Page 4 of 16

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Tue Sep 08, 2015 8:20 am
by meesh
Image

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Wed Sep 09, 2015 11:34 pm
by CAHAKA
Takanohana_Nowitzki wrote:Исландад олигтой ямар амьтан бдын? Яагаад ийм лаг бна?


Энэ их гоё нийтлэл байна лээ
http://www.espnfc.com/team/iceland/470/blog/post/2599399/secret-behind-iceland-euro-2016-qualification

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Wed Sep 09, 2015 11:38 pm
by CAHAKA
Лагэрбэкийг 10 онд Дашт-д оруулж чадсангүй гээд Шведийн хөлбөмбөгийн холбоо бараг хөөсөн чинь мань хүн тэр дашт-р Нигерийг бил үү шууд тэмцээн эхлэхээс сарын өмнө ажлаа аваад дасгалжуулаад орж байж билээ кк. Тухайн үед 09 онд нутагтаа болсон У-21-д сайн оролцсон залуусыг дээш татсангүй гэж их зэмлүүлсэн дээ. Тэгсэн Исландад очоод баахан залуучуудаар нүдсээр байгаад ийм амжилт гаргачихдаг хэхэ.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Thu Oct 08, 2015 8:44 pm
by Nomer 10
Евро 2016 – д ямар багууд орох вэ

Хөлбөмбөгийн спорт дундаа цар хүрээгээрээ дэлхийн аваргын дараа орох Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Франц улсад зохиогдох билээ. Тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд буурал тивийн багууд жилийн өмнөөс 9 хэсэгт хуваагдан, өөр хоорондоо ана мана ач тач үзэх болсон юм. Цаг хугацаа улирсаар нэг л мэдэхэд бүтэн жил өнгөрч, тэд тойргийн тоглолтынхоо сүүлчийн босгон дээр тулан иржээ. Өнөөдөр шөнөөс эхлэн тэд 5 хоногийн турш шийдвэрлэх тулаануудыг хийж эхэлнэ. Энэ жилийн хувьд анх удаа 24 баг оролцох тул багууд өмнөхөөсөө илүү урт амьсгаа авах боломжтой болсон, гэсэн хэдий ч өрсөлдөөн харин буурсангүй ээ. Зохион байгуулагчийн хувиар Франц улс шууд оролцох бол үлдсэн 53 улс 9 хэсэгт хуваагдан тоглож байгаа. Хэсэг бүрээс эхний 2 баг шууд шалгарах бол хэсэг бүрийн 3-р байранд орсон багуудаас хамгийн өндөр амжилтай баг нь мөн шууд шалгарч, харин бусад 8 баг нь сугалаагаар хоорондоо тулж, ялсан нь Франц зорих эрхээ авах юм. Хамгийн өндөр амжилттай 3-р байрын багийг тодруулахдаа 6 багтай хэсгүүдийн хомоол хамагч багтай хийсэн тоглолтыг хасч тооцдог. Ингээд та бүхэндээ багуудын байдал хэрхэн байгаа болон өнгөрсөн сарын 2 тоглолт багуудад хэрхэн нөлөөлсөн тухай харьцуулан хүргэе.

А хэсэг
Уг нь энэ хэсэгт сүүлийн 2 дэлхийн аваргад амжилттай тоглосон Холландыг нэгээр торох юмгүй гарч, 2-оор харин Чех үү Турк үү гэж байсан. Тэгсэн хэний ч санаанд оромгүй зүйл болж яг одоо эдгээрийн аль нь ч биш Исланд хүснэгтийн оройд залранхан байна. 9 сард эхлээд Холландыг талбайд нь хожиж шуугиан дэгдээсэн ч талбайдаа хэсгийн хомоол хамж яваа баг болох Казахстанд 2 оноогоо алдчихсан. Тэд нөгөөдөр хэсгийнхээ нөгөө нэгэн сул баг болох Латвитай тоглоно. Энэ тоглолтыг талбайдаа хийх тул үзэгчдээ баясгахын тулд хожлоо гэхэд сүүлчийн тоглолтоо Туркт хийхдээ нэг их хичээхгүй байж мэдэх л юм. Учир нь тэд аль хэдийнэ хэсгээсээ шалгарчихаад байгаа.

2-р байранд яваа Чех мөн л Исландтай адил айдаггүйгээ авдрандаа хийчихсэн. Исландтай ижил 19 оноотой давхиж яваа. Гэхдээ эхлээд Туркийг талбайдаа авах тул үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд сайн тоглох байх. Дараагийн тоглолтоо улбар шаруудын талбайд хийнэ. Энд ч гэсэн тэд болж өгвөл хожих гэж л чичирнэ дээ, учир нь тэд түүх яривал бас л тодорхой хэмжээний ривал болоод ирнэ. Тэгээд ч жинхэнэ тэмцээнд нэг ч гэсэн том хасагдахыг хэн ч гэсэн хүсч л таараа.
3-р байрын төлөө хамгийн боломжтой байгаа нь Турк. Бүх юм тэдний өөрийнх нь гарт байгаа. Өнгөрсөн сард тэд хүснэгтэд Холландын доор жагсаж байсан бөгөөд эхлээд Латвийг талбайдаа авч тоглоод дөнгөж тэнцээд хүнд байдалд орсон ч 2 дахь тоглолтдоо улбар шаруудыг 3-0-ээр бут ниргэж, дээр нь гараад зогсохгүй 2 оноогоор холдож чадсан. Одоо хэсэг тэргүүлж байгаа 2 багтай дараалан тулна гэдэг нь харин тэдний санааг жаахан зовоож байгаа.

Хөөрхий улбар шарууд гараагаа Чехэд хожигдоод л бүтэлгүйтээд эхэлсэн. Ерөөсөө болохгүй байна гээд Гуус Хиддинкээ хөөж явуулаад улам ч дордов. Хар 9-р сар тэднийг улам ч нуман тулгуурт оруулав. Исландыг хожиж нэлээн дөхөөд авах, Туркийг хожоод тэднээс улам зугтах том амбицтай байсан ч хоёуланд нь хожигдчихдог байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж яваа хэдэн том улсын нэг гэхэд өөрөөсөө доогуур шатны 2 багаас бүр ганц ч оноо байхгүй шүү. Хөлбөмбөгийг талбайд 22 хүн л тоглодог гэснийг баталж буй мэт. Нөгөө талаас хөлбөмбөг глобал спорт болсны том жишээг дахиад л гаргаад ирэв. Тэд одоо зөвхөн азанд найдах л үлдсэн. Үлдсэн 2 тоглолтоо заавал хожих ёстой. Нөгөө талд Турк ядаж нэг хожигдох шаардлагатай, учир нь оноо тэнцвэл Европт хоорондын тоглолт хардаг тул тэд энэ үзүүлэлтээр Туркийг урдаа алдчихсан байгаа.

B хэсэг
Таамаг бол Бельги ядах юмгүй нэгээр гарна, 2-ын төлөө бараг Босниа л байх гэхдээ Уэлс ширүүн үзнэ гэж байсан. Гэтэл өнөө Уэлс нь одоогоор хэсгээ тэргүүлж явна. 9-р сард тэд Израил дээр 2 оноо алдах үед Бельги 2 хожоод ард нь ердөө ганцхан онооны зайтай амьсгаа давчдуулан яваа. Гэхдээ л тэд тун санаа амар байж болно. Хэдий ирэх тоглолтод Босниагийн талбайд очих ч сүүлийн тоглолтоо Андорратай хийх тул энд хожиход л Израил хэчнээн хичээгээд нэмэргүй, Уэлс хэсгээсээ гарах болно.

2-рт жагсаж байгаа Бельгид өнгөрсөн сар алтан сар байлаа. Ялангуяа эхний тоглолтоо тэд Босниагийн талбайд хийж, 3-1-ээр ялсан нь шууд өрсөлдөгчөөсөө холдсоноор барахгүй дараагийн тоглолтоо ч хожих сэтгэл зүйн том дэм авсан юм. Бямба гаригт тэд Андорраг хожих нь тодорхой, тэгэхээр хэсгээсээ шалгарчихлаа гэсэн үг.

3-р байрын Израил 13, Босниа 11, Кипр 9 оноотой тэмцэлдэж яваа. Нөгөөдөр Израил Кипр хоорондоо шууд тулах бол Босниа Уэлстай. Аль аль нь хүнд тоглолт. Харин дараагийн учраа гээд харахаар Бельги Израилтай, Босниа Кипр бас шууд тулна. Ингээд харвал энд бүх юм боломжтой. Шууд тулах хамгийн осолтой байдаг. Хэрэв хоорондоо 3 онооны зөрүүтэй таарвал хөлбөмбөгт 6 онооны тоглолт гэж хэлдэг. Хэдий энд 6 онооны тоглолт харагдахгүй байгаа ч эхний тоглолтын дараа тийм нөхцөл байдал үүсч мэдэх магадлал өндөр харагдаж байна. Ямар ч байсан нөгөөдрийн тоглолт болог. Тэрний дараа бас нэг юм хэлсэн хүснэгт харагдах болноо. Яг одоо хэрэв энэ таамгийг хэл гэвэл Израил 55%, Босниа 35%, Кипр 10% гэж л харагдаж байна даа. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй.

C хэсэг
Энэ хэсгийн түлхүүр тоглолт өнгөрсөн сарын эхний тоглолт байлаа. Испани Словакыг 2-0-оор хожсоноор оноо тэнцээд зогсохгүй хоорондын харьцаагаар дээр нь гишгэх болсон юм. Яг нэг жилийн өмнө хоорондоо тулахад Словак Испанийг 2-1-ээр хожоод байсан билээ. 9-р сарын 2 дахь тоглолтод ч Словак Испанид хожигдсон сэтгэл зүйгээ эмчилж чадахгүй байсаар талбайдаа Украиныг хожиж чадаагүй юм. Ингээд энэ хэсгийг одоо 21 оноогоор Испани тэргүүлж, 19 оноогоор Словак удаалж явна.

3-р байранд Украин 16 оноотой явж байгаа. Тэд 4-р байрны Беларусаас 9 оноо тасарсан нь дор хаяж плэй оффд орох нь тодорхой болсон юм. Гэхдээ плэй офф гэдэг ер нь л азны тэмцээн тул шууд шалгарахыг эрмэлзэх нь мэдээж. Словак Украин 2-ын учрааг хараад үзэхэд гэхдээ Словак хамаагүй илүү боломжтой ажээ. Словак хэсгийн хомоол хамагч 2-той тоглох бол Украины нэг тоглолт нь Испанитай байгаа. Том багууд хэзээ ч хожигдож өгөхийг хүсдэггүй. Тэгээд ч Словак нэг хожигдоод Украин 2 тоглолтоо хожлоо гэхэд хоорондын харьцаагаар Словак илүү бий. Ингээд үзвэл Украин хасагдах шатанд зоогджээ гэсэн үг.

D хэсэг
Д хэсгийн шийдвэрлэх тоглолт мөн л өнгөрөгч сард болсон. Польш нэг онооны илүүтэй Германтай тулсан ч 3-1-ээр хожигдсоноор тэднийг дээрээ алдчихсан. Тэр үед Польшоос 5 оноогоор хол хоцорч явсан Ирланд энэ хооронд ердөө 2 оноогоор дөхөж ирээд сандаргаж буй. Уг нь Шотланд 3-р байранд явж байсан ч өнгөрсөн азгүй 9-р сарын тоглолт тэднийг бараг л гэрт нь буцаасан даа. Эхлээд Гүржийн сулхан багт хожигдож, дараа нь Германд тун азгүй байдлаар хожигдсон доо. 2-2 явж байгаад Гюндоганы гоолыг алдчихсан, дээрээс нь торгуулийн цохилтыг нь шүүгч өгөөгүй явдал гарсан. Энэ 2 тоглолтоос ядаж 4 оноо авах хангалттай боломж байсан, тэгсэн бол Шотланд өдийд 15 оноотой Ирландтай зэрэгцэн тууж явах сан. Одоо ингээд хүснэгтийг харахаар Герман 19, Польш 17, Ирланд 15, Шотланд 11 гэсэн дараалалтай байгаа.

Өнөө шөнө Ирланд – Герман, Шотланд – Польш гэсэн тоглолт болно. Бүтэн сайнд харин Польш – Ирланд гэсэн тоглолт л энэ хэсгийн хувь заяаг шийдэх учиртай. Польшт шууд шалгарах магадлал илүү байгаа гэж болно. Учир нь Ирланд Германтай тоглоно, мөн тэд Ирландыг талбайдаа авна, дээрээс нь бас өмнөх хоорондын тоглолтод Ирландын талбайд гоолтой тэнцчихсэн гэж байгаа. Шотландын хувьд Герман Ирландыг хожоод, өөрсдөө Польштой тэнцэхэд л бараг болоод явчихна даа. Дараагийн учраагаа тэд хожих нь тодорхой, харин Ирланд Польшийн талбайд очно гэхээр тэдэнд бас ч гэж боломж харагдаад байгаа.

Е хэсэг
Өнөө муу явж өгдөггүй Англи чинь энэ удаад харин бүр овоо шүү. 24 оноогоор хэсгээ тасархай тэргүүлж явна. Рүүний харин гэмтээд ирэх тоглолтуудад орохгүй нь бололтой. Хэвлэл мэдээлэл нь тоглогч, дасгалжуулагчдаа дарамталдаг байдлаа зогсоочихвол тэд энэ удаа харин их хол явж мэдэхээр байна даа.

2-р байранд Швейцар 15 оноотой яваа. 9-р сард тэд шийдвэрлэх 2 тулаанаа хийсэн. Ялангуяа эхний тоглолтдоо араасаа нэхэж яваа Словентой 6 онооны тоглолт хийж, ширүүн тэмцэл хийсний эцэст 3-2-оор хожсоноор тэднээс 6 оноо холдож чадсан. Гэхдээ дараа нь Английн багт хожигдсон, энэ үед нөгөө гайхал Словен нь дахиад 3 онооны ард хүрээд ирсэн гэж байгаа. Хэн нь шууд шалгарч, хэн нь плэй оффт орохыг Балтийн багууд л шийдэх болж байна даа. Учир нь Швейцар Словен аль аль нь Сан Мариногоос 3 оноогоо авна. Харин нөгөө тоглолт нь гэвэл Швейцар Эстонтой, Словен Литватай. Тэгэхээр энэ тоглолтон дээр л хэрхэн тоглохоос бүх зүйл хамаарах болчихоод бна. Гэтэл энэ 2 нь бас ч гэж өсч дэвжиж яваа багууд, хэр баргийн амар хожигдоод байхгүй. Уг нь энэ 2 өөрсдөө 3-аар гарах боломж онолын хувьд байгаа ч аль аль нь Англитай тоглох тул худлаа болчихоод байгаа юм.

Зидан гялалзаж 2006 онд Франц нэг сэргэснээс хойш энэ шигшээ уналтад орчихоод байгаа. 2008 оны Еврогоор Холландад 4 гоол алдаж, хэсгээсээ мултарч байсан. 10 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Австри Румын гэсэн жижиг багуудад бүдэрч, хүндхэн байдалтайгаар Литватай учирч арайхийж тоглолтын сүүл рүү ганц гоол хийж байсныг санах юм. Бас дараа нь Эстонтой нэг их цасан дунд тест хийгээд ядарч явж ганц гоол хийн хожиж байсныг санаж байна. Тэгвэл эдгээр багууд тэр үеэсээ хойш одоо улам чанаржчихаад байгаа. Балтийн орнуудаас Латви л ганцаараа овоо үздэг баг байсан бол өнөө 2 нь одоо хөлбөмбөгийн хөгжлөөрөө зэрэгцээд ирчихсэн, хэрийн багийг зовоохоор багууд болчихоод байгаа. Яг энэ 2 багтай яаж тоглохоос л Швейцар болон Словены хувь заяа хамаарах болчихоод байна даа. Хэрэв оноо тэнцвэл Словен хоорондын харьцаагаар илүү гарна. Швейцар Эстоны талбайд, харин Словен Литвийг талбайдаа авна гэдэг нь байдлыг улам ч ээдрээтэй болгож байгаа. Гэхдээ Швейцар ядаж тэнцээ авахад л хэсгээсээ шалгарах тул хамаг байдгаа шавхах нь мэдээж.

F хэсэг
Анхнаасаа энэ хэсэг үхлийн хэсэг байсан. Ойролцоо 5 баг нэг хэсэгт орсон болохоор өрсөлдөөн ч ширүүн болох нь тодорхой байлаа. Тэр ч ёсоор багууд жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэлцсээр тэрэн дунд харин Европын аварга болж байсан баг л амиа тавилаа даа. Грек ердөө 3 оноотой хэсгийн сүүл мушгиж явна. Бүр Фарерт хожигдсон гээд бод доо. Энэ хэсгийг харин Умард Ирланд арын багаа ердөө ганц оноогоор тэргүүлж явна. Румын 16 оноотой 2-р байранд яваа бол Унгар 13, Финлянд 10 оноотой давхиж яваа. Ийм байдалд хүрсэн шалтгаан гэвэл өнгөрсөн сард хэсгээ тэргүүлж явсан Румын, Унгарын сул тоглолтууд байлаа. Тэд 2 тоглолтдоо ердөө 2 оноо авснаар хүснэгтийн байдал ийнхүү адармаатай болсон хэрэг. Умард Ирланд Фарерыг хожих нь ойлгомжтой, харин талбайдаа Унгарыг хэдий хожиж чадаагүй ч тэнцсэн нь бас ч гэж боломжийг өөрсөддөө бий болгосон. Хүснэгтийн доороосоо 2-т явсан Финлянд харин энэ хооронд 6 оноо аваад өрсөлдөх чадвартай болоод ирсэн.

Өнөө шөнө Унгар Фарераар гар амар нэг давах бол Румын Финляндтай тун хүнд тоглолт хийх болно, 12 дахь тоглогч нь гэхдээ тун ч хэрэг болно доо. Умард Ирланд гэртээ Грекчүүдийг форм муутай байгааг нь ашиглаад аваад залчих биз. Гэхдээ л сэрэмж алдаж болохгүй, муу ч үгүй тэдний энэ зорих гээд байгаа тэмцээний аварга баг шүү. Дараагийн тойрогт Фарерыг Румын аргалах бол Унгар Грекийн талбайд. Энэ харин хүнд тоглолт болно доо, грекчүүд үзэгчдээ удаан уурлуулсныхаа хариуд сүүлийн тоглолтоороо бэлэг барьж, гэмээ бага ч гэсэн цагаатгахын тулд ёстой л бүхнээ дайчлах нь мэдээж. Нөгөө талд Умард Ирланд Финляндын талбайд.

Ингээд харахаар хэсгийн топ 2 багтай тулна гэдгээрээ Финлянд бараг жагсаалаас гарчихсан харагдаж байна. Эсрэгээрээ хэсгийн хомоол хамагч 2-той учирна гэдгээрээ Унгарт боломж харагдаж байна. Румынд ч боломж маш өндөр байна. Умард Ирландад ч байдал бас тун муугүй, тэд хасагдах шатнаас 4 оноогоор хол байгаагаас гадна араас нь нэхэж яваа 2 багтайгаа тулахгүй. Ер нь бол Умард Ирланд Румын 2 шууд шалгарах хамгийн өндөр магадлалтай байгаа бол Унгарт плэй оффт орох магадлал арай давуу байна. Гэхдээ хөлбөмбөгт юу болохыг зөвхөн чөтгөр л мэддэг дээ.

G хэсэг
Бас л жигдхэн хэсэг болсон. Гэхдээ энэ дундаас Австри анхнаасаа цоороод, тэр чигтээ л цоорчихлоо. 22 оноотой итгэл төгс лигийг тэргүүлж, шууд шалгарах нь ойлгомжтой болсон. Олон тоглогч нь Бундэслигт хүчин зүтгэж, тоглолтын арга барил нь ижилсэж, нэмээд бас Германаас нутаг ойр болохоор цуглаж нийлэх нь амар, ядралт бага, бэлтгэл хийх хугацаа нь уртсах гэх мэтээр давуу талтай болсны үр дүн. Эсрэгээрээ бараг ихэнх нь Премиер лигт тоглож, ойролцоо системтэй болж ирэн гар хөл нийлж байсан шведчүүдийн хувьд тэр цаг ард хоцорч, энд тэндхийн эрээвэр хураавар нөхдөөс бүрдэх болсон тэдний амжилт уруудсаар. Уг нь бол тэд энэ дундаа топ нь байх учиртай баг л даа. Одоо тэд дөнгөж 12 оноотой хэсэгтээ 3-т жагсаж явна. Өнгөрсөн хар 9-р сард гол 2 өрсөлдөгчөөсөө ганц ч оноо зулгааж чадаагүй нь тэднийг өөрсдийг нь ийнхүү нуман тулгуурт оруулж орхисон. Эхлээд Оросод хожигдоод, дараа нь тэр шокноосоо гарч чадахгүй Австрид бүр 4-1-ээр бут ниргүүлж бүр ч баларсан. Бүр талбай дээрээ шүү. Нэг сард 2 тоглодог байсан нь яамай, тэгээгүй бол Монтенегрог ч дээрээ алдах байсан биз.

Орос харин энэ хооронд 6 оноо аваад 4 оноо дутуу явсан шаруудын дээр гараад зогсохгүй, 2 оноогоор холдож чадлаа. Монтенегро ч мөн адил 6 оноо аваад Шведийн ард ердөө ганц оноогоор ойртоод ирчихсэн. Маргааш шөнө Швед Лихтенштайнаар, Орос Молдаваар бүтэн оноогоо авах нь тодорхой бол Монтенегро харин Австритай маш хэцүү тоглолт хийнэ дээ. Гэхдээ Австрийг хожно гэж хэцүү л дээ, тэд бараг л мултарчихсан харагдаад байна. Тэнцээд ч ашиг муутай, учир нь дараагийн тойрогт тэдний гүйцэхийг зорьж байгаа Швед Молдавтай. Өөрсдөө болохоор Оросын талбайд. Прогноз хийе гэвэл Орос шууд шалгарах нь бараг л тодорхой болж. Яагаад гэвэл тэд Монтенегротой талбайдаа тэнцэхэд л болно, хоорондын тоглолтоор Шведээс тэд илүү амжилт үзүүлсэн. Швед хэдий бүтэн оноонуудаа авсан ч плэй офф руу шидэгдэх болжээ.

H хэсэг
Эхний 3 байр бараг тодорхой болчихсон доо. Харин хэн нь нэгээр, хэн нь 2-оор, хэн нь 3-аар гарахыг хэлэхэд хараахан эрт байна. Итали 18 оноотой, Норвеги 16 оноотой, Хорват 14 оноотой яваа. Уг нь Хорватын энэ оноо нэгээр нэмэгдэх учиртай байлаа. Италитай тоглохын өмнө нэг нөхөр Муссолиниг дүрслэн зүлгэн дээр хас тэмдэгний дүрс гаргаад, үүнд нь уурссан италичууд гомдол гаргасан. УЕФА ч тэдний талд шийдвэр гаргаж 1 оноо хасч орхисон. Хорват Бид хийгээгүй, хэн нэг нь хийсэн байна хэмээн заргалдаж дийлээд байсан ч УЕФА эцсийн шийдвэрийг гаргаж 1 оноог хасах хэвээр үлдээсэн билээ.
Өнгөрсөн сард Хорват хүснэгтийг тэргүүлж тоглолтод орсон ч Азербайжантай тэнцэж, Норвегт хожигдсоноор хасагдах шат руу уначихсан. Тэднийг 1 оноо авч байх хооронд нөгөө 2 өрсөлдөгч нь бүтэн 6 оноогоо аваад хүснэгт ийнхүү өөрчлөгдсөн хэрэг.

Хагас сайны шөнө Итали Азербайжанаас 3 оноогоо авна гэж болно. Норвеги ч мөн адил Мальтагаас бүтэн оноогоо авна. Хорват харин Болгартай хэцүү тоглолт хийх ч гэртээ тоглох тул зөвхөн 3 оноо гээд л чичрэх нь ойлгомжтой. Харин 2 дахийн шөнө Хорват Мальтатай гар амар учрах бол Итали Скандинавын багтай учраа таарсан байгаа. Талбайн давуу талаа ашиглаад тэнцэхэд л аццуричууд хэсгээ тэргүүлэх болно. Хорват харин Норвегийн урдуур дайрч орон шууд эрхээ авах дүр зураг бууж байна даа.

I хэсэг
Дани Португалын бүр зүрхэнд орчихоод байгаа. Өмнөх буюу 12 оны Еврогийн урьдчилсан шатанд Данитай нэг хэсэгт орж дээрээ алдчихаад Норвегитой бөмбөг тоолж байж нэг юм 2-оор гарч байсан. Тэрний өмнөх 10 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд бас л тэдэнтэй нэг хэсэгт орж, бас л дээрээ алдчихсан. Эцсийн мөчид өөрсдөө Унгарыг хожиж, Дани Шведийг хожиж өгч байж 2-оор бас л арайхийн гарч билээ. Энэ удаа яв явсаар дээр нь заларч байх шиг. Гэхдээ л энэ удаа ч гэсэн Данид Португалын дээр бичигдээд явах магадлал маш өндөр байсан. Өнгөрсөн сарын 2 тоглолтоос 6 оноо авах боломж бүрэн дүүрэн байсан ч Албанийг талбайдаа хожиж чадаагүй, Армены сул багтай ч хуурай тэнцэж орхисон. Тэр хооронд Португал Албанийг гэрт нь хожиж амжсан юм. Харин энэ хожигдол Данид ашигтайгаар туссан.

Одоо Португал 15 оноотой, Дани 12 оноотой, Албани 11 оноотой явж байгаа. Өнөө шөнө энэ хэсэгт хол явна гэгдэж байсан ч итгэл эвдэн хомоол хамж яваа Сербитэй Албани тоглоно. Энэ тоглолт дундын талбайд болно, өмнөх дуэлд Сербийн фэнүүд үймээн дэгдээсний улмаас 3 оноогоор торгуулчихсан нь байдлыг улам ч хурцатгах байх. Португал харин заналт дайсан Данитайгаа учраа таарсан байгаа. Дани энэ тоглолтыг л хожихгүй бол плэй офф руу шидэгдэх болно, гэхдээ Португалын талбай тул хэцүү л дээ, өөрсдөө өмнөх сард 2 том боломжоо түлхчихсэн улс даа. Албани хэсгийн адагт яваа 2 багтай тоглох тул аль нэгд нь хожиход л Францыг зорих визээ өвөртөлнө.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Thu Oct 08, 2015 9:03 pm
by Radiohead
:eek:

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Fri Oct 09, 2015 12:22 pm
by mazi
Польш Ирланд хэсгээсээ шууд 2оор гарахаа үзэх юм бнадаа
Албаничууд 2оор гарж тэнэгдэхийн биш биздээ

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Fri Oct 09, 2015 12:34 pm
by rednasca
Умард Ирландууд 1986 оноос хойш анх удаа том тэмцээнд орох эрхээ авлаа гэнэ...
бөөн баяр хөөр болж байна лээ...
урьд шөнө Шотланд л азгүйтсэнээс биш Будант Альбионыхон сүрхий наадлаа шүү...

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Fri Oct 09, 2015 12:39 pm
by Kro
Хамгийн сайн үзүүлэлттэй 3-р байраар гарсан баг шууд эрхээ авна гэсэн заалтын дагуу Ирландууд шууд эрхээ авч байгаа болтой.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Fri Oct 09, 2015 12:42 pm
by mazi
тэгүүл нээх цус үзэхгүй л юм бнадөө :sleep:

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Fri Oct 09, 2015 4:29 pm
by CAHAKA
Хойд Ирланд ёндоотой байна аа. Манайхан тэр тунбаагийн таавар дээр дандаа Хойд Ирланд хожино гэж таамагласан байсан хоосонгvй байна шvv. Би ч гарууд хоёр ирландаа хольж андуураад байна уу л гэж бодож байлаа хэхэ.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Sun Oct 11, 2015 9:34 am
by PrOXy
улбарууд эвгүй байнаа. турк чехийг нухаснаар онооны зөрүү хэвээр хадгалагдлаа. сүүлийн тойрогт турк исландад нухуулж, өөрсдөө чехийг хожих ганц найдвар л үлдсэн бололтой. туркийн хувьд тэнцээ хийхэд л хангалттай юм байна.

хорватууд италид хувь заяагаа даатгах нь дээ. норвегийг хожиж өгөх ч дээ. тэгэхээр плейоффтоо бэлдээд сууж байх нь дээр бололтой.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Sun Oct 11, 2015 3:02 pm
by Realist
Ер нь Голланд боломжоо алдчихжээ. Туркүүд чухал хожил авсан байна. Одоо нэгэнт хэсгээсээ шалгарсан Исланд Туркийн талбайд хожигдох байлгүй.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Sun Oct 11, 2015 3:09 pm
by El Payaso
Хожигдоно гэж гарахгүй ч гсн пэшшин эрс ялгаатай байх биз хоёр багийн... угаасаа Улбарууд ингэж муу тоглож байгаам чинэь мултарсан нь зөв дөө хэхэ...

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 8:11 am
by mazi
хүний наймаачид 2-р гарцан юм бнашдээ
Дани орж чадах бгаа
Украин хамгийн сайн үзүүлэлтээр шууд эрхээ авцийн бишүү

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 9:01 am
by El Payaso
Энэ Серби ягаад ингэж сугарч байна вэ?

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 9:13 am
by Kro
mazi wrote:хүний наймаачид 2-р гарцан юм бнашдээ
Дани орж чадах бгаа
Украин хамгийн сайн үзүүлэлтээр шууд эрхээ авцийн бишүү


Харин Укриан авчихаж байгаам шиг байна шүү.
Би дээр 2 Ирландыг андуурсан байлээ.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 9:24 am
by zigo
нидерланд мултарвал таарнөө. үнэндээ маш муу шигшээ байгаа биздээ.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 9:27 am
by kayo
Энэ удаа 24н баг орж байгаа биш их сонин сонин багууд шалгаржээ, Австри, Албани, Исланд, Уэльс гээд л...Тэгснээ Голланд, Швед энэ тэр одоо хүртэл эрхээ аваагүй ч байх шиг.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 9:30 am
by mazi
El Payaso wrote:Энэ Серби ягаад ингэж сугарч байна вэ?

Челсиг л харлдаа :ногоон:

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 1:43 pm
by Realist
Kro wrote:
mazi wrote:хүний наймаачид 2-р гарцан юм бнашдээ
Дани орж чадах бгаа
Украин хамгийн сайн үзүүлэлтээр шууд эрхээ авцийн бишүү


Харин Укриан авчихаж байгаам шиг байна шүү.
Би дээр 2 Ирландыг андуурсан байлээ.

Одоогоор Унгар 1т бичигдэж байнлээ.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Mon Oct 12, 2015 11:08 pm
by Sesame
Исланд Уэльс Албани гэсэн багуудын өмнөөс их баярлаж байна. Бас л хэцүүг давж эрхээ авлаа шүү. Албани ч Португалийг талбайд нь хожиж гараагаа сайхан эхэлсэн дээ. Исланд бас Турк Ниделандыг хожиж гараагаа сайхан эхэлсэн. Явсаар байгаал эрхээ авлаа. Ер нь энэ Европоос гадна Азийн бүсийг хараад байхад цөөхөн тохиолдлыг эс тооцвол багууд жигд нэг нэгэнтэйгээ ана мана үзэлцэж байна лээ. Манайхыг хожсон Тимор Палестинтэй 1-1 тэнцсэн байсан.

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Tue Oct 13, 2015 8:38 am
by mazi
3дахь шилдэг үзүүлэлттэй багийг яаж тодруулаад бган

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Tue Oct 13, 2015 9:32 am
by Тэрри_10
3т орсон шууд эрх авах баг H хэсгээс тодрох магадлалтай юм байна. Хроват хожихнь тодорхой учир 20 оноотой болно, Норвеги Италитай тэнцэхэд л энэ хэсгийн 3 шууд эрхээ авна. Харин Норвеги хожигдвол Украйнтай адил 19 оноотой болоод оруулсан гоол, бөмбөгний зөрүү аль аль нь Украйн илүү юм байна...

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Tue Oct 13, 2015 10:07 am
by Nomer 10
6 багтай хэсгийн багаас 6 оноо хасч тооцоорой

Re: ЕВРО 2016::::: ФРАНЦ УЛСАД (Урьдчилсан шат)

PostPosted: Tue Oct 13, 2015 10:15 am
by Norman_Whiteside
Nomer 10 wrote:6 багтай хэсгийн багаас 6 оноо хасч тооцоорой

дараагийн евро эхэллээ шүү 10 өмнөх еврогийн бооцоогоо яах гэж байнаа :ногоон: