Page 1 of 6

Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Sat Jun 07, 2014 1:07 pm
by Барнаба
А хэсэг: Түүх Бразилийн талд

Image

Талбайн эзэд шигшээ багийнхаа хэсгийн шатны тоглолтуудыг шимтэн үзэх болвуу. Түүхийг сөхвөл Шилэгдэгсэд хэсгийн шатанд таарсан учраануудынхаа эсрэг сайн үзүүлэлттэй байгаа.

Бразил өнгөрсөн ДА-уудад бусад 3 шигшээдтэй бүгдэдтэй нь тоглож байжээ. 2014 оны ДА-н нээлтэнд Бразил-тай тоглох Хорватын шигшээ баг 2006 оны Германд болсон ДА-н Бразилийн эхний өрсөлдөгч байсан. Тэр үед Кака-н гоал Бразилчуудад ялалтыг авчирсан. Америк-1994 д Ромарио, Бебето, Марсио Сантос нар Камерууны багийг 3-0 р ялж хасагдах шатанд шалгарахад тус болцгоосон. Улмаар цаашлаад Шилэгдэгсэд цомыг өргөсөн билээ. Мексик-н хувьд, Бразил-тай ДА-д тулж буй 4 дэх тохиолдол болох гэж байна. Үзүүлэлт Бразилийн талд хол илүү, тэд өмнөх 3 тохиолдолд бүгдэд нь хожсон бөгөөд 11 гоал хийж, эсрэгээрээ гоал алдаж байгаагүй. Хамгийн сүүлд эдгээр багууд 1962 оны ДА-д таарсан бөгөөд тэр үед Шилэгдэгсэд тэмцээний аварга болцгоосон.

Хэдий Бразилчууд ДА-д Мексик-н эсрэг сайн үзүүлэлттэй ч тэд хашир байх хэрэгтэй, учир нь бусад тэмцээдэд тэд сэтгэл гонсойлгомоор ялагдалууд хүртсэн. Бразилчууд 4-с багагүй финалд Эл Три-чүүдэд хожигдсон, үүнд 1999 оны Конфедерешн кап финал, 2012 оны Олимп, 1996, 2003 онуудын CONCACAF голд кап-н финалуудад зэрэг орно.

Багууд

Хэсгийн шатанд таарсан 4 багийн ар тал, байр байдал бүгд ялгаатай. Бразилчууд Конфедерешн кап-д түрүүлж итгэл найдвараар дүүрэн байгаа бол Мексикийн шигшээ бужигнасан, халуухан мөчүүдийг өнгөрөөгөөд байна, тэд урьдчилсан шатанд бараг хасагдах дөхсөн мөн 3 сарын дотор 2 ч дасгалжуулагчийг солиод амжсан. Мигиуэл Эррэра-н дор плэй-офф н шатнаас арай гэж Бразил-д ирэх эрхээ аваад байгаа. Хорват мөн л плэй-офф-с тийзээ захиалсан. Мексик-тэй адилаар тэд үхэх сэхэхийн даваан дээр дасгалжуулагчаа сольсон. Нико Ковач-н удирдлаган дор тэд Исланд-тай талбайд нь гоалгүй тэнцээд, Загреб-д өөрсдийн талбайдаа ялснаар эрхээ өвөртөлсөн бол Камеруунчууд эхний тоглолтондоо Тунис-н талбайд мөн гоалгүй тэнцсэн ч фэнүүдийнхээ өмнө 4-1 р бут ниргэж ДА-д ирэхээр болцгоосон.

Харах тоглогчид

Бразил: Неймар, Фред, Тиаго Силва
Мексик: Орибе Пералта, Раул Жименез
Камеруун: Самуэл Это Александре Сонг
Хорват: Марио Манзукич, Лука Модрич

Том тоглолт

Мексик-Хорват. Хэсгийн шатанд Бразилчууд давамгайлна гэж тооцвол эргэлзээгүй Ресифе-д болох Мексик-Хорват гэсэн хэсгийн сүүлийн тоглолт тэдний дунд шийдвэрлэх тулаан байх болвуу. Хэн нь хасагдах шатанд гарахыг шийдэх тоглолт байх болно. 2 баг 2уул дажгалжуулагчаа солиод байгаа, 2 дасгалжуулагч аль аль нь довтолгооны хөлбөмбөгөөр багаа тоглуулдгаараа алдартай, иймээс тус тоглолт үзэхэд сонирхолтой, таатай байх нь гарцаагүй.

Бразил 1-0 Хорват, 2006 он, 6 сарын 13, Берлин
Тус өдөр аваргаа хамгаалж байсан Бразилчууд Хорват-г эхний хагаст Кака-н алсын цохилтоор оруулсан гоалоор хожсон. Өнөөгийн Хорватын дасгалжуулагч Нико Ковач тус тоглолтын талаар сайхан дурсамжгүй байх учир нь тэрээр 1-р үед гэмтэж талбайг чөлөөлж байв.

Та үүнийг мэдсэн үү?

1982 оны Испанид болсон ДА-с хойш Бразилчууд хасагдах шатанд шалгарахын тулд хэсгийн сүүлийн тойрогт 2хон удаа л шийдвэрлэх тоглолтыг хийж.

Тоо

38 - Бразил Мексикүүд хоорондоо 38 удаа таарч. Шилэгдэгсэд 22-т нь ялсан бол 6-д нь 2 баг тэнцэж Эл Три 10-д нь ялжээ. Мөн Мескикчүүд 36 гоал оруулж 71-г алдсан байна. Гэхдээ энэ сүрдэм стат Бразил-д тийм ч нөлөөлөхгүй, сүүлийн 8 учраанд 2 баг аль аль нь 4, 4 ялаад байгаа.

Тоглолтууд /дотоодын цагаар/
Image

Re: Бразил 2014: А хэсэг

PostPosted: Sat Jun 07, 2014 1:20 pm
by Reda
Бразил 1-ээр асуудалгүй биз. 2-оор Мексик гараасай гэж харна даа. Мексик 2 найзтайгаа цуг үзэж таарах байх, сэтгэл гаргаж дэмжнэ ээ.

Re: Бразил 2014: А хэсэг

PostPosted: Sat Jun 07, 2014 1:57 pm
by Ggoal
Сербитэй бол vнэхээр муу тоглолоо ойлголцол тvй ч алга Оскар хvн шиг тоглож энэ баг нэг жигдэрмээр санагдах юмдаа нутагтаа гэсэн дарамтнаас гарч чадахгvй юм бна доо энэ маягаараа


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: А хэсэг

PostPosted: Sat Jun 07, 2014 9:37 pm
by maRS_mN
Хорватыг л их хараад байгаа даа..

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Tue Jun 10, 2014 8:52 pm
by PrOXy
эхний тоглолт нь эвгүй таарчээ. гэрийн эздүүд, хорват хоёр гарах байлгүй

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Tue Jun 10, 2014 11:56 pm
by Realist
Мексик бас эвгүйээ, 2002, 2006, 2010 онуудад дандаа хэсгээсээ гарсан тогтвортой амжилт үзүүлдэг.
Мексик-Хорватын боломж 50-50

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Wed Jun 11, 2014 12:49 am
by Зак
Бразил, Мексик гарах байх.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Wed Jun 11, 2014 8:20 am
by Барнаба
Мексик гэхдээ яг нэг шилжилтийн үе дээрээ байгаам болвуу, урьдын ДА-д оролцож байсан шиг байж чадахгүй л гэж бодоод байгаа, Хорват эсрэгээрээ овоо өндийгөөд босоод ирлээ.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 11:37 am
by Барнаба
Бразил - Хорват

Image

Сао Пауло хотын Арена де Сао Пауло-д болох 2014 оны ДА-н нээлтийн тоглолтонд тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн шигшээ Хорват-н шигшээтэй тулна, тэд өнгөрсөн жил Конфедерешн кап-н финалд Испани-г ялсан гараагаа тэр чигээр нь гаргах болвуу гэж таамаглаж байна. Оскар хэдий муу формтой байгаа ч гараанд гарах болвуу.

Хорват харин довтлогч Марио Манзукич-гүйгээр тоглоно, тэр эхний тоглолтонд бан-дуулаад байгаа. Тиймээс гараанд Никича Желавич, Эдуардо 2-н аль нэг нь гарах байх. Мөн зүүн-ар дээр гэмтэлтэй байгаа Данижел Пранжич-г орлон Симе Вралжко гарна.

Тоглолтын өмнө

202 багийг хамарсан урьдчилсан шатны 820 тоглолт дууссаны эцэст ДА эхлэхэд бэлэн болжээ, гайхамшигт хөлбөмбөгөөр амьсгалсан Шилэгдэгсэдийн шигшээ ДА-г эхлүүлнэ, тэд зүгээрчгүй тэмцээнийг зохион байгуулагч орны хувиар ДА-г эхлүүлэх гэж байна.

ДА-д их өртөг зардал гаргахын оронд шаардлагатай зүйлс, хэрэгцээнд нь зарсан бол илүү дээр байх байсан гэж үзэж буй эсэргүүцэгчид олон бий, гэхдээ Бразилийн шигшээ талбай дээр сайн байж чадах аваас тэдний уур уцаар, бухимдал, байр байдал үнэнч дэмжигчдийн уухайн түргэлээр солигдох болвуу.

Энэ бол 12 сарын өмнө болсон явдал, Бразил Конфедерешн кап-д түрүүлж шигшээ багийн нэр хүндээ дахин сэргээж, олон нийтэд итгэл эргүүлэн өгсөн. Бразил-г 2002 онд сүүлийн удаад ДА-д хөтлөсөн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари "Бразил энэ зуны тэмцээнд түрүүлнэ гэсэн 100 хувийн итгэлтэй байгаа" гэж хэлээд байгаа.

Тэрээр: "Цаг нь ирсэн гэж би бүх Бразилчуудад хэлэхийг хүсч байна. Энэ бол бидний ДА. 7 алхам бий, эхний алхам бол маргааш Хорват-н эсрэг. Үүний дараа 6 алхам бидэнд үлдэнэ, хэрвээ бид ДА-д түрүүлэхийг хүсч л байгаа бол бид тэднийг даван гарах хэрэгтэй."

Хэзээ ч дэлхийн аваргыг зохион байгуулж буй орон нээлтийн тоглолтондоо ялагдаж байсангүй, гэхдээ Бразилчуудын өрсөлдөгч Хорват тэдний фэнүүдийн ааш аяг, байдлыг нь ашиглаж цохилт өгнө гэж найдаж байгаа.

Хорватын дасгалжуулагч Нико Ковач: "Тэднийг фэнүүд нь ердөө бүх тоглолтондоо ялахаас гадна сонирхолтой хөлбөмбөг үзүүлнэ гэж таамаглаж байна. Энэ бол бидэнд байгаа боломж. Бид тэднийг аль болох хэцүү нөхцөлд байдалд аваачихыг зорино. Бид мэдээж 16-н талбайдаа автобус зогсоохгүй, бид тэдний эсрэг жинхэнэ тоглолт үзүүлэхийг хүсч байна, бид тоглолтоос үр дүнтэй буцна гэсэн итгэлтэй байгаа"

Тоглолтын стат

- 2006 оны ДА-н хэсгийн шатанд Бразил Хорват нар анх таарч байсан бөгөөд 1-0 р Бразил хожсон.
- Өөр тохиолдол гэвэл 2005 оны 8 сард 2 баг тоглож 1-1 р тэнцсэн.

Бразил

- Бразил сүүлийн 9 тоглолтондоо ялаад байгаа. 30 гоал оруулж ердөө 2-г алдсан.
- Сүүлийн 21 тоглолтондоо тэд ердөө 1 ялагдсан. Өнгөрсөн 8 сард Швэйцарь-т (хожил 16, тэнцээ 4, хожигдол 1).
- 2002 онд Парагвай-д талбайдаа ялагдснаас хойш Бразилчууд 37 тоглолт ялагдаагүй.
- Бразил бүх ДА-д оролцож байгаа цор ганц баг.
- Тэд ДА-д хамгийн олон хожлыг авсан (67), мөн хамгийн олон гоал оруулсан (210).
- Өнөөгийн бүрэлдэхүүний 23 тоглогчийн ердөө 6 нь л ДА-н туршлагатай.
- Неймар шигшээдээ сүүлийн 28 тоглолтонд 22 гоал оруулсан.

Хорват

- Өнгөрсөн 10 сард Нико Ковач-г авснаас хойш тэд 5 тоглолтонд хийж 3 ялж, 2 тэнцсэн.
- Урьдчилсан шатны эхний 3 тоглоолтондоо тэд ялагдсан, энэ тэдний хувьд анхны тохиолдол нь.
- Тэд одоогоор ДА-д хожил аваагүй 4 тоглолт өнгөрөөгөөд байна, мөн ердөө 1 тоглолтонд нь л гоалдсон, 2006 онд Австрали-тай 2-2 р тэнцсэн.
- Хорват сүүлийн 9 ДА-н тоглолтондоо 6 улаан карт авсан.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 1:11 pm
by forzamilan
Манайхан ялвал Хорват аль хэдийн нэг хожигдолтой болж байна. Ер нь эхний тоглолтоо хожигдсон баг статистикын хувьд хэсгээсээ гардаггүй түүхтэй. Хорват 3 оноо алдлаа гэхэд Мексик шууд 3 онооны тѳлѳѳ тоглоно л доо.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 5:30 pm
by postiga
minii taawar Brazil:Croatia 3-1

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 6:42 pm
by Reda
Ракитич, Модрич, Манзу гээд л бас л аймар баг байна шүү. Нухах вий дээ эздийг.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 7:36 pm
by Realist
forzamilan wrote:Ер нь эхний тоглолтоо хожигдсон баг статистикын хувьд хэсгээсээ гардаггүй түүхтэй.


Испани-Швейцар 0-1

Өнөөдөр Манзуй торгуультай тоглохгүйштдээ

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Thu Jun 12, 2014 8:15 pm
by TG kop
Yagad torguultsiin?

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 4:31 am
by Mr S
Neymar nariin tsohij tentsuullee.... Odoo balbaad bh biz

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 4:58 am
by Барнаба
Юутай ч ДА-н анхны гоалыг Бразил тоглогч хуслаа хуслаа. :ногоон:

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 5:05 am
by Барнаба
Модрич-н жүжиглэлтээс болоод Неймар-т амархаан шар өгчих юм энэ шүүгч. түрүүн бас хажуунаас Хорват-н тоглогчоос илт гарсан бөмбөгийг заасангүй.

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 5:38 am
by 13
яадаг япон бэ?

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 6:01 am
by TG kop
Arai l hudlaa pen blaa gej!

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 8:12 am
by Maslo
postiga wrote:minii taawar Brazil:Croatia 3-1

Зөв байлаа. Одоо Spain Holland хоёрыг хэлээч? :ногоон:

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 8:58 am
by Жавхаа
бас л эвгүйтэж байж хожлоо... тэнцээны гоолыг олигтойхон хаалгач бол хаачихаар, тэр Пеналти бол бүр илүүдлээ.

Японы шүүгч бол ДАШТ-ыг шүүх хэмжээний шүүгч биш бололтой... This is not a World Cup referee Two shocking decisions that had an impact on the game. Wrong over the penalty when Dejan Lovren fouled Fred and soft on the foul on Julio Cesar that denied Croatia a goal late on.


*Фред дээр хийсэн алдааг Пеналти болгосон
*Неймарын Модрич дээр хийдэг алдаа should be red card

'If that's a penalty, then we can just stop playing football right now,' said Kovac after the final whistle in Sao Paulo.

'Let's play basketball instead. It's shameful. We talk about respect, but there wasn't any respect for Croatia.

'If that's how we start the World Cup, then we may as well give up and go home now.'

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 9:07 am
by orgil_ezo
Maslo wrote:
postiga wrote:minii taawar Brazil:Croatia 3-1

Зөв байлаа. Одоо Spain Holland хоёрыг хэлээч? :ногоон:

Spain holland sonsii

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 9:15 am
by Yago
Зөвхөн талбайн ч гэхгүй хажуугийн шүүгчид ч алдаа гаргаал байсан.
Неймар нүүрээр гарцан бөмбөгийг хөндлөн пасслахад тоглолтыг үргэлжлүүлсэн. Алвес Олич-г давуулж татах гээд Олич-н нүүрэнд ойгоод жигүүрээр нэгийн эсрэг нэг гарах боломжтой үед гар гэж хураагаад Бразилд өгсөн. 2 ч Бразилын хажуугийн бөмбөгийг Хорватад заасан гээд...

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 9:23 am
by Жавхаа
Yago wrote:Зөвхөн талбайн ч гэхгүй хажуугийн шүүгчид ч алдаа гаргаал байсан.
Неймар нүүрээр гарцан бөмбөгийг хөндлөн пасслахад тоглолтыг үргэлжлүүлсэн. Алвес Олич-г давуулж татах гээд Олич-н нүүрэнд ойгоод жигүүрээр нэгийн эсрэг нэг гарах боломжтой үед гар гэж хураагаад Бразилд өгсөн. 2 ч Бразилын хажуугийн бөмбөгийг Хорватад заасан гээд...


нүүрний шугамаар бөмбөг гарсаныг тоохгүй байна лээ хэхэ

Re: Бразил 2014: А хэсэг /Бразил, Хорват, Мексик, Камеруун/

PostPosted: Fri Jun 13, 2014 9:24 am
by Yago
Жавхаа wrote:
Yago wrote:Зөвхөн талбайн ч гэхгүй хажуугийн шүүгчид ч алдаа гаргаал байсан.
Неймар нүүрээр гарцан бөмбөгийг хөндлөн пасслахад тоглолтыг үргэлжлүүлсэн. Алвес Олич-г давуулж татах гээд Олич-н нүүрэнд ойгоод жигүүрээр нэгийн эсрэг нэг гарах боломжтой үед гар гэж хураагаад Бразилд өгсөн. 2 ч Бразилын хажуугийн бөмбөгийг Хорватад заасан гээд...


нүүрний шугамаар бөмбөг гарсаныг тоохгүй байна лээ хэхэ

Гараад удаагүй... гээл үргэлжлүүлээд байна уу. :ногоон: