by Gooner » Thu Feb 03, 2022 10:31 pm
Ер нь ингээд хараад байх нь ээ, Вэнгэрийн үеэс үлдсэн соёл философи дахин шинээр бичигдээд байна уу даа.
Аав хүү маягийн харьцаа, талбай дээрх ерөнхий тактик стратеги, итгэсэн хүнээ талбайд гаргаад байдаг, тоглогч дасгалжуулагч харьцаа муудсан ч талбайд гаргадаг гэх мэт соёл, бэлтгэлийн соёл, харилцааны соёл Артэтагийн үед 100% солигдож илүү Фэрги маягийн эрх мэдэлтэй харилцаа, илүү зохион байгуулалттай тоглолт, бэлтгэл зэрэг өөр шинэ орчин нөхцөл бий болж, үүнтэй уялдаад энэнд нь дасахгүй тоглогчид яваад ер нь маш прагматик болж байна уу даа, таарахгүй бол яв, энд багийн уур амьсгал эвдэж суугаад хэрэггүй гэх маягийн зарчим.
Гэрээг нь цуцалсан тоглогчдоос Ауба, Өзил л үнэтэй тоглогчид байснаас бусад нь өндөр цалинтай тааруу юмнууд цуглуулцан бас хэцүү нөхцөл байсан.
Сая Аубаг рилийз хийхэд бас гайхлаа шүү, ер нь Артэта энэ 2ийн харьцаа хүндэрсэн болоод л явуулчихлаа, ядахад Барса санхүүгийн чалхгүй үед таарчлаа л даа кк