АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 28, 2020 9:39 am

Image

Барри буурал маань 39 насандаа зодог тайлжээ... 16 наснаасаа хойш 12 жил манайд 2-гүй сэтгэлээр зүтгэсэн хүн... манай багийн төлөө 441 тоглолтод оржээ... ПЛ-д тоглосон тоглолтынхоо тоогоор Гиггс, Лампард, Дэвид Жеймс, Милнер зэрэг мундгуудыг хаяж 1-т бичигддэг хүн... аргагүй тэгш тоглолттой л доо... зүүн хөлтэй, дамжуулна, найруулна, хамгаална, холоос цохино, багийг удирдана... Ид үедээ гараанаас салдаггүй, ахлагчийн туузтай аргагүй л манай Алтан жаал байлаа даа...

Сүүлд Сити-г мандаж эхлэх үед 2009 онд Сити явсан... 2008 онд манайх Европт үздэг болчихсон... ЧЛ-н эрхийн төлөө ид дайралт хийж байх үед багаа орхиод явсанд нь жоохон сэтгэл дундуур байдаг... нөхөр дахиад 1 жил үзсэн бол манайх 4-р байрнаас 6-н оноо дутуу үлдээч үү, үгүй ч үү... Ашли Яанг, Агбон, Милнер, Даунинг ид үедээ... Кариү, Коллинс, Данн, Варнок, Люк Яанг, Брэд Фридл формтой... Петров багийн ахлагч хийгээд... доороос Дельф, Кларк гэсэн хүүхдүүд гарч ирээд бас л найдвар байсан л үе... гэхдээ хувь хүнийх нь хувьд зөв сонголт болсон л доо... Ситид очоод олон ч цом авсан... гэхдээ нэг тийм том баг руу явдаг үүдийг нээчихсэн юм шиг санагддаг юм... дараа жил нь Милнер Ливерпүүл яваад л уруудах зам нээгдсэн... тэрний дараа жил Яанг МанЮ, Даунинг Ливерпүүл явсан... Петров цусны өвчний улмаас зодог тайлсан... тэрний дараа жил Влаар, Эл Ахмади, Бентеке-г аваад нэг дайралт хийсэн ч хүснэгтийн доогуур бичигддэг баг болж хувирсан... эцэст нь Бентеке, Дельф 2 жил дараалж Ливерпүүл, Сити яваад л баг доошоо унасан даа... ийм болчихсон багийг харин дараагийн Алтан жаал Грилиш хүү маань ахлаад дээшээ гаргаад ирлээ...

Барригийн хувьд Сити явснаас хойш эргэж ирэх боломж ер олдоогүй л дээ... Ситигээс Эвертонд зээлээр очоод тэндээ жинхэлсэн... Эвертоноос явахад нь эргээд ирэх нь үү гэж горьдсон ч Вестбром ПЛ-д, манайх Чемпионшипт байсан болохоор цалин пүнлүүнээс эхлээд боломжгүй зүйл олон байсан... тэгээд тэндээ зодог тайллаа даа...

Астон Виллагийн Алтан жаалдаа ирээдүйн амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье... Виллагийн төлөө хийсэн бүхнийг чинь мартахгүй... :-D :-D :-D
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Fri Aug 28, 2020 9:44 am

Милнэр Сити явсан, дараа нь манайд ирсэн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 28, 2020 9:45 am

meesh wrote:Милнэр Сити явсан, дараа нь манайд ирсэн.


Аа тийн... Айрланд+мөнгө гэж ирсэн... андуурч бичиж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Aug 28, 2020 9:59 am

Грилишийг шигшээд дуудагдаагүй талаар хэлэхдээ Рүүний манай хүнийг Эвертонд байсан өөрийнх нь үетэй адилхан байдалд байна л гэж авч... цаагуураа МанЮ явуулчих гээд шордоод байна уу гүй юу хэхэ...

нөгөө талд Ирландын томчууд Ирландын шигшээд хүрч ирээд лидер болоо л гэж... манайхаас Хурихан, Скотт Хоган 2 дуудагддаг... манай хүний шартай Ирланд цус нь хөдөлвөл шарандаа Ирланд явчихаж мэдэх л юм хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Fri Aug 28, 2020 6:21 pm

Одоо ПЛ-тээ эргээд ирсэн юм чинь сэдвээ нэг шинээр эхлүүлнэ үү дээ? Алийн болгон нэр солиод явах вэ, айн? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Sep 04, 2020 5:44 pm

Цогоо wrote:Одоо ПЛ-тээ эргээд ирсэн юм чинь сэдвээ нэг шинээр эхлүүлнэ үү дээ? Алийн болгон нэр солиод явах вэ, айн? :ногоон:


харин ээ бодоод л байна... "нас ахиад" жоохон залхуу болоод байна шүү хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Sep 04, 2020 5:49 pm

Image

За манайх Ноттингамаас Мэтти Кэш хүүг 16 саяар 5 жилийн гэрээ хийж өөрийн болгож авчээ... Winger, RWB дээр тоглодог юм байна... Манай баруун хойно Элмо хөгширч байна, Гүйлберт гэмтчих гээд байдаг... хэрэгтэй байрлалдаа хэрэгтэй хүнээ авчирах шиг боллоо...

Ер нь ч тэгээд манайх шиг баг өөр лигээс тоглогч авч азаа үзэж байхаар Чемпионшипт өөрийгөө нотолчихсон залуусыг дарж байсан нь илүү өлзийтэй юм уу даа...

Одоо Брентфордын Олли Ваткинс, Саиид Бенрама 2-г дарах гээд үзээд байна... нөхдүүд нийлүүлээд 50-д ав гээд гэдийгээд байдаг... Явж явж Ваткинсыг л авч таарах байх.... ноднин Нийл Мупайг авах гэж үзээд бараагүй... нөгөөх нь Брайтонд очоод муугүй л тоглосон... Ваткинс манайд ирээд учиргүй алж хядаад байхгүй ч Мупайн дайны бол тоглочих л байх... гэхдээ л алж хядах нь тодорхойгүй нөхрийг 25+ саяар авна гэхээр сонин л юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Radiohead » Fri Sep 04, 2020 7:59 pm

25 гоол хийсэн нөхөр 25 давах байлгүй дээ :ногоон:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Tue Sep 08, 2020 9:43 am

Гарет Саутгейт манай хүнийг "сахилгагүйтнэ" гээд шигшээд дуудахгүй байсан чинь эсрэгээрээ Манчестерийн 2 залуу "сахилгагүйтээд" сүүлийн тоглолтоо хийлгүй нутаг буцжээ... бас манай хүнийг жигүүрт л "төсөөлж" байна жигүүрт Грийнвүүд, Фоден, Рахийм, Санчо гээд илүү дээр тоглогчид байгаа учир дуудахгүй гээд байсан... сүүлд Исландтай тоглоход баг нь болохгүй байхад л манай хүнийг сэлгээгээр ч оруулаагүй... одоо тэгээд эрх биш манай хүнийг ядаж сэлгээгээр ч болов тоглуулах байлгүй дээ....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Tue Sep 08, 2020 6:15 pm

Баярааг сэдвээ шинээр нээх юм бол энэ нийтлэлийг орчуулж мялаана шүү. :ногоон:

https://www.bbc.com/sport/football/53986569
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Sep 09, 2020 9:58 am

Цогоо wrote:Баярааг сэдвээ шинээр нээх юм бол энэ нийтлэлийг орчуулж мялаана шүү. :ногоон:

https://www.bbc.com/sport/football/53986569


Сэдвээ шинээр нээнээ... наадахаа орчуулж бай ккк :beer
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Sep 09, 2020 10:33 pm

За клубын рекорд үнээр /28 сая/ Ваткинс хүүг өөрийн болгожээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Thu Sep 10, 2020 12:18 am

Брентфордод бас шулуулаа шив... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Sep 10, 2020 11:02 am

rednasca wrote:Брентфордод бас шулуулаа шив... хэхэ...


дахиад ч шулуулж мэдэхээр байна... хэрвээ номер 1 таргет Рашикаг өөрийн болгож чадахгүй бол Саиид Бенрама руу олл ин хийх юм шиг байна даа... бас л 25+ сая болох байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Thu Sep 10, 2020 11:56 am

Манай Эми Мартинезыг авах гээд сонирхоод байгаа л гэсэн. Манай сэлгээнд арай гангадах гээд байна л даа. Явуулахад хайран юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Thu Sep 10, 2020 12:10 pm

Хамаг цомоо өргөсөн хүн яваг л дээ...
Муурын сүүл байснаас Батганы толгой нь дээр шдээ... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Thu Sep 10, 2020 12:13 pm

rednasca wrote:Хамаг цомоо өргөсөн хүн яваг л дээ...
Муурын сүүл байснаас Батганы толгой нь дээр шдээ... хаха...
"Барын" гэх гэсэн чинь хуруу эвлэхгүй байна уу, тээ? хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Thu Sep 10, 2020 12:14 pm

Том муур л юм даа... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Thu Sep 10, 2020 12:22 pm

Тийм л байх. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Sep 10, 2020 12:26 pm

Арай ч муу Арсеналыг ядаж "Хярс" гэж болсонгүй юу ккк... Арсеналын Мартинез, МанЮ-гийн Ромеро гэсэн 2 нэр л яваад байна... ГК хайгаад байгааг бодоход Хийтоны бэртгэл хэзээ ч сэдэрч болзошгүй эвгүй л байгаа юм байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Sep 10, 2020 1:56 pm

rednasca wrote:Брентфордод бас шулуулаа шив... хэхэ...


Гэхдээ Брентфордынхон сураггүй тоглогчдыг таньж гаргаж ирэх тал дээр "галзуу" л даа... бүр тусгай системтэй... дата-д суурилсан судалгааг ахисан төвшинд хийдэг гарууд... багийн эзэн нь бет компаний үүсгэн байгуулагч эзэн нөхөр...
энэ Олли хүүг л гэхэд 2 жилийн өмнө Эксетерээс 1,8 саяар авч байсан... Францаас Нийл Мупайг тэр жил нь бас 1,6 саяар аваад ноднин Брайтон руу 20+ гаргаад зарчихсан... Шеффилдийн Жон Эганыг Жиллинхэмээс үнэгүй аваад жил хагасын дараа 5 саяар Шеффилд рүү зарчихсан... Академийнхаа РБ Мепхамыг ноднин Борнмут руу 12 саяар зарчихсан... 2 жилийн өмнө Чарлтоноос 2 саяар авсан Конса хүүг нь манайх ноднин 12 саяар авсан... зэвүүн нь энэ хүүхдүүд нь бүгд ПЛ-н дундаж багуудын гараанд гараад дажгүй тоглоод байгаа... Конса бол улирлын сүүлийн хагаст манай гарааны СБ болсон...

одоо манай авах гээд байгаа Бенрамаг нөхдүүд 3 жилийн өмнө Францаас 2,5 саяар авч байсныг нь одоо манайх 25 саяар авах гээд байж байх жишээтэй...

тоглогчоор ашиг олохыг утгаар нь харуулна... тэгсэн хэрнээ амжилт нь аажмаар нэмэгдээд байдаг... гоё клуб...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Thu Sep 10, 2020 2:05 pm

Мэднэ л дээ... би гэхдээ гаруудыг дээшээ дэвших чин хүсэлгүй юм болов уу? гэж харддийшд...
Чемпионшиптоо даналзаад хямдхан гаруудыг тодруулж үнэ хүргэж ашиг олдог загвар нь таалагддаг байхаа... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Thu Sep 10, 2020 2:20 pm

Гэхдээ бас яг нэг тийм дээд лигийн зангарга заах хэмжээний багууд л дээшээ гарч ирэхгүй бол хэцүү байдаг шиг санагдаад байгаа шт. Лийдс, Астон Вилла гэх мэт клубуудыг бол АПЛ-д ирлээ гэхэд нэг их гайхахгүй, харин ч яагаад удав гэх маягтай. Брэнтфордыг лав органик өсөлтөөрөө л явах гэж үзээд байна гэж боддог. Яг байх ёстой зарчмын дагуу, элдэв дэмжлэг энэ тэр гэхгүй хөлбөмбөгийн клуб ямар орлого, ямар зарлагатай байх ёстойгоор нь ч гэх юм уу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Sep 10, 2020 2:49 pm

rednasca wrote:Мэднэ л дээ... би гэхдээ гаруудыг дээшээ дэвших чин хүсэлгүй юм болов уу? гэж харддийшд...
Чемпионшиптоо даналзаад хямдхан гаруудыг тодруулж үнэ хүргэж ашиг олдог загвар нь таалагддаг байхаа... хэхэ...


өө тэгээд мэдээж боломж нь байвал дээшээ гарахыг хүсэлгүй л яахав... ПЛ-н ТВ мөнгө бол иймэрхүү багуудын хувьд бол толгой эргэм мөнгө ш дээ... нөхдүүд moneyball ийг л утгаар нь хийгээд байгаа юм... тэгээд ийм аргаар амжилтанд хүрч болно гэдгийг нөгөө Данийн "алдарт" Митъяаланд баг дээр туршчихсан нөхдүүд... Эзэн нь бас Митъяаландын эзэн...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Thu Sep 10, 2020 6:30 pm

Дээшээ дэвшихвэл тоглогчид нь тодорч гялалзах боломж нь дагаад уначих юм биш үү?... ккк...
Чемпионшиптээ бол дундаж гаруудаас хямдхан олоод зүлгэж үнэ хүргэх магадлал илүү байж мэдэх...
Сөргүү бодол төрсиймлд... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests