Page 9 of 21

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Mar 12, 2018 8:24 am
by Forza Juve
Image

Удинезег хожоод 1 тоглолт дутуу байхад 1 оноогоор тэргүүлээд эхэллээ. Дибалагийн форм хэрэгтэй үед сайжираад эхэлж байна уу даа. Игуайн торгуулийн цохилт алдсанаар 2 дараалав. Уг нь Аллегри Дибалаг цохиорой гэж хэлсэн ч нөхөр итгэлтэй биш байсан уу Игуайн цохив. Манайхан торгуулийн цохилтоо ашиглахад асуудал үүсээд байна уу даа.

Пьяанич АЛ-ийн шөвгийн 8-ын эхний тоглолтыг торгуулийн улмаас өнжихөөр болсон. Аллегри Маркизиод арай илүү тоглох цаг өгөөд, бэлдээд эхлэв үү дээ. Сүүлийн үед талбайд гарах нь цөөн байсан. Нөхөр Пьяаничийг орлох боломжтой ганц нөхөр л дөө. Дээр үед Пирло гэмтэлтэй удахад гайхалтай орлож байсан.

Ди Шильо, Мандзукич 2 гэмтлээс эргэн ирж, талбайд гарчээ. :eek:

Нөгөө талд Наполи Ромад хожигдоод, Интертэй нутагт нь тэнцээд баахан оноо алдаж манайд дэм боллоо.... нөхдүүд жаал улирал дуустал манайхыг элдээд өгөөсэй. Эрт чадарвал манайхан хойрогшоод эхлэх биз.

Наполи ч энэ жил Скудетто авах эрхгүй л дээ. АЛ-ын элгийн хэсгээс хасагдсан, ЕЛ-ийг үл тоож хаясан гээд, хүүхдүүд сургамж аваг.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Mar 12, 2018 8:53 am
by Tmshinoda
Жил бүрийн дүр төрх харагдах гээд байна уу даа..
Овоо гайгүй үзэж байгаад л..

Улирлын энэ үеэс Наполи оноо алдаад эхэлдэг дээ

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Mar 12, 2018 12:05 pm
by Nobun@g@
Тэхх... тэгээд эднийх ингээд оноогоо аваад л яваад байдаг...

Гэснээс Наска Челсиг эвгүйдэнгүүт эндээ бичээд эхлэхийн тээ хаха

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Mar 12, 2018 1:31 pm
by Цогоо
Хөтөлгөө морьтойн хэрэг юу билээ дээ :ногоон:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Mar 14, 2018 4:58 pm
by Forza Juve
Image

Хөвөдес бас гэмтжээ. Энэ улиралд 1 л удаа тоглосон, тэр тоглолтондоо гэмтээд гарсан. Энэ залуу чинь яачихсан залуу вэ? Гэмтэл бэртлээс салахгүй нь ээ.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Mar 14, 2018 5:08 pm
by Forza Juve
Image

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 8:45 am
by Forza Juve
Image

Маротта, Паратичи, Недвед 3-ын гэрээг дахин 3 жилээр сунгажээ. Манай Ерөнхий менежер Мароттаг Лигийн босс, бүр холбооны босс болох шуум яваад байсан, спорт хариуцсан захирал Паратичиг Тоттенхэм, сүүлд ПСЖ авах гээд үзээд байсан ч үлдэнэ л гэнэ. Мароттагийн хувьд манай багт ажилласны дараа өөр клуб руу явахгүй холбоо эсвэл лигт ажиллавал ажиллана гэсэн. Паратичи ч яахав Мароттатай гар нийлж сурсан, нөхөртэй л хамт ажилладаг хүн.

Недди бол ер нь ингээд л багт ажилласан хэвээр л байх биз.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 8:58 am
by Forza Juve
Image

Лигийн хүрээнд нөхөн тоглололтоо хийж, Аталантагаа талбай дээрээ нухаад лигээ 4 оноогоор тэргүүлээд эхэлжээ. Игуайн ч гоё байн аа. Гоолдоод л, дамжуулаад л.. улирал дуустал энэ формоо хадгалаасай.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 12:24 pm
by Kro
Forza Juve wrote:Image

Хөвөдес бас гэмтжээ. Энэ улиралд 1 л удаа тоглосон, тэр тоглолтондоо гэмтээд гарсан. Энэ залуу чинь яачихсан залуу вэ? Гэмтэл бэртлээс салахгүй нь ээ.


Хулхи бараа дарчихсын биш үү хэхэ.
4 жилийн өмнө ДАШТ-ий шигшээ тоглолтонд гараанд тоглож байсан хүн шдээ уг нь.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 12:59 pm
by El Payaso
Арне Фридрих шиг шаажгаан бишүү. Нэг ДА аар сайн тоглож манайд хүртэл гоолдож аваад л тэгээд алга болсон доо ккк.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 1:27 pm
by Kro
Хаха Арнег бодвол мань эр бас ч гэж клубын замнал сайтай шүү. Шалькегийн ахлагчаар олон жил тоглосон. Анх гарч ирэхдээ бас л ирээдүйтэй гэгдэж байсан тоглогч.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 1:45 pm
by Forza Juve
Kro wrote:
Forza Juve wrote:Image

Хөвөдес бас гэмтжээ. Энэ улиралд 1 л удаа тоглосон, тэр тоглолтондоо гэмтээд гарсан. Энэ залуу чинь яачихсан залуу вэ? Гэмтэл бэртлээс салахгүй нь ээ.


Хулхи бараа дарчихсын биш үү хэхэ.
4 жилийн өмнө ДАШТ-ий шигшээ тоглолтонд гараанд тоглож байсан хүн шдээ уг нь.


Өнгөрсөн улиралд 31 лигийн тоглолтонд тоглосон, бараг бэртээгүй гэж байна лээ. Уг нь хамгаалалтын аль ч хэсэгт тоглох боломжийн сайн тоглогч л доо. Одоо бол зээлээ жинхлэхгүй байх аа. Бүр ч аваагүй ээ.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 15, 2018 3:59 pm
by LeMoN
Манайхан хангалттай сайн байнөөөө. Сүүлийн 4 жил лав маш сайхан тогтвортой амжилт үзүүллээ. Амжилтаа жоохон урагшлуулъя гэхээр аз эзний л асуудал байгаад байна түүнээс хангалттай ямар ч багийг нухахаар топ түвшинд байгаа...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Mar 16, 2018 9:28 pm
by Forza Juve
Image

Дархан аваргуудтай таарчихлаа. Дархан аваргуудыг бол АЛ-ын хасагдах шатанд 2 тоглолтонд бол гаргадаггүй л дээ. Финалд л Реал гэхгүй хожигдоод байдагаас... энэ жил өнгөрсөн финалаар муухай хожигдсоны хариуг авах гэж л үзнэ дээ. Барса, Байерн 2-оос илүүтэй Реалтай тоглоход учиртай л даа :ногоон: Эхний тоглолтыг талбай дээрээ, хариу тоглолтыг зочлон хийх чинь манайд яг таараад байгаа юм.

Пьяанич болон Бенатиа хоёр эхний тоглолтыг өнжинө гэхээр Маркизио, Ругани 2 л орлох нь дээ.

АЛ-ын форматын хүрээнд Реалтай тоглосон статистик

Нийт тоглолт: 19
Хожил: 8
Тэнцээ: 2
Хожигдол: 9
Гоол оруулсан: 18
Гоол алдсан: 18

Уг нь Английн дараагийн багтай таарсан бол сайхан л байлаа.

Лигт ч дундуур нь хүснэгтийн ёроол хамагч Беневентотой таарч байгаа юм байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Mar 17, 2018 11:13 pm
by Forza Juve
Image

Манай экс дасгалжуулагч Жиованни Трапатоннигийн 79 насны төрсөн өдөр болж байгаа юм байна. :eek:

Трапатонни нь манайд эхний удаа 1976-1986 онуудад 10 жил, дараа нь 1991-1994 онуудад 3 жил ажилласан. Хамгийн амжилттай нь эхний 10 жилд 6 Скудетто, Италийн цом 2, Европын цом /одоогийн АЛ/, Цомтой багуудын цом, УЕФА-ын цом, Европын Супер цом, Тив хоорондын цом хүртэж Европын бүх цомыг хүртсэн анхны дасгалжуулагч болж, Ювентусыг Европын бүх цомыг хүртсэн анхны Европын баг болгож байсан. Яах аргагүй Ювентусын алтан үеүүдийн нэг юм.

2 дахь эргэн эрэлтээр УЕФА-гийн цомыг хүртээд больсон.

Хэдийн сайн амжилттай ч надад бол эхний 10 жилийн хугацаанд 1982 оны Италийн бүрэлдэхүүн, Платини, Боньек энэ тэртэй байхад Европын цом/одоогийн АЛ-д/ арай л амжилт муутай байсан уу л гэж боддог юм.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sun Mar 18, 2018 8:36 pm
by Forza Juve
Image

СПАЛ-тай талбай дээр нь зочилж, хуурай тэнцжээ. Боломжуудаа ашиглаж чадсангүй ээ. Лигийг арай л сонирхолтой болгож орхив у кк

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Mar 20, 2018 9:47 pm
by Forza Juve
Кьеллини СПАЛ-тай хийсэн тоглолтонд гэмтээд талбайг орхисон, гэмтэл нь хүнд байх вий гэсэн гайгүй гэнэ. Нөхөр шигшээн цугларалтыг өнжөөд, сайхан амраад авах нь.. харин Алекс Сандро Бразилийн шигшээн цугларалтанд очоод, гэмтсэн, бэлтгэлээ больсон гэнэ... яах юм байгаа юм.

Асамао, Кьеллини, Маркизио, Барцальи, Стураро, Дибала нар багтаа үлдэж, бэлтгэлээ хийж байгаа юм байна.

Куадрадо, Бернардески нар гэмтэлтэй, Бенатиа, Пьяанич нар торгуультай гэхээр Реалтай тулахад тоглогч болгон л хэрэгтэй байна шүү.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 22, 2018 9:42 am
by enzo
Гарааны тоглогчдоос Куадрадо, Пьянич, Бенатиа, Сандро гээд байхгүй байх нь дээ... Реалтай талбай дээрээ гоол алдахгүй автуусдана л гэж үзэх нь дээ :loll:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 22, 2018 9:45 am
by enzo
Реал гэснээс 31нд Миланыг талбай дээрээ хүлээн авах эвгүй тоглолт хүлээж байгаа шд.. Бонуччи өөрийгөө харуулах гээд багаа тэр чигт нь зоригжуулаад ирнэ.. гэмтэл бэртэлгүй аятайхан шиг хожих хэрэгтэй байна даа

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Mar 22, 2018 3:48 pm
by Tmshinoda
enzo wrote:Реал гэснээс 31нд Миланыг талбай дээрээ хүлээн авах эвгүй тоглолт хүлээж байгаа шд.. Бонуччи өөрийгөө харуулах гээд багаа тэр чигт нь зоригжуулаад ирнэ.. гэмтэл бэртэлгүй аятайхан шиг хожих хэрэгтэй байна даа


Хожигдчих о :sup:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Mar 23, 2018 9:07 am
by Forza Juve
Image

Аллегригийн удирдлага дахь эхний жилийн тоглогчид гэнэ дээ. 6 тоглогчоос бусад нь 3 жилийн дотор өөрчлөгдөж, нөхдүүдийг өөрчилсөн ч Аллегри эвийг нь олоод л цом аваад л байна :ногоон:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Mar 23, 2018 9:11 am
by Forza Juve
enzo wrote:Гарааны тоглогчдоос Куадрадо, Пьянич, Бенатиа, Сандро гээд байхгүй байх нь дээ... Реалтай талбай дээрээ гоол алдахгүй автуусдана л гэж үзэх нь дээ :loll:


Алекс Сандрогийн гэмтэл гайгүй юм гэнэ ээ. Миланыг бол болгоомжлох үүднээс өнжөөнө... Реал дээр гарах боломжтой гэнэ. :eek:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Mar 24, 2018 8:12 pm
by Forza Juve
Forza Juve wrote:
enzo wrote:Гарааны тоглогчдоос Куадрадо, Пьянич, Бенатиа, Сандро гээд байхгүй байх нь дээ... Реалтай талбай дээрээ гоол алдахгүй автуусдана л гэж үзэх нь дээ :loll:


Алекс Сандрогийн гэмтэл гайгүй юм гэнэ ээ. Миланыг бол болгоомжлох үүднээс өнжөөнө... Реал дээр гарах боломжтой гэнэ. :eek:


Сая Хедира Германы шигшээд тоглохдоо гэмтэх маягтай болоод сэлгэгдсэн.... бас гэмтэл тохиов уу гэтэл жижиг асуудал үүсэхээр нь урьдчилан сэргийлээд сэлгэсэн, одоо зүгээр гэж жиргэсэн байна. Энэ шигшээн цугларалт ч сэтгэл санаа хямраагаад хаях юм аа :ногоон:

Кьеллини, Алекс Сандро, Хедира гээд..... шигшээн цугларалт гайгүй, хурдан дуусаасай :ногоон:

Куадрадо ганцаарчилсан бэлтгэлд орсон гэнэ :eek: Бернардескигийн хувьд тодорхойгүй, харзнасан байдалтай байна гэнэ.

Мандзукич шигшээгээс эрт буцаж ирсэн гэнэ.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Mar 26, 2018 3:12 pm
by enzo
Телевизийн мөнгөний шинэ хувиарлалтаар ингэж авахым байна.. Жижиг багууд ч хөөрхөн под хийгээд явахнээ.. мөнгөө эздүүд нь багаа сайжруулах стадионоо сайжруулахад зараасай

Image

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Mar 31, 2018 9:35 pm
by Forza Juve
Image

Куадрадо өнөөдрийн Милантай хийх тоглолтонд сэлгээнээс орж магадгүй, Бернардески бэлтгэл хийгээд эхэлсэн болтой, ирэх 7 хоногоос багийнхантайгаа нэгдэнэ гэнэ. Энэ 2-ыг бараг л энэ улиралд дахин талбайд гарахгүй гэж бодож байтал хурдан эргээд ирлээ :eek: