 4:48 am, edited 1 time in total.
Reason: За жоохон янзалчихлаа шүү хха
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby 21Grams » Thu Aug 16, 2018 2:11 pm

Энэ могжоохон хүү чинь сэтгэл хувирсан. Арсэнал боллоо гээгүй билүү. Би буруу санаж байна уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby orangeman » Thu Aug 16, 2018 2:58 pm

Ийм даруухан нээх байсан бол би нээдэн байж :D

Намайг нээсэн улирал 6-н цом хүртэж байж билээ :sup:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Могжоохон » Thu Aug 16, 2018 11:13 pm

21Grams wrote:Энэ могжоохон хүү чинь сэтгэл хувирсан. Арсэнал боллоо гээгүй билүү. Би буруу санаж байна уу?

Эмо бацаан мангартаж л байхгүй юу :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby turuue » Sun Aug 19, 2018 3:22 am

Сайн уу, манайхаан!

Зунжин зугаалж зугаалж одоо сайхан төвхнөөд байж байна. Одоо наймааны болон сар болгоны тоглолтуудын тоймууд оруулаад идэвхтэй байна аа.

Зуны наймаанууд үнэхээр сайхан болжээ. Өнөөдрийн тоглолтын сэлгээнд байгаа тоглогчдоо харсан чинь л бас л гоё байна ш дээ. Түрүү улиралтай харьцуулшгүй, бүтэн улирлын ая даагаад гарчихаар бүрэлдэхүүн байна аа.

Image

Дэмбэлэ гараанд. Супер цомд үнэхээр мундаг тоглосон байна лээ. Сэржи дундын шугамд гарсан байхыг бодоход Дэмбэлэг зүүнд л тоглуулах байх даа. Шинээр авсан Малкомын хайлайтыг харахад Дэмбэлэтэй адилхан баруун жигүүрээс найруулга хийдэг их төстэй харагдаад байсан чинь сая Гампер үзэхэд Дэмбэлэг бодвол арай директ тоглолттой гүйлт сайтай санагдсан. Хэт төстэй стильтэй байвал зэрэг тоглуулахад хүндрэлтэй санагдаад хэн нэг нь флопдож магадгүй санагдаад байсан.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby turuue » Sun Aug 19, 2018 6:50 am

Лигийн нээлтийн тоглолт сайхан боллоо. Мэсси минь хэдэн ч рольд зэрэг тоглоод байгаа юм бүх юмаа л хийдгээрээ хийлээ. Үг Ариунболд, ая Ариунболд, дуучин Ариунболд гэдэг шиг л бүгдийг нь л хийх юм. Гүний найруулга, довтолгооны найруулга, дрибль, дамжуулалт, прэссинг эвдэх, тоглолтын темп барих, гоолдох гээд үнэндээ л чадахгүй юм алга. Бүх цаг үеийн шилдэг тоглогчоо бүр багаас нь өндийхийг үзээд одоо бүр ахмад тоглогч болоод багаа ахлаад тоглохыг харж байгаа бид үнэхээр азтай шүү. Дахиж ийм тоглогч бид энэ насандаа үзэхгүй ээ.

Сэмэду, Дэмбэлэ хоёр потенциалаа харууллаа. Гэхдээ бас эгзэгтэй моментууд дээр илт туршлага дутаж байна. Дэмбэлэ хэд хэдэн сөрөг дээр дамжуулалтын хангалттай зайтай байсан ч хэт түргэдээд айлын хамгаалагч руу бөмбөгөө өгчхөөд байлаа. Түрүү жилээ бодоход хамгаалалтанд болон довтолгоонд бөмбөггүй гүйлтүүд сайн хийж идэвхтэй байсан нь онц сайн. Сэмэду бас айлын тоглогч шахаад ирэхээр зарим үед сандарч шаардлагагүй үйлдэл хийгээд айлд хэдэн довтолгооны боломжууд бэлэглэсэн ч хурдаа ашиглаад алдаагаа дор дор нь засаад явлаа. Хэн хэн нь ворлд класс болох боломжтой авьяатай тоглогчид. Дэмбэлэ энэ улирлыг бэртэл гэмтэлгүй давчих хэрэгтэй. Харин Сэмэдугийн хувьд байрлал дээр нь Сэржи Робэрто байхаар дураараа олон минут тоглох боломжгүй нь асуудалтай юм. Яг одоо бол яалт ч үгүй Сэржи илүү байна, гэхдээ Сэмэдуд боломжоороо олон минут өгч байхгүй бол чадвар нь таазандаа тулахгүй гацчихвал бас харамсалтай.

Суаресийн бөмбөггүй тоглолт онц, бөмбөгтэй тоглолт маш муу. Гэхдээ сайн тал нь өөрөө ч тэрийгээ сайн ойлгоод бөмбөгөө удаахыг хүсэхгүй шуудхан л хажуу тоглогч руугаа гаргахыг хичээгээд байлаа. Бөмбөггүй гүйлтүүд нь Суарес шиг мундаг 9 номер маш ховор байдаг. Одоо тэр давуу талаа л голлож ашиглаад, бөмбөгөө өөртөө удаахгүй, биед амар хөнгөн тоглохыг хичээх хэрэгтэй байх.

Ракитич ингээд Бүскэтсийн зүүн талд тогловол хамаагүй гоё дамжуулалтууд гаргах юм байна аа. Баруун хөлтэй болохоор зүүн жигүүрээс яг гоё таарч байгаа байх.

Жилийн өмнө Ла Лигийн нээлтийн тоглолтонд Лука Динье, Дэнис Суарес, Алеш Видал гэсэн сэлгээ оруулж байж. Харин энэ удаа Коутиньо, Артур Мэло, Артуро Видал. Огцом сайжирчээ.

Зуны аялан тоглолтын тойм үзэхэд Рафинья мундаг байжээ. Пүүч гээд бацаан бас лаг лаг скилл үзүүлж. Спөрсийн эсрэг Эриксэнг цэв цэвэрхэн сомбреро эдр хийгээд. Сая бас Гампер дээр гоё л харагдаж байна лээ. Богино зайд маневр үнэхээр сайтай.

Б багаас Аленъяд энэ жил олигтой минут олдохгүй бололтой. Түрүү жил Мэссигээс урагшаа бөмбөг удирдаж залах хүнгүй болчхоод байсан үед мань хүний скиллсет гоё тохирох байсан байх. Харин одоо Дэмбэлэ, Коутиньо, Малком, Артур орж ирээд энэ ачааллаас хуваагаад эхлэхээр Аленъяд минут өгөх хүндхэн л санагдаад байна.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Цоомоо » Sun Aug 19, 2018 10:06 am

Uneheer Messi bugdiig hiisen bnaa.
Goal, shon, hondlovchoos gadna key pass, shuud goal blhr pass, dribble uud gd.
Coutinho sain tuslah bh.
Tsaanaa l oor yum.
Suarez buyu 9 nomer l Barca -n ene season sul tal blh bhda.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby storm » Sun Aug 19, 2018 4:17 pm

Нөөц зузаарна гэдэг урт улиралд амжилт гаргах том түлхүүрүүдийн нэг шүү. Сэлгээнүүд итгэл төрүүлээд гоё байна.

Суарез хэрэг алгаа хамтрагчдынхаа хурдыг нь гүйцэхгүй, дамжуулалт муу бараг шулуун өгсөн бөмбөгийг тогтоож чадахгүй шахуу л байна.

Айлын хаалагч мундаг2 хаалтууд хийсэн шүү.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby storm » Sun Aug 19, 2018 4:17 pm

Нөөц зузаарна гэдэг урт улиралд амжилт гаргах том түлхүүрүүдийн нэг шүү. Сэлгээнүүд итгэл төрүүлээд гоё байна.

Суарез хэрэг алгаа хамтрагчдынхаа хурдыг нь гүйцэхгүй, дамжуулалт муу бараг шулуун өгсөн бөмбөгийг тогтоож чадахгүй шахуу л байна.

Айлын хаалагч мундаг2 хаалтууд хийсэн шүү.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1614
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Mon Aug 20, 2018 10:57 am

Мэссигийн ФК янзтай...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Могжоохон » Mon Aug 20, 2018 7:17 pm

Тоглолтын "өндөр гэрэл"
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Бороо » Tue Aug 21, 2018 9:57 am

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Wed Aug 22, 2018 9:31 am

ПСЖ манай Ракитчийг сугалчих гээд үзээд байна. Одоо байгаа скуадад хагас дээр бол хамгийн гол хүн нь, хамгаалалтанд сайн оролцдог, хэрэгтэй үед сайн цохьдог гээд л фенүүдийн хайртай тоглогч болсон.

Гэхдээ 30 гарч байгаа хүнд 100 сая гэвэл яахав болохгүй биш бодож үзэх л юм. Нэгэнт Видал гэдэг нөхрийг дунд авчихснаас хойш, Видал/Роберто/Рафинна - Артур/Коу/Денис гээд дунд бол үнэхээр зузаан болсон. Тэгчихээд бас дунд өөр хүн сонирхоод байгаа, Погба, Рабиот тэгээд голланд бацаан гээд. Энэ жилдээ орлох хүн авдаггүй юмаа гэхэд дараа жилээс тэр голланд бацааныг аваад ирвэл болж л байна.

Рафиннаг ч бараг явуулж байх шиг байна, уг нь гоё формтой байсым сан. Даанч одоо гараанд байтугай заменд суух ч зай бага болоод байгаа үед явуулсан нь л дээр байхдаа. Пако бас явах нь тодорхой. Денис харин яах юм байгаан, бас л заменд ч багтах зайгүй байгаа явуулчихсан даа ч яахав. Тэгээд доороос Аленка, Пүйг энэ тэрд боломж олгосон нь дээр байхаа. Гэснээс Пүйг нээрээ хөөрхөн тоглодог юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Алтангэрэл » Wed Aug 22, 2018 11:17 am

Тиаго Рафа 2 тэгээд нүгэлтэй олон бэртэх юмаа.
Аав нь яадаг байсан юм бол,
Уг нь европт, хөлбөмбөгийн гэр бүлд өссөн гайгүй л баймаар юм.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Зак » Sun Aug 26, 2018 7:38 am

Бөгсөн дээрээ бүлээн жин тавиулангаа л алдлаа. Вар тус боллоо шүү.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Cule » Sun Aug 26, 2018 8:47 am

Дэмбэлэ гүүд бой
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Алтангэрэл » Mon Aug 27, 2018 10:59 am

Дембеле ингээд хожилд хөтөлсөн гоол мэр сэр хийгээд Мессигийн ачааллйг хуваалцаад байвал юу гэж хараах вэ дээ хөөрхийг кк
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby kayo » Mon Aug 27, 2018 11:22 am

Талбай бол авах юмгүй муу талбай байна лээ, бараг манай стадионыхоос муу байх, энд тэнд гараад ирчихсэн, бөмбөг явахгүй нэлээн хүнд тоглолт болсон. Дэмбэллэ яалтчгүй МОМ болсон, бага багаар сайжраад л байна, уг нь өгөгдөл бол гайгүй, жоохон тактик, финишээ сайжруулчихвал ирээдүйд үнээ хэд дахин нугалах байх.

Суарез нээрээ үнэн хэрэг алгаа, ийм үед Мунирыг гаргаасай, нөхрийг жоохон банздаад суулгаад ирвэл хичээх байлгүй, ийм довтологчтой СЛ-д үзнэ гэвэл бүтэхгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby Ultra Madridista » Mon Aug 27, 2018 1:59 pm

VAR утгаараа үйлчилж эхэлвэл танайх ч топ 4 ийн гадна үлдэх байхдаа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby orangeman » Tue Aug 28, 2018 12:51 pm

Ultra Madridista wrote:VAR утгаараа үйлчилж эхэлвэл танайх ч топ 4 ийн гадна үлдэх байхдаа .


Утгаараа гэдэг нь ???

Одоо яг Ла Лиг-д ямар VAR яваад байгаан

ТОП-4 н гадна үлдэх эсэх дээр мөрийцөх үү ?
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA "Més que un club" 2018/19

Postby RoMeRo » Tue Aug 28, 2018 1:55 pm

Балай бацааны балай постыг ядаж энд ишлэхээ байчих л даа манайхаан. Игнордоод байхад салж өгдөггүй хар лай вэ.

Бүгдээрээ сайхан игнордчих эсвэл. Солиотой хогийг... :aerger:
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Next

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests