Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 08, 2014 3:43 pm

'To know the trophy is to know the world'

http://www.youtube.com/watch?v=_eWRYp5S-0c

'The World Cup trophy is everyone's trophy'

http://www.youtube.com/watch?v=mODD1q0oz4U

FIFA World Cup Trophy revealed in Uruguay

http://www.youtube.com/watch?v=5ZAHrNOsnWM

A dream comes true in Chile

http://www.youtube.com/watch?v=zBfcCMdGc9k

Dedicated coach takes players to Trophy

http://www.youtube.com/watch?v=Y89jlRvSRws

Indian dreamer gets a big chance

http://www.youtube.com/watch?v=57t_9ITyGjI

Trophy inspires awe in Thai goalkeeper

http://www.youtube.com/watch?v=EqPxU7iGcwg

Happy days in South Africa

http://www.youtube.com/watch?v=u52Wf8b2ZZ0

Ghana smiles with FIFA World Cup Trophy

http://www.youtube.com/watch?v=duS1IDDEmqI
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 08, 2014 5:28 pm

Талбайн эзэн орон

Image

Бразил

Бразилийн хөлбөмбөгийн холбоо нь 1914 онд байгуулагдаж 1923 оноос Фифа-д бүртгэлтэй болсон. Дэлхийн аваргад 5 удаа, Копа Америка-д 8 удаа, Фифа Андэр-20 н ДА-д 4 удаа, Андэр-17 н ДА-д 3 удаа, Конфедерешн кап-д 4 удаа, Фифа Футзал-н ДА-д 4 удаа, Фифа Элсний хөлбөмбөгийн ДА-д 3 удаа, мөн тивийн бусад тэмцээнд нийт 12 удаа түрүүлсэн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн амжилттай шигшээ баг бол Шилэгдэгсэд билээ.

1950 оны ДА-г талбайдаа зохион байгуулж аварга болох анхны бодит оролдлогоо хийсэн ч финалд Маракана стадиум-д 200 орчим мянган дэмжигчдийнхээ өмнө ялагдаж байсан.

Шилэгдэгсэд-н шигшээд маш олон авьяас чадвартай хөлбөмбөгчид байсан ч хамгийн том бэлэг тэмдэг бол Пэлэ билээ. Шигшээ багийн түүхийн хуудсанд Леонидас, Гарринча, Диди, Вава, Загалло, Тостао, Зико, Жайрзиньо, Карлос Албэрто, Сократес, Бебето, Ромарио, Кафу, Роналдо, Роберто Карлос, Ривалдо нарын зэрэг олон домогт тоглогчид бий.

Бразилийн хөлбөмбөг одоо ч олон мундаг авьяас билэгтнүүдийг төрүүлэн гаргасаар байна. Сүүлийн жилүүдэд Роналдиньо, Кака зэрэг дэлхийн нийтийн шүтээн болсон тоглогчдыг гаргасан ба үүний үргэлжлэл болж Неймар тэргүүтэй залуус араас нь төрөн гарч ирж байна.

Түүх

Испани аялагч Висенте Янез Пинзон анх 1500 оны 1 сарын 26нд одоогийн нэрээр Рэсифе-н ойролцоо газардаж Бразил-д хөл тавьсан гэж ярьдаг ч албан ёсоор Португалын аялагч, судлаач Педро Алварез Кабрал Энэтхэг-г хайж яваад 1500 оны 4 сарын 22нд Бахиа-н өмнөд хэсэгт хөл тавьснаар Бразил-г нээсэн хэмээн үздэг билээ. 1530 оноос Португалын колончлол эхэлсэн бөгөөд 1822 оны 9 сарын 7нд Дом Педро Бразил-н тусгаар тогтнолыг зарлах хүртэл үргэлжилсэн гэж үздэг.

1822 оны дараачаас Бразил хаант улсаар оршин тогтнож эхэлсэн ба Маршал Мануэл Деодоро да Фонсеса-н удирдлаган дор 1889 оны 11 сард явагдсан цэргийн эргэлт хийх хүртэл үргэлжилсэн байна. Ингэснээр тус улс 1964 оноос 1985 оны хооронд цэргийн диктакур, улс төрийн тогтворгүй байдалтай байсан ч бүгд найрамдах улс болон хувирсан билээ. Одоо харин ардчилал тус улсад цэцэглэн дэлгэрч байна.

Эдийн засаг

Саяхныг хүртэл энэ оронд газар тариалан зонхилж байсан бол 1960, 1970аад оны үеэс эхлэн үйлдвэржилтийн хурдацтай эрин тус улсыг бүрхэсэн байна. 1980аад оноос хойш Бразилийн эдийн засаг олон салбарт хөгжин дэвшсэн ба одоо төмрийн хүдэр, нүүрс зэргээр голчлон байгалийн баялагаа ашиглан эдийн засгаа хөгжүүлсээр байна.

Дэлхийн кофе-ний хэрэглээний бараг 4-ний 1 нь Бразил-с тухайлан Сао Пауло, Парана, Эспирито, Санто, Минас Жерайс зэрэг мужуудаас ирдэг. Мөн чихрийн нишингэний үйлдвэрлэлтийн хамгийн том орнуудын нэг нь Бразил орон билээ. Энэ нь зөвхөн сахар хийгээд зогсохгүй, алкохол, онцгой дизайнтай автомашинд зориулагдсан түлш зэрэг хийхэд хэрэглэгдэж байна. Мөн эрдэнэ шиш, кокоа, оранж зэргээрээ дэлхийд тэргүүлэгч эскортлогч орны нэг юм. Мөн үүний зэрэгцээ шар буурцаг, тамхи, төмс, даавуу, будаа, улаан буудай, банана зэрэг бүтээгдэхүүнийг ихээр экспортлон гаргаж байна. Түүнчлэн бараг бүх бүсүүддээ хонь, бод мал зэргийг өсгөн үржүүлж байна.

Бразилийн орны ой бол мөн нэг байгалийн баялагийн нэг эх юм. Тунг модны тос, эмийн ургамал, хүнсний ногооны тос, мод бэлтгэл зэрэг маш их олборлолт гарган авч байна. Мөн сүүлийн үед Бразил улс уул уурхайн салбарт ажиллаж, амжилт олж эхэлж байна.

Газар зүй

Өмнөд Америк-н хамгийн том газар нутагтай орон Бразил тивийнхээ газар нутгийн бараг хагасыг эзэмшдэг. Зүүн эргээрээ Атлантын далайтай холбогддог энэ улс Вэнэзуэл, Гуяна, Франц Гуяна, Суринам зэрэг орнуудтай хойд хэсгээрээ хиллэдэг. Баруун хэсгээрээ харин Аргентин, Парагвай, Боливиа, Перу-тай хиллэдэг бол Колумбиа баруун хойно, Уругвай эгц өмнөд зүгт нь байрладаг. Чили, Экуадор-с бусад бүх Өмнөд Америк-н орон Бразил-тай хиллэж байна.

8,547,404 km² -н газар нутагтай Бразил орон дэлхий дээр Орос, Хятад, Канад, Америк зэрэг 4 орны ард 5-т газар нутгийнхаа хэмжээгээр бичигддэг. Бразилийн хамгийн хойд цэгээс урд цэг хүртэл 4,345 km байдаг бол баруунаас зүүн рүү 4,330 км-г авдаг. Атлантын эргийн бүсийн хамгийн их хүн амтай ба Сао Пауло, Рио дэ Жанейро гэх 2 том хотонд нь ихэнх хүн ам нь оршин сууж байна.

Тоо баримт

Бразил орон ойролцоогоор 190 сая хүн амтай ба дэлхийд хүн амаараа мөн 5-т бичигдэж байна. Хүн амын 75 орчим хувь нь Католиг шашинтай бол 26 сая орчим нь Протестантууд билээ.

Тус улс нь ерөнхийдөө Centre-West, North, Northeast, South and Southeast гэсэн 5 бүсэд хуваагддаг бөгөөд мөн 26 мужтай.

Усан цахилгаан станцын аварга нөөц, бололцоотой Southeast бүс нь улсын хамгийн их хүн амтай бүс юм. Ойролцоогоор 80 сая орчим иргэд тэнд амьдарч байна. Энэ мөн хүн амын хувьд улсын хамгийн шигүү суурьшсан бүс ба 90 хувь нь хот газарт багтдаг байна.

Тус улсын өмнөд мужуудад олон Бразилчууд Герман, Итали зэрэг өөрсдийн унаган хэлээрээ ярьдаг хэдий боловч Португал хэл энэ улсын үндсэн хэл билээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sat Mar 08, 2014 5:53 pm

96 өдөр үлдлээ...

Image

Дэлхийн аварга Берти Вогц Баруун Германы төлөө 96 тоглолтонд оролцжээ. Энэ нь түүнийг тус улсын шигшээд хамгийн олон тоглолт хийсэн тоглогчдын нэг болгож байна.

Der Terrier хочтой тэрээр 1974 оны финалд энэ тоглоомын хамгийн ур чадвартай тоглогчдын нэг болох Ёохан Криуфф-н эсрэг тулах үед шургуу, шийдэмгий байдлаараа өөрийн шилдэг тоглолтоо гаргасан юм.

Криуфф-н бүхий л тоглолтын турш хийж чадсан зүйл бол багтаа 1 пеналти авч ирэх л байлаа. Гэсэн ч бүгдийн эцэст Берти шигшээ багтайгаа хамт нутаг дээрээ цом өргөх хүн нь байсан билээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 09, 2014 10:58 am

2014 FIFA World Cup Brazil Magazine сэтгүүлээс цувралаар гаргаж байгаа дугаарууд Бразил орны талаар, хотуудын талаар, хөлбөмбөг, ёс заншил, соёл, түүх, өв уламжлал, Бразил2014 ДА-н урьдчилсан шат, сугалаа гээд бүхий л хамаатай зүйлсийн талаар гаргаж байгаа. Одоогоор 27 цуврал нэвтрүүлэг гарсан бий. Эхнээс нь үзээрэй, заавал. Эхний дугаарыг нь энд орууллаа, үлдсэнийг нь youtube.com -руу ороод үзчих боломжтой.

2014 FIFA World Cup Brazil Magazine - Episode 1

http://www.youtube.com/watch?v=MEsubVULo-k
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 09, 2014 3:15 pm

Бразил-д болох ДА-д зориулж 100 өдөр 100 гоал-г өдөр бүрээр нь танилцуулж байна.

100 days to GO-AL! Kaka (Germany 2006)

http://www.youtube.com/watch?v=1izYJ1XO ... vE&index=5

99 days to GO-AL! Dirceu (Argentina 1978)

http://www.youtube.com/watch?v=svjJLm0K ... O6PtwMi_vE

98 days to GO-AL! Rivaldo (France 1998)

http://www.youtube.com/watch?v=3OPmHgSh ... O6PtwMi_vE

97 days to GO-AL! Careca (Italy 1990)

http://www.youtube.com/watch?v=vLGdfvbe ... O6PtwMi_vE

96 days to GO-AL! Ronaldo (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=NKuQpq3R ... O6PtwMi_vE

95 days to GO-AL! Bebeto (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=U5WmrIfn ... O6PtwMi_vE
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Mar 09, 2014 5:10 pm

95 өдөр үлдлээ...

Image

Агуу Сэр Бобби Робсон Английн шигшээн мэнэжэрээр шигшээгээ 95 тоглолтонд удирдан оролцжээ. Сир Алф Рамсей-с хойшхи 11 мэнэжэрийн аль нь ч ийм удаан Английн шигшээн мэнэжэрийн суудалд байсангүй.

Сэр Робсоны шигшээтэйгээ хамт хүртсэн хамгийн сайн амжилт бол 1990 оны Итали-д болсон ДА билээ. Тэрээр шигшээгээ удирдан хагас шигшээд хүрсэн ба энэ нь Англи-н хувьд хилийн чанадад үзүүлсэн хамгийн сайн амжилт юм.

Англи хагас шигшээд Герман-д хожигдсон ба цаашлаад Баруун Германы баг Аргентин-г хожиж аварга болсон билээ. Харин Робсоны хувьд ПСВ Эйндховэн рүү явлаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby ТӨӨГӨӨ » Sun Mar 09, 2014 5:14 pm

Барнаба :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Sun Mar 09, 2014 9:30 pm

за нохойн дуу ойртоол байна шүү

Чикини Барнаба :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby rednasca » Sun Mar 09, 2014 9:40 pm

Явах талаар улсууд юу бодож байгаа бол?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Sun Mar 09, 2014 9:43 pm

Явъя гэсэн санаа оноотой хүмүүс форумд байгаамуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 10, 2014 5:33 pm

Энэ их гоё нийтлэл байна, Христ-н хөшөөний талаар мэдэхийг хүсвэл бүх зүйл энд бий.
http://www.bbc.co.uk/news/special/2014/ ... index.html
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 10, 2014 5:43 pm

94 өдөр үлдлээ...

Image

1994 оны ДА Америк-д талбай дээр ч талбайн гадна ч шинэ нөхцөл байдалд явагдсан юм.

Чухал дүрмийн заалтанд өөрчлөлтүүд хийгдсэн ба хожлыг 2 биш 3 оноогоор тооцдог болж, 4 дэх шүүгчийг ашиглаж эхэлж, баг бүрэлдэхүүний бүх тоглогчдыг сэлгээнд суухыг зөвшөөрдөг болж, шаардлагатай үед боломжит сэлгээг хийхийг бодолцдог боллоо.

1994 оны ДА мөн анхны битүү цэнгэлдэхэд явагдсан ДА-н тоглолтын гэрч болсон билээ. Уг тоглолт Детройт-н Понтиак Силвердом стадиум-д болж Швейцарь-н баг талбайн эзэд Америк-н багтай тоглож 1-1 н тэнцээгээр өндөрлөсөн.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 10, 2014 5:59 pm

28 дах дугаар нь гарч. Сонирхолтой зүйлсээр дүүрэн дугаар болж.

2014 FIFA World Cup Brazil Magazine - Episode 28

http://www.youtube.com/watch?v=sRaNhAJMv3w
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Mar 10, 2014 8:46 pm

40к-н суудалтай Арена Амазониа бэлэн болж. Хэсгийн шатны 4 тоглолтыг хүлээх авах цэнгэлдэх, 6 сарын 14нд Англи-Итали-н тоглолт, 18нд Хорват-Камерууны тоглолт, 22нд Америк-Германы тоглолт, 25нд Швэйцарь-Гондурас-н тоглолтууд тус цэнгэлдэхэд болох нь.

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby CAHAKA » Mon Mar 10, 2014 9:32 pm

Ядаж 60к багтаамжтай барьж болоогүй юм байхдаа. 55К ч юм уу. 40 арай л багадмаар юм , дажгүй л тоглолтууд болох юм байна ш д.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 11, 2014 1:00 pm

Ер нь тэмцээн болох цэнгэлдэхүүдийн тал нь шахуу 40 гаран мянган хүний суудалтай юм билээ. Ихэнхийг нь шинээр барьж байгаа болохоор чадлынхаа хэрээр л хийж байгаа байх, ажилгүйдэл ихсээд бөөн асуудалтай байхад маш их мөнгө ДА-д зарцуулж байна гээд бөөн жагсаал болоод байсан, одоо ч их багаар болж байгаа биз.

Гол нь зарим хотуудад одоо жишээ энэ Амазониа шиг ийм хэмжээний стадиум байгаагүй юм билээл дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby ТӨӨГӨӨ » Tue Mar 11, 2014 2:23 pm

ФБ дээр Бразил 2014 Хөлбөмбөгийн ДАШТ
Энэ хуудсыг Барнаба авч явж бгаа юу? Чиний бичсэний дараа л энд хусаад байхын
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 11, 2014 2:42 pm

Фэйсбүүк ашигладаггүй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby focus_mn » Tue Mar 11, 2014 2:51 pm

Риалист шдээ Роналдо Английн шигшээ Риалын талаар дандаа юм оруулдаг хэхэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 11, 2014 3:12 pm

Майконы энэ гоал бас ганган орсон шүү. айлын хаалгач кроос хаяна гэж бодсон байх.

94 days to GO-AL! Maicon (South Africa 2010)

http://www.youtube.com/watch?v=4i3juXkc87g
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 11, 2014 3:14 pm

70 оны төгс бүрэлдэхүүн, төгс ДА-н нэг тансаг гоал нь. :eek:

93 days to GO-AL! Jairzinho (Brazil 1970)

http://www.youtube.com/watch?v=brNieY4uBc4
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Mar 11, 2014 3:20 pm

93 өдөр үлдлээ...

Image

1966 оны ДА-н финал Лондоны Уэмбли стадиум-д болж 93 мянган үзэгч уг тоглолтыг үзжээ.

Уг тоглолт хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай тоглолтуудын нэгд тооцогддог бөгөөд Англи Баруун Германыг нэмэлт цагт 4-2 н харьцаагаар буулган авсан билээ.

3н арслангуудын баатар нь Жеофф Харст байсан бөгөөд тэрээр ДА-н финалд хэт-трик хийсэн анхны тоглогч болж байв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 12, 2014 4:39 pm

70 оны гайхамшигт багийн бас нэгэн гоал. Пеле-н Румын-ий эсрэг чөлөөт цохилтоос хийсэн гоал. :eek:

92 days to GO-AL! Pele (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=uvkqlxRSduo
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Mar 12, 2014 4:49 pm

92 өдөр үлдлээ...

Image

Пеле шигшээнхээ төлөө 92 тоглолтонд оролцжээ.

Энэ бол 3 удаа ДА болсон цор ганц тоглогчийн намтрын нэгээхэн хэсэг билээ. Тэрээр шигшээ багтайгаа 1958, 1962, 1970 онуудад ДА-д түрүүлж байв.

92 тоглолтонд 77 гоал оруулж Бразилийн бүх цаг үеийн мэргэн буучдыг тэргүүлдэг бол түүний ард Роналдо 15 гоалын дутуугаар 2-т бичигдэж байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Devil 7 » Wed Mar 12, 2014 7:55 pm

Barnaba :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Next

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron