Миний мэдэх Алтан үеийн тоглогчид маань шувтарч байна даа... Сайн дасгалжуулагч болоорой
Овен Харгрийвз: Түүнтэй хамт тоглож байсан хэн ч түүнийг хамт тоглож байсан хамгийн шилдэг дамжуулагчдын нэг гэж баттай хэлэх байх. Би түүнтэй Английн 21с доошхи насны шигшээд хамт тоглодог байсан. Тэр бол ер бусын хамтрагч байсан ба ямар ч хэцүү нөхцөл байдлаас маш тайвнаар, өөрийн бөмбөг дамжуулах чадвараар гарч чаддаг байсан. Тэр үнэхээр ер бусын тайван, чимээгүй, даруухан тоглогч. Түүний өөрийн замналдаа үзүүлсэн амжилтууд нь гайхаад байх зүйл биш. Тэр юуг яг яаж, хийх юунд хүрэхээ маш сайн мэддэг байсан. Хэрвээ чи түүнтэй дундын шугамд хамт тоглож байгаа бол чи түүнд итгэж болно. Тэр бол миний хамт тоглож байсан хамгийн шилдэг багаар тоглогчдын /unselfish/ нэг.
Гари Невил: Скоулз болон Каррик хамтдаа тоглох үед маш тайван байдаг байсан. Яг л нэг бар руу ороод төгөлдөр хуур тоглохыг сонсоод уярч байгаа юм шиг. Дуртай зарим гоё Рок хөгжимөө сонсох гоё. Гэхдээ заримдаа төгөлдөр хуур сонсох ч бас сайхан шүү дээ. Каррик бол төгөлдөр хуур.
Поол Скоулз: Тэр яг л чамин Роллс Ройс талбай дээр энэ тэнэдгүй давхиж яваа шиг л байдаг байсан.
Пеп: Тэр миний харж байсан хамгийн шилдэг төвийн хагасуудын нэг. Тэр бол Мюнхенд байхын Алонзо, Барселонод байхын Бүскээтсийн түвшнийх.
Арсен Вэнгэр: Миний харамсаж явдаг зүйлүүдийн нэг бол түүнийг тоглогчийн хувиар элсүүлж чадаагүй явдал юм. Миний бодлоор тэр Английн хөлбөмбөгийн шилдэгийн шилдгүүдийн нэг.