Page 1 of 2

Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас/

PostPosted: Mon Jun 09, 2014 3:00 pm
by Барнаба
E хэсэг: Швэйцарь-н сайн формоос үл хамааран Францууд хэсэгтээ фаворитууд байх болно

Image

Швэйцарь, Гондурас нар 2 дах удаагаа дараалан ДА-н нэг хэсэгт ороод байна. Швэйцарь-н фэнүүд 1998 оны ДА Франц-н багийн хамт өөрсдийн багаа цааш шалгарах хөнгөхөн шалгарах боломжтой гэж харж байгаа. Өмнөд Америкийн төлөөлөл Экуадор харин урьдчилсан шатнаас шууд эрхээ авсан, тэгвэл CONCACAF-н бүсээс Гондурас эрч хүчтэй, хурдтай тоглолтоороо мөн шууд эрхээ авсан байгаа, тэд урьдчилсан шатанд Мексик-г тэдний алдарт Эстадио Азтека цэнгэлдэхэд нь хожсон.

Багууд

Швэйцарь Европын урьдчилсан шатанд хэсгээ толгойлсон бөгөөд арын Исланд-саа 7 онооны зөрүүтэй дуусгасан. Тэд дахин нэг удаа боломжтой, сайхан хэсэгт хуваарилагдаад байна. Франц дэлхий, европын аварга Испанийн багийг нэхэн хөөсөн ч баралгүй плэй офф-д Украйн тоглон эрхээ өвөртөлсөн. Гондурас, Экуадор багууд эрхээ шууд авцгаасан бөгөөд нөгөө 2-тоо ихээхэн гай тарих боломжтой.

Харах тоглогчид

Швэйцарь: Гранит Хкака, Хэрдан Шакуйри, Валон Бехрами
Франц: Хюго Ллорис, Патрис Эвра, Карим Бензема
Экуадор: Валтэр Авови, Антониа Валенсиа
Гондурас: Вилсан Паласиос, Рожер Эспиноза

Шийдвэрлэх тоглолт

Швэйцарь-Франц. Оттмар Хитцфилд-н Швэйцарь урьдчилсан шатанд хэсгээ тэргүүлсэн гэдгээс үл хамааран ихэнх мэргэжилтнүүд Франц-г хэсгээ толгойлох баг гэж үзэж байна. Хэрэв Францчууд 2010 оны онигоотой багийн дотоод байдал шиг тийм зүйлсээс зайлсхийж чадвал, хэрэв Швэйцарьчууд урьдчилсан шатанд үзүүлсэн шигээ нягт хамгаалалтыг үзүүлж чадвал 2уул хэсгээсээ гарах боломжтой болвуу.

Эргэн харвал
Швэйцарь 0-0 Гондурас, 2010 он, 6 сарын 25
Швэйцарь, Гондурасын багууд Өмнөд Африк 2010-т л таарсан удаатай. Испани-г хожсоны дараагаар Швэйцарчууд аль хэдийнэ хасагдах нь тодорхой болчихсон Гондурасчуудтай гоалгүй тэнцээ хийж байв. Энэ удаад 2 багт хайнаа хагалах боломж бий боллоо.

Та мэдсэн үү?

Швэйцарь-н шигшээ баг бол Испанийн шигшээн ноёрхолтын үед том тэмцээнд хожсон цор ганц баг гэдгийг. Испани энэ үед 2 Евро, 1 ДА-д түрүүлсэн. Евро2008, 2012-т Испаничууд ялагдалгүй түрүүлсэн бол Өмнөд Африк 2010 ДА-д тэд Швэйцарьчуудаар сахилга бат, хатуу чанга байхын хичээл заалгасан билээ. Мозес Мабхида цэнгэлдэхэд Швэйцарьчууд бараг л бөмбөг эзэмшээгүй бөгөөд олдсон боломжуудаараа чанартай хэдхэн сөрөг хийж 1-0 р хожил авсан. Швэйцарь-н хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн том орой байлаа гэж довтлогч Блэйс Нкуфо дурьдсан удаатай. Гэхдээ төгсгөлд нь Испани ДА-н цомыг өргөж Швэйцарьчууд хэсгийн шатнаасаа мултарсан.

Стат

1 - Е хэсгийн багуудын ДА-н финал, хагас финал-д хүрсэн тоо. Франц 1998 онд эх орондоо аварга болж байсан бол үлдсэн 3 нь шөвгийн 8-г давж байсангүй. Швэйцарьчууд 1954 онд шөвгийн 8-д хүрсэн, мөн 1994, 2006 онуудад шөвгийн 16-д хүрч байв. Экуадор 2006 онд шөвгийн 16-д 1 удаа хүрсэн бол Гондурасчууд хасагдах шатанд хараахан шалгарч амжаагүй явна, тэд өмнө нь 1982, 2010 онуудад л ДА-д оролцсон удаатай.

Тоглолтууд /дотоодын цагаар/
Image

Re: Бразил 2014: B хэсэг /Франц, Швэйцарь, Экуадор, Гондурас

PostPosted: Tue Jun 10, 2014 8:45 pm
by PrOXy
европийн хоёр гарчих байлгүй дээ. мэдээж франц нь тэргүүлээд.

Re: Бразил 2014: B хэсэг /Франц, Швэйцарь, Экуадор, Гондурас

PostPosted: Tue Jun 10, 2014 8:48 pm
by Nova
Франц, Свисс 2 гарах юм байнадаа..

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Fri Jun 13, 2014 6:27 pm
by postiga
ene hesegt France 2oor garj medeh l bag shuu...tgd tsaashaa garaad Argentiniig maani nuhachih viidee :ногоон:

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Sun Jun 15, 2014 4:56 pm
by ultralisk
hamgiin uitgartai heseg

Re: Бразил 2014: B хэсэг /Франц, Швэйцарь, Экуадор, Гондурас

PostPosted: Sun Jun 15, 2014 5:00 pm
by mugi19
Nova wrote:Франц, Свисс 2 гарах юм байнадаа..

Таахад хүнд юм байна шүү.
Эквадор, гондурас 2 юу ч хийж мэднэ :ногоон:

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Sun Jun 15, 2014 5:03 pm
by mugi19
ultralisk wrote:hamgiin uitgartai heseg

Харин тийн, өнөө шөнө нойртой унтая даа. Фагаанц эндээ үлдээсэй

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 12:23 am
by ТӨӨГӨӨ
Сду арай Эквадорт хусуулах вий дээ

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 12:53 am
by CAHAKA
Шакири сэт пис дээр яаж цохиод байгаа юм бэ? Шал хаа хамаагүй цөлсөөр байгаад таарлаа. Ядаж хүнээ оноод нэг кросс хаячихгүй. Нэг ч гоолын боломж үүсгэсэнгүй ш дээ торгуулийн цохилтуудаас. Завсарлагаанаар Хицфэлд хэдэн тоглогчийнхоо толгойд нь юм бодогдтол нэг яриа хийгээсэй гэж найдая.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 12:53 am
by CAHAKA
Ийм байдалтайгаар Шакири Байернаас гараа нэхэж байвал нээрэй лай л байна.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:03 am
by ТОНИ
Xарин энэ улирал нэлээн боломж олдсон бэртэл гэмтэл гээд тэгээд сайнгүй бсан.... Явуулсан нь дээр бxоо Ливерпүүл тэгээд олигтой үнэ xэлэxгүйм хэхэ... Уг нь потенциалтай гардаа... Xамгаалагч төрөxгүйнээ нөгөө л Журу, Сендерос, фон Берген.... Фабиан Шиар мундаг мундаг л гээд бдаг айxтар биш болоод л Xицфелд гаргаxгүй бx шиг... Гоол дээр 2 xүн сув сул явж бx шиг... Колумб тэгээд иx xурдан нөxдүүд бнаа урд хэд бол бужигнаал ороод ирэxийн... Жооxон боxирдуу тоглодог гарууд бнаа..

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:05 am
by CAHAKA
Хаха Шакиригийн оронд Родригэз корнер цохиод сэлгээгээр орж ирсэн нөхөр гоолдчих юм.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:05 am
by ТОНИ
Меxмеди орж ирээл xийлээ ккк... Энэ улиралч угаасаа Меxмеди, Дрмич онцгой формтой бгаа....

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:07 am
by ТОНИ
Эднийx тэгээд иx сонин xувилбар нь болоxоо бгаад орж чадаxаа байцан юм шиг л бүүр тоглолтын эxнээс шууд шууд гандаас бүгд цоxиод цоxиод явчиx юм... Лиxт, Род, Шака, Шак, Инлер гээд...

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:31 am
by ТОНИ
Мехмеди одоо Шакруу өгөxийн Дрмичруу өгөxгүй... Шак ч гсн кроос хаяx гэж үзэxгүй шууд цоxиx юмаааааааааааа.........

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:53 am
by ТОНИ
Xаxа Беxрами гуай баг алж алж xаxа авардаг бштээ... Родригүез нээрээ ганган гар шүү...

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:53 am
by CAHAKA
Найс найс. Сэлгээний 2 тоглогч гоолдож , Родригэз 2 ассист хаялаа.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:53 am
by forzamilan
Яая сүүлд шууд цохидог газар тогтоож хүн хуурах гэж байгаад алдаад тэр нь эсрэг талд нь гоол ордог. Тоглолтыг 180 градус эргүүллээ дээ.

Шүүгч бас сайн шүүлээ. Хэд хэдэн удаа тоглолтуудыг давуу талын зарчмаар үргэлжлүүллээ.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 1:56 am
by Эрхэмcfc
Оттмар аргагүй мундаг хүн юм... 2 сэлгээ нь гоолдоод авдаг...
Штокер яасан муу байна аа...харагдахгүй басйаар сууж байх юм...

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 2:01 am
by Цогоо
За ёстой л чи гоолдохгүй бол би гоолдоё гэдэг юм боллоо доо. Шууд цохьчихсон бол гоолдож байгаа газар балайрч хуурах гэж байгаад алууллаа.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 7:50 am
by kayo
Франц Рибери, Насри байхгүй ч мундаг байгаан байна. Эднийх нэлээн эвгүйтүүлэх байхаа.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 8:39 am
by forzamilan
Image

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 9:00 am
by Барнаба
Гоал шугмын технологийн ид шид Франц-Хондурас дээр гарвуу даа. Хондурасын тоглогчид камерын байдлаар гоал гэдгийг нь нотолчихоод байхад маргаж, бухимдах нь онцгүй л харагдаж байна, уул нь гэхдээ гоал орохооргүй байсан юм байна, тэгсэн хаалгач нь л сайхан манарч.

Image

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 9:04 am
by Барнаба
Технологийн зураглалаар бол гоал 100 орсон байна лээ л дээ. Хондурас-нхан л хэл ам хийгээд байгаа бололтой. хожигдлоо ийшээ чихэх гээд байгаамуу даа л гэж бодож байна.

Re: Бразил 2014: E хэсэг /Франц, Швейцарь, Эквадор, Гондурас

PostPosted: Mon Jun 16, 2014 10:23 am
by CrossBonez
Тойм харж байхад лав график дээрээ эхлээд шонгоос ойход no goal гэж харуулаад дараа нь хаалгач барихад гоол гэж харуулж байна лээ. Хондурасын менежер л новшроод байгаа юм шиг байна ш д.