by kayo » Mon Jan 20, 2020 8:39 am
Бөмбөгийг ч ойрын хэдэн жил эзэмшээгүйгээрээ эзэмшижээ, 82% бөмбөг эзэмшилт. 1005 пасс, 92% оновчтой, зөвхөн Бускутс гэхэд 145 дамжуулалт хийсэн байхад айл бүх багаараа 130 дамжуулалт хийжээ. ЭВ-н үеийг бодвол эрс бөмбөг эзэмшиж, хамаагүй тактиктай тоглох юм шиг байна. Нөхрийн үед бөмбөг эзэмшиж байгаа нь ч байхгүй, яаж довтлох, тоглохоо ч мэдэхгүй хэдэн нөхөд байсан даа.
Харин гүйцэтгэл тийм ч сайн байсангүй, баахан цохьсон ч хаалгаруу оновчтой цохьсон нь цөөн. Айлын хамгаалалт ч аймар нягт, Мэссиг бол нийлж байгаад л тал талаас нь зодож. Тата, Титогийн үед нэг хэсэг хэт их бөмбөг эзэмшдэг мөртлөө гоолгүй, хаалгаруу цохьсон цохилтгүй болчихоод байсан, тэрэн шиг л битгий болчихоосой.
Ансу гоё байна, зоригтой байна, баруунаар ороод шууд цохьж байна. Олдсон боломжийг хийсгэхгүй шууд л цохих юм уу, голруу дамжуулаад аюулыг бол үүсгэж чадаж байна.