Хуудас: 4-5
Хуудас 4:
Карло АнчелоттиТа бүхэн энэхүү номыг уншсанаар, манай багийн тоглолтыг анхааралтай ажиглан үзсэнээр, хөлбөмбөгт бидний өгч буй зүрх сэтгэлийг мэдрэх болно.
Би 1960-аад оноос бяцхан жаалхүү байхаасаа эхлэн хөл бөмбөгийн хэнээтэн болсон бөгөөд, тухайн үед Италийн болон бүх Европын цол хэргэмүүдийг ар араас нь эзэмдэж байсан Миланы “Интер“- ийн улаан фен байлаа. Тус багт миний шүтээн хэмээх хөлбөмбөгийг гайхамшигтай эзэмшдэг гялалзсан довтлогч Алессандро Маццола тоглож байсан юм.
Энэ үеэс эхлэн хөл бөмбөгт зүрх сэтгэлээ өгч, өсвөр үеийн багаас сери “А” хүртэл, Ром хотын “Рома“ клуб, шилдэг тоглогчид, дасгалжуулагчтай “Милан“ багуудад тоглосон.
Мөн хувь тавилан намайг ивээж, надад хэд дахин агуу багийг дасгалжуулах хувь тохиолоо. Хөгжөөн дэмжиж, шүтэн биширч байсан “Интер“ баг минь надад нөлөөлсөнтэй адилаар “Челси“ –ийн бүрэлдэхүүн, бүхэлдээ “Челси“ залуу хөл бөмбөгчдөд асар хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй.
Та бүхэн энэхүү номыг уншсанаар, манай багийн тоглолтыг анхааралтай ажиглан үзсэнээр хөлбөмбөгт “Челси” –ийнхний өгч буй зүрх сэтгэл ямар хүчтэй вэ гэдгийг ойлгох болно.
Хуудас:5
Жон ТерриХүүхдүүдийг бүр жаахан байхаас нь эцэг эх, дасгалжуулагч нар сэтгэлийг нь хөлбөмбөгт татах хэрэгтэй гэж боддог.
Би жаахан байхаасаа л цаг үргэлж хөл бөмбөг тоглодог байсан. Тоглох бүртээ сэтгэл зүйн хөөрөлд орчихдог байснаа санаж байна. Би 14 нас хүртлээ Боб Осборнын удирдлагад бэлтгэгдсэн бөгөөд өсвөр насны жаал байхдаа л “Челси“ –д ирсэн. Одоо ч эндээ л байна. “Гараад, юу чаддагаа харуулаад аль“ гэж дасгалжуулагч маань бидэнд хэлдэг байсан.
Залуу байхад ийм үг өөртөө болон өөрийнхөө ур чадварт итгэх итгэлийг төрүүлдэг. Өөрийнхөө хэн болохыг харуулан, бусдад сайн үлгэр жишээ үзүүлэхийг тэмүүлдэг байлаа. Хүүхдүүдийг бүр жаахан байхаас нь эцэг эх, дасгалжуулагч нар сэтгэлийг нь хөл бөмбөгт татах хэрэгтэй. Харин арай ахмад болоод ирэхээрээ өөрсдөө тоглолтын илүү ноцтой агшин, янз бүрийн байрлалын тактикт суралцаж эхэлдэг.
Хэрэв чи өөрийн авьяасаа бүрэн нээхийг хүсч байгаа бол энэ зорилгоосоо дутахааргүй их цаг хугацаа зарцуулах ёстой. Би анх үндсэн бүрэлдэхүүнд хэрхэн орсон, Жанфранко Зола надад ямар сэтгэгдэл төрүүлж байсныг үргэлж санах болно. Тухайн үед Зола өөрийн карьераа өсгөж байсан бөгөөд ямар агуу тоглогч байсан гэдгээ бүгдэд нотлон харуулж чадсан гэж би боддог. “Дасгал сургуулилтыг чармайн гүйцэтгэж, дараа хийнэ гэж юуг ч үлдээхгүйг хичээ“ гэсэн түүний үг энэ цаг үед ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
Энэхүү номыг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулсан “Челси“ –ийн энэ цаг үеийн бүрэлдэхүүний тоглогчид залуу хөл бөмбөгчдийг зөв замаар замнуулах болно гэж найдаж байна.