Page 6 of 15

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 14, 2020 11:58 am
by El Payaso
Мартинез клийн шитээрээ тэргүүлж бган бна шүү дээ лигийг. Мартинезээ л авч үлдэх бсын с**.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 14, 2020 12:13 pm
by Villa_Bayaraa
El Payaso wrote:Мартинез клийн шитээрээ тэргүүлж бган бна шүү дээ лигийг. Мартинезээ л авч үлдэх бсын с**.


Мартинезийг 20-оор авч байхад арай л үнэтэй авчихлаа гэж байсан... одоо харахад "хулгай" байжээ... Волвес дээр айлын довтлогч хөндлөн ирсэн бөмбөгийг 5-н шугам дээрээс газар буулгалгүй тэвэгдэхэд манай хүн хааж л байна лээ... зэрлэг реакцтай гар... нэмээд 2 давхарын бөмбөгөнд мангар итгэлтэй явдаг... манай Хийтон сайн л даа... шал өөр... гэхдээ Эми Хийтоноос илүү юм байна лээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 14, 2020 1:07 pm
by Цогоо
Явуулахад нь харамсаад л байсан юм. Гэхдээ Лено бас эхэндээ лаг байсан болохоор за гайгүй биз дээ гэж бодсон. Одоо танайд ингээд байхыг харахаар бүр гол харлаад байх юм.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 15, 2020 9:28 am
by Villa_Bayaraa
Image

ЖУ багш маань өөд болжээ... МОН-ы дараа багийг их аятайхан болгож ирж байгаад зүрх нь дийлэхээ байгаад багаа орхисон... эрүүл мэндээ эрт бодсных дахиад 10 жил амьдарчээ... тэр үед ч үхээд боссон доо...

тэр улиралд манай 9-р байранд орж байсан ч улирлын төгсгөл рүү формоо олоод, Арсенал, Ливерпүүлийг дараалан хожиж улирлаа дуусгаж байсныг тодхон санаж байна... манай хүн гэхдээ сүүлийн 2 тоглолтын үеэр эмнэлэгт байсан л даа...

Манай багтай хамт байсан богинохон хугацаанд манай багийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа...

РИП, ЖУ багш...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 15, 2020 10:41 am
by Villa_Bayaraa
Image

Эми Мартинез... ПЛ-н эринд манай өмсгөлтэйгөөр ПЛ-д тоглосон эхний 10 тоглолтондоо хамгийн олон /5/ клин шит хийсэн хаалгач болжээ...

Нэмээд ПЛ-т манай багийн өмнөөс 1 улиралд хийсэн клин шитийн тоогоороо Сөрэнсэн, Боснич, Спинк, Оакэс, Шмейхэл, Д.Жеймс, Б.Фридл, Б.Гузан, Ш.Гивэн гэсэн "аваргуудын" араас 10-т ороод ирлээ ккк... яасан ч хурдан юм...

Брэд Фридл, Марк Боснич нар 1 улиралд 15 клин шит хийсэн үзүүлэлтээр 1-т бичигддэг юм байна...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Fri Dec 18, 2020 9:59 am
by Villa_Bayaraa
Бөрнлигийн хаалга руу 27 цохиод хийсэнгүй дээ... яая гэхэв манайхан өөрсдөө хаалгаа оносонгүй... хаалга оноход л гоол болохоор өчнөөн боломж алдлаа... улирлын анхны тэнцээ...

Яахав манай гарааны 6 тоглогч байгаагүй юм даа гэж сэтгэлээ тайвшруулъя даа... Хийтон, Уэсли 2 жилийн өмнөх Бөрнлигийн тоглолт дээр гэмтээд эргэж ирээгүй байна... нэмээд Луиз улаан, Кэш 5 шар, Трез, Баркли 2 шөрмөсний гэмтэлтэй байсангүй...

Сайн мэдээ нь хаалгаа хуурай манаж чадлаа... Талбай дээрээ дандаа хожигдоод байсан муу цувралаа зогсоолоо... Довтлогч үнэхээр дутаж байна даа... энэ 1 сард нэг довтлогч авах нь дээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 21, 2020 1:26 pm
by Villa_Bayaraa
За Сэм Алардайсын Вестбромыг 3:0-дэж Сэм авгад ПЛ өөр болсон шүү гэдгийг санууллаа хэхэ...

Олли хүүгийн янзын гоолыг бас л тооцсонгүй... сүүлийн 3 тоглолтод 2 гоолоо ингэж ВАР-аар шүүрдүүллээ манай хүү...

Траоре, Эл Гази 2 ганган байлаа... ялангуяа Эл Гази Бөрнли дээр хэт амиа байсан... одоо л формондоо орж эхэлж байна... сүүлийн ганган дриблээ гоол болгосон бол хэт трик хийх байлаа... нөхөр ер нь саяын тоглолт шиг баг нь илүүрхсэн байрын тоглолтод гялалздаг нь харагдаж байна... дандаа ийм байвал Барклиг ч мартуулахаар байна... одоо Баркли ирээд "нүхэнд" тоглоод Грилиш буцаад зүүн, Эл Гази баруунд гарвал айлыг бас л айлгахаар байна даа...

энэ хэдийн ард Луиз, МкГинн 2 хийгүй сайхан байлаа... ард нь Консагийн оронд сүүлийн 2 тоглолтод орсон Хаус сайн үзлээ... 2 клин шит... баруунд Кэш эргэн ирсэн... янзын байлаа... Таргет хийгүй байлаа... Мингс хий багатай байлаа сайхан хожил...

Гол нь манай Грилиш галзуу байлаа... айлын хагас хамгаалагчийг улаан авахуулсан... 16 дотор алдаа авч пеналт авчирсан... нэг тоглолтод 8 гоолын боломж үүсгэсэн нь сүүлийн 5 жилд ПЛ-т нэг тоглолтонд нээлттэй тоглолтоос үүсгэсэн хамгийн олон гоолын боломж юм байна... энэ улиралд 1 тоглолтод 8 боломжийг МанЮ Бруно Фернандес, Жек Грилиш 2 л хийж энэ рекордыг эзэмшиж байна...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 21, 2020 2:29 pm
by Villa_Bayaraa


Траорегийн гоол янзын орсон доо... манайх айлын хаалга руу 19 цохиж 10 онож... сүүлийн 2 тоглолтод манайх айлын хаалга руу 46 цохиж 17 хаалгаа оножээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sun Dec 27, 2020 9:07 am
by Villa_Bayaraa


Галзуу хожил байлаа даа... энэ жил хүн дутуу байдлаас 2 ялалт байгууллаа... өмнөх нь Волвестой хүн дутуу байхдаа эцсийн мөчид гоолдож амттайхан ялалт байгуулсан бол, сая Паласын эсрэг бүтэн үе хүн дутуу тоглохдоо нэмээд 2-г хийчихлээ ккк....

Манайх үнэхээр бөмбөгөө өөр дээрээ удаадаггүй "орчин үеийн" хөлбөмбөгийг утгаар нь үзүүлж байна... бөмбөг 38 хувь эзэмшсэн, хүн дутуу хэрнээ айлын хаалга руу 21 цохижээ...

Эл Газигийн гоол ганган байлаа.... Ваткинс хүү боломжуудаа оруулсан бол 5:0-дэх байлаа... Бөглөө нь гарвал гоолын хур оруулахаар л байна даа... гоё хийсэн 2 гоолыг нь ВАР арччихсан, 1 пеналти цохиод алдчихсан... эд нарыг нь тооцсон бол өдийд ПЛ-н мэргэн буучийн эхний 5 дотор явж байх байжээ...

Эми Мартинез 10 жил ПЛ-г сэлгээнээс үзэхдээ ПЛ-г бүрэн ойлгочихсон юм байна оо... үнэхээр түшигтэй, итгэлтэй, чадвартай юм...

Нөгөө талд Арсенал Челсиг нухаад манайд тус хүргэжээ... одоо уг нь жоохон гундуухан байгаа Челсиг нухчих юмсан даа... тээр жил он солигдох мөчид Айрландын гоолоор Челсиг нухаж байж билээ... тэр үед бол үнэхээр итгэмээргүй байсан... одоо бол нухвал нухаж болмоор юм шиг итгэл төрөөд л байна даа хэхэ...

гэм нь Мингс маань улаантай... Хаус-Конса гэсэн залуухан 2 Англи хослол үзэх нь дээ... ёндоотой байж чадвал хэдэн жилийн дараа Английн шигшээгийн төвд хамтдаа зогсох ч юм билүү хэн мэдлээ...

Таргет /25/.....Хаус /25/.... Конса /23/.... Кэш /23/ гэсэн дан залуухан Англичуудаас бүрдсэн хамгаалалтын шугам тоглох нь дээ... Мингс /27/ Английн шигшээд тоглодог гэхээр манай хамгаалалтын үндсэн 5 тоглогч бүгд Англи юм байна...

Ливерпүүл одоо нэг ялагдаад манайх дутуу 2-оо ялчихвал он гарах үед ПЛ-г тэргүүлж үзэх нь ээ ккк Гэхдээ нөхдүүд арай ч Вестбромд нухуулахгүй байх... гэхдээ Алардайс ч элдэвтэй дээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 3:10 pm
by Villa_Bayaraa
Алардайс элдэвтэй гэж эс хэллүү дээ... Ливерпүүлээс оноо салгаадхаж... өнөө шөнө Челситэй 6 онооны тоглолт хийх нь дээ... энийг л авчих хэрэгтэй байна...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 3:20 pm
by El Payaso
Танайх ч дутуу хоёр тоглолтоо хийвэл шууд хоёрдугаар байр руу орж ирэх юм байна шүү дээ.

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 3:32 pm
by Villa_Bayaraa
El Payaso wrote:Танайх ч дутуу хоёр тоглолтоо хийвэл шууд хоёрдугаар байр руу орж ирэх юм байна шүү дээ.


харин тэхх... нэг их хайп авалгүй, анхаарал таталгүй чимээгүйхэн тоглолт дутуу шогшоод байгаа... Сотонд 4:0-дуулж байгаад 3-г хийгээд барингаа алдаад хожигддогоо барьчихсан бол... Брайтон, Вестхэм 2 дээр асуудалгүй гоолоо ВАР-дуулаагүй бол өдийд 2 тоглолт дутуу мөртлөө 2-т явж байхаар байжээ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 8:24 pm
by meesh
Чэлсиг бавах уу

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 9:30 pm
by Villa_Bayaraa
meesh wrote:Чэлсиг бавах уу


Айлын талбай дээр, нэмээд айл фенүүдтэйгээ гэхээр тийм ч итгэлтэй биш л байна... гэхдээ манайхан формтой байгаа, нэмээд алдах юмгүй, айх юмгүй тоглоно... гайтуулж мэдэх л байх...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Mon Dec 28, 2020 11:10 pm
by meesh
Аймар хуваарьтайн бээ, шалгах нь дээ яг одоо. Клийн шийтээр тэргүүлж байгаа багийг.

Image

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 29, 2020 7:13 am
by Villa_Bayaraa
Харин яг энэ үеийг сайн давчихвал үнэхээр болох гээд байна... дандаа 6 онооны тоглолт байх нь... гэхдээ нэг авууштай нь яг иймэрхүү тулсан үед манайхан сэтгэлзүй сайтай л даа... яахав энэ дунд Ливерпүүлийн эсрэг ФА-г бол сэлгээгээрээ аргалж болох байх... ПЛ-н 4 хүнд тоглолтоос 6-7 оноотой гарчихвал под хийчих гээд байна даа...

Ямар ч байсан эхний хүнд даваагаа эвтэйхэн давлаа... Челсигийн нөхдүүд Арсеналд гөвүүлээд нурмайх болов уу гэсэн эсрэгээрээ алж хядах гэж байна... аргагүй том баг сэлгээ ч зузаан юм... аймар гарууд нь суухаар зөрж аймар гарууд орж ирээд... эсрэгээрээ манай 2 хүн суухад зөрөөд академийн хөөрхөн 2 хүү орж ирэв хэхэ...

Жиру муу лай манайд гоолдох үнэхээр дуртай юм... зөрөөд манайх ч мөчөөгөө өгсөнгүй... гоолын өмнө Грилиш Кристэнсэн 2 хоёр талаас хөлөөрөө тулаад хоёулаа ойчсон... шүүгч тоглолтыг үргэлжлүүлсэн тул тоглолт үргэлжилсэн... ялгаа нь Грилиш босоод гүйсэн Кристэнсэн гүйсэнгүй... тэгээд л нөхрийн зайн дээр гоолдлоо... гоолын дамжуулалтын өмнөх дамжуулалтыг Грилиш өгөх шиг болсон... Эл Гази маань аргагүй довтолж тоглодог арга барилд үнэхээр тохирсон хүн юм... саяын тоглолтод бол Грилишээс илүү тоглолоо...

Дараагийн тоглолт Олд Траффордод болно... МанЮ-гаас 1 давуу талтай нь манайх 1 хоног илүү амраад тоглолтонд орох юм даа... Айлын талбайгаас хожил авна л гэж дайрна даа... тэгээд болохгүй бол тэнцээд ирэхэд болно доо хэхэ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 29, 2020 8:31 am
by Villa_Bayaraa
Image

Найзууд нь ямар болоод эргээд ирснийг харж л байгаа даа манай залуу... энэ жил Челсид сайнгүй байвал ирэх зун хүрээд ирвэл яасан юм бэ дээ хэхэ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 29, 2020 3:41 pm
by meesh
Ёоо тэр МкГиний цохилт орчихгүй. Эл Гази чинь харин бие хаа нтр сайн, өндөр ч юм байна лээшт. Би урьд жижигэвтэр биетэй гэж бодоод байсан. Сайн байна лээ сүүлийн хэдэн тоглолт дараалаад гоолдчихов?

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 29, 2020 4:10 pm
by Villa_Bayaraa
meesh wrote:Ёоо тэр МкГиний цохилт орчихгүй. Эл Гази чинь харин бие хаа нтр сайн, өндөр ч юм байна лээшт. Би урьд жижигэвтэр биетэй гэж бодоод байсан. Сайн байна лээ сүүлийн хэдэн тоглолт дараалаад гоолдчихов?


Эл Гази өндөр өндөр... 1,90 шахуу байх шүү... тэгсэн хэрнээ техник сайтай... довтолгоонд бол асуудалгүй гэм нь огт хамгаалдаггүй байсан одоо овоо өөр болоод байгаа... манай хүн сүүлийн 5 тоглолтын 4-т гоолдож, 5 гоол хийсэн байна одоогоор...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Tue Dec 29, 2020 9:24 pm
by Villa_Bayaraa
Image

Манай 2 нилээн буу халж алхаж... Дино Таммиг хүрээд ирэхгүй юмуу л гэсэн байх даа хэхэ...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Dec 30, 2020 2:40 pm
by Villa_Bayaraa
Манайх 12 сард нийт 5 тоглолт хийж, хаалгандаа 1 гоол алджээ... манайхан улирал эхэлснээс хойш бэлтгэлийн video session дээрээ ПЛ-ээс Ливерпүүл, Сери А-аас Лацио 2 багийн хамгаалалтыг нэг бүрчлэн задалж, сайтар судалсан юм байна... үр дүн нь ч гарч байх шиг байна даа... энэ эрчээ алдахгүй байвал ч юм дуулгана даа...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Dec 30, 2020 6:11 pm
by LeBe
Villa_Bayaraa wrote:Дараагийн тоглолт Олд Траффордод болно... МанЮ-гаас 1 давуу талтай нь манайх 1 хоног илүү амраад тоглолтонд орох юм даа... Айлын талбайгаас хожил авна л гэж дайрна даа... тэгээд болохгүй бол тэнцээд ирэхэд болно доо хэхэ...

Танайх шиг тоглолттой багуудыг ер нь сөргөөр нухчихаад байгаа шүү уг нь.. :ногоон: гоол арвинтай тоглолт болж магад...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Dec 30, 2020 6:22 pm
by fond
Майк Дийн шүүсэн эдний нэг тоглолтонд хуудсаар бэт хийгээд нэг гар 50к олсон байналээшт.
Мэжик Майк гэсэн хаха

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Sat Jan 02, 2021 9:12 am
by Villa_Bayaraa
Айлыг нөхдүүд муулаад хараагаад л байсан аймар л баг байна ш дээ... Де Хеа нь ч сайн хаалаа... манайх сүүл тэр пеналти алддаг дэмий юм боллоо... яах вэ гэхдээ хүнд талбайгаа ана мана алалцаж байгаад л гарч ирлээ... сүүлд цаг дуусах үед тэнцүүлэх гэж улайрч дайрч байгаа энэ тэр бол бас л манайхны сэтгэлзүйн илрэл шүү дээ... манайх яг ийм тулсан газар довтолгооны сэлгээ л аргагүй дутуу байна даа... Уэсли хүү хурдан ирээсэй дээ... Баркли бас үгүйлэгдэж байлаа... ирэх тойргоос ирчих байх...эсвэл манайх нөхөргүйгээр тоглож чадна гэдгээ харуулж, нөхрийг суулгаж байгаад хямдхан дарах гээд "бодлогын юм" хийгээд байна уу?

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

PostPosted: Wed Jan 06, 2021 1:00 pm
by Villa_Bayaraa
за манайхан энэ сард 6 тоглолт хийх нь дээ...

Эхний тоглолт энэ 5 дахид ФА кап Ливерпүүлийн эсрэг... аль аль баг нь мэдээж сэлгээ голдуу тоглогчдоо гаргана... яг сэлгээнүүдээ тулгавал манай багт дутаад байх зүйл бараг байхгүй санагдаж байна... Хийтон гэмтлээс ирсэн ФА-д тоглох нь тодорхой болсон...

.............................Хийтон................
Гилбэрт....Энгелс......Хаус....Тэйлор
..............Хурихан.....Рамси.....Накамба........
Элмо............................................Эл Гази
.............................Дэвис..........

гэж багаа бүтэн солих магадлалтай байна... сэлгээнд доороос Луи Барри хүү орж ирэх байх аа даа...

Дараа нь 1/14 Тот, 1/17 Эвертон, 1/21 Сити, 1/28 Бөрнли, 1/31 Сотон гэсэн тоглолтууд хийх нь дээ... тэгээд шууд 2/3 Вестхэмтэй үзэх нь... их л ачаалалтай байх нь дээ... гэмтэл бэртэлгүй л байвал үзээтэй дээ...

Уэсли хүү энэ 7 хоногоос бүтэн контакттай бэлтгэлт гараад эхэлсэн... Баркли Тот-н эсрэг тоглоно гэсэн сайн мэдээтэй... харин Трез 1 сарын 20-доос наашгүй...