Page 13 of 82

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Sun Nov 04, 2018 5:54 pm
by boboZ
zigo wrote:ямартай ч отон бол мөн байсаан.


Өмнө нь манайх Челсид гоол алдахад Баркли отонд ороогүй бусад нь отонд байхад отон биш за чи боль л доо гээд байсан, одоо шал эсрэг тайлбарлаад явчих юм. Дамжуулалт Манэ дээр ирээгүй Манэ идэвхгүй отонд байсан, Фирминогийн хөлнөөс бөмбөг салахад Манэ отон биш байсан. Гоолыг тооцох ёстой байсан гээд Скай-с авхуулаад бичиж байна.

Хурдан VAR хэрэглэж эхлээсэй

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Sun Nov 04, 2018 6:11 pm
by Tomroo_Kop
Өмнө Наска нэг тиймэрхүү юм бичээд байсан билүү. Тэр үгийг нь Зигод л хэлмээр санагдчихлаа.

Топ.5 багийн 4 багтай нь тоглоод 3 тэнцээ 1 хожил...Өнөөдрийн байдлаар хүснэгтийг түр зуур тэргүүлж байна. 12 сард чөөгий нартай гэхээр тэр болтол үлдсэн тоглолтуудад чамбай үзмээр байна даа. Довтолгооны 3 формондоо ороогүй. Хагас хамгаалалтын шугам тогтвортой болоогүй ийм үед хамгаалалтынхаа ачаар өдий зэрэгтэй явж байна. Боксинг дэй.н тоглолтуудын дараа л ямар багууд юуны төлөө тоглох нь харагдаад ирнэ дээ....

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Sun Nov 04, 2018 6:38 pm
by El Payaso
Тоглогчид чинь формгүй гэхээсээ Клопп чинь арга барилаа өөрчилсөн юм шиг санагдсан ш дээ надад лав. Сити дээр ч сая манай дээр ч тэр ер нь л дефенсив тоглолт үзүүллээ ш дээ. Гоол хийнгүүтээ хамгаалалтын сэлгээ захиалж бариад өмнөх улирлуудаа бодоход нэг их довтлолгүй илүү хянуур үзэе гэж бодоод байгаа юм болов уу л гэж бодсон. Тэгээд орчин үеийн хөлбөмбөгт ер нь нэг дасгалжуулагч нэг арга барилаараа олон улирал амжилттай ажиллахад хэцүү болсон юм шиг.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Sun Nov 04, 2018 8:13 pm
by boboZ
Сайн хаалгач хамгаалагчтай болсон болохоор нэг гоол хийгээд тэрийгээ хамгаалж тоглож чаддаг болсон. Өчигдөр бол Ван Дик идэж уулаа шд үнэндээ. ПЛ-ын топ нь маргаангүй юм байна.

Тэгээд одоо манайх топ 6-с 5тай нь тоглолоо нэг ч хожигдсонгүй. Арсенал, Челси 2 той талбай дээр нь тоглоод тэнцлээ. Хүснэгтийг яг одоогоор тэргүүлж байна өөр юу хүсэхэв. Жижгүүд дээр оноо алдахаа болоод хамгаалаад сурцан байна гэдэг их чухал. Он гараад манайх угаасаа форм нь сайжраад явдаг тэр үед л жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ дээ.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Sun Nov 04, 2018 11:52 pm
by someone
boboZ wrote:Van Dijk хет трик хийх гэж байна шд..


Юун хэт трик вэ, ганц гоол ч хийгээгүй биз дээ :loll:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 2:00 am
by Dj Tuvshin
Хаалгач нь байгаагүй бол хийчихээр байсан юм аа... :ногоон:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 4:48 am
by zigo
boboZ wrote:
zigo wrote:ямартай ч отон бол мөн байсаан.


Өмнө нь манайх Челсид гоол алдахад Баркли отонд ороогүй бусад нь отонд байхад отон биш за чи боль л доо гээд байсан, одоо шал эсрэг тайлбарлаад явчих юм. Дамжуулалт Манэ дээр ирээгүй Манэ идэвхгүй отонд байсан, Фирминогийн хөлнөөс бөмбөг салахад Манэ отон биш байсан. Гоолыг тооцох ёстой байсан гээд Скай-с авхуулаад бичиж байна.

Хурдан VAR хэрэглэж эхлээсэй

хэзээ вэ? би тийм зүйл ярьснаа санадгүйдээ.
мане бол яах аргагүй отонгийн байрлалд байсан бөгөөд бөмбөгний чиглэлд гүйсэн буюу идвэхи үзүүлсэн болохоор отонгийн дүрэм үйлчлэх ёстой л гэж үзээд байна лдаа, би. харин давталтыг харвал хажуугийн шүүгч бүр хожуу туг өргөж байгаа харагдсан. тэгэхээр нэг бол фирминог цохих үед манег отон байсан гэж харж алдаа гаргасан, эсвэл түрүүчийн отонгийн идвэхитэй үйлдэл дээр нь жаахан удаан бодож өргөсөн үү мэдэхгүй. отонгийн дүрмийн талаарх миний ойлголтоор бол яах аргагүй л отон болсон лдоо

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 9:45 am
by Chin-T-Mac
Мане-гийн гүйлт хаалгачад нөлөөлөхүйц гүйлт мөн гэжүү? фирминотой зэрэгцээд гүйсэн, тэгээд фирмионод үлдээгээд өрөө ухарсан... хаалгачийг 2-дуулах янз бүрийн үйлдэл үзүүлээгүй... хажуугийн шүүгч л буруу харчихлаа гэж бодсон...

отонгоос бөмбөгөнд рейкц үзүүлэх гэхээс илүү, хаалгачад нөлөөлсөн эсэхээс хамаарч шүгэл үлээдэг санаад байх юм... түүнээс отонгоос бөмбөгөнд гүйсэн бүрт үлээгээд байгаа харагддаггүйшд... яг дүрэм нь юу гэж байдаг юм болдоо...

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 9:54 am
by CrossBonez
Одоо март л даа. Манайд ч гэсэн тооцоогүй гоол байгаа. 2-р үе эхэлж байхад манайх 6 отон, танайх 1 отон гэсэн стат гарж байсан. Шүүгч алдаагаа залруулах гэж чадлаараа л хичээсэн ш д. Танайхан азгүйтээд ашиглаж чадаагүй л болхоос.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 9:59 am
by Tomroo_Kop
Тэр хажуугийн тугтай мануухай ийм байрлалтай гүйж байсан юм чинь тугаа хоцорч өргөхөөс яахав... Зүгээр л өөрийн үзэмж таамгаараа шийдээд гоолыг тооцсонгүй.

Image

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:02 am
by meesh
Нямд болсон тоглолтыг даваа гарагт ирээд ярьж байна шт, ярьж л байг л дээ. Танай гоол харин цэвэр отон л байсан шт.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:05 am
by Chin-T-Mac
Өнгөрсөн улиралд шүүгчийн буруугаас хамгийн их оноо алдсан баг болсон байсан... энэ жил ёндоордоггүй юмаа гэхэд ингээд гомбоороод баймааргүй байх юм... иймэрхүү асуудлуудыг газар авахуулаад ирэхлээр шүүгчдийн холбоо нь ч тэр манай дээр арай нааштай шүүдэг болох байлгүй...

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:26 am
by boboZ
Зиго боль боль энэ сэдвийг жоохон ухаад үзэхэд л чиний шал эсэргээрээ яриж байсан юм чинь байгаа. Гэхдээ бас нээрээ ёндоогүй байна шүү. Фирмино зүгээр шууд шон онолгүй орцон бол асуудалгүй шд. Тэгээд Ван дийк 1-ийн эсрэг нэг дээр довтлогч биш тулдаа л алдсан гэхдээ Мустафи цэвэрлээгүй бол гоол. Бас дараа нь аймар гоё мөргөөд явсаар байгаад шон оноод гарсан. Лено сув сул нэг мөргөсөнийг нь бол аймар хаасан. Фирмино бас хов хоосон нэг мөргөсөн гээ л..

Цаг дуусах дөхөж байхад Салах сөрөг дээр Манэ руу яаралгүй хаясан бол бас дуусаа..

Where is our yondoo?

Гэхдээ л топ 6-н манюраас бусадтай нь тоглолоо. Лондонгийн 2 багийн талбай дээр тэнцчээд дургуй хүрээд байна гэхээр баг сайжирж байна л гэсэн үг байхдаа лол

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:33 am
by boboZ
zigo wrote:хэзээ вэ? би тийм зүйл ярьснаа санадгүйдээ.


boboZ wrote:Ийм чөлөөт цохилтоос дамжуулалт хаяж байхад хамгаалатын шугамнаас илүү хүн зогсож л байвал отон болдог биздээ. Хэнд ч очих нь тодорхойгүй пасс болохоос ямар ганц танай хүн зогсоод тэр нь отон эсэхийг нь харах гэж байгаа биш


rednasca wrote:за чи арай ийм юм ярьж болохгүй ээ...


Чи биш байсын байна. Наска байж, наска та 2 чинь юугаараа адилхан билээ :ногоон:

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:39 am
by rK
Ер нь бол 2 оноо хулгайлуулчихлаа л даа. Гэхдээ 3 тэнцээнийхээ 2-ийг нь Гүүр, Эмиратс 2- оос гэхээр бас л чунаг явж байна. Гэхдээ Сити сайн байгаа болхоор манайхан баярлахгүй байх шиг. Элдэв юм голж шилээд байгаа нь ялалтандаа бяцхан цадаж байгаа юм болвуу даа ккк_

Одоо боксинг дэй хүртэл энэ эрчээрээ явчихад Сити, Чэлси 2 оноо алдах тоглолтууд хийнэ дээ. Хувиар нь одоо л чангарч байх шиг бна...

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 11:15 am
by Барнаба
Арсенал гэхдээ их хурдан сэхэл авч байна шүү, муу биш бүрэлдэхүүнтэй гэдэг нь харагдаж байна. Челси бас сайн сэхлээ. Сити үнэхээр сайн байна, Тот бас чаргууцалдаад үлдэхгүй шинжтэй гээд харвал ер нь л 5 багийн өрсөлдөөн явагдаад байна даа. Он гарах үеэр Сити-тэй зууралдаад явж байхад учиртай.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 12:11 pm
by bayarbat
rK wrote:Ер нь бол 2 оноо хулгайлуулчихлаа л даа. Гэхдээ 3 тэнцээнийхээ 2-ийг нь Гүүр, Эмиратс 2- оос гэхээр бас л чунаг явж байна. Гэхдээ Сити сайн байгаа болхоор манайхан баярлахгүй байх шиг. Элдэв юм голж шилээд байгаа нь ялалтандаа бяцхан цадаж байгаа юм болвуу даа ккк_

Одоо боксинг дэй хүртэл энэ эрчээрээ явчихад Сити, Чэлси 2 оноо алдах тоглолтууд хийнэ дээ. Хувиар нь одоо л чангарч байх шиг бна...

Ха ха Тоглолтын агуулга бол арсенал хавь илүү байна л шдээ. 2 оноо хулгай нтр хөгжилтэй хогнууд шүү.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 12:24 pm
by boboZ
Агуулга яахав дээ гоол оруулах боломж нь манайх илүү байлаа шд. Агуулга талбай дээрээ байгаа баг нь илүү л байж таарна шд. Арсенал манай хаалгачыг айлгасан аймар хаалгасан сүртэй юм хийгээгүй зүгээр пижигнээ л байсан. Манай хамгаалалт бас сайн байсан болохоор тэгсэн байх л даа.

Манайх бол бөмбөг эзэмшээгүй харин чанартай довтолгоонууд хийсэн. 2 шон, нэг тооцоогүй гоол. Баахан сул мөргөлтүүд гээд. Лаказет аймар финиш хийгээгүй бол хожцон л газар байлаа

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 12:34 pm
by boboZ
Лорд Ловрен Ван дикийн оронд тоглосон бол манайх 3-0дуулцан кк

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 12:43 pm
by Өсөхбаяр
Ван Дик ийг аймаар үнээр авахад нь гайхаж байсан ёстой заавал хэдээр хамаагүй авах ёстой хүн чинь байж.. Нэг чунаг хүн авчраад л ийм дажгүй хамгаалалттай болчих гэж

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 5:03 pm
by Jaal_huu
Бас хаалгач. эдний ер нь л юм юм нь бүрдчээд байгаам дааа. сэлгээ нтр гээл

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 6:51 pm
by Цогоо
Мо Салахын хүрэл баримлыг нээж гэнэ ээ. Египтийн ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс очиж үзэцгээсэн юм байх.

Уг нь ийм хөшөө юм байна.

Image

Хүмүүс харин ингэж даажигнаж :ногоон:

Image

Роналдогийн нөгөөхийг бодвол ч бас ч гэж эх хувилбар шигээ юм аа. :RD

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 7:37 pm
by meesh
Ийм туннелээр явна гэнэ дээ, Шакириг аюулгүй байдлын үүднээс үлдээсэн бололтой.


Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Mon Nov 05, 2018 10:38 pm
by bayarbat
Өсөхбаяр wrote:Ван Дик ийг аймаар үнээр авахад нь гайхаж байсан ёстой заавал хэдээр хамаагүй авах ёстой хүн чинь байж.. Нэг чунаг хүн авчраад л ийм дажгүй хамгаалалттай болчих гэж

Харин бас шоолж л байлаа :D . Одоо бол атаархаж байна.

Re: LIVERPOOL FC 2018/2019 | To The Glory!

PostPosted: Tue Nov 06, 2018 9:09 am
by Devil 7
харин ийм лаг импакт үзүүлнэ гэж бодсонгүй。。Сотон-д бхдаа манайд нэг гоол бэлэглэж бснаар нь л төсөөлөөд явсан кк