AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Mon Aug 28, 2017 1:20 pm

танайх харин энэ жил овоо үзэх шинжтэй.. Интер мундаг гэхээсээ Рома азгүй л байсым шиг харагдана лээ шт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon Aug 28, 2017 2:18 pm

Манайх довтлогч хагас хамгаалагч хоёр хайгаад байгаа Арсеналаас Ozil Alex хоёрыг авж болохгүй юм байхдаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Aug 29, 2017 9:15 am

Gankhuu wrote:
Нэг муу мэдээ байгаа нь Интер сайн тоглоод байна хаха


Манайхыг муу тоглохоор дагаж муудаад, гайгүй тоглохоор тэгээд дагаж намираад байх бололтойм даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Aug 29, 2017 9:20 am

17 тоглогч шигшээдээ дуудагджээ..

Хэзээ сүүлд ийм их тоглогч дуудагдлаа? кк
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Tue Aug 29, 2017 9:46 am

Эхний 6 тоглолт 6 хожил, ганцхан бөмбөг алдсан гээд сайхан мэдээ, яахав дандаа мяа гаруудтай тоглосон ч гэсэн сонсоход сайхан
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Aug 29, 2017 10:28 am

Tmshinoda wrote:17 тоглогч шигшээдээ дуудагджээ..

Хэзээ сүүлд ийм их тоглогч дуудагдлаа? кк

Харин сайхан л хараглаж байна... Гэхдээ гэмтэл гэж лай байгаа шүү дээ... Шигшээ гэж лайнууд гэмтээдэг талтай... Цү цү цү...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 29, 2017 10:36 am

Marco Borriello Серья А лигид 12 өөр багт тоглож гоал оруулсан амжилт үзүүллээ

Итали довтлогч Marco Borriello серья А лигийн 2-р тойргийн хүрээнд Udinese багийн эсрэг гоал оруулсанаар Nicola Amoruso амжилт болох Серья А лигийн 12 өөр багт тоглон гоал оруулсан амжилттай тэнцжээ.

Borriello хувьд Миланы академаас гарж ирсэн бөгөөд энэ амжилтаа Empoli багт тоглох үеэсээ эхлүүлжээ.

Түүний хамгийн томоохон гоал нь 2003 оны 5-р сарын 9нд Piacenza клубийг 3-1 хожсон тоглолт байсан юм.

Тэрээр Reggina, Sampdoria, Treviso, Milan, Genoa, Roma, Juventus, Carpi, Atalanta, Cagliari, Spal багуудад тоглож байхдаа гоал оруулсан юм.

Borriello хувьд Серья А лигид 326 тоглолтонд оролцож 96 гоал оруулаад байна.

Энэ амжилтыг өмнө нь ганцаараа эзэмшиж байсан Amoruso Padova нь Juventus, Perugia, Napoli, Como, Modena, Messina, Reggina, Torino, Siena, Parma Atalanta багуудад тоглож байжээ.

Marco Borriello хувьд 2002–2007 онд Милан клубд тоглож байгаад дахин 2008–2010 оны улиралд Миланд тоглосон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Sesame7 » Tue Aug 29, 2017 10:53 am

Арай2. Энэ Бориоло одоо Интерт очих л дутуу байгаа даа ахахаха. Англид хүртэл очоод байсан биздээ алхнуудад
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 29, 2017 4:54 pm

Matri Parma клубд тоглох уу

Alessandro Matri Parma клубийн албаны хүмүүстэй уулзжээ. Зарим хэвлэлүүдийн таамаглалаар бол тэрээр Серья Б лигид тоглож магадгүй ажээ.
Parma клуб 2015 онд дампуур Серья Д лиги руу доошилсон. Серья Д лиги нь Италийн хамгийн олон тооны сонирхогчийн багтай лиги юм.
Parma чууд өнгөрөгч жилүүдэд эргэн эрэлт хийсний үр дүнд тэд одоо Серья Б лигид байна. Клуб дампуурах үед багийн ахлагчаар тоглож байсан Alessandro Lucarelli одоо ч гэсэн багаа удирдан тоглож байгаа юм.
Өчигдөр орой итали довтлогч Matri түүнийг сонирхож буй багийн удирдлагуудтай уулзаж буйгаар хэвлэлийнханд өртжээ. Гучин гурван настай Итали довтлогчийн хувьд одоогоор Серья А лигийн Sassuolo багт тоглодог бөгөөд өнгөрсөн улирал 8 гоал оруулжээ.
Нэмж хэлэхэд тэр Милан клубд 2013–2016 улиралд тоглосон бөгөөд энэ хугацаандаа хэд хэдэн удаа өөр баг руу зээлээр явж байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 29, 2017 4:55 pm

Багийг орхи, Niang

Италийн Серья А лигийн 2-р тойргийн хүрээнд Ас Milan vs Cagliari багууд тоглосон. Уг тоглолтод Миланы хөгжөөн дэмжигчид Багийг орхин яв, Niang гэж бичсэн баннер өлгөсөн байжээ.
Миланы довтлогчийн хувьд Оросын Spartak Moscow клубээс ирсэн саналаас татгалзсан бөгөөд хэвлэлүүд түүнийг Torino клубд очих хүсэлтэй байгаа хэмээн мэдээлж байна.
Оросын баг руу явахыг хүсээгүй болон багийн бэлтгэлд 10 хоног стрессний улмаас оролцохгүй болсон явдалд багийн хөгжөөн дэмжигчид ийнхүү уурласан бололтой.
“Шинэчлэгдсэн Миланд Стрессдсэн нэгэнд зай байхгүй”. “Багийг орхин яв, Niang” хэмээн бичсэн байжээ.
Франц довтлогч 2012 оноос Миланд байгаа билээ. Энэ хугацаандаа тэр хэд хэдэн удаа зээлээр багаас явж мөн хэд хэдэн хэрэг тарьсан ч удаатай. Өнгөрсөн улирал гэхэд л тэрээр Английн Watford клубд хагас улирлыг үдсэн билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 29, 2017 4:55 pm

Augusto Paraja: Gustavo Gomez одоогоор Миланы тоглогч

Милан клубийн төвийн хамгаалагчын Туркийн Fenerbahce руу шилжих наймаа амжилтгүй болж. Тэр Миланы тоглогч хэвээр байгаа болохыг түүний агент Augusto Paraja баталлаа.
Хэд хоногийн өмнөөс Миланы төвийн хамгаалгч Туркийн клубд нэгдэх ойр байна гэх мэдээлэл явагдаж байсан ч гэсэн өнөөдөр хоёр талууд тоглогчийн авах цалийнгийн хэмжээнд дээр тохиролцоонд хүрч чадалгүй наймаа цуцлагдаж байна хэмээн тоглогчийн агент мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 29, 2017 4:56 pm

Di Biagio: Cutrone яг л Belotti шиг

Италийн Under-21 шигшээ багийн дасгалжуулагч Luigi Di Biagio Миланы залуу довтлогч Patrick Cutrone өөрт нь Torino клубийн довтлогч Andrea Belotti санагдуулдаг болохыг сэтгүүлчдэд мэдэгджээ.
Cutrone хувьд улирлыг амжилттай эхлүүлж байна. Миланы төлөөх 6 тоглолтонд 4 гоал оруулаад байна. Үүний сацуу тэрээр залуучуудынхаа шигшээ багт Spain болон Slovenia эсрэг хийх тоглолтонд дуудагдаад байна.
Luigi Di Biagio түүний талаар хэлэхдээ: Тэр бидэнтэй U-15 насны ангилалаас эхлэн байсан. Бид түүнийг эртнээс мэднэ.
Тэр бол амжилтанд хүрэхийн төлөө хүсэл эрмэлзэл дүүрэн нэгэн. Тэр бэлтгэлээ хийх дээ болон тоглолтонд оролцохдоо яг л өөрийнхөн сүүлийн тоглолт мэт тоглодог. Тэр яг Belotti шиг.
Энд байгаа хүн бүхэн амжилтанд хүрэхийг мөн хожил байгуулахыг хүсдэг. Гэхдээ бидний зорилго бол залуучуудыг шигшээ багт бэлдэх юм.
Одоогоор бид Европын шилдэг 3-4 багуудын нэгд бичигдэж байна.
Би үргэлж л урам зоригоор дүүрэн байж ирсэн. Өөрөөр бол би энд байхгүй байх байсан. Бид залуучуудын шигшээ багийнхаа хүрээнд хамгийн сүүлийн тоглолтоо Spain эсрэг хийсэн.
Би энэ төсөлтэй гэрлэсэн. Учир нь би залуучуудтай ажиллахдаа дуртай байдаг. Би одоогоороо амьдардаг хүн. Хөлбөмбөгт юу болохыг хэзээ ч мэдэхгүй ээ аргагүй. Гэхдээ миний зорилго бол эдгээр залуустай үргэлжлүүлэн ажиллах.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 30, 2017 9:27 am

Cutrone: Милан клуб надад олон зүйл зааж сургасан

Миланы довтлогч Patrick Cutrone багийн дасгалжуулагч Vincenzo Montella өөрт нь олон зүйл зааж сургасн. Мөн одоогийн үзүүлж буй тоглолт, тоглолтын форм нь яг л зүүд шиг байгаа талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Тэрээр Италийн U-21 ангилалд дуудагдаад байгаа билээ.

"Миний зан чанар бэлтгэл дээр тоглолтон дээр ч нэг үргэлж нэг хэвээр байдаг.Дасгалжуулагч Montella надад ихийг заасан. Довтлогчийн байрлал дээр хэрхэн тоглох, эсрэг багийн арван зургаагын шугам дотор хэрхэн байраа эзлэх гэх мэт. Би тэрхүү итгэлийн хариулан гэдэгт итгэлтэй байна.Одоогийн байр байдал маань яг л зүүд шиг л байна. Би үргэлж л ийм зүйлийг хүсэж байсан. Би үүнийг цааш үргэлжлэн гэж найдаж байна. Дасгалжуулагч надад итгэл хүлээлгэсэн"

Арилжаа наймааны цонхоор багаас явж магадгүй байсан талаар?

"Би зүгээр л хөлбөмбөг тоглохоо л бодож байсан. Энэ тал дээр клуб шийдвэр гаргахыг би мэдэж байсан. Би зүгээр л сайтар бэлтгэлээ хийж, талбайд гарч сайтар тоглох талаар л бодсон.
Хэрэв багт үлдэх ямар ч боломж байгаагүй байсан бол би зээлээр явах байсан. Гэхдээ одоо Милан бол миний гол зорилго.
Цом өргөх нь тоглогч бүрийн мөрөөдөл. Миний хувьд ч гэсэн ялгаагүй тийм. Одоо бол би илүү бодитойгоор харж байна. Италийн шигээ хамтаар хийх тоглолтынхоо талаар л бодож байна.
Одоо бол Милан сайн багаа. Бидэнд олон сайн тоглогчид байна. Цаг хугацаа явахын хэрээр бид өөрсдийнхөө үнэ цэнийг юу чаддагаа харуулах болно"

Улирлын төгсгөлд намайг юу аз жаргалтай болгох вэ гэж үү? Лигийн аварга болох.

"Дасгалжуулагч Di Biagio намайг Belotii-тай адил хэмээн хэлсэнд талархаж байна. Түүнтэй харьцуулагдах нь нэр хүндийн хэрэг. Тэр бол довтлогчид байх бүхий л шинж чанаруудыг агуулсан бүрэн төгс довтлогч. Тэр бол Италийн шилдэг довтлогч нарыг нэг. Би түүнээс өөрийгөө олж хардаг. Гэхдээ түүний хэмжээнд очихын тулд надад их цаг хугацаа шаардана. Миний өөр нэгэн үлгэр дуурайлал авдаг довтлогч бол Alvaro Morata. Би үргэлж түүнээс үргэлж дуурайлал авдаг байсан. Тэр Европын шилдэг довтлогч нарын нэг"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Wed Aug 30, 2017 10:02 am

Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 30, 2017 8:22 pm

Flamini Serie A лигид эргэн ирэх үү?

Милан клубд өмнө нь тоглож байсан Mathieu Flamini Италийн Серья А лигийн Sampdoria, Hellas Verona эсвэл SPAL багт тоглож магадгүй бололтой.
Түүний Crystal Palace багтай байгуулсан гэрээ дууссан бөгөөд одоогоор чөлөөт агент байгаа юм.
Tuttomercatoweb мэдээлж буйгаар Франц хагас хамгаалагч Италид дахин тоглох хүсэлтэй байгаа ажээ.
Милан клубд тэрээр 2008-2013 улирал тоглохдоо 97 тоглолтонд оролцож 7 гоал өгч 5 гоалын дамжуулалт өгч байжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 30, 2017 8:36 pm

Италийн Серья А лигид тоглосон анхны Хойд Солонгосын тоглогч Han Kwang-song Fiorentina клуб руу явж байна.
Мөн тэрээр лигид Хойд Солонгосоос гоал оруулсан анхны тоглогч юм
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Aug 31, 2017 2:24 pm

За Нианг яваад цонх хаагдах бололтой.
Ниангийн хувьд манайхтай үнэ тохирох дээр л багууд болж өгөхгүй байгаа.
Торино дутаад байгаа зөрүү мөнгөө олохоор үзэж байх шиг байна.
Лацио бас сүүлд энэ тулаанд нэгдлээ...

Ниангийг зарчихвал Чехийн Jakub Jankto гээд хагасыг авна гэнэ... Хэр нөхөр юм болдоо...
Ренато Санчез Хунгууд руу зээлээр явчлаа. Худалдан авахгүй, тэгээд гараа найдвартай гээд клуб, тоглогч аль аль нь хаппи байсан бололтой.
Кейта Балдог Монако авчлаа. Манайх бас нэлээд сонирхоод байсан даа уг нь...

Палетта, Густаво Гомез нар тус тус Лацио, Фенербахче нар руу явах наймаа болилоо.
Уг нь багууд хоорондоо тохиролцсон ч хувь тоглогчтойгоо цалин дээрээ тохирсонгүй.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 31, 2017 8:35 pm

Suso: Италийг шигшээ Сюрприз бэлдэж байгаа

Италийн шигшээ баг 2018 онд ОХУ-д зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТэмцээний эрхийн төлөөх тоглолтоо энэ хагассайн өдөр буюу 9-р сарын 3 ны өдөр Santiago Bernabéu цэнгэлдэхэд талбайн эзэн Испани шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд Испани шигшээд шинээр дуудагдаад удаагүй байгаа Миланы хагас хамгаалагч Suso уригдаж сэтгүүлчидтэй тоглолтын талаарх өөрийн бодлоо хуваалжээ.
"Би Bonucci-тай ярилцсан. Тэр надад энэ тоглолтонд Сюрприз барина гэж хэлсэн.
Би юу болохын мөн тэд юу хийхийн мэдэхгүй байна. Тэд сайтар хамгаалж тоглох эсвэл довтолж тоглохын алийн болохыг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ тоглолт хүнд тоглолт болох болно.
Италийн шигшээ баг сайн зохион байгуулалттай, тактикийн хувьд сайтар бэлтгэгдсэн баг. Тэд юу хийхээ мэддэг мөн байрлал бүр дээр сайн тоглогчтой. Тэд бол тоглолтын эцсийн мөч хүртэл тэмцдэг тийм л баг. Энэ чинь л Италийн шигшээ баг шүү дээ.
Эсрэг багаас хамгийн аюултай тоглогч хэн бэ?
Lorenzo Insigne. Тэр бол Испани тоглолтын хэв маягтай тоглогч.
Эх орноосоо өөр оронд тоглох талаар: Би үргэлж л гадаадад тоглож ирсэн. Яахав нэг жилийг эс тооцвол.
Шигшээ багтаа дуудагдсан талаараа?
Би баяртай байна учир нь энэ бол шагнал. Би энд байгаадаа баяртай байна. Милан бол том баг. Хэрэв чи сайн тогловол шигшээ багтаа дуудагдах боломжтой"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 31, 2017 9:11 pm

Renato Sanches Swansea багт тоглоно

Bayern Munich багийн хагас хамгаалагч Renato Sanches Уэльс Swansea City багт зээлээр тоглохоор боллоо.
Түүнийг Италийн Milan, Juventus болон Inter багууд сонирхож байсан юм.
Милан клубийн хувьд түүнийг багтаа элсүүлэх хамгийн боломжтой баг нь байсан юм. Улаан харуудын хувьд тоглогчийг худалдан авах нөхцөлтэйгээр зээлэх хүсэлтэй байсан юм.
Харин Bayern хувьд түүнийг багаас явуулах хүсэлгүй байжээ. Тэд зөвхөн түүнийд тогтмол тоглох цаг гаргаж өгч түүнд туслах багийг хайж байсан бололтой.
Зарим хэвлэлүүд Swansea багийнхан түүнийг худалдан авах нөхцөлгүй зөвхөн зээлэхийн тулд €8.5 саяыг төлж байгаа хэмээн мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 31, 2017 9:16 pm

Милан клубд элсэн орж магадгүй хэмээн яригдаж байсан Grzegorz Krychowiak Английн West Bromwich Albion багт зээлээр тоглохоор болжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Fri Sep 01, 2017 12:48 pm

Нианг өөрийн хүсэж байсан Торино руугаа явлаа даа. Зээлээд дараа зун 15 саяыг төлөхөөр явсан байна.
Бас ирээдүйд Ниангийг наймаанд оролцуулбал 25% нь манайх авах нь...
Уг нь Орос руу явуулсан бол шууд 23 саяыг манайх авах байсан.

Жосе Маури уг нь зээллэгээр аль нэг тийшээ явбал зүгээр байна гэж...
Гэхдээ энэ цонхоор явна гэдэг бүтэхгүй зүйл гэсэн байна.

Тразбонспор Сосаг наймааны сүүлийн өдөрт багтаан авахаар шахаад байгаа л гэнэ...
Манайх бол тоглогчтойгоо тохирчихвол асуудалгүй л баймаар юм.

Симич, Вергара гээд манай залуучууд зээлээс ирээд буцаад зээлээр явцгаалаа даа.
Симич Кротоне руу, Вергара Бари руу явцгааж... Хоёулаа хамгаалагчид

Манайх Женоагийн супер талентууд гэгдээд байгаа 16 настай Пеллегри (Pietro Pellegri),
Салшедо (Eddy Salcedo Mora) нарыг таргетлаад авахад ойр байгаа гэнэ.
Пеллегригийн хувьд 1 сард манайд ирэх нь тод болсон л гэж байна...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 01, 2017 1:07 pm

Pellegri эсвэл Salcedo аль нэгэн Миланд

Энэ зуны хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө Милан клуб Genoa клубээс залуу тоглогч нар болох Pietro Pellegri болон Eddy Salcedo Mora нарыг авах ойрхон байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Genoa багийн залуу тоглогч нарын хувьд 16,15 настай бөгөөд тэднийг энэ зун Италийн томоохон багууд болох Inter, Juventus, Roma багууд мөн л сонирхож байсан юм. Pellegri хувьд өнгөрсөн улирлын сүүлчийн тоглолтонд Roma эсрэг тоглож өөрийн мэргэжлийн карьер дах анхныхаа гоалоо оруулж байсан юм. Арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө хоёр тоглогчийн агентаар ажилдаг Beppe Riso Милан клубийн Casa Milan төв дээр ирж багийн удирдлагуудтай уулзалт хийжээ.
Riso: “Одоо наймаа хийгдэхгүй ээ. Цааш юу болохыг харж л байя. Одоогоор би өөр зүйл хэлж чадахгүйн ээ. Милан клуб ирээдүйн талаараа бодож байна. Нэгдүгээр сард хийх наймааны талаар яригдаж байна. Одоо бол эрт байна. Тэд нар энэ зуны хөлбөмбөгийн арилжаа наймааны тал дээр маш сайн ажилласан. Тэд ирээдүйгээ харсан томоохон наймаа хийх талаар бодож байна. Тэд нэгдүгээр сард хэрхэн хөдлөх талаараа бодож эхэлж байна”
Зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Милан клуб энэ хоёр тоглогчоос Pietro Pellegri-г нэгдүгээр сард авахаар баталгаажуулсан хэмээн мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 01, 2017 1:07 pm

Mirabelli: Aubameyang Миланд ирэхийг хүсэж байсан

Милан Спортын албаны дарга Massimiliano Mirabelli Габон довтлогч Pierre-Emerick Aubameyang Миланд ирэхийг хүсэж байсан. Гэвч Borussia Dortmund түүнийг явуулахыг хүсээгүй хэмээн мэдэгдэв.
Өчигдөр шөнө Улаанбаатарын цагаар 23:00 цагаар Миланы удирдлагууд энэ зуны арилжаа наймааны цонхоор юу хийсэн цаашдаа юу хийх талаараа фэйсбүүк хуудсаар шууд мэдээлэл хүргэсэн.
Багийн удирдлагууд Габон довтлогчийн талаар хэлэхдээ:
"Aubameyang гайхалтай тоглогч. Тэр Миланд ирэхийг хүсэж байсан. Гэвч энэ наймаа зарим нэг шалтгааны улмаас амжилттай болоогүй.
Borussia Dortmund баг түүнийг худалдахыг хүсээгүй. Ийм л зүйл болсон. Гэхдээ тэр шилдэг довтлогчоороо хэвээр үлдэх болно.
Хүмүүс манай багт жигүүрийн довтлогч, жигүүрийн тоглогч, эвсэл дамжуулалт өгч найруулан тоглох чадвартай тоглогч дутагдаж байна гэх зүйлсийг хэлсэн байхыг би хэвлэлээс уншсан. Гэхдээ миний бодлоор бидний хийсэн буруу хоёрхон зүйл нь энэ л байх гэж бодож байна. Бид зуны арилжаа наймааны цонхоор маш сайн ажилсан гэж бодож байна. Учир нь 11 тоглогч шинээр худалдан авна гэдэг амаргүй шүү дээ.
Милан клуб шинээр нэгдэн нийлэх хэрэгтэй байсан. Тиймээс хэт их шинэ хүмүүсээр багийг дүүргэх боломжгүй байсан. Ямар ч тохиолдолд, нэгдүгээр сар хол биш байна, Бид бэлэн байна ...
Бидний зорилго бол багийн шинэ эрэн үеийн бий болгох. Тиймээс одоогоор багийн дундаж насыг авч үлдэх нь маш чухал юм. Бидэнд дунд хугацаанаас, урт хугацааны хүртэлх зорилго байна. Гэхдээ бид зуны хийсэн арилжаа наймааг дахин хийх талаар бодож болохгүй"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 01, 2017 1:08 pm

Dino Zampacorta: Mauri зээлээр явах нь

Jose Mauri зээлээр явах нь түүний хувьд хамгийн зохисгүй зүйл байх байсан хэмээн түүнийг агент мэдэгдэв.
2015 онд Италийн Parma клуб дампуурлаа зарласны дараа Jose Mauri Улаан Харуудын эгнээнд нэгдэж байсан юм. Өнгөрсөн улирал тэрээр Empoli клубд улирал дуустал зээлээр тоглосон билээ.
“Багийн техникийн албаныхан, ажилчид түүнтэй сайн харилцаатай байдаг. Талбайд гарч тоглохын тулд өөр баг руу явах нь түүний хувьд хамгийн зохисгүй зүйл байх байсан. Гэхдээ бидэнд хэн ч өөр багруу явж тоглох хэрэгтэй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх хаагдахын өмнө бусад багуудаас хэдэн санал ирсэн. Гэхдээ тийм бага хугацаа үлдсэн үед өөр баг руу явах амаргүй”
Mauri хувьд Лигийн нээлтийн тоглолтонд талбайдээр 12 минут тоглосон. Мөн Европа лигийн хүрээнд Shkendija багтай хийсэн хариу тоглолтонд оролцож тоглосон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 01, 2017 1:08 pm

Stefan Simic Crotone баг руу явлаа

Миланы хамгаалагч Stefan Simic хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх хаагдахын өмнөхөн Италийн Серья А лигийн Crotone багруу зээлээр явлаа. Өнгөрсөн улирал тэрээр Бельгийн Mouscron багт мөн л зээлээр тоглосон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests