Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Yabraa » Fri Mar 21, 2014 8:48 am

Өсөхбаяр wrote:
Yabraa wrote:Явнаа. 6-р сарын 20-нд Ресифид Итали-Коста Рика, 24-нд Натальд Итали-Уругвайтай хийх тоглолтуудыг тус тус үзнэ. Итали хэсгээсээ 1-ээр гарвал буцаад Ресифидээ C2-той, 2-оор гарвал Риод C1-тэй, гарахгүй бол би буцаад Улаанбаатартаа.

зардал ойролцоо хэд болох шиг байна? судалвуу

Нислэгийн зардал л үнэтэй байна даа. Миний хувьд УБ-Парис-Лисбон-Натал гэж явбал хамгийн боломжийн. Рио хавьцаа руу явбал УБ-Истанбул-Сан Паулу гээд 2 нисээд очих вариант байна. Очсон байхад бол гадаа нтр хоноод хог ухаж идээд болно дөө, тэххх ок bye.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 21, 2014 9:36 am

Энэ цэнгэлдэхийн асуудлууд үнэн хэцүү байнаа. Одоогоор лав Бразилийн хамгийн том хотын шинээр барьж байгаа Арена Сао Пауло-н барилгын явц хэцүү л байгаа бололтой, оны өмнө нурж бариад 2 ажилчин өнгөрөөд дараа нь 2 сар гарахад дууссан байна гээд байсан одоо хүртэл байдаггүй, саяхан фифа-с очиж үзэж. Тэгсэн нөгөөдүүл чинь 4 сарын дундуур дуусна л гэж, фифа-н сайд-н таамаглаж байгаагаар 5 сарын дундуур дуусвал дуусах бололтой. хэцүү байна даа, ядаж байхад нээлтийн тоглолт энд болно гэж байгаа.
Өөр бас Арена Пантанал, Арена да Байксада гэсэн 2 цэнгэлдэх бас одоо болтол бүрэн болоогүй л байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 21, 2014 4:43 pm

Буруу зуршлаасаа болж мундаг авьяас, карьераа сүйтгэсэн нийтлэг Бразил тоглогчдын тэргүүн жишээ Адриано-н 2006 онд Австрали-н эсрэг оруулсан гоал. Ассист Роналдо.

83 days to GO-AL! Adriano (Germany 2006)

http://www.youtube.com/watch?v=B23G_byb0Fk
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 21, 2014 4:52 pm

83 өдөр үлдлээ...

Image

Фэрэнц Пушкаш Унгарын төлөө 84 тоглохдоо 83 гоал оруулжээ.

'The Galloping Major' хочтой довтлогч маань домогт Унгарын багийн амин зүрх нь байж 1953 онд Уэмбли-д Англи-г хожсон анхны баг болж байлаа.

Пушкаш 2 ДА-д тоглосон ба 1954 онд алтан дагина-д маш ойрхон ирсэн билээ. Финалд тэмцээний өмнөхөн 8-3 р бут ниргэж байсан Баруун Германы багтай таарсан бөгөөд анхны гоалыг Пушкаш оруулсан боловч эцсийн дүнд Германчуудад 3-2 р ялагдсан юм.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 21, 2014 4:55 pm

Барнаба wrote:83 өдөр үлдлээ...

Image

Фэрэнц Пушкаш Унгарын төлөө 84 тоглохдоо 83 гоал оруулжээ.

'The Galloping Major' хочтой довтлогч маань домогт Унгарын багийн амин зүрх нь байж 1953 онд Уэмбли-д Англи-г хожсон анхны баг болж байлаа.

Пушкаш 2 ДА-д тоглосон ба 1954 онд алтан дагина-д маш ойрхон ирсэн билээ. Финалд тэмцээний өмнөхөн 8-3 р бут ниргэж байсан Баруун Германы багтай таарсан бөгөөд анхны гоалыг Пушкаш оруулсан боловч эцсийн дүнд Германчуудад 3-2 р ялагдсан юм.

Шипитэй холбоотой 1 юм яригдаад байдаг билүү энэ финал?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 21, 2014 5:11 pm

Өөрөө үзээд дүгнэ. Надад лав Германчууд шилдэг байсан багтай тэмцээний эхэнд тоглож туршлага судалж аваад финалд яс үзсээр аваргалсан юмуу гэж санагдсан, анх энэ бичлэгийг үзсэний дараа. Нэг их хүмүүсийн цуураад байдаг шиг бороотой байсан болохоор Унгарын тоглогчид гүйж ч чадахгүй гулгаж унаад байсан юм байхгүй байсан л санагдсан. Доорх бичлэг дээр их гоё гарна, аль аль олон боломж гаргасан байгаам. Унгар бол нилээн азгүй. Финал-н өдөр гэхдээ бороотой байсан юмуу даа. хүмүүс цув өмсөөд л, юм нөмрөөд, бороо шиврээд л. талбай бол чийгтэйгийн хувьд чийгтэй байсан байх. Германчууд адидас-н буян гэдэг нь бас нэг талаасаа маркетинг байсан биз.

1954 Hungary Vs West Germany- 4/7/1954 FIFA World Cup Final

http://www.youtube.com/watch?v=Fr9Emwh7aEc
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 22, 2014 2:51 pm

Испани-д болсон 82 оны ДА-н нэг шилдэг гоал.

82 days to GO-AL! Falcao (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=YEVr3cFxidc
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 22, 2014 5:45 pm

82 өдөр үлдлээ...

Manuel Amoros

http://www.youtube.com/watch?v=bxE1hvhzO6s

Францын баруун-ар Мануэл Аморос 1982 оны Испани-д болсон ДА-н шилдэг залуу тоглогч болж байлаа. Тэрээр шигшээнхээ төлөө 82 тоглолтонд оролцжээ.

Монако, Марсэйл-д тоглож явсан тэрээр 1986 оны ДА-д мөн оролцсон юм. Өмнөх ДА-н шилдэг залуу тоглогчид гэвэл Флориан Албэрт (1962), Франц Бекенбауэр (1966), Теофило Кубиллас (1970), Пеле (1958) нар байна.

Өмнөд Африк-д болсон ДА-н уг шагналыг Томас Мюллер авсан, Бразил2014 ДА-д уг шагналыг авах олон авьяаслаг нэр дэвшигчид байгаа гэдэгт итгэлтэй байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 24, 2014 12:01 pm

81 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=hYw2ZrG9oUo

Теофило Кубиллас бол Перу-н хамгийн агуу тоглогч билээ. Тэрээр 81 тоглолт шигшээнхээ төлөө хийж.

Тэр ‘El Nene’ (The Kid) хочтой ба 81 тоглолтонд 26 гоал оруулснаар улсынхаа бүх цаг үеийн мэргэн бууч гэж явдаг.

Кубиллас бол 1970 болон 78 оны ДА-д гялалзсан одуудын нэг юм, тэр багаа манлайлж 2 тэмцээнд 2ууланд нь шөвгийн 8-д шалгарсан ба шилдэг залуу тоглогчийн шагналыг ч авч байв.


80 өдөр үлдлээ...

Image

80 гоалыг 84 тоглолтонд хийснээрээ Кунишиге Камамото Японы бүх цаг үеийн мэргэн бууч гэж явдаг билээ.

Харамсалтай нь энэ мундаг үр бүтээлч довтлогчын хувьд Алфредо Ди Стефано, Ладислао Кубала, Райн Гиггс нар шиг ДА-д хэзээ ч тоглож чадаагүй юм. Камамото 1977 онд шигшээн карьераасаа зодог тайлж.

Түүний гоалын рекордыг эвдэх хамгийн боломжит өрсөлдөгч бол Шинжи Оказаки ба одоогоор 43 гоалыг оруулаад байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 24, 2014 12:05 pm

Гайхамшигт Диди-н Мэксик-н эсрэг чөлөөт цохилтоос оруулсан гоал.

81 days to GO-AL! Didi (Switzerland 1954)

http://www.youtube.com/watch?v=DiL6EmYWkxg

Робиньо-н Голландын эсрэг оруулсан гоал.

http://www.youtube.com/watch?v=8pqK8BfAR4o

http://www.youtube.com/watch?v=8pqK8BfAR4o
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 24, 2014 12:21 pm

Энэ Теофило Кубиллас гэж бас л аймшигтай тоглогч байсан байна шүү. 70 оны ДА-р хар залуугаараа үнэн гялалзжээ, тоглосон тоглолт бүртээ гоалдож, нийт 5 гоал 4 тоглолтонд. Бразилийн баг зогсоогоогүй бол Пэру нилээн дээшээ явж мэдэхээр байж шүү.

Энэ Шотланд-н эсрэг хийсэн гоал, биширмээр гоал юм. :eek:

http://www.youtube.com/watch?v=N0Boaj0lQSo
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 12:40 pm

79 өдөр үлдлээ...

Image

Жон Барнес Английн төлөө 79 тоглолт хийж. 1986, 90 онуудын ДА-д тоглож байжээ.

Түүний 3 арслангуудын төлөө хийсэн хамгийн шилдэг тоглолт нь Маракана-д Бразил-н эсрэг хийсэн тоглолт юм, тэр тоглолтонд Барнес гоцлон тоглолтоор гоёмсог гоал оруулж багаа манлайлж 2-0 р ялалт авч байжээ.

Дээрх зураг бол 1984 оны тэр тоглолтын өмнөх өдөр нь дарсан зураг. Рио дэ Жанейро-н дэлхийд алдартай Копакабана эрэг дээр Английн жигүүрийн тоглогч нутгийн хүүхдүүдтэй хамт байгаа нь.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 12:42 pm

70 оны Бразил, тэдний өөр нэгэн гоёмсог комбинац, нарийн цохилтоос орсон гоал. :eek:

79 days to GO-AL! Tostao (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=1OJoOxhe4ps
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 25, 2014 3:14 pm

Куарэзма Порту-даа өнгөрсөн өвөл эргэн очсон. Порту-д очсоноосоо хойш мундаг байгаа бололтой, 15 тоглолтонд оролцоод гараанд гарч 8 гоал оруулаад байна. Сүүлд л гэхэд Наполи-г Европлиг-с мултлахад гоалдоод амжсан. Маш их хичээж, зүтгэлтэй тоглож байгаа гэж. Нани, Виериньо нарын зэрэг ДА-д явах боломжтой, гараанд тоглох бололцоотой тоглогчдын форм, байдал таагүй байгааг харвал Куарэзма-н ДА явах боломж өдрөөс өдөрт өсч байна гэж. Нэгэн цагт зэрэг мандан гарч ирсэн 2 Португал залуу шигшээнхээ 2 жигүүрийг авч явах юм биш байгаа энэ зун?

Италийн шигшээгээс 2 жил холуур байсан Кассано нөхөр сүүлийн үед форм сайтай байгаагийнхаа ачаар шигшээнхээ дуудлагыг авч. Тэгсэн мань эр Тотти-г шигшээд дахин хармаар байгаагаа хэлж.

Байерн-ий жигүүрийн тоглогч Жулиан Грийн Америк-н шигшээг сонгож, Герман-г сонгох боломжтой байсан ч. яахав Германы шигшээд тоглох боломж хомс болохоор Америк-г сонгосон нь өөрт нь дээр байсан бололтой. Флорида-д төрж Герман-д өссөн 18 настай жигүүрийн тоглогч маань ирэх 4 сард болох Мексик-н эсрэг хийх нөхөрсөгийг өмнө шигшээ багтайгаа нэгдэж бэлтгэх хийх гэнэ. Клинсманн-ий нөлөө юмуудаа.

Мексик-н дасгалжуулагч Мигуэл Хэррэра МЮ-н довтлогч Эрнандэз-н формгүй, тоглолтонд оролцохгүй байгаа талаар санаа зовж байгаагаа хэлж, бас хуучны Арсенал тоглогч Вэла-гүйгээр Мексик илүү хүчтэй байх болно гэж. Эрнандэз-н хувьд энэ улиралд ердөө 4 тоглолт хийгээд байгаам байна. Гэтэл Вэла энэ улиралд Реал Сосьедад-н төлөө 11 гоал оруулаад байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 26, 2014 1:46 pm

78 өдөр үлдлээ...

Image

1978 онд ДА 11дэх удаагаа зохион байгуулагдаж талбайн эзэд Аргентин-д анхны цомыг нь авчирсан билээ.

Тус тэмцээний од нь Марио Кэмпэс байсан ба финалд 2, нийтдээ 6 гоал тэмцээнд оруулснаар Алтан шаахайн эзэн болж байлаа.

ДА-н түүхэнд Аргентин-с мэргэн бууч болсон ердөө 2 тоглогч байдаг бөгөөд өнөөх нэг нь Гуйллэрмо Стабиле юм. Тэрээр 1930 оны анхны ДА-д ердөө 4 тоглолтонд оролцохдоо 8 гоалыг оруулсан аж. Гэхдээ хачирхалтай нь тэр дахиад хэзээ ч шигшээдээ дуудагдаагүй байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 27, 2014 12:12 pm

77 өдөр үлдлээ...

Image

77 гоалыг 92 тоглолтонд оруулснаараа Пеле Бразилийн бүх цаг үеийн мэргэн бууч гэж явдаг.

1957 оны 7 сард тэрээр 16 нас, 9 сартай байхдаа Бразилийн төлөө анхны тоглолтоо мөнхийн ривал Аргентины эсрэг хийж мөн анхны гоалоо оруулж байв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Mar 27, 2014 12:14 pm

78 days to GO-AL! Dinamite (Argentina 1978)

http://www.youtube.com/watch?v=U_wdK6K_rV8

Роналдо-н энэ гоалыг ч тодхон санаж байна шүү.

77 days to GO-AL! Ronaldo (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=d8CNZTGBpvs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Lenin » Thu Mar 27, 2014 2:47 pm

Гоё өндөр чанартай хүснэгт маягын юм байна уу? хожил гоол, он сарыг нь бичцэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 10:52 am

Энэ ямарав?
http://ge.tt/1EqUc5k?c

World Cup Brazil 2014 Chart (Excel 2003) Ver 1.06.xls - гэсэн нэртэй 1.8мгб хэмжээтэй файл нь. татаад үз.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 12:07 pm

Фифа цэнгэлдэхүүд барьсан ажилчдад 50000 тасалбар тараасан гэнээ. болж дээ, хөөрхийс, Фифа2014 сэтгүүлээс гаргасан цуврал нэвтрүүлгүүдээс харж байхад их хэцүү л улсууд байна лээ, зарим нь бичиг үсэг ч мэдэхгүй. Бас бүгдэд нь анхан шатны Англи хэлний хичээл заагаад байх шиг байсан. Ер нь нийтдээ 2.56 сая тасалбар зарагдаад байгаа гэнэ.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 12:13 pm

76 өдөр үлдлээ...

Image

1930 оны анхны ДА-с хойш ДА-д нийтдээ 76 баг оролцжээ.

Энэ тоонд одоо байхгүй байгаа мөн тэмцээнд оролцохгүй байгаа улс орон бүгд багтсан.

Бразил2014-д бид 77дах багийг энэ лист-д нэмнэ. Босниа-Герцеговина анхны ДА-д бэлдсээр.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 12:16 pm

1962 оны ДА-н финал. Чехсловак-н эсрэг оруулсан 2 дах гоал.

76 days to GO-AL! Zito (Chile 1962)

http://www.youtube.com/watch?v=DAY88r69QsU
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 8:04 pm

Алмэйда: Фаворит баг байхгүй

Image

Фифа.ком: ДА болоход 3 хүрэхгүй сар үлдээд байна, Сэтгэл чинь хөдөлж байна уу?
Алмэйда: Мэдээж! гэхдээ одоо ч ДА хүрэх урт зам байна. Лиг-н хүрээнд бидэнд хийх олон зүйлс байна, гэхдээ сэтгэл хөдлөлийн түвшин өдрөөс өдөрт өсөж байна шүү.

Фифа.ком: Та өмнө нь ДА-д 1 удаа оролцоод амжсан. Ийм том тэмцээнд тоглох нь яг ямар байдаг вэ?
Алмэйда: Тоглогчийн хувьд энгийн үетэй харьцуулбал бүхэлдээ өөр байдаг. Чи дэлхийн хамгийн шилдэг шигшээ багуудын эсрэг тоглоно, зөвхөн Европын ч биш бусад тивүүдийн шүү дээ. Энэ бол гайхамшигтай адал явдал!

Фифа.ком: Сугалаанд ямар реакцтай хандав?
Алмэйда: Зөвхөн чадварлаг багууд л шалгараад байна, тиймээс манай хэсэг маш хэцүү хэсэг болсон. Бид юу хийж чадахаа харах болно.

Фифа.ком: Та нар Америк, Гана мөн Германыг эсрэг дахин тулна...
Алмэйда: Сүүлийн тэмцээнүүдэд тэдний эсрэг үзүүлсэн бидний үзүүлэлт тийм ч мундаг биш байгаа. Энэ удаад бид илүү сайн тоглоно гэж найдаж байгаа. Германы эсрэг анхны тоглолтоо хийнэ гэдэг бидний хувьд том давуу тал шүү. Хэрвээ чи том тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтонд хүчирхэг өрсөлдөгчтэй тулах хэрэгтэй бол энэ үнэхээр хэцүү. Миний хувьд Германы эсрэг тоглох онцгой байх болно учир нь удаан хугацаанд хараагүй Бремен-ий олон найзуудыгаа Бразил-д харна гэж найдаж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг тэмцээний үеэр ямар ч найз нөхөд гэж байдаггүй. Бид анхны оноогоо авахын тулд бүх зүйлээ дайчлах хэрэгтэй.

Фифа.ком: Бремен-ий талаар ярихад таны хуучин клуб чинь нилээн олон асуудалтай, доод лиг-рүү унахгүйн төлөө тулалдаж байна...
Алмэйда: Би тэнд болж байгаа бүх зүйлийн талаар чих тавьж байгаа, сүүлийн жилүүдэд болж буй Вэрдэр-н явц, хөгжилд би үнэхээр сэтгэл дундуур байгаа. Намайг тэнд байхад Брэмэн аваргын төлөө тулалдаж байсан. Тэр зүйл одоо өөрчлөгдөж. Би үүнд сэтгэл дундуур байгаа гэхдээ юмс сайжарч эхлэнэ гэж найдаж байна. Би Вэрдэр-н төлөө сайн сайхныг хүссээр байх болно.

Фифа.ком: 2011 оноос хойш та Бешикташ-д байлаа. Таныг ямар ирээдүй энд байлгаж байна?
Алмэйда: Бид одоогоор лиг-н оргилд ойрхон байж, лиг-н аваргын төлөө тулалдаж байна. Миний гэрээ 12 сард дуусах болно, одоогоор ирэх жил юу хийх талаараа ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй л байна. Чи юу тохиолдож болохыг хэзээ ч мэдэхгүй шүү дээ.

Фифа.ком: ДА руу эргэн ороход тэмцээний фаворитуудыг хэн гэж хэлэх вэ?
Алмэйда: Би фаворит баг байхгүй гэж хэлэх байна. Хэрвээ би нэг баг нэрлэх хэрэгтэй бол энэ мэдээж Португал байх болно. ДА-д түрүүлж байсан багууд бүгд дахин түрүүлэхийг хичээх болно. Талбайн эзэд Бразил, цомыг хамгаалж буй Испани. Сүүлийн жилүүдэд ойрхон очсон Германы баг байна, мөн хэзээ ч Итали-г мартаж болохгүй.

Фифа.ком: Португал ДА-д түрүүлэх боломжтой юу?
Алмэйда: Юуны түрүүнд бид хэсгээсээ гарахыг хүсч байна. Хасагдах шатанд юу ч тохиолдож болно. Мэдээж бид фаворитуудын нэг биш гэхдээ бид мөн ялагдагсад биш. Бидэнд сайн баг байна гэхдээ үүнийг бид талбай дээр батлах хэрэгтэй.

Фифа.ком: Португал урьдчилсан шатны хэсэгтээ Оросын дараа 2-т орж плэй-офф-т Швед-тэй тулах хэрэгтэй болсон. Баг бүрэлдэхүүн үүнийг хэрхэн зохицуулав?
Алмэйда: Бидэнд сайн баг байгаа ч хэсгийн шатанд олон алдаа гаргасан нь бидний хувьд сэтгэлээр унасан зүйл байсан. Бид плэй-офф-т тоглох хэрэгтэй болсон гэхдээ Швед-н эсрэг бид өөрсдийн жинхэнэ тоглолтоо харуулж, сайн хөлбөмбөг тоглосон.

Фифа.ком: Кристиано Роналдо Швэдүүдийн эсрэг 4 гоал хийж, бараг ганцаараа Бразил руу Португал-г аваачихаар болсон. Роналдо хувь хүний хувьд яг ямаршуу вэ?
Алмэйда: Роналдо бол гайхалтай залуу, шигшээ багийн миний маш сайн найз. Бид үргэлж хамтдаа байдаг. Тэр их нүдэнд дулаахан залуу шүү, тэр үргэлж л хүн бүрээс бүх зүйл сайн байгаа эсэхийг асууж байдаг. Хэрэв нэг нэгэнд тусламж хэрэгтэй болвол тэр үргэлж хамгийн түрүүн байж байдаг.

Фифа.ком: Та болон Элдэр Поштига 2 Роналдо-н дараах шигшээн хамгийн үр бүтээлч довтлогчид. Шигшээ багтаа та өөрийн үүрэг роль-г яаж харж байна вэ?
Алмэйда: [Инээв] Энэ бол дасгалжуулагчид тавих асуулт байна. Миний хувьд багт байж, улсынхаа төлөө тоглох маань их чухал. Миний гоал улсын маань төлөө байдаг учраас би гоал оруулахдаа үргэлж дуртай байдаг.

Фифа.ком: Таны хуучин шигшээн дасгалжуулагч Луйс Фэлипэ Сколари одоо Бразил-г дасгалжуулж байна. Сколари танд юу өгсөн бэ?
Алмэйда: Тэр багийг өдөөж чаддаг маш сайн дасгалжуулагч. Багт бага зэрэг хошигнол байхад тэр дуртай байдаг. Тэр итгэмээргүй шургуу ажилладаг. Эргэлзээгүй түүнд Бразил-г цом руу хөтлөх бололцоо, чадвар бий.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Mar 28, 2014 8:50 pm

Удам залгасан Гондурасчууд дэлхийн аваргын найдвар

Image

1982 оны Испани-д болсон дэлхийн аваргад анх оролцсоныхоо дараа Гондурасын шигшээ дахин дэлхийн аваргад оролцох гэж төгсгөлгүй мэт санагдах урт хүлээлтийг даван туулсан юм. Испани-1982 с хойш 10,219 өдрийг өнгөрөөсний эцэст Өмнөд Африк-2010 -д дахин дэлхийн шилдэг багуудын эсрэг тулах завшаантай байж.

Бразил-2014 д төв Америкчууд мөн оролцох гэж байна, 3 дах удаагаа ДА-д. Тус шигшээн хамгийн амжилттай 2 тоглогчид гарал угсаагаараа холбогддог нь хачирхалтай. 1980-аад оны үе рүү буцвал Гондурас хамгаалалтаараа алдар нэрийг олж, CONCACAF дах ДА-н урьдчилсан шатны эцсийн шатанд эрхээ олж авсан бөгөөд 1 ч хожигдолгүйгээс гадна ердөө ганц гоал алдаж хэсгийн тоглолтуудаа дуусгаж байж.

Тэрхүү багийн гол түшиг тулгуур болсон тоглогч бол Аллан Костли - бие бялдрын хувьд сүрдэм, маш гайхалтай төвийн хамгаалагч байв. Харин 3н арваны дараа түүний хүү Карло өрсөлдөгчдөө нийт 6 гоал хийснээр Гондурас-г 2010 оны ДА-д ороход том тус хүргэсэн.

Хөлбөмбөгийн гэр бүл

Аллан Костли өөрийн анхны мэргэжлийн тоглолтоо 1974 онд Тела Тимса багийн төлөө хийж удалгүй арын шугмын гол хүн болсон байна. 3 жилийн дараа Реал Испана багт нэгдэж тэндээ сайн тоглосны дүнд шигшээдээ дуудагдаж эхэлжээ. Костли Гондурас-г анх удаагаа ДА-н эрхийг авах үед шигшээ багийнхаа амин чухал тоглогч нь байсан юм.

Костли:
"Мэргэжлийн хөлбөмбөгч бүр ДА-д тоглохыг хүсдэг. Миний хувьд бид хэдий хүнд хэсэгт орсон ч гэсэн ДА-д тоглоно гэдэг бол их аз жаргал байсан. Эл Салвадор-н багтай манай шигшээ хамтдаа ажиллаж бараг 2 жилийг авсан, тэд биднийг ДА-д шалгарахад их тус болсон."

Гондурас-н баг 1982 оны ДА-д тоглон Испани, Хойд Иреланд нартай тус бүр 1-1 р тэнцсэн ба сүүлийн тоглолтондоо харин Югослав-н багт 1-0 р хожигдож тэмцээнийг дуусгасан билээ. Дараа нь тус шигшээ баг маань 28 жилийн турш ДА-д оролцох тасалбарыг авч чадсангүй бүтэлгүйтсэн юм.

Костли:
"Тэр үед бид маш олон алдаа гаргасан гэж боддог. Бид ДА-д шалгарахад маш ойрхон очдог ч эцсийн мөчид дандаа боломжийг алдаж байсан. Гадаадын дасгалжуулагч хөлсөлсөн нь шигшээг сайжруулахад маш их тусласан байна гэж боддог. Одоо бид өөрсдийн зорилгодоо хүрээд байна."

Костли цагтаа Испанийн Малага-д хүчин зүтгэж байсан ба сүүлд улсынхаа лиг-т ирж тоглож байгаад зодог тайлсан билээ. Түүний мундаг тоглолт, нэр сүр сүүлийн үед бүдгэрч байсан ч 2003 онд энэхүү нэр дахин шинээр төрсөн бөгөөд энэ бол түүний хүү Карло Костли байлаа. Платенсе багийн төлөө анхны тоглолтоо тэрээр 2003 онд хийсэн.

Хоёрдох боломж

4 жилийн дараа Карло аавынхаа замналаар замнаж шигшээдээ багтаж, ДА-д шалгарахад багтаа тэргүүлэх үүрэг рольтой довтлогч болсон байлаа. Өмнөд Африкийн ДА эхлэхээс 2хон сарын өмнө харамсалтай зүйл болж Карло гэмтэл авснаар тэмцээнийг өнжихөөр болсон.

Костли:
"Би маш ууртай байсан. Миний хүү миний амжилтыг давтан ДА-д тоглох гэж байсан, гэтэл харамсалтай нь гэмтлийн асуудлаас болж тэр хийх гэж байсан зүйлээ хийж чадахгүй болсон. Хүү маань үргэлж 100 хувь бүхнээ дайчилдаг. Тэр маш их эрч хүч, урам зоригтой, энэ нь үргэлж түүнд тус болж байдаг, учир нь тэр талбай дээр зүрх сэтгээлээсээ тоглодог. ДА эхлэхэд хэдхэн сар үлдээд байна, би түүнд үргэлжлүүлэн юу хийдэг түүнийгээ хий, гэхдээ надтай ижил ДА-д тоглохыг хүсч байгаа бол болгоомжтой байж, хэцүү өрсөлдөөнөөс зугтаж бай гэж хэлж байгаа."

4 жилийн өмнө Карлос ДА-г өнжсөн ч хөлбөмбөгт 2дох боломж гэж бий. Карло-н хувьд энэ хувь тавилан мэт санагдаж байгаа байх. Ялангуяа хасагдах шатны сүүлийн тойрогт Мексик-г 2-1 р буулган авч ДА явах эрхээ олж авсны дараа.

Костли:
"Хүүгээ тэмцээний мэргэн бууч болж буйг харахаас илүү намайг аж жаргалтай байлгах юу ч байхгүй. Гэхдээ юмс үргэлж чиний хүссэнээр бүтдэггүй. Би одоогийн багийг Европын, Өмнөд Америкийн багуудтай ижил түвшинд байгаа гэж бодохгүй байгаа, гэхдээ бага зэрэг аз байхад юу ч тохиолдож болно шүү дээ. Түүнийг тэмцээнд сайн оролцоно гэж найдаж байна.

Тэдэнд тэмцээнд сайн оролцох сайхан боломж байна. ДА-д тоглох боломж байгаа үед анхаарлаа төвлөрүүлсэн байх нь хамгийн чухал зүйл. Энэ л хасагдах шатанд шалгарч чадах тэдэнд байгаа цор ганц боломж. Тэднийг Өмнөд Африк-т тоглосноосоо илүү тоглолт харуулна гэж найдаж байна."
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby kamizake » Sat Mar 29, 2014 1:34 am

Манайхан дунд түрээслэх асартай хүн байна уу ? Ганц дуртай юмаа гаргамаар байх юм
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

PreviousNext

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests