Page 11 of 20

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Dec 15, 2021 11:04 am
by Цогоо
Би хувьдаа Британи тоглогчоор ахлагч тавиасай гэж бодож байгаа. Угаасаа бүрэлдэхүүн нэлээн залуу байгаа учраас ямар ч ахлагч тавьсан залуудаад байхгүй гэж бодож байна. Гарааны эрх нь маргаангүй тийм тоглогч гэвэл одоогоор Рамсдэйл, Ваит хоёр л байх шиг. Уг нь Тиерниг маргаан байхгүй гэж бодож байсан ч сая Артэта нэг хэсэг Таварэшийг түлхүү гаргаад эргэлзүүлээд хаячихлаа.

Хамгийн магадлалтай хувилбар бол Лаказэттыг ахлагчаар тавих байх. Дарааллаараа яг Обагийн ард байдаг бололтой юм билээ. Томцуулд ч, багацуулд ч нүүртэй. Зүтгэлтэй бол зүтгэлтэй. Фэнүүдийн зүгээс нэг их эсэргүүцээд байхгүй. Гэрээний хугацаагаа дуусгаад явчих магадлалтай тул тэр болтол жинхэнэ ахлагч болох хүнээ олох хугацааг Артэтад гаргаад өгчих байх. Ахлагч болголоо гээд гэрээгээ сунгавал бүр сайн л биз.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Dec 15, 2021 7:03 pm
by Шепперд буш
Лака дээр байх.Оде арай болохгүй биз.Ахлагчийн зангараг байхгүй санагддаг даа.Тиерни гэвэл болжийшд.Гэмтээд л алга болоод байхгүй бол хө.Лака нэг их удахгүй яваад өгөх юм бол урт хугацаандаа шууд шотланд залуу зүгээр санагдаж байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Dec 15, 2021 7:43 pm
by Takanohana_Nowitzki
Уилшер зодог тайлчихлуу? Багийнхантай бэлтгэл хамт хийсэн зураг явж бна лээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Dec 15, 2021 9:16 pm
by Цогоо
Вилшэр баггүй байгаа. Формоо хадгалах гэж багийнхантай бэлтгэл хийнгээ хүүхдүүдийн багт дасгалжуулагч хийж байгаа бололтой байна билээ. Дасгалжуулагчийн сургалтад сууж байгаа юм болов уу гэж бодсон. Он гараад наймааны цонх нээгдэхэд хаа нэг тийшээ явах биз.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Dec 16, 2021 5:57 am
by )(ottaь
ТОП4 хурай хурай :beer . ингээд улирал дуусчуул гоё л бна. Энэ Дэклан Райс сайхан амьтан юм аа. Аваад Жакагийн оронд тавьчуул....

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Dec 16, 2021 5:20 pm
by BLGN
Яг жинхэнэ пресс өндөр үед хожиж 4-т орж байгаа биш болхоор даруухан байцгаана шүү. :ногоон:
Цаад процесс Артета чинь хамгийн хэрэгтэй гэсэн үед нэг ч хожоогүй л байгаа шүү.Тот 3 тоглолт дутуу 25 оноотой ч гэх шиг. :smile: Өнөө шөнө Лестертэй тэнцчихээсэй.Лестер хожчихвол бас 4лүү ойртоод ирэх юм байна. :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Dec 16, 2021 10:35 pm
by Gooner
Пүүл, Сити, Челсид л гөвүүлчээд байгаагаас дундаж, доогуур багуудаа хожоод байгаа, ер нь их жигд тоглож байгаа.
Томчуулдаа хожигдоод байгаа нь яах аргагүй туршлага, ур чадвар, гар хөл нийлэхээс болж байна, бас дан залуучууд..

ВэстХэм дээр бол бүгд жигд хамгаалаад бас сайн довтолсон, Лака байхаар шал өөр болж байна лээ, Лака Мартинелли 2 бүр арагшаа гүйж хамгаалалтанд туслаад прэссинг хийгээд бусад тоглогчдод байрлалаа авахад нь их нэмэр болж байсан.

Мартинеллигийн гоол Анриг санагдуулам, тууж ороод бөмбөгөө "аргадаад" хийчихсэн.

МанЮ 1, Тотт 3 тоглолт хоцорч яваа, ер нь нөхөн тоглолт нь боксин дэй, он гараад шахуу хуваарьт ороод бас амаргүй л байна байх

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Dec 17, 2021 12:18 pm
by El Payaso
Харин жижиг багууд дээр хэрэггүй оноо алддаг нь багасаж байна. Бас прогресс юм уу гэж бодох л юм. Гэхдээ Эвертонд алуулсанг бодохоор бас итгэл төрөхгүй ч бх шиг.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Dec 19, 2021 11:27 am
by Gunnerz
hezee hamgiin suuld 4 gool oruulsiimbdee ovoo shd
odegaard 10 der harin gaigui toglochihovuu
oron garan nohor oron ni orson odor baivuudaa

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Dec 19, 2021 12:24 pm
by У.Тэмүүжин
Тоглолтууд гоё болж байнаа. Залуучууд бас сахилга бат сайтай байх шиг байна корона этр тусахгүй. Бусад багууд коронад хяаруулж байх шиг байна шд. Дараа нь шахуу хуваарьт орохгүй амар. Ер нь илүү дутуу тэмцээнгүй энэ жил топ 4д бараг орчих юм бишүү

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Dec 19, 2021 5:43 pm
by BLGN
Ард яваа багууд өөрсдөө бүдэрчихгүй л бол яг ч өрсөлдөөн эхлээгүй л байна.Алхнуудын талбай дээр,Тотын талбай дээр,Юнайтедыг гэртээ гэсэн тоглолтууд байгаа л юм байна.Дээр чвж байгаа 3-аас оноо салгаж сурмаар байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Dec 20, 2021 11:39 am
by El Payaso
Энэ Смит Рөү бас хөөрхөн одтой бацаан юм аа. Зүгээр ч нэг 10 дугаар өгчихөөгүй юм. Ер нь Аубагүй одоогийн гараа нь бараг илүү юм аа даа. Самбиг ирэхээр нь ашгүй Жакаг суулгах хүн ирэх юм бх гсн харж бхад одоогоор Жака нь Самбигаасаа илүү юм аа даа. Энэ байрлалыг шийдэж чадахгүй нээрээ олон жил боллоо шүү. Бетисийн Гүйдо Родригезтэй ахиад холбогдсон мэдээ бна. Супер од биш ч гсн Жакагаас арай илүү бж магадгүй л санагддаг.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Dec 27, 2021 6:27 am
by BLGN
Нэг үеэ бодвол бас жижиг,дундаж багууд дээр багадаа 2 гоол хийдэг л болоодохлоо шүү.Унайгийн үеэс эхлээд л балиар угсарсан тэнцээ мэнцээ,жижиг багуудад хожигдож байсан үеэ гэнэт бодсон чинь бас ч гэж учраа олоод эхэллээ.Одоо энэ том багуудтай хариутай үздэг болчихвол "төгс үст" менежерээ хүлээн зөвшөөрье дөө. :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Dec 27, 2021 10:09 am
by Цогоо
Букаё Сака одоо харин гоё гоолтой болж ирж байна шүү. Зөвхөн довтлогч нараас ч гэлтгүй хагасуудаас бас гоолтой болж байгаа нь овоо аятайхан байна аа. Ливерпүүлийг түрүүн харж байсан юм. Гоол бас ассистын тоогоор эхний аравд гурван тоглогч нь явж энэ тэр. Дээд талын гурван баг бол яалт ч үгүй хамаагүй өөр түвшинд үзэж байна аа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Dec 27, 2021 10:53 am
by El Payaso
Одегаард их аятайхан тоглочих шиг санагдсан. вишн эдр бас их давгүй юм аа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Dec 27, 2021 11:54 am
by У.Тэмүүжин
Саяхан л жижиг багуудад дээрэлхүүлдэг яаж хамгаалах довтлохоо мэдэдгүй байсан. Одоо бол учираа олчихожээ

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Dec 28, 2021 2:08 pm
by У.Тэмүүжин
Волвесын тоглолт хойшлоод Сититэй 1нд ядралт багатай тоглох нь дээ. Нөгөөдүүл нь 2 өдөр амраад орж ирнэ. Хожчих юмсан даа

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Dec 30, 2021 11:36 am
by Гансүх
Сүүлийн хэдэн тоглолт ч урамтай байлаа шүү. Залуучууд гоё байна.
Аубаг одоо явуулчих хэрэгтэй дээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Jan 02, 2022 1:54 am
by A-Nightmare
Uneheer sain uzlee. mundag bainashdee tanaih.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sun Jan 02, 2022 1:44 pm
by Gunnerz
ulaan avtal sain l uzlee shd novshiin shuugch citytei ingej uzej bn gd bayarlaad shaagaad bsan chin ulaan buh yum erguulchlee

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Jan 03, 2022 8:51 pm
by BLGN
#Fiorentina have completed the signing of #Lille forward Jonathan Ikoné from Lille for €15m.

гэнэ ээ.

Влаховичийг Торрера+45сая гэсэн шуум яваад байх юм.Үнэн бол Эдүг шүтье нтр хаха.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Jan 03, 2022 10:20 pm
by BLGN
Гэснээс Ситиг өөрийнх нь зоонд пресслээд,таслаад довтолж барьсан чинь сонин харагдаж байна лээ шүү.
:loll:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Jan 12, 2022 1:51 pm
by Gunnerz
vlahovic 76 gd 160k tsalin gevel bolomjiin bn shd

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Jan 12, 2022 4:34 pm
by Өсөхбаяр
76 гаар бол дардаг л газар юм биш үү

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Wed Jan 12, 2022 6:11 pm
by Mr. Arsenal
Өсөхбаяр wrote:76 гаар бол дардаг л газар юм биш үү

Тхх маниас гарах юм биш ав ав л гээд байгаан. Гэхдээ өгөх гээд байгаа цалингийн талаарх мэдээ нь л түгшүүртэй юм. Тээр жил Эшли коулыг гомдоогоод явуулдаг шиг хэдэн бацаануудад дэмий юм бодуулах вийдээ. Аятайхан зохицуулаад дарчаасай