Page 14 of 20

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Mar 11, 2022 5:17 pm
by Tdi
BLGN wrote:Лестерийг гусаад,Ливерпүүлтэй тэнцчихэд болоод явчихна дөө.Нөгөө хэд оноо алдах нь тодорхой. :ногоон:


Рожерсоо яануу ийнүү хамаа алга, тэнцээ мэнцээгээ мартаж үзээрэй :grin: :RD :RD

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Sat Mar 12, 2022 8:50 am
by Цогоо
El Payaso wrote:Гэснээс энэ Жака манайд ирээд 6 улирал болж. Артетагийн доор овоо гайгүй тоглож байгаа. 24 он хүртэл гэрээтэй гэхээр 8 жил тоглох нь. Яаг энэ цаг үеийг дурсвал мань нөхрийг гарцаагүй дурсахаар болж байна шүү ккк. Муу хэлүүлж, фэнүүдэд хараалгаж байсан ч үлдсэн ккк.
Атлетик дээр гарсан нийтлэлийг уншихад мань хүн сүүлийн үед бокс тү бокс буюу 8 дугаар дээр голчлон тоглож эхэлсэн тул нөлөө нь харьцангуй сайжирсан юм шиг харагдана лээ. Алсуураа бол Жакагаас хамаарал багатай болоод байгаа юм уу даа. Статистикийг нь харвал бөмбөг эзэмшилт өмнөхөөсөө хамаагүй багассан байсан. Өмнө нь өөрийнхөө хагаст ихэвчлэн бөмбөг эзэмшдэг байсан бол сүүлийн хэдэн тоглолт айлын хагаст, довтолгооны хэсэг рүү нэлээн түлхүү улаарч харагдсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 14, 2022 4:07 pm
by Цогоо
Саяын тоглолтоор Одигаард бас л сайн байлаа. Лейстер яахав муу байх нь байсан, гэхдээ бас л манайхтай адилхан сүүлийн 4 тоглолт дараалаад хожсон гэсэн үзүүлэлттэй ирсэн шүү дээ. Одоо Лхагвын өглөө Ливерпүүлтэй. Санаа зовж байна шүү. Хусчих юмсан.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 14, 2022 5:21 pm
by Цогоо
Арсеналын эсрэг багууд 119 удаа булангаас цохиод ганц ч гоол хийж чадаагүй байгаа гэнэ шүү. Бас л зэвүүн үзүүлэлт ээ.


Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 14, 2022 11:12 pm
by BLGN

Ганган байна даа айн.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 15, 2022 3:34 pm
by Цогоо
Сакагийн гоолууд, Рамсдэйлын хаалтуудыг өөрсдөөр нь үнэлүүлсэн нэг ийм бичлэг байна.

Рамсдэйл: Томиясү ч мангар том толгойтой л доо :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Mar 17, 2022 5:34 am
by Radiohead
Sonin goal aldaad l toglolt unachihlaa. Uul n goy uzej bsiimsan

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Mar 17, 2022 5:42 am
by BLGN
Сакагийн форм гэж сүүлийн үед байнга бичиж байна дөө.Иймэрхүү тоглолт дээр өөр маяндсеттэй гарч ирэх хэрэгтэй ш д.Мартинелли хэдэн ч удаа хөндлөн сул хаяв.Лака хүрдэггүй юм аа гэхэд Сака ард нь зүтгэх хэрэгтэй ш д.Нэг л унжгар тоглоод байгаа

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Mar 17, 2022 6:13 am
by Takanohana_Nowitzki
Одегаард гоё юм алдаад, араас нь Рамс ямар хямдхан юм алдчихав даа. Тэгээд л сонин болчлоо. 2 дахь гоол цэвэрлэчихгүй заваарсаар байгаад л боломж өгчих юм. Хуучны пижигнэсэн, өндөлзүүлсэн тоглолт гэхдээ харагддаг болжээ. Энд тэнд нөхдүүд Артетаг магтаад л байх юм бна, сэргээн босголт хийж байгаа багийн бодит сайн жишээ. Дор хаяж 2 жил боломж олгох ёстой, олгож бна, сууриа янзлаад авсан, одоо зөв замдаа орж байна гээд л. Пеп, Арсен, Клопп, Оуэн г.м.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Mar 17, 2022 8:16 am
by Цогоо
Ливерпүүл, Сити эднүүс бол яалт ч үгүй өөр түвшинд байна өө. Манайх бас ч гэж улирлын эхэндхээ бодвол хамаагүй дэвшилттэй, ёстой хөөрхөн болж ирээд байна. Хоёр дахь гоол дээр Ливерпүүлийн чанар л харагдлаа даа. Манай хэд хөөрхий цэвэрлэчих гээд л үзээд байсан, даанч айл сэхээ өгөхгүй шахсаар байгаад бөмбөгөө/гоолоо авсан. Мартинелли зүүнд айлын ТААг нь ёстой зовоолоо шт уг нь. Сүүлд тэр гоё боломжийг гоол болгосон бол. Ер нь гоолын боломж ч бас овоо хэд гарсан шүү. Айлын хаалгач нь тэр Одигаардын цохилтыг хаачихдаг. Айяая гэмээр.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Thu Mar 17, 2022 10:02 pm
by BLGN
Багаараа сайн тоглож байгаа болхоор Сакагийн талаар ярихгүй байгаад л санаа зовоод байна.Сака гарч ирээд тодорхой нэг түвшинд хүрчихсэн,одоо дараагийн шатруу ахих хэрэгтэй санагддаг.Нөгөө талд Жота гээд гарааных ч юм уу,сэлгээнийх юм уу мэдэгдэхгүй баачка үргэлж багтаа чухал гоолуудыг хийж байх юм. :ногоон:

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Fri Mar 18, 2022 8:17 am
by Цогоо
Одоо 3 сарын сүүлээр Швейцарь, Зааны ясан эрэгийн шигшээтэй хийх нөхөрсөг тоглолтуудад зарлагдсан Английн шигшээгийн бүрэлдэхүүн гэнэ.

Хаалгач: Ник Поуп, Жордан Пикфорд, Аарон Рамсдэйл
Хамгаалагч: Трент Александр-Арнолд, Конор Коади, Марк Гуэхи, Рийз Жэймс, Харри Магуайр, Тайрон Мингс, Люк Шоу, Жон Стоунс, Бэн Ваит
Хагас хамгаалагч: Жюд Бэллингэм, Конор Галлагэр, Жордан Хэндэрсон, Мэйсон Маунт, Деклан Раис, Жэймс Вард-Провз
Довтлогч: Тамми Абрахам, Фил Фодэн, Жак Грилиш, Харри Кэин, Букаё Сака, Эмил Смит Роув, Рахим Стерлинг.


Ингээд харсан чинь Английн хагас, довтолгоо аймаар болчихсон байна уу, үгүй юу? Манайх нэг хэсэг нэг ч хүнгүй болчихсон байснаа бодвол бас ч гэж гараанаас дөрвөн хүн энэ тэр дуудагдаад гайгүй болжээ. Английн лигийн баг байж арай ч дээ гэмээр л байдаг байж билээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 2:42 pm
by Цогоо
Астон Виллатай сайн тоглож нэг гоолоор хожлоо. Рамсдэйл ташаандаа гэмтэлтэй гээд өнжсөн. Английн шигшээгийн тоглолтуудыг ч өнжих бололтой. Дөрвөн сарын 4-нд болох дараагийн тоглолт хүртэл яг хоёр долоо хоногийн хугацаа байна. Артэта тэр хооронд багаа сайн бэлдэж амжихгүй бол хорь хоногийн дотор таван тоглолттой. Өмнө гай болж хойшлуулсан тоглолтууд овоороод ирсэн.

4 сарын 4 – Кристал Паласын талбай дээр, айлын форм: DLWDWD, хүснэгтийн 12
4 сарын 9 – Талбай дээрээ Браитонтой, айлын форм: LLLLLL, хүснэгтийн 19
4 сарын 16 – Соутхамптоны талбай дээр, айлын форм: DWWLLL, хүснэгтийн 13
4 сарын 20 – Челсигийн талбай дээр, айлын форм: DWWWWW, хүснэгтийн 3
4 сарын 23 – Талбай дээрээ Юнаитедтай, айлын форм: DWWDLW, хүснэгтийн 6

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 3:50 pm
by Цоомоо
Ауба - гаа яагаад дараад байдаг байсысдээ, мэдрэмж, финиш асуудалгүй л байна шүү.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 4:27 pm
by Цогоо
Дасгалжуулагчийн итгэлийг алдсан. Хөлбөмбөгтэй холбоогүй асуудлаар л даа. Сахилга султай, залуу тоглогч нарт өөдтэй үлгэр жишээ болж өгөхгүй байсан шиг байна билээ. Ковидын үеэр хөл хориотой байхад дасгалжуулагчаас чөлөө авч ээж рүүгээ очиж ирэхдээ тохиролцсон хугацаанаасаа хоцорч ирснээс болоод ахлагчаас хусуулсан. Өмнө нь хэд хэдэн удаа сахилга алдсаныг нь Артэта өршөөгөөд байсан гэсэн. Тэр сүүлийн явдал нь мэнэжерийн тэвчээрийг барсан байх. Өөрийнхөө эрх мэдлийг харуулахгүй бол болохгүй болсон л доо. Том тоглогчийг давраахгүй дарж авч чадна гэдгээ харуулсан. Багийн удирдлага ч бас нөхрийг сайн дэмжсэн л дээ.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 4:38 pm
by 21Grams
Тааруу л дасгалжуулагч байна даа

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 4:56 pm
by Цогоо
21Grams wrote:Тааруу л дасгалжуулагч байна даа
:ногоон:

Яахав удирдлагаас бол "trust the process" гээд л байгаа. Нөхөр өөрөө толгой дотроо нэг юм төсөөлчихсөн тэрэн рүүгээ итгэлтэй л яваад байх шиг байгаа юм. Удирдлага ч бас татлаа түлхээ байхгүй дэмжиж байгаа гэдгээ байнга хэлээд байгаа. Өнгөрсөн улиралд гэхэд 28 тоглолтын дараа 41 оноотой 10 дугаарт жагсаж байсан. Одоо бол 28 тоглолтын дараа 54 оноотой 4 дүгээрт байж байна шт. Харьцуулах юм бол ноднин манайхыг 28 тоглосон байхад Челси 29 тоглосон 51 оноотой 4-р байрт жагсаж байсан л байна. Гээд харах юм бол ямар ч байсан ахиц байна аа байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 5:32 pm
by 21Grams
Ахиц байгаа юм байна. Тэр нэг акробат эргэсэн нөхрөө Барса руу үнэгүй туучихдаг л тааруу байна хаха

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 7:01 pm
by BLGN
Ауба ч тэнд бал сар дээрээ л явж байгаа дөө.кк

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Mon Mar 21, 2022 7:04 pm
by Gooner
Аубаг бодвол хойш нь хамгаалалтанд татах, айлын ДМ-ыг марклуулах л гэсэн биз, ер нь түрүү улирлаас эхлээд гоолын тоо буураад хоосон хаалганд чихэхээ байчихсан байсан.
За тэгээд Ауба ч гоолдож байна манайх ч хамгаалалт сайжраад, цалингаа хэмнээд, 4төө ороод ирлээ хэн хэндээ хэрэгтэй л юм болсон.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 10:42 am
by Цоомоо
Ауба цалинг нь Арсенал төлж байгаа гэсэн, ер нь бол тус болж байна оо.
Аубаг ийм их гоол хийнэ гэж ерөөсөө бодоогүй, явуулсан нь ч, авсан нь ч хаппи болж л байна.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 11:37 am
by Цогоо
Долоо хоногт 400 мянгын цалинтай байсан. Одоо манайх хэдийг нь ч гэлээ төлөлцдөг гэсэн. Ямар ч байсан цалингийн цэсээ суллаад л авсан. Зунаас бас нэлээн хөдөлгөөн хийгдэх шинжтэй байгаа. Лаказэттыг явуулж л таарах байх. Баруун ар, довлогч, бас нэг төвийн хагас энэ тэр гээд л байгаа.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 1:00 pm
by El Payaso
Аубаг дундаж багийн сайн довтлогч гэж боддог бсн анх ирэхэд нь. Анх ирээд манайд ч гэсн хүлээлтээс илүү тоглосон санагддаг. Тэгээд сүүл рүүгээ ялт ч үгүй манайх цом момын ч төлөө үзэхгүй нөхөр тэгээд энэ бдлдаа дасаад назгайраад ирсэн бх. Одоо орчноо солиод бас хэсэг гоё санагдаж бга биз. Тэгээд одоо сайн тоглоод гайгүй гэрээ хийх гэж үзэж бга бх л даа. Насны эцэст.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 1:25 pm
by Цогоо
Барсагийн тоглолт ч яахав ингээд сэргэж байх шиг байна гэхдээ талбайн гаднах санхүүгийн байдал нь хэцүү хэвээрээ л байгаа байх даа. Цэнгэлдэхийнхээ нэрийн эрхийг зарах гэж байгаа гээд хаанаас уншив даа. "Спотифай Камп Ноу" болгох гэж байгаа ч гэх шиг. Ийм нөхцөлд Обамэянгад хүссэн хэмжээгээр нь тийм ч өндөр цалин өгч чадахгүй л байх даа. Нөхөр угаасаа ойгүй баян болсон хүн одоо хэсэг глори хөөж явах байлгүй.

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

PostPosted: Tue Mar 22, 2022 1:59 pm
by Cule
Ганц хоёр улирал элдэв авир гаргалгүй үзчихэд л болно доо манайд бол. Тэгж хөнгөн сольт эргэж үсчээд байгаа хүний фитнес амархан муудчихгүй байлгүй хэхэ.

Ерөөсөө манайд яг дутагдаад байсан клиникал финишийг утгаар нь хийж байна. Валенсид зоодог эхний гоол, Билбаод хамгаалагчийн араас хийдэг, Реалд хийсэн эхний гоол гэх мэт. Арсенал нөхрийн цалинг төлөлцөж байгаад талархаад баршгүй хаха.