Page 1 of 4

Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sat Jun 07, 2014 7:22 pm
by Барнаба
С хэсэг: 4 тивийн шинэхэн өрсөлдөөн

Image

8 хэсгийн хамгийн нээлттэй, хамгийн таахад хэцүү нь С хэсэг, энэ хэсэгт ДА-н түүхэнд ямар ч туршлага солилцоогүй 4 шигшээ багтсан. Юу хамгийн сонирхол татаж байна вэ гэвэл 4 шигшээд 4 үүлээ өөр өөр тивийнх, өөр өөр хэв маяг, ёс заншил, хүчтэй. Колумбчууд Өмнөд Америк-г төлөөлж Япон, Коти д"Ивойр, Греек нартай үзнэ.

Багууд

Колумб хэсгийг толгойлж байгаа нь тэднийг С хэсгийн фаворитууд болгож байна, тэгвэл Япончууд ДА-д Ази-н аваргын хувиар оролцох гэж буй. Харин хэсгийн нөгөө 2 баг болох Коти д"Ивойр, Греек нар хэсгээс гарлаа гэхэд хэн ч гайхахааргүй бүрэлдэхүүнтэй.

Харах тоглогчид
Колумб: Жэймс Родригуэз
Греек: Жоржиос Самарас, Константинос Митроглоу
Коти д"Ивойр: Яаяа Туре, Дидье Дрогба
Япон: Кэйсүке Хонда, Шинжи Кагава

Шийдвэрлэх тоглолт

Япон - Коти д"Ивойр. Ази, Африкийн хоорондын тулаан, Ресифе-д болох хэсгийн нээлтийн тус тоглолт жинхэнэ гал гарсан хөлбөмбөгийн сайхныг харуулсан тоглолт байх болвуу. Ялсан баг нь мэдээж хэсгээсээ гарахад тус болох том алхамыг хийх болно.

Эргэн харвал

Япон - Колумб, 2003 он, 6 сарын 22, Сэйнт-Этиенн.
Талбайн эзэд Франц 2003 оны Конфедерешн кап-н хэсгээсээ гарах нь тодорхой болсон байсан үед Япон, Колумб нарын аль нэг нь цааш шалгарах болоод байв. Азийн аваргуудад боломжуудыг гаргаж байсан ч Гиованни Эрнандэз-н 68 дах минутад оруулсан гоалын ачаар Колумбад хожил очиж байв. Тэр үед Колумб-н дасгалжуулагч байсан Франциско Матурана "Япон өндөр түвшний өрсөлдөгч байлаа, өрсөлдөгч сайн байсан нь хожлыг улам амттай болгож байна" гэж хэлж байв. Колумб цаашлаад хагас шигшээд Камеруун-д ялагдсан.

Та мэдсэн үү?

Эдгээр шигшээдийн аль нь ч ДА-д 16-с цааш явж үзээгүй. Зөвхөн Колумб, Япон 2 л хэсгийн шатыг давж байсан. Гэхдээ рекордууд эвдэгдэх гэж тогтооддог гэдэг, 4 шигшээ бүгд юу чаддагаа харуулах гэж тоглоно, хэр хол явахыг харцгаая.

Стат

0 - С хэсэгт багтсан шигшээдийн ДА-н түүхэнд тоглосон хоорондын тоглолтын тоо.

Тоглолтууд /дотоодын цагаар/
Image

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 2:47 pm
by Цоомоо
Япон энэ хэсгээс гарна.
Бразилтай ойрхон болохоор олон дэмжигч нь ирнэ, Бразилчууд ч Япончуудыг сайн дэмжинэ биз гэж тааж байна.

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 3:53 pm
by SProgr
Энэ хэсгээс хэн ч гарах боломжтой гэж бодоод байгаа шдээ. Колумбын хувьд эх тивдээ тоглож байгаа гэдэг үүднээс цагийн зөрүү, уур амьсгал зэрэг давуу талуудтай.

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 6:09 pm
by Эрхэмcfc
ЗЯЭ 2 дашт үхлийн зоонд орсон энэ жил ЯЯ ДД-гийн сүүлийн ДА... багаа хэсгээс аваад гарчих байхөө... 2-оор харин Япон Колумбын хожсон нь л гарчих байх...

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 9:38 pm
by Барнаба
Фалкао гэмтчихсэн Колумб нэг их хол явах юмуу дөө. Надад жаахан өндөр үнэлэгдээд байна уу гэж харагдаад байгаа. Коти чинь Африкийн орон, Бразил-д бол эх орныхоо цэнгэг халуухан агаараар амьсгалж байгаам шиг л байна биз. ер нь бараг бүх үеийнхээ шилдэг багтай ДА-д орж байгаа байх, би бол Япон, Коти 2-г гарчих болвуу гэж хараад байгаа.

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 11:29 pm
by kayo
Санал нэг байна, Япон бол гарчих байх, Зааны ясан эрэг дандаа үхлийн хэсэгт багтдаг байсан, хамгийн боломжит суугалааг татсан, энэ жил л хэсгээсээ гарах байх.

Re: Бразил 2014: С хэсэг

PostPosted: Tue Jun 10, 2014 4:32 am
by A-Nightmare
Greece surprise barih baguudiin neg gej bodood bnadaa negeerch garj magadguil yum

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Греек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Tue Jun 10, 2014 12:15 pm
by Rozigoo
1-ЗЯЭ 2-Колумб гэх болов уу даа ...

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Греек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Tue Jun 10, 2014 8:32 pm
by PrOXy
өнгөрсөн конфед кап шигээ тоглож чадвал япон бол зовлонгүй гарах байх. ёстой янзтай баг бүрэлдчихсэн байсан шт. ойрхон ойрхон хурдан пассууд, ойлголцол тасархай.. үнэхээр гоё хөлбөмбөг. италийг бол үнэндээ л байхгүй болгож байсан. ёстой л арангаараа итали хожиж салсан. нарийндаа бол япончууд өөрсдөө хожилоо бэлэглэчихсэн. итали тайлбарлагч юу вэ? тики така юу даа? эсвэл токио така юм болов уу гээд л дуу алдаад байсан. дасгалжуулагчийн тал дээр ч асуудалгүй.

нөгөө багаар нь грек эсвэл заанууд биз. заануудад нь илүү боломж байгаа гэж харж байна. тэгсэн нь ч тэмцээнд хэрэгтэй

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Греек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Tue Jun 10, 2014 8:46 pm
by Seikoni
Тики така байна уу, Така тико байна уу булшилна за тэрийг чинь. :RD

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Tue Jun 10, 2014 11:58 pm
by Realist
Япон ямартай ч гарах байх, Заанууд тэгээд олхиогүйээ, сая нөхөрсгүүдэд их муу тоглож байнлээ, хамгаалалт нь ямар ч олон гоол алддагийн. Тэгээд би Колумби илүү найдвартай гэж бодоод байгаа

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 12:44 am
by Зак
ЗЯЭУ, Грек 2 гарна биз дээ.

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 8:51 am
by 21Grams
Япон элбэг гарнаа. 8д үлдээдэхээсэй.

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 9:03 am
by Boldono
Япон ч мэдэхгүйдээ Замбиад л алуулчих гээд байсан.

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 12:06 pm
by Эрхэмcfc
ёстой таахад хэцүү хэсэг... ЗЯЭ Япон гарчих байх...

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 4:07 pm
by CAHAKA
Бразилд чинь 3-4 vеийн тариачин загасчин японууд элбэг , бараг сая давсан япон угсаатан байдаг байх шvv. Японууд зовох юмгvй гарчих байх л гэж найдаад байна ш д. Энэ грек юухвээ нээрээ. Оронд нь турк юм уу швед орсон бол , серб ч юм уу.

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 4:14 pm
by CAHAKA
ЗЯЭ-н коач жулдах байх аа, баг аа лав олигтой бэлдэж чадаагvй санагдсан , их залуухан хvн байна лээ ш д, мань хvнээс илvv Дрогба баг аа дасгалжуулж таарах биз. Колумб Фалкаогvй харин ч илvv тоглох байх , нэг хvнээс шалтгаалахгvй гоё багийн тоглолт гаргаад. Ж.Родригэз , Ж.Мартинэз, Куадрадо гээд тоглолтыг эргvvлэх чадвартай тоглогчид байна. Запата хvvр л харин баг аа чанах вий дээ, гарааны хамгаалагч гэж байгаа , Миланд бол баг аа гамгvй алж харагддаг ш д.

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Wed Jun 11, 2014 10:52 pm
by Эрхэмcfc
Гуарин нь байхгүй гэсэн үү??

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:12 am
by Gunnerz
ene columbia chin harin pijigneed orood irdeg aimar dovtolgootoi yum bn

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:16 am
by Monteyne
Japan nugu aihtar Holland - g ergen irelt hiij hojij bariad bailu yala

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:16 am
by TraP
COL aduu shig garuud bndaa

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:49 am
by ТӨӨГӨӨ
Энэ Масс тв-н бүдүүн залуу тайлбарлагч болиосой. тв-р ярьж байж 18 настай пацаан ч гэх шиг

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:50 am
by mugi19
Колумб аймаар юм байна. Грек бас л манараа байнаа.
Энэ хэсгээс грек лав гарахгүй л юм байна

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:51 am
by mugi19
Масс етв хоёр өөр тайлбартай яваад байгаамуу

Re: Бразил 2014: С хэсэг /Колумб, Грек, Коти д"Ивойр, Япон/

PostPosted: Sun Jun 15, 2014 12:51 am
by forzamilan
Энэ жил Америкуудын багууд хол явна аа. Колумб хийх ёстойгоо л хийж байна.