Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Mon Jun 30, 2014 11:09 am

Хасагдах шатны тоглолтуудыг багцлаад энд ярилцацгаая.


Өнгөрсөн тоглолтын талаар жаахаан мэдээ...

"Би ямар ч том тоглолтыг иймэрхүү мөчид шийдэгдэхийг харахыг үзэн яддаг. Ариен Роббен дайвдаж, шүүгчийг хуурч пеналти авсан. Рафаел Маркуйз хэт улаарч Роббен-д хөл тавьсан нь маргаангүй, гэхдээ Роббен ихэнхийг нь хийсэн. Роббен үүнийг үе үе хийж шүүгчдийг эвгүй байдалд оруулдаг. - Дани Мөрфи

- Мексикчүүд ДА-н хасагдах шатанд гараад 7 тоглолт дараалан ялсангүй. Тэдэн шиг ингэж хасагдаагүй баг байхгүй.
- Нидерланд ДА-д авсан бүх 9 пеналти-гаа бүгдийг нь хийсэн.
- Нидерландууд ДА-н сүүлийн 4 тоглолтондоо үндсэн цагт ялалт аваад байна.
- Уэсли Шнайдер ДА-н сүүлийн 5 хасагдах шатын тоглолтондоо 5 гоал оруулаад байна.
- Ариен Роббен энэ улирлын Чл-н 14, ДА-н тоглолтуудад нийтдээ 5 пеналти авчирч.

Ариен Роббен түүн дээр ирээд цохихыг хүсч байна уу гэж асуусан гэнэ, тэгээд тэр бөмбөгийг аваад цохьсон. сэтгэл санаа сайхан байсан гэж.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Mon Jun 30, 2014 11:18 am

Коста Рика-н сэтгүүлчид нутаг буцах тийзээ 3 дахиа өөрчилж байна гэнэ. Эд нар ёстой л төсөөлөөгүй амжилтаа үзүүлж байна даа, 10 хүнтэй тэгэж удаан тэмцээд ялалт авлаа, гайхалтай.

Руйз жинхэнэ лидершип-г харуулж байна, сайн багийн ахлагч юм.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Mon Jun 30, 2014 2:11 pm

Франц - Нигер н тоглолт болох цэнгэлдэхэд 2 багийг тоглолтоос өмнө бэлтгэл хийхийг хориглосон гэнэ, 2 баг 2уул ойрхон байрлах бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байгаам байна. Талбайн зүлгийг аль болох сайнаар нь байлгахын тулд ингэж байгаамуу даа.

Багахан стат...
- 2 баг өмнө нь 1 л удаа таарч байж, 2009 онд 1-0 р Нигер хожиж.
- Францчууд ДА-д Африк тивийн багтай тоглосон сүүлийн 3 тоглолтынхоо 2д нь ялагдаж. 2002 онд Сенегал-д, 2010 онд Өмнөд Африк-т, харин 1 хожил нь 2006 онд Тогог ялж.

Франц
- Франц ДА-д шөвгийн 16д гарсан сүүлийн 3 тохиолдолдоо ялалт байгуулсан. 1986 онд 2-0 р Итали-г, 1998 онд Парагвай-г 1-0 р, 2006 онд Испани-г 3-1 р тус тус хожиж.
- Тэд хэсгийн шатанд гоалын оролдлого 62-г хийсэн, аль ч багаас илүү гарах үзүүлэлт.
- Франц-н ДА-д шөвгийн 16-г давсан сүүлийн 5 тохиолдолуудад тэд багадаа л хагас шигшээ хүрч байсан байна. 1958, 1982, 1986, 1998, 2006.
- Карим Бензема Франц-н төлөө сүүлийн 9 тоглолтондоо 9 гоал оруулж, 3 нь энэ ДА-д орсон.
- Энэ ДА-д оруулсан Франц-н бүх гоал 16н шугмын дотроос орсон.

Нигер
- Хэрэв тэд хожвол түүхэндээ анх удаагаа шөвгийн 8-д шалгарах нь.
- Тэд ДА-н сүүлийн 11 тоглолтынхоо зөвхөн 1д нь ялсан.
- Алжир, Нигер нар хамтдаа хасагдах шатанд шалгарсан нь Африк-с 2 баг зэрэг шалгарсан анхны тохиолдол.
- Тэд шөвгийн 8-д шалгарсан Африк-н 4 дэх баг болохыг зорьж байна, Камеруун 1990, Сенегал 2002, Гана 2010 онуудад шалгарч байв.
- Винсент Эняэама хэсгийн шатанд хаалгачдаас хамгийн их сэйв хийсэн нь, 18.
- Жосеф Ёобо Аргентины эсрэг тоглосноор Нигер-н төлөө 100 тоглолтонд оролцсон анхны тоглогч болсон байна. Хэрэв тэр Франц-н эсрэг тогловол Яая Яая Окоча-н ДА-д 9 тоглолт хийсэн рекордыг шинэчлэнэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Mon Jun 30, 2014 2:31 pm

Герман - Алжир, багахан стат.

- Алжир өмнө нь Герман-тай хийсэн 2 тоглолтонд 2ууланд нь хожиж. 1964 оны шинэ оны өдөр нөхөрсөг хийж 2-0 р, нөгөө нь 1982 оны ДА-н хэсгийн шатанд 2-1 р. Сүүлийн ялалт бол анх удаа Африк-н баг Европын багийг ДА-д ялсан тоглолт болсон. Мөн энэ хожил өдийг хүртэл Алжир-н Европын багийг ялсан цор ганц хожил гэж явж байна, 1 хожил, 3 тэнцээ, 4 хожигдол.

Герман
- Германчууд өмнө нь оролцсон 17 ДА-даа ердөө ганц удаа л сүүлийн 8-д шалгаралгүй хасагдаж байж, 1938 онд.
- Томас Мюллер ДА-д 9 тоглолтонд 9 гоал оруулаад байна. Пеле-тэй ижил. Тэр мөн эхний 9 тоглолтондоо 9 гоал оруулж.
- Мюллер Германы багийн ДА-д оруулсан сүүлийн 23 гоалын 13-тай нь холбоотой.
- Хэрэв Мирослав Клозе гоалдвол Роналдо-н ДА-н бүх үеийн мэргэн буучын рекордыг эвдэж 16 болгоно.
- Клозе, Мюллер нар ДА-н хасагдах шатанд 4 гоал оруулаад байна.

Алжир
- Тэд анх удаагаа хасагдах шатанд шалгарсан, 4 дэх ДА-даа.
- Сенегал бол ДА-н хасагдах шатанд Европын багийг хожсон Африк-н цор ганц баг, 2002 онд Швед-г хожиж байв.
- Тэд энэ хүртэл тэмцээнд нийт 6 гоал оруулаад байна. Өмнөх 3 ДА-д нийтдээ ийм тооны гоалыг оруулж байж.
- Ислам Слимани 1 гоал хийвэл ДА-д хамгийн их гоалдсон Алжир тоглогч болох нь. 1982 онд Сала Ассад ДА-д 2 гоал оруулсан нь түүнтэй зэрэгцэж байгаам байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Spectre » Mon Jun 30, 2014 3:02 pm

Өнөөдрийн 2 тоглолт бараг тодорхой гэж бодож байна. Ялангуяа Герман Алжир. Тэр л тоглолтонд Клозе Роналдог гүйцэх байх гэж тааж байна.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby forzamilan » Mon Jun 30, 2014 4:37 pm

Коста Рика Европын багуудын эрлэг болж байна. Нисдэг Датчууд тэдний 4 дэх золиос болох уу?
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby forzamilan » Mon Jun 30, 2014 4:56 pm

Нидерланд-Мексик тоглолтыг Португалын шүүгч шүүсэн. Яагаад энэ тоглолтыг Европын хѳлбѳмбѳгийн холбооны шүүгч шүүхээр болов?
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby ТӨӨГӨӨ » Mon Jun 30, 2014 8:43 pm

Хэхэ анзаараагүй юмуу энэ ДАШТ-р хэд хэдэн тоглолт тивийхээ багийн тоглолтыг шүүсэн шдээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Чуугий » Mon Jun 30, 2014 9:12 pm

Грек үнэн зэвүүн баг шүү.Пенальт цохиод амжиж хэхэх.
Мексикчүүд 16с цааш явахгүй нь дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Tue Jul 01, 2014 12:23 am

Энэ янзаараа овоо гал гарсан тоглолт болох нээ. Нигер бас эвгүй л байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Tue Jul 01, 2014 12:27 am

Отон өргөөд тооцоогүй гоалын эхлэл.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby forzamilan » Tue Jul 01, 2014 12:53 am

Энэ дээр ч эрхбиш отон байсан байхаа. Цаана нь хамгаалагчийн хѳл шугман дээр харин Нигерийн довтлогчийн хѳл отон тоглолтын байрлалд орчихсон байна.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby forzamilan » Tue Jul 01, 2014 1:54 am

Францчууд их бохир тоглолоо (mannn
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Bogruush » Tue Jul 01, 2014 4:18 am

Aljir chn goe uzej bh chinee


Sent from my iPhone using Tapatalk
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby forzamilan » Tue Jul 01, 2014 5:50 am

Цѳлийн Үнэгнүүд Супер Бүргэдүүдээс агуу гусж байна даа.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Жавхаа » Tue Jul 01, 2014 8:53 am

Немцүүд чинь чөлөөт цохилтыг яаж цохидог гэнэ үү :-o
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby TRISTAN » Tue Jul 01, 2014 9:25 am

Нигериа бараг ФИФА-гийн бодлогонд явчихлаа даа. Африкууд гэхэд ямар ч эмоц байхгүй, дасгалжуулагч нь дүмбийтлээ суугаад л байх юм. булан энэ тэр бол зохион байгуулалттай худлаа цохиод байсан байх аа. Тэгээд Нигериа ХБХ Францын хөл бөмбөгийн холбооноос төсөл эд нар авах ч юм бил үү.
Франц өчигдөр хасагдсан бол тэгээд ДАШТ нилээн утгаа алдах байлаа. Яг одоо Испани, Англи, Итали, Португаль гээд асар олон хөгжөөн дэмжигч татдаг багууд хасагдсан байхад дээрээс нь нэмээд Франц ороод ирвэл дэмжигч биш зүгээр үзсэн, харсан хүмүүс л олширох болчихно.
Шүүгч бол өчигдөр илт 1 талд шүүсэн. Би лав шүүсэн бол Жирү, Матуиди 2-ын үйлдэлд Улаан хуудас өгөх байсан.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Төрналдо » Tue Jul 01, 2014 9:28 am

Франц арай өрсөлдөөн үзүүлэх юмдаа уул нь... Нигерийн тоглолт африк арга барилаас дээшилсэн байлээ сайн ч тоголсон африкийн хэдэн баг дундаа хамгийн илүү нь юмдаа
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby chuluu » Tue Jul 01, 2014 9:58 am

Герман вс Франц сайхан тулаан болно доо.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Tue Jul 01, 2014 11:13 am

Энэ ДА-д нийтдээ сэлгээний тоглогчид 27 гоал оруулаад байна.
Алжир өмнөх 3 ДА-даа 6 гоал оруулсан бол энэ ДА-д 7-г орууллаа. :-D
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Tue Jul 01, 2014 11:14 am

Тоглолтын шилдэг байлаа, Нойер гайхалтай. :eek:
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Барнаба » Tue Jul 01, 2014 11:16 am

Франц-н 2 гоалын дараах стат. :-D
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby El Payaso » Tue Jul 01, 2014 11:44 am

Нигери харин бодосноос их сайн тоглолоо шүү... гэхдээ л бас зохион байгуулалт дисциплин зэрэг зүйлс дутагдаж ыбайна лээ... Энаяама аварч аварч байгаад л яаж зүгээр байх вэ би чинь африк шүү дээ гсн байртай алсан даа хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby Spectre » Tue Jul 01, 2014 1:53 pm

Энэ жилийн ДАШТ шөвгийн 16-д том багуудын амбиц ихтэй тоглолт үзсэнгүй. Шөвгийн 8-д ч ганц /Франц - Герман/ том тоглолт харах бололтой.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бразил 2014: Хасагдах шатны тоглолтуудын талаар

Postby El Payaso » Tue Jul 01, 2014 2:00 pm

Наймд Колумби Бразил алаан болно оо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Next

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest