Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby spain man » Thu Jul 17, 2014 6:21 pm

Угаасаа алтан бөмбөг чинь жоохон гомдол тайлах маягтай болчихсон юм биш үү, миний санахын 02 онд Каннд, 06 онд Зизу, 10 онд Форлан гээд жаахан эзнээ олдоггүй л шагнал шд... Тэр дагуу л болчих шиг боллоо...

Уг нь бол Нойер авах ёстой л доо...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Jul 17, 2014 7:29 pm

Сүүлийн 2 ДА-д яг түрүүлнэ дээ гэж хамгийн их ярьцгааж, фаворит-р нэрлэж байсан багууд нь аваргалчихлаа шүү. Энэ 2 тохиолдлоос өмнө яг хэзээний ДА-д ингэж хамгийн том фаворит баг нь түрүүлж байлаа?
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 17, 2014 7:53 pm

Магадлал нтртэй 1 юмаар Герман хамгийн гол фаворит нь байгаагүйшд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Thu Jul 17, 2014 10:37 pm

Image

Чансаа гарч, Англи юу вэ? 20д шааж явна :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby zigo » Fri Jul 18, 2014 1:42 am

spain man wrote:Угаасаа алтан бөмбөг чинь жоохон гомдол тайлах маягтай болчихсон юм биш үү, миний санахын 02 онд Каннд, 06 онд Зизу, 10 онд Форлан гээд жаахан эзнээ олдоггүй л шагнал шд... Тэр дагуу л болчих шиг боллоо...

Уг нь бол Нойер авах ёстой л доо...

zizug bas oruulchihjee. ter jil tuunii daitai togloson hen bgaan?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby TG kop » Fri Jul 18, 2014 3:53 am

zigo wrote:
spain man wrote:Угаасаа алтан бөмбөг чинь жоохон гомдол тайлах маягтай болчихсон юм биш үү, миний санахын 02 онд Каннд, 06 онд Зизу, 10 онд Форлан гээд жаахан эзнээ олдоггүй л шагнал шд... Тэр дагуу л болчих шиг боллоо...

Уг нь бол Нойер авах ёстой л доо...

zizug bas oruulchihjee. ter jil tuunii daitai togloson hen bgaan?

Bhgui shuu neeree italychuud bas l sayiin german shig jigd bsan busdaas ni bol bhgui bsan sanaj bn
TG kop
 
Posts: 477
Joined: Tue Feb 28, 2012 4:54 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby spain man » Fri Jul 18, 2014 9:03 am

Зизу мундаг тоглосоон, гарцаа байхгүй, би ч Зизугийн фэн... Гэхдээ Пирлог аварга болсон болохоор илүү магадлалтай байсан юм болов уу гэж бодож байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Spectre » Fri Jul 18, 2014 10:45 am

zigo wrote:
spain man wrote:Угаасаа алтан бөмбөг чинь жоохон гомдол тайлах маягтай болчихсон юм биш үү, миний санахын 02 онд Каннд, 06 онд Зизу, 10 онд Форлан гээд жаахан эзнээ олдоггүй л шагнал шд... Тэр дагуу л болчих шиг боллоо...

Уг нь бол Нойер авах ёстой л доо...

zizug bas oruulchihjee. ter jil tuunii daitai togloson hen bgaan?


Бразилийн эсрэг Анри гоолдсон ч Роналдиньо Роналдо Кака нартай Бразилийн өөдөөс 34 насандаа Зиданаас өөр хэн ингэж чадах бэ? Итали дэлхийн аварга болсон ч Хэн нь ч Зиданы дайтай тоглоогүй. 8 Жилийн өмнө аваргалсан ерөнхийдөө хүч нь саарсан гол тоглогчид хөгширсөн үе солигдож байсан Францыг Зидан ганцаараа шахуу чирч Испани Бразил Португалийн эсрэг хүнд тоглолтуудад багаа манлайлж финалд хүргэсэн дээ.

http://www.youtube.com/watch?v=SvYlvkWpPy4

2010 оны Форлан ч гэсэн талбай дээр эцсээ хүртэл тэмцэж гайхамшгийг бүтээсэн гэдгийг бүгд л харсан даа. Уругвайн баг ямар шилдэг өрсөлдөөнтэй тоглолтууд хийлээ. Тэр бүхний тэргүүнд Суарез биш Форлан л байсан. Хүрэл медалийн тоглолт хэр үзүүштэй өрсөлдөөнтэй болсныг бид мэднэ. Өөр авч болох услууд байсан л даа. Иньеста, Снайдер гээд л. Би Мессид дургүйдээ биш л дээ. Гэхдээ финалийн тоглолтонд Месси бүхнээ гаргаж эцсээ хүртэл тэмцсэн билүү. Бусдыгаа буруутгаж уруу царайлахаас өөрийг хйисэнгүй шив дээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Алтангэрэл » Fri Jul 18, 2014 11:19 am

Харин ч хамаг хамтрагчид нь ээлж дарааллан гэмтээд байхад гал алдчихгүй финалд ирсэн багтаа үзүүлсэн нөлөө Мессид дөхөх хүн хэн юм бэ.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Jul 18, 2014 11:25 am

Spectre wrote:
Бразилийн эсрэг Анри гоолдсон ч Роналдиньо Роналдо Кака нартай Бразилийн өөдөөс 34 насандаа Зиданаас өөр хэн ингэж чадах бэ? .


Би хэлдэг, зүгээр л том нэрнүүд болохоор улам тодотгоод байдгаас наад хэд чинь ер нь хамгаална гэж олигтой мэддэггүй улс шүү дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Seikoni » Fri Jul 18, 2014 11:51 am

Хамгаалах ганцхан биш л дээ. Тэр том нэрнүүд чинь тэр тоглолтод Зизугийн дор дарагдсан биз дээ, тэр нь л хамгийн чухал юм л дээ. 34 настайдаа тэгж гялалзах хүн ховор л байх. Энэ бичлэг дээр бол Жилбертог байхгүй л болгож байна даа гэж
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby spain man » Fri Jul 18, 2014 1:58 pm

Пирлог андеррэйтэд гээд байдгийн тод жишээ харагдаж байх шиг...

Хүмүүс бүгд Зизугийн мундаг тоглосныг санаж буй мөртлөө Пирлогийнхыг ярьдаггүй, мартчихсан юм уу... ДАШТ.ын долоон тоглолтоос гурав билүү, дөрөвт нь тоглолтын шилдгээр тодорсон Мэргэн буучид өрсөлдсөн, ассистаараа тэмцээнийг тэргүүлсэн /Матераццигийн финалын гоол, шөвгийн дөрөвт Гроссогийн хожлын гоол багтана/ ...

Тэгээд нөхрийн хамгаалалт нь хүртэл чунаг шд...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Sat Aug 09, 2014 12:20 am

Хөлбөмбөгийн “Бурхан тэнгэр”-тэй ойр байсан өдрүүд-№1

...АНУ-ын Сан Франциско хотоос Бразилийн Рио де Жанейрог хүрэх 13700 км агаарын аян маань талдаа л орж буй бололтой. “Американ эйрлайнс”-ийн аварга том “Боeing 767” мөнгөн хүлэг 30 000 фүүт өндөрт, 800 км цагийн хурдтай , Атлантын их далай дээгүүр дүүлж яваа гэнэ. Энэ тухай 800 дугаартай нислэгийн экипажийн дарга онгоцны радиогоор зарлах нь дуулдана.
Гэсэн хэдий ч бодол санаа, хүсэл мөрөөдөл маань хэдийнээ хөлбөмбөгийн эх орон Бразилд очжээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнийг сурвалжлахаар алдарт Артур Фриденрайх, “Хар Алмааз” Леонидас, “Хаан” Пеле, “Ард түмний баяр баясгалан” Гарринча , домогт Диди, “Цагаан Пеле” Зико, за тэгээд “Тайрдас” Ромарио, “Бүүвэйлдэг” Бебето, “Феномен” Роналдо, Рональдиньо, Кака гээд үе үеийн “Хөлбөмбөгийн бурхдын” өлгий, буух хот, буудаллах буудал, тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэн бүр нь тэдний домог, түүхийг хүүрнэх нутаг руу зорьж буй болохоор арга ч үгүй биз ээ. Нэгэн хэмнэлээр дүүлэн нисч буй мөнгөн хүлэг маань хүртэл урагш газар хороохгүй нэг л доороо зогсоод байгаа юм шиг хүртэл санагдтал тийн их яарах.
Бодол санаа маань эргэлдэн эргэлдсээр төрж өссөн Улаанбаатарт маань аваачив. Тэртээ 36 жилийн өмнө хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Аргентинд болж буйг ахтайгаа хамт хар цагаан , “Рекорд-67” ТВ-ээр анх үзсэн маань тодхон санагдана. Тэр үеээс л эхлэн хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоомын амтанд орсон ах бид хоёрт ээж минь “Футбол и Хоккей”, “Советский спорт”, “Стадион”, “Кепеш спорт” гээд л олон төрлийн спортын сонин, сэтгүүлийг харамгүй захиалж өгдөг байсан нь, үеийн ихэнх хүүхдүүд “байлдаж” тоглон “манайхан, дайсныхан” гэлцэн хуваагддагын адил хөлбөмбөгийн хоёр баг болоод өөрсдийгөө Бразил, Италийн шигшээ болгоцон, эгээтэй л дэлхийн аваргын “Алтан цом”-ын төлөө өрсөлдөж буй мэт ширүүнээс ширүүн өрсөлддөг байсан 10 жилийн ангийн хөвгүүд маань, шорооноос ногоон талбайд, “Алдар”-аас Америкт хүртэл хамт тоглож, явсан үе үеийн хөлбөмбөгчид, сонирхогчид,“нэгэн тогоонд” буцалж, олимп, спортоор олон жил хамт “амьсгалж” яваа сонины хамт олон маань, дуртай багийнхаа тоглолтыг тухтай үзээд ирээрэй гээд бараг жилийн өмнөөс л ерөөл өргөн, дэмжлэг үзүүлсэн хань ижил, үр хүүхдүүд, найз нөхөд минь уртаас урт энэ замын эхлэлийг тавьж, мөрөөдөл маань биелэхэд бүгдээрээ л хувь нэмрээ оруулсныг тунгаан бодож явсаар нэг л мэдэхэд Атлантын их далай, аварга том Амазоны ширэнгэ ой ард хоцорч Рио де Жанейрод, олоон их олон жилийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл минь болсон Бразилд хөл тавих мөч болсон байлаа.
“Bem- vindo ! Brasil ”
Хөлбөмбөгийн “өлгий нутгийг” Англи гэдэгтээ хэн ч маргахгүй ээ. Хөлбөмбөгийн хамгийн анхны баг тэнд байгуулагдаж, анхны тоглолт мөн л тэнд болж, анхны дүрэм бас л тэнд зохиогдсон болохоор тийн нэрлэх нь ч зүй ёсны хэрэг.
Харин хөлбөмбөгийг шашин шүтлэг, соёл, амьдралын хэв маяг, хэмнэлээ болгосон орон бол ганцхан Бразил. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүгдэд нь оролцсон цорын ганц орон бол бас Бразил. Бас Хөлбөмбөгийн дэлхийн аварга цолыг таван удаа хүртсэн ганц орон ч Бразил. Тэгэхээр Бразилд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэдэг үнэхээр гайхамшигт түүхэн үйл явдал билээ. Рио де Жанейрогийн Олон улсын Галеао нисэх буудалд онгоц маань газардаж, онгоцноос буугаад Бразил дахь эхний алхамаа л хөлбөмбөгийн “ногоон талбай” дээр гишгэж эхэллээ. “Бүүр байтлаа онгоц хөлбөмбөгийн талбайд тулж очдог болоо юу? Сайхан залдаг нөхөр байна даа “ гэж шүүмжлэхээ түр азнана уу! Онгоцны хаалганд холбогддог хоолойны яг эхэнд хөлбөмбөгийн ногоон талбайг дүрсэлсэн хивсэнцэр дэвссэн байсан хэрэг л дээ. ТА төсөөл л дөө, хөлбөмбөгийн эх орон Бразилд, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх гээд ирж буй хэн бүхэн 8 сая 500 мянган км кв хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Бразилд анхны алхамаа л хөлбөмбөгийн ногоон талбай дээр хийлээ гээд. Хөлбөмбөгөөр “өвчилсөн” мань мэт байтугай энэ спортыг төдийлөн сонирхдоггүй хүнд ч гүнзгий сэтгэгдэл төрүүлэхээр юм билээ.
Энэ нь зөвхөн Рио де Жанейрод ч бус Сан Паулу, Бразилиа, Белу Оризонте, Куяба гэх мэт миний аялан очсон бүх хотын буудалд тийм байсан, бодвол ДАШТ зохиогдсон 12 хотод ч бүгд тийм байсан биз ээ.
“Бразил-2014”-ийн тоглолтуудыг нэгд нэгэнгүй дурьдах нь илүүц. Бөмбөрцөг даяараа бүтэн сарын туршид Бразил руу нүдээ чилээж, сонороо тавьж, мэдээллийн бүхий л хэрэгслээр энэ тухай цацаж байсан болохоор зөвхөн өөрийн үзэж харсныг л , эргэцүүлж бодсоноо л уншигч авхай нартайгаа хуваалцахыг хичээснийг болгооно биз ээ.
...Газар зүйн их нээлтийн үе гэгддэг тэртээ 15 дугаар зуунд Португалын далайчин Педру Алвараш Кабралын нээсэн Бразил орон 300 гаран жилийн турш Португалын эзэмшилд байсны эцэст 1822 онд тусгаар тогтнолоо олж, Бразилийн Эзэнт гүрэн түүхээ эхэлсэн бөгөөд 1889 онд Бүгд найрамдах улс болжээ. Одоогийн албан ёсны нэр нь Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс бөгөөд 26 муж, Холбооны нэг тойргоос бүрдэнэ. Хүн амын тоогоороо ч , газар нутгаараа ч дэлхийд “айргийн тавд” ордог энэ улсын нэрийн үүслийн тухай хэд хэдэн хувилбар байдгаас эртний Ирландын домогт гардаг Атлантын далайн дунд орших Аз жаргал, диваажингийн нэгэн арлын нэрнээс үүссэн гэдэг нь илүү бодитой ч юм шиг ээ. Үнэхээр л байгаль ээж энэ газар нутаг, зон олонд сайхан бүхнийг харамгүй заяасан мэт.
Атлантын далайн эргийг эмжин хөвөөлсөн алдарт Копакабанагаас эхлээд л хэдэн зуун наран шарлагын газар, Орчин үеийн дэлхийн долоон гайхамшигийн нэгд тооцогддог Корковаду уулын оройд сүндэрлэх аварга том Христын хөшөө, далайн уснаас шууд л эгц дээшээ ургасан мэт байгалийн өвөрмөц тогтоцтой шовх хадан уулс, ямар ч уран зургаас илүү байгалийн үзэсгэлэн, за тэгээд манай гаригийн хамгийн томд тооцогдох Амазоны сав газар,ширэнгэн ой, Пантанал хэмээх нэр цуу нь түгсэн , бас л дэлхийд хамгийн томд тооцогддог намгархаг газар, хаа ч байхгүй олон овог, аймгийн ан амьтан, араатан жигүүртэн гээд алийг тоочиж барах.
Дээрээс нь зон олных нь өөдрөг, тайван, зочломтгой, найрсаг зан, аливаа зүйлд чин сэтгэлийн угаасаа хандах байдал нь Бразилийг сая сая хүний сэтгэлийг татах “соронз” болгох авай. Хөлбөмбөгийн дэлхийн аварга бичих гээд “хадуурч давхисандаа” хүлцэл өчмү!
Аливаа нутаг оронд аялахдаа ард олны зан заншил, үүх, түүхийг нь хамгийн товчоор , бага ч болов мэдэж байх нь тун чухал учир ийн гол зүйлээсээ “хальтирсан” болно.
За нэг иймэрхүү л оронд төмөр зам тавих ажилд оролцож байсан инженер Жон Миллер 10 настай хүү Чарльзаа 1884 онд төрөлх эх орон Их Британи руу эрдэм ном д суралцуулахаар илгээсэн байна. Чарльз 1894 онд Бразилд буцаж ирэхдээ Англид ид дэлгэрч, хүчээ авч байсан хөлбөмбөгийн дүрэм, тоглолтын хувцас,гутал, анхны бөмбөгийг авчирч , энэ гайхалтай спортыг Бразилд дэлгэрэх “үрийг” тарьжээ. Сан Паулуд тэрбээр Бразилийн хамгийн анхны хөлбөмбөгийн баг болох “Сан Паулу Атлетик клуб” , анхны лиг “Лига Паулиста” –г байгуулжээ. Өөрөө ч багийнхаа гол довтлогчоор тоглож, 1902-1904 онд эхний гурван жил дараалан багаа аварга болгож байж. Тэрбээр бас олон жил шүүгчээр ажилласан гэдэг. Ер нь Бразилийн хөлбөмбөгийн “Загалмайлсан эцэг” бол яах аргагүй Чарьлз Миллер болой.
Энэ цагаас хойш 100 гаруй жил өнгөрөхөд Бразил “ O Pais do Futebol” буюу португалиар “Хөлбөмбөгийн эх орон” хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүрч, дэлхийд таван удаа түрүүлж, олон арван “Хөлбөмбөгийн бүрхдыг” хөлбөмбөгийн түүхэнд төрүүлж өгчээ. Тэр ч бүү хэл “Хөлбөмбөгийн Бурхан тэнгэр” гэсэн хэллэгийг хүртэл Бразилийн яруу найрагч Жаин де Тормес бичгийн хэлэнд анх тэрлэсэн ажгуу.
Өдгөө манай бөмбөг шиг бөөрөнхий дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ 13 сая гаруй бразил хөлбөмбөгчин тоглож байна. Зөвхөн Бразилд л гэхэд хөлбөмбөгийн 30 мянга шахам баг байдаг гэж байгаа. Нийт 200 сая хүн ам нь бараг л тэр чигээрээ хөлбөмбөгийн “мэргэжилтэн”, эсвэл “дасгалжуулагч” гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй л байх. Хөлбөмбөгөөр “амьсгалсан” ийм л оронд 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Бразил хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр дахь удаагаа зохион явуулж байгаа 5 дахь орон юм . Өмнө нь Мексик 1970, 1986 онд, Итали 1934, 1990 онд, Франц 1938, 1998 онд, Герман 1974, 2006 онд “Мундиал” авч байв.
“Бразил-2014”-ын тухай өгүүлэхдээ эргэн эргэн түүх баримт сөхөөд байгаа нь бас “учир жанцантай”. Бразилчууд, тэр тусмаа “торсида” нарын нэг онцлог бол түүхээ мартдаггүй, хэдэн арван жилийн өмнөхийг ч үеэс үед, үр хүүхэд, ач гучдаа ам дамжуулан “хард дискэнд” нь хадгалан үлдээж байдаг улс. “Торсида” гэж Бразилийн хөлбөмбөгийн фанатуудад өөрсдийгөө нэрлэх агаад хүн бүр аль нэг багийн “торсида” байх авай.
Тэртээ 20 дугаар зууны эхээр тоглож байсан нэр цуутай тоглогчдын тухай, хөгтэй хөгжилтэй явдлууд, мартагдашгүй тоглолтууд, бүүр хэрхэн яаж гоол хийснийг ч ердөө л өчигдөрхөн болсон мэт л ярьцгааж, дурсаж байх жишээтэй. Эдгээрийн дунд 1950 оны долдугаар сарын 16-ны өдрийн “хар өдрийг” хамгийн их ярьдаг бөгөөд “Мараканазо” хэмээн нэрлэгдсэн тэр өдрийн талаар тусад нь дараа өгүүлэмз.
1950 онд нутагтаа дэлхийн аварга болж чадаагүй Бразилчууд энэ удаа чухам юу хүсэж , юу мөрөөдөж байсан нь тов тодорхой л доо. Одоо бол энэ хүсэл, мөрөөдөл хаашаа “одсон”-ыг хүн бүхэн мэдэж байгаа. Харин ертөнцийн үзэсгэлэнт хотуудын нэг Рио де Жанейро хотын алдарт Копакабанагийн яг хажууд орших боомтод байрласан домогт сэтгүүлч, дасгалжуулагч Жоао Салданьягийн нэрэмжит “Бразил -2014”-д зориулсан хэвлэл мэдээллийн төвийн бүртгэлийн хэсэгт “Монгол Улс, “Таван цагариг” сонины сэтгүүлч, сурвалжлагч” гэсэн мандатаа авч, 20 дахь удаагийн хөлбөмбөгийн, манай гаригийн хамгийн том баяр, наадмыг сурвалжлах 160 улс, гүрний 18 000 сэтгүүлчийн нэг, “World Cup 2014”-ийг үзэхээр Бразилийг зорин ирсэн 202 орны сая гаруй хөгжөөн дэмжигчийн нэг, цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын тоглолтыг “амьдаар” нь харсан 3,7 сая үзэгчийн нэг болж байхдаа “Бразил-2014” ямар түүх, дурсамж болон үлдэхийг яахан мэдэх билээ. Тэр бол эхлэл байсан. Таны уншиж буй энэ хэдхэн мөрүүд ч бас цуврал нийтлэлүүдийн маань эхлэл болог.

“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Цэрэнсодномын Энхтүвшин.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Previous

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests