Роналду 2016 оны топ 5 тоглогчийн нэг биш шүү. Одоо финалд үнэхээр гялалзаад хожвол харин өөр хэрэг. Энэ Еврогийн топ 3 тоглогчийн нэг мөн үү?
Түрүүлсэн түрүүлээгүй чухал гоол хийгээд финалд үлдсэн нь Роналдугийн хувьд бүх цаг үеийн шилдгүүдийн нэг гэх байр суурийг нь улам бататгасан сайхан зүйл болсон. Тэглээ гээд дэлхий аварчихсан дайны болгож хэтрүүлээд бусад хүнээс хэдэн түвшин илүү тоглосон маягийн гэж магтах хэрэг байна уу?
Одоо гоал.ком, гардиан, дэйлимэйл, сан, дэйлистар дээр энэ мэт арай дэндүү хөөргөн артиклууд цувраад эхэлсэн. Дэйлимэйл "Роналдугийн ДАШТ 2014 Мэссигийнхээс илүү байсан" гэж хүртэл бичиж байсан шүү. ПиАр багийнх нь л ажил юм даа.
Роналду чирэх үедээ чирээд алдах үедээ алдаад л явжийн. Зургаан тоглолтоос хоёрт нь гялалзсан, дөрөвт нь тааруу байсан. Одоогоор тэмцээний хамгийн олон гоолын цэвэр боломж алдсан тоглогч. Тэгсэн ч нөгөө талаасаа тэмцээний хамгийн чухал гэж болохоор гоолыг хийгээд багаа финал хүргэлээ, тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч боллоо.
Роналду л багаа чирээд, бусад нь ёстой үлгэрийн баатрууд гэх хэрэг байгаа ч юм уу.
Ер нь олон хүнд энэ Евро ч, Франц Португаль аль нь хожих нь ч сонин биш, Рон-Мэсси харьцуулалт л чухал байгаа санагдлаа. "Мэссигийн фэнүүд одоо бүр баларлаа" гэсэн хүн ч байна. Нэг талаасаа хүний амжилтанд баярладаггүй юм гэхэд муу хэлэхгүй, хар хор буцалгахгүй байх нь эр хүний намба гэж боддог.
Нөгөө талаасаа Мэссид үнэхээр итгэдэг хүлээн зөвшөөрчихсөн хүнд бол өөр хүн амжилт гаргангуут л тэвдэж гүйх шаардлага байхгүй. Хөлбөмбөг чадахаараа л их үздэг, уншдаг. Мэсси үнэхээр л бусдаас толгой илүү санагддаг, тийм биш байсан ч хүндэлдэг хайрладаг хэвээр л байна, тэглээ гээд заавал шилдгийн шилдэг гэж хайртай тоглогчоо хэтрүүлэн магтаж гүтгэхгүй. Үнэхээр л дутуу харагдвал дутуу байна аа гээд л хүлээнэ. Гэсэн ч шүтдэг тоглогч минь хэвээр л үлдэнэ.
Мэссигийн өнгөрсөн карьер, одоо үзүүлж буй тоглолт, форм, цаашид харагдаж буй ирээдүй бүгд Роналдугаас илүү. Тоглогчийн довтолгооны ур чадвар нь гоолдох, дамжуулах (найруулах), бөмбөг эзэмших (дрибл) чадвар гурваар хэмжигддэг. Тоглогчид буй ур чадвар, мэдрэмж, чадал чансаа бүхэн энэ гурваар дамжиж илэрнэ. Роналду бүх цаг үеийн шилдэг гоолын машинуудын нэг, харин Мэсси гурван ангилалд бүгдэд нь бүх цаг үеийн шилдгүүдийн эгнээнд багтдаг. Ер нь ч өөр ийм тоглогч төрөөгүй гэж олон хүн үздэг юм билээ.
Хэрвээ болдог бол Мэсси-Роналду гэдэг санал асуулгыг жилдээ Реал, Барса, Арг, Португалийн 50+ тоглолт үздэг хүмүүсийн дунд нэг, 50- тоглолт үздэг хүмүүсийн дунд гээд тус тус явуулаад үзвэл их л сонирхолтой тоо гарна байх даа.
Олон хүний хувьд энэ ривал утгагүй, онц сонирхолгүй зүйл байх, тэр тусмаа Еврогийн сэдэв дээр, хүмүүсийн бичсэнг уншаад халуурсандаа баахан дэмий балай юм урсгачихлаа. Хаа хамаагүй юм уншихад хүргэсэн бол уучлаарай.