Page 18 of 21

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 12:36 pm
by Forza Juve
Image

Роналду ирлээ....анх яриа гарахад нь итгэхгүй л байсан.. ингээд хүрээд ирлээ. Нөхөр бол хамгийн багадаа 2-3 жилд ямар ч байсан ихэнх сайн тоглогчдоос илүү өндөр түвшинд тоглоно. Байх хугацаанд нь АЛ-тээ нэг түрүүлчихвэл ч.

Роналдуг хүмүүс элдвээр л хэлдэг, би ч гэсэн хэлдэг л байлаа... гэхдээ нөхөр бол челленжээс айхгүй, үнэхээр л үзэлцэе л гэдэг зан чанартай тамирчин байна. Юнайтедийг АЛ-д түрүүлүүлж, оргилд хүргээд явсан, Реалийг ч гэсэн, одоо манайхыг оргилд гарахад нь туслахаар ирлээ.

Нөхрийг 112 сая еврогоор авч, жилийн 30 сая еврогийн цалин өгнө гэдэг нь өндөр дүн боловч манайхан сая Континасса хэсэг дэх бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа эхэлж орлого олж эхлэнэ, улирлын билетийн үнийг 30%-аар нэмсэн гэх мэт нь бас ч санхүүгийн хувьд нөлөөлөлийг багасгасан, энэ наймаанд бэлтгэсэн арга хэмжээ болжээ.

Нөгөө талаар Роналдуг авчирсан гээд тоглогчид зарж мөнгө босгохгүй, багийн харин ч сайжруулсан үйл ажиллагааг давхар хийж байна. :eek:
Сарри Челсид очвол Игуайн, Ругани 2-ыг нийлүүлээд 100-аар зарна гэсэн шуум хүчтэй явж байна.... гэхдээ л Серри, Стураро, Мандрагора, Пьяача, Кийн нарийг буцаан авах нөхцөлтэй зараад ямар ч байсан 80-90 саяыг нь олчих төлөвлөгөөтэй байх шиг байна.

Багийн боссууд Буффон ПСЖ руу явсан нь Роналдуг авчирах бас шалтгаан болчихов уу даа. Ямар ч байсан 10 долларын ресторан байхаа больжээ... Манай нөхдүүд 10 долларын ресторан биш болно оо 1-2 жил тэвччих гээд л ятгаж билээ... Энэ түвшинд хүрэхийг манай удирдлагын баг төлөвлөж, мэдэж л байсан байна. :eek:

Фэнүүд ч, үзэн ядагчид ч их болох нь дээ ккк.

Манай онлайн дэлгүүр дэлгүүр ачаалалаа даахгүй сервер нь үе үе унаад л хэцүү л байгаа болтой. Ойрд ямар ийм юм үзсэн биш :RD

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 1:56 pm
by LeMoN
Shaggy wrote:Зөндөө фентэй болох нь дээ хаха Ultra юутгэх нь их монин байна


:ногоон: :ногоон: Балай балай юм ярьжийж хар гэрт шидэгдсэн хэсэгтээ гайгүй байх :RD

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 2:21 pm
by CR7
Ер нь энд ч гэлтгүй Роналдуг дагаж олооон фэнтэй болж байгаа байхаа Ювэнтус. За тэгээд манайхаан хуваарь итр юу бна хаха Италийн лиг үздэг болох нь бна шдэ.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 3:53 pm
by Жонон
Эднийх завсаргүй 10 түрүүлэхнээ

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 4:21 pm
by Reda
Роны хажууд тгд гайгүй тоглогч нар бас бүрдүүлэх блгүй лээ. Хаашдаа лигээ авдаг баг тгд шууд СЛ л гэх блгүй. Рон бас лигтээ түрүүлээд Мессигийн хажууд өчнөөн төрлөөр рекордууд хийх нь.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 7:29 pm
by Nobun@g@
Сайхан юм өө... Лигээ 10 аваад бүр тасрах нь л дээ.
Роныг Ювэд ирнэ гэхэд Ювэ байтугай Италийн лигт ирэхгүй байх гэж бодож байлаа шд...
Роналдог тэгээд Лигт тэгтэл нь их тоглуулалгүй нөөгөөд харин АЛ дээр гаргаад байхад л шийдвэрлэх тоглолтуудад аваад гарах биз...
Гэснээс энэ Италийн лигт тоглогчдын цалингийн татвар өндөр байдаг билүү.

Сайн талаас нь харвал манай СериА нэр хүнд дээшлэх юм даа хаха

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 8:59 pm
by Shaggy
Reda wrote:Роны хажууд тгд гайгүй тоглогч нар бас бүрдүүлэх блгүй лээ. Хаашдаа лигээ авдаг баг тгд шууд СЛ л гэх блгүй. Рон бас лигтээ түрүүлээд Мессигийн хажууд өчнөөн төрлөөр рекордууд хийх нь.

Угаасаа гайгүй багшт лол

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 9:00 pm
by Жонон
Роналдогын цалинг өгөх гэж Ферарри энэ тэрээс тусламж авч бган бишө.Эдний эзэд аазгай хөдөлмөөр супер ажиллаж бна аа

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 9:01 pm
by Forza Juve
Nobun@g@ wrote:Сайхан юм өө... Лигээ 10 аваад бүр тасрах нь л дээ.
Роныг Ювэд ирнэ гэхэд Ювэ байтугай Италийн лигт ирэхгүй байх гэж бодож байлаа шд...
Роналдог тэгээд Лигт тэгтэл нь их тоглуулалгүй нөөгөөд харин АЛ дээр гаргаад байхад л шийдвэрлэх тоглолтуудад аваад гарах биз...
Гэснээс энэ Италийн лигт тоглогчдын цалингийн татвар өндөр байдаг билүү.

Сайн талаас нь харвал манай СериА нэр хүнд дээшлэх юм даа хаха


Сая нэг татварын шинэ хууль гарсан мэдээ яваад байсан, өндөр орлоготой нөхдийг Италид татах гэж. Яг нөгөө Испаний Бэкхэмийн хууль шиг. Тэрийг ашигласан л юм шиг бичиж байна лээ бас

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 11, 2018 9:02 pm
by Жонон
Роныг харах гэж аль цэнгэлдэхэд очсон +5000 хүн ирэх бха

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 5:10 am
by rednasca
Ирэх сургаар нь л хувьцааны ханш нэмэгдсэн гэхээр...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 9:32 am
by LeMoN
Бас Реалын инстаграм хуудасны дагагч 102 сая с 60 сая болтлоо бууж манайх руу нүүсэн бна лээ...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 10:01 am
by crusader
наадах чинь худал шүү. Реалын ФБ хуудас, Инста хоёрыг андуурсан байна лээ

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 10:51 am
by Forza Juve
Агент нь Роналдугийн тоглох сүүлийн клуб бол Ювентус л гэсэн байна. Хэрэв тийм бол сайн л байна. Тэгэхгүй нөхөр манайд байхдаа байнга л цалингаа нэмүүлнэ энэ тэр гээд асуудал үүсгэвэл хэцүү шдээ ккк

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 2:00 pm
by Цогоо
Угаасаа эдний Анеллигийн тухай уншаад муухай атаархсан. Яг клубээ гэсэн сэтгэлтэй, хажуугаар нь бас айхтар амбицтай, тэгээд залуухан эздэд эрх мэдлээ үе залгамжлуулаад энэ тэр гээд яг манайхаас эсрэг шаагаад байгаа юм.

Гэснээс Италийн лигийн тоглолтууд Азийн цагт тааруулдаг болоод байсан бил үү? Үгүй бил үү?

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Jul 12, 2018 3:08 pm
by Forza Juve
Роналдугийн танилцуулгыг 7-р сарын 16-нд цэнгэлдэхэд хийнэ, бүтэн өдрийн арга хэмжээ болно гэнэ. Дэлгүүрүүдээр минут тутамд л Роналдугийн жерси зарагдаж, хүүхдийн жерси дууссан гэнэ.

Бас Роналду ирсэнээр бусад багийн хувьд ч санхүүгийн хувьд эерэгээр нөлөөлж, цэнгэлдэхэд ирэр үзэгчдийнх нь тоо нэмэгдэх юм байна. Фросинонэ багийн ерөнхийлөгч баг нь улирлын гэртээ хийх эхний тоглолтонд үзэгчидгүй тоглохоор шийтгэгдсэн тул улирлын хуваарь гарахад манайх эхний тоглолтонд Ювэтэй битги таараасай, тэгвэл орлогоо алдана гэсэн байна. Бөөн шууд болон дам нөлөөнүүд явсаар л байгаа юм байна.

Италийн лиг Азийн хуваарьт тохируулдаг болсон.

Манайх анх Роналдуг Спортингд байхад нь авах гээд наймаагаа тохироод манайд ирээд бүтэлгүйтсэн Саласыг наймаанд хавчуулахаар болсон юм билээ. Тэгсэн нөхөр Салас Спортинг яваад үзэж танилцаад тийш явахаас татгалзаад наймаа бүтээгүй МЮ авсан. Одоо нэг юм нөхөр ирлээ дэ

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Jul 13, 2018 11:37 am
by fond
Бүтэн лигийг хөдөлгөж байна гэхээр агуу юмоо

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Jul 14, 2018 11:18 pm
by Baterdene_mn
Миний бодлоор Роналдо угаасаа рекламны пауз хүмүүсийн дургүй хүргэмээр хэтрэхий өөрийнхөөрөө залуу байсан.
Гэхдээ л маш сайн бэлтгэл хийж бусдыг юу гэх нь хамаагүй өөрийгөө өдөр болгон дайчилж одоо байгаа даа ханалгүй илүү байхыг хичээж тэмүүлдэг. Олдсон боломжоо цаг тухайдана ашиглаж байсан
тийм болоод л бид сүүлийн 5 жилд дөрвөн удаа аваргуудын лигийн аврага болсон түүний гавьяа их байсан баярлалаа.
Реал мадрид 292 тоглолтонд 311 гоол хийсэн шүү. Мундаг
Image

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sun Jul 15, 2018 11:36 am
by kayo
Ойрд италийн лийгт ийм сүпер старын түвшний хүн ирээгүй, аргагүй биздээ.

Реалдаа ривалдаад байж байсан бол гоё байх байсын, явчих юм даа, одоо юве-г үзэн ядах нь дээ, ккк.

Танайх чинь лийгээ дарааллаад хэдэн удаа авчихаад байгаа билээ, 5,6 юү, СЛ л гэхгүй бол лийгтээ ямар ч өрсөлдөөнгүй болох нь дээ.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sun Jul 15, 2018 1:06 pm
by LeMoN
Одоо тэгээд дагаад Милан Интер Рома Наполи зүгээр байхгүйлдээ. Сери А дагаал сайжрах байх....

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Jul 16, 2018 10:54 am
by Бороо
Авснаасаа зарлаал өмсгөл нь 24 цагийн дотор 520,000 ширхэг борлуулагдсан гэж байна шд аймаар.. Сошл медиа дахь дагагчдын тоо ч огцом өссөөр байгаа гэнэ..

Би бас анх Ювентус гэхээр нь нэг л бууж өгөхгүй, явахгүй гэдэгт нь их итгэл байсан юмсан.. Гоё үдэж өгсөнгүй дээ..

Италид одоо бүхнийг аваарай.. Шинэ адал явдалд нь амжилт хүсье ээ КРИСТИАНО..

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Jul 17, 2018 10:27 am
by Forza Juve
Image

Албан ёсоор боллоо. Багийнхантайгаар 7-р сарын 30-нд АНУ-ын тураар нэгдэнэ гэнэ.

Улирлын тоглолт 8-р сарын 19-нд эхлэнэ... тэр болтол бэлтгэл энэ тэрээ хийнэ. Аллегри шинэ тоглогчийг багт нэгтгэх, уусгах гэж бас л хөөрхөн хугацаа авдаг, Роналдуг арай тэгэхгүй байлгүй :RD

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Jul 17, 2018 10:40 am
by Forza Juve
Image

Өнгөрсөн жил Сери Б-д гялалзсан Алберто Серрид Кальярид 1 саяаар зээлээд жилийн дараа 10 саяаар зарах, буцаад 15 саяаар авах нөхцөлтэйгээр заржээ.

Image

Андреа Фавилли гээд довтлогч залууг Асколигоос 7,5 саяаар авчээ. Нөхөр өмнө нь манай бүтээгдэхүүн байсан.

Image

Төвийн хамгаалагч Манани гээд залууг 5 саяаар Перужжиагаас авч.

Image

Өнгөрсөн улиралд Барид Гроссогийн удирлагад байсан Теллог Беневентод 3 саяаар зарж

Image

Леалиг 2 саяаар Перужжиад заржээ. Нөхөр их л ирээдүйтэй гэгдэж байсан ч баахан баг дамжаад аль ч үгүй болж.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Jul 17, 2018 10:53 am
by Nobun@g@
Гоёынмөө

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Jul 18, 2018 3:28 pm
by Forza Juve
Forza Juve wrote:Image

Албан ёсоор боллоо. Багийнхантайгаар 7-р сарын 30-нд АНУ-ын тураар нэгдэнэ гэнэ.

Улирлын тоглолт 8-р сарын 19-нд эхлэнэ... тэр болтол бэлтгэл энэ тэрээ хийнэ. Аллегри шинэ тоглогчийг багт нэгтгэх, уусгах гэж бас л хөөрхөн хугацаа авдаг, Роналдуг арай тэгэхгүй байлгүй :RD


Нөхрийн ирсэн бас нэг шалтгаан нь Италийн татварын шинэ хуулиар Италид оршин суугаа нөхөд Италиас гадна орлого олсон бол тэрэнд нь татвар энэ тэр гэхгүй аймаар хөнгөлсөн юм байна. Италийн хувьд гадна оддуудыг Италид амьдрахыг дэмжих үүднээс иймэрхүү татварын хөнгөлөлт санал болгож. Нөхөр ч энэ давуу талыг ашиглаж, нэлээд татвар бас хэмнэх байх аа.