Page 4 of 21

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sun Oct 29, 2017 2:17 pm
by El Payaso
Игуайн ла лига болон сериа Ад зуун гоолын босго давж бга юм бна... бас л ховор амжилт бна...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Nov 01, 2017 12:18 pm
by Forza Juve
Image

Игуайны ачаар оноотой ирлээ.... Тоглолт сайн болоогүй л болтой... Ротаци хийгээд байгаа болохоор иймэрхүү орон гаран тоглоод байна уу даа... Милан дээр сайн тоглосон байж, Спортинг дээр эхний үед бол муу, 2-р үед бол гайгүй болж тэнцэж... Де Шильо гэмтлээс ирээд анх удаагаа талбайд гарчээ. Мандзу, Куадрадо 2 муу байсан болтой... нөхөж үзнэ ээ.

Барса нөгөө талд оноо алдаж байхад манайхан Спортингийг аваад залчихгүй... одоо ч хэсгээс 1-р гарна гэдэг ч хэцүүхэн л болох нь.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Nov 02, 2017 9:27 am
by Forza Juve
Image

Багийн 120 жилийн ой 11-р сарын 1-нд тохиожээ... :birthday

Беневентог талбай дээрээ хүлээн авах тоглолтонд тусгай өмсгөл өмсөх юм байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Nov 03, 2017 10:14 am
by Forza Juve
Хөведес, Пьяача 2 гэмтлээс эргэн ирж, багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлжээ... Энэ байдлаараа Коста, Бернардески нарт зай олдохгүй байхад, Пьяачад талбайд гарах бүр боломжгүй, өвөл ямар нэгэн баг руу зээлээр явж магадгүй шүү. Ер нь ACL гэмтлийн дараа тоглогч өмнөх шигээ байх магадлал 40%-тай байдаг гэсэн, нөхөр юу болохнов...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Nov 06, 2017 9:17 am
by Forza Juve
Image

120 жилийн ой дээрээ талбай дээрээ Беневентог хүлээн авч, арай л гэж хожлоо.... Беневенто эхний алдаа, хаалттай цохилтоортоог нээж, манайх баахан бөмбөгдөж нэг юм 2 гоол хийж хожлоо. Урдаа бол их л үрэлгэн байлаа.... Дибала хөөрхий яачихав даа... нэг л биш, ингээд тогтмол бус байгаад байвал хэцүү л байна.

Өмнөх Спортингтой хийсэн тоглолтоос 5 тоглогч өөрчлөгдөж...Маркизио, Матуиди 2 гэмтлээс эргэж ирээд анх удаа гараанд гарч тоглов..... Шсесны, Коста, Ругани нар гараанд гарч тоглолоо.

Игуайн 10-р сарын шилдэг тоглогч болсоноо мялааж тэнцээний гоолыг хийлээ.

Энэ тойрог ч сайхан боллоо... Наполи Кьевод очиж тэнцээд, Интер Ториног нутагтаа барсангүй, манайх хүснэгтийн 2-д, Наполигиоос 1 оноо дутуу ороод ирлээ.

Рома, Лацио 2 дутуу тоглолтоо нөхөж тоглоод хожоод ороод ирвэл хүснэгтийн эхний 5 баг 2 л онооны зөрүүтэй болоод ирэхээр байна. Энэ жил ч хөөрхөн өрсөлдөөн гарах нь ээ. :ногоон:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Mon Nov 06, 2017 12:38 pm
by El Payaso
Игуайн гоолдоод эхэлсэн Дибала таг болов оо...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Nov 10, 2017 9:57 am
by Forza Juve
Шигшээ багуудын ажил эхэлсэн Хөведес, Стураро, Пьяача, Маркизио, Игуайн, Асамао, Де Шильо, Пьяанич нар үлдэж бэлтгэлээ базааж байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Nov 11, 2017 6:56 pm
by Forza Juve
Image

Пирло маань АНУ дахь карьераа өндөрлүүлж зодог тайлжээ. Клубын албан ёсны элчээр ажиллахаар ирж магадгүй л юм байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Nov 14, 2017 1:56 pm
by Forza Juve
Буффон, Барцальи, Кьеллини 3 шигшээгээс зодог тайлаад клубтээ гол анхаарлаа хандуулахаар боллоо... Буффон маань сүүлийн улиралдаа овоо төвлөрөх нь ккк... Барцальи бол ойлгомжтой байсан байх,

Кьеллини маань шигшээгээс зодог тайлсан нь сюрприз байлаа.... нөхрийн шигшээгийн карьер нэг их сайн байсангүй дууслаа... 2 оролцсон ДАШТ нь хэсгээсээ гараагүй, ЕАШТ-д л гайгүй үзэж, шигшээ болон шөвгийн 8-д гээд.... нөхрийн хувьд нэг тийм завсарын үед таарчихлаа... нэг алтан үе нь яваад, дараагийн үе нь ирэх агшинд.... яг тийм шигшээн яс чанар муудсан үед бас таарчих шиг боллоо.

Ямар ч байсан шигшээгээс зодог тайлсан юм байна...намар, хавартаа хөөрхөн амраад, ачаалал багасаад, гэмтэх магадлал мөн буурууд цаашдаа 2-3 жил бол тоглочих л байх :eek:

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Nov 21, 2017 9:36 am
by Forza Juve
Image

Сүүлийн үед форм сайтай байгаа Сампдорид зочилж очоод хожигдлоо.. манайхан өөрсдөөсөө л боллоо... эхнийх дээр Берна бөмбөг алдаад гоол болгосон бол, 2 дахь дээр нь Торейро азтай, амархан цохилтоор гоол, 3 дахь дээр Хедира оффсайд гэж хөдлөхгүй байж байгаад эхний 3-ыг алдаж.

Манайхан ч урдаа бол үр үрэлгэн байлаа, Куадрадо ч толгой муутайгаа энэ тоглолтонд их л харуулав... Хедира, Пьяанич 2 муу тоглов. Мандзукич иймэрхүү тоглолтонд тохирохгүй гэдгээ харуулав... Аллегри Мандкузич, Куадрадо 2-т их л дуртай юм. Лихти, Асамао 2 бас муу үзсэн, энэ 2 маань улирал дуусгаад явна л даа. Яг л өнгөрсөн улиралд Мараззид Женоад хожигддог шиг тоглолт болов.... 3 гоол алдаад жаал идэвхигүй болсон ч 2 гоол оруулаад жаал сэргэсэн ч цаг дуусав. Урд бол арай л үрэлгэн байлаа гэж....

Барсаг нутагтаа хүлээн аваад хожих хэрэгтэй байна. Аллегри ч улирлын хагас бараг болох гэж байна... өмнөх жилүүд шигээ нэг юм бодно байгаа....

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Nov 21, 2017 7:54 pm
by TG kop
Tanaih barcag hojih yumu tentsej chadah bolu?

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Nov 21, 2017 8:17 pm
by LeMoN
Dybala 10 дугаар сайхан ч үлдэнэ гэж амлаж чадахгүй гээл аваад хаяж....ирэх зун ч бас драматай л өнжих нь дээ. ЧЛ авч чадахгүй Баллондор авчиж магад тоглогчоо алддаг уламжлалаа нэг халах юмсан.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Thu Nov 23, 2017 2:24 pm
by Forza Juve
Image

Барсаг талбай дээрээ хүлээн аваад тэнцэж... 3:4:2:1 гэсэн гараагаар гаргасан болтой... баахан гоол алдаад 3:4:3 гэсэн яриа гарч байсан, шинэ зүйл ч эхэллээ дээ.... цаашдаа ч ингээд тогтох байх.
Эрсдэл бага хийнэ гээд л тэнцэж дээ... Одоо Грект хожихгүй бол хувь заяа бусдын гарт байна. Энэ улиралд АЛ-ын хэсгээс 1-р эсвэл 2-р гарах ч бараг л ялгаагүй болохоор харагдаж байна. Ямар ч гэсэн гоол алдаагүй хуурай тэнцсэн нь сайн зүйл гэж харагдаж байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Nov 28, 2017 11:47 am
by Forza Juve
Image

Кротонэг хожжээ... Гарааг 3:4:2:1 гэсэн байдлаар гаргаж...Хөведес багт анхны тоглолтоо хийсэн бол Де Шильо карьерын анхны гоолоо хийж, яаж тэмдэглэхээ мэдэхгүй байдалтай байв :ногоон:

Игуайн гараанд гараагүй урд Мандзукич урд гарчээ... Дибала хөөрхий нэг л биш, Дибалагийн потенциалыг ашиглах гараа энэ тэрийг сонгохгүй бол ч нөхөр явчихаж магадгүй л юм...

Игуайн гарандаа мэс засал хийлгээд ирэх Баасан гарагт болох Наполитой хийх тоглолтыг өнжих нь...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Fri Dec 01, 2017 2:51 pm
by Forza Juve
Италийн цомын шөвгийн 16-ын тоглолтонд талбай дээрээ Женоаг хүлээн авахаар болжээ... хожвол шөвгийн наймд Рома-Ториногийн аль хожсонтой нь талбай дээрээ... цааш шалгарвал Наполитой үзэж магадгүй л юм.... Өнгөрсөн улирлын Италийн цомын аварга тул цомын 1 тоглолтоо талбай дээрээ хүлээн авсаар хагас шигшээ хүрэх нь :eek:

Өнөөдөр шөнө лигийн хүрээнд Наполигийн талбай дээр зочилж тоглоно... энэ тоглолтонд Лихти, Хөведес, Мандзукич нар гэмтэлтэй тул орохгүй, Игуайн гарна мэс засал хийлгэсэн ч сэлгээнд байхаар юм байна. Бас л чухал тоглолт, хожих болтугай.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Dec 02, 2017 9:20 am
by Forza Juve
Image

Наполиг талбай дээр нь Игуайны гоолоор хожоод онооны зөрүүг 1 болгоод ирлээ. Наполигийн талбай дээр 1997 оноос хойш анх удаа клийн шийт, энэ улирлын 3 дахь тоглолтоо дараалаад хаалгандаа бөмбөг алдсангүй ээ. Үүний 2 нь Барса, Наполи гээд 2 багтай үзсэн гэхэд гайгүй шүү... лигийг бас оруулсан гоолын тоогоор илт тэргүүлж байгаа :eek:

4:3:2:1 гэсэн гарааг гаргалаа... Алекс Сандро ч энэ зун баахан Челсигийн шууманд дарагдсан, сэтгэлийн хөвөлзөл тогтохгүй, нэг л биш байгаа... Асамаод байраа үе үе алдаад л байгаа. Бенатиа улирлын эхнээс сайнгүй байсан, сүүлийн үед өмнөх Бенатиа болоод байна. :eek:

Пьяанич, Дибала 2 жаахан форм муутай л байгаад байна.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Dec 02, 2017 3:15 pm
by Өсөхбаяр
игуайн хуучин багийнхаа талбай дээр нэрээ дуудуулах дуртай юм хэхэ

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Dec 02, 2017 8:48 pm
by enzo
Игуайн Наполи гийн эсрэг 5 тоглолтонд 5 гоол.. Аваргын төлөө Интер Наполи Рома 3 тай нохой шиг алалцах нь дээ ккк

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Dec 02, 2017 8:50 pm
by Forza Juve
сая Игуайн гоол оруулсан гэхгүй, 9 номертой тоглогч гоол орууллаа гэж зарлажээ л гэнэ... тоглолт үзэж байхад тэрийг нь анзаарсангүй ээ. :loll:

Image

Манай залуучуудын багийн дасгалжуулагч байсан Гроссогын Бари Сери Б-г тэргүүлж байгаа юм байна... Манай залуу Андрес Телло Барид гялалзаж байгаа болтой... Бари багийн хувьд Сери А-гаас дээр үед унаснаас хойш ингэж сайн үзээгүй санагдах юм.

Бас Парма сайн үзэж байгаа болтой, Парма энэ улиралд Сери А руу орох эрхээ аваад ирвэл ч гайхалтай үйл явдал болно шүү.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Sat Dec 02, 2017 9:37 pm
by Жонон
Барид гялалзсан дасгалжуулагч цоороод бдаг билүү???

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Dec 05, 2017 2:21 pm
by Tmshinoda
Парма, Бари, Палермо клубууд эхний 3т 29 оноотой жагсаж байгаам байна..

Парма дээшээ гараад ирээсэй

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Tue Dec 05, 2017 3:22 pm
by Forza Juve
Жонон wrote:Барид гялалзсан дасгалжуулагч цоороод бдаг билүү???


Тэрийг мэдэхгүй юм даа. Контэ ямар ч байсан Бари-г Сери Б-гийн аварга болгож байсан.

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Dec 06, 2017 9:49 am
by Forza Juve
Image

Олимпиакосыг нутагт нь нухаад шөвгийн 16-даа хэсгээсээ 2-р байраар шалгарлаа. Ер нь төвдөө 2 хагас хамгаалагчтай 4:2:3:1 гэсэн хувилбар явахгүй юм байна даа... бас Дибалаг гялалзуулах байрлалыг нь олох, бас дэмжлэгийг нь өгөхгүй бол ч нөхөр жаахан тиймхэн л байна... энэ байдлаараа багт удахгүй ээ.

Буффон, Кьеллини нар гэмтлийн улмаас орсонгүй, Пьяанич гэмтэлтэй, эргэлзээтэй гэж байсан ч сэлгээгээр оржээ...

Одоо аль багтай шөвгийн 16-д таарах юм байгаа юм.... Сити, МЮ, ПСЖ, Бешикташ, Тоттенхэм, Ливерпүүл гээд аль нэгтэй нь таарах нь л дээ... энэ удаа 1 болон 2-р гарах ялгаагүй улирал болж таарлаа л даа.

Ямар ч байсан ховордоод байсан клийн шийтээ 4 тоглолтонд дараалан хийлээ... :eek: яг шийдвэрлэх үед хэрэгтэй хожлуудаа авч байна. Наполи, Олимпиакосыг нутагт нь нухлаа... одоо формлог байгаа Интерийг хүлээн авна. Интер дээр Буффон эргэлзээтэй л гэнэ... АЛ-ын чухал тоглолтын дараа лигт хусуулчих гээд байдаг гэмтэй, тэрийг эвдээд Интерийг нухаад лигээ тэргүүлээд эхлэхсэн.

Манай Буффонд Грекийн хөлбөмбөгийн холбоо дурсгалын зүйл гардуулжээ..

Image

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Dec 06, 2017 1:24 pm
by Цогоо
Манай Шезни тоглоо юу?

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

PostPosted: Wed Dec 06, 2017 2:58 pm
by Forza Juve
Цогоо wrote:Манай Шезни тоглоо юу?


Шсезны МОМ болсон байх аа... Өчигдөр Бернардески анхны АЛ-ын гоолоо хийсэн байна.