FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус энэ улиралд хэдэн цом хүртэх вэ?

Poll ended at Wed Aug 30, 2017 5:14 pm

3
2
25%
2
2
25%
1
4
50%
0
0
No votes
 
Total votes : 8

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun Dec 31, 2017 11:41 am

Image

Веронаг талбай дээр нь хожиж, өвлийн аварга Наполигоос 1 онооны зөрүүг хадгалав. Веронаг 2011 оноос хойш талбайд нь хожиж чадаагүй гэж байгаа ккк, хар цуврал зогсож...
Интер, Рома 2 өнөөдөр тэнцэж, Наполи манай 2-ыг тасрах боломж олгов.... ер нь Наполитой л аваргын төлөө үзэх төлөвтэй юм байна л даа. Улирлын сүүлийн хагаст манайх өрсөлдөгчдийн талбайд илүүтэй зочилж тоглох, Наполи гол өрсөлдөгч нараа илүү талбайдаа хүлээн авахаар хуваарьтай байна.

Дибала 2 гоёо гоол баруун хөлөөрөө орууллаа. Сүүлийн гоол нь 6 Веронагийн тоглогч дундуур эргэлдээд гоолдлоо :eek:



Тоглолтыг 4:3:1:2 гэсэн форматаар Дибалаг Мандзукич, Игуайн 2-ыг дэмжих байдлаар гаргасан сүрхий болсонгүй, тоглолт нэг л болохгүй байсанд Аллегри Дибалаг бодсон уу, эрсдэл хийж Бентанкурыг суулгаад Бернаг оруулж ирээд 4:2:3:1 гэсэн өмнөх гараанд шилжүүлсэн. Энэний сул тал нь тэр дороо илэрч 8 дараалсан клийн шийт тасалдаж, хуучин цэрэг Касерес бөмбөгтэй ороод Хедираг аргалаад, Матиуди хаа ч явсан юм, төвд хүнгүй чөлөөтэй цохиод гоол оруулав. Сүүлд Дибалаг гялалзаж, хожил авчирав.

4:2:3:1 дээр тоглохоор Дибалад боломж их гараад, нөхөр ч чөлөөтэй гялалзаад байх шиг байна. Даанч төвд хүн цөөдөөд гоол алдаад байна уу даа. Энэ шалтгааны улмаас гоол алдалтыг багасгах үүднээс Аллегри 4:2:3:1-ыг болиод 4:3:3 руу шилжээд Дибалаг жигүүрт дасахгүй, болохгүй жаал муу тоглоод байна. Хамгаалалтаа анхаарсан, Дибалаг жаал урд эсвэл чөлөөтэй тоглуулсан л шийдэл олохгүй бол ч Дибала манайд удахгүй мэт байна даа.

Мандзукич нэг их үзэгдсэнгүй, сэлгээгээр орж ирсэн Берна ч бас нэг сүрхий харагдсангүй. Игуайн 2-3 гайгүй боломжийг ашиглаж чадсангүй. Бентанкурыг энэ 7 хоногын дундуур болох Ториногийн эсрэг цомын тэмцээнд гаргах, бие халаах гээд Маркизиогийн оронд төвд гаргачих шиг боллоо. Арай ч Маркизио 5 дахь сонголт болчихоогүй биз. Уг нь Пьяанич байхгүй үед Маркизио хуучин байранд дээрээ тоглоод, элбэг орлочихоор л юм. Сүүлд Мандзукичийг суулгаад буцаад 4:3:3 руу шилжихэд Маркизио яг л байран дээрээ тоглов. Алекс Сандро овоо хуучин формондоо орох зам руугаа явж байна уу даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby UULAA » Wed Jan 03, 2018 1:33 pm

Буффон Доннаруммаг Туринд ирүүлэх гэж нэлээн ятгаж байгаа бололтой. Хэрвээ Доннаг аваад ирчих юм бол тэгээд Жижи ёстой санаа амар зодог тайлах байлгүй дээ. Яаж ийгээд л Доннаг сугалчмаар байгаамдаа. Тэгвэл ойрын 20 жилдээ маадгар биздээ кк
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby LeMoN » Wed Jan 03, 2018 2:11 pm

Гэрээгээ сунгасөөн ойрдоо манайд ирнэ гэдэг худлаа байх...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Цогоо » Wed Jan 03, 2018 2:12 pm

Шезни байхад өөр хүнээр яах гээд байгаам.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Jan 03, 2018 3:13 pm

Манайхан Буффоны дараа Шсезны залгамжлана гээд сонгосон, Шсезны л өөрөө гэнэт муудчихгүй бол ойрын 5 жилдээ бол байх биз дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Jan 04, 2018 3:29 pm

Image

Ториногоо хожоод Италийн цомын шөвгийн 4-т шалгарлаа. Шөвгийн 4-д Аталантатай таарах юм байна. Рома, Наполитой тоглох нь гэж бодож байсан, Торино, Аталанта 2 гарч ирээд таарах шив.

Нөгөө талд Ториногийн дасгалжуулагч Михайлович халагджээ. Торино арай л потенциалаасаа муу байгаа юм.
Last edited by Forza Juve on Fri Jan 05, 2018 4:51 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Fri Jan 05, 2018 11:52 am

Image

Пьяча улирал дуустал Шальке руу зээлээр явлаа. Тэндээ овоо тоглоод, зүгширээд ирвэл зүгээр л байна. Шалькегийн тоглолтыг хардаг болох нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun Jan 07, 2018 11:23 am

Image

Наполитой зуузай холбоод л өвлийн амралт хүргэлээ. Сайхан бэлтгээд улирлын сүүлийн хагасд эрчимтэй дайрах биз ээ.

Рома, Интер 2 хөөрхий сүүлийн тойргуудад муухан үзээд, хоцроод эхэлж... Интерийн хөөрхий хууч өвчин нь арай л сүүл рүү илрэв үү дээ ккк.

Аваргын төлөө Наполитой л үзэх нь дээ. Наполи ч энэ жил Скудетто гээд бусад бүх тэмцээнээ хаяад үзэх шинжтэй. Уг нь нимгэн баг, урд 3-ын 1 нь л гэмтэх, эсвэл форм муудахад л хэцүүднэ, өдийг хүртэл адтай явж байна шүү.

Муу мэдээ гэвэл Дибала гэмтэж, 3-4 долоо хоног талбайд гарахгүй байж магадгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby LeMoN » Wed Jan 10, 2018 2:02 pm

ЧЛ-д эхний тоглолтонд амжихгүй байж магад л юм байна. Ингэж орон гарантсаар сэтгэл санаагаар явчихвийдээ энэ Дибала
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby kamizake » Wed Jan 10, 2018 6:04 pm

Улирлыг сүпер эхлүүсэн тэгээд байхгүй болчих юм даа. Эсүүл тактикын өөрчлөлтөнд өртциймүү ?
Атлантагийн Калдара чинь танайх билүү?
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Jan 11, 2018 9:50 am

Тактикийн өөрчлөлтөнд өртсөн л гэж хараад байгаа шдээ. Гоол их алдаад байсан, Игуайн муу байсан, тэгээд засаж янзлаад Дибала чөлөөтэй тоглох нь бага болсон, нөхрийг гялалзуулах аргыг Аллегри сэдэхгүй бол ч нөхөр удахгүй байх аа. Аллегри нөхрийг том багт бол төвийн довтлогчоор тоглоход тохиромжгүй гээд л САМ, АМ, жигүүр гээд үзээд л байна. Аталантагаас ирэх улиралд Калдара, Спинацолла 2 ирнэ ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Mon Jan 15, 2018 3:37 pm

Дибалаг сүүлдээ бүр бокс тү боксоор нүдсээр байгаад гэмтлээ дээ.. энэ гэмтэл бол цэвэр булчингийн ядаргаанаас болдог гэсэн.. Дибалагүй 4-3-3 гэж гараад гоол алдахгүй хожоод байгаам биш үү.. энэ маягаараа мань хүн явах биздээ
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Jan 18, 2018 10:10 am

Манайх энэ жилээс эмэгтэйчүүдийн багтай болсон... нөхдүүд улирал дундаа орж байхад аймаар л яваа юм байна.

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat Jan 20, 2018 10:01 am

Image

Томас Ринконыг Торино бүр авахаар болжээ.. Нөхрийн зээлийн нөхцөл жинхлэгдэх тоглолтыг тоо гэрээнд заасанд буюу 22-23 хүрчээ :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat Jan 20, 2018 10:11 am

Image

Манай залуучуудын академиас гаралтай Маркизио 32 нас хүрчээ. Сүүлийн үед гэмтэл бэртлээс болоод гараанд гарах нь цөөрөөд, түүнийг явах байх гэсэн шуум гараад эхэлжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Jan 22, 2018 9:34 pm

Image

Манай Буффон 2017 оны 12-р сарын 5-наас хойш гэмтлийн улмаас талбайд гарч чадаагүй Шсесны орлоод байгаа, нөхөр ирэх 7 хоногт тоглох боломжтой болж байгаа юм байна. Ингээд нэлээд хэдэн тоглолт өнжсөн тул Миланы Паоло Малдинигийн Сери А-д 647 тоглолт хийсэн бүх цагын үеийн рекордыг энэ улиралдаа ямар ч байсан эвдэх боломжгүй болсон байна. Нөхөр энэ улирал дуусаад зодог тайлнна гэж байгаа ч Аньеллитай уулзаад эцсийн байдлаар шийдэх юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Jan 23, 2018 11:32 am

Image

Женоагаа талбай дээрээ хүлээн аваад хожлоо... Женоагийн нөхөд хаалга руу цохиж чадахгүй л явсан гэнэ. Манай Наполи 2 бүр тасраад эхэллээ... Наполи ч энэ улирал гэнэтийн гэмтэл бэртэл, форм муудалт тохиолдохгүй бол биднийгээ Скудетто хүртэхэд нэлээд зовоож, улирлын эцэс рүү хүргэх нь дээ. Ямар ч байсан энэ улирал л Скудетто хүртэх хэрэгтэй, дараагийн улирал яасан ч яахав ээ ккк...

Наполитай ан мань үзэлцвэл АЛ-ын тэмцээний амжилтанд жаал сөргөөр нөлөөлж болзошгүй юм даа. Нөгөө талд Сити, Баейрн, ПСЖ, Барса гээд нөхөд бол бараг л аварга авчихаж....ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Jan 25, 2018 2:18 pm

Image

Манай Пьяча анхны гараанд гарсан тоглолтондоо дебют гоолоо оруулжээ :eek: Урд 2 довтлогчийн 1-ээр тоглож байгаа юм байна. Нөхөр Шалькед довтлогчоор тоглосоор, манайх бэлэн довтлогчтой болчих юм биш биз дээ... Аллегри ч бас нөхрийг үлдвэл довтолгоонд гаргана гэж байсан, нөхөр ДАШТ-ын шигшээд багтахын тулд тоглох хэрэгтэй гээд зээлээр явсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun Jan 28, 2018 11:22 am

Image

Кьевог талбай дээр нь хэл амтай хожлоо. Кьевогоос тоглогч 2 улаан хуудас авчээ. Эхнийх нь Асамаогын цамцны захнаас татаж зогсоогоод, дараа нь гэмтэлтэй гэж талбайгаас гараад, шүүгч орж ирэхийг зөвшөөрөөгүй байхад орж ирээд, гарахыг шаардахад нөхөр гарыг нь гавласан мэт дохио зангаа үзүүлж байгаад улаан авчээ.

Манайхан ч форм сайнгүй л байна. Кьевог 9-үүлээ үлдсэний дараа л сая гоолууд оруулж, хожил байгуулав :RD

Куадрадогийн гэмтэл байн байн сэдрээд хагалгаанд орж магадгүй, 2-3 сар талбайд гарахгүй байж магадгүй л юм байна. Пьячаг арай л эрт явуулчихаж... бас Куадрадог орлуулж, Сассуологоос Политаног авах шуум гарч.... элдэв хүн авах гэж байхаад Берна, Коста 2-оороо нүдсэн дээр байлгүй дээ.

Нөгөө талд Аталанта Сассоулог талбайд нь 3:0-ээр хожиж.... нөхдүүд Калдара, Гомез гэх мэт нөхдүүдээ амрааж... Ирэх 7 хоногын дундуур манайтай Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтоо хийнэ, энэ тоглолт ч хүнд тоглолт болж магадгүй л юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun Jan 28, 2018 11:55 am

Image

Буффоны маань 40 насны төрсөн өдөр болж байна. :eek: Нөхөр гэмтлээс эргэж ирээд, сэлгээнд фэн хүүхдүүдийг өгсөн захиаг уншаад л сууж байна.

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Wed Jan 31, 2018 2:04 pm

Image

Эвгүй баг Аталантаг нутаг нь цомын хагас шигшээн эхний тоглолтонд хожлоо... Аталантагийнхан их бэлдсэн болсонгүй ээ. Буффон гэмтлээс эргэж ирээд эхний тоглолтондоо орж, 1 торгуулийн цохилт хаасан бол Игуайны гоолгүй цуврал зогсож, 2 дараалсан тоглолтонд гоолджээ... Ер нь Игуайн энэ жилээс цэвэр довтлогч биш багийн тоглолтонд зохицож тоглодог болсон, тоглолт их өөрчлөгдөөд байгаа.

Манайхан довтолгооны айхтар тоглогчидоо хамгаалалтаа сайжруулах тал дээр анхаараад жаал золиослоод байна уу даа.

Манайхан сүүлийн 13 тоглолтонд 1 л гоол алдсан гэсэн аймшигтай үзүүлэлттэй л яваад байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Feb 01, 2018 12:12 pm

Өвлийн наймааны цонхоор хэдэн залуусыг л хөдөлгөлөө дөө.

Image

СПАЛ-д тоглож байгаа Маттиелог Аталантад буцааж худалдан авах нөхцөлтэй заржээ. Нөхөр шилбээ айхтар хугалаад карьер энэ тэр нь дуусав уу гэсэн эргэж ирээд СПАЛ-ын гарааны бүрэлдэхүүнд улирлын эхний хагаст гарч тоглосон. Гайгүй л ирээдүйтэй гэгддэг залуу.

Image

Пол Лиролаг Сассоулод эргэж худалдан авах нөхцөлтэй заржээ. Нөхөр бас л ирээдүйтэй гэгддэг, Сассоулогийн гараанд байнга гараад байгаа.

Image

Аталантад зээлээр очоод гараанд гарч чадахгүй байсан Орсолиниг Болонья руу зээлжээ.

Image

Бас нэг ирээдүйтэй гэгддэг залуу Фабрицио Калигараг Кальярид буцаан худалдан авах нөхцөлтэй зарж.

Image

Леондра Фернандес гэсэн бацааныг ПСВ-аас худалдан авч, нөхөр залуучуудын багт улирын сүүлийн хагасыг үдэх нь.

Image

Хан Квон Сунг гээд Хойд солонгос бацааныг Кальяригаас авах гээд барсангүй ээ.. бас л гайгүй юм байх даа... манайх ч авах гэж их чичирлээ... Кальяри ч өгөхгүй гээд гүрийж.

Бас хэдэн залууг авч, хэдэн залууг явуулжээ.

Үндсэн багийн хувьд Берна болон Коста нар жижиг гэмтэл авсан гэсэн мэдээ гараад эхэллээ.... Куадрадо 1 сар тоглохгүй гэсэн, Дибала ирээгүй байхад ингээд улирлын чухал тоглолттой үед гэмтээд өгвөл ч сонин боллоо шүү... Пьячаг арай л эрт явуулсан уу даа... эсвэл нөхөр өөрөө шигшээдээ багтах гээд зээлээр явчихав уу.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Feb 05, 2018 9:37 am

Image

Сассоулогоо арай л дэндүүлчихлээ... Игуайн Ювентусд анх удаагаа хэт трик хийлээ. Гэмтэл бэртэл ихтэй, жаал хүнд тоглолт болж магад гэсэн эсрэгээрээ болов.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Feb 06, 2018 4:26 pm

Image

Матиуди гэмтэж, 1 сарын дараа ирнэ гэнэ. Маркизио эсвэл Стурарод боломж арай их олдох нь... Матиуди, Куадрадо, Дибала, Хөведес гэсэн нөхөд гэмтлээс ойрд ирэх болоогүй л юм байна. Костэ энэ амралтын өдрүүдээр Фиорентинатай хийх тоглолтонд ирнэ. Берна жижиг гэмтэлтэй ч аргагүй тоглоод байгаа, бас гайгүй болж байгаа юм байна.

Ирэх 7 хоногоос шахуу хуваарь, боломжийн өрсөлдөгч гээд ажил их байх нь дээ.

2018.02.10 Лигт Фиорентинад зочлох
2018.02.14 Тоттенхэм хүлээн авна
2018.02.18 Лигт Торинод зочлоно
2018.02.26 Лигт Аталантаг хүлээн авна
2018.02.28 Цомд Аталантаг хүлээн авна
2018.03.04 Лигт Лациод зочлоно
2018.03.08 Тоттенхэмд зочлоно
2018.03.11 Удинезег хүлээн авна гээд

АЛ-д Тоттенхэмтэй таарах хооронд лигт бас хөөрхөн ширүүн үзэх багуудтай, бас цомд Аталантатай хариу тоглолт хийнэ... бас л хөөрхөн сорилт шүү. Ашгүй дундаа нэг 7 хоног завсарлах юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat Feb 10, 2018 11:39 am

Image

Түвэгтэй талбайгаас хэрэгтэй хожлоо авч, хүснэгтийг 2 оноогоор тэргүүлээд эхэлж. Наполи нөхөн тоглолтоо эвгүй байгаа Лациотой хийхээр яах юм байгаа юм. Наполигоос Мертенс, Каллехон нар бэлтгэл энэ тэрээ өнжөөд байгаа сурагтай байсан.

Буффоны Ювентусын өмсгөлтэй 500 дахь тоглолт бол Аллегри Ювентусыг удирдаад 200 дахь тоглолтондоо орж байгаа юм байна.

Сайн байгаагүй ч гэсэн хэрэгтэй хожлоо авчээ. Бернардески хуучин багийн талбай дээр хаалттай цохилтоос гоолдож ялалт байгуулахад чухал нэмэр оруулав.
Ер нь энэ улиралд Бенатиа Ромаг, Игуйан Наполиг, Берна Фиорентинаг гээд экс тоглогчид нь хуучин багуудаа хожиход гоолдоод байна шүү. :RD
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests