AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 8:12 pm

Гоолууд...







Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 8:21 pm

Калинич СериА-д 29 (Фиорентинад 27, АС Миланд 2) гоол оруулсны 27 гоол нь бокс (16 шугам) дотроос гэнэ.
Россонеричүүд 2 сард Бологнатай тоглосноос хойш сүүлийн 20 СериА тоглолтод дараалан эсрэг багтаа гоол оруулсан гэнэ.
СериА лигт гурван тоглолт дараалж Удинезегийн эсрэг хожил аваагүй (1 тэнцэж, 2 хожигдсон) байсан ба энэ удаад хожиж чадсан байна.
Лигийн эхний 4 тоглолтоос 9 болон түүнээс дээш оноо авсан тохиолдол нь хамгийн сүүлд 2006-2007 оны улиралд (10 оноо) байсан байна.
Удинезегийн хувьд сүүлийн 9 лигийн тоглолтоос ердөө ганц л хожил авсан ба одоогоор 6 дараалж хожигдчихоод байгаа юм.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 8:29 pm

Манай Примавера онигоо болж дуусч байгаа бололтой... Манай домог Гаттузо ирчихсэн удирдаж байгаа.
Тэгсэн эхний тоглолтдоо Сассуолод 5-1ээр нялгадуулсан бол, дараагийн тоглолтондоо Дерби Интерт 3-0дуулж...
Хамгийн **н** нь Интертэй хийсэн тоглолтонд үндсэн багийн Палетта төвийн хамгаалалтанд тоглосон юм байх...
Интерийн од болоод байгаа Одегаард гэж хүү тэрнийг байсныг мэдээгүй гэнэ хахаха...
Угаасаа Палеттаг Лацио руу явуулах байсан юм.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Mon Sep 18, 2017 9:46 pm

одегаард?
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 10:01 pm

Өө халит хараад бичсэн Реал Мадридын залуутай андуурч... Одгаард гээд хүү.
Манай Примаверагийн эсрэг Хэт-Трик хийцэн байна лээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 10:40 pm

Энэ улиралд оруулаад байгаа манайхны гоолууд...

1. Андре Силва 5 гоол
2. Кутроне 4 гоол
3. Монтоливо & Сусо 3 гоол
4. Калинич 2 гоол
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 10:48 pm



Кессие бөмбөгөө амархан алдахгүй. Биеийн хүчээр хэнийг л бол хэнийг илүүрхэж байна.
Бийст
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Sep 19, 2017 7:24 am

Image

Seko Fofana гээд Удинезегийн хагасыг манайх сонирхоод эхэлсэн гэдэг шуум байна.
Миланы төвийн ирээдүй бол мэдээж Кессие байгаа өөр хэн нэгэн гэвэл Фофана болжээ гэж...
Өнгөрсөн тойрогт манайхтай тоглоход сайн тоглосон болохоор нь тэгэж байгаа байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Sep 19, 2017 9:59 am

Нээрээ Андреа Конти маань бэлтгэл дээр өвдгөө гэмтээсэн байсан...
ACL гээд мэс засалд орсон ба амжилттай болсон ч дор хаяж 6 сар талбайд гарахгүй болсон.
Удинезетэй тоглоход Калабриаг гаргасан мөн хойноо 3 хамгаалагчтай тоглоод байгаа нь үүнтэй холбоотой
Өвөл нэг юм бодохгүй бол Контигийн хувьд хавраас наашгүй гэдэг маш муу мэдээ л дээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Sep 19, 2017 12:59 pm

Highest pass accuracy (at least 200 mins played)

1. Vicari (94%)
2. R.Rodriguez (93%)
3. Koulibaly (93%)
4. Valero (93%)
5. Musacchio (93%)
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Sep 21, 2017 8:34 pm

SPAL-тай тоглоод 2 ПЕН аваад хожсон байна. Тойм харахад бол аль аль нь л эвгүй л ПЕН байна.
Манайх довтолгоо сайн байсан ч яг гоолдох довтолгоо хийсэнгүй тэгэхээр бас болоогүй л байгаа бололтой.
Тэгээд ПЕН цохихдоо Родригуез, Кессие нараар л хийлгээд байх юм... 9, 7, 10 дугаарууд талбай дээр байх л юм...
Калиничийн хувьд сайн наймаа болсон байна. 16 дотор бол ер нь л аюул учруулчих гээд л байна...
5 тоглолтын дараагаар 12 оноотой 4т жагсаж байна. Ювэ, Наполи оноо алдаагүй 1, 2т байгаа... Интер тэнцээд нэг юм саарах шив...
Рома бас айхтар байна. Борооноос болж 1 тоглолтоо хийгээгүй байгаа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Sep 21, 2017 8:35 pm

Бонуччи 3 оноо авсан нь сайн хэрэг гэхдээ бид болоогүй байгаа хийх юм их байна л гэж...

Монтоливо гэмтээд дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй байна. Рома дээр л ирэх магадлалтай гэнэ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Sep 21, 2017 8:48 pm

Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:05 pm

Abate: Зодог тайлах талаар бодсон

Өчигдөр шөнө Милан клуб Серья а лигийн 5 тойргийн хүрээнд Spal багийг талбай дээрээ хүлээн авч тоглож 2:0 онооны харьцаатай хожсон билээ. Уг тоглолтын дараа Милан клубын хамгаалагч Ignazio Abate нүдний бэртэл авсныхаа дараагаар зодог тайлах талаар бодож байсан мөн залуу тоглогч нарыг багийн хамгаалагч Paletta гаас үлгэр дуурайлал авах хэрэгтэй болохыг Милан Тв-д өгсөн ярилцлагаараа мэдэгджээ.

Abate хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Sassuolo багийн эсрэг хийсэн тоглолтонд нүд руугаа цохиулан нүдэндээ бэртэл авж өнгөрөгч улирлыг бэртлийн улмаас эрт дуусгаж байсан юм. Тэрээр энэ зунаас талбайдаа эргэн ирээд байгаа билээ.

"Би хөлбөмбөг тоглохоо зогсоож, дахин эргэн ирэхгүй байх талаар бодсон. Гэхдээ бүх зүйл сайнаар эргэж миний нүд эдгэж байна.
Би багийн эмч нарын багийнханд талархах хэрэгтэй. Харин одоо би дахин шинээр эхэлсэн. Өнөөдөр Сан Сиро цэнгэлдэхэд тоглосондоо баяртай байна. Уг тоглолтын өмнө би түгшсэн бас ихээр догдолсон байсан.
Бид сүүлийн 20 минутанд сайн байж болох байсан. Бид тоглолтын гурав дах гоалыг оруулахын хүссэн. Гэхдээ бид зөв замдаа явж байгаа гэж бодож байна.
Бидний өмнө олон саад тодгорууд байна. Толгой өндийлгөх цаг байхгүй байна. Учир нь бидэнд хуваарийн дагуу хийх олон тоглолт байна. Гурван хоног тутамд тоглолт хийх хуваарьтай байна.
Сан Сиро цэнгэлдэхийн дүүрсэн байдалтайгаар дахин харах сайхан байна. Ийм цэнгэлдэхээс эсрэг багууд ямар нэгэн оноотой гэрийн зүг буцах хэцүү байдаг.
Бид өөрсдийгөө урам зоригжуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн улирал багийн суурийг сайтар тавьсан. энэ зун хэд хэдэн аварга тамирчид болон ирээдүйн аварга болох тоглогчид багт ирсэн.
Талбайд гарч тоглолтонд оролцохгүй байгаа тоглогчид хүртэл өдөр бүр бэлтгэлээ сайн хийж хичээж байна. Тэд нар 2000 хувь зориулж байна. Би тэдгээр хүн бүрийн нэрийг дурдмаар байна. Жишээ нь: Paletta
Долдугаар сарын хоёрноос эхлэн тэрээр өдөр бүр бэлтгэлээ шаргуу хийж байна. Миний бодлоор тэр тоглогч болон эр хүнийхаа хувиар үлгэр жишээ болох нэгэн"

3-5-2 хувилбарын талаар?
Хувилбар багийнханд сайн зохицон тохирч байгаа. Zapata шиг багт тусламж дэмжлэг өгдөг хамгаалагч хойно байхад тоглоход амар болдог.

Conti бэртлийн талаар?
Тэр хүчтэй зан чанартай. Тэр энэхүү хэцүү цаг үеийн даван гарах болно. Мөн тэрээр улирлын төгсгөлд багийнхандаа тус хүргэх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:07 pm

Kessie: Миний аав хөлбөмбөгчин байсан. Дараа нь тэр армид элсэн орсон боловч өвчний улмаас намайг 11 настай байхад нас барсан.
Цэргийн ёсолгооны гоалын баяр бол түүнд зориулсан үйлдэл юм
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:08 pm

Boban: Миланд супер од байхгүй
Zvonimir Boban Милан олон сайн тоглогч худалдан авсан. Гэвч ямар ч супер-од аваагүй. Олон тоглогч элсүүлсэн явдал амаргүй байх болно хэмээн мэдэгдэв.

Милан олон сайн тоглогч худалдан авсан. Гэхдээ ямар ч супер-од аваагүй. Олон тоглогч элсүүлсэний дараагаар хожил байгуулах амаргүй байх болно. Гэхдээ миний буруу байх гэж найдаж байна хэмээн мэдэгджээ.
"Лигийн аварга авах магадлал хамгийн өндөр багаар Juventus хэвээр байгаа болохыг мэдэгджээ.
Миний тоглож байсан цаг үед Милан хамгийн шилдэг нь байсан. Тэр үед Гурван голланд болох Ruud Gullit, Frank Rijkaard and Marco Van Basten болон Jean-Pierre Papin, Dejan Savicevic байдаг байсан.

Мөн тухайн үед Италийн хамгийн шилдэг эрин үеийнхан байдаг байсан. Franco Baresi болон Paolo Maldini"
Boban-н хувьд Dinamo Zagreb v Red Star Belgrade тоглолтын үеэр хамгаалагч хуягтыг өшиглөж унагаасан үйлдлээрээ шуугиан тарьж байсан билээ. Тэрээр тухайн үйлдлийнхаа талаар хэлэхдээ:
"Энэ бол дарлалын эсрэг эрх чөлөөний төлөөх үйлдэл байсан. Олон жилийн турш манай улс дарлуулж ирсэн. Би тэрхүү хамгаалагч нэгэн залууг маш ихээр зодож байхыг хараад би тэвчиж чадаагүй ээ.
Би үүнээс өмнө нь хэзээ ч тэмцэж байгаагүй ээ"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:08 pm

Энэ өдөр түүхнээ David Beckham A.C. Milan эгнээнд нэгдэж байжээ :beer
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:09 pm

Donnarumma “Golden Boy” шагналд нэр дэвшлээ

Италийн алдарт Tuttosport сэтгүүл 2003 оноос Европи хөлбөмбөгийн лигүүдэд тоглодог 21 доош насны шилдэг ирээдүйтэй тоглогчид “Golden Boy” шагналыг олгож ирсэн билээ. Энэхүү шагналуудыг өмнө нь Wayne Rooney, Lionel Messi болон Paul Pogba хүртэж байсан билээ. Өнгөрөгч өдрүүдэд энэхүү шагналд нэр дэвшиж буй тоглогчдийг зарлажээ.
Италиас Donnarumma болон Fiorentina клубийн Chiesa нэр дэвшжээ. Харин Италийн багуудаас Napoli клубийн хагас хамгаалагч Amadou Diawara болон Juventus клубийн Rodrigo Bentancur жагсаалтанд оржээ.
Golden Boy 2017 нэр дэвшигчид:
Aarón Martin [Espanyol]
Jean-Kévin Augustin [RB Leipzig]
Rodrigo Bentacur [Juventus]
Steven Bergwijn [PSV Eindhoven]
Dominic Calvert-Lewin [Everton]
Federico Chiesa [Fiorentina]
Ousmane Dembélé [Barcelona]
Amadou Diawara [Napoli]
Kasper Dolberg [Ajax]
Gianluigi Donnarumma [Milan]
Gabriel Jesus [Manchester City]
Joe Gomez [Liverpool]
Benjamin Henrichs [Bayer Leverkusen]
Borja Mayoral [Real Madrid]
Kylian Mbappé [Paris Saint-Germain]
Emre Mor [Celta Vigo]
Reece Oxford [Borussia Mönchengladbach]
Christian Pulisic [Borussia Dortmund]
Marcus Rashford [Manchester United]
Allan Saint-Maximim [Nice]
Dominic Solanke [Liverpool]
Theo Hernández [Real Madrid]
Youri Tielemans [Monaco]
Enes Unal [Villarreal]
Kyle Walker-Peters [Tottenham]
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:09 pm

Cutrone: Милан бол миний бүх зүйл

Милан залуу довтлогч Patrick Cutrone Милан бол миний бүх зүйл. Мөн энэ өмсгөлийг өмсөх нь үргэлж миний мөрөөдөл байсан талаараа Италийн алдарт хэвлэмэл зургийн Panini компани арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгджээ.
Cutrone-н хувьд Миланы энэ улирлын нээлт болоод байгаа билээ. Хэдий Улаан Харууд шинэ тоглогч нарт €200m гаруй саяыг зарлагдсан ч гэсэн доороос гарч ирсэн залуу довтлогчийн хувьд улирал эхэлснээс хойш 4 гоал оруулаад байна.
“Panini” өөрийн гэсэн зурган карттай болох нь миний хувьд багын мөрөөдөл байсан хэмээн уригдан очсон арга хэмжээн дээрээ мэдэгджээ.
Cutrone: Ямар үр дүн хүртэх маань миний юу хийхээс л хамаар ч байгаа. Би дөнгөж л эхэлж байна. Би цааш үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Би юу ч хийж дуусгаагүй байна.
Багийн талаар гэвэл. Миний ажил бол багийнхандаа туслах. Би дан ганц гоал оруулах талаар бодож болохгүй.
Сүүлд Udinese-тай хийсэн тоглолтонд бид тэнцэж эсвэл хожигдолгүй өнгөрсөн. Тоглолтын онооных харьцаа 2:1 болсон үед бид довтолж биш бөмбөгийн барьж тоглосон. Энэ миний ажил байсан.
Kalinic талаар?
Тэр болон Andre Silva хамтаар бид бие биедээ сайн тусалдаг. Би Kalinic-c их зүйл сурч чадна. Тэр Серья А лигид цөөхөн жил тоглосон ч гэсэн тэр их туршлагатай нэгэн. Энэ улирал би түүнээс их зүйл суралцах болно.
Хүнд үеүдийн талаараа?
Би зөвхөн тоглолтоос дараагийн тоглолтын хүртэлх мөн бэлтгэлээ сайтар хийх талаар л бодож байна. Бид өөрсдийгөө сайн баг болохоо харуулж байна. Бид үүнийгээ улам цааш харуулна гэдэгтэй итгэлтэй байна.

Тактикийн талаар?
Надад 4-3-3 болон 3-5-2 хувилбарын аль аль нь зүгээр байна. Дасгалжуулагч л ямар хувилбар нь хамгийн тохирох зөв хувилбар болохын шийднэ.

Миланы өмсгөлийг өмсөх талаар?
Би энд 12 настай байхаасаа байна. Миний хувьд энэ байх нь бүх зүйл маань л гэсэн үг. Энд тоглох нь үргэлж миний мөрөөдөл байсан.
Би талбай дээр бүх зүйлийг хийж багтаа тусалмаар байна. Би сайн тоглолт үзүүлмээр байна. Мэдээж гоал оруулмаар байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:10 pm

Cassano: Италийн багуудаас санал ирээгүй л байна

Итали довтлогч Antonio Cassano-д Франц болон Бельгийн багуудыг эс тооцвол Италийн багуудаас ямар нэг санал өөрт нь одоог хүртэл ирээгүй магадгүй тэр хэт болохыг мэдэгджээ.
Итали довтлогчийн хувьд бараг зодог тайлахын эрмэг дээр ирээд байсан юм. Sampdoria клубд бэртлийн улмаас тоглолтод оролцож чадахгүй байсны улмаас гэрээгээ өнгөрөгч нэгдүгээр сард цуцалж улмаар дараагаар Verona клубд элсэн төд удалгүй багаасаа гарсан юм.
Secolo XIX өгсөн ярилцлагадаа тэрээр Genoa дахь гэрийнхаа ойролцоо тогтмол гүйж, бэлтгэл сургуулилт хийж байгаа талаараа мэдэгджээ.
"Надад одоогоор ямар ч санал ирээгүй байна. Италиас ямар ч санал ирээгүй байна. Яахав Франц, Бельги эс тооцвол. Гэхдээ би энд тогломоор байна.
Магадгүй би хэт төвөгтэй болсон байх.
Би Sampdoria клубд ажиллаж байсан фитнесс дасгалжуулагч Agostino Tibaudi өгсөн долоо хоногийн дасгалийн хуваарийг ашиглан бэлтгэл хийж байгаа.
Дараагийн хэдэн долоо хоногт юу ч тохиолдохгүй бол дараагийн хэдэн сард фитнессийн хөтөлбөрөө багаар хийхээр төлөвлөсөн.
нэгдүгээр сард ямар нэг баг намайг өөрсдөд нь хэрэгтэй гэж үзвэл би ийм бэлтгэлийн хэв маягаар бэлэн болсон байх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:11 pm

Mino Raiola : Balotelli бол Италийн шилдэг довтлогч

Агент Mino Raiola Италид Mario Balotelli-с илүү довтлогч байхгүй хэмээн мэдэгдэв.
Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтын эрхийн төлөө Италийн довтлогчийн баг болох Францын Nice клуб Италийн Napoli клубтай таарч хоёр тоглолтын нийлбэр 4:0 харьцаагаар хожигдож Ав. Лигид оролцох эрхээ авч чадаагүй билээ.
Агент Mino Raiola өөрийн үйлчлүүлэгчийнхаа талаар хэлэхдээ: "Тэр тухайн тоглолтуудад бие бялдрын хувьд бэлэн болоогүй байсан. Тэр талбайд гарч тоглосон. Гэхдээ тэр 100% бэлэн болоогүй байсан. Тиймээс тэр шүүмжлэлд өртөөгүй. Миний бодлоор Италид түүнээс илүү довтлогч байхгүй. Тэр шигшээ багтаа дуудагдан тоглох хэрэгтэй.
Италийн шигшээ багийн дасгалжуулагч Giampiero Ventura бид нарын дунд хэд хэдэн асуудал байсан. Би Италийн хөлбөмбөгт санаа зовж байна.

Түүнээс Серья А лигийн өрсөлдөөний талаар асуухад?
“Ювентус клуб хэдий сүүлийн зургаан жил лигийн аварга болсон ч гэсэн энэ жил лигийн аварга авах өндөр магадлалтай. Яг одоогоор Ювентус Италийн аварга. Тэд хүчтэй хэвээр байгаа. Харин Napoli хувьд гэвэл тэд сайн баг болсон. Roma хувьд гэвэл тэд лигид гэнэтийн бэлэг барих болов уу. Миланы талаар гэвэл чухал тоглолт ирэх үед хэрхэн тоглохын харж л байя.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:11 pm

Omar Milanetto: Niang €100сая, Ansaldi яг Zanetti шиг, Burdisso бол зэрлэг амьтан
Италийн Genoa клубийн скаут Omar Milanetto нэг л өдөр M’Baye Niang €100 хүрч чадахыг, Cristian Ansaldi яг Zanetti шиг, харин Nicolas Burdisso бол зэрлэг амьтан л шиг хэмээн мэдэгдэв.
Энэ зуны хөлбөмбөгийн зуны арилжаа наймааны үеэр Торино клуб Niang, Ansaldi, Burdisso нарыг багтаа элсүүлсэн билээ. Genoa клубийн скаут Торино сайн наймаа хийсэн болохыг илэрхийлээд энэ гурван тоглогчдийг ажиглаж явсан талаараа, зарим нэгтэйн Genoa клубд байхад нь хамтран ажиллаж байсан талаараа сэтгүүлчидтэй өөрийн бодлоо хуваалжээ.

Nicolas Burdisso талаар?
тэр гучин зургаан настай. Хэдий цаасан дээр бол тэр багийн гарааны бүрэлдэхүүнд багтахгүй ч гэсэн Genoa клубээс чөлөөлөгдсөнийхөө дараагаас 2 сарын турш бэлтгэлээ эрчимтэй хийж байсан. Би түүнийг сайн мэднэ.
Nico дундаж тоглогч бишээ. Тэр бол зэрлэг амьтан л гэсэн үг. Тoглогчийн хувиар бол тэр бол үнэхээр хүчтэй, гайхалтай туршлагатай тоглогч.
Хөлбөмбөгийн замналынхаа хугацаанд тэрээр гурван Intercontinental Cups, Copa Libertadores болон бусад цомуудыг оролцуулаад 15 цом хүртсэн байдаг.
Тэр бол онцгой мэргэжлийн тоглогч тэр өөрийн насанд баймааргүй залуу тоглолт үзүүлдэг. Тэр өөрийн бие бялдрын хязгаараа даван гарсан тоглолт үзүүлдэг.
Хувцас солих өрөөний уур амьсгалын хувьд гэвэл хэрэв багийн хэн нэгэн ямар нэг асуудалд орсон эсвэл сэтгэл санаа, зан араншин нь тааруу байвал. Тэр тэднийг зоригжуулж чаддаг.
Тэр нөхцөл байдлыг зохицуулж, тоглогчдыг эргүүлэн татаж чаддаг. Магадгүй дасгалжуулагч эсвэл багийн спортын албаны дарга энэ талаар мэдэхгүй байх.
Мөн тэрээр сайн анд нөхөр. Тэр багийнхан тоглогчид болон тэдний гэр бүлүүдийг урьж хүлээн авдаг байсан. Тэр бол баг хамт олныг нэгтгэсэн нэгэн.
Тэр багийн хувцас солих өрөөнд ч тэр талбай дээр ч гэсэн чухал үүрэгтэй байх болно. Мөн тэр багийн залуу хамгаалагчид болох Lyanco болон Bonifazi нарыг өсөн дэвшихэд чухал үүрэг гүйцэтгэх болов уу.
Nico яг л Rincon гэсэн үг. Зан чанар, урам зоригийн хувьд гайхалтай тоглогч.

Torino клуб Niang анхаарал халамж тавих уу гэж үү?
Тэд түүнд зүгээр л нэг мөнхийн амлалт өгөхийн зогсоох байх.
Хэрэв Niang одоогийн хорин гурван насандаа өөрийгөө өсөж том болох хэрэгтэй гэдгээ ухаарвал Торино клуб түүний өсөн дэвжих гоал газар байх болно. Багийн дасгалжуулагч Mihajlovic ч түүнд туслахад бэлэн байна. Ингэж чадвал тэрээр Серья А лигийн шилдэг довтлогч болох болно.
Магадгүй тэрээр дараагийн €100 саяын үнийн дүнгээр чөлөөлөгдөх тоглогч болж мэднэ. Учир яг түүн шиг техник болон бие бялдрын чадвартай тоглогчийг би маш цөөхөн харсан.
Тэр авьяастай, мэдрэмжтэй, уран тоглолттой, бие бялдрын хүчтэй нэгэн. Тэр өөрийн хурд, техникээрээ эсрэг багийн хамгаалалтыг сандаргадаг. Дээрээс нь тэр жигүүр, хоёрдах довтлогч эсвэл бүүр төвийн довтлогчоор ч тоглох чадвартай.
2015 онд Genoa клубд амжилттай 6 сарыг зээлээр тоглон өнгөрөөсөн. Энд байхдаа сурч авсан зүйлсээ үлдсэн улирлынхаа амаргүйхэн 18 сарынхаа хугацаанд гээж үрэгдүүлээгүй байх гэж найдаж байна.

Ansaldi талаар гэвэл?
Тэр одоогоор булчингийн бэртлийн бага зэрэг хүндрэлтэй байгаа ч гэсэн тэр гарцаагүй Торино клубийн хүчийг нэмэгдүүлэх болно.
Дан ганц баруун жигүүр гэлтгүй талбайн ямар ч жигүүрээс багт тусалж чадна. Тэр баруун, зүүн хөлөөрөө хоёулангаар нь сайн тоглодог.
Тэр сайн гүйдэг, хөндлөн дамжуулалт өгдөг, хоёр хөлөөрөө хоёулангаар нь сайн цохидог. Нэг удаа Genoa клубд бидэнтэй байхдаа тэрээр нэг тоглолтонд гурван гоалын дамжуулалт, нэг гоалын оруулж байсан юм. Хамгаалагч хүн гэхэд маш том чадвар шүү.
Тэр яг л Zanetti-н буяны булчин шиг булчинтай. Бусад тоглогчдоос хоёр дахин илүү. Тэр хамгаалагч гэхэд маш их хүч чадалтай нэгэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:12 pm

Итали UEFA чансаагаараа 4-р байранд бичигдэж байна

Европа лигид Италийн багууд хожил байгуулсны ач гавьяагаар Италичууд UEFA чансаагаараа 4 бичигдэн үлдлээ.
Хэдий Juventus 3:0 Barcelona-д хожигдож, Romaчууд Atletico Madrid-тай гоалгүй тэнцээгээр өндөрлөсөн ч Atalanta, Lazio, Milan багууд хожил байгуулсан нь тэднийг Европын шилдэг 4 лигид багтаан үлдээв.
Juventus, Napoli, Fiorentina and Roma багууд 15, 12, 20 болон 28-р байранд бичигдэж байна.
Lazio клуб дээш 42 руу, Milan 57, Inter 62, Atalanta 113-р байранд бичигджээ. Харин Torino багийнхан 67-р байр руу доош ухаржээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:12 pm

Mino Raiola: Ventura шигшээд Donnarumma-г тоглуулахаас айж байна

Mino Raiola Италийн шигээ багийн дасгалжуулагч Giampiero Ventura-д Gigi Buffon оронд Gigio Donnarumma-г гаргах хангалттай зан чанар байхгүй хэмээн мэдэгджээ.
Buffon хувьд 2018 ДАШТ дараа зодог тайлах магадлалтай байгаа. Үүний дараагаар түүний орыг Милан хаалгач авах болно гэсэн магадлал хамгийн өндөр байгаа билээ.
Гэсэн хэдий ч зарим хэвлэлүүд шигшээ багийн хаалгачийн сонголтоо эртхэн дахин нэг харахыг зөвлөж байгаа бололтой. Миланы залуу хаалгачийн агент энэ талаар хэлэхдээ:
Donnarumma агентийн хувьд би түүнийг Шигшээ багийнхаа нэгдүгээр хаалгач болбол гарцаагүй баяртай байх болно.
Ventura талаарх миний бодол уу?

Би өөрийн бодлоо нуухгүй ээ. Тэр өөрийн чиг баримжаагаа алдаж байна гэж бодож байна. Тэр бүхэлдээ паникт орсон. Би түүнийг цаашдаа юу хийн мэдэхгүй байна.
Шигшээ багт Donnarumma мэтийн залуу тоглогч нарыг дуудаж, талбайн гаргаж тоглуулах хангалттай зан чанар, араншин түүнд байхгүй гэж бодож байна.
Сурвалжлагч түүнээс Милан клуб ирэх улирлын Аваргуудын лигид шалгарч чадахгүй бол багаас явах уу хэмээн асуухад?
Gigio багт үлдэхийг хүссэн болохоор багтаа үлдсэн. Тиймээс түүнийг одоохондоо тайван орхицгооё. Хэдий би Миланы төсөлд итгэхгүй байгаа ч гэсэн.
Европын хөлбөмбөгийн тавцан болж өнгөрсөн томоохон үнийн дүн бүхий наймаануудын талаар түүнээс асуухад:
Neymar-н Paris Saint-Germain €222саяын шилжилтийн талаар?

The emirate [Qatar] гайхалтай сайн ажилласан.
Түүний үнэ хэт өндөр бишээ. Бид хэд хэдэн зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.
Нэгдүгээрт Barcelona анх түүнийг багтаа авахдаа Бразилийн Santos-д €150-160 сая төлсөн. Энэ үнэн дээр зарим нэг төлбөр, хураамжууд бусад зардлууд орсон. Тиймээс Испани багийнхан түүнийг чөлөөлөх үнийн дүнг €220 сая болгосон байх.
Хоёрдугаарт Neymar-н төлбөрийг дан ганц PSG багаас гаргаааагүй. The emirate [Qatar] улсаас гарч буй мөнгө. Emir өөрийн улсынхаа хүмүүстэй бэлэг барихыг хүссэн.
Diego Maradona Napoli клубд ирж дараа нь юу болсныг санах хэрэгтэй. Хөлбөмбөгийн түүхэн дэх гайхамшигтай шилжилтүүдийн нэг болж. Хүн бүрийн аз жаргал баяр баясалд умбуулсан.
Neymar шилжилт ийм л зүйлийг авчирах болно.
Kylian Mbappé €180 саяын үнэ хүрсэн талаар?
Бид маш залуу хэрнээ маш хүчтэй хүүгийн талаар ярьж байна.
Би Ousmane Dembele-г арилжаа наймааны цонхоор хүрсэн үнэтэй санал нийлэхгүй байна. Энэ миний хувьд үнэхээр паникт оруулсан үнэ. Түүний төлөө маш өндөр үнэ төлсөн. Бүүр хэт их гэж хэлмээр байна.

Paul Pogba болон Marco Verratti талаар?
Pogba бол өөрийн байрлал дээрх шилдэг нь. Ямар ч маргаангүй Marco Verratti-н хамтаар тэр бол дэлхийн шилдэг. Verratti бол маш хүчтэй тоглогч.Тэрээр PSG-д үнэхээр аз жаргалтай байгаа. Тэнд ямар ч асуудал байхгүй. Тэнд түүний хамтаар олон ч шилдэг тоглогч нар байгаа. Олон шилдэг тоглогч байгаа гэдэг нь түүнийг ч гэсэн шилдэг тоглогч болохыг тодорхойлж байгаа юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Sep 21, 2017 10:13 pm

Savicevic: Suso яг над шиг
Миланы алдарт тоглогчдын нэг Dejan Savicevic Милан дахь өөрийнхөн залгамжлагчаар Suso-г болж чадах талаар мөн Adriano Galliani-д Монтенегро шигшээ нь Stevan Jovetic-г багтаа авахыг сануулж байсан талаараа Милан ТВ-д дэлгэжээ.
Улаан Харуудад тоглож явсан довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн хувьд өчигдөр 51 нас хүрсэн. Тэрээр өчигдөр Миланы ТВ-д өөрийн болон клубийн одоогийн байр байдлын талаар ярилцлага өгчээ.

"Би багийн үзүүлж буй үр дүнгүүдийг болон зарим гоалуудыг харсан. Би тэднийг тоглолтыг шүүх тоглолт хараахан үзээгүй байна. Гэхдээ Милан дасгалжуулагч Vincenzo Montella-д шинэ зүйл бүтээн бий болнох цаг өгөх хэрэгтэй.
Би түүнийг өнгөрсөн жилээсээ илүү зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Өчигдөр шөнө Suso FK Austria Vienna багийн эсрэг гайхалтай гоал оруулсан. Тэр бол яг над шиг. Мөн тэр маш сайн цохилттой. Тэр бол дамжуулж өгөх моментийг багт бүрдүүлж чаддаг тоглогч. Мөн хаалга руу цохилт гүйцэтгэхийг ч гэсэн.
Тэр тоглолтын нэг агшнаас дараагийн алхмыг бүрдүүлж чаддаг. Энэ чадварыг хамгийн ихээр эзэмшсэн нэгэн.
Мөн Jovetic байна. Би түүнийг Миланд дуртайяа харахсан. Би Galliani-тай өнгөрөгч нэгдүгээр сард түүний талаар ярилцсан.
Тэр бол гайхалтай тоглогч. Түүний өртөг €10 сая орчим байсан"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests