АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Mar 02, 2020 10:35 am

За за нэр төртэй сайхан л үзлээ... Айлын эхний гоол аргагүй яг манай хамгаалалтын жигүүрийн ард гараад байсан зайг ашиглаад хийчихсэн... Агуэро ч сайн төгсгөсөн... харин хоёр дахь гоолыг хамгаалж болохоор л байсан даа... айлын өндөргүй нөхөр мөргөсөн, нэмээд Нуланд ч реакц арай сайн байсан бол хааж болохоор ч харагдсан...

эсрэгээрээ манай ганган мөргөлт орсонгүй дээ... айлын хаалгач хальт хатгаад бөмбөг нь шонд ойгоод дотогшоо биш гадагшаа ойчихлоо... тэр орчихсон бол харин манайх хожиж мэдэхээр байсан даа...

Манай гоолыг Самагоол маань ганган хийлээ... аргагүй байрлал эзлэх тал дээр Уэслигээс хувь илүү юмаа... хэрвээ улирлын эхнээс Уэсли биш Самагоолтой эхлүүлсэн бол өдийд ПЛ-д үлдэх нь бат болчихсон л байх байж дээ...

Сэлгээгээр Дэвис хүү орж ирээд бас хөөрхөн бужигнууллаа... ер нь явж явж өчигдрийн тоглосон 4:2:3:1 формат их хий зай багатай боломжийн формат юм биш үү дээ... хамгаалж тогловол 3:4:2:1, довтолж тогловол 4:3:3, стандарт тохиолдолд 4:2:3:1 гээд тоглоод байхад болохоор л санагдлаа...

Тээр жил МанЮ-гийн Капын финалыг гэртээ үзэж байсан... сүүлд Арсеналын эсрэг финалыг Солонгост үзэж байсан, сая бас гэртээ үзлээ... багийнхаа цомын финалын тоглолтыг үзэх ч хожсон ч хожигдсон ч гоё байдаг даа... муу баг минь сүүлийн 3 жил дараалаад жил бүр Уэмблид тоглож фанатууд биднийгээ баясгалаа даа... ирэх жил дахиад нэг үзэх болтугай... гэхдээ плей-оффоор үзмээргүй байна ккк

За тэгээд саяын тоглолтоос урам аваад урдаа байгаа багуудыг том жижиг гэлтгүй хожоод хожоод явчих хэрэгтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby poseidon » Mon Mar 02, 2020 12:47 pm

ер нь цомуудад финалдахад ямар хэрэг байна? хэр их мөнгө олдог юм бол?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Mar 02, 2020 4:27 pm

Карабаод лав шалихгүй ээ... түрүүлбэл 100К, үзүүрлэсэн нь 50К шд... манайх шиг багт бол түрүүлээд Европын эрх авах, цом өргөх нь чухал болохоос ашиг машиг бараг байхгүй л дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Mar 11, 2020 10:57 am

За юу юугүй Лиг цуцлагдчихгүй ч үзэгчгүй тоглох нь тодорхой болж байна... манайх шиг айлын талбайд хожиж чаддаггүй багт бол хэрэгтэй л юм болж байх шиг байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Mar 12, 2020 12:53 pm

Энэ долоо хоногийн сүүлээр талбайдаа фенүүдийнхээ өмнө тоглоод Челсиг нухчих юмсан... тэгээд дараанаас нь хаалттай хаалганы цаана орчихвол болж л байна хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Apr 27, 2020 10:22 am

Image

За манай клубын 1-р багийн тоглогчид, Удирдлагын багийнхан бүгд 4 сарын турш цалингаа 25 хувиар бууруулах шийдвэр гаргалаа... үүний үр дүнд клубын хэмжээнд буй бусад ажлын байрыг бүрэн авч үлдэхээс гадна ажилтнуудын цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт орохгүй болж байгаа юм байна...

Тэгсэн Гари Нэвил нэг ийм юм ярьж... санаа нь багууд тоглогчдынхоо цалинг 25-30 хувиар бууруулчихаад тэр хэмнэсэн мөнгөө трансферт зарцуулах магадлалтай байна... тиймээс тоглогчдынхоо цалинг бууруулж байгаа багуудад наймааны хязгаарлалт тавих ёстой гэж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jun 03, 2020 2:11 pm

За баг маань карентины дараах ПЛ-н эхний тоглолтоо Шеффилдийн эсрэг талбайдаа хийх нь... Тоглогчид цөөн цөөнөөр бэлтгэлээ хийгээд эхэлсэн... 17-ноос өмнө доод лигийн ганц нэг багтай талбайдаа нөхөрсөг тоглолт хийхээр бэлдэж байгаа юм байна... хөгжилтэй нь ПЛ-н шүүгч нар Ковидын тестэнд орж амжаагүй байгаа учраас багийн дасгалжуулагчид нөхөрсөг тоглолтыг шүүх бололтой... энэ тохиолдолд багийн хамгийн залуу дасгалжуулагчдын нэг Жон Терри маань лайнсмэн хийж талбайн захад гүйх бололтой хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jun 18, 2020 12:09 pm

Хожих ёстой тоглолтондоо тэнцлээ... илүү довтолсноо бодохоор харамсалтай ч юм шиг... айлын гоолыг тооцоогүйг бодохоор баярламаар ч юм шиг үр дүн байлаа... уг нь хожоод релегешнээс гараад явчих ёстой байсан юм даа... Бэртэл гэмтэл гайгүйү бол Дэвис хүү үнэхээр юм дуулгахаар байна даа... гэхдээ аргагүй бүгд сүүл рүүгээ сууж байна лээ... сэлгээгээр их юм шийдэгдсэн сүүлийн хагас болох нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jul 09, 2020 5:31 pm

За өнөө шөнө МанЮ-тай үзнэ... олон жил релегешн баттл хийсэн туршлагаас үзвэл ПЛ-д тэсч үлдэхийн тулд 1-2 "баатарлаг" тоглолт хийх ёстой болдог... өөрөөр хэлбэл топ 6-д байгаа багуудаас 1-2-г хожиж байж үлддэг... Вестхэм Челсиг нухаад "нормоо" хийчихсэн... манайх Лив,Челси, Волвес 3 дээр энэ боломжоо алдсан... одоо МанЮ-тай ядаж тэнцэх хэрэгтэй байна... дараа нь Палас, Эвертон, Арсенал, Вестхэм гэсэн 4 тоглолт байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Thu Jul 09, 2020 8:51 pm

Танай учраанууд ч эвгүйм байна шдээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby tuwshin_pr » Fri Jul 10, 2020 12:27 pm

Аргуу болчлоо. Сүүлийн үеийн форм харах юм бол хамгийн доор байгаа 3 баг 3уулаа сүүлийн 5 тоглолтоос 1 ч хожил аваагүй 2 баг нь 1 1 тэнцсэн үнэхээр форм муутай байгаам байна. Танайх ч уул нь энэ жил мөнгө сайн л үрсэн багийн эздийн зүгээс чадах бүхэнээ л хийж. Дасгалжуулагч муу байна уу_
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Тэгшээ » Fri Jul 10, 2020 3:15 pm

Одоо ч хожигдох эрхгүй болсон. Үлдсэн 4 тоглолтонд дасгалжуулагч-н жинхэнэ чанар нь харагдах байх даа.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Өсөхбаяр » Fri Jul 10, 2020 3:51 pm

Вилла ч яахав.. Баярааг бодохоор дээрээ байлгаж баймаар байна шт кк
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Jul 10, 2020 4:34 pm

Манайх ер нь аргуу болчихлоо доо... боломжоо ашиглаж чадахгүй "шүдгүй" арслан шиг л байна... ПЛ-т хэт нимгэн бүрэлдэхүүнтэй ороод нэмээд бэртэл гэмтэлд хяргуулчихлаа...

том зургаараа бол ерөнхийдөө боломжийн... угаасаа өнгөрсөн жил Чемпионшипт үлдээд энэ жил ПЛ-д орж ирэх төлөвлөгөөтэй байсан... харин ч жил хожоод дээшээ гараад ирсэн байсан... өнгөрсөн жилийн улирлын дунд гэхэд Чемпионшипийн тээр хойно байсан баг... ёндоогоор 10 хожиж арай гэж эхний 6-д багтаад плей-оффоор гарч ирсэн... яг багийн чанарын хувьд Чемпионшипийн дээд хагаст байхаар баг байсан...

нэмээд Тони Шиагийн шорт термизмээс болоод баахан хөгшин гар авчихсан... сая улирал эхлэхэд 15 гаруй тоглогчийн гэрээ дуусах нь дуусч, зарахыг нь зарсан...Чемпионшипээс чирж гаргаж ирсэн гарааны тоглогчдын 5 нь зээлийн тоглогч байсан... өнгөрсөн зун манай 1-р баг 6-7-хон тоглочтой байв.... зөрөөд 100 гаран саяыг зарцуулж 15 орчим тоглогч авчирсан ч үндсэндээ багаа сайжруулахаас илүү хоосон зайг нөхөх алхам байлаа... уг нь 1 сард хүчээ зузаатгах байсан ч яг өмнөхөн Уэсли, Хитон 2 сисон аут болсон, МкГинн бараг сисон аут болсон... тэгээд Саматта, Рейна, Дринк гэх мэт төлөвлөгдөөгүй наймаа хийсэн... авсан тоглогчдоос ПЛ-н гарааны чансаатай тоглогч ганц Хитон байв... гэхдээ яахав МкГинн, Грилиш, Мингс бүгд лэвэл ап хийсэн... Таргет ч дажгүй байлаа... Луиз гэж эрдэнэ байна... Хаус, Конса гээд дажгүй залуус байна... багийн ерөнхий байдлын хувьд дажгүй... Ламбертын үеэс хойш ийм залуу баг харсангүй сайхан л байна...

гэхдээ уг нь жоохон дайчин үзээд яаж ийгээд дээрээ үлдчихсэн бол бүр л хэрэгтэй байлаа... гэхдээ яахав Грилиш хүүгээ томхон баг руу үнэ хүргэж явуулаад үлдсэн багаа аваад үлдчихвэл ирэх жил дээшээ энэ жилийн Шеффилд шиг илүү системтэй баг гарч ирэх л байх даа... манай баг доошоо уналаа гэхэд яг амбицлаад явах хүн гэвэл Грилиш л байх шиг байна... Мингс магадгүй... МкГиннийг нөхдүүд жоохон эргүүлдэх байх... манайх хүн гэхдээ сая айхар гэмтээд одоо формоо олж чадахгүй байгаа болохоор багууд нэг их үнэ хаяхгүй байх... Грилиш хүүгээ явуулчихвал тэгээд Барри хүүгээ тордоод зүтгэчихдэг байхдаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby LeBe » Tue Jul 14, 2020 9:39 pm

Танайх бас ч гэж боломжгүй биш л байгаан байна. Уотворт - Уэстхэм, Сити, Арсенал, Бөөрнмут - Сити, СоТон, Эвэртон, Танайх - Эвэртон, Арсенал, Уэстхэм гэхээр Арсеналыг бавсан нь л үлдчих юм биш үү :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Jul 20, 2020 12:11 pm

За Вестхэм Уотфордыг нухаад, Сотон Борнутыг нухаад манайд амьдрал бэлэглээд л байна... сүүлд Эвертонг хожчихсон бол өдийд ПЛ-д бараг үлдчихлээ гээд сууж байх байлаа... Гази хаалганы өмнө бөмбөгөө аваад орчихсон бол, Конса хаалган дээрээс бөмбөгөө оноод татчихсан бол тэгээд болох байлаа даа... Борнмут сая хожигдсоноор бараг л унах нөхцлөө хангачихлаа... үлдсэн тоглолтонд заавал хожих... хожихдоо дор хаяж 2-с дээш гоолоор хожих даалгавартай...

Аз болоход Уотфорд Пирсонг халжээ... нөхдүүд одоо Сити, Арсенал 2-той үзнэ... 2-ууланд нь хожигдох хэрэгтэй байна... манайх зөрөөд Арсенал, Вестхэм 2-н нэгийг хожих, болвол нөгөөтэй нь тэнцэх гэсэн хувилбартай үлдлээ... Вестхэм сүүлийн үед онгодтой байгаа... эвгүй... гэхдээ ПЛ-д үлдлээ гэдэг тайвшрал нь манайд ашигтай тусч болох юм... нөгөө талд Арсенал орон гаран ч хожлоо хийгээд яваад байгаа... хүсэх үр дүн бол Арсеналтай 1:1-ээр тэнцээд Вестхэмийг 2:1-ээр хожих байна даа... тэгж чадвал ПЛ-дээ үлдэх нь дээ... бүх зүйл өөрсдийн гарт байна гэдэг бас ч боломжийн... яг капын финал шиг ийм нөхцөл байдалд манайхан уг нь байдгаа тавьж чаддаг л баг даа... Дино ч багаа ийм нөхцөлд сайн мотивацжуулдаг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Mon Jul 20, 2020 12:26 pm

Манай Обамэянг алтан пүүзний төлөө зүтгэж байгаа шүү дээ. Дээд талынх нь нөхөр 3 гоолоор илүү байгаа. Тэгэхээр танай дээр, эсвэл Ватфорд дээр л цоорох хэрэгтэй байна. Эсвэл бүр хоёулан дээр нь ч юм уу. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Jul 20, 2020 12:38 pm

Цогоо wrote:Манай Обамэянг алтан пүүзний төлөө зүтгэж байгаа шүү дээ. Дээд талынх нь нөхөр 3 гоолоор илүү байгаа. Тэгэхээр танай дээр, эсвэл Ватфорд дээр л цоорох хэрэгтэй байна. Эсвэл бүр хоёулан дээр нь ч юм уу. :ногоон:


манай дээр 1, Ватфорд дээр 2 хийвэл хийг дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Tue Jul 21, 2020 5:01 pm

За өнөө шөнө Арсеналыг нухаад ПЛ-дээ үлдэе!!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby LeBe » Wed Jul 22, 2020 5:10 am

Кино хийгээд байгаам бишүү. Сүүлийн өдөр Вэстхэмд оноо алдаад Уотворт Арсеналыг нухчих вий дээ :ногоон:
Вэстхэм өөрсдөө унах боломжтойн байна гэсэн чинь бөмбөгний зөрүү нь хамаагүй хол байгаан байнаа..
Last edited by LeBe on Wed Jul 22, 2020 5:15 am, edited 1 time in total.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Wed Jul 22, 2020 5:14 am

Үлдэх боломж гарлаадаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Wed Jul 22, 2020 6:40 am

За хэн нь унах вэImage
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Wed Jul 22, 2020 6:41 am

LeBe wrote:Кино хийгээд байгаам бишүү. Сүүлийн өдөр Вэстхэмд оноо алдаад Уотворт Арсеналыг нухчих вий дээ :ногоон:
Вэстхэм өөрсдөө унах боломжтойн байна гэсэн чинь бөмбөгний зөрүү нь хамаагүй хол байгаан байнаа..
Вэстхэм 1тоглолт дутуу юм бна бас
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jul 22, 2020 7:35 am

Сайхан хожлоо... Трез хүү ёстой бодох санах юмгүй сайхан цохилоо... ингээд мань хүн чухал үед Палас, Арсенал гээд 6 оноо манайд ганцаараа аваад өгчихлөө дөө... багийн хувьд хамгийн гол нь манайх хожиж байгаа нөхцлөө хамгаалж чадлаа... энэ улиралд хожиж байгаад бүтэн оноогоо авч чадалгүй алдсан оноогоороо ПЛ-д тэргүүлж байгаа... сүүлд хүртэл Эвертон дээр саяынх шиг хамгаалж байгаад муу Валкотт бацааныг алдчихсан... сая харин Арсенал арай сул байлаа...

Вестхэм угаасаа унахгүй нь тодорхой болсон... тэгэхээр релегешн баттл Ватфорд манай 2-н дунд л үлдсэн... манай 2 хоёулаа хожигдоод Борнмут хожвол Борнмут үлдэж болно...

уг нь Вестхэмтэй тэнцчихэд л үлдчихэж болохоор болчихлоо доо... гэхдээ найдвартай нь дээр хожсон нь дээр л дээ... нөгөө талд Ватфорд Арсеналтай үзнэ... дасгалжуулагчгүй болсон нь тоглогчдын сэтгэлзүйд нөлөөлж л байх ёстой... сая бол талбай дээрээ сулхан тоглосоор байгаад л 4:0-дуулчихсан... бүрэлдэхүүнийг нь харахаар сайн хэрнээ яг одоогоор бол манайхаас сул л байна... Пийрсон байсан бол илүү айдастай байх байлаа... гэхдээ л бөмбөг бөөрөнхий болохоор манайх тайвшралгүй сайн хамгаалаад хожно л гэж үзэх хэрэгтэй... ер нь тэгээд ПЛ-д хамгаалалтаар тэсч үлддэг нь бичигдээгүй хууль л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jul 22, 2020 8:49 am

Энэ ёстой хөгжилтэй юм болжээ... гоол орсон буланг цохих үед Мингс бөмбөгийг мөргөөд тэрийг нь Трез цохиод гоол болсон... тэгсэн яг тэр буланг цохих үед манай хүн өөрийг нь маркалж байсан Аубатай юм ярьж инээлгэж байгаад гэнэт хаяж гүйгээд гоолын дамжуулалт өгчихжээ ккк... ёстой хазахаас бусдыг л хийж байна даа манайхан хэхэ...

User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests