FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON
Posted: Wed Aug 16, 2017 4:57 pm
Багийнхаа шинэ сэдвийг нээе дээ. Энэ улирал дуусаад Буффон, Барцальи, Лихти нар гэрээгээ дуусгаад явах тул онцгой дурсгалтай удирал болох ёстой.
Эдгээрээс олон жилийн турш багт зүтгэсэн, багийн ахлагч, 2006 оны хямралын үеийг даван туулаад өдийг хүрсэн, тэр үеийн гарааны тоглогчдоос ганцаараа тоглод үлдсэн нь манай домогт Буффон энэ улирлыг дуусгаад явахаа ерөнхийдөө зарласан. Буффоны сүүлийн улирлыг бас л гайхалтай амжилтаар үдвэл ч янзтай юм.
Манай шинэ улирлын зорилт бол мэдээж Скудеттог заавал хүртэх ёстой, дээр нь Италийн цомыг хачир болгоод хүртэх хэрэгтэй. Бүр сайхан нь АЛ-д түрүүлж, Буффоныгоо гайхалтай үдэх билээ.
Энэ жилийн наймааны хувьд 1-р багаас Бонуччи, Лемина, Нето, Де Чельи, Дани Алвес нарыг бүр, Ринконыг зээлээр тус тус явуулж
1-р баг Куадрадо, Бенатиа 2-ыг жинхэлж, Бернардески, Ди Шильо, Шесни, Бентанкур нарыг бүр эвч, Костаг зээлээр авлаа.
Наймааны цонх хаагдахын өмнө төвд ПСЖ-ээс Матиуди, зүүн жигүүрийн хамгаалалтанд Аталантагийн Спинаццолиг зээлээс дуудаж, Лациогийн Кейтаг довтолгоонд аваад, Асамаог бүр, Кийнийг зээлээр явуулаад зуны ажиллагаа дуусахаар байна.
Ерөнхийдөө наймааны цонхыг хаагдах болоогүй байхад нь дүгнэх нь эрт байна. Хаагдах үед нь дүгнэе ээ. Ерөнхийдөө хамгаалалт жаахан сулраад, довтолгоо эрс сайжирсан, дунд шугам бол жаахан сайжирсан байдалтай дуусч байх шиг байна.
Энэ улирлын гарааны хувьд дараах байдалтай байх болов уу. Гэхдээ энэ жилээс 4:2:3:1-ээс гадна 4:3:3 гэсэн гарааг давхар ашиглах байх гэсэн таамаглал, шуум яваад байна.
Гарааны төвийн хамгаалагчийн хувьд Бенатиа, Барцальи, Ругани 3 Бонуччигийн орхисон байрлал дээр үзэх бөгөөд ерөнхийдөө Ругани хүү улирлын дундуур байр сууриа бататгах болов уу даа.
Багийн гол од, хөдөлгөгч хүч, од болох ёстой хүн нь энэ улирал яах аргагүй Дибала болох ёстой, ийм ч үүднээс нөхөрт энэ жил 10 дугаарыг өгч, бас нөхрийг дэмжих үүднээс Бернардески, Коста нарыг авч илүү чөлөөтэй, дэмжлэгтэй тоглох боломжийг олгох болов уу гэсэн хүлээлт байна. Өмнөх жилийнхийг болвол довтолгооны байрлал өрсөлдөөнтэй, авьяастай залуусаар дүүрлээ.
Багийн хувьд улирлын голлох наймаа гэвэл яг Коста юу эсвэл Бернардески юу гэж эргэлзэж байгаа ч
Костаг нөгөөдөхөөсөө илүүгээр багт хурдан эерэг нөлөөгөө үзүүлж эхлэх болов уу гэж бодож байна.
Багийн улирлын гол өсөн гарч ирэх, гараанд байр сууриа бататгах тоглогчоор Ругани хүүг нэрлэмээр байна. Бонуччи явсан тул нөхөр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, гарааны эрхээ авах жил нь энэ жил болох болов уу.
Энэ улирлын шинэ нээлт, өсөж байгаа одоор Бокагаас ирсэн Родриго Бентанкур тодорч магадгүй л юм. Нөхрийг Италид энэ улирлаас ирэхэд нь туршлага суулгах гэж зээлээр явуулах байх гэсэн үндсэн багт үлдлээ... Үндсэн багын Хедира, Пьяанич, Маркизио, магадгүй Матиуди нарын дараа 5-д гараанд гарах магадлалаар жагсаж байгаа ч бас л тоглолтын хуваарийн ачаалал, гэмтэл бэртэл зэргээс шалтгаалаад ер нь хөөрхөн гараанд гараад байх болов уу. Улирлын эхний хэсэгт Аллегригаас нэлээд өндөр үнэлгээ аваад, үндсэн багт үлдсэн, нөхөр ч өөрийгөө харуулах биз.
Игуайныг энэ жил ардаа нэлээд хувилбартай, дэмжлэгтэй болохоор гоолын бороог ч нэлээд оруулж, АЛ-д ч нэр баастсан статистикаа сайжруулах болов уу гэж хүлээж байна.