FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус энэ улиралд хэдэн цом хүртэх вэ?

Poll ended at Wed Aug 30, 2017 5:14 pm

3
2
25%
2
2
25%
1
4
50%
0
0
No votes
 
Total votes : 8

FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Aug 16, 2017 4:57 pm

Багийнхаа шинэ сэдвийг нээе дээ. Энэ улирал дуусаад Буффон, Барцальи, Лихти нар гэрээгээ дуусгаад явах тул онцгой дурсгалтай удирал болох ёстой.

Эдгээрээс олон жилийн турш багт зүтгэсэн, багийн ахлагч, 2006 оны хямралын үеийг даван туулаад өдийг хүрсэн, тэр үеийн гарааны тоглогчдоос ганцаараа тоглод үлдсэн нь манай домогт Буффон энэ улирлыг дуусгаад явахаа ерөнхийдөө зарласан. Буффоны сүүлийн улирлыг бас л гайхалтай амжилтаар үдвэл ч янзтай юм.

Манай шинэ улирлын зорилт бол мэдээж Скудеттог заавал хүртэх ёстой, дээр нь Италийн цомыг хачир болгоод хүртэх хэрэгтэй. Бүр сайхан нь АЛ-д түрүүлж, Буффоныгоо гайхалтай үдэх билээ.

Энэ жилийн наймааны хувьд 1-р багаас Бонуччи, Лемина, Нето, Де Чельи, Дани Алвес нарыг бүр, Ринконыг зээлээр тус тус явуулж

1-р баг Куадрадо, Бенатиа 2-ыг жинхэлж, Бернардески, Ди Шильо, Шесни, Бентанкур нарыг бүр эвч, Костаг зээлээр авлаа.

Image

Наймааны цонх хаагдахын өмнө төвд ПСЖ-ээс Матиуди, зүүн жигүүрийн хамгаалалтанд Аталантагийн Спинаццолиг зээлээс дуудаж, Лациогийн Кейтаг довтолгоонд аваад, Асамаог бүр, Кийнийг зээлээр явуулаад зуны ажиллагаа дуусахаар байна.

Ерөнхийдөө наймааны цонхыг хаагдах болоогүй байхад нь дүгнэх нь эрт байна. Хаагдах үед нь дүгнэе ээ. Ерөнхийдөө хамгаалалт жаахан сулраад, довтолгоо эрс сайжирсан, дунд шугам бол жаахан сайжирсан байдалтай дуусч байх шиг байна.

Энэ улирлын гарааны хувьд дараах байдалтай байх болов уу. Гэхдээ энэ жилээс 4:2:3:1-ээс гадна 4:3:3 гэсэн гарааг давхар ашиглах байх гэсэн таамаглал, шуум яваад байна.

Image

Гарааны төвийн хамгаалагчийн хувьд Бенатиа, Барцальи, Ругани 3 Бонуччигийн орхисон байрлал дээр үзэх бөгөөд ерөнхийдөө Ругани хүү улирлын дундуур байр сууриа бататгах болов уу даа.

Image

Багийн гол од, хөдөлгөгч хүч, од болох ёстой хүн нь энэ улирал яах аргагүй Дибала болох ёстой, ийм ч үүднээс нөхөрт энэ жил 10 дугаарыг өгч, бас нөхрийг дэмжих үүднээс Бернардески, Коста нарыг авч илүү чөлөөтэй, дэмжлэгтэй тоглох боломжийг олгох болов уу гэсэн хүлээлт байна. Өмнөх жилийнхийг болвол довтолгооны байрлал өрсөлдөөнтэй, авьяастай залуусаар дүүрлээ.

Багийн хувьд улирлын голлох наймаа гэвэл яг Коста юу эсвэл Бернардески юу гэж эргэлзэж байгаа ч

Image

Костаг нөгөөдөхөөсөө илүүгээр багт хурдан эерэг нөлөөгөө үзүүлж эхлэх болов уу гэж бодож байна.

Image

Багийн улирлын гол өсөн гарч ирэх, гараанд байр сууриа бататгах тоглогчоор Ругани хүүг нэрлэмээр байна. Бонуччи явсан тул нөхөр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, гарааны эрхээ авах жил нь энэ жил болох болов уу.

Image

Энэ улирлын шинэ нээлт, өсөж байгаа одоор Бокагаас ирсэн Родриго Бентанкур тодорч магадгүй л юм. Нөхрийг Италид энэ улирлаас ирэхэд нь туршлага суулгах гэж зээлээр явуулах байх гэсэн үндсэн багт үлдлээ... Үндсэн багын Хедира, Пьяанич, Маркизио, магадгүй Матиуди нарын дараа 5-д гараанд гарах магадлалаар жагсаж байгаа ч бас л тоглолтын хуваарийн ачаалал, гэмтэл бэртэл зэргээс шалтгаалаад ер нь хөөрхөн гараанд гараад байх болов уу. Улирлын эхний хэсэгт Аллегригаас нэлээд өндөр үнэлгээ аваад, үндсэн багт үлдсэн, нөхөр ч өөрийгөө харуулах биз.

Image

Игуайныг энэ жил ардаа нэлээд хувилбартай, дэмжлэгтэй болохоор гоолын бороог ч нэлээд оруулж, АЛ-д ч нэр баастсан статистикаа сайжруулах болов уу гэж хүлээж байна.
Last edited by Forza Juve on Thu Aug 17, 2017 10:03 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Aug 16, 2017 5:17 pm

Image

Энэ улирлаас эхлээд манайхан эмэгтэйчүүдийн багтай болж байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Aug 16, 2017 5:31 pm

Image

Буффон маань УЕФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн нэр дэвшүүлэлтэнд эхний 3-т орсон байна. :eek: Ялагч нь 24-д зарлагдах юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Gankhuu » Wed Aug 16, 2017 6:00 pm

AVchaasai
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Shaggy » Wed Aug 16, 2017 7:47 pm

Энэ жил авах биз дээ, уул нь манайх хэрэндээ л үзэж байна. Махрезийг дарахгүй бол түрүүлнэ гэж зүүдлээд ч дэмий байх. Яахав Бонуччигүй гэдэг бусад багуудад том боломж байх гэхдээ гэхдээ бүрэлдэхүүний хүч бол бусдаас илт илүү хэвээрээ л байна. Миний хувьд энэ улирлын гол наймааг Бернардески болох болов уу. Костагаас илүүтэй олон байдлаар ашиглах бас дахиад илүү нөөцтэй тоглогч санагддаг. Шинэ улиралд амжилт хүсэе даа гэмтэл бэртэл хол байг ээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Барнаба » Wed Aug 16, 2017 9:07 pm

Рон авах байхөө бараг. Уул нь Буффон авчихвал бас зүгээр л юм.
Гэснээс танайх энэ Матуйди-г хэдэд дарж байна? Сайн тоглогч дарчихлаа шүү, манайх холбогдож бариагүйм байхдаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Цогоо » Thu Aug 17, 2017 8:09 am

*багийн :ногоон:

Сэдэв сайхан нээжээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby erdene_b7 » Thu Aug 17, 2017 8:21 am

Барнаба wrote:Рон авах байхөө бараг. Уул нь Буффон авчихвал бас зүгээр л юм.
Гэснээс танайх энэ Матуйди-г хэдэд дарж байна? Сайн тоглогч дарчихлаа шүү, манайх холбогдож бариагүйм байхдаа.

18 гэнэдээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nobun@g@ » Thu Aug 17, 2017 10:39 am

За амжилт хүсье. Хамгаалалт ч хэцүүхэн ч гэсэн бас ч танагтай харагдаж байнаа...

Матиудиг сайн авлаа шүү... 20 сая еврогоор авчирчихлаа. Мөнгөтэй баг байж гаднаас хүмүүс авьчраач ккк
Дээрээс нь Лациогоос Кейта Балдог авах биз... Тэгээд хагас, довтолгоо 2 нь зузаарах нь ээ
Гарааны тоглогчид нь хоорондоо зодолдохгүй байгаа ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Aug 17, 2017 11:21 am

Image

Матуиди өчигдөр үдээс хойш эмнэлгийн үзлэгээр орсон, үргэжлүүлээд өнөөдөр орох юм байна. 20+10 сая гэсэн нөхцлөөр 30 настай, 1 жилийн дараа гэрээ дуусах нөхрийг авлаа. 10 сая нь манайд байх 3 жилийн хугацаанд нөхөр нийт тоглолтын 80%-д нь орвол нэмж төлөх юм байна.

Нөхөртэй 3 жилийн + 1 жил сунгах гэрээг байгуулах бөгөөд нөхөр манайд ирэхдээ өмнөх цалингаа тодорхой хэмжээгээр бууруулж байгаа юм байна.

Энэ жилий наймааны цонхоор баахан үнэ хөөрөгдсөн чинь ирэх зун гэрээ нь дуусах нөхөд ч гэсэн хөөрхөн үнэтэй болчих юм аа. Матуиди ямар ч байсан Лемина, Ринкон 2-оос толгой дээр ч яг багт идээшээд, бидний хүсч байгаа тоглолтыг гаргах нь уу. Нөхөр өнгөрснө улирал ПСЖ-ийн гарааны салшгүй тоглогч байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby kamizake » Sat Aug 19, 2017 10:57 am

Гэрээ дуусч байсан бол үнэтэй ч авцымуу. Тэанайх энэ жил Ав.лигидээ л анхаармаар юм. Лиги мигээр юугаа хийдийн
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Sat Aug 19, 2017 12:05 pm

суперкоппа дээр гараа жоохон тиймхэн гарсан, одоо мандзукич куадрадо 2г болимоор юмаа сэлгээнээс л юу юм гэхээс.. аллегри тэгээд явцын туршид берна коста 2г гараанд гаргах байлгүй дээ..

Матуидиг бараг 30 саяар авч байхаар Емре Чаан руу чичирсэн бол. бас л 30 тай хүн ирлээ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Enkhtur » Sat Aug 19, 2017 1:51 pm

enzo wrote:суперкоппа дээр гараа жоохон тиймхэн гарсан, одоо мандзукич куадрадо 2г болимоор юмаа сэлгээнээс л юу юм гэхээс.. аллегри тэгээд явцын туршид берна коста 2г гараанд гаргах байлгүй дээ..

Матуидиг бараг 30 саяар авч байхаар Емре Чаан руу чичирсэн бол. бас л 30 тай хүн ирлээ..


Ид ирэн дээрээ байгаа хүн авчихад зүгээр ш дээ. Чан ирлээ гэхэд залуудна, туршлага дутна, тэгээд ч Ливерпоол зарахгүй биз.
Enkhtur
 
Posts: 42
Joined: Mon Sep 19, 2016 9:10 am

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nobun@g@ » Sun Aug 20, 2017 1:31 pm

Танай хамгаалалт хэцүүхэн харагдаж байна даа...
Жижи л аймаар байх шиг байна. Пен хаагаад эвгүй цохилтуудыг ч хаагаад л...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Aug 21, 2017 10:14 am

Image

ккк тойм үзсэн л хүн шиг байна даа. Гэнэт л Бонуччи явчихаар л өмнөх улирлуудын Интерийн хамгаалалт шиг, Ханданович шиг болсон юм ярих гээд байна даа. Тэгэж харагдаад баярлуулж байвал яахав дээ кк.

Кальяритай хийсэн тоглолтонд манайхан сайн тоглож хожлоо... Аллегри хуучин гаруудыг гараанд гаргаж, нөхөд ч сайн үзэв. Сери А-д VAR-ыг энэ улирлаас эхлэн ашиглаж байгаа, VAR-аар анхны пенальтигаар Кальяри шагнуулж, Буффон хааж түүхэнд үлдлээ.

Кальяригийн нөхөд 36 дахь минутад л анхны аюултай цохилт хийж, Буффон айхтар хаалаа... манай хамгаалалт гэхээс хагас хамгаалалт хүнээ 16-ын шугам дээр аваагүйгээс нөхдөд ийм боломж олгож... үүнээс хойш түүнээс цааш Кальяри тэгэс ингэс хийгээд л тоглолт дууслаа даа. Манайхан улирлыг форм муутайхан эхлээд яван чангардаг улс, тэгээд зүг чигээ олчих биз. Тоглолтын сүүлд Матуидиг гаргаад 4:2:3:1-ээс 4:3:3 руу шилжлээ.

Ругани хүү эхлээд жаал сандарсан уу, дамжуулалт болохгүй байгаад сүүлдээ гайгүй болно лээ.. нөхрийг ингээд сайн гаргаад байвал... Куадрадо овоо гайгүй үзлээ.. сүүлд Игуайныг суулгахад мань нөхөр дурамжхан л байна лээ... улирал эхлэхэд жин энэ тэр гайгүй л харагдана лээ. Нөхрийг жаал нөөгөөд байсан нь зөв биз ээ.

Аллегри Стурарог энэ жил RB-ээр тоглуулна гэнэ дээ, нөхөр ч тэгээд RB-ээс өөр төвд гарах магадлал муутай л болчихсон. Стурарог RB гэвэл ерөнхийдөө манайхан жигүүрийн хамгаалалт нөөцтэй болчихож байгаа юм. Баруунд Лихти, Стураро, зүүнд Алекс Сандро, Асамао гээд Де Шильо аль аль талд нь гарчихна, бас дээр нь Барцальи хэрэгтэй үед RB-ээр тоглочихно. Хөөрхий Стураро RB болоход дамжуулалт хийх чадвар л тиймхэн байх болов уу даа ккк... хожиж байхад эсвэл муухан багтай л тоглоход гарах байх даа. Гэхдээ өмнөх жилээс бол RB-ын байрлал суларчээ... Де Шильо л хөлөө олохгүй бол ч Лихти харьж байгаа, тогтмол түвшингээ хадгалж чадахгүй, Стураро бол хүлээгээд ч хэрэггүй, Барцальи бол шийдэл биш дээ.

Наймааны цонх хаагдахаас өмнө Аталантагаас Спиназоллаг зээлээс буцаан дуудах гээд, Аталантай нөхрийг явуулахгүй гээд байх шиг байна. Спиназолла ирээд Асамоа явахгүй бол нөхөр ч Аталантадаа дахин 1 улирал тоглоод ирсэн дээр дээ... Хэрвээ нөхөр ирээд, Асамаог Галатасарай руу явуулна гэвэл яахав авчирсан зүгээр.

Манайхан төвийн хамгаалагч л сонирхоод байх шиг. Валенсигаас Гарайг гээд байгаа болтой... Үнэ аяатайхан бол авах гээд байгаа болтой. Гарай ч хөөрхий олон баг дамжлаа, гайгүй гэдэг ч манай түвшинд хүрэх амьтан биш шиг л байдаг. Ирэх жил Барцальи явах тул давхар давхар бодолтой л авч байгаа биз ээ. Манайхан угаасаа нөөцийн тоглогч дутаж байсаас илүүдэж байсан дээр гэж үздэг болохоор тэгээд ямар нэгэн CB-ыг цонх хаагдахаас өмнө явчирах биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Amgaa » Fri Aug 25, 2017 8:30 am

Танайх ийм олон хамгаалагчаар яадаг байна, Хөведесийг авах гэж байх шиг байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Fri Aug 25, 2017 10:41 am

Amgaa wrote:Танайх ийм олон хамгаалагчаар яадаг байна, Хөведесийг авах гэж байх шиг байна.


Дутаж байхаар илүүдэж байг гэсэн зарчимтай, бас Ховедес хамгаалалтын аль ч байрлалд тоглодог болохоор авах гэж байгаа биз дээ. Өнгөрсөн улиралд Бонуччи, Кьеллини, Барьцальи, Ругани, Бенатиа гээд 5 төвийн хамгаалагч 2 байрлалд үзсэн, энэ жил Кьеллини, Ругани, Барцальи, Бенатиа гээд л 5 дахь нь яах аргагүй хэрэгтэй болж байгаа... ядаж байхад Кьеллини, Барцальи, Бенатиа нар гэмтэл бэртэл гээд үе үе алга болчихдог тул сэрэмжилсэн биз. Хөведес хөөрхий насны эцэст нэг ингэж багаа солих гэж... Байерн, Борусси 2 өмнө нь сонирхож байгаагүй юм байх даа.
Last edited by Forza Juve on Fri Aug 25, 2017 11:32 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Fri Aug 25, 2017 10:44 am

Image

АЛ-ын сугалаа гарч, хэцүү ч биш, амархан ч биш хэсэгт оржээ... Барсатайгаа дахин үзэх нь... Спортинг жаал хөнгөн шингэн хөдөлж сандаргах биз, хэсгээс гарах нь тодорхой, 1-р л гарах хэрэгтэй байна даа.

АЛ-ын тоглолтын хуваарь ч лигт жижиг, дунд багуудтай хийх тоглолтуудын хоорондуур тааржээ.

Бусад Италийн багууд гэвэл Наполи ч бас л хэцүү ч биш, амар ч биш хэсэгт орж, хэсэгтээ Сититэй тоглож, чансаагаа шалгах нь... Фейеноорд, Шахтараа бол аргалаад гараад ирэх байлгүй. Рома харин хэцүү хэсэгт оржээ... Атлетико, Челси гээд... хэсгээс гарахад ч хэцүүхэн л харагдаж байна, ёстой л шинэ дасгалжуулагчийг эрх шалгах нь дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby rednasca » Sun Aug 27, 2017 12:43 am

энэ одоо ямар учиртай талбай вэ?...
2 жил дараалж хуниалах нь уу даа...
дахиад л бичлэг үзээд пен алдчих юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Өсөхбаяр » Sun Aug 27, 2017 4:52 am

манай dybala ганган бна уу даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby LeMoN » Sun Aug 27, 2017 11:07 am

Dybala галзуу байнаа улирал эхлээд 6 гоол хийчвүүдээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby kayo » Sun Aug 27, 2017 11:29 am

Италид бичлэг үздэг болчихсон юм байна шдээ, гоё юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Amgaa » Sun Aug 27, 2017 2:58 pm

kayo wrote:Италид бичлэг үздэг болчихсон юм байна шдээ, гоё юм байна.

Бундес бас бичлэг харж байгаа, одоо ЧЛ л ийм болох хэрэгтэй байна д ДАШТ угаасаа үзнэ. Ийм байсан бол өнгөрсөн жил Реалыг хожчихсон ч байх юм бил үү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Aug 30, 2017 3:33 pm

Сампдоригийн Шикийг Ромад, Лациогийн Кейтаг Монакод зуны турш хөөцөлдсөн байж алдчихлаа... манайханы хувьд энэ тэргүүнд орлуулах шаардлагатай байрлал биш, багуудын амны үнийг нь төлөхгүй гэсэн, тоглогчид ч манайд талтай байсан шиг учраас хүчилсэнгүй, багуудын аманд нь орохгүй байсаар алдлаа даа...

Энэ байдлаар бол өсвөрийн Кийн бацаан үндсэн багт сэлгээний довтлогч маягтай үлдэхээр юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Aug 30, 2017 5:10 pm

Image

Шалькегаас нөхрийг авлаа даа.... эмнэлгийн үзлэгээр орж байна гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Next

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron