Page 15 of 20

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 3:17 pm
by kayo
Би бол их үнэлдэг шдээ, надаа бол Анри шиг санагддаг, мэдээж Анригийн хаана ч хүрэхгүй ч тэр гүйлт, финиш, өндөр нам энэ тэр нь их төстэй тэгээд их сэтэглээрээ гар санагддаг. Танайх тэгээд үндсэн байрлал дээр биш сүүлийн 2 жил жигүүрт шидчихээр тэгээд яаж өөрөө дуртай байхав. Манайд бол яг л өөрийх нь дуртай 9 дээр тоглож байгаа, их илүү дутуу зүйлгүй, урдаас хойшилж бөмбөг дамжуулчихаад буцаад гүйгээд байгаа.
Аль хоёр жилийн өмнө ид байхад нь манайх авах гээд үнийг нь бараагүй, одоо манайтай жил хагасын л гэрээтэй, дараа жилийн улирал дуусгаад явна, манайд бол хангалттай 9 ноймер хийж байгаа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 4:00 pm
by Цогоо
Нөхөр яг сэтгэл нь ханачихсан байсан байх гэж бодоод байгаа юм. Хамаг амьдрал нь яг нэг хэвийн тогтчихсон, гомдоллох юм байхгүй. Багийнхантайгаа асуудал байхгүй, фэнүүддээ дуртай, фэнүүд ч дуртай. Өөрийгөө ирлэх шинэ чалленж байхгүй болчихсон байсан юм болов уу л гэж боддог. Барса харин тэр нь болж байгаа байх. Гэснээс мань эр багаасаа Риалын фэн байсан гэсэн шт. Ээж нь тэгж ярьсан байсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 5:41 pm
by poseidon
Цогоо wrote:Барсагийн тоглолт ч яахав ингээд сэргэж байх шиг байна гэхдээ талбайн гаднах санхүүгийн байдал нь хэцүү хэвээрээ л байгаа байх даа. Цэнгэлдэхийнхээ нэрийн эрхийг зарах гэж байгаа гээд хаанаас уншив даа. "Спотифай Камп Ноу" болгох гэж байгаа ч гэх шиг. Ийм нөхцөлд Обамэянгад хүссэн хэмжээгээр нь тийм ч өндөр цалин өгч чадахгүй л байх даа. Нөхөр угаасаа ойгүй баян болсон хүн одоо хэсэг глори хөөж явах байлгүй.

Жаахан атаархал, багахан гомдол үнэртээд байх чинь :sup:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 9:21 pm
by Цогоо
poseidon wrote:
Цогоо wrote:Барсагийн тоглолт ч яахав ингээд сэргэж байх шиг байна гэхдээ талбайн гаднах санхүүгийн байдал нь хэцүү хэвээрээ л байгаа байх даа. Цэнгэлдэхийнхээ нэрийн эрхийг зарах гэж байгаа гээд хаанаас уншив даа. "Спотифай Камп Ноу" болгох гэж байгаа ч гэх шиг. Ийм нөхцөлд Обамэянгад хүссэн хэмжээгээр нь тийм ч өндөр цалин өгч чадахгүй л байх даа. Нөхөр угаасаа ойгүй баян болсон хүн одоо хэсэг глори хөөж явах байлгүй.

Жаахан атаархал, багахан гомдол үнэртээд байх чинь :sup:
Бирмингэмдээ батируулчхаад жаахан хорсуу байна уу даа? :ногоон: Таны үндсэн багийг уул нь овоо удаан тавлая гэж бодож байсан юмсан. хаха

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 11:20 pm
by poseidon
Цогоо wrote:
poseidon wrote:
Цогоо wrote:Барсагийн тоглолт ч яахав ингээд сэргэж байх шиг байна гэхдээ талбайн гаднах санхүүгийн байдал нь хэцүү хэвээрээ л байгаа байх даа. Цэнгэлдэхийнхээ нэрийн эрхийг зарах гэж байгаа гээд хаанаас уншив даа. "Спотифай Камп Ноу" болгох гэж байгаа ч гэх шиг. Ийм нөхцөлд Обамэянгад хүссэн хэмжээгээр нь тийм ч өндөр цалин өгч чадахгүй л байх даа. Нөхөр угаасаа ойгүй баян болсон хүн одоо хэсэг глори хөөж явах байлгүй.

Жаахан атаархал, багахан гомдол үнэртээд байх чинь :sup:
Бирмингэмдээ батируулчхаад жаахан хорсуу байна уу даа? :ногоон: Таны үндсэн багийг уул нь овоо удаан тавлая гэж бодож байсан юмсан. хаха

Манай Жерард Сакаг хэлсэн байна лээ шүү... "Сүртэй амьсгаа вэ? бараг юу болоогүй байхад шүүгч рүү очиж ховлоод..." энэ тэр гээд... Үнэн шд ер нь :D

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Mar 23, 2022 9:10 pm
by Цогоо
Премьер лигийн эриний 2000 гоол гэнэ ээ. Юнайтед, Ливерпүүлийн араас гутгаар клуб нь болж байгаа юм гэнэ.

0️⃣0️⃣0️⃣1️⃣ Bould
0️⃣1️⃣0️⃣0️⃣ Wright
0️⃣2️⃣0️⃣0️⃣ Keown
0️⃣3️⃣0️⃣0️⃣ Hughes
0️⃣4️⃣0️⃣0️⃣ Kanu
0️⃣5️⃣0️⃣0️⃣ Henry
0️⃣6️⃣0️⃣0️⃣ Wiltord
0️⃣7️⃣0️⃣0️⃣ Edu
0️⃣8️⃣0️⃣0️⃣ Henry
0️⃣9️⃣0️⃣0️⃣ Bergkamp
1️⃣0️⃣0️⃣0️⃣ Adebayor
1️⃣1️⃣0️⃣0️⃣ Silvestre
1️⃣2️⃣0️⃣0️⃣ Pepe Reina (og)
1️⃣3️⃣0️⃣0️⃣ Gervinho
1️⃣4️⃣0️⃣0️⃣ Gervinho
1️⃣5️⃣0️⃣0️⃣ Alexis
1️⃣6️⃣0️⃣0️⃣ J. Campbell
1️⃣7️⃣0️⃣0️⃣ Welbeck
1️⃣8️⃣0️⃣0️⃣ Aubameyang
1️⃣9️⃣0️⃣0️⃣ Tierney
2️⃣0️⃣0️⃣0️⃣ Saka

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 29, 2022 2:59 pm
by zigo
ауба явах нь манайд хэрэгтэй байсан. үлдлээ гэхэт рестарт хийж яг л шинэ багт ирсэн мэт хичээл зүтгэл, сэтгэл зүй, сахилга баттай байж гэмээ нь л манайд хэрэг болох байсан. мэдээж 2дох нь биелэх магадлал тун бага. яахав тэгээд барса, арсенал, ауба 3 талд ашигтай л зүйл болчлоо

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Apr 01, 2022 11:02 am
by CrossBonez
Хаха, Жервиньо 2 удаа. :loll:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:19 am
by Шепперд буш
3тоглолт дутуу бсан.2т нь хусууллаа.Лив,Палас.Одоо үлдсэн нь челси биздээ.Гүүрэн дээр гж бгаа.5сард тахиануудтай гол тоглолтоо хийхээр болчихлоо.Наана нь дээр доороо ороод явах биз.Дахиад нэг бүдэрвэл алх чөтгөр 2 зэрэгцээд ирээд гоё юм болно доо.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:53 am
by El Payaso
Нэг ийм хожигдол авах цаг нь болсон бх аа. Ер нь бол яаг өөрсдөөсөө доогуур багуудад оноо алдалгүй удаан явсан. Тахиа харин сайн үзээд бна. Гэхдээ хуваарь харахад тэднийх хэцүү юм бна. Өөрсдөө л бүтэлгүйтэхгүй бол гайгүй л гэж харж бна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 12:36 pm
by meesh
Энд бичих гэж байгаад андуурсан байшүү.

meesh wrote:Ээ Паласт тавиулсан байшт.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 12:46 pm
by Цогоо
meesh wrote:Энд бичих гэж байгаад андуурсан байшүү.

meesh wrote:Ээ Паласт тавиулсан байшт.
:ногоон: харин тэгсэн байна лээ. Мэдсэн хө.

Мэндээтэй бараг адилхан бодолтой байгөө. Хэт хөөрөөд байвал бас дэмий, залуу улсыг хөрсөн дээр нь хаа нэг буулгаж байхад гэмгүй гэж бодож байна. Дараагийн тоглолтоос буцаад чамбайрсан нь дээр биз. Ер нь шигшээгийн дуудлага руугаа форм сайтай яваад орчихоор буцаж ирээд эхний тоглолтод домбоорчих гээд байдаг талтай.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 12:50 pm
by Gunnerz
huvaari harin ch manaih hetsuu bishuu konte yaltchgui sain manager yumaa

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 1:14 pm
by ТӨӨГӨӨ
Харин танайх л хэцүү харагдаад байхын. Челси, Маню, Вестхэм
Тот Ливер л байна шд

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 2:54 pm
by El Payaso
Манайд өөрсдөө л хичээвэл үлдсэн тоглолтуудад гарцаагүй оноо алдах тоглолт бхгүй гэж үзээд бна л даа. Тот бол лаанууд дээр гарцаагүй оноо алдах бх. Ингэхээр бид нар халаасан дахь оноогоо Брайтоныг хожоод авчихвал онооны зөрүү 6 гэсэн үг. :RD Яах вэ алх, лаануудын нэг дээр оноо алдсан ч 3 оноо илүү үлдэнэ. Тэгээд Тахиагаа л гол нь бавах хэрэгтэй. Чөөгий нартай талбай дээрээ үзэх болохоор гайгүй л гэж бодоод бна. Тахианууд одоо бараг Виллад оноо алдана даа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 8:34 pm
by BLGN
Палас бол шал өөр Палас байна лээ.Томи,Тиерни 2 байхгүйн гайг утгаараа амслаа ш д.Ядаж байхад айлын урд 3 адгуус шиг л дайрч байсан.Седрик урьдны хэдэн тоглолт шиг барилдья гээд ч чадаагүй. :ногоон: Таварестай юу ч ярихав дээ.Нэг бол угаасаа муу нөхөр байна.Үгүй бол сэтгэлзүй муутай нөхөр байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:05 pm
by У.Тэмүүжин
Тиерни улирал нь дуусчээ. Нунотой яаж улиралыг барна даа

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:23 pm
by Gooner
Таварешийг явлаа гээд Бэнфикагийн фэнүүд баярлалдацгаасийм байх аа

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:25 pm
by Gooner
Ер нэг хэсэг байж байгаад огцом муу тоглох юм аа, шарталттайм шиг.. Өмнөх нь ингэж огцом муу тоглосон нь шигшээгийн цугларалтын дараа байлуу?

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 05, 2022 10:41 pm
by Цогоо
Өмнөх шигшээгийн цугларалтаар гайгүй байсан. Тэрний өмнөх ч юм уу, гэхдээ л ер нь олон жилийн дунджаар бол шигшээгийн цугларалтын дараа манайх нэг их сайн байдаггүй санагдаад байдаг.

Соарэш уг нь их л хичээж байгаа харагдах юм, даанч яахын аргагүй түвшин дутуу юм. Таварэшийг төсөөрсөн байсан байх гэж бодохоос. Өмнө Тиерниг бэртэхэд хэсэг дажгүй тоглосон шт. Хоёр хөлөөрөө харьцангуй жигд тоглодог нь эсрэг багийнханд их төвөг болдог энэ тэр гээд анализ яваад л байсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Apr 07, 2022 9:59 pm
by Radiohead
Седрик байдгаараа сайн үзсэн. Парти л төвд баахан баг алсан даа. Нэг тийм багаараа муу байсан. Одегаард эз эз дамжуулалтуудаа алдаад яагаад ч Паласыг барахааргүй байсан.

Эдди уул нь гоё гарч ирж байсан ер нь л минут олдохгүй болохоор сайжрахгүй байна уу даа. Цэвэр довтлогч үнэхээр асуудалтай юм аа. Сака, Мартинелли, Смит 3 бол яаж ийж байгаад л хөндлөн хаяаад байгаан, тэр газар нь Лака ерөөсөө л байхгүйн :smile:
Болохгүй бол Биеретээ тоглолтонд оруулж дасгаасай овоо биерхүү(187) юм байлээ.

Манай академийн Марсело Флорес гээд вингер, АМ дээр тоглодог залуу Мексикийн шигшээдээ дуудагдаад тоглолт хийсэн байлээ. Таг баруун Месси шиг намхан, адилхан гүйлттэй нөхөр байлээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Apr 10, 2022 4:01 am
by BLGN
За дуус дуус.Одоо Тот-г нөхнө гэдэг үлгэр.Улирал дуустал эдлүүлнэ гэж мөрийцье.Скуад депт энэ тэрээгээ бодсон ч гэсэн үнэндээ л шаансгүй

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Apr 10, 2022 3:00 pm
by El Payaso
Харин байдал нэлээн ноцтой болоод ирлээ шүү. Брайтонд ингэж хожигдох гэж.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Apr 10, 2022 9:48 pm
by Цогоо
Гоё формтой явж байхад үндсэн багаас ганц хоёр гэмтэхэд будаа болох байх даа гэж бодож байснаар л боллоо доо. Артэта баг бүрдүүлэх дээр бас суралцах л хэрэгтэй харагдаж байна. Гарааны хэдээс гадна сэлгээний бүрэлдэхүүнийг ч найдвартай хүмүүсээр бүрдүүлж сурах ёстой юм байна. Эсвэл байгаа хэддээ итгэж сурах ч юм уу. Өвгөний үед бол сэлгээний хэд харахад миа юм шиг мөртөө тулсан газар бас ч гэж аятайхан тоглочихдог байсан.

Сая бол зүүн ар дээр Жакаг, тэгснээ төвд шинэ хослол гаргаж тавиад гар хөл нийлээгүй хэдэн нөхөд учраа олох гэж сапирсаар байгаад таарлаа шт. Ялангуяа эхний гоол дээр Жака хаана байв? Яг байх ёстой байсан газар луу нь цөлөөд, айлын нөхөр үнэн тухтай харж байгаад дамжуулчихсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Apr 12, 2022 4:37 pm
by Takanohana_Nowitzki
Пяхлуу, интернэйшнл гэж гай юмаа.