АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby poseidon » Sun Aug 02, 2020 11:57 am

за ашгүй одоо гоё гоё... Ирэх улирал хааяа ч гэсэн харж байх баг цаанаа нэг дотно шүү
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Aug 05, 2020 5:30 pm

Манайхан Грилишт 7 хоногийн 100К цалинтай 5 жилийн гэрээ санал болгосон л гэцгээгээд байна... нөхөр хэрвээ гэрээнд гарын үсэг зурвал тэгээд явна барина гэсэн асуудал нэг мөр шийдэгдэх юм даа... Вердерийн Рашикаг өнгөрсөн 1 сараас хойш эргүүлсэн даанч Лейпцигт алдаж байгаа бололтой... Селтикийн довтлогч Одсонне хүүг авахаар санал тавьсан цаадуул нь 40-д зарна гэсэн байна...

боссууд энэ улирлын наймаанд 100 саяыг өгөөд 4 тоглогч ав гэсэн бололтой...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Chin-T-Mac » Thu Aug 06, 2020 8:51 am

Өнгөрсөн жил бас гамгүй мөнгө үрсэн юм байналээшд... ямар бүрэлдэхүүнээр дээшээ дэвшчихсэн юмдээ. :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Devil 7 » Thu Aug 06, 2020 9:51 am

Эднийх ер нь үрдэг бхаа..О Нэйл н үед бас нэлээн үрээд сүүлд нь хямраад блуу яалаа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby El Payaso » Thu Aug 06, 2020 1:51 pm

Грилиш муугүй юм билээ л дээ. Англи гэхэд хөөрхөн дрибл эдр хийчихдэг. Гэхдээ Англи гээд л гарууд хөөргөөд бх шиг тэ. Тэрнээс бүүр тийм тасарцан хүү бол санагдаагүй. Дундаж багт бол хөөрхөн лидер хийчих бх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Thu Aug 06, 2020 1:56 pm

Хамгийн их алдаа авсан байна лээ шт
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 06, 2020 7:38 pm

Chin-T-Mac wrote:Өнгөрсөн жил бас гамгүй мөнгө үрсэн юм байналээшд... ямар бүрэлдэхүүнээр дээшээ дэвшчихсэн юмдээ. :ногоон:


гамгүй ч гэж 100-г л үрсэн шд хэхэ... гэхдээ 100 саяар 14 тоглогч авсан гэхээр багаа бүхэлд нь шинэчилсэн байгаа юм... тэр тоглогч нараас Хийтон, Мингс, Таргет 3-л ПЛ-н туршлагатай байсан... нийт 25 тоглогчийн 4-ний 1 нь л ПЛ-н туршлагатай байж... одоо 100-150-г үрнэ... одоо л баг чанаржих ёстой... ПЛ-д дэвшсэн жилд цувуулаад 8 тоглогч зээлсэн... тав нь бараг тогтмол гараанд тоглосон... тэд нараас Мингс, Эл Гази, Хаус 3-г авч үлдэж чадсан... Аксел, Тамми 2-г авч үлдэж чадаагүй....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 06, 2020 7:50 pm

El Payaso wrote:Грилиш муугүй юм билээ л дээ. Англи гэхэд хөөрхөн дрибл эдр хийчихдэг. Гэхдээ Англи гээд л гарууд хөөргөөд бх шиг тэ. Тэрнээс бүүр тийм тасарцан хүү бол санагдаагүй. Дундаж багт бол хөөрхөн лидер хийчих бх.


Манай хүн ПЛ-д гарч ирсэн эхний жилдээ л дандаа дабл хамгаалалттай тулсан л даа... тэгсэн хэрнээ л лиг, кап 2-т 10 гоол, 8 ассист хийж... тэгсэн өнгөрсөн жил Чемпионшипт 6 гоол 7 ассист хийж... дараа жилээс бүр л чангарах байх... манай хүн гол нь их гоё swagger-тай л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby kayo » Fri Aug 07, 2020 1:51 pm

Villa_Bayaraa wrote:
Chin-T-Mac wrote:Өнгөрсөн жил бас гамгүй мөнгө үрсэн юм байналээшд... ямар бүрэлдэхүүнээр дээшээ дэвшчихсэн юмдээ. :ногоон:


гамгүй ч гэж 100-г л үрсэн шд хэхэ... гэхдээ 100 саяар 14 тоглогч авсан гэхээр багаа бүхэлд нь шинэчилсэн байгаа юм... тэр тоглогч нараас Хийтон, Мингс, Таргет 3-л ПЛ-н туршлагатай байсан... нийт 25 тоглогчийн 4-ний 1 нь л ПЛ-н туршлагатай байж... одоо 100-150-г үрнэ... одоо л баг чанаржих ёстой... ПЛ-д дэвшсэн жилд цувуулаад 8 тоглогч зээлсэн... тав нь бараг тогтмол гараанд тоглосон... тэд нараас Мингс, Эл Гази, Хаус 3-г авч үлдэж чадсан... Аксел, Тамми 2-г авч үлдэж чадаагүй....

Английн багуудын баян гэж. Доороос гарч ирж байгаа баг нь 100 сая үрчихээд дахиад 100 сая ч гэх шиг. Испанид бол Реал, Барса, Атлетико Мадрид 3 л 100 саяыг зарцуулна уу гэхээс доошоо багууд байхгүй шдээ, үсрээд л 20, 30н сая.
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 07, 2020 2:07 pm

kayo wrote:
Villa_Bayaraa wrote:
Chin-T-Mac wrote:Өнгөрсөн жил бас гамгүй мөнгө үрсэн юм байналээшд... ямар бүрэлдэхүүнээр дээшээ дэвшчихсэн юмдээ. :ногоон:


гамгүй ч гэж 100-г л үрсэн шд хэхэ... гэхдээ 100 саяар 14 тоглогч авсан гэхээр багаа бүхэлд нь шинэчилсэн байгаа юм... тэр тоглогч нараас Хийтон, Мингс, Таргет 3-л ПЛ-н туршлагатай байсан... нийт 25 тоглогчийн 4-ний 1 нь л ПЛ-н туршлагатай байж... одоо 100-150-г үрнэ... одоо л баг чанаржих ёстой... ПЛ-д дэвшсэн жилд цувуулаад 8 тоглогч зээлсэн... тав нь бараг тогтмол гараанд тоглосон... тэд нараас Мингс, Эл Гази, Хаус 3-г авч үлдэж чадсан... Аксел, Тамми 2-г авч үлдэж чадаагүй....

Английн багуудын баян гэж. Доороос гарч ирж байгаа баг нь 100 сая үрчихээд дахиад 100 сая ч гэх шиг. Испанид бол Реал, Барса, Атлетико Мадрид 3 л 100 саяыг зарцуулна уу гэхээс доошоо багууд байхгүй шдээ, үсрээд л 20, 30н сая.


харин ПЛ ийм болчихсон юм билээ... би хүртэл 3 жил "колонид" байж байгаад ирээд гайхсан шд... тоглогчдын үнэ ч тэнгэрт хадчихсан юм билээ... одоо тэгээд ПЛ-н гараанд тоглохоор дундаждуу гар л 20+ болчихсон байна шд... тэгээд л од тоглогч бол 40+ болчихсон юм байна... өөр лигээс тоглогч авахаар боломжийн үнэтэй ч ПЛ-н туршлагагүй болохоор тэгээд гэмбл хийх ёстой болчихож байгаа юм... манайх Накамба, Энгелс, Трезеге, Саматта, Уэсли гээд нилээд том гэмбл хийсэн... ёстой арай гэж дээрээ үлдлээ...

манайх өнгөрсөн жил 22-оор Уэсли, 20-р Мингс 2-г авсан... бусад нь дандаа доошоо... Дуглас Луизыг 15-аар авсан нь их сайн наймаа болсон... 2 жилийн өмнө МкГиннийг 2,5 саяар авдаг ёстой галзуу наймаа болсон доо... өнгөрсөн улирал эхлээд манай хүн галзуурч эхлэх үед шууд л 50 саяар Топ 4-рүү явна гээд шуумраад унасан... ПЛ үнэхээр аймар болчихсон юм билээ...

одоо энэ Брэнтфордын Ваткинс хүү, Бенрама 2 л гэхэд нийлээд 50 сая гэж гэдийчихээд буухгүй байна шд... Сэлтикийн Одсонне гэж хүү 40 саяас буухгүй ч гэж байх шиг... арай2
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 07, 2020 2:40 pm

Тэрри буурал маань Борнмутын боссын суудалд нэрээ дэвшүүлжээ... манай хүний амбиц тодорхой боллоо... ер нь бол хэзээ нэгэн цагт аль нэг багийн менежерээр явах нь тодорхой байсан... гэхдээ нөхөр ПЛ-н баг юмуу, ПЛ-д шууд дэвших потенциалтай Чемпионшипийн багт л очих юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 07, 2020 4:29 pm

Манайх спортинг директор Сусог халж оронд нь Копенхагенаас Иохан Лангег авчирсан... нөхөр ирэнгүүтээ Лейстерт скаут байсан Роб Маккензиг тэргүүн скаутаар авчирж байгаа юм байна... нөхдүүд 2-уулаа орчин үед моодонд ороод байгаа дата аналитикт суурилж ажилладгаараа онцлог юм байна... Угаасаа Дино Брентфордод байхдаа цэвэр ийм нөхдүүдтэй ажилладаг байсан... тэр үедээ авч байсан Ваткинс, Бенрама, Мбүэмо, Далсгаард, Норгаард гэх мэт гарууд нь бүгд одоо Чемпионшипийн одууд болчихсон... тэгэхээр гайгүй хамтраад ажиллачих байхаа... Энэ Роб гэж нөхөр Лейстерт байхдаа Канте, Махрез, Варди нарыг сураггүй байхад нь авчирж байсан гар юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 07, 2020 5:28 pm

Грилиш хүү маань ПЛ-н улирлын шилдэг залуу тоглогчийн номинацид нэр дэвшчээ... МанЮ, Лив, Челси гээд том багуудын нөхдүүдийн дунд байгааг нь харах сайхан л байна... аргагүй ПЛ-н шилдэг залуу тоглогчдын нэг мөнөөсөө мөн л дөө... хүү маань энэ шагналыг арай ч авчихгүй байх... гэхдээ л яахав алт шиг ганц саналаа өглөө хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby bayarbat » Sun Aug 09, 2020 7:31 am

Villa_Bayaraa wrote:Грилиш хүү маань ПЛ-н улирлын шилдэг залуу тоглогчийн номинацид нэр дэвшчээ... МанЮ, Лив, Челси гээд том багуудын нөхдүүдийн дунд байгааг нь харах сайхан л байна... аргагүй ПЛ-н шилдэг залуу тоглогчдын нэг мөнөөсөө мөн л дөө... хүү маань энэ шагналыг арай ч авчихгүй байх... гэхдээ л яахав алт шиг ганц саналаа өглөө хэхэ

Би Грилиш -н фэн болчоод байгаа. Харамсалтай нь Villa -д ахиж нэг улирал байвал их даа. Англи юм болхоор Испани 2 том баг л биш бол ПЛ дээ буйр сэлгэх байх миний хувьд багтаа хармаар байгаа ч манайх хөгжүүлж чадку байх зэврүүлчих биз, Арсеналд л гоё тохирохоор санагдаад байна.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Aug 09, 2020 7:39 pm

bayarbat wrote:
Villa_Bayaraa wrote:Грилиш хүү маань ПЛ-н улирлын шилдэг залуу тоглогчийн номинацид нэр дэвшчээ... МанЮ, Лив, Челси гээд том багуудын нөхдүүдийн дунд байгааг нь харах сайхан л байна... аргагүй ПЛ-н шилдэг залуу тоглогчдын нэг мөнөөсөө мөн л дөө... хүү маань энэ шагналыг арай ч авчихгүй байх... гэхдээ л яахав алт шиг ганц саналаа өглөө хэхэ

Би Грилиш -н фэн болчоод байгаа. Харамсалтай нь Villa -д ахиж нэг улирал байвал их даа. Англи юм болхоор Испани 2 том баг л биш бол ПЛ дээ буйр сэлгэх байх миний хувьд багтаа хармаар байгаа ч манайх хөгжүүлж чадку байх зэврүүлчих биз, Арсеналд л гоё тохирохоор санагдаад байна.


Би бас танайхаас илүү Арсеналд илүү тохирох байх гэж бодож байгаа... манай хүн Арсеналд очвол бараг жилийн дараа л ахлагчийн туузыг нь авна шүү хэхэ гэхдээ ЧЛ-т тоглохгүй багт очихгүй байх л даа... явбал ЧЛ-ийн эрхтэй баг руу л явах байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Sun Aug 09, 2020 9:18 pm

Грилишт саналаа өгчихлөө. Бусад нь дайснууд байна. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 13, 2020 9:45 am

Image

Манай хүн Таммитай амарч яваа юм байна... энэ зургийг хараад манай фенүүд их баярлаж... 1. Манай хүн Таммиг авчрах талаар найрч байж мэдэх юм... /#секретагент энэ тэр гэчихсэн/, 2. Таммиг Виллад авчрах талаар ярьж байна гэдэг нь өөрөө үлдэх гэж байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд байна...

Манай 2 сайн найзууд л даа... ПЛ-рүү дэвшдэг жил улирлын дундуур Грилиш гэмтээд баг хэсэг сугарах үед Тамми 1 сард Волвес руу явдаг юм билүү гэж бодож байсан юм билээ... тэгсэн Грилиш найраад, "Битгий яв, манийгаа хүлээж бай... би очоод 2-уулаа алнаа" гэсэн юм байх... нээрээ л манай хүн гэмтлээс ирээд баг маань 10 дараалсан ялалт байгуулж түүх бүтээгээд дээшээ гарч ирсэн дээ... Тамми ч яалт ч үгүй манайд элэгтэй, Диногийн удирдлаган дор ажиллаад, мэргэн бууч болоод үзчихсэн, нэг их эргэлзээд байх зүйл бага... энэ зунаа байг гэхэд хэрвээ юм наашгүй байвал ирэх 1 сард манайд хүрээд ирж мэдэх л юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 13, 2020 10:00 am



Нөгөө талд манай Марв хүү манай энэ зуны гол байнуудын нэг болох Милот Рашицатай хамт Белгид авахуулсан зургаа "андтайгаа хамт" гэсэн тайлбартай тавьж... манай тоглогчид ч багийнхаа төлөө наймаанд нэмэр болох гээд зүтгэцгээгээд л байх шиг байна хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 13, 2020 10:17 am

Image

Багийн экс ахлагч Жеймс Честер маань албан ёсоор Стоук руу явжээ...

ПЛ-ээс доош унасан жил манайд ирж улирлын дундаас Стив Брюсийг ирэхэд багийн ахлагч болж байлаа... эхний улирал бараг бүх тоглолтод оролцсон... Дараа жил нь Территэй хамт багийн дэд ахлагч хийж Чемпионшипийн плей-оффын финалд ялагдаж байлаа... тэр үед Терри манай хүнийг "Роллс Ройс шиг хамгаалагч" гэж магтаж байв... дараа жил нь баг дээш гарахад эхний хагаст маш сайн тоглосон ч гэмтлээс болоод сүүлийн хагаст тоглож чадаагүй... сүүлд учрыг нь мэдэхэд Стив Брьюс СБ-уудаа явуулчихаад орны хүнийг нь авчирж чадаагүйн улмаас манай хүн гэмтэлтэй мөртлөө тариа тариад тоглоод байсан юм байна лээ... тэрнээс болоод гэмтэл нь ужиграад насан туршдаа бүрэн эдгэхээргүй болсон гэж байсан... улирлын сүүлийн хагаст тоглож чадаагүй ч Плей-оффт ялж аваргын цом өргөхөд шинэ ахлагч Грилиш Честерээр цомоо өргүүлж байсан нь түүний хичээл зүтгэл, багийн төлөө гаргасан золиосыг нь хүндэлсэн хэрэг байлаа...

Энэ улиралд манай хүн Стоук руу зээлээр явж 16 тоглолтонд тоглохдоо 13 тоглолтонд гараанд гарч Стоукыг доош унах аюулаас аварсан... тиймдээ ч Стоук түүнийг жинхлэхийг хүсчээ...

Честер маань магадгүй дахиж урьдынх шигээ "Роллс Ройс шиг" хамгаалагч байж чадахгүй байж болох ч Чемпионшипийн ямар ч багт гайхалтай түшигтэй хамгаалагч, лидер байж чадна... Чеззи а.к.а Кинг Жеймстээ ирээдүйн карьерт нь хамгийн сайн сайхныг хүсье... багийн төлөө хийсэн бүхнийг чинь мартахгүй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Thu Aug 13, 2020 10:31 am

Чэстэр хөөрхий манай акадэми шд. Үндсэн багт тоглож үзээгүй санагдана. Тэррид магтуулаал явсын байнашд
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Aug 13, 2020 11:20 am

Mojul wrote:Чэстэр хөөрхий манай акадэми шд. Үндсэн багт тоглож үзээгүй санагдана. Тэррид магтуулаал явсын байнашд


Тийм юм байна... нөхөр Халлд 4 жил, манайд 4 жил тун давгүй тогложээ... хий багатай сайн хамгаалагч л даа... өө хайсан хүнд бол СБ мөртлөө жоохон намхан л байдаг юм... гэхдээ нэг их биедүүлээд, бярдуулаад байдаггүй найдвартай хамгаалагч шүү... одоо ч аргагүй нас яваад, бэртэл гэмтэл ч нөлөөлөөд ПЛ-н төвшинд бол тоглохооргүй болсон... гэхдээ Чемпионшипт бол дундаас дээш төвшинд хангалттай тоглоно....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Aug 24, 2020 1:13 pm

Image

Одсонне Эдуард гэж Селтикийн хүүд 30 саяын бид хийжээ... нөхдүүд 40-ийг нэхээд байгаа... ПСЖ-ийн бүтээгдэхүүн... Селткт 60 тоглоод 40 гоол хийжээ... Манайд ирж 2 гялалзаад тэгээд "том" баг руу "том" үнээр явах хүү байна даа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Aug 26, 2020 10:54 am

Гарет дурак Английн шигшээд манай Грилишийг дуудаагүй л байна... тэгснээ Сити-гийн Фоденыг дуудсан ч байх шиг... Өмнө нь доод лигт тоглож байгаа гээд дуудахгүй байснаа сая Лийдсийн Филипсийг дуудсан ч байх шиг... манай хүнийг жигүүрээс өөр газарт төсөөлж чадахгүй байгаа юм байхаа хэхэ...

ямартай ч Мингс дуудагдаж... яахав манайх гол тоглогчдоо Английн шигшээд дуудуулахаар олигтой юм болдоггүй түүхтэй л дээ... тэгэхээр Грилиш дуудагдахгүй дахиад хэсэг байсан нь манай багт л ашигтай... шигшээд дуудагдахын тулд ПЛ-д байнга тоглох ёстой... тэгэхээр энэ улиралдаа том баг руу явж эрсдэл хийхээргүй л болж байх шиг байна... сайн л биз...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Devil 7 » Thu Aug 27, 2020 7:31 pm

Танай Барри зодог тайлжээ..98-99 оны улирлаас эхлээд ПЛ-д ганц улирал л 30-с доош тоглолт хийж байж..Мундаг үзүүлэлт байна :eek: 17-37 нас хүртлээ..Сүүлийн 2 жил чэмпионшипд харин тоглож гавиагүй бололтой
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Fri Aug 28, 2020 9:03 am

ПЛ-ийн номер нэг биз дээ тоглолтонд орсон тоогоор.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests