Page 23 of 31

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 17, 2023 6:04 am
by bayarbat
bayarbat wrote:Барса хойноо уул нь тааруу юм байна. Раш, Санчо 2 ашиглаж чадах нь уу үгүй юу? Дунд болон урд аа бол манайхаас хавь илүү байна өө. Манай хагасууд дамжуулалтаа олигтой хийж чадахгүй их л таслуулж байна.

Барсагийн шалчигнуур хэдээс Алба байгаан байна. Яадаргаатай юм болгон дээр л шүүгч дээр очиж гоншигнож байна.

Барсагийн Зүүн арын нэг бондгор хамгаалагч хөөрхий их хийтэй юмаа Санчо олигтой байсан бол 2 гоол хийж болхоор л байлаа. Эднийхээс авчихмаар Pedri Gavi гэсэн хоёр гоё хагасууд байна аа. Pedri гэмтээд сууснаас л болчив уу? 2 дугаар хагаст манайх төвдөө гайгүй болчихлоо. De Jong нээх тодорч харагдсангүй.

Манай тэр өндөр WW гэж нөхөр ямар хэрэгтэйг үнэндээ л ойлгохгүй, Агаарын тулаанд Gavi тай нь тулаад л бөмбөг алдаж байна лээ. Ямар ч ашигтай зүйл харсангүй бодвол тактикийн мэргэжилтэнгүүдэд ажигласан юм байгаа байх. Санчо нэг л сүр сүлдгүй юмаа саяхан эргэж ирээд гоол хийчихээр нь гайгүй болсон юм бодсон чинь энэ тоглолтонд лав хог байлаа.

Болж байгаа юм нь LB, LWB 2 той тоглож байгаа тактик дээр нь Рашфордын форм.

Шүүгч багагүй буруу шийдвэр гарлаа. Раш дээр хийдэг алдаа дээр айлд улаан өгч болхоор байлаа. Мөн Фрэдийн гарт бөмбөг хүрсэнийг ВАР -р харж Пеналт өгч болхоор байлаа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 17, 2023 7:27 am
by Devil 7
Дажгүй үзчихлээшдээ...Хожвол хожихоор л блаа...Нэлээн хэдэн юм алдлаа

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 20, 2023 1:59 am
by bayarbat
Раш нэрээ өөртөө итгэх итгэл 100% болжээ. Сайхан хожил авлаа. Бруногийн пассууд бол янзын2. Далот -д хаалганы урд өглөө, Раш -д 2 гоё гаргаж өглөө 1 нь гоол, Санчо -н гоол дээр буцааж өгч байгаа нтр бол мэдрэмж2.

Эхний гоол орохоос өмнө бол эвгүй байлаа шүү айл.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 20, 2023 11:56 am
by Өсөхбаяр
танай Раш одоо л жинхэнэ нас, эр бие, сэтгэлзүй бүх юм нь жигдэрч байх шиг. хар багаасаа тодорцон хүн ингэх нь цаг хугацааны асуудал бсан дөө

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 20, 2023 12:03 pm
by Цогоо
Манай нэг фэн хуудас дээр Одегаардаас ах дэнкийсэн хар юмыг вондеркид гэхээ болимоор юм гэсэн байсан хаха.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 20, 2023 3:11 pm
by kayo
Раш мундаг болж шүү, үнэхээр форм бол ганган байсан, эхний үед ихэнхдээ зүүнээр довтлоод манай Аруёо, Күндэ хоёр нэг юм аргалаад байсан 2р үед баруунаар манай хамгийн сул тал Алонсо, Алба хоёрын эсрэг тоглоод бужигнуулчихсан. Анхнаасаа манайх гараагаа буруу гаргачихсан, ирэх тоглолтонд арай ингэхгүй байлгүй.

Дунд Бруно аюултай байсан, урагш байсхийгээд л лонг болл уралдуулж хаяад манайхныг завгүй байлгасан шүү.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 20, 2023 7:41 pm
by LeBe
Бруногийн тэр хөлийн гадар хэсгээрээ хаядаг пасс (Куарэзмагаас сурсан гэж ярьж байсан) бүр л гоё болоод байна шүү. Мань хүний талбайг харах, мэдрэх, шийдвэр гаргах хурд бол онцгой байнөө...

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 6:02 am
by Mojul
Эвгүй эхлээд нухчихлаа шаал алиа юманд шүүгчдүүлж пэн өгдөг байшдээ шүүгчтэй нь нухчихлоо хаха

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 6:20 am
by spain man
Юнайтэдийн фэнүүд тоглолтын дараа Фрэнки, Фрэнки тооны харьцаа хэд байна гэж троллдож хаха…

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 6:30 am
by Mojul
Хахаха

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 7:27 am
by Devil 7
Сайхан хожил авлаа...Ла лигийн тэргүүлэгчдтэй 2 тоглолт дажгүй тоглоод бна гэхээр дажгүй болж бх шиг бна шүү

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 8:31 am
by LeBe
Фрэдийг муу хэлэх эрхгүй боллоо :ногоон:

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 8:40 am
by Devil 7
Фрэд яагаад ийм тогтворгүй байдаг юм болоо...Заримдаа класс амьтан..Заримдаа сонирхогчын лигийн нөхөр шиг л...Өнөөдөр бол ууж идлээ...Хэний хажууд гарахаас бас их шалтгаалаад бх шиг бгаан..Тэн Хааг ирсэнээс хойш гэхдээ ерөнхийдөө тогтвортой л үзээд бна...Энэ жил гэрээ нь дуусч бгаа нэг жил сунгах нөхцөлтэй билүүдээ

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Fri Feb 24, 2023 8:42 am
by LeBe
Mojul wrote:Эвгүй эхлээд нухчихлаа шаал алиа юманд шүүгчдүүлж пэн өгдөг байшдээ шүүгчтэй нь нухчихлоо хаха

Яагад ВАР шалгасангүй вэ… торгуулийн цохилт бол бишээ

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 27, 2023 1:26 am
by Mojul
За муу ч сайн ч аяганы финал болж байна даа ай. Эхний үе сайхан 2:0 дууслаа.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Feb 27, 2023 6:21 am
by bayarbat
ETH ирээд анхны цом, төсөөлснөөс хурдан л цом авлаа. Багт баярыг хүргэе. :gold :beer

ПЛ ээ 3 аар дуусгаад, ФА юмуу Евро -н нэгийг финалдчихад болоо дөө. Эхний улирал хангалттай.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Mar 02, 2023 7:03 am
by Devil 7
За ямартай ч Моёкогоо нухаад дараагийн шатанд шалгарлаа... Гарааны хэдээ бүтэн амрааж чадсангүй шүү...Гарначогийн гоал гоё блаа...Бүтэнсайнд Энфилдээс тэнцээ авчих юмсан

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Mar 02, 2023 9:55 am
by bayarbat
Devil 7 wrote:За ямартай ч Моёкогоо нухаад дараагийн шатанд шалгарлаа... Гарааны хэдээ бүтэн амрааж чадсангүй шүү...Гарначогийн гоал гоё блаа...Бүтэнсайнд Энфилдээс тэнцээ авчих юмсан

Формоороо бол хожихоор л байгаа. Энфилдийн уур амьсгал манай хэдийг ч байхгүй болгох биз :wink: , Тэгээд Лив манай дээр сэргэлт авчих гээд хамаг байдгаараа үзнэ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Mar 02, 2023 10:24 am
by TGNT
эээ манайх ч одоо ёстой авах юмгүй бйагаа шд. Яахав талбай дээрэ л гэхээс үзээ байгаанмуу даа..
Танайх харин ёстой гоё форм сайтай байгаа биздээ?

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Thu Mar 02, 2023 12:55 pm
by meesh
Анфиэлдэд бол Рашфордоос хамаарах байх.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Mar 06, 2023 12:44 am
by bayarbat
Үзэх линк байна уу? Peacock дээр гардаггүй ээ

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Mar 06, 2023 1:17 am
by Devil 7
Bingsport гээд апп-р үзэж болоод бсн шүү

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Mar 06, 2023 1:57 am
by bayarbat
Алуулж дуусч байна аа. За яахав олон тэмцээнд үзэх хэцүү л дээ дунд шугам болон довтлогоо дээр нимгэн бүрэлдэхүүн.
Айлд бөмбөгийг нь өгөөд сөрөг довтлогоо явах тактик хэрэгтэй байсын.
Сөрөг довтлогоо дээр бол хичээл заалгаж байна аа Лив -н сөрөг чанартай болж байна. Айнфелддээ бол түрүүлчихжээ.

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Mar 06, 2023 2:10 am
by gremlin
Гаагуу баагаа

Re: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 2022-2023

PostPosted: Mon Mar 06, 2023 2:13 am
by Devil 7
Хэрэгтэй хожигдол блаа хаха