АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby boboZ » Mon Feb 15, 2016 9:48 am

Next time mod taarahguim bishuu barag. Villa dooshoo unana geheer sonin baina shuu
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby amka13 » Mon Feb 15, 2016 10:24 am



:beer
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby rednasca » Tue Feb 23, 2016 1:04 am

U21 бацаанууддаа 0-3 хожигдсон гэнэ үү???...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Shaggy » Tue Feb 23, 2016 2:00 am

rednasca wrote:U21 бацаанууддаа 0-3 хожигдсон гэнэ үү???...

Бас яг бишээ хаха
http://www.skysports.com/football/news/ ... s-u21-team
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Feb 23, 2016 11:10 am

rednasca wrote:U21 бацаанууддаа 0-3 хожигдсон гэнэ үү???...


хэхэ за даа бараг л...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Logger » Tue Feb 23, 2016 11:57 am

u21 n umnuhun u18-daa husuultsiin bish uu haha
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Fri Mar 04, 2016 10:06 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #16-2

*ТУЗ-н шинэхэн дарга Стив Холлисын өрөө... Стив хөмсгөө атируулан маш хэцүү тоо бодох мэт царайтай сууна... нэг гараараа тооны машинаар тоо бодно... харин түүний нөгөө гарт "Management for Dummies" гэсэн ном харагдана... энэ үед хаалга тогшин СЕО Том Фокс орж ирэв...*

Стив Холлис/сандран номоо далд хийгээд чухал царайлан/: За юу болов Том... би сүүлийн хэд хоногт менежментийн маш том том суут бүтээлүүдийг уншиж судлаад хоол идэх ч завгүй сууна... Чи ингэхэд Айн Рэндийг уншиж үзсэн үү?

Том Фокс/түгдрэн/: Би нөгөө... Морь унасан толгойгүй хүн зохиолыг нь л уншиж байсан юм байна...

Стив Холлис: Тэгвэл сайн байна...за ямар хэргээр ирээв...

Том Фокс: Манай клубийн нэр хүндийг унагах гэсэн тэр дундаа миний... бишээ бидний нэр хүднийг унагаах зорилготой янз бүрийн шуум гадуур явах боллоо... /Холлисийн ширээ рүү тонгойн аяархан/ үнэнийг хэлэхэд бидний дунд гадны тагнуулууд, зальтай үнэгнүүд шургалсан бололтой...

Стив Холлис/хиртхийн/: Юу гэнээ? Үнэг гэнээ? Хаана байна тэгээд тэр үнэгнүүд чинь? Хотын А зэрэгллийн бүсэд амьтан явж байхад энэ амьтны хүрээлэн, амьтны эрхийг хамгаалах газрынхан юу хийж явдаг байнаа?

Том Фокс: Бишээ Стив... үнэг гэж хүний тухай би яриад байна л даа...

Стив Холлис/мэдэн будилж/: тиймээ тийм би мэдэж байна... зүгээр хошигнож байна... /бодолхийлснээ гэнэт нүд нь сэргэж/ ингэхэд би нэг “үнэг” нэртэй хүнийг мэдэх юм байна... за даа тэр л байхаа даа...

Том Фокс/нүд нь сэргэж/: За тэгвэл тэр нөхөр л мөн байх... тиймэрхүү хүмүүсийг л бид зайлуулж байж клубээ цэвэршүүлж авах хэрэгтэй байна... бууны нохойнуудыг дээ...

Стив Холлис: Үнэг биш нохой юм уу? Тэгээд бас буутай?

Том Фокс: Үгүй ээ би зүйрлүүлж л...

Стив Холлис: За за ойлголоо... би хэн гэдгийг нь мэдлээ... үнэг нэртэй, буучидаас гаралтай нэг нөхрийг би мэднэ... тэр нөхрийг халах тушаалыг одоохон гаргуулъя... би баталчихъя...

Том Фокс/санаа нь амарч/: За сайн байна...бид клубээ ийм замаар цэвэршүүлж авах нь маш чухал...

*Энэ үед хаалга тогшин Реми Гард орж ирэв*

Реми Гард: Стив, Том би та хоёртой ярилцах хэрэгтэй байна...

Том Фокс /дурамжхан/: За яасан Реми... юу болов?

Реми Гард: Би ер нь ийм маягаар ажиллаж чадахгүй ээ... та нарын надад өгсөн энэ урилга чинь шал худлаа байсан юм байна... май энийгээ ав.../Нзогбиа, Сиссохо 2-н хундагатай дарс барьсан зурагтай “Астон Вилла-Француудын жаргалын орон” нэртэй том урилгыг эргүүлэн өгөв/

Стив Холлис: Реми минь... ийм амархан шантарч болохгүй...бид энэ бүх асуудлыг хамтдаа давж гарна... бид дөнгөж сая нэг бууны нохойг... бишээ ... үнэгийг илрүүлээд халах шийдвэр гаргачихаад сууж байна... тийм биз дээ Том?

Том Фокс: Тиймээ...их зальтай үнэг байгаа юм... чи энэ нэг хүнд үеийг л даваад гарчихвал чи манай клубын домогт САФ болно шүү дээ...САФ хүртэл анхандаа чам шиг ийм л байдалтай байсан гэдэг юм...

Реми Гард /нүд нь сэргэж итгэлгүйхэн/: Тийм үү?

Стив Холлис: Чи энэ багийн домогт САФ болохыг хүсэж байгаа биз дээ?
Реми Гард /нүд нь сэргэж/: Мэдээж хүсэж байна... Гэхдээ ингэхийн тулд надад шинэ тоглогчид хэрэгтэй байна шүү дээ...

Стив Холли/нүүр бардам/: Бид нэг мундаг хүнийг олж багтаа элсүүлсээн...май энэ зураг нь...

*Реми Гард баярлан зургийг хартал бууралт толгойтой нүдний шилтэй хөгшин хүний зураг байв*
Реми Гард /урамгүй/: Энэ чинь...

Том Фокс: Тиймээ энэ бол Лорд Мервин Кинг... маш баян хүн... Английн бүх мөнгийг атгадаг хүн...Английн төв банкны ерөнхийлөгч байсан хүн шүү...Манай ТУЗ-н гишүүн болж байгаа юм...

Стив Холлис: Бид бодлогодоо үнэнч улс... нэг ТУЗ-н гишүүн 3 тоглогчтой тэнцэнэ... Тэр тусмаа Лорд хүн бол тоглогчоор бол Рүүний л гэсэн үг...

Реми Гард /урамгүй/: За за... би явъя даа...

*Реми Гард урамгүй гарч явав...*

Стив Холлис: Том... ВАФ билүү ТАФ билүү? сая юу гээд хэлчихвээ?... их гоё юм хэлчих шиг боллоо шүү...

Том Фокс: Мэдэхгүй би ямар хөлбөмбөг мэдэх биш... менежрүүдэд ингэж хэлбэл хошгороод багтаа байгаад байдаг гэж Арсеналын ТУЗ-н дарга Сэр Кэсвик нэг удаа хэлж байсан юм л даа...

*Реми Гардыг гарч ирэхэд коридорт түүнийг багийн ахлагч Ричардс, дэд Алхагч Агбон хоёр хүлээж байв*

Агбон: За яасан босс... боссын боссын боссууд юу гэж байна?

Реми Гард /бодлогошронгуй/: Намайг тэвчээртэй байвал энэ клубын САФ болно гэнээ.../бодолд дарагдан алхаж одов/

Ричардс: Күүл...

Агбон: Хөгшөөн САФ гэж юу юм бэ?

Ричардс: Whatsapp гээд гоё аппликейшн байдаг юм аа...

Агбон: Аан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Өсөхбаяр » Fri Mar 04, 2016 10:53 am

хаха янзтай
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Thu Mar 31, 2016 5:28 am

Реми Гард маань явлаа...а Дэмий л юм хийчих шиг... халах байсан бол ядаж сарын өмнө халах байсан юм даа... гэхдээ яахав шинэ ТУЗ гоё бүрдэж байна, зөв зөв алхмууд хийж байна... Том "үнэг" Фоксыг зайлууллаа, нөхрийн авчирсан хэдэн гаруудыг явууллаа... манайх ч ер нь талбай дээрх асуудал гэхээс илүүгээр талбайн гаднах асуудлаасаа болоод унаж байгаа нөхдүүд байна лээ дээ...
Реми уг нь яг цэвэр "хөлбөмбөг" тоглуулах гэж хичээдэг, өөрийн гэсэн гоё филосфитой, гоё л дасгалжуулагч байсан даа... даанч буруу үедээ буруу газартаа ирлээ... дээрээс нь өөрөө жаахан зөөлөн талын хүн юмуу тоглогчдын том толгойг дийлсэнгүй бололтой... дээрээс нь 1 сард ямар ч дэмжлэггүй өөрийн багийг бүрдүүлж чадаагүй... би бол нөхөрт бурууг өгөхгүй байгаа... гэхдээ 20 тоглолтонд 2 хожил гэдэг бол бас л хэцүү л дээ... энэ тохиолдолд хэн ч байсан зүгээр л зарчимын хувьд халах ёстой болчихож байгаа юм... гэхдээ эхнээсээ ПЛ-н ямар ч туршлагагүй франц нөхрийг өөрсдийн дураар цуглуулсан франц тоглогчиддоо тааруулж авчирах "мэдрэл" санааг сэдсэн удирдлага өөрсдөө буруутай л даа...
За тэгээд Реми Гарддаа хийсэн бүхэнд нь талархая даа...
Одоогоор нөхрийн оронд Моес, Пийрсон, Шон Дайк 3 яригдаж байна... Би уг нь Пийрсонд тийм ч дуртай биш... гэхдээ том толгойтой тоглогчидыг нам дарж байх хүн гэвэл энэ 3 дундаа Пийрсон л байх шиг байна... бас Чемпионшипийн асар туршлагатай... хэнтэй ч хэрэлдвэл хэрэлдээд, тулвал тулаад, эвлэрвэл эвлэрчихдэг гар...
хэрвээ ирэх жил ПЛ-д байх байсан бол Моес байж болох л байлаа... гэхдээ нэгэнт доош унах учраас Чемпиошипийн алаан дунд Моес хэцүү байж мэдэх л юм...Шон Дайк дажгүй ирээдүйтэй залуу санагддаг ч манай клубын талбайн гаднах асуудал нөхрийг Гард шиг байдалд оруулчихаж мэдэх л юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Thu Mar 31, 2016 10:19 am

доошоо унахаар шийдэх гэж ямар мэдрэмж болохыг одоо л ойлгож л байна шүү.. с** тэнд нэг баг бүүр шийдцэн байна лээ хаха..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Thu Mar 31, 2016 2:54 pm

хэхэ харин танайх манайх хоёр л адилхан байна... дараа ханиндаа аймар комбайк хийнээ ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby COYI » Thu Mar 31, 2016 3:00 pm

Оргил wrote:доошоо унахаар шийдэх гэж ямар мэдрэмж болохыг одоо л ойлгож л байна шүү.. с** тэнд нэг баг бүүр шийдцэн байна лээ хаха..


Ёстой гоё мэдрэмж байгаа биз? Бүр нэг том бул чулуу дотроосоо аваад хаяцан юм шиг сайхан болдог ш дээ. Энэ сайхан мэдрэмжийг манай цонхынхон нэг мэдэрч үзээсэй этр :ногоон:
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Өсөхбаяр » Thu Mar 31, 2016 4:26 pm

хэхэ.. яахнуу тэгж. дээхнүүр яваа цонхын ливерпүүлийн сэдэвийг л хар.. аль нь ч бүр доошилвол бид нэг эд эрхтэнээ салгаад хаячихсан юм шиг л болно до.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Thu Mar 31, 2016 6:21 pm

COYI wrote:
Оргил wrote:доошоо унахаар шийдэх гэж ямар мэдрэмж болохыг одоо л ойлгож л байна шүү.. с** тэнд нэг баг бүүр шийдцэн байна лээ хаха..


Ёстой гоё мэдрэмж байгаа биз? Бүр нэг том бул чулуу дотроосоо аваад хаяцан юм шиг сайхан болдог ш дээ. Энэ сайхан мэдрэмжийг манай цонхынхон нэг мэдэрч үзээсэй этр :ногоон:

хаха.. яг яг.. тээр жил сүүлийн тойрогт рэлэгшн баттлд үзэж байгаа багтайгаа тоглож 3:0-ээр хожоод гоолын зөрүүгээр дээрээ үлдэх ямар байдаг мэдрэмжийг нэг мэдэрч билээ.. манай баяраа ч олон үзсэн байлгүй.. энэ жил бас тийм үлгэрт найдсан хэвээр энэ хүртэл гүрийлээшд бас хаха.. тэгээд яг уний гэж шийдэх мөчид мэдрэх мэдрэмжийг үгээр илэрхийлэшгүй.. форумын найзууд маань мэдэрч үзэхээс нааш ойлгохгүй ээ хаха..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby rednasca » Thu Mar 31, 2016 7:04 pm

Оргил Ханновер яриад байна уу?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Оргил » Thu Mar 31, 2016 7:22 pm

тхх..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Цогоо » Fri Apr 01, 2016 9:05 am

COYI wrote:
Оргил wrote:доошоо унахаар шийдэх гэж ямар мэдрэмж болохыг одоо л ойлгож л байна шүү.. с** тэнд нэг баг бүүр шийдцэн байна лээ хаха..


Ёстой гоё мэдрэмж байгаа биз? Бүр нэг том бул чулуу дотроосоо аваад хаяцан юм шиг сайхан болдог ш дээ. Энэ сайхан мэдрэмжийг манай цонхынхон нэг мэдэрч үзээсэй этр :ногоон:
Цөг гэм. Муу ёртой золиг вэ? хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Алтангэрэл » Sat Apr 02, 2016 8:55 pm

Энэ баг нүд хальтрам болжээ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Эрхэмcfc » Sat Apr 02, 2016 9:53 pm

хайран баг...фенүүдийг нь харсан гомдмоор байна лээ...
эздээ цөлж байж пл-дээ эргэж гарч ирнэ дээ
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Бадруул » Tue Apr 19, 2016 12:35 am

Албан ёсоор унах нь тодорхой боллоо.
Энэ Лэстэр сураггүй, Ман сити Тот нтр ингэж даамраагүй байхад Астон Вилла л хуучин цагийн Топуудтай үздэг байж дээ. Вилла парк ч манайд ээлтэй цэнгэлдэх байсан.. :ногоон:

Вилла Баяраад минь их л эвгүй байна байх.
За яахав, нэг улирал доод лигтээ гүрийгээд эргэн уулзахын ерөөл дэвшүүлье... :eek:
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby rednasca » Tue Apr 19, 2016 12:40 am

твийт дээр эдний аккаунтыг Скайбет Чэмпионшипийн аккаунт шууд дагаж энэ тэр...
бас л муухай шуурхай байгаам шүү... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Nomer 10 » Thu Apr 21, 2016 3:18 pm

Астон Виллагийн хувь заяа хэрхэх вэ?

Английн багуудаас Аваргуудын лигт түрүүлсэн 5 багийн нэг, 141 жилийн баялаг түүхтэй Бирминхам хотын Астон Вилла ирэх улирлаас доод лигт хүч үзэх болсон.

Премиер лигийн 34-р тойрогт Манчестер Юнайтед тэднийг Олд Траффорд цэнгэлдэхдээ Маркус Рашфордын гоолоор хожсоноор виллачууд Чампионшип дивизионд тоглох нь тодорхой болсон юм.

Ингэснээр тэд 1992 онд Английн хөлбөмбөгийн холбооны дээд лиг Премиер лиг нэртэй болсноос хойш доошоо унаж үзээгүй байсан 6 багийн тооноос албан ёсоор хасагдаж байна.

Өнгөрөгч улиралд Тим Шервүүдийн удирдлаган дор FA CUP ийн финалд шалгарч байсан тэд энэ улирлыг тун тааруу эхлүүлэн 6 тойрог дараалан хожигдсоны дараа буюу өнгөрөгч оны 10-р сард Тим Шервүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Солилцоо наймаанд 55 сая фунтийг зарцуулан 12 тоглогчийг элсүүлчихээд байсан тэд түүний оронд Франц мэргэжилтэн Реми Гардег томилсон ч тусыг эс олов.

Тэрээр 147 хоногийн турш Астон Виллаг удирдахдаа лиг, лигийн цомын тэмцээнийг оролцуулан 23 тоглолтонд 3 хожил, 7 тэнцээ, 13 хожигдол үзүүлсэн ядруухам амжилттай байсан тул бас л байраа тавьж өгөх болов.
Ялангуяа 2-р сард Вилла Паркдаа Ливерпүүлд 6-0-ийн харьцаатай бут ниргүүлсэн нь түүнийг ажлаа хүлээлгэн өгөхөд хамгийн том түлхэц болсон юм.

Одоогоор туслах дасгалжуулагч Эрик Блэйк ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр улирал дуустал ажиллах нь ойлгомжтой болсон бөгөөд ирэх улиралд ямар эрхэм энэ багийг удирдах нь анхаарал татаж байгаа.

Их Британийн BBC агентлагийн мэдээлснээр Виллагийн дараагын менежерээр сонгогдох магадлалтай дасгалжуулагчийн жагсаалтыг багийн удирдлагууд гаргасан бололтой.

Хамгийн түрүүнд 1982 онд тухайн үеийн Европын цом одоогийн аваргуудын лигт Астон Виллаг түрүүлэхэд ахлагчаар байсан Деннис Вортимерын нэр яригдаж байгаа аж. Мөн өнгөрсөн улирал Лэйсестер Ситиг удирдаж байсан Найжил Персоний нэр ч дурьдагдаж байгаа бололтой.

Түүнчлэн Эвэртон, Манчэстер Юнайтед, Реал Сосиедад зэрэг багуудыг дасгалжуулж байсан Давид Мойесийг авчрах шуум ихээхэн газар аваад байгаа гэнэ. Тэр ч байтугай аман тохиролцоонд хүрсэн гэх.

Халаа сэлгээ хийхдээ гаргуун Астон Виллагийн гүйцэтгэх захирал Стив Холлинс багтаа эрс шинэчлэл хийнэ хэмээн мэдэгдчихээд байгаа.

Үүнийхээ эхлэл болгож тэрээр багийн ТУЗ-д гишүүнээр элсээд удаагүй байсан Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Давид Бэрнштэйн болон Bank of England-ийн ерөнхийлөгч асан, Астон Виллагийн унаган хөгжөөн дэмжигч Лорд Кинг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн тэрээр Бирминхам хотын уугуул, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл виллачуудын бүрэлдэхүүнд тоглон тэдний бахархал болсон довтлогч Габриэл Агбонлахорийг улирал дуустал тоглуулахгүй байхаар шийтгэл ноогдуулахаар болсон байна.

Тэр зуны солилцоогоор өөр багт очих нь тодорхой болж байгаа бололтой. 29 настай англи довтлогчийн хувьд улирлын эхэнд дасгалжуулагчийн шийдвэрээр багийн ахлагчаар томилогдоод байсан юм.

Түүний шийтгэл хүлээх болсон гол шалтгаан нь түүний шоуны амьдралтай холбоотой гэнэ. Тэрээр Дубайд очин араб тамхи татаж байсан, бас Лондонд шөнийн клубт зугаацаж буй зураг нь нийтийн хүртээл болж орхиж.
Бас тэр өнгөрсөн долоо хоногт цагдаагийн газрын мөрдлөгийн явцад жижиг баллонтой мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь баригджээ. Энэ бүхэн нь Стив Холлинсийн дургүйцлийг төрүүлсэн байна. Багийн ахлагчийн тууз Майка Ричардст шилжжээ.

2006 оноос хойш Астон Виллаг эзэмшиж буй АНУ-н тэрбумтан, бизнесмэн Рэнди Лернер хөгжөөн дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй өдөр тутам тулгарч байгаа.

Тэд түүнийг эндээс явахыг хүссэн баннерыг Вилла Паркийн үүдээр байрлуулж болон лигийн тоглолтын үеэр ч түүнийгээ барьж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа.

Ийнхүү цагийн сайханд даналзаж явсан виллачуудын хувьд цаг төрийн байдал ороо бусгаа байна. Сүүлийн жилүүдэд Помпэй, Болтон, Фулхам зэрэг хүчирхэг явсан багууд доошоо унаж, эргэж сэргэхгүй яваа шиг тэдний өмнөх зам ч амаргүй байна.

Гэхдээ багийн үүх түүхийг нь бодоод үзсэн ч, үнэнч фэнүүдийг нь бодоход ч, нэр алдартай олон тоглогчид хүчээ сорьж байсан домогт цэнгэлдэхийг нь харахад ч тэднийг дахин дээш дэвшин гарч ирж, хүмүүсийг шуугиулсан урьдны тоглолтоо үзүүлээсэй хэмээн хөндлөнгийн үзэгчийн хувиар хүснэм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Realist » Mon May 16, 2016 11:54 am

Баяраа Монголын анхны фэн нь биш юм байнашүү. 35 жил дэмжсэн хүн байна гэнэ.
Дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгийн лига болох Английн “Premier league”-ийн анхны үүсгэн байгуулагчдын нэг,
Дээд лигээс ерөөсөө хасагдаж байгаагүй цөөхөн багийн нэг,
138 жилийн баялаг сайхан түүхтэй,
Цагтаа хөгшин Европын хөл бөмбөгийн ноён оргилд нь гарч, авч болох бүх цомуудыг нь хүртсэн,
35 жил дэмжиж байгаа “ASTON VILLA FC” баг маань дээд лигээс хасагдлаа.
Хэдийгээр багийн бүрэлдэхүүн аваргын төлөө ч тоглож болохоор байсан ч дотоод асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадаагүйн улмаас хасагдчихлаа даа.
Мөн багийн эзэн Randy Lerner-ийн идэвх зүтгэл маш их дутагдах шиг боллоо.
Та нар минь оргилын манлайд байсан шигээ дээд лигадээ эргэн ирж жинхэнэ англи хөл бөмбөгийн гоо сайхныг үзүүлнэ гэдэгт итгэж байнаа!!!
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ ГЭЖ


https://www.facebook.com/photo.php?fbid=858660334256877&set=gm.1697363207204771&type=3&theater
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Mon May 16, 2016 11:58 am

Зөв зөв... ид оргил үеэс нь л дэмжиж эхэлж дээ... нөхрийг ийш нь урьж оруулж ирэх юмсан...
фейсбүүкгүй болохоор боломжгүй юм даа хэхэ та хэд нэг хэлээч... энд нэг ганц "шинэков" фен байна гээд ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby UULAA » Thu May 19, 2016 2:30 am

ЗА ЖУНГАА БАЯНЫ МЭДЭЛД ОЧЖЭЭ. ДАРААГИЙН ЛЕСТЕР СИТИ БОЛОХ ЮМ БИШ БИЗ?

Aston Villa takeover: Chinese businessman Dr Tony Xia agrees £60m deal
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest