Page 13 of 20

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Feb 03, 2022 1:32 pm
by У.Тэмүүжин
Өнгөрсөн жил ганцхан зүүн артай улирал дуусгасан. Соарес нь гарч ирээд баахан баг алсан улирлын сүүлд. Энэ жил 3хан төвийн хамгаалагчтай улирал дуусгахна. Улирлын сүүлээр энэнээсээ болоод их оноо алдах байх даа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Feb 03, 2022 2:24 pm
by Цогоо
Наймааны цонх хаагдсаны дараа нэг иймэрхүү байдалтай үлдэв.

Хаалгач
Лено
Рамсдэйл
Оконкво

Хамгаалагч
Тиерни
Сэдрик
Томиясү
Таварэш
Ваит
Габриэл
Холдинг

Хагас хамгаалагч
Партэй
Сака
Одигаар
Смит Ров
Самби
Элнэни
Жака

Довтлогч
Лаказэтт
Пэпэ
Нкэтиа
Мартинелли

Зээлээр явсан
Рунарссон
Бэллэрин
Салиба
Мари
Мавропанос
Торрейра
Мэйтланд-Найлс
Гэндүзи
Нелсон
Балогун

Бүр явсан
Обамэянг
Чэмберс
Коласинак

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Feb 03, 2022 2:35 pm
by Цогоо
Зээлээр явсан улсаас Салиба, Гэндүзи хоёр л эргэж ирэх нь тодорхой. Нөгөөдүүлийнх нь хувьд Арсеналын карьер дууссан байх магадлал тун өндөр. Бэллэрин гэхэд гэрээ нь дуусч байгаа.

Арсенал Обаг үнэгүй явуулснаараа цалин гэж 15 сая паунд хэмнэж байгаа л гэнэ. 56 саяар авсан тоглогчоо үнэгүй явуулсандаа баярлаад сууж байх ч гэж.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Feb 03, 2022 3:28 pm
by Takanohana_Nowitzki
Юу ч гэхэв дээ. Зарчих тохиол олдсонгүй гэж үү дээ? Заавал явуулахаар нөхцөл эртээд л үүсч дээ. Кош шиг юм болчлоо шүү ццц.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Feb 03, 2022 10:31 pm
by Gooner
Ер нь ингээд хараад байх нь ээ, Вэнгэрийн үеэс үлдсэн соёл философи дахин шинээр бичигдээд байна уу даа.

Аав хүү маягийн харьцаа, талбай дээрх ерөнхий тактик стратеги, итгэсэн хүнээ талбайд гаргаад байдаг, тоглогч дасгалжуулагч харьцаа муудсан ч талбайд гаргадаг гэх мэт соёл, бэлтгэлийн соёл, харилцааны соёл Артэтагийн үед 100% солигдож илүү Фэрги маягийн эрх мэдэлтэй харилцаа, илүү зохион байгуулалттай тоглолт, бэлтгэл зэрэг өөр шинэ орчин нөхцөл бий болж, үүнтэй уялдаад энэнд нь дасахгүй тоглогчид яваад ер нь маш прагматик болж байна уу даа, таарахгүй бол яв, энд багийн уур амьсгал эвдэж суугаад хэрэггүй гэх маягийн зарчим.

Гэрээг нь цуцалсан тоглогчдоос Ауба, Өзил л үнэтэй тоглогчид байснаас бусад нь өндөр цалинтай тааруу юмнууд цуглуулцан бас хэцүү нөхцөл байсан.

Сая Аубаг рилийз хийхэд бас гайхлаа шүү, ер нь Артэта энэ 2ийн харьцаа хүндэрсэн болоод л явуулчихлаа, ядахад Барса санхүүгийн чалхгүй үед таарчлаа л даа кк

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Feb 07, 2022 3:14 pm
by Галмандах
Санхүү байтугай юмны чалхгүй үе дээрээ явж байнаа. ПЛ-с ирсэн 3 тоглогч дээр манай хуучин 38-тай аав ирээд бид баяртай байна.
Ямар сайндаа Абуа өчигдөр нэг их аюул тарихааргүй ч хэдхэн удаа бөмбөгөнд хүрэхэд л хүүш энэ хөгшин бор хүү чинь манай довтолгооны хэсэгт хавьд харагдаагүй ганган амьтан байна гээд баярлаж суухав дээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Feb 07, 2022 7:49 pm
by Takanohana_Nowitzki
Пүү нөгөө Ноттинхэм чинь аюул байж, үнэгнүүдийг үсгүй хуйхалсан бна шд, манайх 1-0дуулсан нь их юм болж :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Feb 08, 2022 9:02 am
by Chin-T-Mac
Лаг юмаа... :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Feb 08, 2022 6:08 pm
by CrossBonez
Галмандах wrote:Санхүү байтугай юмны чалхгүй үе дээрээ явж байнаа. ПЛ-с ирсэн 3 тоглогч дээр манай хуучин 38-тай аав ирээд бид баяртай байна.
Ямар сайндаа Абуа өчигдөр нэг их аюул тарихааргүй ч хэдхэн удаа бөмбөгөнд хүрэхэд л хүүш энэ хөгшин бор хүү чинь манай довтолгооны хэсэгт хавьд харагдаагүй ганган амьтан байна гээд баярлаж суухав дээ.

Уг нь бөмбөгий нь гаргаж өгөөд байхад зоогоод л байдаг хүн ш дээ. Манайх 8-д орж байхад лигийн мэргэн бууч авж л байсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Feb 08, 2022 7:51 pm
by )(ottaь
Gooner wrote:
Аав хүү маягийн харьцаа, талбай дээрх ерөнхий тактик стратеги, итгэсэн хүнээ талбайд гаргаад байдаг, тоглогч дасгалжуулагч харьцаа муудсан ч талбайд гаргадаг гэх мэт соёл, бэлтгэлийн соёл, харилцааны соёл Артэтагийн үед 100% солигдож илүү Фэрги маягийн эрх мэдэлтэй харилцаа, илүү зохион байгуулалттай тоглолт, бэлтгэл зэрэг өөр шинэ орчин нөхцөл бий болж, үүнтэй уялдаад энэнд нь дасахгүй тоглогчид яваад ер нь маш прагматик болж байна уу даа, таарахгүй бол яв, энд багийн уур амьсгал эвдэж суугаад хэрэггүй гэх маягийн зарчим.

Гэрээг нь цуцалсан тоглогчдоос Ауба, Өзил л үнэтэй тоглогчид байснаас бусад нь өндөр цалинтай тааруу юмнууд цуглуулцан бас хэцүү нөхцөл байсан.

Сая Аубаг рилийз хийхэд бас гайхлаа шүү, ер нь Артэта энэ 2ийн харьцаа хүндэрсэн болоод л явуулчихлаа, ядахад Барса санхүүгийн чалхгүй үед таарчлаа л даа кк

Надад бол хэдэн тоглогчидтойгоо муудалцаад хэл амаа нэг л олохгүй бгаа мэт санагдаад бгаа. Хажууд нь багийн уур амьсгалаа өөрөө муутгаад бх шиг санагддаг. Дотоод дүрэм өчнөөн зөрчөөд бдаг Жака бгаад бхад хоцорлоо гэж Ауба, Гэндүзи нарыг явуулсан да.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sat Feb 19, 2022 8:54 am
by Takanohana_Nowitzki
3 сард 3,3 хоногийн зайтай Лестер, Ливерпүүл, Виллатай тулах нь дээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sat Feb 19, 2022 3:36 pm
by Шепперд буш
Takanohana_Nowitzki wrote:3 сард 3,3 хоногийн зайтай Лестер, Ливерпүүл, Виллатай тулах нь дээ.
Боломжит 9 онооноос 6 оноо авчихвал болж л бна.Наана нь Брентфорд Чоно Зөгий гуравтай тоглоно.Бүтэн оноогоо авч бж л топ 4 ярина даа.2дутуу тоглолтын оноогоо эндээс л авах хэрэгтэй.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Feb 25, 2022 10:04 pm
by Gunnerz
dutuu 2 togloltiinhoo 6 onoog avchhiimsan
ochigdor aimar comeback shaalaa shu

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sat Feb 26, 2022 12:21 am
by Зак
Sps ийн буянаар танай тоглолтыг хальт харлаа. Азгүй гарууд чонондоо бариулах нь дээ гэтэл хөөрхөн кинодож байв шт. Лака сүүлд хөндлөн хаях шиг болсон, хаалгач нь өөр лүүгээ самардчих шиг харагдсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sat Feb 26, 2022 12:27 pm
by Devil 7
Танай тоглолтыг үзэлгүй яасан ч удсан юм..Сититэй тоглосноос хойш хараад бхад Лака чинь гоё тоглогч юмаа..Яагаад гэрээг нь сунгахгүй бгаан бол

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Feb 27, 2022 10:45 am
by Mojul
сүүлийн гэрээгээ хийгээл дахиад урд хэд шигээ суучихнаа гээд мэдэж байгаа байхоо :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 07, 2022 11:10 am
by Mr. Arsenal
За ямар ч байсан байрандаа ирээд авч одоо хойшоо харж хошногоо чангалаастайгаа 6 сартай золгочих юмсандаа ногоон

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 07, 2022 11:28 am
by fond
Хойд 2оосоо 3 тоглолт дутуу гэхээр гайгүйн бишүүдээ

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 07, 2022 12:11 pm
by Mr. Arsenal
Дутуу тоглолтууд нь Челси Ливерпүүл Тот гэхээр бараг ялгаагүй шахуудөө

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 07, 2022 1:33 pm
by Цогоо
Ватфорд уг нь нэлээн сайн үзлээ дээ.

Скүаква дээрх хэд гурван тоо:

Мартин Өдигардын үзүүлэлт

91% оновчтой дамжуулсан
88 удаа бөмбөгөнд хүрсэн
31 удаа довтолгооны хагаст дамжуулсан (хамгийн их)
9 удаа бөмбөг буцааж булаасан
5 удаа халз тулаад дийлсэн
4 гоолын боломж үүсгэсэн (хамгийн их)
4 удаа хөлд суусан (хамгийн их)
2 удаа айлын 16 дотор бөмбөгөнд хүрсэн
1 удаа хаалга руу цохьсон
1 удаа гоолдсон



Букаё Сакагийн үзүүлэлт

67 удаа бөмбөгөнд хүрсэн
25 удаа довтолгооны хагаст дамжуулсан
6 удаа хөндлөн дамжуулсан
4 удаа айлын 16 дотор бөмбөгөнд хүрсэн
4 удаа халз тулаад дийлсэн
3 удаа бөмбөг буцааж булаасан
3 удаа хөлд суусан
2 удаа бөмбөг тасласан
2 гоолын боломж үүсгэсэн
1 удаа хаалга руу цохьсон
1 гоол
1 гоолын дамжуулалт


Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 08, 2022 7:41 pm
by Takanohana_Nowitzki
Сүүлийн 10 тоглолтоос 25 оноо авсан нь Европтоо Сититэй цуг топ юм бна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Mar 09, 2022 12:04 pm
by El Payaso
Саяны хуваарь ч угаасаа авах ёстой тоглолтууд байлаа л даа. Одоо харин овоо чангарч ирж байна лээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Mar 09, 2022 5:25 pm
by Gooner
Топ 4төө ороод ирлээ, дахиад 3 тоглолт халаасанд, араас хөөж яваа нөхдүүд базаахгүй л байна.
Улирлын үлдсэн тоглолтуудыг жагсаагаад Топ4т орох магадлал манайх 60% магадлалтай байна гэсэн юм харсан. Дээр нь энэ улирал дан ПЛ нүдсэн болохоор харьцангүй хөнгөн даваад гараад ирлээ.

Шинэ багаар эхний улирал гэхэд маш сайн үр дүн шүү, багийн уур амьсгал ч сүпер байна гэсэн. Зуны наймаанууд бүгд онц байна, ер нь том цэвэрлэгээ хийгээд зөв залуучууд аваад иржээ.

Зун 2 довтлоч, 1 СМ, 1 бэк ап РБ авах бололтой. Үндсэн довтлогчоор Жоа Феликс гэж нэр яваад байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Mar 09, 2022 7:43 pm
by BLGN
Лестерийг гусаад,Ливерпүүлтэй тэнцчихэд болоод явчихна дөө.Нөгөө хэд оноо алдах нь тодорхой. :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Mar 11, 2022 5:02 pm
by El Payaso
Гэснээс энэ Жака манайд ирээд 6 улирал болж. Артетагийн доор овоо гайгүй тоглож байгаа. 24 он хүртэл гэрээтэй гэхээр 8 жил тоглох нь. Яаг энэ цаг үеийг дурсвал мань нөхрийг гарцаагүй дурсахаар болж байна шүү ккк. Муу хэлүүлж, фэнүүдэд хараалгаж байсан ч үлдсэн ккк.