Page 8 of 9

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 4:58 am
by Bayara
За ёстой гоё боллоо шүү. Аягүй бол Итали баярлаад сууж байгаа, Испанийг одоо нэг аргалчих байхаа.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 4:58 am
by turuue
Испанийн финал хүрэх зам шууд диваажингаас там болж байгаа юм байна шүү. Хорват өөрсдөө боломжоо ашиглавал финал хүрэхэд гайхах зүйл алга аа.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 5:03 am
by hosko
Өвгөн 2-р хагаст шууд хамгаалах тактик руу шилждэг юм даа... Пен-ийг Фабригаар цохиулах газар... Рамос цохих гэж байхад ээ дээ гэсэн мэдрэмж шууд төрөөд явчихсан... Срна бас хаалгач дээрээ очиж шивнээд л, Хорватууд пен биш байсан гэж энд тэндгүй гүйлдээд... Манай хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлээд л байгаа харагдаад байсан юм...

Рамос сүүлд шигшээд пеналт алдсан тоглолт нь Конф кап, тэгээд тэр тоглолтын шүүгч нь өнөөдрийн шүүгч Куйперс байсан гэх шив...

Одоо яахав тэгээд өөрсдийн буруугаасаа болж майр тал руу яваад орчихлоо доо...

Гэснээс өнөөдөр Дон нэг л зүтгэж өгсөнгүй... Дамжуулчихаад л хараад яваад байлаа... Сүүлд Силва хийчих уг нь шахлаа...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 5:05 am
by hosko
Үе бүрийн төгсгөлд гоол зоолгочихог... Де Хеад бол хаахад тийм ч хэцүү 2 гоол байгаагүй дээ... Сүүлд бас юм л бил хөлөөрөө хаах гэдэг нөхрийн хаалтын сул тал харагдах шив... Үсрээд гараараа хаасан бол...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 5:17 am
by hosko
Одоо тэгээд 16-д Италитайгаа үзэх нь дээ... Тэрнээс гадна бүр майр жигүүр рүү яваад орчихлоо хаха

Испани, Герман, Франц, Итали, Англи гэсэн багууд нэг талдаа гарчихлаа даа...

Италиа хожвол 8-д Германтай...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 7:50 am
by Reda
СЛ-д аз ёндоогоо хийсэн Ромас өнөөдөр баг алах шив. Багийн морал унах вий. Финалд эвтэйхэн хүрчих боломжийг алдчих юм с**.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 8:13 am
by Saiza
hosko wrote:Одоо тэгээд 16-д Италитайгаа үзэх нь дээ... Тэрнээс гадна бүр майр жигүүр рүү яваад орчихлоо хаха

Испани, Герман, Франц, Итали, Англи гэсэн багууд нэг талдаа гарчихлаа даа...

Италиа хожвол 8-д Германтай...

Нэмээд Португал одоо ороод ирнэ дээ.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 9:03 am
by SAVAGE
Үнэн утгагүй юм боллоо. Перишечийг хамгаалж чадсангүй дээ.

Сүүлд цаг дуусах гэж байхад бөмбөгөө тойруулж байгаад л цагаа дуусгах газар Адурич цохиод тэр нь хаалтнаас ойгоод шууд сөрөг болчих юм. Тэрийг нь шууд алдаа хийгээд л зогсоох газар шд...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 9:08 am
by SAVAGE
Одоогоор "Тамын зам" -д Дэлхийн 11, Еврогийн 9 удаагийн аваргууд байна гэнэ дээ. "Диваажингийн зам" -д ганц ч аварга байхгүй.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 9:16 am
by crusader
Интер уналттай хэцүү байгаа үед ёстой СЛд түрүүлсэн юм шиг л бөөн юм болж байна Интерын форумуудаар кккк :redface: . 16саяар авсан тоглогч шүү дээ..... Дээрээс нь Ювегийн Моратаг choke хийсэн нь бүр фэнүүдийн хайрыг татчихлаа, өмнө нь бас Юве Куадрадог choke хийж байсан

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 9:20 am
by SAVAGE
Тоглолтын өмнө Ювегийн Мората биш болчихсон байсаан ккк

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 10:13 am
by Барнаба
Хорват бараг финалдчих юм бишуу. Аймаар тоглолт болжээ, Испани нээрээ шууд засмал замаас бартаат зам руу яваад орчжээ, яаая тэр талд ч жинхэнэ дайн болох нь дээ.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 10:58 am
by Жигүүр
crusader wrote:Интер уналттай хэцүү байгаа үед ёстой СЛд түрүүлсэн юм шиг л бөөн юм болж байна Интерын форумуудаар кккк :redface: . 16саяар авсан тоглогч шүү дээ..... Дээрээс нь Ювегийн Моратаг choke хийсэн нь бүр фэнүүдийн хайрыг татчихлаа, өмнө нь бас Юве Куадрадог choke хийж байсан


Интер яасын?

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:01 am
by Оргил
Перешич гоолдоол дамжуулалт өгөөл Испанийг хожихоор Интерийнхэн баярласан юм байлгүйдээ..

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:05 am
by El Payaso
Рамосоор пен цохиулдаг нь яаж байгаа юм бэ? Одоо Италийг барахгүй байх аа...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:07 am
by kayo
Рамос нээрээ баг аллаа даа, яах гэж нөхрөөр пеналт цохиулаад байгааг ойлгохгүйн, Цэск гайгүй цохьчихдог, Инеста ч бас цохьчихдог доо. Тэр эхний гоол дээр хамгаалж байгаа хүнийхээ урдуур орохгүй хойно нь зүв зүгээр зогсож байгаад алдахын, иймэрдүү алдааг Реал дээр дан гаргадаг, сая бас гаргаад л алдаж байна.

Де Геа бас их муу байна, Пике айлын хүнд их бага зай гаргаад бага зайд цохихоос өөр аргагүй хамгаалж байхад бага талаа харахгүй, алдаж байхын, нээх ганц хөлөө тавиал, их муу байна, нөгөө хүүхний шокноосоо гараагүй яваа юмуу гэмээр.

Одоо яахав, өөрсдөөсөө болсын, хамаг хүнд давааг л туулждээ.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:08 am
by *R9*
SAVAGE wrote:Одоогоор "Тамын зам" -д Дэлхийн 11, Еврогийн 9 удаагийн аваргууд байна гэнэ дээ. "Диваажингийн зам" -д ганц ч аварга байхгүй.


Муудаа л орсонштэй. :ногоон:

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:18 am
by PrOXy
пен ч дүүрч гэхэд... хамгаалалт нь арай дэндүү.
хэсгийн эхний тоглолтонд бас рамос яг ийм алдаа гаргаж чехүүд гоолдонгоо алдсан шт. яг тэрийгээ өчигдөр давтаж байгаам. хүнийхээ ард нь явж байна. хамгаална гэж шал худлаа гар. яаж яваад дандаа дэлхийн шилдэг хамгаалагч болоод байдгийм. худлаа гар шүү.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:22 am
by Барнаба
Рамос товийн хамгаалагч биш ээ харин. Жигууртээ л байж байх байсан юм, товийн хамгаалагчийн чадвар байхгуй.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:25 am
by El Payaso
Туркууд хөөрхий Чехийгээ нухаж өгөөд нэг боломжоо аваад үлджээ... одоо ингээс хэсгээсээ гарвал тээр жил Нихат Чехийн хаалганд эцсийн мөчид гоолдоод хэсгээсээ гарч цаашаа Хорватыг нухсан түүхтэй төстэй болох гээд байна...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:26 am
by PrOXy
түрэгүүд худлаа байхөө. -2 гоолтой.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:28 am
by spain man
Эхлээд их л үглэдэг байлаа, Рамосын хийний талаар... РБ дээр нь гаргаасай гэж их мөрөөддөг байсан даа ккк... Гэхдээ хоёр СЛ авч өгсний дараа хэзээ ч муулахгүй гэж боддог болсон хахах :ногоон:

Хорват гоё үзжээ... Модричоос болоод их талтай байсан, сайн ч бүрэлдэхүүнтэй байгаа... Найзуудтайгаа тавьсан бооцоонд Хорват, Франц хоёрын нэгийг түрүүлнэ гэж тавьсан... Модричийн бэртэл хэр байгаа юм бол дооо...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:31 am
by El Payaso
Одоогоор гуравдугаар байрын багуудаас Түрэг Альбани хоёр хасах хоёр гоолтой Славак, Хойд Ирланд хоёр энэ хоёроос сайн үзүүлэлттэй байна... Түрэг Альбаниас хийсэн гоолын тоо олон болхоор Альбаний дээр бичигдэнэ... Е хэсгийн үлдсэн тоглолтуудад Итали Бельги хоёр нөгөө хоёртойгоо тэнцэхэд л Туркийн боломж шууд амилаад ирэх нь...

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 11:36 am
by Барнаба
Лав 3 оноотой 2-3 баг бараг олхон дараагийн шатанд гарахаар болчихлоо. Турк-г дуусчихлаа гэсэн боломж байнаа.

Re: Group D - Croatia, Czech Republic, Spain, Turkey

PostPosted: Wed Jun 22, 2016 12:01 pm
by Zz
Рамос чанаад хаячихжээ хэхэ. Пеналт хүртэл алдаад яасан өдөр нь вэ.