Page 3 of 9

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Jan 23, 2023 11:04 pm
by 21Grams
meesh wrote:Энэ галзуу улирал нь цомгүй байвал гоё *аах гээд байна хаха.



Энэ жил аваргуудын лиг авах байлгүй дээ.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 24, 2023 11:28 am
by Жавхаа
Аргентинаас Maximo Perrone гээд 20 настай гоё тоглогч авчээ... талбайн төвөөс гоё найруулдаг л гэнэ

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 24, 2023 5:36 pm
by Chin-T-Mac
Авсан үнэ, зарцуулсан мөнгө төгрөгөө үнэн зөвөөр нь зарлаарай...

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Thu Jan 26, 2023 10:33 am
by Жавхаа
Chin-T-Mac wrote:Авсан үнэ, зарцуулсан мөнгө төгрөгөө үнэн зөвөөр нь зарлаарай...


аан хямдхан хямдхан...

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 31, 2023 9:50 am
by Жавхаа
Канселу яагаад явахаар болчихов?

мань хүн тэгээд Европын топ лигүүдэд бүгдэд нь тоглож үзье гэж бодов уу... Испайн, Итали, Англи, Герман

манайд байхдаа тэгээд хамгийн оргил үе нь байв уу даа

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 31, 2023 1:42 pm
by ТӨӨГӨӨ
багтайгаа асуудалтай байсийн гэсэн шд. Оргил ид үеийг нь үзүүлнээ

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 31, 2023 1:42 pm
by Chin-T-Mac
Пептэй таараагүй байх өө...

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 31, 2023 2:11 pm
by Gooner
Хааланд ирээд жигүүрийн хамгаалагчид илүү урагшаа орох шаардлагагүй болоод Акэг гараанд гаргаж эхлэнгүүт тэрэнд дургуйцсэн юм байна, ФА дээр манайхтай тоглоход гараанд гараагүйд бухимдаад Пэптэй хэрэлдээд ер нь эргэн уулзах нүүргүй л болцгоож, тэгээд хурдан "зайлуулжээ".

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Jan 31, 2023 4:33 pm
by Жавхаа
мань нөхөр тэгээд ДАШТ ер нь гараанд гарсан юмуу... гараагүй уурандаа явсаар байгаад өдий зэрэгт хүрчихэж байгаа байх

Ареснал дээр гаргаагүйд бухимдаж Пептэй муудалцсан гэсэн

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Wed Feb 01, 2023 2:18 pm
by meesh
Гай вэ фантазид байгаа шт сэлгээгүй ядаж байхад хаха.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Feb 06, 2023 4:27 pm
by meesh
Ийм байна л гэнэ, за тэгээд цаг хугацааны асуудал биз.

Haaland in big away games:
Anfield - 0 goals
Old Trafford - 0 goals
Stamford Bridge - 0 goals
Spurs - 0 goals

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Feb 06, 2023 7:53 pm
by Өсөхбаяр
Дөнгөж ирсэн улирал нь талдаа орж байхад ийм стат явж байна гэхээр Хааланд өөр амьтан юмаа кк

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Feb 06, 2023 8:27 pm
by У.Тэмүүжин
Эвгүйтлээ дээ

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Feb 06, 2023 8:54 pm
by BLGN
Зүгээр наймааны бан өгөөсэй.Оноо хасч массан улиралд түрүүлмээргүй байна.Нэрэнд сэвтэй. :loll:

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Mon Feb 06, 2023 9:47 pm
by Boldono
GG болсон уу?

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 12:01 am
by bayarbat
Эвгүйтэж дээ. Наймаа хорих бол хамгийн хөнгөнө нь юм шиг байна шд.

“Possible sanctions if found proven include points deductions or even expulsion from the league”, The Times reports.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 8:30 am
by Цогоо
BLGN wrote:Зүгээр наймааны бан өгөөсэй.Оноо хасч массан улиралд түрүүлмээргүй байна.Нэрэнд сэвтэй. :loll:
Шүүхээр явж явж буруутай гэсэн шийд гарч байж оноо хасагдах байх өө. Ювэгийн тэр гэхэд л өнгөрсөн оноос хойш шалгагдаж байгаад, шийдвэр нь гарч саяхан л оноо нульж байна шт.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 10:07 am
by Цоомоо
Өмнөх улирлуудын асуудал ч хөндөгдөж магадгүй байх.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 10:33 am
by meesh
Өмнөх аваргуудыг хасвал манайх 3, Маню 3 түрүү авахнээ хаха

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 11:16 am
by Boldono
3 гэж шуналтахгүй ээ. Агуэро гоолдож түрүүлдэг улирлаас 1 оноо хасуулмаар байна.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 11:32 am
by bayarbat
Энэ яригдаад байгаа хэрэг явдал нь 12,13 оных юмуу?

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 5:16 pm
by Жавхаа
баярласан бандаашууд вэ, ккк

АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС МАН СИТИ КЛУБТ ШИЙТГЭЛ ОНООХ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ 100 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛСЭН ГЭЖ МЭДЭГДЛЭЭ.
2013-2018 оны хугацаанд маш энгийн зөрчлөөс эхлээд санхүүгийн шударга тоглолтын дүрэм зөрчсөн хэмээх 100 зөрчлийг илрүүлсэн гэж холбооны зүгээс өчигдөр мэдэгдэв. Хэрэв зээ эдгээр зөрчлүүд нь батлагдвал мөнгөн дүнгээс торгохоос эхлээд оноо хасах, лигээс унагаах хүртэлх хатуу шийтгэл боломжтой.
Ман Ситигийн дотоодод бол хэвлэлээр шуугиж байгаагаас тэс өөр, амгалан тайван байна. Дөрвөн жил хяналт шалгалт үргэлжилж буйг мэдэж байсан. Шалгалтын гол агуулга нь Ман Сити өсөлт хөгжлийнхээ эхний жилүүдэд санхүүгийн шударга дүрмийг зөрчсөн эсэх. Энэ хэсэг дээр клуб аль хэдийн Спортын шүүх дээр буруугүй гэдгээ тогтоолгож UEFA-ийн эсрэг ялалт байгуулсан. Одоо сөхөгдөж буй асуудлын гол цөм нь тэр л жилүүдийн тэр л асуудал. Гэхдээ заргалдагч нь Английн Хөлбөмбөгийн Холбоо.
Хэдийгээр Спортын Арбитрт хандах боломжгүй гэж тусгайлан заасан ч арбитрт хандахдаа цуглуулсан бүхий л нотлох баримт, дүгнэлт, буруугүйн нотолгоонууд байсаар байгаа. Шийдвэрийг хөндлөнгийн зөвлөл гаргана гэх боловч хэрвээ Ситигийн зүгээс хэтэрхий нэг талын гэж үзвэл тэр чигээр нь татан буулгах ч боломжтой. Одоо юу болох вэ гэхлээр Ман Сити холбооны шийдвэрийг хүлээж авсан эсэхээ мэдэгдэнэ. Хэрвээ хүлээж авахгүй гэвээс холбоо 100 зөрчлөө бариад, харин Ман Сити 100 зөрчлийн няцаалтаа бариад аль алинаас нь хараат бус шийдвэр гаргах зөвлөл дээр уулзана.
FA холбоо хэвлэлээр мэдэгдэн цацахдаа зөрчлийн тоог 100-д хүргэсэн ба 2013 онд зүлэгний хэмжээг байх ёстойгоос өндөр зассан байсан гэх мэт хөгжилтэй зөрчлүүдийг ч тусгажээ. Үүнийг Ситигийн хуульчид огтхон ч хүлээж байгаагүй ба Ман Ситиг буруутгахын тулд хэтэрхий хичээж, өөр эрх ашигт үйлчилсэн үйлдэл гэж харж байна.
Ман Ситигийн зүгээс заргалдахад бүх зүйл бэлэн бас энэ завшааныг ашиглаж холбоотой үүсгэсэн сүүлийн жилүүдийн маргааныг нэг мөр дуусгахыг хүсэж байна. Оноо хасагдах магадлал бага, хасагдлаа ч энэ улирлын онооноос хасаж амжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь Ман Ситигийн тэмцэл маш өргөн далайцтайгаар явагдах учраас богинохон хугацаанд шийдэгдчихгүй.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Tue Feb 07, 2023 11:27 pm
by bayarbat
Жавхаа wrote:баярласан бандаашууд вэ, ккк

Баярлаагүй шүү. Юнайтедыг дэмждэг ч эцсийн эцэстээ хөлбөмбөгийн Фэн хүн. Аль ч лигийн ямар ч баг Санхүүгийн хэргүүд болон улс төртэй орооцолдохгүй л байгаасай гэж хүсэж байна.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Wed Feb 08, 2023 10:20 am
by meesh
Ямар ч байсан нэг юм болох байх, гэхдээ өмнөх түрүү нтр хасахгүй байх өө.

Re: MANCHESTER CITY 2022/23: TREBLE & QUADRUPLE SEASON

PostPosted: Wed Feb 08, 2023 10:41 am
by Жавхаа
Английн хөлбөмбөгийн холбоо зүгээр л шантаач кк... шалгагдахаа хүрвэл бүгд л шалгадана шдэ кк